Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 110/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0050 |
Огноо | 2014-01-23 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2014/0050
2014 оны 01 сарын 23 өдөр Дугаар 50 Улаанбаатар хот
Х.Е-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 59 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Х.Е-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "... Аймгийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 650 б тоот захирамжаар хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу 834 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 60 жилийн хугацаатайгаар иргэн надад эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. 2012 оны 04 дүгээр сард аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 0367870 дугаар газар эзэмших гэрчилгээ авсан.
Аймгийн Засаг дарга Х.Д 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай 367 дугаар захирамжийн холбогдох хэсгээр шийдвэрлэсэн байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан болон 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй буюу Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн байдлыг би гаргаагүй гэж үздэг.
Би газар эзэмших хүсэлтээ гаргаж материалаа бүрдүүлэхэд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Н.С, одоогийн Засаг дарга Х.Д нь Цахилгаан шугам сүлжээний газрыг төлөөлж ерөнхий төлөвлөгөөнд тусгасан, иргэн хүнд эзэмшүүлж болно гэж үзээд зөвшөөрөл өгсөн байгаа. Зохих эрх бүхий 10 гаруй албан тушаалтны зөвшөөрлийн үндсэн дээр уг газрыг эзэмшихээр эрхийн гэрчилгээ авсан учраас би хууль зөрчөөгүй.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаар захирамжийн 32 дахь хэсэгт заасан Х.Е надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүсэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар захиргааны шүүхэд хандаж, нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Х.Е-ын Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариуг хүргүүлж байна.
Аймгийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 650 тоот захирамжаар 100 хувийн орон нутгийн өмчит НААҮ “С” ХХК-ийн 30 хүний халуун усны эзэмшил газраас Х.Е-ын 834 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар хэсэгчлэн шилжүүлэн эзэмшүүлсэн байна. Уг газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-ыг зөрчиж газар олгосон тул иргэн Х.Е-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тус компанийн 30 хүний халуун усны эзэмшлийн газраас Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 650 б захирамжаар 834 м.кв газрыг иргэн Х.Е-д хууль бус шилжүүлснийг аймгийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаар захирамжаар хүчингүй болгосон билээ.
Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 59 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 79, 16 дугаар зүйлийн 1-ийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Е-ын тус шүүхэд гаргасан “аймгийн Засаг дарга 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаар захирамжийн хавсралтын Х.Е-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “МӨХ-ны гишүүн, өмгөөлөгч Я.С-д би Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 59 тоот шийдвэрийг 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гардан хүлээн авч танилцаад дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргав. Нэхэмжлэгч Х.Е нь тус аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 367 тоот захирамжийн өөртөө холбогдох хэсгийг хүчингүй болгох талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба аймгийн Засаг даргын дээрх захирамж нь 32 иргэн, 13 аж ахуйн нэгжид нэг л зөрчил байгаа мэтээр хуулийн цөөн тооны заалтаар бөөндөж гаргасан илт хууль бус эрхийн акт гэдэг нь тодорхой байхад анхан шатны шүүх уг захирамжийн хууль ёсны эсэхэд дүгнэлт хийхгүй зөвхөн “С” компани нь газрыг буруу шилжүүлсэн мэтээр үзэж нэхэмжлэлийн шаардлагаас халж өөр асуудлаар буруу дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна.
даргын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 650 “б” дүгээр захирамжаар нэхэмжлэгч Х.Е-д Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, “С” ХХК-ийн 30 хүний халуун усны 5884 м.кв эзэмшлийн газраас 834 м.кв газрыг зориулалтыг нь өөрчилж гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 60 жилийн хугацаатайгаар шилжүүлэн эзэмшүүлжээ” гэж дүгнэжээ. Шүүхийн энэхүү дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь: Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, Монгол улсын иргэн Х.Е нь 834 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан эзэмшилд авахыг хүсэж тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандаж 2001 оны 10 дугаар сард Газар эзэмших, ашиглахыг хүссэн иргэний маягт”-ыг зохих зааврын дагуу өргөдөл гаргажээ. Х.Еын газар хүссэн өргөдлийг тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь хүлээн авч холбогдох байгууллагуудаас авсан зөвшөөрлийг нягтлан үзээд хууль зөрчөөгүй байна гэсэн дүгнэлтэд хүрч мэргэжлийн байгууллагын хувьд шийдвэр гаргах эрх бүхий субъект болох тус аймгийн Засаг даргад уламжлуулснаар 2011 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 650 “б” тоот захирамж гарган түүнд 834 м.кв газрыг хууль ёсоор эзэмшүүлжээ. Аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь Х.Е-д 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 0367870 тоот Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 60 жилийн хугацаагаар олгон, улмаар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” хийж, газрын кадастрын бүртгэлд тусгажээ. Түүнчлэн шүүхэд гэрчээр асуугдсан тэр үед аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ерөнхий архитектурч Б.М-аас өгсөн мэдүүлэгт "... Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тухайн газрыг хувь хүнд орон сууц барих зориулалтаар олгохоор тусгасны дагуу би зурсан. Гэхдээ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үйлдвэр үйлчилгээний нэг айлын орон сууц гэж тусгасан учраас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Одоо орон сууцыг компани, хувь хүн, аж ахуйн нэгж барьж байгаа. Уг эзэмшлийн газрыг хууль ёсны дагуу эзэмшүүлсэн" гэжээ. Дээр дурдсан нотлох баримтууд, газрын кадастрын бүртгэлийн зураг, гэрчүүдийн мэдүүлгийг дүгнэж үзэхэд Х.Е нь уг эзэмшлийн газрыг хуулийн дагуу эзэмшилдээ авсан буюу Х.Е-ын ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байхгүй учраас анхан шатны шүүх зөвхөн нөгөө талын эрх ашгийг илүүд үзэж, нэг талыг илт барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.
