| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0078/Э/001/2021/0062 |
| Дугаар | 2021/ШЦТ/179 |
| Огноо | 2021-08-23 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж
Улсын яллагч: С.Б
Хохирогч: М.М
Шүүгдэгчийн Ц.О өмгөөлөгч: Э.М
Шүүгдэгч: Ц.О, Н.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт ЦО, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Нгийн О нарт холбогдох 1812.............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Архангай аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ........ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй/Эрүүгийн 201403000013 дугаартай хэрэгт Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 1.344.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн боловч Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 72 дугаартай магадлалаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байх ба 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 175 дугаартай прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн. Б овогт ЦО /РД:А/,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, 3 дугаар сургуульд бичиг хэргийн ажилтан, .......... тоотод оршин суудаг гэх, ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Нгийн О /РД:А/,
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.О нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр .......... иргэн Ц.Цыг өндөр насны тэтгэвэрт оруулж өгнө гэж 1.170.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ........ нутагт иргэн Ц.Быг өндөр насны тэтгэвэрт оруулж өгнө гэж 500.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ......... нутагт иргэн Ч.Эийг өндөр насны тэтгэвэрт оруулж өгнө гэж 300.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ........нутагт иргэн Ч.Бийг өндөр насны тэтгэвэрт оруулж өгнө гэж 2.000.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын нутагт иргэн Ш.Дгаас түүний нөхөр В.Рийг өндөр насны тэтгэвэрт оруулж өгнө гэж 1.400.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан, 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ........сумын нутагт иргэн М.Бг өндөр насны тэтгэвэрт оруулж өгнө гэж 500.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ......... иргэн Л.Аг өндөр насны тэтгэвэрт оруулж өгнө гэж Монгол сувай үнээ залилан авч түүнд 600.000 төгрөгийн хохирол учруулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан, 2019 оны 01 дүгээр сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд ............. нутагт иргэн Ч.Ц, Б.Бнарыг өндөр насны тэтгэвэрт оруулж өгнө гэж 2.160.200 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан, ......... багийн иргэн М.Мээс төслийн шугамаар мөнгө авч байгаа, уг мөнгийг банкнаас гаргуулан авахад мөнгө хэрэгтэй байна гэж 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 1.200.000 төгрөг, 2018 оны 04, 05 дугаар саруудад 1.750.000 төгрөг, нийт 2.950.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэн Б.Мыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2.775.000 төгрөгийг залилан авсан, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Г.Гаас өөрийг нь тэтгэвэрт оруулж өгнө гэж 1.500.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, мөн сарын 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж байна хэмээн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2.000.000 төгрөгийг, нийт 3.500.000 төгрөгийг залилан авсан, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ........ байрлах Паллазо төвийн 305 тоотод хохирогч С.Н дүүгийнхээ автомашины мөнгө төлөх нэрийдлээр 5.200.000 зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан, ........ иргэн Д.Гас тэтгэвэрт оруулж өгнө гэж 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сард 500.000 төгрөг, 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий идэшний үхэр буюу нийт 1.500.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан, 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сарын хооронд иргэн С.Дыг тэтгэвэрт оруулж өгнө гэж 550.000 зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан, 2019 оны 04 дүгээр сарын 09-нээс 10-нд шилжих шөнө .......... тоотод иргэн Н.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Н.О нь 2019 оны 04 дүгээр сарын 09-нээс 10-нд шилжих шөнө ........ тоотод Ц.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийг гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгийн үед:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.О мэдүүлэхдээ: Би гэм буруу дээр маргахгүй байгаа, хохирогч нартай холбоотой хохирол төлбөрийг хэсэгчлэн төлж барагдуулсан байгаа,...би 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хот руу эмчилгээнд яваад ирсэн, хотоос ирсний дараа би Н.О рүү учир зүгээ олъё гээд дуудсан, Н.О гаднаас орж ирээд намайг самардах гэж дайрсан би гарыг нь барьсан, би ямар нэг гэмтэл учруулаагүй, Н.О өмнө нь гэр бүлийн хүнтэйгээ муудалцаж гэмтэл авсан байсан гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.О мэдүүлэхдээ: Ц.О 2019 оны 04 дүгээр сарын 08-нд хотоос ирсэн, Манай нөхөртэй хамт хот явсан байсан. Ирсний дараа над руу доромжилсон зурвас бичсэн, намайг гэртээ дуудсан би гэрээсээ гараад такси бариад Ц.Оийнд очсон гэрт нь ороход О миний зүүж явсан ороолтоор намайг боосон, би нөхрийнхөө ус ууж байсан шанагаар цохисон гэв.
Хохирогч М.М:...2018 онд О надад хүүхдийн мөнгөний карт өгсөн би хүүхдийн мөнгөний картаас 300.000 төгрөгийг гаргуулж авсан. Нийт 2.350.000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1812.............. дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Цын мэдүүлсэн: ...2017 оны 02 дугаар сарын эхээр манай сумын Ч гэх эмэгтэй аймгийн төвд О гэх эмэгтэй хүмүүсийг тэтгэвэрт хамруулж өгөөд мөнгө авдаг гэж сонсоод Чээс утасны дугаарыг нь олж авч яриад өөрийн дүү Ц гэх хүнийг тэтгэвэрт оруулахаар ярьж тохиролцоод намайг нийт 1.200.000 төгрөг тушаачих гэхээр нь би 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Төрийн банкны” 18....... дугаарын дансанд 1.170.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд ажлаа дуусгаад үлдэгдэл 1.000.000 төгрөг өгөөрэй гэж байсан юм. Тэр өдрөөс хойш одоог хүртэл тэтгэвэрт оруулж өгөөгүй миний өгсөн мөнгийг ч буцааж өгөлгүй намайг хохироож байна. Би О гэх хүнийг өмнө нь харж байгаагүй. 2017 оны 01 дүгээр сард мөнгө өгөхөөсөө өмнө намайг уулзъя гэхээр нь би аймгийн төв орж уулзсан юм. О гэх эмэгтэй яг ямар аргаар тэтгэвэрт оруулж өгдөг талаараа хэлээгүй таны өгсөн мөнгийг олон хүнд хувааж өгдөг юм. Би олон хүнтэй хамтарч ажилладаг гэж надад хэлж байсан. Надаас өөр хүмүүс байгаа гэж сонссон яг хаана ямар хүмүүс байгаа талаар нь мэдэхгүй байна. Би хохирлоо барагдуулчих юм бол гомдол гээд байх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 14-16 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Бын дахин мэдүүлсэн: ... Би 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр О миний хүүхдээр дамжуулж надтай холбогдоод, тэтгэвэрт оруулах мөнгөнийхөө талыг буюу 500.000 төгрөгийг миний хүү Бий данс руу хийгээдэх гэж надад хэлсэн. Би тэр өдрийн үдээс хойш Оийн мессежээр явуулсан Б гэх хүний данс руу 500.000 хийсэн. Тэр өдрөөс хойш Оийн утас руу залгаж, юу болж байгаа талаар асуухад, О надад хандан таны ажилласан жил хүрэхгүй байна, гэхдээ удахгүй болгоно гэж хэлдэг байсан. Сүүлийн үед утсаа ч авахгүй, утас нь ч холбогдохгүй болсон. Надад тэтгэвэрт оруулж өгнө эхлээд 500.000 төгрөг өгчих, би уг мөнгөө хүмүүст өгч байж, таныг тэтгэвэрт оруулж өгнө гэж хэлсэн. Б гэх хүний дансыг одоо сайн санахгүй байна. Миний хүүхэд уг шилжүүлсэн мөнгөний хуулгыг Улаанбаатар хотоос нааш нь явуулна гэсэн. Улаанбаатар банкнаас Хаан банкны Б гэх хүний данс руу явуулсан. Би хохирол болох 500.000 төгрөгөө олж авах юм бол өөр надад нэхэмжлэх хохирол, гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 18-20 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Эийн мэдүүлсэн:...Би 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр О гэх хүнтэй утсаар нь холбогдоод тэтгэвэрт оруулж өгдөг хүн мөн үү гэсэн чинь мөн байна гээд бид хоёр аймгийн төвд холбооны урд уулзаад намайг тэтгэвэрт оруулж өгнө гээд 300.000 төгрөг өгчих тэгвэл сарын дотор тэтгэвэрт оруулаад өгнө гэж хэлсэн. Тэгээд би О гэх хүнд 300.000 төгрөг бэлэн тоолоод өгсөн. Тэр өдрөөс хойш миний мөнгийг авчихаад тэтгэвэрт оруулж өгөхгүй дандаа худлаа яриад шүүх хуралтай байна, архив дээр байна гэх зэргээр худлаа яриад миний мөнгийг өгөхгүй байгаа юм. Намайг тэтгэвэрт малчнаар орох уу эсхүл бохироор орох уу гээд байсан яг ямар аргаар тэтгэвэрт оруулж өгөх гэж байгаа талаараа хэлээгүй. Би уг мөнгөө хүмүүст өгч байж, таныг тэтгэвэрт оруулж өгнө гэж хэлсэн. Би одоо харвал танина өндөр бор хүүхэн байгаа. Намайг мөнгө өгч байхад манай бэр О хамт байсан. Би хохирол болох 300.000 төгрөгөө олж авах юм бол өөр надад нэхэмжлэх хохирол, гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 23-25 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Бийн мэдүүлсэн:... 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр намайг Архангай аймгийн Булган сумын нутагт гэртээ байхад О гэх эмэгтэй манай гэрт ирээд та тэтгэвэрт орох гэж байгаа юм уу гэж надаас асуухаар нь би тиймээ тэтгэвэрт орох гэж байгаа гэсэн чинь та надад 2.000.000 төгрөг өгчих тэгвэл би таны тэтгэвэрт гарах үлдсэн жил болох 8 жилийг нөхөж бичилт хийлгээд таныг тэтгэвэрт хамруулж өгнө гэж намайг залилсан. Тэр явдлаас хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн боловч намайг тэтгэвэрт оруулж өгөлгүй миний 2.000.000 төгрөгийг залилж авсан юм. Би тухайн үед О гэх эмэгтэйд 2.000.000 төгрөгийг бэлнээр Булган сумын ойролцоо хөдөө хээр өгсөн. Надад хэлэхдээ дутуу байгаа ажилласан жилийг чинь гүйцээгээд таныг ямар нэгэн аргаар тэтгэвэрт оруулж өгнө гэж хэлсэн. Би гомдолтой байна, хохирлоо хүүтэйн хамт барагдуулмаар байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 28-30 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Дгийн мэдүүлсэн:... 2017 оны 03
дугаар сарын 30-ны өдөр 11 цагийн үед би өөрийн нөхөр Рийн хамт Ш гэх айлд ортол түүний эхнэр Ш нь тэтгэвэрт оруулж өгдөг хүн байна. Р ах тэтгэвэрт орсон уу, ороогүй бол би О гэх нэг эмэгтэйд ярьж хэлээд хөөцөлдүүлээд өгье гэхээр нь би манай нөхөр барилгын ажлыг 1976 оноос 1992 он хүртэл хийж байсан. Ажилласан жил нь хүрээд нас нь хүрээгүй. Манай нөхөр насаа дарсан байсан гэж хэлэхэд Ш би хүнд нөхцөлд ажиллаж байсан байна. Би асуугаад өгье гээд О рүү утсаар ярьсан юм. Тэгээд утсаар Отэйгээ яриад ажилласан жил нь хүрсэн насаа дарсан хүн байна. Барилгын ажил хүнд нөхцөл гэж явдаг нас хамаагүй гэж хэлсэн байсан. Засал чимэглэл гэхээр нас нь урагшаагаа татагдана гэсэн. Тэгээд Ш От би мөнгийг чинь өгчихнө, надад мөнгөө өгчих гэхээр нь би тэднийхээс шууд гараад Шийг дагуулаад Архангай аймгийн Хайрхан сумын Төрийн банк орж тэтгэвэрийнхээ зээлийг аваад 1.400.000 төгрөгийг бэлнээр Шт өгтөл Ш Оийн данс руу Хаан банкнаас гүйлгээ хийсэн. Тэгээд өдийг хүртэл энэ мөнгийг олж авч чадаагүй байна. 2017 оны 08 дугаар сард утсаар залгаж асуутал шүүхээр ордог жаахан уддаг гэж хэлсэн. Би өөрийн нөхөр Рийн барилга угсаралтын конторт ажиллаж байсан 2 хөдөлмөрийн дэвтэрийнх нь нэг дэвтэрийг нь надад өгөөгүй. Надад Ш хэлэхдээ барилгын засал чимэглэлд ажиллаж байсан гэж хүнд нөхцөлд ажиллаж байснаар нь тэтгэвэрт оруулж өгнө гэсэн. Хүнд нөхцөлд ажиллаж байсан гэхээрээ нас нь хамаагүй болдог гэж надад итгүүлсэн. Надаас өөр хүмүүс байгаа гэж сонссон. Хэн, хэн гэж хүн байгаа болохыг мэдэхгүй байна. Би гомдолтой байна. Би одоо надад өгөөгүй байгаа 1,000,000 төгрөгийг дээрээс нааш цааш явсан машины бензиний мөнгийг нэхэмжилмээр байна. Бензиний мөнгө 4 удаа ирэхэд 400,000 төгрөгийг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /1хх-ийн 34-36 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Бн мэдүүлсэн:...2017 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр би өөрийн найз Д Э уулзтал 50 хүрсэн малчин хүнийг тэтгэвэрт оруулдаг гэж байна, нэг эрэгтэй хүнийг би танина. Тэр эрэгтэй хүн миний найз байгаа юм гэж хэлэхээр нь би нөхрөөсөө асуугаад тэтгэвэрт ормоор байна манай найз нэг хүн танидаг гэнэ гэж хэлтэл манай нөхөр М тэг тэг гэж хэлсэн. Энхтуяа нэг эрэгтэй хүнтэй би ярьсан О гэж эмэгтэйтэй уулзах хэрэгтэй гэж хэлсэн байсан. Би түүнийг сонсоод 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сум орж ирж уулзсан. Тэгтэл надад О гэх эмэгтэй 700,000 төгрөг өгөөд би таныг 50 нас хүрсэн малчин гэж тэтгэвэрт оруулж өгнө гэхээр нь би 500,000 төгрөг өгч чадна. Надад өөр мөнгө төгрөгийн боломж байхгүй гэж хэлтэл О за за та удалгүй өгөөрэй гэж хэлээд надаас нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхийг минь аваад үлдсэн. Би тэгээд Архангай аймгийн Төвшрүүлэх сум руу яваад 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр орж ирээд 13 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хаан банкнаас өөрийн данснаас 500,000 төгрөгийг аваад Отэй уулзаж уг мөнгийг 12 дугаар дэлгүүрийн тэнд нэг гуанзанд ороод бэлнээр нь өгсөн. Тэгээд би Төвшрүүлэх сумруу буцсан. Би өөрийн нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхийг өгсөн. Тэрийгээ би 2018 оны 01 дүгээр сард олж авсан. Намайг та 50 нас хүрсэн малчин учраас амархан тэтгэвэрт орно. Би таны ажилласан жил 10 жил олж өгнө гэж хэлсэн. Энэ талаар Энхтуяа болон манай нөхөр Мэндсайхан нар мэдэж байгаа. Мөн тухайн өдөр би хаан банкнаас 500,000 төгрөг авч байсан. Тэр дансны хуулгыг хэрэгт хавсаргуулъя. Би гомдолтой байна. Мөнгөө олж авмаар байна. 