| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0185/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/228 |
| Огноо | 2021-10-07 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/228
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.О хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Хохирогч Н.Бын өмгөөлөгч: С.Б /онлайнаар/
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э
Шүүгдэгч: П.М нарыг оролцуулан
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, Б овогт П Мад холбогдох 2012.............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, 2 хүүхдийн хамт ..........гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жилийн хорих ял оногдуулсныг 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 228 дугаартай Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамжаар ялтан П.М эдлээгүй үлдсэн 3 жил 10 сар 12 хоногийн хорих ялаас хугацааны өмнө сулласан, Б овогт П М /РД:А/
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч П.М нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг баг, Холбоо цагаан гэх газраас хохирогч Х.Мын 14, Н.Бын 22 тооны буюу олон тооны малыг хулгайлж, хохирогч Х.Мд 11.200.000 төгрөгийн, хохирогч Н.Бт 17.750.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2012......... дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
*Хохирогч Н.Бын өгсөн: “....2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагийн үед манай хүргэн болох Х.М 98303962 дугаарын утсаар ярихдаа бандгар хул азарганы адуугаа олдохгүй байна алдчих шиг боллоо гэсэн. Тэгээд манай адууг талаар нэг тараагаад хаясан байна хэсэг хэсгээр нь би бөөгнүүлээд явж байна гэж хэлсэн. Мөн манай адууг зүүн урагш нь туусан байдалтай байна гэж ярьсан. Тэгээд би цагдаад хандаад өөрөө ажлаа тараад шууд Архангай аймаг руу ирсэн юм. Өөрийн эзэмшлийн адууг зүс бүрээр нь нэрлэвэл саарал гүү хязаалан байдас, сартай хүрэн гүү, хавчиг соёолон гүү, хул хээр гүү, нас нийлсэн гүү, бидэртэй хар дэлтэй хул азрага, хээр байдас хязаалан байдас, цавидар зүсмийн Соёолон байдас, буржгар хүрэн зүсмийн морь нас нийлсэн оодон сүүлтэй хүрэн морь нас нийлсэн хул морь, хавчиг соёолон хар голтой халиун морь нас нийлсэн, саарал үрээ хавчиг соёолон 12 хүрэн үрээ соёолон, хүрэн гүү нас нийлсэн, өтгөн дэлтэй хүрэн морь нас нийлсэн, бөөн сүүлтэй хүрэн морь нас нийлсэн сувай хул гүү нас нийлсэн, цагаан шарга гүү нас нийлсэн загал шүдлэн үрээ, зээрд унага, бидэртэй хул унага, том хүрэн морь нас нийлсэн бор хээр унага, бор хээр унага, цагаан хонгор унага.гэсэн 24 тооны миний эзэмшлийн адуунууд байсан. Миний 24 тооны адуунаас 23 ширхэг адуу нь нартай дором тамгатай зөв чих нь онь имтэй бидэртэй хул азрагаа имнэж тамгалаагүй. Манай адуу Архангай аймгийн Өлзийт, Батцэнгэл, Өгийнуурын залгаа нутаг болох Дөрвөлж уулын бэл орчмоор нутагладаг. Би Улаанбаатар хотод амьдардаг болохоор сайн мэдэхгүй байна. Ер нь адуугаа байнга бөөгнүүлж байдаг. Миний саарал зүсмийн хязаалан байдас үхсэн байсан энийгээ төлүүлж авмаар байна. Мөн сартай хүрэн гүү байхгүй байгаа энийгээ нэхэмжилмээр байна. Миний адууг зүгээр бэлчээрт байхад тууж хөөж явсан байсан ингэж туугдсанаас болж гүү хээл хаях гэмтэж бэртвэл би адуугаа хулгай хийсэн хүмүүсээр нөхөн төлүүлж авна. Мөн хотоос ирэхдээ шатахууны зардал 110.000 төгрөг болсон үүнийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 34-35 ху/,
