Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2698

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, өөрийн байранд байрлах, “Капитрон банк” ХХК /РД:2677377/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол, 24/3-р байр 8 тоотод оршин суух, Хатиган овогт Гөлгөөгийн Энхболд /РД:ЛЮ68061736/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 123 758 192 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Г.Энхболд нь Капитрон банктай 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 2015/27 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 80.000.000 төгрөгийг, жилийн 27.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар хөрөнгө оруулалтын журмаар зээлсэн байдаг. Уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Моносын 2 гудам 27 тоотод байрлах 90 мкв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга, мөн тухайн хаягт орших 2448 мкв талбайтай орон сууцны зориулалттай газрыг барьцаалсан байдаг. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан төлбөрийн хувиарийг удаа дараа зөрчиж байсан. Үүнийг утсаар болон биечлэн уулзаж, албан бичгээр өгч байсан боловч зээлийн хүүг төлөхгүй байсан учраас 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж 118.063.977 төгрөгийг нэхэмжилсэн. Мөн нэхэмжлэлдээ тухайн зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байсан учраас Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу гэрээг цуцлуулах хүсэлтэй байсан. Иргэний хуулийн 227 дугаар зүйл 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасна дагуу улсын тэмдэгтийн хураамж төлсөн байгаа. Иргэний хэрэг үүсээд, шүүх хянан хэлэлцэж байх хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Г.Энхболдтой байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан учраас нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан. Хугацаанаас өмнө цуцлах тухай шаардлагаасаа татгалүаж, зээлийн гэрээний өр төлбөрийг нэмэгдүүлсэн. Нийт 123.758.192 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн зээлээ төлөхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаж байна  гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Капитрон банкны нэхэмжлэлийн үнийн дүнг нэмэгдүүлсэн болон зарим шаардлагаасаа татгалзсан хүсэлтийг үзэж танилцсан. Гэрээ байгуулсан нь үнэн болохоор төлөх нь үнэн. Хууль зүйн дагуу бодогдсон үнийн дүн, хүүн дээр маргаад байх зүйл байхгүй. Гэхдээ шүүх бас харгалзан үзэх байх. Энд би 2 зүйл хэлэх гэсэн юм. Нэгдүгээрт зээлийн гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 24 сарын хугацаатай буюу 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл байгуулсан. Гэтэл Капитрон банк бол 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд хандсан. Г.Энхболд бол цугтаж, янз бүрийн байдал үүсгээгүй. Газрын асуудлаар Г.Энхтайван хуулийн зөвлөхтэй маш олон удаа уулзсан байдаг. Миний ярих гэж байгаа зүйл бол барьцааны асуудлыг хөндөж ярихгүй бол болохгүй байна. 2015 оны 11 дүгээр сард байгуулсан барьцааны гэрээгээр бол 2 төрлийн газар барьцаалсан. Орон сууц болон үйлдвэрлэлийн зориулалттай газар барьцаалсан. Тухайн үед бол 126.000.000 төгрөгөөр үнэлэж уг 2 төрлийн газрыг барьцаалсан. Өнөөдрийн байдлаар орон сууцны барилга барих газрын хэмжээнд манай газар 800.000.000 – 1.000.000.000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Тэгэхээр энд бол 220 айлын орон сууц, 100 хүүхдийн цэцэрлэгтэй барина гээд зургийн гаргуулчихсан явж байдаг. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.1-д заасныг үндэслэн газрын үнэ өссөн учраас Ниссан Патрол маркийн 2017 онд үйлдвэрлэгдсэн, 10 км гүйлттэй, 215.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн машиныг нэхэмжлэгч талд санал болгосон. Тийм учраас нэгдүгээрт зээлийн гэрээний хугацаанаас өмнө шүүхэд хандсан, хоёрдугаарт барьцаа байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүх шийдвэр гаргахдаа анхаарах байх. Нэхэмжлэлийн шаардлага нь 123.758.192 төгрөг болж байна. Иргэний хуулиар бол анхны зээлийн үнийн дүн нь 80.000.000 төгрөг байсан. Хүү, алданги тооцоод 50 хувиас хэтрэхгүй гэсэн зарчмыг анхаарах байх гэв.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК хариуцагч Г.Энхболдод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 118 063 977 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анх шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 5 694 215 төгрөгөөр нэмэгдүүлж, гэрээний үүргийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Зохигч 2015 оны  11 дүгээр сарын 04-ний өдөр 80 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, нэг сарын .....хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан байна. /хх 7-10/

 

Мөн өдрөө талууд дээрх зээлийн барьцаанд өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204006405 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 2 дугаар гудамж, 27 тоот хаягт байрлах, 90 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилга, Нэгж талбарын 133013/0056 дугаартай, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 2 дугаар гудамж, 27 тоот хаягт байрлах, 2448 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай газар зэргийг барьцаанд бариулахаар тохиролцсон барьцааны гэрээ байгуулсан байна. /хх 11-15/

 

 

Шүүх, зохигчийн хооронд 2015 оны  11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хэлцлийн шинжийг агуулсан, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл ба эрх харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлд хамаарна гэж дүгнэлээ.

 Мөн зээлийн гэрээний 3.16, 5.1.1-д нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг гүйцэтгээгүй зээлийн үлдэгдлийн үндсэн хүүгийн 20 хувиар тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасанд нийцэж байгаа бол барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх ба барьцааны бүртгэлийг зохих журмын дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэж заасан байх бөгөөд нэгэнт зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй нь гэрээний 8.3-д зааснаар банк өөрийн санаачилгаар тухайн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл болох бөгөөд энэ нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг ч шаардах эрхийн үндэслэл болох тул нэхэмжлэгчийг 2015 оны  11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан 80 000 000  төгрөгийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй гэж үзэх боловч уг зээлийн гэрээнд холбогдох шаардлагын заримыг хангаж байна. Тодруулбал,

 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн ....

тус тус зааснаар Хатиган овогт Гөлгөөгийн Энхболд /РД:ЛЮ68061736/-оос 121 836 892 /нэг зуун хорин нэгэн сая найман зуун гучин зургаан сая найман зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК /РД:2677377/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 921 300  /нэг сая есэн зуун хорин нэгэн мянга гурван зуун/ төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Ү-2204006405 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 2 дугаар гудамж, 27 тоот хаягт байрлах, 90 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилга, Нэгж талбарын 133013/0056 дугаартай, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 2 дугаар гудамж, 27 тоот хаягт байрлах, 2448 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай газар зэргийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 924 528 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Энхболдоос 767 234 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Д.ЭНХЦЭЦЭГ