500,000 төгрөгийг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /1хх-ийн 40-41 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Агийн мэдүүлсэн:...2015 оны 06 дугаар сарын үед би сумын төвд явж байгаад Цэцэгээ гэдэг хүнтэй таараад яаж тэтгэвэрээ хөөцөлддөг юм билээ гэж би өөрөө хэлэхэд Цэцэгээ надад би танд хөөцөлдөөд өгөх үү аймагт танидаг хүн байдаг юм гэж хэлэхээр нь бичиг баримтаа канондаад Цэцэгээд өгсөн. Тэгээд дараа нь би нөгөө юм чинь юу болж байна гээд Цэцэгээс асуутал асуудалгүй бүтнэ гэж хэлсэн. Өнгөрсөн намар Ц таартал нөгөө юм чинь бүтнэ бүтээж өгч байгаа хүн нь ирж үхрээ авна шүү гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манайд О, Х хоёр танихгүй залуутай дөрвүүлээ ирээд манайхаас бөөр алаг улаан сувай үнээ аваад явсан. О надад та 21 хоноод аймаг ороод ирээрэй гэж хэлэхээр нь би тогтсон хугацаанд нь яваад ортол надтай зах дээр таараад асуутал надад учир нь олдохгүй юм ярихлаар нь би угаасаа буруу юм хийж хулхидууллаа гэж бодоод Оээс хөдөлмөрийнхөө дэвтэрийг аваад хуулийн хэлтэст хандсан. Намайг тэтгэвэрт оруулж өгнө гээд л надаас үхэр авсан. Би мөнгө төгрөг гэж яриагүй. Монголын сувай үнээгээ зах зээлийн ханшаар 600.000 төгрөгөөр үнэлж байна. Би хохирлоо Оюунбилгээс бүрэн гаргуулж авсан. Манай хүргэн Тайвангаас данс асуухлаар нь төрсөн ахынхаа дансыг өгчихсөн байсан. Тэр дансруу О 600.000 төгрөгийг 2 хувааж хийсэн байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл бол байхгүй. Хохирлоо бүрэн гаргуулж авсан..гэх мэдүүлэг /2 хх-ийн 08-09 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Цын мэдүүлсэн:...тухайн үед О надад О хуулийн мэдлэг сайн та хоёрыг тэтгэвэрт оруулахад бүх юм хуулийн дагуу бүтэн тэтгэвэрт ороход заавал шүүхээр ордог юм гэж байсан. О нөхөр бид хоёрын өмнөөс итгэмжлэгчээр орно гээд иргэний үнэмлэхийг нотиаротиар батлуулаад байсан. Надад 2.774.000 төгрөгийн хохирол учирсан байсан. О О хоёр бид хоёроос дутуу жилийн мөнгө гээд 2.000.000 төгрөг авсан. Би 2.000.000 төгрөгийн 1.650.000 өөрийн охин Ш голомт банкны 1419....... дугаарын данснаас О гэх хүний Голомт банкны 6255......дугаарын данс руу хийлгэсэн. Шүүхээр орох мөнгө гээд 160200 төгрөг, Дашрин Б гэх хүний хаан банкны 5137....... гэсэн данс руу охин Шэр хийлгүүлсэн, нөхөр бид хоёр аймгийн төвд ир гэхээр нь аймаг явах гэсэн унаа олдохгүй болохоор нь машин хөлслөж явсан ирж, очихын нийлээд 300.000 төгрөг болсон. Хүнээс 10 хувь хүүтэй мөнгө сарын хугацаатай авсан тэрийн О хүүгийн өөрөө бодож өгнө гэж байсан. О, О нар 1.00.000 төгрөгийг өгсөн байгаа одоо 1.774.000 төгрөг өгөх ёстой. Би гомдолтой байна үлдсэн хохирол болох 1.774.000 төгрөгийг барагдуулмаар байна...гэх мэдүүлэг /2 хх-ийн 54-55 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Гы мэдүүлсэн:... Би ........багт мал малладаг юм. 2019 оны 02 дугаар сард би хүргэн ах Б.Цтай уулзаад та тэтгэвэрт орсон юм уу гэсэн чинь ах нь тэтгэвэрт орсон намайг О гэх хүн оруулж өгсөн гэхээр нь та намайг тэр хүнтэйгээ яриад оруулаад өгөөч гэсэн. Тэгээд манай хүргэн ах Ц, О гэх хүнтэй яриад намайг тэтгэвэрт оруулж өгөхөөр болоод О бичиг баримтаа явуулчих гэж байна гэхээр нь би Ц ахаар дамжуулаад О гэх хүн рүү бичиг баримтаа явуулсан. 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Ц ах над руу утсаар яриад О мөнгөө явуулчих гэж байна гэхээр нь би 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өөрийн хүү Б Архангай аймгийн Цэцэрлэг сумын төв орж ирээд Төрийн банкнаас малчны зээл аваад О гэх хүнтэй утсаар яриад дансыг нь аваад мөнгөө бэр Оийн данс руу шилжүүлээд манай бэр О О гэх хүний Голомт банкны 62..... тоот дансанд 1.500.000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр О гэх хүн над руу утсаар яриад 2.000.000 төгрөг зээлүүлчих хүүхдийн төлбөр хийх гэсэн юм нэхэгдээд байна гэхээр нь би хүү Балжиннямд хэлээд манай хүү Б Д.А гэх хүн рүү утсаар яриад 2.000.000 төгрөг О гэх хүний хаан банкны 5135..... тоот дансанд хийлгэсэн байсан. Тэрнээс хойш О гэх хүнтэй 2 удаа утсаар ярихад бичиг баримт чинь бэлэн болсон удахгүй бүтнэ гэж байгаад сүүлдээ утас нь болохгүй холбоо барьж чадахгүй болсон. Тухайн үед манай бэр охин О Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хаан банкны салбараас өөрийн 5068... тоот Хаан банкны данснаас О гэх хүний 6255...... тоот Голомт банкны дансанд 1.500.000 төгрөг шилжүүлэн хийсэн. Оийн 62.... тоот дансанд 1.500.000 төгрөг шилжүүлсэн баримт надад одоо байгаа. 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр мөнгө шилжүүлээгүй өргөдөлдөө өдрийг нь буруу бичсэн байна 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Ц.Оийн Хаан банкны 5135........ тоот дансанд 2.000.000/ хоёр сая/ төгрөгийг Дн А гэх хүний 5150026247 тоот Хаан банкны данснаас Оийн 5135..... тоот Хаан банкны дансанд Мобайл банкаар Д.Ар хийлгэсэн. Би гомдолтой байна 3.500.000 төгрөгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /2 хх-ийн 213-214 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Мийн мэдүүлсэн:...2018 оны эхээр Отэй хүүхдийн төлөө төвийн хажууд явж байгаад таарахад төсөл хөөцөлдөж байгаа гэж ярьж байсан юм. Тэгсэн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн орчим захиргааны урд тааралдахад нөгөө төслөө хөөцөлдсөн чинь 1.200.000 төгрөг хэрэг болоод байна. Чи надад олоод өгөөч, хүмүүст хэлэхээр гоё санаа юмаа гэсэн хирнээ мөнгөө өгч чадахгүй юм гэсэн. Тэгэхээр нь би нөхөртэйгээ зөвлөж байгаад гэрээ байгуулъя гэсэн чинь тэг тэг наадах чинь 2 хоноод л ороод ирэх мөнгө гээд өөртөө маш их итгэлтэй байсан. Манай нөхөр хэрэггүй юм биш үү гээд байсан. Би От итгээд нөхрөөсөө нуух шахам болж байж 1.200.000 төгрөг зээлүүлчихээд 2 хоногийн дараа утас руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгээд хаягаар нь нөхрийгөө очуулсан чинь эзэнгүй байсан. Тухайн үед яг цагаан сар таарсан байсан болохоор би Өвөрхангай аймаг руу золгуутаар явсан, тэр хоорондоо Оийн утас руу байнга залгаж байсан боловч холбогдохгүй байж байгаад 2018 оны 02 дугаар сарын 16-ны орой холбогдсон. Тэр үед Ц.О нь ажил явдал гарчихаад завгүй байна, төслийн хариу нь арай ирээгүй байна, санаа зоволтгүй гэсэн. Би Өвөрхангай аймгаас ирснийхээ дараа Ц.Оийн араас нь хөөцөлдсөн боловч завгүй байна, эгчийн хүүхдийн үсний найр болох гээд байна гэх мэт шалтаг тоочоод байсан. Тэр үед төслийн мөнгө бүтчихсэн байна, та хоёроос зээлсэн мөнгөн дээрээ нэмж 5.000.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Тэгээд данс руу чинь хийчихлээ гэсэн боловч дансанд мэдээ ирэхгүй бид хоёрыг банкны гадаа хүлээлгэсэн. Тэгснээ данс андуурагдсан байна гэж хэлсэн. Сүүл рүүгээ мөнгө нь орж ирэхгүй байна, мөнгө угаалт байж магадгүй гэсэн зүйл ярьсан. Тэрнээс хойш сар гарангийн дараа дахин уулзах үед 1.750.000 төгрөг хэрэг болоод байна гэсэн. Манай нөхөр хурдхан мөнгөө олж авахын тулд дутаад байгаа мөнгийг гүйцээгээд өгье гээд өөрийн цалин 700,000 дээрээ, хүнээс 1.050.000 төгрөг зээлж авч 1.750.000 төгрөг бэлнээр өгсөн. Тухайн үед би данс руу чинь хийе гэсэн яахын бэ бэлнээр өгчихөө гээд бэлнээр авсан. Энэ мөнгөө гадаадын төсөл авах гэж байгаа газар руу хийгээгүй, өөр бусад хүмүүсээс авсан зээлээ хийсэн байх гэж бодоод байгаа юм. Нийт би Ц.От 2.995.000 төгрөгийг зээлүүлсэн. Үүнээс бага багаар 186.900 төгрөгийг буцаан төлсөн байдаг. Би үлдсэн 2.808.000 төгрөгөө олж авахаар шүүхэд иргэний журмаар хандсан. Отээ хаш эмийн сангийн үүдэнд таараад чамайг шүүхэд өгсөн, Шүүхийн шийдвэр дээр оччихсон байгаа гэж хэлсэн чинь яаж байгаа юм бэ Мянгаа 3 дугаар сургуульд түр хүний оронд бичиг хэрэг хийж байгаа, цалинтай залгачихсан юм чинь бага багаар мөнгийг чинь өгье гэсэн. Би тухайн үедээ тоогоогүй орхисон. Нөгөө төсөл бүтэх гээд байна, миний данс хаагдчихвал бүтэхгүй болчихно, би цалин дээрээсээ өгөөд байя гээд гуйгаад байхаар өргөдлөө буцаан авсан. Мөн П гэдэг эгчийн өргөдлийг надаар яриулж байгаад буцаалгасан. Үүнээс хойш О надад бэлнээр 200.000 төгрөг буцаан өгсөн. Одоо 2.600.000 төгрөг авахаар байгаа юм. Надад О нь жилийн 3 хувийн хүүтэй мөнгө зээлүүлдэг, гадаадын төсөл оруулж ирэх гэж байгаа юм. Бүтчихвэл чи мөнгө зээлж болно гэсэн. Би тухайн үедээ Оийн ярьсан зүйлд итгээд мөнгөө өгчихсөн. Би 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөо От ямар нэгэн хүү тооцоогүй, 2 хоногийн хугацаатай 1.200.000 төгрөгийг зээлүүлсэн. Ямар нэг гэрээ байгуулаагүй. Сүүлд нь нөгөө яриад байсан төсөл нь бүтэх гээд байна одоо 1.750.000 төгрөг нэхээд байна гээд байхаар нь төсөл бүтчих юм бол нэг мөсөн зээлүүлсэн мөнгөө олж авъя гэж бодоод 1.750.000 төгрөг өгсөн. Би тэр хүнд тэр талаараа яриагүй, хэд хоногоос эргүүлээд өгье гэж хэлээд авсан. Би Отэй 2016 онд Халамжийн өрхийн амьжиргаа тогтоох судА хийх ажилд хамт ажиллаж байгаад анх танилцаж байсан. Тэр үед О нь шударга байрын үг үйлдэлтэй санагдаад би их үнэлдэг байсан юм. Надаас өөр нилээн хэдэн хүнд өр ширтэй болохыг нь мэдсэн. Би өгчих байлгүй гээд итгээд яваад байсан...гэх мэдүүлэг /3 хх-ийн 214-216 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мын
мэдүүлсэн:... Б.М миний бие нь 2019 оны 11 дүгээр сараас хойш хувиараа хөдөлмөр эрхэлж, мөнгө олох зорилгоор өөрт байсан 5.000.000 төгрөгийг ямар нэгэн ашиггүй хадгалж байхаар хэрэгтэй хүнд нь зээлүүлж мөнгө олоё гэсэн санаа төрсөн юм. Улмаар 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдөр үнэгүй.мн сайтад барьцаагүй зээл чөлөөлж өгнө” гэсэн зарыг байрлуулсны дагуу 4 иргэн холбогдож зээлээ чөлөөлүүлж, 1 хүнээс 60,000 төгрөгийг ашиг гэж авсан. Харин уг 4 хүний нэг болох 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр холбогдсон О гэх эмэгтэй нь надаас зээлсэн үлдэгдэл мөнгө болох 2,755,000 төгрөгийг хугацаанд нь төлөхгүй худал хэлээд яваад байгаа юм. Тухайн О гэх эмэгтэй нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зарын дагуу надтай холбогдож Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Е-март худалдааны төвд уулзаад “Манай дүү согтуу машин барьж яваад машин мөргөчихсөн, яаралтай хүний төлбөрийг өгөх хэрэг байгаа юм, манай компани ажилчиддаа итгэлцэлийн зээл өгдөг юм. Уг зээлээ хаАд, нэмж зээл авах гэж байгаа юм. 4.000.000 төгрөгийг зээлээч” гээд 4.000.000 төгрөгийг зээлэхээр тохиролцсон. Уг мөнгийг нь миний бие Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сансрын колонкийн автобусны буудлын Хаан банкны АТМ буюу бэлэн мөнгөний машинаас тухайн О гэх эмэгтэйгийн өгсөн хаан банкны 5006616518 тоот данс руу өөрийн хаан банкны данснаас тухайн өдөр нь шилжүүлээд тухайн эмэгтэй нь Сансрын Е-мартын ертөнцийн зүгээр зүүн талд автомашины замын эсрэг талд байрлах 10 гаруй давхар шилэн барилгын 3 давхарт 305 тоот ажил руугаа намайг дагуулж явсан юм. Тухайн газар нь очоод ажлынх нь би үүдэнд нь хүлээж байсан бөгөөд О нь “Чи хүлээж бай, эгч нь өөрөө мөнгө олоод зээлээ хаалгаж байгаа гэж захиралдаа хэлсэн байгаа” гэж хэлж байсан юм. Тэгээд О нь 20 минут орчмын дараа гарч ирээд миний зээлдүүлсэн мөнгийг өгөхөөр болоод миний данс руу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын АТМ-ээс миний данс руу 3,260,000 шилжүүлээд, 800,000 төгрөгийг нь АТМ-ээс бэлнээр авч надад өгсөн юм. Үүний ашиг гэж би 60,000 төгрөгийг тухайн эмэгтэйгээс авсан юм. Харин О гэх эмэгтэй нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дахин над руу удаа дараа залгаж, холбогдож “эгчид нь нөгөө компани дээрээ 7.100.000 төгрөгийн дахин зээл байгаа юм, энэ зээлээ чөлөөлүүлээд буцаагаад мөнгийг чинь өгчихөе, түрүүний мөнгө шигээ удаахгүй өгчихнө” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн орчимд өөрийн хаан банкны 5094408026 тоот данснаас О гэх эмэгтэйгийн Хаан банкны 5135219014 тоот данс руу 3.000.000 төгрөгөөр 2 удаа, 1,085,000 төгрөгөөр 1 удаа буюу 3 удаагийн гүйлгээгээр нийт 7,085,000 төгрөгийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хорооллын эцсийн Эвт худалдааны төвийн урд талд байхдаа гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн юм. Үүний дараа тухайн эмэгтэй нь эгч нь ажил дээрээ байна гэж хэлэхээр нь би тухайн оффис дээр нь очоод хүлээж байгаад О гэх эмэгтэйтэй уулзсан юм. Ингээд О нь “Болчихлоо” гэж хэлээд гарч ирсэн бөгөөд мөнгөө авахаар Сансрын Е-март худалдааны төв рүү ороод надад бэлэн мөнгөөр авч өгөх гээд байхаар нь би “Та мөнгөө интернет банкаар миний голомт банкны данс руу шилжүүлчих ” гэж хэлэхэд О нь өөрийнхөө данснаас миний Голомт банкны 2205149209 тоот данс руу 4.000.000 төгрөгийг 2 хувааж шилжүүлсэн юм. Тэгээд захирал гэж хүнтэйгээ яриадхая гэж хэлээд ярьж дуусаад “Хаан банкны данснаас Голомт банкны данс руу шилжүүлэгдээд гацчихсан байна. Эгч нь маргааш өглөө эрт үлдэгдэл мөнгийг нь шилжүүлээд өгье” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд маргааш өглөө та найдвартай шилжүүлээрэй гэж хэлээд салцгаасан юм. Тэгээд маргааш нь мөн миний мөнгийг шилжүүлээгүй бөгөөд бас нөгөө компанитай холбоотой бас нэг шалтаг хэлээд яваад хэд хоносон юм. Тэгээд намайг цагдаагийн байгууллагад 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хандахад миний хаан банкны данс руу О нь хаан банкны 5135....... тоот данснаас 60,000 төгрөгөөр, 10,000 төгрөгөөр, 260,000 төгрөгөөр нэг удаа гүйлгээ хийгдэж над руу шилжүүлсэн юм. Ингээд О гэх эмэгтэй нь надад үлдэгдэл 2,755,000 төгрөгийг өгөхгүй худал хэлж, хуурч мэхлээд яваад байгаа юм. Тухайн эмэгтэйн эхний удаа авсан мөнгөө удаахгүй өгсөн бөгөөд 2 дахь удаагаа гуйхаар нь би итгээд мөнгө зээлдүүлэн өгөх болсон юм. 