*Хохирогч Н.Бын дахин өгсөн: “...24 тооны адуу нь миний өмчийн адуу байсан. Манай өвөө А надад 30 тооны адуу өгсөн бөгөөд би өөрийн нэр дээрээ шилжүүлж аваагүй байгаа. Манай өвөө Аийн нэр дээр бүртгэлтэй байгаа юм. 1995 онд надад 30 тооны адуу манай өвөө А тасдаж өгч байсан юм. Би яг албан ёсоор өөрийн нэр дээр болгоогүй байгаа. Миний өвөө Аийн нэр дээр байдаг юм. Саарал зүсмийн хязаалан насны гүү нь миний өмчийн мал байгаа юм. Харин ор сураггүй байгаа Сартай хүрэн зүсмийн нас нийлсэн гүү, нас нийлсэн хээр зүсмийн морьд нь Мын өмчийн мал байгаа юм. Би хохирол төлбөрөө аваагүй байгаа. Би гомдолтой байна. Хохирлоо бүрэн гүйцэд авмаар байна. Би адуугаа хулгайд алдчихлаа гэхээр нь Улаанбаатар хотоос машин ирж эрэл хайгуул хийж явсан бензин тосны мөнгө 117.000 төгрөг гарсан байгаа. Үүнийг бас нэхэмжилнэ. Баримт нь бол байгаа...” гэх мэдүүлэг 1-ийн /хх-ийн 36-37 ху/,
*Хохирогч Х.Мын өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө адуугаа бөөгнүүлж тоолоод Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багийн Холбоо цагаан гэх газар шахаад орхисон юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө манай нутгийн Алтанбаатар гэх залуу надад ирж танай адууг урд шөнө хүн хөөсөн байж магадгүй танай адуунаас 10 гаруй тооны адуу зүүн урд талаас буюу өндөр толгой гэх газраас нилээн хөлстэй ирлээ гэсэн. Тэгээд би гэртээ уг адуун дээр очиход 13 тооны адуу гарч ирсэн. Уг адуунууд хөөгдсөн байдалтай хөлс нь гарсан байдалтай байсан, би тэгээд эдгээр адуугаа гэрийн зүг шахаж орхиод адуу бэлчиж байсан газар очиход 11 тооны адуу үлдсэн байсан. Тэгээд Г гэх хүнээс адуугаа асуусан чинь урьд шөнө холбоо цагааны ар гэх газраар хүмүүс адуу хөөгөөд байгаа бололтой чимээ гарсан би араас нь яваад олоогүй ээ мотоциклийн бөгсний улаан гэрэл үе үе асаад байсан гэж хэлсэн. Тэгээд би араас явж адууны мөр хайж яваад Тамирын гол руу ирэхэд тасархай бургас гэх гарамаар адуу гол гаргасан бололтой хяруу асгасан байсан. Уг хяруун дээгүүр адуу гарсан байдалтай адууны сүүл гишгэгдэж тасарч үлдсэн байдалтай харагдсан. Мөн голын цаана адуу хөөсөн мөр нь хоёр хүн хөөсөн байдалтай хүний гутлын мөр гарсан байсан. Тэгээд би уг адууны мөрийг хөөгөөд явсан чинь хойд цоргын ам гэх газар очсон байсан. Тэгээд энэ манай адууны мөр мөн гэж мэдээд гэртээ харьсан. Тэгээд манайд цагдаа нар ирж би хамт буцаж ирээд уг мөрөө хөөгөөд Тамирын голыг гараад урагш Өгийнуур сумын чиглэлд явсан мөр байсан. Тэгээд уг мөрийг хөөж яваад Зэгстэй өлөн гэх газар очиж уг мөр байхгүй болсон. 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө дахин Өгийнуур сумын ар талаар гараад өвсний пондны хашааны чиглэлд явсан мөр гарсан байсан. Уг мөрийг дахин дагаж явсаар Өгийнуур сумын ховоо үзүүр гэх газар очиход манай зүс бүрийн 16 тооны адуу байсан. Тэгээд би уг адуугаа хүлээж аваад айлын хашаанд очоод хашиж байхад Өлзийт сумын хэсгийн төлөөлөгч надруу залгаад намайг дахин хүрээд ир гээд дуудсан. Тэгээд яваад очиход Б гэх айлын хашаанд миний 4 тооны адуу малын байранд уяатай байсан. Би уг адуунуудаа хүлээн авсан. Одоо адуугаа зүсийг сайн санахгүй байна. Миний алдсан 30 тооны адуу бүгд нартай дором тамгатай зөв чих нь онь имтэй. Манай адуу Архангай аймгийн Өлзийт, Батцэнгэл, Өгийнуурын залгаа нутаг болох Дөрвөлж уулын бэл орчмоор нутагладаг. Хол явлаа гэхэд л Хар чулууны өвөр л ордог. Би өдөр бүр адуугаа бэлчээрт нь бүртгэдэг гэрээс хол явж бэлчдэггүй. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр би өөрийн адуугаа бөөгнүүлж тоолоход 53 тооны адуу байсан. Тэгээд унаж явсан морио тавиад 54 тооны адуу болсон. Эдгээр адуунаас 24 тооны адуу манай хадам ах болох Б гэх хүнийх юм. Би гомдолтой байна миний адуу хулгайд өртөөгүй бол нутагтаа бэлчээрлэн явах байсан. Миний адуунууд хулгайд өртөж хол газар туугдасны улмаас нэг гүү үхсэн ихэнх адуу нь эцсэн байсан. Би адуугаа хайж 200.000 төгрөгийн бензиний зардал гаргасан энэ мөнгөө нэхэмжилж байна. Мөн одоо байхгүй байгаа улаан хээр морио төлүүлж авмаар байна....” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 42-43 ху/,
*Хохирогч Х.Мын дахин өгсөн: “...Би хулгайд алдсан 54 тооны адуунаас 51 тооны адуугаа олж авсан. Тэрнээс саарал зүсмийн хязаалан насны гүү үхсэн байсан. Харин сартай хүрэн зүсмийн нас нийлсэн гүү, нас нийлсэн хээр зүсмийн морь тус огт сураггүй байгаа. Б ахын 24 тооны адуу байсан бөгөөд манай эхнэр Болор-Эрдэнийн өвөө Аийн нэр дээр байдаг. Манай өвөө нас өндөр одоо Архангай аймгийн Өлзийт сумын хамгийн өндөр настай хүн байгаа юм. Мөн манай өвөө Б ахад өөрийн өмчийн 30 тооны адуугаа өгсөн. Б ах өөрийн нэр дээрээ шилжүүлж аваагүй байгаа. Манай өвөө А маань 90 настай, чих нь юм сонсдоггүй, нүдний хараа муу, өмнө даралт харваж байсан болохоор зүүн талын нүд нь юм хардаггүй юм. Миний эзэмшлийн 30 тооны адуу байсан. Нийт 54 тооны адуугаа хулгайд алдсан, саарал зүсмийн хязаалан насны гүү нь Б ахынх харин ор сураггүй байгаа сартай хүрэн зүсмийн нас нийлсэн гүү, нас нийлсэн хээр зүсмийн морьд нь миний өөрийн өмчийн мал байгаа юм. Би хохирол төлбөрөө аваагүй байгаа. Би тухайн ор сураггүй байгаа сартай хүрэн зүсмийн нас нийлсэн гүү, нас нийлсэн хээр зүсмийн мориныхоо зах зээлийн ханшаар хэдэн төгрөгөөр үнэлэгдсэн үнээр нь хохирол төлбөрөө нэхэмжилнэ. Харин тухайн хулгайд алдсан 54 тооны адууны араас эрэл хайгуул хийсэн бензин тосны мөнгө 200.000 төгрөгийг нэхэмжилж байна. Баримтыг нь шүүх хурал дээрээ гаргаж өгнө. Би гомдолтой байна. Яагаад гэвэл миний хулгайд алдсан 54 тооны адуунаас олсон 51 тооны адууны хээлтэй байсан гүүнүүд нь хээл хаясан. Мөн тэжээлд зарим адуунууд нь орсон. Хэрвээ миний адууг хулгайлж Архангай аймгийн Өгийнуур сум оруулахгүй бол миний адуунууд өдийд зүгээр байх байсан бөгөөд тэжээлд орохгүй байх байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 45-46 ху/,
*Гэрч Д.Аын өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 20-ны орой 20 цагийн үед морь янцгаагаад байхаар нь гарч харахад манай гэрээс зүүн зүгт янцгаагаад мотоциклийн тооромсны бололтой жижиг улаан гэрэл асаад байсан. Тэгээд би мотоциклио асаагаад араас нь явтал уул даваад явсан би ч араас нь уул даваад харсан юу ч харагдахгүй байхаар нь буцаж ирж гэртээ хоночихоод 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өглөө 11 цагийн үед хонио эргүүлээд явж байхад урд зүгээс 10 гаруй тооны адуу хонины хажуугаар шогшиод гараад явсан. Тэгээд би Мтай таараад танай тамгатай адил тамгатай цөөхөн адуу гарч ирсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 47-48 ху/,
