| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0143/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/204 |
| Огноо | 2021-09-15 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.О хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.А
Шүүгдэгч: Л.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б овогт Л Бт холбогдох 2012................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 эхнэр, 4 хүүхдийн хамт ............... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд тус аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн, мөн шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Харинхорин суман дахь Сум дундын шүүхийн 238 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийг тохиолдуулан гаргасан Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж 01 жил 09 сар 09 хоногийн хорих ялаас өршөөн хэтрүүлсэн, тус шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Л Б /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө ............... тоот хашаанд байрлах иргэн Т.Хгийн эзэмшлийн гражид нууцаар, хууль бусаар нэвтэрч адууны мах хулгайлж, 147.000 /нэг зуун дөчин долоон мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2012................... дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Г.Дгийн өгсөн:.. Би 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө ..............сумын нутаг дэвсгэрт байрлах “Ар Ус Ундарга” ХХК-нд шөнө ажиллаж хоноод өглөө 09 цагийн үед ээлжээсээ буугаад гэр рүүгээ явж байхад манай дүү Х утсаар залгаад манай гражд хулгай орсон юм шиг байна та ирж махаа үз гэж хэлсэн. Тэгээд би Бор толгойн 38-08 тоотод байрлах Хгийн гэрт очиж махаа үзэхэд гражийн хойд хананд нь саван дотор хийж орхисон 2 шуудайтай махнаас нэг шуудайтай мах нь алга болсон байсан. Тэгээд удалгүй Цагдаа нар ирж үзсэн. Манай дүү Х гражийн хаалгаа байнга цоожилдог байсан. Өглөө босоод үзэхэд цоож нь алга болсон байсан хайгаад олоогүй гэсэн. Граж дотор хойд хананд байрлуулсан 3 ширхэг бөөрөнхий сав дотор хураасан байсан манай махнаас нэг шуудайтай мах алга болсон байсан өөр зүйл алга болоогүй. Өмнөх орой нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний орой түлээ аваад цоожилж орхисон гэсэн ер нь бол гражийн хаалга нь байнга л цоожтой байдаг. Хулгайд алдсан мах нь нийт 20 гаруй кг мах байсан байх нэг кг махыг нь 10.000 төгрөгөөр үнэлээд нийт 200.000 төгрөгөөр үнэлж байна. Алдсан махаа олоод авчихвал надад өөр гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/,
Гэрч Т.Хгийн өгсөн: ....би 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ............сумын 4 дүгээр баг, Бор толгойн 38-08 тоотод байх гэртээ өглөө 09 цагийн үед босоод гэрээсээ гараад хартал хашааны хаалга онгорхой, хогийн савнууд ойчсон, манай гражийн хаалга онгорхой байдалтай байсан. Би гайхаад граж руу орж үзэхэд мах хийсэн байсан савнаас дотор нь байсан ууттай махнуудыг гаргаж орхиод нэг шуудайтай мах аваад явсан байдалтай байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би гражийн хаалгаа байнга цоожилдог байсан. Өглөө босоод үзэхэд цоож нь алга болсон байсан. Би хайгаад олоогүй, гражийн хаалга онгорхой байсан. Манай граж дотор хойд хананд байрлуулсан 3 ширхэг бөөрөнхий савтай махнаас хурааж тавьсан байснаас манай эгч Дгийн нэг шуудайтай мах нь алга болсон байсан. Өөр зүйл алга болоогүй байсан. Өмнөх орой нь 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр түлээ авах гэж ороод буцаагаад цоожлоод орхисон. Хулгайд алдсан мах нь нийт 20 гаруй кг мах байсан. Нэг кг махыг нь 10.000 төгрөгөөр үнэлээд 200.000 төгрөгөөр үнэлж байна. Алдсан махаа олоод авчихвал гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/,
Гэрч Г.О өгсөн:.. Би 2020 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө 22 цагийн үед .........сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах НИК шатахуун түгээх станцад ажил дээрээ байхад шуудайтай юм үүрсэн нэг залуу хүрч ирээд эгчээ та мах худалдаж авах уу гэж надаас асуусан. Би авахгүй гэж хэлэхэд хямдхан зарна шүү эгчээ гэхээр нь хямдхандаа хэдэд өгөх юм гэж асуухад 10.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Би махыг нь 10.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч мөнгийг нь өгөөд тэр мах зарсан залуу төв рүү чиглэлд алхаад явсан. Цагаан шуудайнд хийсэн нэг ширхэг адууны гуяыг би 10.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр залуу хөх өнгийн ноосон малгай дарж өмссөн, хүрэн өнгийн хөвөнтэй дээл өмссөн, 30 гаруй насны эрэгтэй хүн байсан. Тэр залууг сайн хэлж мэдэхгүй байна хараад санаж магадгүй. Шуудайтай мах үүрсэн залуу Бор толгой чиглэлээс ирээд төв рүү чиглэлтэй явсан. Худалдаж авсан махаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уулын 24-06 тоотод байх гэртээ авч очоод шулж янзлаад торонд хийгээд гадаа махныхаа амбаарт хийсэн байгаа. Одоо манай амбаарт байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 хуу/,
