Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар  2021/ШЦТ/186

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Улсын яллагч: Э.О
Хохирогчийн өмгөөлөгч Г.
Шүүгдэгч: Н.М, Н.М нарыг оролцуулан,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэлээр хөтлүүлж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М овогт Н М /РД:/, М овогт Н М /РД:/ нарт холбогдох 2112...................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 
    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ....... гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, М овогт Н М /РД:А/ 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ........... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Мовогт Н М /РД: /

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.М, шүүгдэгч Н.М нар нь бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ........... багийн ..... гэх газар хохирогч Ц.Дтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь баруун талын 10,11  дүгээр хавирганы суганы урд шугамаар зөрүү багатай хугарал, цээжний баруун дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, духны зүүн хэсэгт язарсан шарх, зүүн гарын чигчий хурууны 2 дугаар үенд зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Эрүүгийн 2112.....................  дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 
Хохирогч Ц.Дын өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн орчимд гэртээ байж байтал манай эгч Ц.А нь хүрч ирээд чи ямар аймаар юм бэ чи манай бярууг эмнээд авчихсан байна гэж хэлэхээр нь би гайхаад би юу гэж танай бярууг эмнэж авах вэ дээ гэж хэлсэн чинь Ц.А эгч чи өөрөө очиж учраа ол гэж хэлэхээр нь би мотоциклио унаад Н.Мын гэрт очоод малын хашаан дээр очтол Н.М нь шууд над дээр хүрч ирээд чи одоо айл амьтаны хонь мал эмнэж идээд байдаг одоо миний үхэр рүү ороо юу чи арай дээрэлхэж байгаа юм биш үү чи миний бярууг эмнэж авсан байна гэж хэлэхээр нь би яахаараа танай бярууг авдаг юм  би өөрийн гэсэн тавхан бяруутай гэж хэлсэн чинь чи яагаад гүрийгээд байгаа юм бэ гэж хэлээд Н.М нь баруун гараараа миний зүүн шанаа хэсэгт цохиод хэрэлдэж байхдаа газраас том чулуу аваад намайг цохих гэтэл Н.М бид хоёрын голоор Н орж ирээд одоо болно боль гээд Н.Мын гарт байсан том чулууг аваад хол хаяхаар нь би хашаа руу алхаж байтал миний араас хүзүү хэсэгт 2-3 удаа цохиод энэ бярууны чинь эх нь энэ байна гээд эргэж хараад миний нүүр хэсэгт цохиод эхэлсэн. Тэгээд би хашаа давах гээд хашаан дээр байхад намайг хашааны гадагш унагаагаад миний баруун цээж хэсэгт хэд хэдэн удаа өшиглөөд намайг нүүр нүдгүй цохиж байгаад арай гайгүй цохиж зодохоо болихоор нь би мотоцикль дээрээ очоод мотоциклио асаах гэтэл Н.М малын хашаан дотроос хашаа давж гарч ирээд хэл амаар доромжлоод шууд миний баруун талын ташаа хэсэгт өшиглөөд би унаад нэг мэдэхэд Н.М, Н.М 2 нийлээд намайг зодоод байсан. Тэр үед Н.М нь миний эрүү хэсэгт өшиглөх үед нь би зүүн гарын алга хэсгээр хаатал миний зүүн гарын чигчий, ядам хуруу руу өшиглөсөн /аль хөлөөрөө өшиглөснийг санахгүй байна. Тэгээд би зугтаах гэж 2-3 удаа мотоцикль дээрээ суутал намайг Н.М татаж унагаагаад цээж, нүүр, гуя хэсэгт өшиглөсөн зарим үед нь би гараараа хамгаалаад байсан. Тэгээд би зугтаах үед Н.М, Н.М нар чамайг нохой ч тоохгүй, чи юу ч олж долоохгүй гээд орилоод байсан. Тэгээд хамгийн сүүлд би мотоцикль дээрээ суугаад явах гэтэл Н.М баруун талаас өшиглөөд мотоцикльтой хамт унагаахад миний охин Д.О, миний эхнэр Д.Э, Ц.А эгч нар хүрч ирээд зодооныг салгаж байх үед би мотоциклио унаад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-8 хуу/,
Гэрч Д.Э өгсөн:”...Би 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн орчимд гэртээ байж байтал Ц.А эгч хүрч ирээд Ц.Дыг хүүш чи чинь манай бярууг эмнэцэн байна шүү дээ гэж хэлээд Ц.Д би очиж учраа оллоо гэхээр нь би чи очоод зөөлхөн хэлж яриад хүрээд ирээрэй гэж хэлэхэд за гэж хэлээд Ц.Д мотоциклио унаад яваад өгсөн. Би араас нь удаагүй ойролцоогоор 10 минутын дараа өөрийн охин Д.О, Ц.А эгчийн хамт Нямдоржийн хотонд очиж явахад Н.М нь миний нөхөр Ц.Дыг өшиглөөд мотоциклиос нь унагааж байхыг хараад миний охин Д.О яана аа аавыг өшиглөчихлөө шүү дээ гээд гүйгээд явсан. Би араас нь очтол Ц.Д газар суучихсан духны зүүн тал хэсгээс нь цус гарчихсан байсан. Тэгээд юу болов яасан гэхэд Н.М танай хулгайч нөхөр чинь манай бярууг хулгай хийчихээд улаахгүй гүрийгээд байна гэж хэлсэн. Удаагүй охин Д.О гэр рүүгээ харьсан. Миний нөхөр Ц.Д газар хагас суугаа байдалтай духны зүүн болон баруун хэсэгт шалбарчихсан цус гоожиж байсан хүнд зодуулсан гэмээр харагдаж байсан ба хажууд нь мотоцикль нь уначихсан байсан. Миний нөхөр Ц.Д нь миний харснаар Н.М нь мотоцикльтой байхад нь өшиглөөд унагааж байсан харин Ц.Д нь хэлэхдээ Н.М, Н.М нар нь зодсон гэж хэлсэн. Намайг очих үед Нямдорж, М, Н, М, Түмэнжаргал, Ц.А эгч, миний охин Д.О бид нар байсан. Надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй миний хэлсэн үнэн зөв...”гэх мэдүүлэг /хх-ийн 23-25хуу/, 