*Гэрч Ч.Эн өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 20-ны орой 21 цагт манай арын айлын Мягмардорж орж ирээд гэрэлтэй мотоциклтой хүн адуу хөөгөөд байх шиг байна гэхээр нь би морины хүүхэд Г халит яваад хараадах гэж хэлээд явуулсан. Тэгээд эрэгтэй хүн адуу туугаад байх шиг байна, хүнийг нь олсонгүй гээд ирсэн. Тэгсэн М 21-ний өглөө манайх руу залгаж манай адуу харагдана уу, танай ард байсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь урьд шөнө болсон асуудлыг хэлсэн....” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 49-50 ху/,
*Гэрч М.Ж өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Б гэх айлд нэг нь намхан нөгөө нь өндөр хүн орж ирсэн түүнээс хойш төд удалгүй М ах орж ирээд Б ахтай юм яриад байсан. Би юу ярьсан талаар сонсоогүй хэвтэж байгаад удаагүй унтсан. Хэсэг хугацааны дараа М ах хувцсаа тайлаад миний урдуур орон дээр надтай хамт унтсан. Нөгөө хоёр хүн мотоциклио асаагаад шөнөө явсан. Өглөө нь би 09 цаг өнгөрч байхад босоод үхрийн баас арилгах гээд тугалын битүү хашаанд ороход 4 тооны адуу харагдсан. Уг дөрвөн тооны адууг ногтлоод тугал хийдэг битүү жижиг хаалгатай хашаанд оруулж уясан байсан. Уяатай адуунууд 2 тооны хээр, 1 тооны хүрэн зээрд, 1 тооны хонгор гэмээр зүстэй 4 тооны адуу байсан. Б ах, эхнэр нь байсан. Б ахын 3 настай хүү бид дөрөв байсан. Өөр хүн байгаагүй. Урьд орой нь тугал хашихад байхгүй байсан өглөө болоход 4 тооны адуу бол Б ахын адуунууд бол биш. Нэг нь М гэж дууддаг М ах байсан, нөгөө хоёрынх нь нэг нь өндөр туранхай биетэй 30 гаруй насны залуу байсан. Хамт явсан нь намхан туранхай биетэй мөн ижил насны ах байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 51-53 ху/,
*Гэрч Э.Гийн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 21 цагийн үед Мягмар-Очир орж ирээд манай араас хүн адуу хөөгөөд байна хамт явж үзье гэсэн юм. Тэгээд бид хоёр хойд хяр дээр гарч харахад адууны чимээ сонсогдоод мотоциклийн чимээ сонсогдохгүй байсан. Бид хоёр хойд талын 2 байрыг шалгачихаад буцаж явж байгаад мотоциклийн шинэ мөр цасан дээр байхыг нь харсан. Тэгээд уг мөрийг дагаж зүүн тийшээ явсан. Буцаад ирсэн мотоциклийн дуу сонсогдоогүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 70-71 ху/,
*Гэрч М.Бийн өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад 01 цагийн үед М, А, Б нар манайд орж ирээд танай малын байранд хоёр, гурван адуу уячихлаа өглөө ирж авъя гээд А, Б хоёр явсан М буюу М манайд үлдээд манай малчинтай хамт нэг орон дээр унтсан юм. 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тэр хоёр манайд ирээгүй би орой адуундаа явчихаад 17 цагийн үед гэртээ ирэхэд манайд цагдаа нар ирчихсэн энэ адуунуудыг хэн авчирч уясан юм гэж асуухаар нь би шөнө М, А, Б гурав авчирч уясан гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар Мыг аваад явсан энэ асуудлаар дуудагдан ирсэн гэж бодож байна. М, А, Б нар манайд адуу авчирч орхих талаар надад хэлж мэдэгдсэн зүйл байхгүй. Манайд мал авчирч байгаагүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 77-79 ху/,
*П.Мын яллагдагчаар өгсөн: “...надад мөнгийн хэрэг гараад тухайн адуунаас 3,4 тоон адуу барьж аваад өөрийнхөө хувийн амьдрал хэрэгцээндээ зориулах гээд хулгай хийсэн юм. Им тамгыг нь хараагүй, хонгор голдуу адуунууд байсан...тухайн 4 тооны адууг тугал хийдэг хашаанд хүнээс нуух зорилгоор уясан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 158-163 ху/,
*Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-ийн хх-ийн 3-10 ху/,