Гэрч Г.О дахин өгсөн:.. Би тухайн махыг жинлэж аваагүй. Цагаан өнгийн шуудай дотор хийсэн адууны гуя байсан. Тэгээд махыг нь харчихаад би тухайн хүнээс 10.000 төгрөгөөр худалдаж авсан. Ойролцоогоор 19-20 кг мах байх шиг байсан. Би өөрөө нарын сайн үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Бүтэн адууны гуя байсан бөгөөд би тухайн махыг худалдаж аваад гэртээ очоод жиргэлсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/,
Гэрч Л.Б өгсөн:.. Б.Б нь Архангай аймгийн Батцэнгэл суманд төрж, тус суманд аав Л, ээж З нарын гар дээр өссөн. Манай дүү Б нь сургууль болон цэцэрлэгт сурч байгаагүй. Хөдөө мал дээр маллаж өссөн юм. Манай дүү Б нь цэргийн алба хааж байсан. Улаанбаатар хотод 05 дугаар цэргийн ангид 2006 онд цэргийн албанд явж 01 жилийн хугацаатай цэргийн алба хааж 2007 онд халагдаж ирсэн юм. Ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй. Одоо ч гэсэн ажил хөдөлмөр эрхлээгүй байгаа гэрт эхнэр хүүхдийн хамт байдаг. Манай дүү Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Харин тамхи бол татдаг. Манай дүү хүнд тусархуу элдвийн ямар нэгэн зан араншингүй тайван дөлгөөн хүн байгаа юм. Өмнө 2016 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын хорих ангид хоригдож байсан. Яг хэдэн жил хорих ялаар шийтгүүлж байсан талаар би мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/,
Гэрч О.Жаргалтуяагийн өгсөн:... Бийг ямар хэрэгт холбогдон цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар мэдээгүй. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар надад яриагүй. Би Бтэй 2008 онд нэг гэр бүл болсон. Түүнээс хойш одоог хүртэл хамт амьдарч 3 хүүхэдтэй болсон. Б нь Л, З гэх айлын 5 дахь хүүхэд буюу айлын отгон хүүхэд байгаа юм. Дээрээ дөрвөн ахтай. Архангай аймгийн Батцэнгэл суманд төрж, тус суманд аав Л, ээж З нарын гар дээр өссөн гэсэн. Би сургуульд сурч байсан талаар нь мэдэхгүй. Надад ярихдаа 01, 02 дугаар ангид сурч байгаад сургуулиас гарсан гэж ярьсан. Улаанбаатар хотод 05 дугаар цэргийн ангид 2006 онд цэргийн албанд явж 01 жилийн хугацаатай цэргийн алба хааж 2007 онд халагдаж ирсэн юм. Зуны цагт тоосгоны үйлдвэр дээр ажилладаг. Харин Өвлийн цагт айлын түлээ нүүрс шуудайлж өгдөг. Түүнээс тодорхой эрхэлсэн ажилгүй. Манай нөхөр Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Харин тамхи татдаг. Хүнд тусархуу элдвийн ямар нэгэн зан араншингүй тайван дөлгөөн хүн байгаа юм. Б нь өмнө 2016 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын хорих ангид хоригдож байсан. 02 жил хорих ялаар шийтгүүлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/,
Л.Бийн гэрчээр өгсөн: ... Би 2020 оны 01 дүгээр сарын 09-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Нийтийн худалдааны төвөөс хэдэн хүнтэй архи ууж байгаад орой 19 цагийн үед нэг найзтайгаа гараад Бор толгой хороолол руу явсан. Тэгээд найз Балдантай хамт захаас гараад Бор толгой руу явж байгаад манай найз Балдан Бат номгон гэдэг дэлгүүрийн тэндээс гэр рүүгээ явсан. Би дээшээ өгсөөд Наранбулаг руу яваад Х гэдэг айлд очоод хашааных нь хаалгаар ороод байшингийнх нь гражийн цоожийг эвдээд машин дээгүүр шидээд граж дотор байсан савтай манхнаас адууны гуя аваад гарсан. Тэгээд тэдний хашаанаас гараад доошоо уруудаж яваад Хасу худалдааны төвөөс доош байдаг Петровис шатахуун түгээх станц дээр ирсэн. Тэгээд тэнд ажиллаж байсан 50 орчим насны эмэгтэй түгээгч эгчид 10.000 төгрөгөөр зарсан. Махаа зарчихаад би Бор толгойн 60-10 тоотод байх гэр рүүгээ явсан. Би гражийн хаалганы цоожийг эвдэж ороод гол хэсэгт байсан савтай махнаас цагаан өнгийн шуудайтай махыг нь авч гарсан. Би Бор толгойгоос уруудаад яваад Петровис шатахуун түгээх станцын түгээгч хийж байсан 50 орчим насны эмэгтэй хүнд 10.000 төгрөгөөр зарсан. Архины мөнгө олох зорилгоор би тухайн айл руу орж эд зүйл хулгайлсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/
Л.Б яллагдагчаар өгсөн: ... Би 2020 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон хэргийн талаар дэлгэрэнгүй үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа. Одоо надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байгаа. Ахиж гэмт хэрэг үйлдэхгүй байх болно. Надад 10000 төгрөгийн хэрэг гараад тэгээд бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн юм. Би ямар нэгэн багаж зэвсэг ашиглаагүй тухайн гражний хаалгыг цоожтой байхаар нь цоожноос нь татсан чинь цоож нь онгойсон юм. Тэгээд гражид орж хойд гол хэсэгт байсан цэнхэр өнгийн пошик байхаар түүний тагыг онгойлгосон чинь цагаан өнгийн шуудайтай адууны гуя байсан бөгөөд түүнийг аваад гарсан. Тэгээд НИК шатахуун түгээх станц дээр очиж түгээгч Огэх хүнд 10.000 төгрөгөөр зарсан юм. Би ганцаараа явсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Намайг хулгай хийх үед эзэнгүй байсан бөгөөд тухайн үед харанхуй байсан. Би хохирогчид учирсан хохирол төлбөрийг махыг нь махаар нь буцаан өгсөн. Би өмнө ял шийтгэл эдэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 хуу/
Шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлтээр нийт 147.000 төгрөг болохыг тодорхойлов... гэх дүгнэлт /хх-ийн 38 хуу/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-06 хуу/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 32-34 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 41-42 хуу/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 60 хуу/,
Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 64-85 хуу/,
Хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 93-94 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр баг, Бортолгой хорооллын 38-08 тоот тоот хашаанд байрлах иргэн Т.Хгийн эзэмшлийн гражид нууцаар, хууль бусаар нэвтэрч адууны мах хулгайлж, 147.000 /нэг зуун дөчин долоон мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Эрүүгийн 2012.............. дугаартай хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө ................сумын 04 дүгээр баг, Бортолгой хорооллын 38-08 тоот хашаанд байрлах иргэн Т.Хгийн эзэмшлийн гражид нууцаар, хууль бусаар нэвтэрч адууны мах хулгайлж, 147.000 /нэг зуун дөчин долоон мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Г.Дгийн өгсөн:.. Би 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах “А” ХХК-нд шөнө ажиллаж хоноод өглөө 09 цагийн үед ээлжээсээ буугаад гэр рүүгээ явж байхад манай дүү Х утсаар залгаад манай грашд хулгай орсон юм шиг байна та ирж махаа үз гэж хэлсэн. Тэгээд би Бор толгойн 38-08 тоотод байрлах Хгийн гэрт очиж махаа үзэхэд гражийн хойд хананд нь саван дотор хийж орхисон 02 шуудайтай махнаас нэг шуудайтай мах нь алга болсон байсан. … Манай дүү Х гражийн хаалгаа байнга цоожилдог байсан. …Граж дотор хойд хананд байрлуулсан 03 ширхэг бөөрөнхий сав дотор хураасан байсан манай махнаас нэг шуудайтай мах алга болсон байсан өөр зүйл алга болоогүй. Өмнөх орой нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний орой түлээ аваад цоожилж орхисон гэсэн ер нь бол гражийн хаалга нь байнга л цоожтой байдаг. Хулгайд алдсан мах нь нийт 20 гаруй кг мах байсан байх нэг кг махыг нь 10.000 төгрөгөөр үнэлээд нийт 200.000 төгрөгөөр үнэлж байна. Алдсан махаа олоод авчихвал надад өөр гомдол санал байхгүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/, гэрч Т.Хгийн өгсөн: ....би 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр баг, Бор толгойн 38-08 тоотод байх гэртээ өглөө 9 цагийн үед босоод гэрээсээ гараад хартал хашааны хаалга онгорхой, хогийн савнууд ойчсон, манай гражийн хаалга онгорхой байдалтай байсан. Би гайхаад граж руу орж үзэхэд мах хийсэн байсан савнаас дотор нь байсан ууттай махнуудыг гаргаж орхиод нэг шуудайтай мах аваад явсан байдалтай байсан. ... Манай граж дотор хойд хананд байрлуулсан 03 ширхэг бөөрөнхий савтай махнаас хурааж тавьсан байснаас манай эгч Дгийн нэг шуудайтай мах нь алга болсон байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/,гэрч Г.О өгсөн:... Би 2020 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө 22 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах НИК шатахуун түгээх станцад ажил дээрээ байхад шуудайтай юм үүрсэн нэг залуу хүрч ирээд эгчээ та мах худалдаж авах уу гэж надаас асуусан. Би авахгүй гэж хэлэхэд хямдхан зарна шүү эгчээ гэхээр нь хямдхандаа хэдэд өгөх юм гэж асуухад 10.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Би махыг нь 10.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч мөнгийг нь өгөөд тэр мах зарсан залуу төв рүү чиглэлд алхаад явсан. Цагаан шуудайнд хийсэн нэг ширхэг адууны гуяыг би 10.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр залуу хөх өнгийн ноосон малгай дарж өмссөн, хүрэн өнгийн хөвөнтэй дээл өмссөн, 30 гаруй насны эрэгтэй хүн байсан. Худалдаж авсан махаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар баг Цогт-Уулын 24-06 тоотод байх гэртээ авч очоод шулж янзлаад торонд хийгээд гадаа махныхаа амбаарт хийсэн байгаа. Одоо манай амбаарт байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 хуу/,шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 38 хуу/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-06 хуу/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 32-34 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Б нь орон байр тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 147.000 /нэг зуун дөчин долоон мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Бийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ хохирогч, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн тэдгээр мэдүүлгүүдийг харьцуулан нотлох баримтад тооцсон бөгөөд хохирогч Г.