| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0187/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/185 |
| Огноо | 2021-08-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.О хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: Н.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э овогт Н Д /РД:/-д холбогдох 2112............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .......... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Э овогт Н Д /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.Днь 2020 оны 10 дугаар сарын эхээр ........... орчмоос иргэн Б.Бийн Мустанг-5 маркийн мотоцклийг хулгайлж, түүнд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2112............ дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Хохирогч Б.Бийн өгсөн:”...Би 2020 оны 10 дугаар сарын эхээр хөдөөнөөс сумын төв рүү өөрийн улаан өнгийн Мустанг-5 маркийн хуучин мотоцикльтой орж яваад Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутагт Хүннүйн голын модон гүүрний орчим бензин дуусаад орхиж яваад буцаад иртэл миний мотоцикль алга болсон байсан. Тухайн үед харанхуй болсон байсан болохоор ойр хавиар хайгаад олоогүй хүн аваад явсан байсан. Тэгээд 2021 оны 04 дүгээр сарын 20-ны үед сумын төвд манай сумын Хайрхан багийн иргэн Д гэх залуу миний алдсан мотоциклийг унаж явахаар нь би өөрийнхөө мотоциклийг таньж авч үлдсэн. Би тухайн мотоциклийг Хайрхан сумын Могой багийн иргэн Б Б гэх хүнээс зуны байшин барьж өгнө гээд хөлсөнд нь 1.500.000 төгрөгөөр бодож авч байсан хуучин мотоцикль байсан. Уг мотоцикль нь улаан өнгөтэй урд карлан дээрээ бугийн цутгамал боосон байсан. Би мотоциклио хулгайд алдахаасаа өмнө хуучин “пекон” гэсэн нэртэй мотоциклийн суудал өвдөгний хамгаалалтыг авч хийсэн байсан. Намайг мотоциклио хулгайд алдах үед миний мотоцикль шинээр нь аваад 1 жил унасан бүгд юм нь ажилладаг байсан. Сүүлд мотоциклио олж авахад хуучирч муудсан байсан. Би өөрийн Мустанг-5 маркийн мотоциклийг хүнээс нь аваад 10 хонож байсан тул өөрийн авсан үнээрээ буюу 1.500.000/ нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр үнэлж байна. Би гомдолтой байна. Сүүлд мотоциклио олж авахад хуучирч муудсан зарим нэг зүйл нь эвдэрсэн байсан тул мотоциклио өмнөх шиг нь болгож авмаар байна. Түүнээс өөр гомдол санал нэхэмжлэх зүйл үгүй. Миний мэдүүлсэн бүхэн үнэн зөв...”гэх мэдүүлэг /хх-ийн 04-06 хуу/,
Хохирогч Б.Бийн дахин өгсөн:”...Би Хайрхан сумын иргэн Н.Д гэх залууг өмнө нь таньж мэддэггүй байсан. Сүүлд би 2020 оны 10 дугаар сард өөрийн улаан өнгийн Мустанг-5 маркийн хуучин мотоциклио хулгайд алдаад олж авахдаа дээрх залуу миний мотоциклийг хулгайлсан талаар өөрөөс нь сонсож мэдээд таньдаг болсон. Түүнээс төрөл садангийн холбоо байхгүй. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй, тухайн үед миний мотоцикль шинээр нь аваад 1 жил унасан ч бүгд юм нь ажилладаг байсан ба сүүлд 2021 оны 04 дүгээр сард мотоциклио олж авахад хуучирч муудсан зарим нэг зүйл нь эвдэрсэн байсан тул хулгайд алдсан мотоциклио өмнөх шиг болгуулж авмаар байна гэж Н.Д хэлтэл миний мотоциклийг янзалж намайг хохиролгүй болгож өгсөн тул надад өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг / хх-ийн 09-10 хуу/,