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сансрын колонкийн автобусны буудлын Хаан банкны АТМ буюу бэлэн мөнгөний машинаас тухайн О гэх эмэгтэйгийн өгсөн хаан банкны 5006616518 тоот данс руу өөрийн хаан банкны 5094408026 тоот данснаас 4.000.000 төгрөгийг зээлдүүлэхээр шилжүүлсэн. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн орчимд өөрийн хаан банкны 5094408026 тоот данснаас О гэх эмэгтэйгийн Хаан банкны 5135.......тоот данс руу 3.000.000 төгрөгөөр 2 удаа, 1,085,000 төгрөгөөр 1 удаа буюу 3 удаагийн гүйлгээгээр нийт 7,085,000 төгрөгийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хорооллын эцсийн Эвт худалдааны төвийн урд талд байхдаа гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн. Ингээд нийт 11,085,000 төгрөгийг О гэх хүний данс руу шилжүүлсэн юм. Дээрхи мөнгөнөөс О нь 8,330,000 төгрөгийг надад өгсөн юм. Одоо үлдэгдэл 2,755,000 төгрөгийг өгөх дутуу байгаа юм. Ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй. Дээрхи асуудлаар иргэний хэргийн шүүхэд хандсан асуудал байхгүй. Үлдэгдэл мөнгөө эргүүлэн авчих юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй юм...гэх мэдүүлэг /4 хх-ийн 31 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Нмэдүүлсэн:...миний хувьд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Паллазо” төвийн 3 давхарт 305 тоотод үйл ажиллагаа явуулах “Ачлал номуун” ХХК-д гүйцэтгэх захирал хийдэг юм. Манай компанийн хувьд барьцаалан зээлдүүлэх чиглэлийн үйл ажиллагаа болон эмнэлгийн бус гэрээр асрах үйлчилгээг үзүүлдэг юм. Гэтэл Манай компанийн тусламж үйлчилгээний мэргэжилтэн Ц овогтой О гэх эмэгтэй 2019 оны 08 дугаар сард ажилд орж байсан бөгөөд ажлаа сайн хийдэг учир би түүнд итгэж явдаг юм. Гэтэл О нь 2019 оны 10 дугаар сараас эхлэн мөнгөний хэрэг гараад байна гээд надаас 2-3 удаа тодорхой хэмжээний мөнгө зээлж аваад манай ломбардны журмын дагуу тодорхой хэмжээний хүү бодож буцааж өгөөд байсан юм. Гэтэл сүүлд 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр О нь надаас 5.500.000 төгрөгийг 2-3 хоногийн хугацаатай зээлж аваад явсан юм. Гэтэл 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр намайг ажил дээрээ буюу Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо “Паллазо” төвийн 305 тоотод байж байтал Ц.О нь манай өрөөнд орж ирж надтай уулзаад “За захирлаа манай дүү машин мөргөөд осол гаргачихсан байна, машиныг нь журмын хашаанд хийчихсэн гэнэ, нөгөө мөргүүлсэн машинд нь учирсан хохирол 5.500.000 төгрөг юм байна, та надад ерөөсөө 3 хоногийн хугацаатай дахиад 5.200.000 төгрөг зээлдүүлчих, хоногоор нь хүү бодож өгнө, танаас мөнгө авч нөгөө хүнийнхэн машины хохирол төлчихөөд дүүгийн машиныг журмын хашаанаас авч барьцаанд тавьж байгаад таны мөнгийг гаргаж өгнө” гэсэн юм. Тэгэхээр нь би түүнийг 05 сарын 21-ний өдөр зээлсэн 5.500.000 төгрөгөө өг гэсэн нь О шууд миний данс руу 5.500.000 төгрөгийг 3 хоногийн хүүтэй нь хамт 5.558.000 төгрөг болгож шилжүүлсэн юм. Тэгээд газар дээр нь би өөрийн Хаан банкны 5006616518 тоот данснаас 2.000.000 төгрөг, Голомт банкны 3455...... тоот данснаас 3.200.000 төгрөг нийт 5.200.000 төгрөгийг Оийн 6255102321 тоот данс руу шилжүүлсэн юм. Ингээд О нь надаас зээлсэн мөнгөө манай ломбардны журмын дагуу тодорхой хэмжээний хүү төлж өгнө гээд явсан ба түүнээс хойш ажилдаа ирэхгүй алга болчихоод байсан ба 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр О над руу утсаар яриад Архангай аймагт нэг хэрэгтэй байж байгаад цагдаад баригдаад хоригдох гэж байна гэж ярихаар нь би юу болов гээд судлаад үзэхэд О нь зөндөө олон хүнээс мөнгө авч залилангийн хэрэг хийсэн юм байна лээ. Иймд цагдаагийн байгууллагад хандаж байна. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр От 5.200.000 төгрөг өгөхдөө ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, О нь өөрөө 2-3 хоногийн дараа гэхэд өгнө гэж гуйсаар байгаад надаас мөнгө авсан юм. Цын О АЮ82013121 гэсэн эмэгтэй байгаа. Утасны дугаар нь 94851494, 96559614 гэсэн дугаарууд байгаа. О нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймагт баригдаж 4-5 хоног хоригдож байгаад гарсан юм шиг байна лээ. Одоо Улаанбаатар хотод байгаа гэсэн сураг байна...гэх мэдүүлэг /4 хх-ийн 08-09 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Н дахин мэдүүлсэн:.. Тухайн мөнгө зээлдэг өдөр нь болохоор баасан гариг байсан ба О хэлэхдээ надад даваа гаригт буюу 1 дэх өдөр нь өгчихнө гэж хэлсэн юм. Тэгээд даваа гариг болонгуутаа би Отэй холбогдсон чинь коронавирусын халдвартай холбогдуулан зээл олгохгүй байгаа юм байна. Зээлийг болохоор цагаан сараас өмнө олгох юм шиг байна гэхээр нь өөр арга бодоорой гэж хэлж байсан. Ер нь түүнээс хойш холбоогүй утас нь холбогдхоо байсан, бүр сураггүй болж байгаад 2020 оны 03 дугаар сард байх О хүүхэд нь надруу утсаар зАд ээж Архангай аймагт цагдан хоригдож байгаа гэж хэлсэн юм. Тухайн үед архивын бичиг баримт хуурамчаар бүрдүүлсэн ч гэлүү тийм юманд холбогдон шалгагдаж байгаа гэж хэлсэн. О надад хэлэхдээ тэтгэврийн зээлээ тэглэчихээд эргээд өгчихнө гэж хэлсэн. Би түүнээс 5.200.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөнгө төгрөг өгөөгүй байгаа. Гар утас руу нь залгахад орох ярианы эрх хаагдсан байгаа гээд байсан. Оийн хувьд Архангай аймаг болон бусад газруудад залилангийн гэмт хэрэг шалгагдаж байгаа юм шиг байна лээ. Түүний хувьд миний итгэлийг олж аваад мөнгийг минь залилсан юм. Тэр надтай саяхан уулзаад танайд би цалингүй ажлаад ч хамаагүй мөнгийг чинь өгье гэж байна лээ.....гэх мэдүүлэг /4 хх-ийн 10 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Гын мэдүүлсэн:...2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр манай нутгийн Молотов гэдэг залуу О гэдэг өндөр туранхай хүүхний хамт манай гэрт ирээд намайг тэтгэвэрт оруулж өгнө гээд миний бичиг баримтыг авсан. Тэтгэвэрт ороход 500.000 төгрөг хэрэгтэй гээд надаас 500.000 төгрөгийг О нь аваад явсан. 2018 оны 12 сард О над руу утсаар яриад таны тэтгэвэрт бүтэх гээд байна та надад дахиад 500.000 төгрөг, идэшний үхэртэй өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би 500.000 төгрөг болон идэшний монголын шүдлэн үхрийг От өгсөн. Тэрнээс хойш Отэй утсаар ярихаар удахгүй оруулах гэж байна гээд байснаа сүүлдээ бүүр ямар ч холбоо сураггүй алга болсон. Оийн араас хөөцөлдсөөр байж арай гэж бичиг баримтаа олж аваад хуулийн дагуу 2019 оны 11 сард тэтгэвэрт орсон байгаа. Би От 1.000.000 төгрөг болон 500.000 төгрөгийн үнэтэй шүдлэн үхэр өгсөн нийт 1.500.000 төгрөг өгсөн. Одоогоор ямар ч мөнгө аваагүй байна. О намайг тэтгэвэрт оруулж өгнө гээд хуурч худал ярьж надаас мөнгө авсан. Би аймгийн төвд олон жил ажил хийж байсан болохоор ажлынхаа шугамаар тэтгэвэрт орсон. О тэтгэвэрт оруулахад надад огт тусгаагүй, саяхан О над руу утсаар яриад та цагдаад битгий хэлээрэй танаас авсан мөнгийг буцааж өгнө би балрах гээд байна гэж над руу яриад байсан. Би 3 жил мөнгөө авч чадаагүй байж Оийг хэзээ өгөх бол гэж хүлээх билээ гэж бодоод цагдаад хандаж байна. 2018 оны 12 сард монголын шүдлэн үхэр 500.000 төгрөгийн үнэлгээтэй байсан. О намайг малчнаар тэтгэвэрт оруулж өгнө та 55 настай орох нас чинь болчихсон байна гээд байсан. Би хууль мэдэхгүй болохоор тэтгэвэрт орчих байх гэж бодоод О гэдэг хүүхэнд мөнгө, үхэр өгсөн. Би гомдолтой байна. 1.500.000 төгрөг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /4 хх-ийн 165-166 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Дын мэдүүлсэн:... би 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймаг Хотонт сум Хөөвөр баг зүүн оцон гэх газарт нутаглаж байтал манай нутгийн Молотов гэдэг залуу О гэдэг өндөр туранхай хүүхний хамт манай гэрт ирсэн. Молотов ярихдаа би Г гэрт хоноод явж байна. Гантулгыг тэтгэвэрт оруулж өгөхөөр яриад тохирсон. Намайг тэтгэвэрт орж чадсан уу гэж асуусан. Би тэтгэвэрт орж чадаагүй гэж хэлтэл хамт явж байсан хүүхэн нь би таныг тэтгэвэрт оруулж өгч чадна, малчнаар 55 настай тэтгэвэрт ордог болсон гэхдээ хэдэн төгрөг хэрэг болдог юм гэж яриад байсан. Би тэр хүүхэнд тэтгэвэрт оруулаад өгвөл сайн байна гээд 150.000 төгрөг өгсөн. Тэрний дараа О гэдэг хүүхэн 2018 оны 12 сарын эхээр санагдаж байна, өдрийн тодорхой санахгүй байна, над руу утсаар яриад таны өмнө өгсөн мөнгө хүрэхгүй байна, мөнгө нэмээрэй гэж хэлэхээр нь 100.000 төгрөг өгсөн. Тэрний дараа 2019 оны 02 сарын эхээр санагдаж байна О гэдэг хүүхэн над руу утсаар яриад 300.000 төгрөг өгөөрэй, өмгөөлөгч дээр очиж уулзах гэж байна, тэгээд та тэтгэвэрт орлоо гэхээр нь 300.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш Отэй утсаар ярихаар удахгүй боллоо гээд янз бүрийн шалтгаан хэлээд байсан. Сүүлдээ утсаа авахгүй бүтэх шинжгүй байгаад байхаар нь Молотовтой яриж байгаад арай гэж бичиг баримтаа буцаан авч 2020 оны 02 сард хууль, журмынхан дагуу өөрөө тэтгэвэрт орсон. Би 150.000 төгрөг буцаан авсан өөр мөнгө төгрөг аваагүй. О намайг малчнаар тэтгэвэрт оруулж өгнө, таны ажилласан жил 20 гарчихсан байна, малчнаар тэтгэвэрт ороход хэдэн жил дутуу байна, би танд аргалж өгнө гээд байсан. Би гомдолтой байна. 400.000 төгрөгөө нэхэмжилнэ. О гэдэг хүүхэн утсаар яриж байгаад өөр, өөр хүний данс өгөөд шилжүүлэн аваад байсан. Өөрийнхөө дансыг өгөхгүй байсан. Би дандаа банкан дээр очоод бэлэн мөнгө өгөөд Оийн явуулсан данс руу шилжүүлдэг байсан. Одоо ямар данс байсныг нь санахгүй байна...гэх мэдүүлэг /4 хх-ийн 199-200 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Бын дахин мэдүүлсэн:..би 500.000
төгрөгөө авч чадаагүй, гомдолтой байна...гэх мэдүүлэг /4 хх-ийн 1 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Мийн дахин мэдүүлсэн:...би
Оээс 350.000 төгрөг авсан, одоо үлдэгдэл 2.600.000 төгрөг нэхэмжилнэ, маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг /4 хх-ийн 3 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Цын дахин мэдүүлсэн:...мөнгөө
аваагүй гомдолтой байна. Би аймгийн төв гэрийнхээ хооронд энэ хэргийн араас хэд хэдэн удаа явсан, сэтгэл санааны хувьд хэцүү байна. хэргийг хурдан шийдүүлэх хүсэлттэй байна...гэх мэдүүлэг /4 хх-ийн 5 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Бгийн мэдүүлсэн:...би мөнгөө
буцааж авч чадаагүй, гомдолтой байна. надаас мөнгө авсанаас хойш надтай нээх холбоо бариагүй...гэх мэдүүлэг /4 хх-ийн 7 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Оийн мэдүүлсэн:...2019 оны 04 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө би Улаанбаатар хотоос ирээд Бг эхнэртэй нь дуудсан. Тухайн үед би Бгийн эхнэр От 800.000 төгрөг өгөх өртэй байсан юм. Энэ мөнгөний асуудлаас болж бид 2 маргалдсан байсан. Тэгээд тэр шөнө Б өөрийнхээ эхнэр Отэй манай гэрт ирсэн. Тэгээд гэрт орж ирээд О өөрийн нөхөр Бг надтай хардаж сэрдсэн, ер нь бол байнга л хардаж сэрддэг юм. Б нь урьд өмнө манай хашаанд гэрээ авч ирж бариад хэсэг манай хашаанд амьдарч байсан юм. Тэгээд О манай гэрт орж ирээд шууд л хэрүүл маргаан хийж хардаад намайг гараараа боож миний хүзүүг өмсөж явсан цамцаар боосон бас хуванцар шанагаар миний зүүн нүдний булан болон толгой руу цохиж гэмтэл учруулсан. Намайг боогоод тавихгүй болохоор нь Оийг өөрийнх нь өмсөж явсан ороолтоор зөрүүлж боосон тэгээд Б салгасан. Тэгээд хэсэг хэрүүл маргаан хийж байгаад салцгаасан. Намайг зодсон шалтгаан нь надаас авах ёстой байсан мөнгөө нэхсэн мөн өөрийнхөө нөхөр Бтай намайг хардаж хэрүүл маргаан хийж улмаар зодсон. Намайг боогоод тавихгүй болохоор нь би зөрүүлээд өөрийнх нь ороолтоор Оюнцэцэгийг боосон гар хүрч цохиж зодоогүй. Тэр үед Б О бид гурав л байсан өөр хүн байгаагүй. Миний толгой хоёр хэсэг газар шалбарсан, зүүн нүдний булан хөхөрч хавдсан. Уг гэмтлийг О учруулсан намайг өөр хүн цохиж зодоогүй. Надаас О уучлалт гуйсан болохоор одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /2 хх-ийн 85-86 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Оийн мэдүүлсэн:...2019 оны 04
дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжи шөнө ........ сумаас ирсэн байсан би урьд өмнө О гэх эмэгтэйд 800.000 төгрөг зээлдүүлсэн байсан юм. Энэ өдөр О би Улаанбаатар хотоос ирсэн байсан чи хүрээд ир учир зүгээ олъё гэж хэлсэн. Урьд өмнө О бид 2 маргаантай байсан юм. Тэгээд би Оийн гэрт яваад ороход О миний куртекний цахилгааныг тайлаад хөх дэлэнгийг чинь үзэж харъя гээд дайраад намайг миний ороолтоор миний хоолойг боосон. Тэгэхээр нь би зөрүүлээд боосон. Тэгээд манай нөхөр Бгийн ууж байсан шанагатай усыг аваад над руу цацахлаар нь би шанагийг нь булааж аваад тэр шанагаар нь Оийн толгой руу нэг удаа цохисон. Тэр үед шанага нь хагарчихсан, тэгсэн намайг үсдээд миний зүүн гарын ядам хурууг хойш хүчтэй дарж гэмтээж миний үснаас зулгаагаад байсан. Тэр үед Б салгасан. Тухайн үед ийм л асуудал болсон. Намайг мөнгөнөөс болж л цохиж зодсон. О намайг боохоор нь би зөрүүлж боосон тэгээд хуванцар шанагаар нэг удаа толгой руу нь цохисон. Тэр үед Бгаас өөр хүн байгаагүй. Миний зүүн гарын ядам хурууний шөрмөс тасарч яс нь цуурсан. Уг гэмтлийг О учруулсан. Тэгж зодуулаад би шууд тэндээс гараад харьсан. Надад гомдол санал алга...гэх мэдүүлэг /1хх-ийн 89-90 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч В.Рийн мэдүүлсэн: ...2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын төвд байх Ш гэх айлд өөрийн эхнэр Дгийн хамт тэдний гэрт очиход Н гэх Шгийн эхнэр нь намайг тэтгэвэрт орсон уу, оруулаад өгөх үү тэтгэвэрт оруулдаг танидаг хүн байгаа гэж манай эхнэртэй яриад байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо яриад нэг эмэгтэй хүнтэй ч утсаар яриад мөнгө өгч авалцах дээрээ гулсан. Манай эхнэр тэгээд намайг тэтгэвэрт орчих гээд бид 2 төрийн банк ороод 2.895.000 төгрөгийн зээл аваад манай эхнэр өөрийн гараараа Нд 1.400.000 төгрөг өгч нөгөө энэ мөнгийг өгөөрэй гээд 1.400.000 төгрөг өгсөн юм. Тэрнээс хойш 400,000 төгрөгийг нь олж авсан. Би өөр зүйлийг мэдэхгүй байна. О гэх эмэгтэй бусдыг хугацаанаас өмнө тэтгэвэрт оруулж өгнө гэж хэлээд манай эхнэрийн мөнгийг залилсан. Би яг манай эхнэр Нд мөнгө өгөхийг нь хараад байж байсан. Н мөнгө аваад От тухайн мөнгийг өгсөн байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 42-43 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Нын мэдүүлсэн: ... Би 2017 оны 05 дугаар сард манай хадам ээжийн төрсөн дүү Дувдангийн Чтэй би утсаар ярьж аавыгаа тэтгэвэрт оруулмаар байгаа талаараа хэлэхэд надад нэг найдвартай тэтгэвэрт оруулж өгөх танидаг эмэгтэй байна, О гэдэг юм гээд надад нэг мобикомын дугаар өгч байсан. Би тэр дугаарыг нь аваад О гэж мөн үү та хүн тэтгэвэрт оруулдаг юм уу гэтэл надад өөрийгөө тэтгэвэрт оруулж өгдөг юм гэж хэлсэн. Ч эгч өмнө нь манай дүү байгаа гэж намайг бараг танилцуулсан байсан. Тэгээд над руу сүүлдээ өөрөө залгаж тэтгэвэрт оруулах хэдэн хүний материал байна. Би энэ бичиг баримтуудыг хүнд өгөх гэж байна чи аавынхаа иргэний үнэмлэхийг хуулбарлаад явуулчих гэсэн. 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр манай аав Быг тэтгэвэрт оруулж өгнө Б гэх хүүхдийн минь данс байгаа энэ рүү 500,000 төгрөг хийчих эхний ээлжинд авч байгаа мөнгө шүү дараа нь дахиж 1,000,000 төгрөг авна гэсэн. Тэгэхээр нь би ааваас мөнгө авч Улаанбаатар хотын Улаанбаатар банкнаас Оийн өгсөн Б гэх хүүгийнх нь Хаан банкны данс руу 500,000 төгрөг шилжүүлж хуулбарыг нь авсан. Энэ хуулбар манай аавд байгаа. Энэ хуулбарыг хэргийн материалд хавсаргуулмаар байна. Би мөнгө хийсэн даруйдаа О гэх эмэгтэйтэй утсаар яриад мөнгө хийсэн гэж хэлэхэд би 1-2 сарын дараа тэтгэвэрт оруулна. Удахгүй холбогдоод ярина гэж хэлээд алга болсон. Одоо болтол мөнгөө авч чадаагүй байгаа. Ч гэх эмэгтэй Архангай аймгийн Хайрхан суманд байгаа. Надад хэлэхдээ Ч эгч Оийг тэтгэвэрт оруулж өгдөг Архангай аймгийн Захиргаанд ажилладаг гэлүү бичиг баримттай холбоотой ажил хийдэг гэсэн байх. Одоохондоо дикриттэй байгаа гэж хэлсэн. Ч эгчийг мөнгө авсан үгүйг мэдэхгүй. Намайг мөнгө өгсөн талаар Ч, Ц эгч нар мэдэж байгаа. Энэ хэрэгт манай аав Б хохирогчоор тооцогдсон байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 44-46 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Г мэдүүлсэн:...2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр би өөрийн эхнэрийн хамт Булган сумын төв орж зээл аваад эхнэрийг тэтгэвэрт оруулж өгнө гэсэн эмэгтэй От нь 2,000,000 төгрөг авсан. Тэр мөнгийг аваад дансаар нь явуул гээд эхнэртээ хэлтэл урдаас нь очоод авна гэхээр нь санаандгүй явж байтал Архангай аймгийн Булган сумын Худгийн ам гэх газарт О нэг залуутай ирээд миний Портер машины кабинд орж ирээд авсан. Манай эхнэрээс мөнгө авахад нь харсан. Өндөр нүдний шилтэй эмэгтэй байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 47-48 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Ц мэдүүлсэн:...2016 оны 06 дугаар сард шиг санагдаж байна. Манай ээж Б О гэж нэг эмэгтэй намайг тэтгэвэрт оруулж өгнө гэсэн би 2,000,000 төгрөг авч От өгөөд миний ажилласан жилийг гүйцээж намайг тэтгэвэрт оруулж өгнө гээд над руу утсаар ярьсан. Тэгээд манай ээж Булган сумаас зээл аваад уруудаад явж байхад зам дээр зогсож байгаад авсан гэсэн. Ээж дансанд нь хийгээд өгнө гэтэл болохгүй гэж О нь хэлээд бэлнээр авсан байсан. Тэгээд ээж холбогдохоор өгнө дараа өгнө гэсэн зүйлүүдийг хэлсэн байсан. Манай ээж Бийн бичиг баримтыг үзнэ гээд манай гэрт ирсэн. Тухайн үед тэр эмэгтэйг харсан. Сүүлд манай ээж өөрийн От өгсөн баярын бичиг албан газраараа авахуулсан зургуудыг олж авсан. Энэ талаар манай аав Гомбодорж мэднэ. Манай ээжийг О залилахад нь хамт явсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 49-50 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.П мэдүүлсэн: ...О Архангай аймагт өмгөөлөгчийн нэрийг барьж иргэдийг тэтгэвэрт оруулж мөнгө залилсан асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. 2017 оны 12 дугаар сард Архангай аймгийн Хайрхан сумын иргэн Д гэх эмэгтэй надаас өмгөөлөгч О гэх хүний өрөө хаана байгаа вэ гэж өмгөөлөгчдийн байраар орж ирсэн. Тэр үед өмгөөлөгч Б.Алтанчимэгээс асуугаад О гэх өмгөөлөгчийг сураад байна гэсэн. Тэгээд би очоод тэр иргэнтэй уулзтал надад тэр эмэгтэй нь би О гэх өндөр нүдний шилтэй эмэгтэй Булган буудлын доор суудаг өмгөөлөгчийг сурч байна гэсэн. Тэр эмэгтэй надад хэлэхдээ манай нөхрийг Хайрхан суманд байхад тэтгэвэрт оруулж өгнө гээд надаар зээл авахуулж өмгөөлөгчийн хөлс гэж хэлж 1,200,000 төгрөгийг авсан. Миний энэ мөнгийг авснаас хойш зөндөө их удчихлаа тэтгэвэрт оруулж өгөлгүй алга болсон байна. Би утсаар ярих гэхээр утас нь холбогдохгүй байна. Тухайн үед 9514тэй утас барьж байсан. Одоо харин энэ утасныхаа дугаарыг солисон байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би та яагаад өмгөөлөгчдийн зөвлөлийн байраар энэ хүнийг сурч байнаа гэтэл надад О гэх эмэгтэй өөрийгөө Булган буудлын доор өмгөөлөгч нар суудаг. Би өөрөө энд байдаг гэж хэлсэн байсан. Би тэгэхээр нь Архангай аймагт О гэх өмгөөлөгч байхгүй гэсэн. Тэгэхээр нь би тэр Д гэх эмэгтэйг та хуулийн байгууллагаар наад асуудлаа шийдүүл, таны ярьж байгаа үнэн бол хуулийн байгууллага өмгөөлөгчийн нэр барьж таниас мөнгө авсан асуудлыг тань шийдэж өгнө гээд гаргасан. Маргааш нь надтай уулзаад Д гэх эмэгтэй О надад мөнгө төгрөг өгнө гэж байхгүй юм шиг байна. Би бичиг баримтаа тэр эмэгтэйгээс яаж авнаа гэсэн зүйлийг надад хэлсэн. Д гэх эмэгтэй П гэдэг хүнтэй би уулзсан гэж От хэлсэн юм шиг байна лээ. О нь намайг Д гэх хүнд тэр П гэдэг чинь өөрөө луйварчин шүү дээ гэж хэлсэн байсан. 2017 оны 12 дугаар сард Д гэх эмэгтэй надтай уулзсаны 2 хоногийн дараа Архангай аймгийн Булган сумын харъяат иргэн Б гэх эмэгтэй миний өрөөнд орж ирээд миний тэтгэврийн нас болсон юм. Би О гэх эмэгтэйд 2,000,000 төгрөг өөрт байсан хөдөлмөрийн дэвтэр бусад ажилласан байдалтай холбоотой бичиг баримтуудаа өгсөн. Тэгээд мөнгө авчихаад алга боллоо одоо мөнгө байхгүй тэр О гэх хүүхэн нь байхгүй байна гэсэн. Б гэх эмэгтэй надад хэлэхдээ ядаж би бичиг баримтаа олж авмаар байна гэж хэлсэн. Би Б гэх эмэгтэйд хандаж бичиг баримтаа олж аваад шүүхээр тэтгэвэр тогтоолгох асуудлаа шийдүүл. Харин хуурч мэхлүүлсэн асуудлаа цагдаагийн байгууллагаар шалгуул гэсэн. О Бт өөрийгөө Архангай аймгийн Архивийн тасагт ажилладаг гэж хэлсэн байсан. Д, Б мөн түүний хүү болон дүү нар нь мэдэж байна лээ. Мөн Энхцэцэг гэх эмэгтэй мэдэж байгаа. 2,3 жилийн өмнөөс О гэх эмэгтэй Архангай аймгийн Архивийн тасгийн нэрийг барьж хүмүүсээс мөнгө авч байсан. Мөн одоо өмгөөлөгчдийн нэрийг барьж хүмүүсийг залилаж байгаа. Өмгөөлөгчдийн болон төрийн байгууллагын албан хаагч архивчдийн нэрийг барьж бусдаас мөнгө авч байгаад нь гомдолтой байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 52-53 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч В.У мэдүүлсэн: ....2017 оны 12 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн хуучин Архивийн тасагт ажиллаж байсан О гэх эмэгтэй нь өөрийгөө өмгөөлөгчийн ажил хийдэг. Булган зочид буудалд суудаг гэж хэлээд иргэдийг тэтгэвэрт оруулж өгнө, шүүхээр ажилласан жилийг нь тогтоолгож өгнө гэж хэлээд мөнгө авсан гэх хэд, хэдэн асуудал байгаа талаар асуудлыг манай өмгөөлөгч нар зөвлөлийн хурлаар хэлэлцээд цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэн. Манай өмгөөлөгчдийн хуралд 8 өмгөөлөгч байхаас 6 өмгөөлөгч оролцсон байсан. Хурлын тэмдэглэл хөтөлсөн байгаа дээрх тэмдэглэлийг хэргийн материалд хавсаргуулъя. Энэ хэргийг хуулийн дагуу түргэн шуурхай шийдэж өгнө үү...гэх мэдүүлэг /1хх-ийн 54-55 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.А мэдүүлсэн: ...2018 онд нэг
настай эмэгтэй намайг өрөөндөө сууж байхад О гэх өмгөөлөгч энд суудаг гэсэн гэж миний ажлын байр болох Булган буудлын нэг давхарт өмгөөлөгчдийн өрөөгөөр орж ирсэн. Тэгээд би хуульчдын салбар зөвлөлийн дарга өмгөөлөгч Пг дуудаж энэ эмэгтэйг уулзуулсан. Би өөр асуудлын талаар мэдэхгүй байна. 2017 оны сүүлээр өмгөөлөгч нарын хурал дээр өмгөөлөгч нар Ц.О гэх эмэгтэй өмгөөлөгчийн нэр бариад залилан хийгээд яваад байна гэсэн асуудлын талаар өмгөөлөгч нар ярилцаж байсан. Би энэ хурлын дундуур ажилтай болоод гараад явсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 56-57 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Чийн мэдүүлсэн: ...2017 онд шиг санагдаж байна. Би Архангай аймгийн Хайрхан сумын төвд байх Н гэх Шгийн эхнэрээс би тэтгэвэрт хүн оруулж өгдөг. Бичиг баримтыг нөөцөлдөж өгдөг хүнийг сонсоод дугаарыг нь Нгаас авсан дугаар нь 95тай дугаар байсан. Н энэ эмэгтэйг бас хүнээс сонссон байж магадгүй. Н надад тэтгэвэрт оруулж өгдөг хүн Архангай аймагт байдаг гэсэн. Би тэгээд Эт уг дугаарыг нь авч өгсөн. Би Нгаас өөр ямар нэгэн зүйлүүдийг асуугаагүй. Ц 1,000,000 төгрөг өгсөн гэсэн санагдаж байна. Э 300,000 төгрөг өгсөн гэж байсан. Тэд нарт мөнгө өгсөн талаарх баримтууд нь байгаа байх...гэх мэдүүлэг /1хх-ийн 58-59 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Цн мэдүүлсэн: ...2015 оны 09 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэл би Архивын тасагт лавлагааны архивч ажлыг хийж байсан. Тухайн хугацаанд Ц.О гэх эмэгтэй 2017 онд иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтэр, итгэмжлэл хийлгээд ирж лавлагааг гаргуулан авдаг байсан. Хүснэгт хэлбэрээр бүртгүүлдэг байсан байж магадгүй би сайн санахгүй байна. 1 жилийн ажилласан жилийн лавлагаа, цалингийн тодорхойлолтыг авахдаа 1 жилийг лавлагаа нь 2,500 төгрөгийн хураамжтай байдаг. Би хуулбарласан лавлагаануудыг өөрөө гаргаад өгдөг. Г даргаар дамжуулдаггүй. Ажилласан жилээ хөөцөлдүүлж байгаа хүмүүсийн цалингийн тодорхойлолтыг би гаргаж өгөх тохиолдолд Гантуяа дарга тамгаа дарж батАжуулдаг...гэх мэдүүлэг /1хх-ийн 73-74 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Б мэдүүлсэн: ...би багийн даргын
ажлыг 2017 оны 01 дүгээр сараас өдийг хүртэл хийж байна. О нь өрх толгойлсон 4 хүүхэдтэй нөхрөөсөө салсан эмэгтэй. О нь их зальжин, овжин, сүүхээтэй эмэгтэй. О нь нэн ядуу хүн бол биш, ажил эрхэлдэг, хүүхдүүдийнхээ мөнгийг сар бүр авдаг, харин өрх толгойлсон 4 хүүхэдтэй эмэгтэй гээд картын бараанд орсон байх...гэх мэдүүлэг /1хх-ийн 213-214 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Гн мэдүүлсэн: ...2016 оны 11 дүгээр сарын эхээр шиг санагдаж байна яг өдрөө сайн мэдэхгүй архивын тасаг дээрээ лавлагааны архивч Ц хамт ажлаа хийж байхад гаднаас өмгөөлөгч Н гэдэг эмэгтэй орж ирээд Архангай аймгийн Хайрхан сумын харьяат А гэдэг хүний архивын лавлагааг гаргуулж авья гээд иргэний үнэмлэхний лавлагааг гаргаж ирэхлээр нь манай лавлагааны архивч Ц А гэгч хүний иргэний үнэмлэхний хуулбарыг авч үзээд наад хүн чинь өөрөө лавлагаа авах гээд манайд бүртгүүлчихсэн байгаа гээд хэлтэл Н нь хэзээ хэн гэдэг хүн бүртгүүлсэн юм бэ, яг өөрөө бүртгүүлсэн юм уу, гэж хэлчихээд гараад явчихсан. Түүнээс хойш хэд хоногийн дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн Хайрхан сумын иргэн А гэгч эмэгтэй манай архивын тасаг дээр ирэхэд нь А гэдэг эмэгтэйд манай архивч Ц таны материалыг өмгөөлөгч авна гээд байсан та өмгөөлөгчөөр тэтгэвэрээ хөөцөлдүүлж байгаа юм уу гээд асуутал А гэдэг эмэгтэй би ямар ч өмгөөлөгч танихгүй харин нь архивт ажилдаг О гэдэг эмэгтэй миний хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа гаргаж тэтгэвэрт оруулж өгнө гээд 2016 оны 05 сард авч яваад одоог болтол өгөхгүй утсаар залгахлаар утсаа авахгүй байж байгаад 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Портер машинтай Хайрхан суманд манай гэрт очоод надаас идэшний үхэр аваад явсан би энэ хүнээс хөдөлмөрийн дэвтэрээ авмаар байна ямар замаар олж авч болох бэ гэж ярьсан юм. Тэгэхлээр нь миний хувьд А гэдэг эмэгтэйг дээд шатныхаа дарга дээр дагуулж орж болсон асуудлыг нь танилцуулсан юм. О гэдэг эмэгтэй манай архивын тасагт 2011 оноос 2014 оныг дуустал гэрээгээр гэрээт архивчаар ажиллаж байгаад ажлаасаа гарсан юм. Одоо бол манай архивт ажилдаггүй юм. О ямар учраас А гэдэг хүнээс тэтгэвэрт оруулж өгнө гэж үхэр авсныг бид нар мэдэхгүй байна. Манай лавлагааны архивч Цтай энэ талаараа О ярьж уулзаж байгаа гэж байсан юм...гэх мэдүүлэг /1хх-ийн 240-241 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Нын мэдүүлсэн:....