*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-ийн хх-ийн 13-15 ху, 27-28 ху/,
* Малд үзлэг хийж, хүлээлгэж өгсөн тэмдэглэл /1-ийн хх-ийн 29-30 ху/,
* 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 41 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-ийн хх-ийн 21 хуу/,
* 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-ийн хх-ийн 94-96 хуу/,
* 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-ийн хх-ийн 101-103 хуу/,
*Эд зүйл хураан авсан тэмдэглэл /4-ийн хх-ийн 26 хуу/
*Мотоциклийн 2 ширхэг дугуйнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-ийн хх-ийн 27-28 хуу/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 11-ний 56 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /4-ийн хх-ийн 32-35 хуу/
*Мөрдөгчийн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /4-ийн хх-ийн 61-65 хуу/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /1-ийн хх-ийн 211 ху/,
*Шийтгэх тогтоолын хуулбар /2-ийн хх-ийн 1-64 ху/,
*Архангай аймгийн Өгийнуур сумын Орхон багийн засаг даргын тодорхойлолт /2-ийн 67 хуу/
*Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /2-ийн хх-ийн 181-183 ху, 3-ийн хх-ийн 42-45 ху, 140-144 ху, 241-245 ху, / зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч П.Мад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.М нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө ......... гэх газраас хохирогч Х.Мын 14, Н.Бын 22 тооны буюу олон тооны малыг хулгайлж, хохирогч Х.Мд 11.200.000 төгрөгийн, хохирогч Н.Бт 17.750.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Эрүүгийн 2012........ дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.М нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө .......... гэх газраас хохирогч Х.Мын 14, Н.Бын 22 тооны буюу олон тооны малыг хулгайлж, хохирогч Х.Мд 11.200.000 төгрөгийн, хохирогч Н.Бт 17.750.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Н.Бын өгсөн: “....2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагийн үед манай хүргэн болох Х.М 98303962 дугаарын утсаар ярихдаа бандгар хул азраганы адуугаа олдохгүй байна алдчих шиг боллоо гэсэн. Тэгээд манай адууг талаар нэг тараагаад хаясан байна хэсэг хэсгээр нь би бөөгнүүлээд явж байна гэж хэлсэн. Мөн манай адууг зүүн урагш нь туусан байдалтай байна гэж ярьсан. миний эзэмшлийн 24 тооны адуунууд байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 34-35 ху/,хохирогч Н.Бын дахин өгсөн: “...24 тооны адуу нь миний өмчийн адуу байсан. Манай өвөө А надад 30 тооны адуу өгсөн бөгөөд би өөрийн нэр дээрээ шилжүүлж аваагүй байгаа. Манай өвөө Аийн нэр дээр бүртгэлтэй байгаа юм. 1995 онд надад 30 тооны адуу манай өвөө А тасдаж өгч байсан юм. Би яг албан ёсоор өөрийн нэр дээр болгоогүй байгаа. Миний өвөө Аийн нэр байдаг юм. Саарал зүсмийн хязаалан насны гүү нь миний өмчийн мал байгаа юм. Харин ор сураггүй байгаа Сартай хүрэн зүсмийн нас нийлсэн гүү, нас нийлсэн хээр зүсмийн морьд нь Мын өмчийн мал байгаа юм. Би хохирол төлбөрөө аваагүй байгаа. Би гомдолтой байна. Хохирлоо бүрэн гүйцэд авмаар байна. Би адуугаа хулгайд алдчихлаа гэхээр нь Улаанбаатар хотоос машин ирж эрэл хайгуул хийж явсан бензин тосны мөнгө 117.000 төгрөг гарсан байгаа. Үнийг бас нэхэмжилнэ. Баримт нь бол байгаа...” гэх мэдүүлэг 1-ийн /хх-ийн 36-37 ху/, хохирогч Х.