Гэрч Ж.Бн өгсөн:”...Манай нөхөр Б.Б нь 2020 оны 10 дугаар сард сумынхаа Б гэх хүнээс байшин барьж өгнө гээд Мустанг-5 маркийн шинээр нь аваад 1 жил унаж байгаа гэх улаан хүрэн өнгийн мотоциклийг 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр бодож авч байсан юм. Тэр мотоциклийг аваад ойролцоогоор 10 хоногийн дараа сумын төвийн Хүннүйн голын гүүрний цаана бензин нь дуусчихаар нь манай нөхөр мотоцклио орхиод колонкоос бензин аваад эргээд иртэл мотоцикль нь байхгүй болчихсон байсан гээд гэртээ ирсэн. Түүнээс хойш сураг нь гарахгүй байсаар 2021 оны 04 дүгээр сард манай нөхөр Б дугуй засвар ажиллуулдаг Н хашааны гаднаас өөрийн мотоциклийг содон шинж тэмдэгээр нь таниад олж авсан. Тухайн үед унаж явсан хүн нь тэр Нн эгчийнх нь хүүхэд байсан түүний нэрийг нь Н Д гэж байсан. Би тухайн хүүхдийг өмнө харж байгаагүй танихгүй залуу байсан. Тэрийг нь би сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний нөхрийн өөрийн нь хэлснээр өөрийн хуучин пекон гэсэн нэртэй мотоциклийн суудал өвдөгний хамгаалалтыг авч хийсэн байсан урд карлан дээрээ бугын цутгамал боосон зэрэг зүйлүүдээр нь таньсан гэсэн. Манай мотоциклийг сэлбэчихсэн байна гэж манай нөхөр ярьж байсан. Надад өөр нэмж ярих зүйлгүй миний ярьсан бүхэн үнэн зөв..”гэх мэдүүлэг /хх-ийн 18-19хуу/,
Гэрч Н.Н өгсөн:”...Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн иргэн Б миний нөхөр байгаа юм хүмүүс дуудахдаа Б гэдэг ба иргэний үнэмлэхний нэр нь Б юм. Өгөөмөр багийн Б гэх хүнийг нутгийн ах гэдгээр нь танина. Түүнээс төрөл садангийн холбоо байхгүй. Д гэдэг хүнийг танихгүй. Анх Б.Б ахыг манай тэр хавьд айлын байшин барьж байхаар нь нөхөр бид хоёр уулзаж өөртөө зуны байшин бариулъя хөлсөнд нь унаж байгаа мотоциклио өгье гэж ярилцаж тохиролцоод тухайн үедээ 2019 оны 07 дугаар сард худалдаж аваад нэг их унаагүй хуучирч муудаагүй байсан улаан өнгийн Мустанг-5 маркийн хуучин мотоциклио 2020 оны 09 дүгээр сарын сүүлээр Б.Б ахад 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгт бодож нөхөр бид хоёр өгсөн юм. Тэгээд манайхаас мотоциклио аваад удаагүй байж байгаад мотоциклио алдсан гэж байсан хэзээ хэрхэн алдсан хэн хулгайлсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Б.Б ахад байшин бариулахаар хөлсөнд нь өгсөн манай мотоцикль улаан өнгөтэй Мустанг-5 маркийн урд карлан дээрээ бугын цутгамал боосон урд шаврын хаалтыг нь машины шаврын хаалтаар хийсэн хажуудаа нүхтэй хуучивтар боловч бүгд зүйл нь ажиллагаатай мотоцикль байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 20-23хуу/
Гэрч Б.Ц өгсөн:”...Би өөрийн нөхрийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...”/хх-ийн 24-27хуу/
Гэрч Н.Д өгсөн:”... Би 2020 оны 10 дугаар сарын эхээр он сар өдрийг нь нарийн тодорхой санахгүй байна. Эзэнгүй “Мустанг-5” маркийн мотоцикль Өгөөмөр багийн нутаг Хүннүйн голын Модон гүүрнээс 400 орчим метрийн зайд байхаар нь очоод үзтэл түлхүүр нь зоолттой байсан. Тухайн мотоциклийг асаах гэтэл асахгүй бензин нь дууссан байхаар нь явган түрж яваад бензин хийж гэрийн гадаа унаж авч ирсэн. Тэгээд хүн асууж ирэхгүй болохоор нь хэд хоногийн дараа манайх Могой багийн Хавчуу гэх газраас Хайрхан багийн Хулхи гэх газар руу өвөлжөөн рүүгээ нүүхдээ уг мотоцклийг авч явсан. Тэгээд уг мотоциклийг малдаа болон бусад хэрэглээндээ унаж хэрэглэж байтал араам нь хугарахаар нь амаарыг нь сольж сэлбэж унаж байгаад 2021 оны 05 дугаар сард миний дүү Хайрхан сумын төв рүү унаж ороод Б.