Би Архангай аймгийн Хайрхан сумын иргэн А гэдэг эмэгтэйг танихгүй. Би өдрийн сайн санахгүй байна 2016 оны 11 дүгээр сарын дундуур ажил дээр нэг эрэгтэй хүн орж ирээд Архангай аймгийн Хайрхан сумын иргэн А гэдэг эмэгтэйн ажилсан жилийнхэн лавлагааг архиваас гаргуулж авах талаар надтай ярилцаад гарсан юм. Тэгээд би тэр эрэгтэй хүнийг хоёр хоногийн дараа над дээр ирж уулзаарай гэж хэлж явуулчихаад маргааш нь Архангай аймгийн архив руу ороод лавлагааны ажилчинаас А гэдэг хүний лавлагааг гаргуулахаар бүртгүүлэх гэтэл лавлагааны ажилчин эмэгтэй надад энэ А гэдэг хүн өөрөө ирээд бүртгүүлчихсэн гэхлээр нь би тухайн үед тэр эмэгтэйгээс өөрөө бүртгүүлсэн үү гэж асуучихаад гараад явсан юм. Тэрнээс хойш надад дээр дахин А гэдэг хүний талаар хэн нэгэн хүн ирээгүй юм. Би О хүнийг танихгүй. Тэр эрэгтэй хүнийг танихгүй өдөр олон хүн орж ирдэг болохоор сайн санахгүй байна, ямар ч байсан хөдөө бололтой эрэгтэй хүн байсан юм. А гэдэг эмэгтэй надтай өөрөө уулзаагүй би танихгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 246-247 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Пгийн мэдүүлсэн: ... Би 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ажил дээрээ байж байтал манай архивын тасгийн дарга Гантуяа Архангай аймгийн Хайрхан сумын иргэн Лувсандоржийн А гэдэг эмэгтэй хүн дагуулчихсан өрөөнд орж ирсэн юм. Тэгтэл Апгаа нь танай Эрдэнэбулган сумын иргэн танай архивт ажиллаж байсан О гэдэг эмэгтэй 2016 оны 05 дугаар сараас хойш миний ажилласан жилийг тогтоолгож тэтгэвэрт оруулж өгнө гэж утсаар хөдөө байхад хэд хэдэн удаа ярьж байгаад 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр буюу орон нутгийн сонгуулийн өдөр Архангай аймгаас жижиг оврын ачааны машинтай очоод миний хөдөлмөрийн дэвтрийг аваад тэтгэвэрт оруулж өгөх шагнал гэж монголын сувай үнээ аваад явсан юм. Тэгээд явснаас нь хойш Отэй холбоо барих гэж хэд хэдэн удаа утсаар ярьсан боловч утсаа О авахгүй байсан болохлоор нь өөрийн биеэр аймагт ирж архивын тасагт хандаж захиалга өгөөд лавлагаагаа аваад явж байна. Миний хөдөлмөрийн дэвтэрийг О гэдэг эмэгтэйгээс олж өгөөч гэж танай байгууллагад хандаж байна гэсэн. О нь архивын тасгийн нэрийг барьж иргэнээс үнээ авсан нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй мэдээлэл байсан тул цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүсэлт гаргасан...гэх мэдүүлэг /1хх-ийн 248-249 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Хгийн мэдүүлсэн:...О нь
Алагаа гэх айлаас улаан үхэр авсан. Яах гэж ямар учраас өгсөн авсан талаар надад мэдэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг /2 хх-ийн 02 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бийн мэдүүлсэн: ... 2019 оны 01 дүгээр сарын эхээр санагдаж байна манай эхнэр Ц, О гэх манай нутгийн охин над руу утсаар яриад чи бид хоёрыг тэтгэвэрт оруулаад өгье регистрийн дугаараа явуулчих дутуу бичиг баримтын бүрдүүлээд байж байя та хоёр тус тусдаа 70200 төгрөг тушаачих гэж байна гээд манай эхнэр хоёр хүний нийлээд 160.000 төгрөг охинтойгоо яриад хотод байдаг охиноороо Дашрин овогтой Б гэх хүний данс руу хийлгүүлсэн байсан. 2 хоногийн дараа шиг санагдаж байна О. О хоёр манай эхнэр рүү яриад бид хоёрыг аймаг ороод ир гэсэн учраас бид хоёр аймаг ороод О, О хоёртой уулзсан. О, О хоёр бид хоёрт ажилчин бүтэн та хоёр хүүхэд рүүгээ яараад байвал итгэмжлэгчээр Оийг оруулчих гэсэн О нь би ороод өгье гэсэн бид 4 хамт яваад нотиариот ороод би хоёрын бичиг баримтыг батлуулсан. Тэгээд та хоёр одоо явсан ч болон та хоёр дутуу жилийн гүйцээж байгаа сая, сая төгрөгөө өгчих гэсэн тэгээд манай эхнэр Ц охин Ш рүү яриад 1.650.000 төгрөг О гэх хүний данс руу хийлгэсэн. Манай эхнэр Ц, От 350.000 төгрөг бэлэн өгсөн. Тэгээд О, О хоёр та хоёр санаа зоволтгүй 14 хоногийн дотор тэтгэвэрт олуулаад өгнө гэсэн. Манай эхнэр Ц бүтэхгүй юм болохгүй биздээ гэж асуухад санаа зоволтгүй хуулийн дагуу явагдаж байгаа шүүхээр ордог юм гэсэн. Бид хоёр тэр өдөртөө Цэцэрлэг суманд байдаг гэртээ ирсэн. Тэрнээс хойш манай эхнэр Ц О, О хоёртой яриад байсан 02 дугаар сарын сүүлээр санагдаж байна О, О хоёр миний тэтгэвэрт оруулах материалаар тэтгэвэрт оруулсан 7 хоногийн дараа шүүхийн шийдвэр сумын тэтгэвэрийн байцаагч дээр ирнэ гэсэн гэж хэлээд 7 хоногийн дараа шүүлгэхэд ороогүй байсан. Тэрнээс хойш О, О нарын утас нь холбогдохгүй болсон...гэх мэдүүлэг /2 хх-ийн 64-65 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бгийн мэдүүлсэн: ... 2019 оны 04 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө би өөрийн эхнэр Отэй хамт Архангай аймагт хадамындаа амарч байсан. Тэр үед О надруу утсаар залгаж би Улаанбаатар хотоос ирсэн байна. Та 2 хүрээд ирэх үү мөнгө төгрөгийн асуудлаа шийдье гэж хэлсэн. Урьд өмнө О эхнэр бид хоёроос 800.000 төгрөг зээлсэн байсан. Тэгээд бид хоёр Оийн гэрт очсон би эхлээд түрүүлээд очсон юм. Тэгээд араас удалгүй манай эхнэр ирсэн. Тэр 2 гэрт орж ирээд хоорондоо маргалдаад эхэлсэн. О манай эхнэрийг гайны хүүхэн гэж утас руу нь мессеж бичсэн гэсэн тэгээд чи намайг гайны хүүхэн гэлээ гээд л маргалдаад барьцалдаж аваад нэг нэгнийхээ хоолойноос боогоод газар унаад газар бие биенийхээ үснээс зулгаагаад зодолдоод байсан. Би тэр үед нь тэр хоёрыг салгасан. Тэгээд би хуванцар шанагаар ус уугаад байж байтал О шанага булааж аваад ус О руу цацах гэтэл О булааж аваад тэр шанагаар нь Оийн толгой руу 2 удаа цохисон, тэр үед хуванцар шанага хагарсан. Тэгээд хэсэг байж байгаад би Оийг аваад явсан. Мөнгөнөөс болж хэрүүл маргаан хийгээд тэгээд л зодоон хийх болсон. Тухайн үед бид 3 л байсан өөр хүн байгаагүй. О О нар бие биенийхээ хоолойг нь боосон үснээсээ нь зулгаасан барьцалдаж аваад нэг нэгнийгээ цохиж өшиглөж байсан. Шанагаар Оийг цохисон, Оийг гар нь гэмтсэн байсан. Тэр 2 харилцан бие биенийгээ л цохиж зодсон...гэх мэдүүлэг /2 хх-ийн 94-95 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ц мэдүүлсэн:... Би 2018 оны 04
дүгээр сэрд тэтгэвэрт орох гээд бичиг баримтаа хөөцөлдөхөд тухайн үед миний ажилсан жил хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэнээр тэтгэвэрт орох хугацаа болсон байсан боловч архиваас шүүхээр 3 жил гарч ирэхгүй дутаад байсан. Би 2018 оны 09 дүгээр сард тэтгэврээ хөөцөлдөөд Архангай аймгийн төв ороод айлд О гэх хүнтэй танилцсан О гэх хүн миний хөдөлмөрийн дэвтрийг үзээд та тэтгэвэрт орох хуацаа чинь болоод 4, 5 сар болсон байна, би архивт байдаг найз руу хэлээд өгье гээд маргааш 09 цагт очоорой гэж байсан. Тэр үед би Отэй танилцсан. О тухайн үед та сумаасаа тэтгэвэрт орох хүн байвал надад хэлээрэй би оруулаад өгнө үү гэж байсан. 2019 оны 02 дугаар сард манай хадам дүү Г тэтгэвэрт орох гэсэн юм гэхээр нь би О гэх хүн рүү яриад манай хадам дүү тэтгэвэрт орох гэсэн юм гэж хэлсэн. Тэгсэн О бичиг баримтын явуулчих би хөөцөлдөөд өгье гэж байсан. Би Гд хэлээд Гы бичиг баримтын аваад О рүү явуулсан. Тэгээд 2019 оны 02 дугаар сардаа өдрийн санахгүй байна Г, О гэх хүн над руу яриад таны бичиг баримт чинь ирсэн та над руу 1.500.000 төрөг шилжүүлчих гэхээр нь би 1.500.000 төгрөг шилжүүлчихлээ гэж байсан. Мөн 2019 оны 04 дүгээр сард өдрийн санахгүй байна нь Г надад ярихдаа О 2.000.000 төгрөг надад зээлүүлчих хүүхдийн төлбөр нэхэгдээд байна гээд гуйгаад байхаар нь би 2.000.000 төгрөг зээлүүлчихлээ гэж байсан.Би яаж шилжүүлсэн талаар мэдэхгүй байна Г надад ярихдаа мөнгө өгсөн гэж л байсан...гэх мэдүүлэг /2 хх-ийн 216-217 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Аийн мэдүүлсэн:...2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Гы хүүхэд Балжинням над руу утсаар яриад та нэг хүн рүү 2.000.000 төрөг шилжүүлээд өгөөч манай хамаатны эгч байгаа юм, би төв орохдоо танд бэлнээр нь өгье гэж байсан. Тэгээд 5135......... тоот данс надад өгсөн би тэр данс руу нь тэр өдрөө 2.000.000 төгрөг өөрийн 515..... тоот данснаас О хүний 513....... тоот данс руу мобайл банкаар шилжүүлсэн. Шилжүүлэхдээ утга дээр нь Б /b/ гэж бичсэн...гэх мэдүүлэг /2 хх-ийн 218-219 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Оийн мэдүүлсэн:... 2019 оны 04 дүгээр сард өрийн сайн санахгүй байна. Манай хадам ах Балжинням надад ярихдаа О гэх хүн 2.000.000 төрөг зээлүүлчих гэхээр нь А эгчтэй яриад мобайлаар шилжүүлчихлээ гэж ярьж байсан. Би нарийн учрыг нь сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /2 хх-ийн 222-223 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Б мэдүүлсэн:... 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай ээж Г намайг хүн тэтгэвэрт оруулж өгнө гэсэн гээд бид хоёр Архангай аймгийн Цэцэрлэг сумын төв ороод ээж Г Төрийн банкнаас малчны зээл аваад авсан мөнгөө бэр дүү Оийн Хаан банкны 506.. тоот дансанд хийгээд манай ээж Г О гэх хүнтэй утсаар яриад О гэх хүний дансны дугаарыг нь аваад бэр дүү О манай ээж Г бид гурав Архангай аймгийн Цэцэрлэг суманд байдаг Хаан банкны салбараас бэр дүү Оийн Хаан банкны 5........ тоот данснаас О гэх хүний 625.. тоот Голомт банкны данс руу 1.500.000 төрөг шилжүүлсэн. Мөн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр манай ээж рүү О гэх хүн яриад 2.000.000 төрөг зээлүүлчих оюутан хүүхдийн төлбөрт өгөх гэсэн юм сарын 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлчих гээд байна гэхээр нь би А эгч рүү утсаар яриад тэр өдрөө Дашзэвэгийн Аийн 515.......... тоот Хаан банкны данснаас Оийн 513........ тоот Хаан банкны данс руу 2.000.000 төгрөг хийгээд маргааш нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр би 2.000.000 төгрөгөө бэлнээр нь авч ирж А эгчид өгсөн...гэх мэдүүлэг /2 хх-ийн 225-226 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө.Б мэдүүлсэн:... 2018 оны эхээр манай эхнэр О гэх эмэгтэй хүнтэй хамт над дээр ирсэн. Тэр үед О нь гадны банкнаас хүү багатай зээл авах гэж байгаа гээд баахан бичиг баримт авчирч үзүүлсэн. Энэ зээлийг оруулж ирэх гэхээр мөнгө дутаад байна гэж ярьж байсан. От 2018 оны 02 дугаар сарын эхээр 1.200.000 төгрөг зээлүүлсэн. Цагаан сарын өмнө нөгөө зээл нь бүтэх гээд байна болох гээд байна гэж яриад байсан. Бид нар цагаан сараар Өвөрхангай аймагруу явж золгуут хийж ирээд мөнгийг маань өгөхгүй болохоор нь Цагаан даваанд байх хаягаар очиж байсан. Бидэнд зээлсэн мөнгийг нь маань өгөхгүй янз бүрийн бэрхшээл зовлон тоочиж явснаар байгаад хавар болчихсон. 2018 оны 03 дугаар сарын сүүлээр дахиад мөнгө хэрэг болоод байна энийг л өгчихвөл зээл маань маргааш гэхэд гарчих гээд байна гээд байхаар нь 1.750.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш мөнгийг өгөхгүй болж бүтэхгүй юм яриад яваад байхаар нь шүүхэд хандсан. Манай хүн Отэй уулзаад чамайг шүүхэд өгчихсөн гэж хэлсэн чинь би мөнгийг чинь буцааж өгнө гэж гуйсаар байгаад өргөдлийг буцаалгасан байсан. Зээл нь бараг бүтэх гэж байгаа ороод ирвэл шууд өгнө гэж хэлсэн. Зээл нь миний данс руу валютаар ороод ирчихсэн, Хаан банк хөрвүүлж өгөхгүй байна гэж хүртэл ярьж байсан. Ямар нэг гэрээ хийгээгүй, бэлнээр өгчихсөн. Мөнгө зээлүүлсэн талаар ямар нэг бичиг цаас байхгүй...гэх мэдүүлэг /3 хх-ийн 217-218 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.О мэдүүлсэн:..Отэй холбоотой 3 материал орж ирээд буцаагдсан. Иргэн Мт төлбөр гаргуулах тухай материал 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ирээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байх хугацаанд төлбөр авагч Мээс хүсэлт гаргаад төлбөрөө харилцан тохиролцож авнаа гэж хэлээд хүсэлтээ буцаасан. Би тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т заасан үндэслэлээр төлбөр авагч хүсэлтээ буцаасан тохиолдолд дахин хүсэлт гаргах эрхгүй болохыг тайлбарлаж өгсөн. М нь Отэй тохиролцоод мөнгө төгрөгөө буцаан авахаар болсон гэж хэлээд хүсэлтээ буцаан авсан. Би Отэй уулзаж байсан. Би энэ төлбөрөө Мтэй уулзаад хувиараа төлж барагдуулна, одоогоор бөөн төлж барагдуулах боломж байхгүй гэсэн зүйл ярьж байсан. Манай байгууллага дээр М.М нь ийм өргөдөл хүсэлт өгөөгүй. Манайд гаргасан өргөдөл дээр мал өгөх асуудал огт байхгүй...гэх мэдүүлэг /3 хх-ийн 221-222 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Ч мэдүүлсэн:..миний найз Г нь Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Мааньт гэх газарт мал маллан амьдардаг юм. Би өөрийн хэдэн тооны малаа Гд хариулуулдаг юм. 2018 оны 11 сарын сүүлээр Г гэрт очтол манай нутгийн Молотов гэдэг хүн, үл таних өндөр шар хүүхэнтэй хамт Г гэрт ирчихсэн байсан. Г нь тэр 2-ыг явсны дараа намайг тэтгэвэрт оруулж өгнө гэхээр нь би 500.000 төгрөг бэлнээр өгчихлөө гэж надад ярьж байсан. Дараа нь дахиад мал дээрээ очтол Г нь аймгийн төв рүү үхэр алаад ачуулж байсан бөгөөд тэтгэвэрт ороход идэшний үхэр хэрэгтэй байна гээд үхэр, 500.000 төгрөгтэй өгч явуулж байна гэж надад хэлсэн. Би тухайн үед нарийн учрын сайн олоогүй юм. Дараа нь Г надад хэлэхдээ О гэдэг хүүхэн тэтгэвэрт оруулж өгнө гэж надаас нэг сая төгрөг, идэшний үхэр авчихаад намайг тэтгэвэрт оруулж өгсөнгүй, бичиг баримтаа авч байгаад өөрөө тэтгэвэрт орчихлоо, нөгөө хүүхнээсээ мөнгөө авч чадаагүй гэж ярьж байсан. Би долоогоос 14 хоног нэг удаа өөрийн малаа эргэж Г гэрт очдог байсан болохоор тэтгэвэрт орох гээд мөнгө, үхэр өгч байсныг нь мэддэг болохоор мэдүүлэг өгч байна. О гэдэг тэр хүүхэд манай нутгийн Баасанцэрэн, Д, Жагир, Г Нс худал хэлж мөнгө авч залилсан хэрэг үйлдсэн гэдгийг саяхан мэдсэн...гэх мэдүүлэг /4 хх-ийн 167-168 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.