Гэрч Д.Оийн өгсөн:”...Би 2021оны 06 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн орчимд би гэртээ байж байтал хойно аав чинь зодуулаад байна гэх сургаар ээж Д.Э, Ц.А эгч нарын хамт Нямдоржын хот руу явж байх замд Н.М нь миний аавыг өшиглөөд мотоцикльтой нь унагааж байхаар нь би гүйж очоод болиоч гэж хэлсэн чинь чи дуугай бай гэж Н.М нь ууртай хэлж байсан би шууд аав дээр очоод хартал хагас суугаа байдалтай 2 гар нь унжсан толгойноос нь цус гарч гоожсон байдалтай байсан. Тэгээд би аавын мотоциклийг босгоод хонины хашаан дээр нь очоод Н.М ахыг та яаж байгаа юм бэ миний аавыг зодлоо гэж хэлэхэд Н.М миний харавсан аавыг маань дээрэлхэж бярууг нь эмнэсэн байна гэж хэлсэн. Тэр хооронд аав мотоциклио асаагаад яваад өгсөн.  Удалгүй ээж бид 2 араас нь гэртээ харьсан. Миний аав Ц.Д нь миний харснаар Н.М нь мотоцикльтой байхад нь өшиглөөд унагааж  байхыг би харсан харин аав Ц.Д нь хэлэхдээ Н.М, Н.М  нар нь зодсон гэж хэлсэн яг зодуулж байхыг нь бол нүдээрээ хараагүй. Намайг очих үед Нямдорж, М, М, Н, Т, Ц.А эгч миний ээж Д.Э бид нар байсан. Надад өөр нэмж ярих зүйлгүй миний хэлсэн бүгд үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30хуу/

Гэрч Д.Т өгсөн:”...Би 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр би Нямдоржийн гэрт байж байсан чинь гэрийн гадна хашаан дээр М, М нар үхэр хашчихсан байсан би нээх анзаараагүй гэрт нь сууж байсан чинь хонины хашаан дээр хэрүүл маргаан болоод байх шиг байсан би нээх тоогоогүй бүүр сүүлд нь очтол Д мотоциклио унаад яваад өгсөн би яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Би Дыг зодуулж байхыг хараагүй бүүр сүүлд очиход Д мотоциклио унаад явж байсан би өөр зүйл сайн мэдэхгүй байна би хэл ам хэрүүл тэмцлээс хол зайгаа барьдаг хүн. Надад өөр нэмж ярих зүйлгүй байхгүй миний хэлсэн ярьсан үнэн зөв..” гэх мэдүүлэг /хх-ийн 54-58хуу/, 