Б ахтай тааралдтал наад мотоцикль чинь миний мотоцикль байна мотоциклио авъя гэж хэлээд мотоциклио авч яваад цагдаад мэдэгдсэн байсан. Би энэ талаар цагдаагийн байгууллагад болон өөр бусад хүмүүст мэдэгдээгүй байсан. Миний дүү болон манай гэр бүлийнхэн энэ мотоциклийг хулгайн мотоцикль гэж мэдээгүй байсан. Уг мотоцикль нь улаан өнгөтэй урд карлан дээрээ бугын цутгамал боосон хуучивтар Мустанг-5 маркийн мотоцикль байсан Одоо болтол урд карлан дээрхи бугын цутгамал нь байгаа. Надад өөр нэмж ярих зүйлгүй миний ярьсан үнэн зөв...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-31хуу/
Гэрч Н.Д өгсөн:”... Би 2020 оны 12 дугаар сард Улаанбаатар хотоос Хайрхан суманд гэртээ ирсэн манай ах Дэлгэрмөрөнгийнх манайхтай айл хамт байдаг энэ үед миний ахынд улаан өнгөтэй Мустанг-5 мотоцикль байсан. Уг мотоциклийг тухайн үедээ ахын мотоцикль гэж бодоод ойр зуурын хэрэглээндээ унадаг байсан. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын эхээр он сар өдрийг нь нарийн тодорхой санахгүй байна сумын төв рүү унаж орж ирээд дэлгүүрийн гадаа тавьж орхиод дэлгүүр орчихоод гараад иртэл Б.Б ах миний унаж явсан мотоциклийг миний хулгайд алдсан мотоцикль байна гэж байсан. Тэгээд миний унаж явсан мотоциклийг аваад явсан. Ахаасаа уг мотоциклийг хэний мотоцикль болох талаар асуухад хүний мотоцикль гэж байсан. Уг мотоцикль нь улаан өнгөтэй урд карлан дээрээ бугын цутгамал боосон моторын тосны цонх хагархай, хуучивтар мустанг-5 маркийн мотоцикль байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан үнэн зөв...”нэх мэдүүлэг /хх-ийн 32-35хуу/
Гэрч Б.Ц дахин өгсөн:”...Би нөхөр Н.Д 2016 онд танилцаад гэр бүл болоод 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Хайрхан сумын Могой багт өөрийн хувийн малаа маллаж амьдарч байна. Манай нөхөр айлын 3 хүүхдийн дундах хүүхэд байгаа юм. Төлөв даруу зантай хүний үгнээс гардаггүй бага насандаа сургуульд сурч байгаад гарчихсан гэж өөрөө ярьдаг, тамхи татдаг, хааяадаа баяр ёслолын үеэр бага зэрэг архи дарсыг өөртөө тааруулаад хэрэглэдэг хүний сайн хань гэж хэлж болно. Манай нөхөр хүний мотоциклийг бензин нь дуусаад орхисон байхад нь бензин хийгээд унаад явсан гэж өөрөө хэлсэн нарийн асуудлыг нь мэдэхгүй байна...”гэх мэдүүлэг ..”/хх-ийн 24-27хуу/
Н.Д яллагдагчаар өгсөн:”... Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгч авахгүй мөн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан прокурорын тогтоолтой санал нийлж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир надад хөнгөн хуулийн хариуцлага оногдуулж өгнө үү...”гэх мэдүүлэг /хх-ийн 54-55хуу/
Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ны 2021оны 08 дугаар сарын 08-ны өдрийн мустанг-5 маркийн мотоциклийг 1000.000 төгрөгөөр үнэлсэн №А21-15 үнэлгээний тайлан /хх-ийн 43хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ин 13-15хуу/
Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын тодорхойлолт/хх-ийн 70-71хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58хуу/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 69хуу/
Хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан /хх-ийн 77-78хуу/зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Дд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Эрүүгийн 2112.............. дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Днь 2020 оны 10 дугаар сарын эхээр ............. орчмоос иргэн Б.Бийн Мустанг-5 маркийн мотоцклийг хулгайлж, түүнд 1000.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Днь 2020 оны 10 дугаар сарын эхээр Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг, Хүннүйн голын модон гүүрний орчмоос иргэн Б.Бийн Мустанг-5 маркийн мотоцклийг хулгайлж, түүнд 1000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Хохирогч Б.Бийн өгсөн:”...Би 2020 оны 10 дугаар сарын эхээр хөдөөнөөс сумын төв рүү өөрийн улаан өнгийн Мустанг-5 маркийн хуучин мотоцикльтой орж яваад Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нугтагт Хүннүйн голын модон гүүрний орчим бензин дуусаад орхиж яваад буцаад иртэл миний мотоцикль алга болсон байсан. Тухайн үед харанхуй болсон байсан болохоор ойр хавиар хайгаад олоогүй хүн аваад явсан байсан. Тэгээд 2021 оны 04 дүгээр сарын 20-ны үед сумын төвд манай сумын Хайрхан багийн иргэн Д гэх залуу миний алдсан мотоциклийг унаж явахаар нь би өөрийнхөө мотоциклийг таньж авч үлдсэн. Би тухайн мотоциклийг Хайрхан сумын Могой багийн иргэн Бибишийн Б гэх хүнээс зуны байшин барьж өгнө гээд хөлсөнд нь 1.500.000 төгрөгөөр бодож авч байсан хуучин мотоцикль байсан. Би өөрийн Мустанг-5 маркийн мотоциклийг хүнээс нь аваад 10 хонож байсан тул өөрийн авсан үнээрээ буюу 1500.000/ нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр үнэлж байна. Би гомдолтой байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 04-06хуу/, Хохирогч Б.Бийн дахин өгсөн:”... Сүүлд би 2020 оны 10дугаар сард өөрийн улаан өнгийн Мустанг-5 маркийн хуучин мотоциклио хулгайд алдаад олж авахдаа дээрх залуу миний мотоциклийг хулгайлсан талаар өөрөөс нь сонсож мэдээд таньдаг болсон. 2021 оны 04 дүгээр сард мотоциклио олж авахад хуучирч муудсан зарим нэг зүйл нь эвдэрсэн байсан тул хулгайд алдсан мотоциклио өмнөх шиг болгуулж авмаар байна гэж Н.Дд хэлтэл миний мотоциклийг янзалж намайг хохиролгүй болгож өгсөн тул надад өөр гомдол санал нэхэмжлэх зүйл үгүй байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 09-10хуу/, гэрч Н.Н өгсөн:”..Анх Б.Б ахыг манай тэр хавьд айлын байшин барьж байхаар нь нөхөр бид хоёр уулзаж өөртөө зуны байшин бариулъя хөлсөнд нь унаж байгаа мотоциклио өгье гэж ярилцаж тохиролцоод тухайн үедээ 2019 оны 07 дугаар сард худалдаж аваад нэг их унаагүй хуучирч муудаагүй байсан улаан өнгийн Мустанг-5 маркийн хуучин мотоциклио 2020 оны 09 дүгээр сарын сүүлээр Б.Б ахад 1500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгт бодож нөхөр бид хоёр өгсөн юм. Тэгээд манайхаас мотоциклио аваад удаагүй байж байгаад мотоциклио алдсан гэж байсан. Б.Б ахад байшин бариулахаар хөлсөнд нь өгсөн манай мотоцикль улаан өнгөтэй Мустанг-5 маркийн урд карлан дээрээ бугын цутгамал боосон урд шаврын хаалтыг нь машины шаврын хаалтаар хийсэн хажуудаа нүхтэй хуучивтар боловч бүгд зүйл нь ажиллагаатай мотоцикль байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23хуу, гэрч Н.Дн өгсөн:”... Би 2020 оны 12 дугаар сард Улаанбаатар хотоос Хайрхан суманд гэртээ ирсэн манай ах Д манайхтай айл хамт байдаг энэ үед миний ахынд улаан өнгөтэй Мустанг-5 мотоцикль байсан уг мотоциклийг тухайн үедээ ахын мотоцикль гэж бодоод ойр зуурын хэрэглээндээ унадаг байсан тэгээд 2021 оны 05дугаар сарын эхээр он сар өдрийг нь нарийн тодорхой санахгүй байна сумын төв рүү унаж орж ирээд дэлгүүрийн гадаа тавьж орхиод дэлгүүр орчихоод гараад иртэл Б.