компани гэж үнэлж байгаагаа дэлгэрэнгүй дурджээ. Энэ нь уг захиргааны хэрэгт онц ач холбогдолтой биш асуудал гэж үзэж байна. Гэхдээ Х.Е нь уг маргаан бүхий эзэмшлийн газрыг төрийн эрх бүхий байгууллага болох тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эрх бүхий мэргэжилтнүүдийн зөвшөөрлөөр авсан ба уг сул чөлөөтэй газрыг “С” ХХК-д олон жилийн турш эзэмшүүлсэн боловч огт ашиглаагүй байсан буюу сул чөлөөтэй байсан ба ойрын жилүүдэд ч гэсэн тэр маргаан бүхий газарт үйлчилгээний зориулалтаар тус компани нь барилга байгууламж барих ойрын болон хэтийн төлөвлөгөө байхгүй, “С” ХХК-ийн захирал нь уг сул чөлөөтэй газрыг бусдын эзэмшилд шилжүүлэх асуудлыг мэргэжлийн байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр саналаа өгч байгаа үйл ажиллагааг хуулиар хориглосон заалтгүй байгаа. Баян-Өлгий аймгийн НААҮ-ний “С” ХХК-тай компанийн өмчийн гэрээний хоёрдугаар зүйлийн 2.3-т “Гэрээлэгч шинээр үндсэн хөрөнгө бэлдэх, ашиглалтаас хасах, машин механизм худалдан авах, худалдах тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гаргуулан, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулсан байна” гэж заасан, нэг компанид төрийн гэсэн нэрийдлээр олон жил сул чөлөөтэй газрыг эзэмшүүлсэн нь өөрөө шударга бус явдал гэж үзэж байна. “С” ХХК нь өөрийн дүрэмдээ “НААҮ-ний “С” ХХК нь Монгол Улсын компанийн тухай хууль болон бусад хууль, тогтоомж, энэхүү дүрэмд нийцүүлэн ХХК-ийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулна”, “С” ХХК нь өөрт оногдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах хуулийн этгээд мөн” гэж заасан байгааг, уг маргаан бүхий газрыг бүхэлдээ өмчилж аваагүй, зөвхөн төрийн бүхий байгууллагын зөвшөөрлөөр эзэмшилдээ авсан, энэ газар нь төрийн өмч, жинхэнэ газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлэх гэрээг мэргэжлийн байгууллага хийж гүйцэтгэсэн өөрөөр хэлбэл уг газрын бусдын эзэмшилд шилжүүлэх асуудлыг төрийн байгууллага гардан хийсэн зэргээс үзэхэд тус аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 367 тоот захирамжид заасан Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дах хэсгийг “С” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Засаг дарга 834 м.кв газрыг эзэмшүүлэхдээ ГХГЗЗГ-ын 2008 оны 83 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээ олгох журам”-ийн 7.1.6 дахь заалтыг үндэслэжээ. Гэтэл уг журмын 7.1.6 дахь заалтад газар ашиглалтын зориулалтыг өөрчлөх ...” гэж тусгасан, энэ нь зөвхөн Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан газар ашиглах эрхтэй этгээдэд хамааралтай заалт тул газар эзэмшигчийн зөвшөөрлөөр эрх бүхий албан тушаалтан газрын эзэмшлийн зориулалтыг өөрчилж бусдад газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх шийдвэр гаргах эрхгүй байна” гэж дүгнэжээ.
