| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2021/0144/Э/Н |
| Дугаар | 2017/ШЦТ/15 |
| Огноо | 2017-03-13 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Н.Цогтбаяр |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2017/ШЦТ/15
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248, 283, 284, 286 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3 дахь хэсэг, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.3-т зааснаар Шүүгдэгч Б.Аын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Пойл гэх газраас хохирогч ¨.Отгонбаярын 4 тооны адууг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэргийг Шүүгдэгч Т.Бгийн 2015 оны 10 сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Пойл гэх газраас хохирогч ¨.Отгонбаярын 4 тооны адуу, 2015 оны 11 сарын 27-ноос 30-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн нутаг тариан талбайн пойл орчмоос хохирогч С.Азбилэгийн 4 тооны адуу, 2015 оны 11 сарын 23-наас 24-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6- р баг Хоршооллын пойл гэх газраас Л.Бэгзсүрэнгийн 2 тооны морь хулгайлсан гэх гэмт хэргүүдийг Шүүгдэгч А.Үын 2015 оны 11 сарын 27-ноос 30-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн нутаг тариан талбайн пойл орчмоос хохирогч С.Азбилэгийн 4 тооны адууг хулгайлсан гэмт хэргийг Шүүгдэгч Н.Оийн 2012 оны 09 сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Архангай Булган сумын Зуун мод багийн нутаг Өвөр тээл гэх газраас Ч.Доржбат, Ч.Цэрэнжамц, Ц.Төмөрхуяг, Ү.Таравчамба, Ч.Пүрэвням нарын нийт 41 тооны адууг хулгайлсан гэмт хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-д зааснаар шүүгдэгч Өндөр овогт Молотовын Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэг болгон, Боржигон овгийн Наранцэцэгийн От холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т заасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэг болгон, Боржигон овогт Бат-Эрдэнийн Чид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэг болгон, Адуучин овогт Болдын Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т заасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэг болгон зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчилсүгэй. 3. Шүүгдэгч Боржигон овогт Халзангийн Дыг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан, шүүн таслах ажиллагаанаас давтан үйлдлээр зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Хоньт овогт Батмөнхийн Бийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Боржигон овогт Төмөрмунын Бг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд , Бавгар цагаан овогт Эрдэнэцогтын Бямбадоржийг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогт Наранцэцэгийн Оийг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Хас тайж овогт Наранцэцэгийн Сийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас их хэмжээний хохирол учруулсан, прокурорын хяналтаас оргосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогт Доржсүрэнгийн Сыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Боржигон овогт Адъяасүрэнгийн Лийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Өөлд овогт Ариунжаргалын Чийг бүлэглэж, давтан үйлдлээр, машин механизм хэрэглэж бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Боржигон овгийн Шижирбаатарын Аыг бүлэглэж, давтан үйлдлээр, машин механизм хэрэглэж бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Монгол овогт Жамъянсүрэнгийн Дг бүлэглэж, давтан үйлдлээр машин механизм хэрэглэж бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ширдгийн гол овогт Санжаажавын Дг бүлэглэж, давтан үйлдлээр, машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Цорос овогт Алтанхуягийн Үыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, давтан үйлдлээр, машин механизм хэрэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Боржигон овогт Баярсайханы Аыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, давтан үйлдлээр, машин механизм хэрэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Боржигон овогт Гонгорсүрэнгийн Аг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, машин механизм хэрэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Боржигон овогт Түнжинсүрэнгийн Лг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, машин механизм хэрэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Монгол овогт Батмөнхийн Бийг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, машин механизм хэрэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Монгол овогт Жавзансүрэнгийн Гыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, машин механизм хэрэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Боржигон овогт Болдын Быг бусдыг хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага албан тушаалтанд мэдээлээгүй, Өндөр овогт Молотовын Бг бусдыг хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Боржигон овогт Бат-Эрдэнийн Чийг бусдыг хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар шүүгдэгч М.Б, Б.Ч, Б.Б нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-д заасан хэргийг, шүүгдэгч Ж.Гад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 5. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 сарын 11-ний өдрийн хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч Ш.Аод холбогдох Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг, С.Дд холбогдох Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг, шүүгдэгч Н.Сид холбогдох Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1- т заасан гэмт хэргийг, шүүгдэгч Н.От холбогдох Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т заасан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 6. Шүүгдэгч Х.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 200.000 төгрөг хурааж 10 / арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 200.000 төгрөг хурааж 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Бг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 200.000 төгрөг хурааж 10 /арав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Бямбадоржийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 100.000 төгрөг хурааж 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Оийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 100.000 төгрөг хурааж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаа р, шүүгдэгч Н.Сийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 100.000 төгрөг хурааж 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Д.Сыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 100.000 төгрөг хурааж 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Лийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 100.000 төгрөг хурааж 5 /тав/ жил 9 /ес/, сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Чийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Дг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар, шүүгдэгч А.Үыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ял, шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялаар, шүүгдэгч Г.Аг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ял, шүүгдэгч Т.Лг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ял, шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Гыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй 7. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 сарын 11-ний өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.От Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар оногдуулсан 100.000 төгрөг хурааж 5 жил 6 сарын хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасч биечлэн эдлэх ялыг 100.00 төгрөг хурааж 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Сид Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар оногдуулсан 100.000 төгрөг хурааж 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасч биечлэн эдлэх ялыг 100.00 төгрөг хурааж 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Лд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар оногдуулсан 100.000 төгрөг хурааж 5 жил 9 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасч биечлэн эдлэх ялыг 100.000 төгрөг хурааж 3 /гурав/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай. 8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан шүүгдэгч Х.Дад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 200.000 төгрөг хурааж 10 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялын заримыг буюу 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн Х.Дын биечлэн эдлэх ялыг 200.000 төгрөг хурааж 10 /арав/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг журамлан шүүгдэгч А.Чт Эрүүгийн хуулийн тусгай 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялын заримыг буюу 1 жилийн хорих ялыг Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 сарын 06-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 13 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 5 сар 23 хоногийн хорих ял дээр нэмж биечлэн эдлэх ялыг 6/зургаа/ жил 5 /тав/ сар 23 /хорин гурав/ хоногийн хорих ялаар тус тус тогтоосугай. 9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Х.Дад оногдуулсан 10 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Бид оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Т.Бд оногдуулсан 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Д.Ст оногдуулсан 6 жилийн хорих ял, шүүгдэгч А.Чт оногдуулсан 6 жил 5 сар 23 хоногийн хорих ялыг тус тус чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52.5-д зааснаар шүүгдэгч Э.Бямбадоржид оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Н.От оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Сид оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч А.Лд оногдуулсан 3 жил 9 сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Бөд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Гад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Ж.Дд оногдуулсан 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ял, А.Үад оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ял, Б.Ат оногдуулсан 5 /тав/ сарын хугацаараар баривчлах ял, Г.Ад оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ял, Т.Лд оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялыг тус тус нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй. 11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Шүүгдэгч Х.Даас 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг гаргуулан Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл баг ө гэх газарт оршин суух хохирогч Ч.Чулуунбаатарт /РД:АР..............1/, 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онгоцон-Ухаа баг Азаргын ар гэх газар оршин суух ....................тус тус эгүүлэн олгосугай.
14. Шийтгэх тогтоолын биелэлтийг хангуулахаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц №000186441 дугаарын гэрчилгээтэй Улсын бүртгэлийн дугаар Г-0118003077, Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5 дугаар баг Наранбулаг 54 гудамжны14 тоот хаягт байршилтай №651307223 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 400 метр кв-т газар Б.Б /АИ:90090212/-ийн нэг хүний өмчтэй газрыг, Ихтамир сум Хужирт хороолол 7- 7 тоотод байрлах А.Лийн өмчлөлийн 28 метр кв-т талбайтай газар, хувийн байшинг хашааны хамт, шүүгдэгч Э.Бямбадоржийн хувьд ногдох хөрөнгөөс битүүмжилсэн 4 тооны адуу, 3 тооны үхэр, 1 тооны ямаа, 1 тооны хонийг Архангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй. 15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч А.Чийн цагдан хоригдсон 30 хоногийг, шүүгдэгч Б.Бийн цагдан хоригдсон 754 хоногийг, шүүгдэгч А.Лийн цагдан хоригдсон 354 хоногийг, шүүгдэгч Х.Дын цагдан хоригдсон 1137 хоногийг, шүүгдэгч Н.Сийн цагдан хоригдсон 503 хоногийг, шүүгдэгч Н.Оийн цагдан хоригдсон 905 хоногийг, шүүгдэгч Т.Бгийн цагдан хоригдсон 604 хоногийг, шүүгдэгч Э.Бямбадоржийн цагдан хоригдсон 583 хоногийг, шүүгдэгч Д.Сын цагдан хоригдсон 524 хоногийг, шүүгдэгч Б.Аын цагдан хоригдсон 90 хоногийг, шүүгдэгч А.Үын цагдан хоригдсон 91 хоногийг, шүүгдэгч Ж.Дгийн цагдан хоригдсон 84 хоногийг, шүүгдэгч Г.Ан цагдан хоригдсон 76 хоногийг, шүүгдэгч Т.Лгийн цагдан хоригдсон 76 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай. 16. Энэ хэрэгт шүүгдэгч Ш.А нь 32 хоног, шүүгдэгч Б.Ч 29 хоног, шүүгдэгч С.Д 29 хоног, шүүгдэгч Б.Бын 64 хоног, шүүгдэгч М.Б 29 хоног, Ж.Гын 17 хоног, шүүгдэгч Б.Б 30 хоног тус тус цагдан хоригдсон болохыг, шүүгдэгч Н.С, Н.О, М.Б, Б.Ч, Б.Б, Ж.Г, Б.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай. 17. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ж.Гад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Бөд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 18. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмээл 3 ширхэг, хутга 9 ширхэг, автомашины хагархай гупер 1 ширхэг, хар өнгийн дээл 1 ширхэг, шар өнгийн бүс 1 ширхэг, суран ногт 1 ширхэг, хазаар 1 ширхэг, сүх 2 ширхэг, төмөр лоом 1 ширхэг, жи мобайлын карт 1 ширхэг зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 19. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Х.Д, Т.Б, Э.Бямбадорж, Н.О, Н.С, Г.А, Т.Л, Д.С, А.Л, А.Ч, Ж.Д, А.Ү, Б.А нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч Б.Б, М.Б, Ш.А, Б.Ч, С.Д, Ж.Г, Б.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай. 20. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ ШҮҮГЧИД П.ГАНДОЛГОР Э.ОДХҮҮ