Мын өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө адуугаа бөөгнүүлж тоолоод Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багийн Холбоо цагаан гэх газар шахаад орхисон юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө манай нутгийн Алтанбаатар гэх залуу надад ирж танай адууг урд шөнө хүн хөөсөн байж магадгүй танай адуунаас 10 гаруй тооны адуу зүүн урд талаас буюу өндөр толгой гэх газраас нилээн хөлстэй ирлээ гэсэн. Тэгээд би гэртээ уг адуун дээр очиход 13 тооны адуу гарч ирсэн. Уг адуунууд хөөгдсөн байдалтай хөлс нь гарсан байдалтай байсан, би тэгээд эдгээр адуугаа гэрийн зүг шахаж орхиод адуу бэлчиж байсан газар очиход 11 тооны адуу үлдсэн байсан. Тэгээд Г гэх хүнээс адуугаа асуусан чинь урьд шөнө холбоо цагааны ар гэх газраар хүмүүс адуу хөөгөөд байгаа бололтой чимээ гарсан би араас нь яваад олоогүй ээ мотоциклийн бөгсөны улаан гэрэл үе үе асаад байсан гэж хэлсэн. Тэгээд би араас явж адууны мөр хайж яваад Тамирын гол руу ирэхэд тасархай бургас гэх гарамаар адуу гол гаргасан бололтой хяруу асгасан байсан. Уг харуун дээгүүр адуу гарсан байдалтай адууны сүүл гишгэгдэж тасарч үлдсэн байдалтай харагдсан. Мөн голын цаана адуу хөөсөн мөр нь хоёр хүн хөөсөн байдалтай хүний гутлын мөр гарсан байсан. Тэгээд би уг адууны мөрийг хөөгөөд явсан чинь хойд цоргын ам гэх газар очсон байсан. Тэгээд энэ манай адууны мөр мөн гэж мэдээд гэртээ харисан. Тэгээд манайд цагдаа нар ирж би хамт буцаж ирээд уг мөрөө хөөгөөд тамирын голыг гараад урагш Өгийнуур сумын чиглэлд явсан мөр байсан. Тэгээд уг мөрийг хөөж яваад Зэгстэй өлөн гэх газар очиж уг мөр байхгүй болсон. 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө дахин Өгийнуур сумын ар талаар гараад өвсны пондны хашааны чиглэлд явсан мөр гарсан байсан. Уг мөрийг дахин дагаж явсаар Өгийнуур сумын ховоо үзүүр гэх газар очиход манай зүс бүрийн 16 тооны адуу байсан. Тэгээд би уг адуугаа хүлээж аваад айлын хашаанд очоод хашиж байхад Өлзийт сумын хэсгийн төлөөлөгч надруу залгаад намайг дахин хүрээд ир гээд дуудсан. Тэгээд яваад очиход Б гэх айлын хашаанд миний 4 тооны адуу малын байранд уяатай байсан. Би уг адуунуудаа хүлээн авсан. Одоо адуугаа зүсийг сайн санахгүй байна. Миний алдсан 30 тооны адуу бүгд нартай дором тамагтай зөв чих нь онь имтэй. Манай адуу Архангай аймгийн Өлзийт, Батцэнгэл, Өгийнуурын залгаа нутаг болох Дөрвөлж уулын бэл орчмоор нутагладаг. Хол явлаа гэхэд л Хар чулууны өвөр л ордог. Би өдөр бүр адуугаа бэлчээрт нь бүртгэдэг гэрээс хол явж бэлчдэггүй. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр би өөрийн адуугаа бөөгнүүлж тоолоход 53 тооны адуу байсан. Тэгээд унаж явсан морио тавиад 54 тооны адуу болсон....” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 42-43 ху/, гэрч Д.Аын өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 20-ны орой 20 цагийн үед морь янцгаагаад байхаар нь гарч харахад манай гэрээс зүүн зүгт янцгаагаад мотоциклийн тооромсны бололтой жижиг улаан гэрэл асаад байсан. Тэгээд би мотоциклио асаагаад араас нь явтал уул даваад явсан би ч араас нь уул даваад харсан юу ч харагдахгүй байхаар нь буцаж ирж гэртээ хоночихоод 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өглөө 11 цагийн үед хонио эргүүлээд явж байхад урд зүгээс 10 гаруй тооны адуу хонины хажуугаар шогшиод гараад явсан. Тэгээд би Мтай таараад танай тамгатай адил тамгатай цөөхөн адуу гарч ирсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 47-48 ху/,гэрч Ч.