М мэдүүлсэн:... Би цагаан өнгийн марк 2 нэртэй 6880 УБМ улсын дугаартай суудлын машинтай бөгөөд уг машинаараа таксинд явдаг байсан юм. 2018 оны 11 сард таксинд явж байгаад О гэдэг хүүхэнтэй танил болсон юм. О аймгийн архивын тасаг, захиргаанд ажиллаж байсан, таньдаг хүн ихтэй, ямар ч хүнийг тэтгэвэрт оруулж өгч чадна гэж яриад, танд тэтгэвэрт орох нь дөхөж байгаа таньдаг хүн байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би нутгийн найз Г руу утсаар ярьсан. Г тэтгэвэрт ороогүй байгаа гээд байсан. Тэгээд О нь миний машинд бензин хийгээд Хотонт сум орж Г гэрт очсон. Г нь Отэй уулзаад тэтгэвэрт оруулах талаар ярилцаад байсан. Би Оийг архивын тасагг ажилладаг найдвартай хүн гэж бодоод өөрийнхөө танил найз нөхөд хүмүүст тусалъя гэж бодсон юм. О нь Гас 500.000 төгрөг авсан. Дараа нь бас О Г нар хоорондоо утсаар ярьж байгаад идэшний үхэр авах болчихсон байсан. Г нэг үхрийн мах өгч байсан. Би Гантулгыг тэтгэвэрт орсон эсэх талаар мэдэхгүй. О намайг таксидаж авч явсан. Надад бензиний мөнгө л өгсөн. Өөр мөнгө төгрөг Оээс аваагүй. О нь Г бичиг баримтыг нь үзээд та тэтгэвэрт орох болчихсон байна, та хэдэн төгрөг төлөөд орчих юм байна гэж яриад байсан. Одоо зарим зүйлийг сайн санахгүй байна. Намайг харж байхад бэлэн 500.000 төгрөг өгсөн, дараа нь монголын идэшний үхэр гэж монголын бие жижигтэй үхрийн мах өгч байсан. Өөр зүйл мэдэхгүй...гэх мэдүүлэг /4 хх-ийн 169-170 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.М мэдүүлсэн:..2018 оны 11 сард өөрийнхөө цагаан өнгийн марк 2 нэртэй 6880 УБМ улсын дугаартай суудлын машинтай таксинд явж байгаад О гэдэг хүүхэнтэй танил болсон юм. О нь аймгийн архивын тасаг, аймгийн захиргаанд ажиллаж байсан, өндөр насны тэтгэвэрт хүн оруулж өгч чадна гэж яриад байсан. Би өөрийн нутгийн найз нарыгаа тэтгэвэрт оруулчих санаатай Г гэдэг найзтайгаа утсаар яриад тэтгэвэрт ороогүй гэхээр нь Отэй хамт хөдөө гэрт нь очсон. О миний машинд бензин хийж намайг хөлсөлж явсан бөгөөд Г гэрт нэг хоноод явсан юм. Маргааш өдөр нь багийн найз Дын гэрт очсон бөгөөд тэтгэвэрт орсон эсэх талаар нь асуутал ороогүй байсан. тэгээд Д надтай хамт явж байсан Отэй уулзсан. Тэтгэвэрт оруулаад өгөөрэй гээд мөнгө өгөөд байсан, хэдэн төгрөг өгснийг нь мэдэхгүй байна. О надтай хамт Хотонт сум руу яваад миний найзууд болох Г, Д нарыг тэтгэвэрт оруулж өгнө гээд бичиг баримт болон мөнгийн аваад аймгийн төвд ирээд машинаас буусан. Тэрнээс хойш тэтгэвэрт оруулж өгөөгүй байсан бөгөөд Д над руу утсаар яриад наад хүүхэн чинь бүтэхгүй юм шиг байна, худал яриад байх шиг байна гэхээр нь би Оийн араас хөөцөлдөж байгаад Дын бичиг баримтыг авч өгсөн. Д надад хэлэхдээ 550.000 төгрөг наад хүүхэнд чинь өгсөн 150.000 төгрөгийг авлаа, үлдсэн 400.000 төгрөгөө авмаар байна гэж ярьж байсан. Би О гэдэг худалч хүүхнээс болж найз нөхөдгүй болсон. Оийг архивын тасагт ажилладаг байсан, одоо 3 дугаар сургуульд бичиг хэргийн эрхлэгч ажил хийдэг гэхээр нь найдвартай байх гэж бодсон юм. Тэрнээс худал ярьж явдаг байсан талаар нь мэдээгүй юм. О нь Дын тэтгэвэрт орох гэж бүрдүүлсэн байсан бичиг баримтыг нь үзээд таных орох болчихсон байна, би хөөцөлдөөд оруулаад өгчихнө, гэхдээ хөөцөлдөхөд мөнгө хэрэгтэй гэж яриад байсан. О нь Даас архиваас лавлагаа авах, шүүхэд шимтгэл төлөх төлбөр, нийгмийн даатгалд өгөх мөнгө хэрэгтэй гээд мөнгө аваад байсан. Би хэдэн төгрөг авсныг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /4 хх-ийн 201-203 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Агийн мэдүүлсэн:...манай төрлийн Д гэдэг хүн Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутагт мал маллан амьдардаг малчин хүн юм. 2019 оны 03 сарын орчимд санагдаж байна Д нь манай гэрт ирээд нэг хүнд мөнгө өгөөд тэтгэвэрт орох гэж хөөцөлдөж байгаа, найдвартай тэтгэвэрт оруулдаг гэхээр 550.000 төгрөг өгчихсөн гэж надад ярьж байсан. Тэгээд тэтгэвэрт орох нь худлаа болчихлоо нөгөө хүн хэл сураггүй болоод заримдаа худал яриад байна гээд бичиг баримтаа олж авах гэж байгаа гэж утсаар ярьж байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /4 хх-ийн 204-205 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд Ц.Оийн гэрчээр мэдүүлсэн:..тогтоолтой
танилцлаа ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Гэм буруугийн маргаан байхгүй. Хохирол төлбөрөө барагдуулах болно. Одоогоор С.Дт 150.000 төгрөг өгсөн байгаа, үлдэгдэл мөнгийг нь удахгүй өгч барагдуулна....гэх мэдүүлэг /4 хх-ийн 214-215 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Д мэдүүлсэн:...миний охин ЦО нь 1981 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн төрөх эмнэлэгт миний 7-н хүүхдийн 6 дэх хүүхэд болж төрсөн. О нь дээрээ 3 ах, 2 эгчтэй доороо нэг дүүтэй. Аав нь 1993 онд нас барсан юм. Би 7 хүүхдээ өгсөж хүн болгосон юм. О нь бага насаа аймгийн төвд ах, эгч, дүү нарынхаа хамтаар өссөн, аймгийн төвд цэцэрлэгт сурч байгаад 1989 онд Эрдэнэбулган сумын 1 дүгээр 10 жилийн сургуульд элсэн орж 10 дугаар анги төгссөн. Тэгээд Хөдөө аж ахуй дээд сургуулийг эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр 4 жил суралцаж төгссөн. Дээд сургууль төгсөж ирээд хөдөө манай гэрт надтай хамт хэсэг амьдарсан бөгөөд Архангай аймгийн архивын тасагт хэсэг хугацаанд ажилласан, бас 3 дугаар сургуульд хэсэг хугацаанд ажиллаж байсан. Өөр төрийн байгууллагад төрийн ажил эрхэлж байгаагүй. Хувиараа ажил хийгээд байгаа гэж надад хэлсэн. Би ямар ажил хийдэг талаар нь мэдэхгүй. Миний охин О нь 2000 онд төрж Б гэдэг хүүхэд төрүүлсэн. Хүүхэд нь над дээр өссөн юм. 2007 онд Болдбаатар гэдэг хүнтэй хамт амьдарч 2016 онд тусдаа амьдрах болсон. Хамт амьдарч байх хугацаандаа 2007 онд Ану гэдэг охин, 2009 онд Анарсайхан гэдэг хүү төрүүлсэн. Болдбаатараас тусдаа амьдрах болсноос хойш 2018 онд Даваажаргал гэдэг хүү төрүүлсэн. Одоо бага насны 3 хүүхэдтэйгээ Улаанбаатар хотод түрээсийн байр хөлслөөд амьдарч байгаа. Хүүхдүүдийнхэн сургууль амарсан үед над дээр ирж амраад буцдаг юм. О нь зан байдлын хувьд хүнтэй хэвийн харилцаатай, буруу зан аашгүй хүн. Оийн хүүхдүүдийг би заримдаа хардаг. Өөр харах хүн байхгүй. Аав нь гэх хүмүүс холбоо сураггүй байдаг юм. Том хүүхэд Б нь одоо 20 настай Архангай аймгийн Багшийн сургуулийн 5 дугаар курст сурдаг. Би Бий төлбөр мөнгийг төлдөг юм. Дараагийн хүүхэд Ану нь 13 настай бөгөөд 3 дугаар сургуулийн 8 дугаар ангид сурдаг, дараагийн хүүхэд Анарсайхан нь 3 дугаар сургуулийн 5 дугаар ангид сурдаг. Бага хүүхэд нь одоо 1 нас 5 сартай ээжтэйгээ хамт амьдардаг. Би Ц.Оийн холбогдсон хэргийн талаар мэдэхгүй. Ямар хэрэгт холбогдсон талаараа надад хэлээгүй. Нэг нь эгч нь Ирланд улсад амьдардаг, хамгийн бага дүү нь Улаанбаатар хотод амьдардаг. Бусад ах, эгч нар нь аймгийн төвд эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа ажил хийж амьдардаг хүмүүс байдаг...гэх мэдүүлэг /4 хх-ийн 08-09 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Л мэдүүлсэн:...миний үеэл эгч О нь 7 хүүхэдтэй айлын 6 дэх хүүхэд бөгөөд дээрээ 3 ах, 2 эгч, доороо нэг эрэгтэй дүүтэй. О эгч нөхрөөсөө салсан бөгөөд 4 хүүхэдтэй өрх толгойлсон хүн юм. Одоогоор 2 хүүхэдтэйгээ Улаанбаатар хотод түрээсийн байранд амьдарч байгаа, 2 хүүхэд нь эмээ дээрээ байгаа юм. О Улаанбаатар хотод хувийн байгууллагад ажиллаж байгаа гэж ярьж байсан, ямар ажил хийж байгааг нь мэдэхгүй байна. Хувь хүний зан байдлын хувьд хүнтэй найрсаг, гэнэн итгэмтгий, нөхөрсөг, -найрсаг зан ааштай хүн байгаа юм. О эгч олон ах дүүтэй боловч бүгд тусдаа амьдралтай бөгөөд эмээгээс өөр хүүхдүүдийг нь харах хүн байхгүй. О эгчийг ямар хэрэгт холбогдсон талаар нь мэдэхгүй. О эгч цагдаагаар яваад байхаар нь юу болсон талаар асуутал залилангийн юм байгаа гэж хэлж байсан. Би өөр зүйл мэдэхгүй...гэх мэдүүлэг /4 хх-ийн 11-12 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.О мэдүүлсэн:..миний төрсөн дүү О нь надаас 2 дүү 1981 онд Архангай аймагт төрсөн. Бага насаа аав, ээж ах дүү нарын хамтаар аймгийн төвд өссөн бөгөөд аймгийн төвийн 4 дүгээр цэцэрлэгт явж байсан, 2 дугаар сургуульд 10 дугаар анги төгссөн, Хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгсөж дээд боловсролтой болж байсан. Манайх 7 хүүхэдтэй айл бөгөөд айлын 6 дэх хүүхэд юм. Зан байдлын хувьд шударга зантай, Б гэдэг хүнтэй гэр бүл зохиож амьдарч байгаад 3 хүүхэдтэй болсноосоо хойно салж тусдаа амьдрах болсон. Тэрнээс хойш дахин нэг хүүхэд төрүүлсэн. О нь одоо 4 хүүхэдтэй өрх толгойлон амьдарч байгаа. Би Оийн холбогдсон хэргийн талаар мэдэхгүй, цагдаа дээр очоод тодорхойлох байдлаар мэдүүлэг өгөөч гэж надаас гуйсан болохоор би ирж мэдүүлэг байна...гэх мэдүүлэг /4 хх-ийн 13-14 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд Ц.Оийн яллагдагчаар мэдүүлсэн: ...миний
үйлдэл уг тогтоолтой тохирч байгаа. Надад уг тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт /
Мөрдөн байцаалтын шатанд Ц.Оийн яллагдагчаар мэдүүлсэн ...Би 2016 оны 10 сарын 19-ний өдөр Архангай аймгийн Хайрхан сумын иргэн А гэдэг эгчийг өндөр настны тэтгэвэрт оруулж өгнө гэж Хайрхан сумын иргэн Хгээр гэрийг нь заалгаж нөхөр Болдбаатарын хамт машинтай очиж А гэдэг эгчтэй ярилцаад тэтгэвэрт оруулж өгнө шанд нь идэшний үхэр авъя гэж хэлээд үхэрээ машинаар ачиж явсан юм. Тэгээд тэтгэвэр нь бүтээгүй бусдыг залилан гэмт хэрэг хийсэн. Би Хайрхан сумын иргэн А гэдэг эгчийг урд өмнө танихгүй манай хамаатаны эгч Цэцэгмаа 2016 оны хавар 10 дугаар сард ирэхдээ надад манай суманд А гэдэг эмэгтэй тэтгэвэрт орох гээд байна гэсэн. Би А гэдэг эмэгтэйг тэтгэвэрт оруулж өгнө гэж бодоод үхэр авчихсан чинь тэтгэвэр нь бүтээгүй юм. Би тэр үед өөрийн нөхөр Болдбаатартай Хайрхан сумаас Х гэдэг эмэгтэйгээр А гуайн гэрийг заалгаж очсон юм. Би хохирогч А гуайн үхрийн мөнгө болох 600,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 300,000 мянган төгрөгийг үлдсэн 300,000 мянган төгрөгийг нь 2016-оны 12 дугаар 23-ны өдөр шилжүүлсэн юм. Одоо А гуай бид хоёрын хооронд ямар нэгэн хохирлын маргаан байхгүй болсон юм...гэх мэдүүлэг /2 хх-ийн 30 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд Н.Оийн яллагдагчаар мэдүүлсэн:...би уг зүйл
ангийг хүлээн зөвшөөрч байна. О бид хоёр харилцан зодоон хийсэн нь үнэн. Өөр мэдүүлэх зүйл байхгүй. Би Оээс мөнгө авах ёстой байсан гэтэл О өөрөө намайг гайны хүүхэн хүрээд ир учраа олно гээд байсан. Тэгээд хэрүүл маргаан хийгээд зодоон болсон. Би хуванцар шанагаар толгой руу нь нэг удаа цохисон. Харилцан бие биенийгээ цамцаараа боолцсон. Тэгээд газар шалан дээр унасан. Өөр байдлаар цохиж зодоогүй...гэх мэдүүлэг /2 хх-ийн 119-120 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд Ц.Оийн яллагдагчаар мэдүүлсэн:...би уг зүйл
ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна...гэх мэдүүлэг /2 хх-ийн 124-125 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд Ц.Оийн яллагдагчаар мэдүүлсэн:...Би 2018 оны 02 дугаар сард Архангай аймаг сум Эрдэнэбулган суманд амьдарч байсан. Би 2017 онд сумын өрхийн амжиргааны түвшин тогтоох судАнд ажиллаж байгаад М гэх эмэгтэйтэй танилцсан байсан юм. 2018 оны 02 дугаар сард Францын онлайнаар зээл олгодог банктай холбогдож зээл хүссэн. Тэгээд би энэ үед М надтай хамтарч зээл хүсэхээр болсон би баримтуудаа Мт үзүүлсэн М зөвшөөрч бид хоёр зээл авахаар болсон. Зээл авахад тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй болсон байсан М бид хоёр дундаасаа мөнгө гаргасан би 10 гаруй сая төгрөг, М 2.986.000 төгрөг гаргасан байсан. Бид хоёрын Францын банкнаас хүссэн зээл маш удсан тэгтэл М би наад зээлийг чинь хүлээж чадахгүй юм байна гээд Шүүхэд нэхэмжлэл өгөөд Шүүхийн шийдвэр гаргуулсан байсан. Би шүүхийн шийдвэрийг биелүүлж төлбөрөө барагдуулж байсан. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Мтэй эвлэрч төлбөр авалтыг зогсоосон. Энэ хугацаанд 186.000 төгрөгөөр 1 удаа, 200.000 төгрөгөөр 1 удаа, дансаар 50.000 төгрөг, ахуйн хэрэглээнд 10.000 төгрөгнөөс 100.000 төгрөг бэлнээр нь М нь ирж авч байсан. Би 2019 оны 07 дугаар сараас Улаанбаатар хотод ирэн ажиллаж төлбөр тооцоогоо барагдуулах гэж ирсэн. Би шүүхийн шийдвэрээр шийдүүлсэн асуудал дээр төлбөрөө төлөөд явж байгаа. Энэ хүнийг залиллаж хуурч мэхэлсэн асуудал байхгүй. Би дээрх Францын банктай холбоотой асуудлыг цагдаад өргөдөл өгөөд шалгуулах гээд явж байна...гэх мэдүүлэг /4 хх-ийн 02 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд Ц.Оийн яллагдагчаар мэдүүлсэн:...намайг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэн Б.Мыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 7,085,000 төгрөгийг шилжүүлэн авч, 4,310,000 төгрөгийг буцаан өгч үлдэгдэл 2,775,000 төгрөгийг залилсан гэх үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг сонсгож байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие уг өргөдлийг Мт гаргаж өгөх талаар өөрөө дагуулж ирсэн юм...гэх мэдүүлэг /2 хх-ийн 44-45 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дугаартай дүгнэлтэд:
1. Н.Оийн биед гэмтэл учирчээ.
2. Н.Оийн биед тархи доргилт, зүүн гарын 4-р ядам хурууны дунд
шигнүүрийн хугарал, зүүн гарын ядам хуруунд, баруун гуяны зөөлөн эдэд няцралт, цус хуралт, хүзүү, хоолойгоор жижиг жижиг цус хуралт, зулгаралт гэмтлүүд учирчээ.
3. Учирсэн гэмтлүүд нь тус тусдаа шинэ гэмтэл байна. Шинж байдлаараа шинэ
гэмтэл байх тул хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих цохигдох, шүргэх нилрэгдэх үйлчлэлээр
үүснэ.
5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15%-иас дээш тогтонги байдлаар алдагдуулах
ба эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамааран эргэн сэргэх боломжтой.