Гэрч Б.Н өгсөн:”...Би 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Бор өлөн гэх газарт гэртээ байж байсан чинь М, М нар хонины хашаанд үхрээ хашчихсан бяруу засах гэж байсан чинь Д ирээд Мтай маргалдаад хоорондоо сүртэй зүйл болоогүй маргалдаад барилцаж аваад хэрэлдээд байсан чинь Д Мыг хоёулаа ийшээ гарчихъя гэж хэлсэн чинь М чи яахаараа миний ахыг авч гардаг юм гэж хэлээд Дыг М цээжний баруун хэсэгт өшиглөөд нэг удаа нүүр хавьцаа нь цохисон. Тэр үед би Мтай хамт М Д нарыг салгаад байж байтал М Дыг мотоцикль дээрээ суучихсан байхад нь татаж унагаагаад нэг удаа өшиглөсөн. Тэгээд мотоцикль дээрээ Д суух үед 1-2 удаа татаж унагаасан. Тэр үед Дын охин О хүрч ирээд Мтой ярилцаж байх үед Д мотоциклио унаад яваад өгсөн. Өөр зүйл болоогүй. Би Дыг зодуулж байхыг би харсан Д М зодсон М харин зодоогүй маргалдаад барилцаж авч байсан. Тухайн үед М, М, Д бид нар байсан чинь сүүлд Түмэнжаргал, О, Э нар ирсэн. Тухайн үед би болон бусад хүмүүс архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний хэлсэн ярьсан үнэн...” /хх-ийн 61-62хуу/

Гэрч Ц.Агийн өгсөн:”...Би 2021оны 06 дугаар сарын 30-ны өдөр би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Бор өлөн гэх газарт гэртээ байж байсан чинь М, М нар үхрээ бүртгэж байгаад М надад Д ах манай бярууг эмнээд авчихсан байна гэж хэлэхээр нь би яаж байгаа юм болоо гээд Дын гэрт очоод Дт хэлсэн чинь Д мотоциклио унаад М дээр очиж учраа олно гээд яваад өгсөн. Харин би Дын гэрт Эын хамт үлдээд аяга цай уугаад сууж байсан чинь хойно манай хонины хашаан дээр зодоон болоод байх шиг байна гэхээр нь Э, О бид 3 хонины хашаан дээр очсон чинь Д мотоциклио унаад яваад өгсөн. Миний бодлоор сүртэй зүйл болоогүй юм шиг байна лээ миний хүү Мтой маргалдсан юм шиг байна лээ. Тэр үед Д хүрээд ир үзье гэсэн юм шиг байна лээ. Би Дыг зодуулсныг хараагүй хэн зодсоныг мэдэхгүй, Тухайн үед М, М, Д Н нар байсан  сүүлд О Э бид нар очсон. Тухайн үед би болон бусад хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Надад нэмж хэлэх зүйлгүй миний ярьсан үнэн...”  гэх мэдүүлэг /хх-ийн 65-66хуу/