Эын өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 20-ны орой 21 цагт манай арын айлын Мягмардорж орж ирээд гэрэлтэй мотоциклтой хүн адуу хөөгөөд байх шиг байна гэхээр нь би морины хүүхэд Гийг халит яваад хараад дахь гэж хэлээд явуулсан. Тэгээд эрэгтэй хүн адуу туугаад байх шиг байна, хүнийг нь олсонгүй гээд ирсэн. Тэгсэн М 21-ний өглөө манайх руу залгаж манай адуу харагдана уу, танай ард байсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь урьд шөнө болсон асуудлыг хэлсэн....” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 49-50 ху/, гэрч М.Ж өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Б гэх айлд нэг нь намхан нөгөө нь өндөр хүн орж ирсэн түүнээс хойш төд удалгүй М ах орж ирээд Б ахтай юм яриад байсан. Би юу ярисан талаар сонсоогүй хэвтэж байгаад удаагүй угтсан. Хэсэг хугацааны дараа М ах хувцсаа тайлаад миний урдуур орон дээр надтай хамт унтсан. Нөгөө хоёр хүн мотоциклио асаагаад шөнөө явсан. Өглөө нь би 09 цаг өнгөрч байхад босоод үхрийн баас арилгах гээд тугалын битүү хашаанд ороход 4 тооны адуу харагдсан. Уг дөрвөн тооны адууг ногтлоод тугал хийдэг битүү жижиг хаалгатай хашаанд оруулж уясан байсан. Уяатай адуунууд 2 тооны хээр, 1 тооны хүрэн зээрд, 1 тооны хонгор гэмээр зүстэй 4 тооны адуу байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 51-53 ху/, гэрч Э.Гийн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 21 цагийн үед М орж ирээд манай араас хүн адуу хөөгөөд байна хамт явж үзье гэсэн юм. Тэгээд бид хоёр хойд хяр дээр гарч харахад адууны чимээ сонсогдоод мотоциклийн чимээ сонсогдохгүй байсан. Бид хоёр хойд талын 2 байрыг шалгачихаад буцаж явж байгаад мотоциклийн шинэ мөр цасан дээр байхыг нь харсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 70-71 ху/, гэрч М.Бийн өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад 01 цагийн үед М, А, Б нар манайд орж ирээд танай малын байранд хоёр, гурван адуу уячихлаа өглөө ирж авъя гээд А, Б хоёр явсан М буюу М манайд үлдээд манай малчинтай хамт нэг орон дээр унтсан юм. 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тэр хоёр манайд ирээгүй би орой адуундаа явчихаад 17 цагийн үед гэртээ ирэхэд манайд цагдаа нар ирчихсэн энэ адуунуудыг хэн авчирч уясан юм гэж асуухаар нь би шөнө М, А, Б гурав авчирч уясан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 77-79 ху/,П.Мын яллагдагчаар өгсөн: “...надад мөнгийн хэрэг гараад тухайн адуунаас 3,4 тоон адуу барьж аваад өөрийнхөө хувийн амьдрал хэрэгцээндээ зориулах гээд хулгай хийсэн юм.Им тамгыг нь хараагүй, хонгор голдуу адуунууд байсан...тухайн 4 тооны адууг тугал хийдэг хашаанд хүнээс нуух зорилгоор уясан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 158-163 ху/, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 41 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-ийн хх-ийн 21 хуу/, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-ийн хх-ийн 94-96 хуу/, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-ийн хх-ийн 101-103 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Мын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт”...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажилагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасан байх тул шүүгдэгч П.Мад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.
“Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарах бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт”... бусдын мал хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж, харин 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “...бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч П.М нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг баг, Холбоо цагаан гэх газраас иргэн Н.Бын 22 тооны адуу, Х.Мын 14 тооны адууг тус тус хулгайлсан гэх үйлдэл нь эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орсоны дараах үйлдэл байх боловч уг нэмэлт өөрчлөлт орсон хууль нь 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан тул шүүгдэгч П.Мад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ тухайн гэмт хэргийг үйлдэх үед мөрдөж байсан Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж шүүх дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч П.Мыг бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Бт 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан нь Мэргэшсэн үнэлгээчний 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-ийн хх-ийн 94-96 хуу/, Х.Мд 900.000 / есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан нь Мэргэшсэн үнэлгээчний 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-ийн хх-ийн 101-103 хуу/-ээр тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч П.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг хохирогч Н.Бт, 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийг хохирогч хохирогч Х.Мд тус тус төлөөгүй байх тул шүүгдэгч П.Маас 900.000 / есөн зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багийн Хужирт гэх газарт оршин суух Х овогт Х М /РД:/, 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, 6-р хороо, 21-16 тоотод оршин суух В овогт Нын Б /РД:/-д тус тус олгохоор шийдвэрлэв. Харин мал эрж хайсны зардал хохирогч Н.Б 117.000 төгрөг, хохирогч П.М 200.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн боловч холобгдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул тодорхой тооцоо гаргах болмжгүй тул хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч П.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
2021 оны Өршөөлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2 дахь хэсэгт зааснаар “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 4дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт”... энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна...”мөн 5дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт”...Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно...”гэж мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар “...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/…гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж тус тус гэж хуульчилсан байна.
Иймд эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч П.Мад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлөхөө бичгээр илэрхийлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мад эрүүгийн хууийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэм хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Мын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг үнэ 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, улсын орлого болгож, Мустанг-5 маркийн мотоциклийг эзэмшигч Д.Ад буцаан олгох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн мяндсан ногт 2 ширхэг, саарал өнгийн мяндсан ногт 1 ширхэг, улаан алаг өнгийн мяндсан ногт 1 ширхэг, ногт 4ширхэг, бугуйл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч П.Мын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Х.М нь 200.000 төгрөгийн, хохирогч Н.Б нь 117.000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.М авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний энэ хэргийн учир 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийг хүртэл, 2021 оны 09 дүгээр сарын 24-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 105 хоногийг түүний зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцож шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйийн 1 дэх хэсэг, 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт П Мыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч
П.Мад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2021 оны
07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мад эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч
П.М нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Өгийнуур сумын нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хориглосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч
П.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, солихыг шүүгдэгч П.Мад мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч
П.Мын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл, 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 105 /нэг зуун тав/ хоногийг түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцсугай.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч П.Мад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг ..........аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч П.Маас 900.000/ есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж, ........гэх газарт оршин суух Х овогт Хы М /РД:/, 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж .......... тоотод оршин суух В овогт Н-д тус тус олгосугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Мын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн үнэ 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгож, Мустанг-5 маркийн мотоциклийг эзэмшигч Д.Ад буцаан олгосугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн мяндсан ногт 2 ширхэг, саарал өнгийн мяндсан ногт 1 ширхэг, улаан алаг өнгийн мяндсан ногт 1 ширхэг, ногт 4ширхэг, бугуйл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Х.М нь 200.000 төгрөгийн, хохирогч Н.Б нь 117.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч хохирогчийн өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
14. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Мад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