Нэхэмжлэгч Х.Е-аас “С” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас уг эзэмшлийн газрыг иргэн Х.Е хууль бусаар эзэмшилд авсан, шинээр уг эзэмшлийн газрыг үйлчилгээний зориулалтаар ашиглах шаардлагатай гэх утгатай албан ёсны гомдлыг эрх бүхий байгууллагад гаргаагүй байхад зөвхөн ажлын хэсгийн өнгөцхөн гаргасан дүгнэлтийг үндэслэн компанийн эрх ашиг зөрчигдсөн гэж шүүх дүгнэж байгааг зөвшөөрөхгүй болно. Нөгөө талаас анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй тус аймгийн Засаг дарга, ГХГЗЗГ-ын даргын 2008 оны 83 тоот тушаал нь 2008 онд гарсан байхад үүнийг 3 жилийн дараа тус аймгийн газрын албаны эрх бүхий албан тушаалтан нар мэдсээр байтал 2011 онд иргэн Х.Е-д яагаад газар эзэмшүүлдэг вэ. Иргэн Х.Е уг асуудалд яагаад буруутай болдог вэ гэдэг асуудал зүй ёсоор төрж байна.
гаргах болсон нэг үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэжээ. /Энэ асуудлыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй болно. Учир нь иргэн Х.Е нь уг эзэмшлийн газрыг аймгийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 650 “б” захирамжаар авснаас хойш 2 жилийн хугацаа болоогүй байна. Анхан шатны шүүх аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-г буруу хэрэглэсэн асуудлыг анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна.
зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэжээ. Иргэн Х.Е-д 834 м.кв газрыг түүний эзэмшилд олгохдоо Өлгий сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон газар эзэмшүүлсэн нь тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ерөнхий архитектор Б.М-ын мэдүүлэг, эрх бүхий 10 албан тушаалтны гарын үсэг зурж, тэмдэг дарж тус аймгийн Засаг даргаар баталгаажуулсан Х.Е-ын эзэмшил газрын байршлын зураг схемээр нотлогдож байна.
Аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 367 тоот захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийг үндэслэжээ. Уг хуулийн 35.2-т “Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй” гэжээ. Газрын тухай хуулийн 35.1.4-д “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах”, мөн хуулийн 35.1.6-д “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно” гэж тус тус заасан байгаа юм. Тэгэхээр Газрын тухай хуулийн 35.1.6-д заасан заалт бол газар ашиглуулах асуудлыг зохицуулсан зүйл тул энэхүү газрын маргаанд хамаарахгүй гэж үзэж байна. Харин 35.1.4 дэх заалтын хувьд “С” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын зөвшөөрлийг үндэслэн газар эзэмших гэрчилгээг иргэн Х.Е-д шилжүүлсэн асуудлыг хууль зөрчсөн гэж үзэхгүй байна.
Аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 367 тоот захирамж нь нийт 32 иргэн, 13 аж ахуйн нэгж, байгууллагад холбогдох 37 захирамж, 5 захирамжийн холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон нь учир дутагдалтай гэж үзэж байна. Учир нь урьд ажиллаж байсан аймгийн Засаг даргаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлаар Газрын тухай хуулийн өөр, өөр заалтыг баримтлан, өөр өөр утгатай, өөр дугаартай захирамж гаргасан байхад олон захирамжуудыг тухайлбал 42 захирамжийг бүхэлд нь тооцоо судалгаа муутай, кампаничилсан байдлаар нэг дор хавтгайруулан, улс төрийн (үндэслэлээр) замаар нэг захирамжаар хүчингүй болгож байгаа нь уг эрхийн акт хуулийн үндэслэлтэй буюу хүчин төгөлдөр эсэхэд эргэлзээ төрүүлж байна.
Иймд Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 59 тоот шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзээд шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй болж чадаагүй нь илт тодорхой байгаа тул уг 59 тоот шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэгч Х.Е-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл, маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлсэн шийдвэр, гэрчилгээг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгч Х.Е-д 834 м.кв газрыг эзэмшүүлсэн 2011 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 650 б дугаар захирамж багтсан байна.