Гэрч Б.Н хохирогч Ц.Д нарыг нүүрэлдүүлж өгсөн: “...Ц.Д мэдүүлэхдээ: намайг хашааны гадна байхад зүүн шанаа хэсэг рүү баруун гараараа 1 удаа цохисон. Үнэн хэл чи битгий гүрийгээд бай гээд хашаа руу алхаж яваад хашаан дээр гараад сууж байхад араас ташаа хэсэг рүү өшиглөөд хашаан дотор унагасан. Миний араас давж орж ирэх үедээ хөл орооцолдоод унасан. Тэгсэн яасан овоо пизда вэ гээд байсан. Тэгээд аль бяруу вэ гэж асуухад манай хөх бярууг заагаад эх нь энэ сувай хүрэн үнээ гээд заагаад өшиглөөд байсан. Тэгсэн Нямдорж гэх хүн шинжилгээ өг гэж хэлсэн. М хашаан дотор байсан том чулууг гартаа бариад над руу далайсан. Тэгтэл Н дундуур орж салгаад чулууг авч хаясан. Тэгээд босоод хашаа давж гарахад М дагаж гарч ирээд араас барьж аваад намайг М, М 2 намайг газар унагаад өшиглөж цохиж зодсон. Би аль гараараа цохиж зодсонг мэдэхгүй байна. Миний хуруунууд хойш эргэж мултарсан, би 3 удаа мотоцикльдоо мордох гэж оролдоход М татаж унагаад өшиглөөд байсан. Намайг М, М нар зодсон. Харин Н дундуур орж салгасан. Би архи дарс хэрэглэсэн зүйл байхгүй. Болсон явдлыг зөв ярьж чадаж байна.  Н мэдүүлэхдээ: Н.М Ц.Дыг зодсон талаар мэдэхгүй байна. Намайг нэг харахад зууралдаад салсан. М гартаа чулуу барьсан асуудал байхгүй.Би чулууг аваад хол хаясан асуудал байхгүй. Би мал тууж ирээд хашааны гадна морио уяад зогсож байсан. Ц.Д ахыг Н.М зодсон Харин Н.М бол зодоогүй хоорондоо маргалдаад зууралдсан асуудал болсон. Ц.Дыг ирэхээс явах хүртэл би байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 120-121хуу/, 
Шинжээч Б.О өгсөн:”...Тухайн дүгнэлтийг 2021оны 07 дугаар сарын 19-ны өдөр хэсгийн төлөөлөгч дэслэгч М.Мягмарцэндийн тогтоолоор Ц.Дын биед бодит үзлэг хийж эмчлүүлэгчийн карт зэргийг үндэслэн дүгнэлт гаргасан. Хашаан дээрээс цээжний баруун хэсгээр унах мохоо зүйлээр цохигдох цээжний баруун талаар цохиж гэмтээх үед хугарах боломжтой. 10-11хавирга сул хавирга учраас хугарсан ч зовиур багатай байж болно. Бодит үзлэгээр хугарсан хэсэгт тэмтрэхэд эмзэглэлгүй байсан. Харин цээжний баруун дээд хэсэгт тэмтрэхэд илүү эмзэглэлтэй байсан. Духны зүүн хэсэгт нэг удаа хүчтэй цохих цохигдох үед дээрх гэмтэл үүсэх боломжтой. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй миний мэдүүлсэн бүхэн үнэн зөв...”гэх мэдүүлэг /хх-ийн 133-134хуу/, 
Н.Мын яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн үед үхрээ хашаад бяруугаа засах гэж байхад Ц.Дыг манай ээж дуудаад манай бярууг андуураад эмнэсэн юмуу гэж асуухад Ц.Д уурлаад хэрүүл маргаан хийгээд Н.М ахтай барьцалдаж аваад салсан. Хоорондоо зодоон цохион хийсэн асуудал байхгүй. Тэгээд Н.М ахыг гараад ир гээд дээлнийх нь бүснээс татаад байхаар нь би очоод гар руу нь нэг удаа өшиглөөд та бас ахыг минь алах нуу гэж хэлээд баруун талын мөр болон цээжин хэсэгт баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, Тэгээд Ц.Д ах мотоциклио унаад явах гэхээр нь 1-2 удаа татаж унагаагаад толгой хэсэгт нь баруун гараараа 1-2 удаа цохисон. Тэр үед манай аавыг хэлэнцээ эдэлж байгаа гээд хэл амаар доромжлоод, та нарын мууг үзнэ гээд байнга дарамталдаг. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 82 -86 ху/,
Н.Мын яллагдагчаар өгсөн: “...“...Би 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн үед үхрээ хашаад бяруугаа засах гэж байхад манай аавын хөх бярууг Ц.Д ах өөрийнхөө эмийг хийгээд эмнэсэн байсан. Тэгэхээр нь Н.М ээжид очиж хэлсэн байсан. Тэгсэн ээж Ц.Дт очиж хэлээд Ц.Д ах малын хашаан дээр мотоцикльтой ирсэн. Та яагаад манай бярууг эмнэсэн юм бэ гэж асуухад юу яриад байгаа юм манайх 5 бяруутай нэг нь энэ хөх бяруу байна гэж хэлсэн чинь манай аав хэрүүл хийгээд яахав малын шинжилгээ хийлгэнэ биз гэж хэлэхэд мөнгөтөй хүмүүс та нар хийлгэнэ биз гээд аав руу орилоод байсан. Тэгэхээр нь би аав руу дайрлаа гэхэд намайг барьж аваад ийшээ гарч алалцъя хошногонууд их болсон байна гээд миний бүснээс чирэхээр нь манай дүү Н.М араас ирээд Ц.Д ахад яасан миний ахыг бас алах нуу гээд цээж хэсэгт 1 удаа хөлөөрөө өшиглөсөн, тэгээд толгой хэсэгт нь 1-2 баруун удаа гараараа цохисон. Тэгээд мотоциклио унаад явах гэж байхад нь татаж унагаагаад 1-2 удаа өшиглөсөн. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  107-111 ху/,