Дгийн өгсөн мэдүүлэг, гэрч Г.О, гэрч Т.Х, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч Л.Бийг 2020 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө ...........сумын 04 дүгээр баг, Бортолгой хорооллын 38-08 тоот хашаанд байрлах иргэн Т.Хгийн эзэмшлийн гражид нууцаар, хууль бусаар нэвтэрч адууны мах хулгайлж, 147.000 /нэг зуун дөчин долоон мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдлыг нотолж байна гэж дүгнэв.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн захиран зарцуулснаар төгсдөг буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан идэвхитэй үйлдэл байна. Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг харин хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учруулж халдаагүйг харин нууцаар авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг ойлгоно.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй бөгөөд тухайн зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хүндрүүлж зүйлчлэхэд хохирлын хэмжээ хамаарахгүй юм.
Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байдаг.
Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга цонх түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох нуугдах, зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг ойлгоно. Харин нийтийн үйлчилгээний газар буюу /дэлгүүр, музей/ хууль ёсоор нэвтрэн орсны дараа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол нэвтэрсэн гэж үзэхгүй юм.
Үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, граж ... зэргийг хамруулан ойлгоно.
Шүүгдэгч Л.Бийн хувьд хохирогч Г.Дгийн “...Манай дүү Х гражийн хаалгаа байнга цоожилдог байсан…гэх мэдүүлэг, гэрч Т.Хгийн өгсөн:”...Би гражийн хаалгаа байнга цоожилдог байсан. Өглөө босоод үзэхэд цоож нь алга болсон байсан. Би хайгаад олоогүй, гражийн хаалга онгорхой байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар түүний үйлдлийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн гэж үзэх хуульзүйн үндэслэлтэй болно.
Иймд шүүгдэгч Л.Б нь тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 147.000 /нэг зуун дөчин долоон мянга/ төгрөгийн хохирол учруулсан байх тул түүний үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Л.Бийн үйлдлийн улмаас хохирогч Г.Дд 147.000 /нэг зуун дөчин долоон мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 38 хуу/-ээр тогтоогдсон бөгөөд хохирогч Г.Дд эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 43хуу/, хавтаст хэргийн материалтай танилцахдаа санал хүсэлтгүй /хх-ийн 140хуу/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүгдэгч Л.Бийг тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 147.000/ нэг зуун дөчин долоон мянга/ төгрөгийн хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах тухай саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2 дахь хэсэгт зааснаар “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна гэж, мөн хуулийн 3.2 дахь хэсэгт”... 3.2.Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хууль, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хууль, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй...”гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Л.Б нь 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Харинхорин сум дахь Сум дундын шүүхийн 238 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийг тохиолдуулан гаргасан Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, 1жил 09 сар 09 хоногийн хорих ялаас өршөөн хэтрүүлсэн бөгөөд түүнээс хойш дахин санаатай гэмт хэрэг үйлдэж тус шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн байх тул түүнийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “... энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна...” гэж заасан байх тул шүүгдэгч Л.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Л.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу бага насны дөрвөн хүүхэдтэй зэргийг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, түүний энэ хэргийн улмаас 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 89 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Лгийн Бийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бийг 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 89 /наян ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