Б ах миний унаж явсан мотоциклийг миний хулгайд алдсан мотоцикль байна гэж байсан тэгээд миний унаж явсан мотоциклийг аваад явсан...”нэх мэдүүлэг /хх-ийн 32-35хуу/, гэрч Б. дахин өгсөн:”... Манай нөхөр хүний мотоциклийг бензин нь дуусаад орхисон байхад нь бензин хийгээд унаад явсан гэж өөрөө хэлсэн нарийн асуудлыг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-27хуу/, Н.Дгийн яллагдагчаар өгсөн:”... Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир надад хөнгөн хуулийн хариуцлага оногдуулж өгнө үү...”гэх мэдүүлэг /хх-ийн 54-55хуу/, хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ны 2021оны 08 дугаар сарын 08-ны өдрийн мустанг-5 маркийн мотоциклийг 1000.000 төгрөгөөр үнэлсэн №А21-15 үнэлгээний тайлан /хх-ийн 43хуу/ Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ин 13-15хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Дгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн захиран зарцуулснаар төгсдөг буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан идэвхитэй үйлдэл байна. Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг харин хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учруулж халдаагүйг харин нууцаар авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг ойлгоно.
Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байна.
Иймд шүүгдэгч Н.Днь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан байх тул түүний үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Б.Бөд гэмт хэргийн улмаас 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ны 2021оны 08 дугаар сарын 08-ны өдрийн мустанг-5 маркийн мотоциклийг 1000.000 төгрөгөөр үнэлсэн №А21-15 үнэлгээний тайлан /хх-ийн 43хуу/-аар тогтоогдсон боловч, хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгт” мотоциклио засуулж авсан нэхэмжлэх зүйлгүй”гэх /хх-ийн 09-10 хуу/, хавтаст хэрэгтэй танилцаж үед санал хүсэлт байхгүй гэх /хх-ийн 77 хуу/, гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүгдэгч Н.Дг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч болон хохирогч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дд 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 81-84 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Н.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дд 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Днь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Дг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өмгөөлөгч авахгүйгээр өөрөө өөрийгөө өмгөөлж оролцуулах хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэн байгааг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Э овогт Н Дг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Днь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн болон үүрэг хүлээлгэсэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн, шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дд тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа ..........аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Днь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