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 218 дугаартай дүгнэлтэд:
1.    Ц.Дын биед баруун  талын 10,11-р хавирганы суганы урд шугамаар зөрүү 
багатай хугарал, цээжний баруун дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, духны зүүн хэсэгт язарсан шарх, зүүн гарын чигчий хурууны 2дугаар үенд зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт гэмтэл  тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3.    Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4.    Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг 
түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 
5.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх 
дүгнэлт /хх-ийн 35-37 хуу/
          Эмчийн тодорхойлолт /хх-ийн 38хуу/
           Амбулаториор эмчлүүлэгчийн карт, эмчилгээ хийлгэсэн баримт, фото зураг /хх-ийн 10-12хуу,  39-51хуу/
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 99-100хуу/, 
         Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2020оны тооллого /хх-ийн 101-102хуу/, 
         Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 93-94хуу/, 
         Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 95-96хуу/, 
         Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 97хуу/, 
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89-90хуу/
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 122-124 хуу/ зэрэг болно.
 
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Н.М, шүүгдэгч Н.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

Эрүүгийн 2112................ дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.М, шүүгдэгч Н.М нар нь бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр .... аймгийн ..... сумын ..... багийн ........ гэх газар хохирогч Ц.Дтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь баруун талын 10,11  дүгээр хавирганы суганы урд шугамаар зөрүү багатай хугарал, цээжний баруун дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, духны зүүн хэсэгт язарсан шарх, зүүн гарын чигчий хурууны 2 дугаар үенд зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

       Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.М, шүүгдэгч Н.М нар нь бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ............. гэх газар хохирогч Ц.Дтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Ц.Дын өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн орчимд гэртээ байж байтал манай эгч Ц.А нь хүрч ирээд чи ямар аймаар юм бэ чи манай бярууг эмнээд авчихсан байна гэж хэлэхээр нь би гайхаад би юу гэж танай бярууг эмнэж авах вэ дээ гэж хэлсэн чинь Ц.А эгч чи өөрөө очиж учраа ол гэж хэлэхээр нь би мотоциклио унаад Н.М гэрт очоод малын хашаан дээр очтол Н.М нь шууд над дээр хүрч ирээд чи одоо айл амьтаны хонь мал эмнэж идээд байдаг одоо миний үхэр рүү ороо юу чи арай дээрэлхэж байгаа юм биш үү чи миний бярууг эмнэж авсан байна гэж хэлэхээр нь би яахаараа танай бярууг авдаг юм  би өөрийн гэсэн тавхан бяруутай гэж хэлсэн чинь чи яагаад гүрийгээд байгаа юм бэ гэж хэлээд Н.М нь баруун гараараа миний зүүн шанаа хэсэгт цохиод хэрэлдэж байхдаа газраас том чулуу аваад намайг цохих гэтэл Н.М бид хоёрын голоор Н орж ирээд одоо болно боль гээд Н.Мын гарт байсан том чулууг аваад хол хаяхаар нь би хашаа руу алхаж байтал миний араас хүзүү хэсэгт 2-3 удаа цохиод энэ бярууны чинь эх нь энэ байна гээд эргэж хараад миний нүүр хэсэгт цохиод эхэлсэн. Тэгээд би хашаа давах гээд хашаан дээр байхад намайг хашааны гадагш унагаагаад миний баруун цээж хэсэгт хэд хэдэн удаа өшиглөөд намайг нүүр нүдгүй цохиж байгаад арай гайгүй цохиж зодохоо болихоор нь би мотоцикль дээрээ очоод мотоциклио асаах гэтэл Н.М малын хашаан дотроос хашаа давж гарч ирээд хэл амаар доромжлоод шууд миний баруун талын ташаа хэсэгт өшиглөөд би унаад нэг мэдэхэд Н.М, Н.М 2 нийлээд намайг зодоод байсан тэр үед Н.М нь миний эрүү хэсэгт өшиглөх үед нь би зүүн гарын алга хэсгээр хаатал миний зүүн гарын чигчий, ядам хуруу руу өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-8 хуу/,гэрч Д.Эын өгсөн:”...Би 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 12цагийн орчимд гэртээ байж байтал Ц.А эгч хүрч ирээд Ц.Дыг хүүш чи чинь манай бярууг эмнэцэн байна шүү дээ гэж хэлээд Ц.Д би очиж учраа олно гэхээр нь би чи очоод зөөлхөн хэлж яриад хүрээд ирээрэй гэж хэлэхэд за гэж хэлээд Ц.Д мотоциклио унаад яваад өгсөн. Би араас нь удаагүй ойролцоогоор 10 минутын дараа өөрийн охин Д.О, Ц.А эгчийн хамт Нямдоржийн хотонд очиж явахад Н.М нь миний нөхөр Ц.Дыг өшиглөөд мотоциклиос нь унагааж байхыг хараад миний охин Д.О яана аа аавыг өшиглөчихлөө шүү дээ гээд гүйгээд явсан би араас нь очтол Ц.Д газар суучихсан духны зүүн тал хэсгээс нь цус гарчихсан байсан. Миний нөхөр Ц.Д газар хагас суугаа байдалтай духны зүүн болон баруун хэсэгт шалбарчихсан цус гоожиж байсан хүнд зодуулсан гэмээр харагдаж байсан ба хажууд нь мотоцикль нь уначихсан байсан. Миний нөхөр Ц.Д нь миний харснаар Н.М нь мотоцикльтой байхад нь өшиглөөд унагааж байсан харин Ц.Д нь хэлэхдээ Н.М, Н.М нар нь зодсон гэж хэлсэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 23-25хуу/, гэрч Д.Оийн өгсөн:”...Би 2021оны 06 дугаар сарын 30-ны өдөр 12цагийн орчимд би гэртээ байж байтал хойно аав чинь зодуулаад байна гэх сургаар ээж Д.Э, Ц.А эгч нарын хамт Нямдоржийн хот руу явж байх замд Н.М нь миний аавыг өшиглөөд мотоцикльтой нь унагааж байхаар нь би гүйж очоод болиоч гэж хэлсэн чинь чи дуугай бай гэж Н.М нь ууртай хэлж байсан би шууд аав дээр очоод хартал хагас суугаа байдалтай 2 гар нь унжсан толгойноос нь цус гарч гоожсон байдалтай байсан.... Миний аав Ц.Д нь миний харснаар Н.М нь мотоцикльтой байхад нь өшиглөөд унагааж  байхыг би харсан харин аав Ц.Д нь хэлэхдээ Н.М, Н.М  нар нь зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 2830хуу/ , гэрч Б.Нн өгсөн:”...Би 2021оны 06 дугаар сарын 30-ны өдөр би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Бор өлөн гэх газарт гэртээ байж байсан чинь М, М нар хонины хашаанд үхрээ хашчихсан бяруу засах гэж байсан чинь Д ирээд Мтай маргалдаад хоорондоо сүртэй зүйл болоогүй маргалдаад барилцаж аваад хэрэлдээд байсан чинь Д Мыг хоёулаа ийшээ гарчихъя гэж хэлсэн чинь М чи яахаараа миний ахыг авч гардаг юм гэж хэлээд Дыг М цээжний баруун хэсэгт өшиглөөд нэг удаа нүүр хавьцаа нь цохисон тэр үед би Мтай хамт М Д нарыг салгаад байж байтал М Дыг мотоцикль дээрээ суучихсан байхад нь татаж унагаагаад нэг удаа өшиглөсөн тэгээд мотоцикль дээрээ Д суух үед 1-2 удаа татаж унагаасан ...”гэх мэдүүлэг /хх-ийн 61-62хуу/, шинжээч Б.О өгсөн:”...Тухайн дүгнэлтийг 2021оны 07 дугаар сарын 19-ны өдөр хэсгийн төлөөлөгч дэслэгч М.Мягмарцэндийн тогтоолоор Ц.Дын биед бодит үзлэг хийж эмчлүүлэгчийн карт зэргийг үндэслэн дүгнэлт гаргасан....”гэх мэдүүлэг /хх-ийн 133-134хуу/, Н.Мын яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн үед үхрээ хашаад бяруугаа засах гэж байхад Ц.Дыг манай ээж дуудаад манай бярууг андуураад эмнэсэн юмуу гэж асуухад Ц.Д уурлаад хэрүүл маргаан хийгээд Н.М ахтай барьцалдаж аваад салсан. Тэгээд Н.М ахыг гараад ир гээд дээлнийх нь бүснээс татаад байхаар нь би очоод гар руу нь нэг удаа өшиглөөд та бас ахыг минь алах нуу гэж хэлээд баруун талын мөр болон цээжин хэсэгт баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, Тэгээд Ц.Д ах мотоциклио унаад явах гэхээр нь 1-2 удаа татаж унагаагаад толгой хэсэгт нь баруун гараараа 1-2 удаа цохисон. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 82 -86 ху/,Н.Мын яллагдагчаар өгсөн: “...“...Би 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн үед үхрээ хашаад бяруугаа засах гэж байхад манай аавын хөх бярууг Ц.Д ах өөрийнхөө эмийг хийгээд эмнэсэн байсан. Тэгсэн ээж Ц.Дт очиж хэлээд Ц.Д ах малын хашаан дээр мотоцикльтой ирсэн. Та яагаад манай бярууг эмнэсэн юм бэ гэж асуухад юу яриад байгаа юм манайх 5 бяруутай нэг нь энэ хөх бяруу байна гэж хэлсэн чинь манай аав хэрүүл хийгээд яахав малын шинжилгээ хийлгэнэ биз гэж хэлэхэд мөнгөтөй хүмүүс та нар хийлгэнэ биз гээд аав руу орилоод .... миний бүснээс чирэхээр нь манай дүү Н.М араас ирээд Ц.Д ахад яасан миний ахыг бас алах нуу гээд цээж хэсэгт 1 удаа хөлөөрөө өшиглөсөн, тэгээд толгой хэсэгт нь 1-2 баруун удаа гараараа цохисон. Тэгээд мотоциклио унаад явах гэж байхад нь татаж унагаагаад 1-2 удаа өшиглөсөн. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн  107-111 ху/,Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 218 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.М, шүүгдэгч Н.М нарын үйлдлийг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.    

