| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2017/03465/и |
| Дугаар | 181/ШШ2017/03140 |
| Огноо | 2017-12-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2017/03140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: А Т ХХК- ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б Б ХХК-д холбогдох
Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эрдэнэчулуун, Г.Г, хариуцагчийн төлөөлөгч С.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бэст бейкери ХХК-тай 2017 оны 5 дугаар сард бүтээгдэхүүн худалдах, худалдан авах АТГ_58/17 тоот гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, гэрээний үлдэгдэл төлбөр 10.000.000 төгрөгийг төлөхгүй 4 сар болсон. Тус компанийн санхүүгийн хэлтсээс ажлын өдөр бүр гэрээний үүргээ биелүүлж, төлбөрөө төлөхийг шаардсан боловч төлөхгүй байсаар өдийг хүрсэн. Гэрээний 4.2-т гэрээний төлөгдөөгүй үнийн дүнгээс хоногийн 0.5 хувийн алданги тооцно гэсэн заалтыг үндэслэн алдангийг тооцоход 6.000.000 төгрөг болох ба үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалтын дагуу 5.000.000 төгрөгөөр алдангийг тооцсон. Нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр үндсэн төлбөр болох 10.000.000 төгрөгөө төлсөн тул алданги болох 5.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайх А Т ХХК-тай 2017 оны 5 дугаар сард бүтээгдэхүүн худалдах, худалдан авах АТГ_58/17 тоот гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан. Энэ хугацаанд худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг тухайн үед нь төлж барагдуулж байсан.
Энэ гэрээг хийхэд манайхаас нэмэлт барьцаа шаардсан. Түүнээс болоод манайх 1 өдрийн үйлдвэрлэлээ зогсоож, алдагдалд орсон. Бид нар банкны зээл хүлээгээд, мөнгө орж ирсэн өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн. Манайх алдангийг төлөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч А Т ХХК нь хариуцагч Б Б ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь үндсэн төлбөр 10.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, харин алдангийг төлөхгүй, гэрээнд заагаагүй барьцаа шаардаж, манай компанийг нэг өдрийн алдагдалд оруулсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
Талуудын хооронд 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр АТГ 58/17 дугаартай “Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу Улсын стандарт, чанарын шаардлага хангасан загвар дээжтэй гурилыг нэг удаагийн татан авалтаар 1 тонныг нийлүүлэх, нөгөө талаас мөнгийг төлөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 10-11 дэх тал/
Хариуцагч нь үндсэн төлбөрт 10.000.000 төгрөгийг төлсөн тул үндсэн үүргийн маргаан байхгүй гэх үйл баримтад талууд маргаагүй болно.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.”, талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2-т “Хэрэв худалдан авагч гэрээний 4.1-т заасан үүргээ биелүүлээгүйгээс бүтээгдэхүүний төлбөр хойшилвол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алдангийг худалдагч талд төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй байна
Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.6-д “Дансаар тухайн сард татан авсан барааны нийт төлбөрийг дараа сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулна” гэж заасан бөгөөд 2017 оны 6 сард авсан барааны үнийг 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр барагдуулах үүрэгтэй ба уг хугацаанаас хугацаа хэтэрсэн гэж үзэж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног дутамд алданги тооцох үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно.” гэж заажээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 10.000.000 төгрөг төлсөн, одоо алданги 5.000.000 төгрөг шаардаж байгаа бөгөөд манай компани гэрээ байгуулсан газруудаасаа барьцаа шаардаж байгаа” гэж, хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Гэрээний харилцаа хэвийн үргэлжилж байхад нэмэлт барьцаа шаардаж, манай ажлыг нэг өдөр зогсоосон, авсан барааныхаа үнийг хугацаа хожимдуулж төлсөн нь үнэн” гэж тус тус тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээнд заагаагүй нэмэлт шаардлага буюу барьцаа шаардсан нь буруу байх тул шүүх алдангийг 4.000.000 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 1.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДаргалагЧ шҮҮГЧ С.ЭНХБАЯР