Маргаан бүхий захиргааны актаар дээр дурдсан хуулиудыг үндэслэн 32 иргэн 13 аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бөгөөд “орон нутгийн өмчит нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн газраас газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг зөрчиж газар олгосон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Х.Е-д газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон байна. Тодруулбал, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхгүй этгээд болох төрийн байгууллагаас хууль зөрчин нэхэмжлэгчид газар эзэмших эрхээ шилжүүлсэн гэж хариуцагч тайлбарлан маргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл гуравдагч этгээд “С” ХХК нь 1991, 1992 онд улсын үйлдвэрийн газар, 1997 онд төрийн өмчийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газар, 2005 онд хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж бүртгүүлэн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна. 1999 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газрыг төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр өөрчлөн зохион байгуулж “С” ХХК гэж нэрлэх болсон нь Компанийн тухай хуулийн /1999 он/ 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт “Төрийн өмчит үйлдвэрийн газрыг өөрчлөн зохион байгуулах замаар үүссэн төрийн өмчит компанийн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулна. Энэ тохиолдолд өмчлөгч нь төр байна” гэсэнтэй нийцсэн үйл ажиллагаа байна.
Түүнчлэн Улсын Их Хурлын 1999 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор “С” ХХК-ийг аймгийн өмчлөлд шилжүүлсэн ба Засгийн газрын 1999 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 159 дүгээр тогтоолоор “С” ХХК-ийг менежментийн үр дүнг харгалзан 2003 онд хувьчлал явуулах жагсаалтад оруулж, 2003 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “менежментийн гэрээ”-ний 1.2.2-т “орон нутгийн өмч хэвээрээ байна” гэж заасан, тус гэрээ 2014 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл хүчин төгөлдөр байгаагаас үзвэл “С” ХХК нь орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани мөн байна.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлэх боломжтой бөгөөд уг асуудлыг шийдвэрлэх тухайн шатны Засаг дарга нь мөн зүйлийн 38.3.3 дахь хэсгийн дагуу эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч буй этгээд нь эзэмших эрхтэй эсэхийг нягтлан шалгаж хуулийн дагуу хянан үзэж шийдвэрлэх үүрэгтэй.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар” гэж тодорхойлсон ба нэхэмжлэгч Х.Е-д газар эзэмшүүлсэн захирамж гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “улсын төсөв гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газрын бүрдүүлж зарцуулах төсөв болон орон нутагт олгох санхүүгийн дэмжлэгийн нийлбэрийг хэлнэ” гэж зааснаас үзвэл Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасан “төрийн байгууллага” гэдэгт улсын төсвөөс дэмжлэг авч буй орон нутгийн төсвөөс санхүүждэг орон нутгийн өмчит байгууллагыг хамааруулан ойлгох нь зүйтэй байна. Үүнээс үзвэл орон нутгийн өмчит байгууллага нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т зааснаар өөрийн газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхгүй байхад Баян-Өлгий аймгийн Засаг дарга тус хуулийг зөрчиж, нэхэмжлэгч Х.Е-д газар эзэмших эрхийг шилжүүлэн олгосон байна.
Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших өргөдлийг зохих этгээдэд гаргаж, холбогдох мэргэжлийн байгууллагын зөвшөөрлөөр эрх бүхий этгээдийн шийдвэрээр түүнд газар эзэмшүүлсэн боловч тухайн шийдвэр нь хууль зөрчиж гарсан бол нэхэмжлэгчид газар эзэмших эрх хууль ёсоор үүссэн гэж үзэхгүй тул маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч Х.Е-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Х.Е нь уг газрыг хуулийн дагуу эзэмшилдээ авсан буюу түүний ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байхгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй.
Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлах уг 834 м.кв газрыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжаар “С” ХХК-д эзэмшүүлсэн ба тус газрыг шинээр Х.Е-д эзэмшүүлээгүй, харин Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн дагуу зохицуулсан газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн харилцаа байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “энэ газар нь төрийн өмч, жинхэнэ газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлэх гэрээг мэргэжлийн байгууллага хийж гүйцэтгэсэн тул “С” ХХК Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-г зөрчөөгүй” гэх гомдол үндэслэлгүй, Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 7.1.6 дахь заалт нь газар эзэмших эрхийг шилжүүлэхэд хамааралгүй гэсэн шүүхийн дүгнэлт зөв байна.
Түүнчлэн хариуцагч нь “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-г зөрчсөн үндэслэлээр Х.Е-д газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон” гэж тайлбарлан, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 33 дугаар зүйлийн 33.4-т заасан үндэслэлээр маргаагүй байх тул шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолдоо дурдсан дээрх хуулийн зохицуулалттай холбоотой үндэслэлийг дүгнэх шаардлагагүй болно.
Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 650 б дугаар захирамжаар нэхэмжлэгч Х.Е-д газар эзэмшүүлснээр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийг зөрчиж, үүний улмаас гуравдагч этгээд “С” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь баримтаар нотлогдож байх бөгөөд Баян-Өлгий аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжпэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.