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч Н.М, шүүгдэгч Н.М нар  нь хохирогч Ц.Дын эрүүл мэндэд баруун талын 10,11  дүгээр хавирганы суганы урд шугамаар зөрүү багатай хугарал, цээжний баруун дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, духны зүүн хэсэгт язарсан шарх, зүүн гарын чигчий хурууны 2 дугаар үенд зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт гэмтлүүд учруулсан байх бөгөөд энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 218 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгч нарын  энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна. 
 
Иймд шүүгдэгч Н.М, шүүгдэгч Н.М нарын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Ц.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтыг шүүхэд  гаргаж өгөөгүй байх тул  энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг нь дурдах нь зүйтэй байна. 
        
            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
    Шүүгдэгч Н.М, шүүгдэгч Н.М нар нь бүлэглэн хохирогч Ц.Дын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул шүүгдэгч нарын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 
 
Шүүгдэгч нар болон хохирогч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Н.Мт 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн, шүүгдэгч  Н.Мт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч нарт тус тус  танилцуулсныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч /хх-ийн 135-139 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч Н.М, шүүгдэгч Н.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2дахь хэсэгт зааснаар  тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.  
Шүүгдэгч Н.М, шүүгдэгч Н.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М, шүүгдэгч Н.М нарт тус бүр  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв. 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар “... Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй...”гэж заажээ. 

Иймд шүүгдэгч Н.М, шүүгдэгч Н.М нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй тул шийтгэх тогтоолд хэсэгчлэн төлөх хугацааг дурдаагүй болно.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй хилийн хориг тавигдаагүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.М, шүүгдэгч Н.М нарыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 
                                                     ТОГТООХ нь: 

1.    Шүүгдэгч М овогт Нн М, шүүгдэгч М овогт Н М нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай. 
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Н.Мыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.  
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М, шүүгдэгч Н.М нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/ нэг/  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 
4.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М, шүүгдэгч Н.М нар  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 
5.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  
6.    Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М, шүүгдэгч Н.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.


                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ОТГОНЦЭЦЭГ