6. зүүн гарын 4-р ядам хурууны дунд шигнүүрийн хугарал гэмтэл нь Шүүх
эмнэлэгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр гэмтэлд, тархи доргилт баруун гуяны зөөлөн эдэд няцралт гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд,хүзүү хоолойгоор жижиг жижиг цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт /2хх-ийн 101 хуу/
“Хаан” банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 60-61 хуу/
“Төрийн” банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 106-113 хуу/
“Хаан” банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 117-180 хуу/
“Хас банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 182 хуу/
“Голомт” банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 186-193 хуу/
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 212 хуу/
Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /1 хх-ийн хх-ийн 224-226 хуу/
Эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 23 хуу/
Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /2хх-ийн 47 хуу/
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /2хх-ийн 51 хуу/
Ц.Оийн иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-ийн 52 хуу, 4хх-ийн 111 хуу/
Ц.Оийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 53 хуу, 4хх-ийн 48 хуу/
Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /2хх-ийн 79 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 136-137 хуу/
Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /2хх-ийн 143-151 хуу, 167-176 хуу/
Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /2хх-ийн 196 хуу/
“Голомт” банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 229-230 хуу/
“Хаан” банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 235 хуу/
Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /4хх-ийн 14 хуу/
“Хаан” банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /4хх-ийн 49-65 хуу/
“Голомт” банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /4хх-ийн 66-71 хуу/
Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /4хх-ийн 86 хуу/
“Хаан” банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /4хх-ийн 118-119 хуу/
Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /4хх-ийн 156 хуу, 192 хуу/
Гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /4хх-ийн 32 хуу/
Ц.Оийн мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн нотлох баримтууд, гэрэл зураг, сиди /4хх-ийн 62-69 хуу/
Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /4хх-ийн 76-88 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.О, Н.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.О нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр .........нутагт иргэн Ц.Цыг өндөр насны тэтгэвэрт оруулж өгнө гэж 1.170.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр .......... иргэн Ц.Быг өндөр насны тэтгэвэрт оруулж өгнө гэж 500.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт иргэн Ч.Эийг өндөр насны тэтгэвэрт оруулж өгнө гэж 300.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ......иргэн Ч.Бийг өндөр насны тэтгэвэрт оруулж өгнө гэж 2.000.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ......... нутагт иргэн Ш.Дгаас түүний нөхөр В.Рийг өндөр насны тэтгэвэрт оруулж өгнө гэж 1.400.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан, 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр .....нутагт иргэн М.Бг өндөр насны тэтгэвэрт оруулж өгнө гэж 500.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ...... нутагт иргэн Л.Аг өндөр насны тэтгэвэрт оруулж өгнө гэж Монгол сувай үнээ залилан авч түүнд 600.000 төгрөгийн хохирол учруулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан, 2019 оны 01 дүгээр сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд ......нутагт иргэн Ч.Ц, Б.Бнарыг өндөр насны тэтгэвэрт оруулж өгнө гэж 2.160.200 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан, ........ багийн иргэн М.Мээс төслийн шугамаар мөнгө авч байгаа, уг мөнгийг банкнаас гаргуулан авахад мөнгө хэрэгтэй байна гэж 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 1.200.000 төгрөг, 2018 оны 04, 05 дугаар саруудад 1.750.000 төгрөг, нийт 2.950.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэн Б.Мыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2.775.000 төгрөгийг залилан авсан, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Г.Гаас өөрийг нь тэтгэвэрт оруулж өгнө гэж 1.500.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, мөн сарын 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж байна хэмээн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2.000.000 төгрөгийг, нийт 3.500.000 төгрөгийг залилан авсан, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр .........хорооны нутаг дэвсгэрт байрлах Паллазо төвийн 305 тоотод хохирогч С.Н дүүгийнхээ автомашины мөнгө төлөх нэрийдлээр 5.200.000 зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан, Архангай аймгийн Хотонт суманд иргэн Д.Гас тэтгэвэрт оруулж өгнө гэж 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сард 500.000 төгрөг, 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий идэшний үхэр буюу нийт 1.500.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан, 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сарын хооронд иргэн С.Дыг тэтгэвэрт оруулж өгнө гэж 550.000 зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан, 2019 оны 04 дүгээр сарын 09-нээс 10-нд шилжих шөнө ............ иргэн Н.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Н.О нь 2019 оны 04 дүгээр сарын 09-нээс 10-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 38-08 тоотод Ц.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Өлзийбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Эрүүгийн 18120002480154 дугаартай хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэлж, дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар, эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.О нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ........нутагт иргэн Ц.Цыг өндөр насны тэтгэвэрт оруулж өгнө гэж 1.170.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ........иргэн Ц.Быг өндөр насны тэтгэвэрт оруулж өгнө гэж 500.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ..... иргэн Ч.Эийг өндөр насны тэтгэвэрт оруулж өгнө гэж 300.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр .........иргэн Ч.Бийг өндөр насны тэтгэвэрт оруулж өгнө гэж 2.000.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ....... иргэн Ш.Дгаас түүний нөхөр В.Рийг өндөр насны тэтгэвэрт оруулж өгнө гэж 1.400.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан, 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ......... иргэн М.Бг өндөр насны тэтгэвэрт оруулж өгнө гэж 500.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр...........нутагт иргэн Л.Аг өндөр насны тэтгэвэрт оруулж өгнө гэж Монгол сувай үнээ залилан авч түүнд 600.000 төгрөгийн хохирол учруулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан, 2019 оны 01 дүгээр сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд ......... нутагт иргэн Ч.Ц, Б.Бнарыг өндөр насны тэтгэвэрт оруулж өгнө гэж 2.160.200 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан, ............... дугаар багийн иргэн М.Мээс төслийн шугамаар мөнгө авч байгаа, уг мөнгийг банкнаас гаргуулан авахад мөнгө хэрэгтэй байна гэж 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 1.200.000 төгрөг, 2018 оны 04, 05 дугаар саруудад 1.750.000 төгрөг, нийт 2.950.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэн Б.Мыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2.775.000 төгрөгийг залилан авсан, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Г.Гаас өөрийг нь тэтгэвэрт оруулж өгнө гэж 1.500.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, мөн сарын 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж байна хэмээн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2.000.000 төгрөгийг, нийт 3.500.000 төгрөгийг залилан авсан, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр .............. нутаг дэвсгэрт байрлах Паллазо төвийн 305 тоотод х............охирогч С.Н дүүгийнхээ автомашины мөнгө төлөх нэрийдлээр 5.200.000 зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан, ............... суманд иргэн Д.Гас тэтгэвэрт оруулж өгнө гэж 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сард 500.000 төгрөг, 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий идэшний үхэр буюу нийт 1.500.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан, 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сарын хооронд иргэн С.Дыг тэтгэвэрт оруулж өгнө гэж 550.000 зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан, 2019 оны 04 дүгээр сарын 09-нээс 10-нд шилжих шөнө ............тоотод иргэн Н.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Ц.Цын мэдүүлсэн: ...2017 оны 02 дугаар сарын эхээр манай сумын Ч гэх эмэгтэй аймгийн төвд О гэх эмэгтэй хүмүүсийг тэтгэвэрт хамруулж өгөөд мөнгө авдаг гэж сонсоод Чээс утасны дугаарыг нь олж авч яриад өөрийн дүү Ц гэх хүнийг тэтгэвэрт оруулахаар ярьж тохиролцоод намайг нийт 1.200.000 төгрөг тушаачих гэхээр нь би 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Төрийн банкны” 18......... дугаарын дансанд 1.170.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд ажлаа дуусгаад үлдэгдэл 1.000.000 төгрөг өгөөрэй гэж байсан юм. Тэр өдрөөс хойш одоог хүртэл тэтгэвэрт оруулж өгөөгүй миний өгсөн мөнгийг ч буцааж өгөлгүй намайг хохироож байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 14-16 хуу/, хохирогч Ц.Бын дахин мэдүүлсэн: ... Би 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр О миний хүүхдээр дамжуулж надтай холбогдоод, тэтгэвэрт оруулах мөнгөнийхөө талыг буюу 500.000 төгрөгийг миний хүү Бий данс руу хийгээдэх гэж надад хэлсэн. Би тэр өдрийн үдээс хойш Оийн мессежээр явуулсан Б гэх хүний данс руу 500.000 хийсэн. Тэр өдрөөс хойш Оийн утас руу залгаж, юу болж байгаа талаар асуухад, О надад хандан таны ажилласан жил хүрэхгүй байна, гэхдээ удахгүй болгоно гэж хэлдэг байсан. Сүүлийн үед утсаа ч авахгүй, утас нь ч холбогдохгүй болсон....гэх мэдүүлэг /1хх-ийн 18-20 хуу/, хохирогч Ч.Эийн мэдүүлсэн:...Би 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр О гэх хүнтэй утсаар нь холбогдоод тэтгэвэрт оруулж өгдөг хүн мөн үү гэсэн чинь мөн байна гээд бид хоёр аймгийн төвд холбооны урд уулзаад намайг тэтгэвэрт оруулж өгнө гээд 300.000 төгрөг өгчих тэгвэл сарын дотор тэтгэвэрт оруулаад өгнө гэж хэлсэн. Тэгээд би О гэх хүнд 300.000 төгрөг бэлэн тоолоод өгсөн....гэх мэдүүлэг /1хх-ийн 23-25 хуу/, хохирогч Ч.Бийн мэдүүлсэн:... 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр намайг ........... нутагт гэртээ байхад О гэх эмэгтэй манай гэрт ирээд та тэтгэвэрт орох гэж байгаа юм уу гэж надаас асуухаар нь би тиймээ тэтгэвэрт орох гэж байгаа гэсэн чинь та надад 2.000.000 төгрөг өгчих тэгвэл би таны тэтгэвэрт гарах үлдсэн жил болох 8 жилийг нөхөж бичилт хийлгээд таныг тэтгэвэрт хамруулж өгнө гэж намайг залилсан. Би тухайн үед О гэх эмэгтэйд 2.000.000 төгрөгийг бэлнээр Булган сумын ойролцоо хөдөө хээр өгсөн....гэх мэдүүлэг /1хх-ийн 28-30 хуу/ ,хохирогч Ш.Дгийн мэдүүлсэн:... 2017 оны 03
дугаар сарын 30-ны өдөр 11 цагийн үед би өөрийн нөхөр Рийн хамт Ш гэх айлд ортол түүний эхнэр Ш нь тэтгэвэрт оруулж өгдөг хүн байна... Тэгээд Ш От би мөнгийг чинь өгчихнө, надад мөнгөө өгчих гэхээр нь би тэднийхээс шууд гараад Шийг дагуулаад Архангай аймгийн Хайрхан сумын Төрийн банк орж тэтгэвэрийнхээ зээлийг аваад 1.400.000 төгрөгийг бэлнээр Шт өгтөл Ш Оийн данс руу Хаан банкнаас гүйлгээ хийсэн. Тэгээд өдийг хүртэл энэ мөнгийг олж авч чадаагүй байна. Би гомдолтой байна. Би одоо надад өгөөгүй байгаа 1,000,000 төгрөгийг дээрээс нааш цааш явсан машины бензиний мөнгийг нэхэмжилмээр байна. Бензиний мөнгө 4 удаа ирэхэд 400,000 төгрөгийг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /1хх-ийн 34-36 хуу/ ,хохирогч М.Бгийн мэдүүлсэн:...2017 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр Энхтуяа нэг эрэгтэй хүнтэй би ярьсан О гэж эмэгтэйтэй уулзах хэрэгтэй гэж хэлсэн байсан. Би түүнийг сонсоод 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сум орж ирж уулзсан. Тэгтэл надад О гэх эмэгтэй 700,000 төгрөг өгөөд би таныг 50 нас хүрсэн малчин гэж тэтгэвэрт оруулж өгнө гэхээр нь би 500,000 төгрөг өгч чадна. Надад өөр мөнгө төгрөгийн боломж байхгүй гэж хэлтэл О за за та удалгүй өгөөрэй гэж хэлээд надаас нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхийг минь аваад үлдсэн. Би тэгээд ........... сум руу яваад 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр орж ирээд 13 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хаан банкнаас өөрийн данснаас 500,000 төгрөгийг аваад Отэй уулзаж уг мөнгийг 12 дугаар дэлгүүрийн тэнд нэг гуанзанд ороод бэлнээр нь өгсөн...Би гомдолтой байна. Мөнгөө олж авмаар байна. 500,000 төгрөгийг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /1хх-ийн 40-41 хуу/, хохирогч Л.Агийн мэдүүлсэн:...Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манайд О, Х хоёр танихгүй залуутай дөрвүүлээ ирээд манайхаас бөөр алаг улаан сувай үнээ аваад явсан. Монголын сувай үнээгээ зах зээлийн ханшаар 600.000 төгрөгөөр үнэлж байна. Би хохирлоо Оюунбилгээс бүрэн гаргуулж авсан. Тэр данс руу О 600.000 төгрөгийг 2 хувааж хийсэн байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл бол байхгүй...гэх мэдүүлэг /2 хх-ийн 08-09 хуу/, хохирогч Г.Цын мэдүүлсэн:... Надад 2.774.000 төгрөгийн хохирол учирсан байсан. О О хоёр бид хоёроос дутуу жилийн мөнгө гээд 2.000.000 төгрөг авсан. Би 2.000.000 төгрөгийн 1.650.000 өөрийн охин Шүр-Эрдэнийн голомт банкны 1419232841 дугаарын данснаас О гэх хүний Голомт банкны 6255102321 дугаарын данс руу хийлгэсэн. Шүүхээр орох мөнгө гээд 160200 төгрөг, Дашрин Б гэх хүний хаан банкны 5137037133 гэсэн данс руу охин Шэр хийлгүүлсэн, нөхөр бид хоёр аймгийн төвд ир гэхээр нь аймаг явах гэсэн унаа олдохгүй болохоор нь машин хөлслөж явсан ирж, очихын нийлээд 300.000 төгрөг болсон. Хүнээс 10 хувь хүүтэй мөнгө сарын хугацаатай авсан тэрийн О хүүгийн өөрөө бодож өгнө гэж байсан. О, О нар 1.00.000 төгрөгийг өгсөн байгаа одоо 1.774.000 төгрөг өгөх ёстой. Би гомдолтой байна үлдсэн хохирол болох 1.774.000 төгрөгийг барагдуулуулмаар байна...гэх мэдүүлэг /2 хх-ийн 54-55 хуу/, хохирогч Г.Гы мэдүүлсэн:...Тэгээд манай хүргэн ах Цэнд- Аюуш, О гэх хүнтэй яриад намайг тэтгэвэрт оруулж өгөхөөр болоод О бичиг баримтаа явуулчих гэж байна гэхээр нь би Ц ахаар дамжуулаад О гэх хүн рүү бичиг баримтаа явуулсан. 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Ц ах над руу утсаар яриад О мөнгөө явуулчих гэж байна гэхээр нь би 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өөрийн хүү Б Архангай аймгийн Цэцэрлэг сумын төв орж ирээд Төрийн банкнаас малчны зээл аваад О гэх хүнтэй утсаар яриад дансыг нь аваад мөнгөө бэр Оийн данс руу шилжүүлээд манай бэр О О гэх хүний Голомт банкны 62...... тоот дансанд 1.500.000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр О гэх хүн над руу утсаар яриад 2.000.000 төгрөг зээлүүлчих хүүхдийн төлбөр хийх гэсэн юм нэхэгдээд байна гэхээр нь би хүү Балжиннямд хэлээд манай хүү Балжинням Д.А гэх хүн рүү утсаар яриад 2.000.000 төгрөг О гэх хүний хаан банкны 51..... тоот дансанд хийлгэсэн байсан. Тэрнээс хойш О гэх хүнтэй 2 удаа утсаар ярихад бичиг баримт чинь бэлэн болсон удахгүй бүтнэ гэж байгаад сүүлдээ утас нь болохгүй холбоо барьж чадахгүй болсон. Тухайн үед манай бэр охин О Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хаан банкны салбараас өөрийн 5068216110 тоот Хаан банкны данснаас О гэх хүний 62..... тоот Голомт банкны дансанд 1.500.000 төгрөг шилжүүлэн хийсэн. Оийн 6255102331 тоот дансанд 1.500.000 төгрөг шилжүүлсэн баримт надад одоо байгаа. 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Ц.Оийн Хаан банкны 5...... тоот дансанд 2.000.000/ хоёр сая/ төгрөгийг Дашзэвэгийн А гэх хүний 515....... тоот Хаан банкны данснаас Оийн ... тоот Хаан банкны дансанд Мобайл банкаар Д.Аээр хийлгэсэн. Би гомдолтой байна 3.500.000 төгрөгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /2 хх-ийн 213-214 хуу/, хохирогч М.Мийн мэдүүлсэн:...2018 оны эхээр Отэй хүүхдийн төлөө төвийн хажууд явж байгаад таарахад төсөл хөөцөлдөж байгаа гэж ярьж байсан юм. Тэгсэн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн орчим захиргааны урд тааралдахад нөгөө төслөө хөөцөлдсөн чинь 1.200.000 төгрөг хэрэг болоод байна.Би От итгээд нөхрөөсөө нуух шахам болж байж 1.200.000 төгрөг зээлүүлчихээд 2 хоногийн дараа утас руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан.Тэрнээс хойш сар гарангийн дараа дахин уулзах үед 1.750.000 төгрөг хэрэг болоод байна гэсэн. Манай нөхөр хурдхан мөнгөө олж авахын тулд дутаад байгаа мөнгийг гүйцээгээд өгье гээд өөрийн цалин 700,000 дээрээ, хүнээс 1.050.000 төгрөг зээлж авч 1.750.000 төгрөг бэлнээр өгсөн. Үүнээс хойш О надад бэлнээр 200.000 төгрөг буцаан өгсөн. Одоо 2.600.000 төгрөг авахаар байгаа юм...гэх мэдүүлэг /3 хх-ийн 214-216 хуу/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мын мэдүүлсэн:.. Харин О гэх эмэгтэй нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дахин над руу удаа дараа залгаж, холбогдож “эгчид нь нөгөө компани дээрээ 7.100.000 төгрөгийн дахин зээл байгаа юм, энэ зээлээ чөлөөлүүлээд буцаагаад мөнгийг чинь өгчихөе, түрүүний мөнгө шигээ удаахгүй өгчихнө” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн орчимд өөрийн хаан банкны 509...... тоот данснаас О гэх эмэгтэйгийн Хаан банкны 5135219014 тоот данс руу 3.000.000 төгрөгөөр 2 удаа, 1,085,000 төгрөгөөр 1 удаа буюу 3 удаагийн гүйлгээгээр нийт 7,085,000 төгрөгийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хорооллын эцсийн Эвт худалдааны төвийн урд талд байхдаа гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн юм. Үүний дараа тухайн О нь өөрийнхөө данснаас миний Голомт банкны 2.......... тоот данс руу 4.000.000 төгрөгийг 2 хувааж шилжүүлсэн юм.. Тэгээд намайг цагдаагийн байгууллагад 2019 оны 12 дугаар арын 26-ны өдөр хандахад миний хаан банкны данс руу О нь хаан банкны 5135...... тоот данснаас 60,000 төгрөгөөр, 10,000 төгрөгөөр, 260,000 төгрөгөөр нэг удаа гүйлгээ хийгдэж над руу шилжүүлсэн юм. Ингээд О гэх эмэгтэй нь надад үлдэгдэл 2,755,000 төгрөгийг өгөхгүй худал хэлж, хуурч мэхлээд яваад байгаа юм. /4 хх-ийн 31 хуу/, хохирогч С.Нмэдүүлсэн:..Гэтэл сүүлд 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр О нь надаас 5.500.000 төгрөгийг 2-3 хоногийн хугацаатай зээлж аваад явсан юм. ....Тэгэхээр нь би түүнийг 05 сарын 21-ний өдөр зээлсэн 5.500.000 төгрөгөө өг гэсэн нь О шууд миний данс руу 5.500.000 төгрөгийг 3 хоногийн хүүтэй нь хамт 5.558.000 төгрөг болгож шилжүүлсэн юм. Тэгээд газар дээр нь би өөрийн Хаан банкны 50....... тоот данснаас 2.000.000 төгрөг, Голомт банкны 3455111288 тоот данснаас 3.200.000 төгрөг нийт 5.200.000 төгрөгийг Оийн 62......... тоот данс руу шилжүүлсэн юм. ...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр О над руу утсаар яриад Архангай аймагт нэг хэрэгтэй байж байгаад цагдаад баригдаад хоригдох гэж байна гэж ярихаар нь би юу болов гээд судлаад үзэхэд О нь зөндөө олон хүнээс мөнгө авч залилангийн хэрэг хийсэн юм байна лээ. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр От 5.200.000 төгрөг өгөхдөө ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Цын О А. гэсэн эмэгтэй байгаа. Утасны дугаар нь гэсэн дугаарууд байгаа....гэх мэдүүлэг /4 хх-ийн 08-09 хуу/, хохирогч Д.Гын мэдүүлсэн:...2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр манай нутгийн Молотов гэдэг залуу О гэдэг өндөр туранхай хүүхний хамт манай гэрт ирээд намайг тэтгэвэрт оруулж өгнө гээд миний бичиг баримтыг авсан. Тэтгэвэрт ороход 500.000 төгрөг хэрэгтэй гээд надаас 500.000 төгрөгийг О нь аваад явсан. 2018 оны 12 сард О над руу утсаар яриад таны тэтгэвэрт бүтэх гээд байна та надад дахиад 500.000 төгрөг, идэшний үхэртэй өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би 500.000 төгрөг болон идэшний монголын шүдлэн үхрийг От өгсөн.Би гомдолтой байна. 1.500.000 төгрөг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /4 хх-ийн 165-166 хуу/, хохирогч С.Дын мэдүүлсэн:... би 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймаг Хотонт сум Хөөвөр баг зүүн оцон гэх газарт нутаглаж байтал манай нутгийн Молотов гэдэг залуу О гэдэг өндөр туранхай хүүхний хамт манай гэрт ирсэн...Би тэр хүүхэнд тэтгэвэрт оруулаад өгвөл сайн байна гээд 150.000 төгрөг өгсөн. Тэрний дараа О гэдэг хүүхэн 2018 оны 12 сарын эхээр санагдаж байна, өдрийн тодорхой санахгүй байна, над руу утсаар яриад таны өмнө өгсөн мөнгө хүрэхгүй байна, мөнгө нэмээрэй гэж хэлэхээр нь 100.000 төгрөг өгсөн. Тэрний дараа 2019 оны 02 сарын эхээр санагдаж байна О гэдэг хүүхэн над руу утсаар яриад 300.000 төгрөг өгөөрэй, өмгөөлөгч дээр очиж уулзах гэж байна, тэгээд та тэтгэвэрт орлоо гэхээр нь 300.000 төгрөг өгсөн.. Би 150.000 төгрөг буцаан авсан өөр мөнгө төгрөг аваагүй....гэх мэдүүлэг /4 хх-ийн 199-200 хуу/хохирогч Н.Оийн мэдүүлсэн:...2019 оны 04 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган суманд Жаргалант сумаас ирсэн байсан би урьд өмнө О гэх эмэгтэйд 800.000 төгрөг зээлдүүлсэн байсан юм. Энэ өдөр О би Улаанбаатар хотоос ирсэн байсан чи хүрээд ир учир зүгээ олъё гэж хэлсэн. Урьд өмнө О бид 2 маргаантай байсан юм. Тэгээд би Оийн гэрт яваад ороход О миний куртикний цахилгааныг тайлаад хөх дэлэнгийг чинь үзэж харъя гээд дайраад намайг миний ороолтоор миний хоолойг боосон. .....тэгсэн намайг үсдээд миний зүүн гарын ядам хурууг хойш хүчтэй дарж гэмтээж миний үснаас зулгаагаад байсан. Тэр үед Б салгасан....Миний зүүн гарын ядам хурууний шөрмөс тасарч яс нь цуурсан. Уг гэмтлийг О учруулсан....гэх мэдүүлэг /1хх-ийн 89-90 хуу/ гэрч В.Рийн мэдүүлсэн: ...2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын төвд байх Ш гэх айлд өөрийн эхнэр Дгийн хамт тэдний гэрт очиход Н гэх Шгийн эхнэр нь намайг тэтгэвэрт орсон уу, оруулаад өгөх үү тэтгэвэрт оруулдаг танидаг хүн байгаа гэж манай эхнэртэй яриад байсан. ...нэг эмэгтэй хүнтэй ч утсаар яриад мөнгө өгч авалцах дээрээ тулсан....манай эхнэр өөрийн гараараа Нд 1.400.000 төгрөг өгч нөгөө энэ мөнгийг өгөөрэй гээд 1.400.000 төгрөг өгсөн юм. ....гэх мэдүүлэг /1хх-ийн 42-43 хуу/, гэрч Б.Нын мэдүүлсэн: ... О гэдэг юм гээд надад нэг мобикомын дугаар өгч байсан...2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр манай аав Быг тэтгэвэрт оруулж өгнө Б гэх хүүхдийн минь данс байгаа энэ рүү 500,000 төгрөг хийчих эхний ээлжинд авч байгаа мөнгө шүү дараа нь дахиж 1,000,000 төгрөг авна гэсэн. Тэгэхээр нь би ааваас мөнгө авч Улаанбаатар хотын Улаанбаатар банкнаас Оийн өгсөн Б гэх хүүгийнх нь Хаан банкны данс руу 500,000 төгрөг шилжүүлж хуулбарыг нь авсан....гэх мэдүүлэг /1хх-ийн 44-46 хуу/, гэрч Н.Гомбодоржийн мэдүүлсэн:...2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр би өөрийн эхнэрийн хамт Булган сумын төв орж зээл аваад эхнэрийг тэтгэвэрт оруулж өгнө гэсэн эмэгтэй От нь 2,000,000 төгрөг авсан. Тэр мөнгийг аваад дансаар нь явуул гээд эхнэртээ хэлтэл урдаас нь очоод авна гэхээр нь санаандгүй явж байтал Архангай аймгийн Булган сумын Худгийн ам гэх газарт О нэг залуутай ирээд миний Портер машины кабинд орж ирээд авсан. Манай эхнэрээс мөнгө авахад нь харсан. Өндөр нүдний шилтэй эмэгтэй байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 47-48 хуу/, гэрч С.Пгийн мэдүүлсэн: ...О Архангай аймагт өмгөөлөгчийн нэрийг барьж иргэдийг тэтгэвэрт оруулж мөнгө залилсан асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. 2017 оны 12 дугаар сард Архангай аймгийн Хайрхан сумын иргэн Д гэх эмэгтэй надаас өмгөөлөгч О гэх хүний өрөө хаана байгаа вэ гэж өмгөөлөгчдийн байраар орж ирсэн. Тэр үед өмгөөлөгч Б.Алтанчимэгээс асуугаад О гэх өмгөөлөгчийг сураад байна гэсэн.....гэх мэдүүлэг /1хх-ийн 52-53 хуу/, гэрч В.Удвалын мэдүүлсэн: ....2017 оны 12 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн хуучин Архивийн тасагт ажиллаж байсан О гэх эмэгтэй нь өөрийгөө өмгөөлөгчийн ажил хийдэг. Булган зочид буудалд суудаг гэж хэлээд иргэдийг тэтгэвэрт оруулж өгнө, шүүхээр ажилласан жилийг нь тогтоолгож өгнө гэж хэлээд мөнгө авсан гэх хэд, хэдэн асуудал байгаа талаар асуудлыг манай өмгөөлөгч нар зөвлөлийн хурлаар хэлэлцээд цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэн....гэх мэдүүлэг /1хх-ийн 54-55 хуу/, гэрч Б.Алтанчимэгийн мэдүүлсэн: ...2018 онд нэг настай эмэгтэй намайг өрөөндөө сууж байхад О гэх өмгөөлөгч энд суудаг гэсэн гэж миний ажлын байр болох Булган буудлын нэг давхарт өмгөөлөгчдийн өрөөгөөр орж ирсэн. Тэгээд би хуульчдын салбар зөвлөлийн дарга өмгөөлөгч Пг дуудаж энэ эмэгтэйг уулзуулсан.. 2017 оны сүүлээр өмгөөлөгч нарын хурал дээр өмгөөлөгч нар Ц.О гэх эмэгтэй өмгөөлөгчийн нэр бариад залилан хийгээд яваад байна гэсэн асуудлын талаар өмгөөлөгч нар ярилцаж байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 56-57 хуу/, гэрч Д.Чийн мэдүүлсэн:....Би Нгаас өөр ямар нэгэн зүйлүүдийг асуугаагүй. Ц 1,000,000 төгрөг өгсөн гэсэн санагдаж байна. Э 300,000 төгрөг өгсөн гэж байсан. Тэд нарт мөнгө өгсөн талаарх баримтууд нь байгаа байх...гэх мэдүүлэг /1хх-ийн 58-59 хуу/, гэрч Ц.Цын мэдүүлсэн: ... Тухайн хугацаанд Ц.О гэх эмэгтэй 2017 онд иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтэр, итгэмжлэл хийлгээд ирж лавлагааг гаргуулан авдаг байсан....гэх мэдүүлэг /1хх-ийн 73-74 хуу/, гэрч Т.Гантуяагийн мэдүүлсэн: ...Түүнээс хойш хэд хоногийн дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн Хайрхан сумын иргэн А гэгч эмэгтэй манай архивын тасаг дээр ирэхэд нь А гэдэг эмэгтэйд манай архивч Ц таны материалыг өмгөөлөгч авна гээд байсан та өмгөөлөгчөөр тэтгэвэрээ хөөцөлдүүлж байгаа юм уу гээд асуутал А гэдэг эмэгтэй би ямар ч өмгөөлөгч танихгүй харин нь архивт ажилдаг О гэдэг эмэгтэй миний хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа гаргаж тэтгэвэрт оруулж өгнө гээд 2016 оны 05 сард авч яваад одоог болтол өгөхгүй утсаар залгахлаар утсаа авахгүй байж байгаад 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Портер машинтай Хайрхан суманд манай гэрт очоод надаас идэшний үхэр аваад явсан би энэ хүнээс хөдөлмөрийн дэвтэрээ авмаар байна ямар замаар олж авч болох бэ гэж ярьсан юм. О гэдэг эмэгтэй манай архивын тасагт 2011 оноос 2014 оныг дуустал гэрээгээр гэрээт архивчаар ажиллаж байгаад ажлаасаа гарсан юм....гэх мэдүүлэг /1хх-ийн 240-241 хуу/, гэрч Д.Нын мэдүүлсэн:....Би Архангай аймгийн Хайрхан сумын иргэн А гэдэг эмэгтэйг танихгүй. Би өдрийн сайн санахгүй байна 2016 оны 11 дүгээр сарын дундуур ажил дээр нэг эрэгтэй хүн орж ирээд Архангай аймгийн Хайрхан сумын иргэн А гэдэг эмэгтэйн ажилсан жилийнхэн лавлагааг архиваас гаргуулж авах талаар надтай ярилцаад гарсан юм. Тэгээд би тэр эрэгтэй хүнийг хоёр хоногийн дараа над дээр ирж уулзаарай гэж хэлж явуулчихаад маргааш нь Архангай аймгийн архив руу ороод лавлагааны ажилчинаас А гэдэг хүний лавлагааг гаргуулахаар бүртгүүлэх гэтэл лавлагааны ажилчин эмэгтэй надад энэ А гэдэг хүн өөрөө ирээд бүртгүүлчихсэн гэхлээр нь би тухайн үед тэр эмэгтэйгээс өөрөө бүртгүүлсэн үү гэж асуучихаад гараад явсан юм. А гэдэг эмэгтэй надтай өөрөө уулзаагүй би танихгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 246-247 хуу/ ,гэрч С.Пгийн мэдүүлсэн: ... Би 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ажил дээрээ байж байтал манай архивын тасгийн дарга Г Архангай аймгийн Хайрхан сумын иргэн Лн А гэдэг эмэгтэй хүн дагуулчихсан өрөөнд орж ирсэн юм. Тэгтэл А нь танай Эрдэнэбулган сумын иргэн танай архивт ажиллаж байсан О гэдэг эмэгтэй 2016 оны 05 дугаар сараас хойш миний ажилласан жилийг тогтоолгож тэтгэвэрт оруулж өгнө гэж утсаар хөдөө байхад хэд хэдэн удаа ярьж байгаад 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр буюу орон нутгийн сонгуулийн өдөр Архангай аймгаас жижиг оврын ачааны машинтай очоод миний хөдөлмөрийн дэвтрийг аваад тэтгэвэрт оруулж өгөх шагнал гэж монголын сувай үнээ аваад явсан юм....гэх мэдүүлэг/ 1хх-ийн 248-249 хуу/, гэрч Д.Хгийн мэдүүлсэн:...О нь Алагаа гэх айлаас улаан үхэр авсан.....гэх мэдүүлэг /2 хх-ийн 02 хуу/, гэрч Б.Бийн мэдүүлсэн: ... 2019 оны 01 дүгээр сарын эхээр санагдаж байна манай эхнэр Ц, О гэх манай нутгийн охин над руу утсаар яриад чи бид хоёрыг тэтгэвэрт оруулаад өгье регистрийн дугаараа явуулчих дутуу бичиг баримтын бүрдүүлээд байж байя та хоёр тус тусдаа 70200 төгрөг тушаачих гэж байна гээд манай эхнэр хоёр хүний нийлээд 160.000 төгрөг охинтойгоо яриад хотод байдаг охиноороо Дашрин овогтой Б гэх хүний данс руу хийлгүүлсэн байсан.Тэгээд та хоёр одоо явсан ч болон та хоёр дутуу жилийн гүйцээж байгаа сая, сая төгрөгөө өгчих гэсэн тэгээд манай эхнэр Ц охин Ш рүү яриад 1.650.000 төгрөг О гэх хүний данс руу хийлгэсэн. Манай эхнэр Ц, От 350.000 төгрөг бэлэн өгсөн....гэх мэдүүлэг /2 хх-ийн 64-65 хуу/, гэрч Д.Бгийн мэдүүлсэн: ... 2019 оны 04 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө би өөрийн эхнэр Отэй хамт Архангай аймагт хадамындаа амарч байсан. Тэр үед О надруу утсаар залгаж би Улаанбаатар хотоос ирсэн байна. Та 2 хүрээд ирэх үү мөнгө төгрөгийн асуудлаа шийдье гэж хэлсэн. Урьд өмнө О эхнэр бид хоёроос 800.000 төгрөг зээлсэн байсан. Тэгээд бид хоёр Оийн гэрт очсон би эхлээд түрүүлээд очсон юм. Тэгээд араас удалгүй манай эхнэр ирсэн. Тэр 2 гэрт орж ирээд хоорондоо маргалдаад эхэлсэн. О манай эхнэрийг гайны хүүхэн гэж утас руу нь мессеж бичсэн гэсэн тэгээд чи намайг гайны хүүхэн гэлээ гээд л маргалдаад барьцалдаж аваад нэг нэгнийхээ хоолойноос боогоод газар унаад газар бие биенийхээ үснээс зулгаагаад зодолдоод байсан. Би тэр үед нь тэр хоёрыг салгасан. Тэгээд би хуванцар шанагаар ус уугаад байж байтал О шанага булааж аваад ус О руу цацах гэтэл О булааж аваад тэр шанагаар нь Оийн толгой руу 2 удаа цохисон, тэр үед хуванцар шанага хагарсан. О О нар бие биенийхээ хоолойг нь боосон үснээсээ нь зулгаасан барьцалдаж аваад нэг нэгнийгээ цохиж өшиглөж байсан. Оийг гар нь гэмтсэн байсан. Тэр 2 харилцан бие биенийгээ л цохиж зодсон...гэх мэдүүлэг /2 хх-ийн 94-95 хуу/гэрч Б.Цмэдүүлсэн:...2019 оны 02 дугаар сард манай хадам дүү Г тэтгэвэрт орох гэсэн юм гэхээр нь би О гэх хүн рүү яриад манай хадам дүү тэтгэвэрт орох гэсэн юм гэж хэлсэн. Би Гд хэлээд Гы бичиг баримтын аваад О рүү явуулсан. Тэгээд 2019 оны 02 дугаар сардаа өдрийн санахгүй байна Г, О гэх хүн над руу яриад таны бичиг баримт чинь ирсэн та над руу 1.500.000 төрөг шилжүүлчих гэхээр нь би 1.500.000 төгрөг шилжүүлчихлээ гэж байсан. Мөн 2019 оны 04 дүгээр сард өдрийн санахгүй байна нь Г надад ярихдаа О 2.000.000 төгрөг надад зээлүүлчих хүүхдийн төлбөр нэхэгдээд байна гээд гуйгаад байхаар нь би 2.000.000 төгрөг зээлүүлчихлээ гэж байсан...гэх мэдүүлэг /2 хх-ийн 216-217 хуу/, гэрч Д.Аийн мэдүүлсэн:...2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Гы хүүхэд Балжинням над руу утсаар яриад та нэг хүн рүү 2.000.000 төрөг шилжүүлээд өгөөч манай хамаатны эгч байгаа юм, би төв орохдоо танд бэлнээр нь өгье гэж байсан. Тэгээд 5135219014 тоот данс надад өгсөн би тэр данс руу нь тэр өдрөө 2.000.000 төгрөг өөрийн 5150026247 тоот данснаас О хүний 5135219014 тоот данс руу мобайл банкаар шилжүүлсэн...гэх мэдүүлэг /2 хх-ийн 218-219 хуу/, гэрч Х.Оийн мэдүүлсэн:... 2019 оны 04 дүгээр сард өрийн сайн санахгүй байна. Манай хадам ах Балжинням надад ярихдаа О гэх хүн 2.000.000 төрөг зээлүүлчих гэхээр нь А эгчтэй яриад мобайлаар шилжүүлчихлээ гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /2 хх-ийн 222-223 хуу/, гэрч Г.Балжиннямын мэдүүлсэн:... 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай ээж Г намайг хүн тэтгэвэрт оруулж өгнө гэсэн гээд бид хоёр Архангай аймгийн Цэцэрлэг сумын төв ороод ээж Г Төрийн банкнаас малчны зээл аваад авсан мөнгөө...бэр дүү О манай ээж Г бид гурав Архангай аймгийн Цэцэрлэг суманд байдаг Хаан банкны салбараас бэр дүү Оийн Хаан банкны 5068216110 тоот данснаас О гэх хүний 6255102321 тоот Голомт банкны данс руу 1.500.000 төрөг шилжүүлсэн. Мөн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр манай ээж рүү О гэх хүн яриад 2.000.000 төрөг зээлүүлчих оюутан хүүхдийн төлбөрт өгөх гэсэн юм сарын 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлчих гээд байна гэхээр нь би А эгч рүү утсаар яриад тэр өдрөө Д Аийн 5150026247 тоот Хаан банкны данснаас Оийн 5135219014 тоот Хаан банкны данс руу 2.000.000 төгрөг хийгээд маргааш нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр би 2.000.000 төгрөгөө бэлнээр нь авч ирж А эгчид өгсөн...гэх мэдүүлэг /2 хх-ийн 225-226 хуу/, гэрч Ө.Баттөрийн мэдүүлсэн:... 2018 оны эхээр манай эхнэр О гэх эмэгтэй хүнтэй хамт над дээр ирсэн. Тэр үед О нь гадны банкнаас хүү багатай зээл авах гэж байгаа гээд баахан бичиг баримт авчирч үзүүлсэн. От 2018 оны 02 дугаар сарын эхээр 1.200.000 төгрөг зээлүүлсэн. 2018 оны 03 дугаар сарын сүүлээр дахиад мөнгө хэрэг болоод байна энийг л өгчихвөл зээл маань маргааш гэхэд гарчих гээд байна гээд байхаар нь 1.750.000 төгрөг өгсөн....гэх мэдүүлэг /3 хх-ийн 217-218 хуу/, гэрч Ч.Чойжилсүрэнгийн мэдүүлсэн:.. 2018 оны 11 сарын сүүлээр Г гэрт очтол манай нутгийн Молотов гэдэг хүн, үл таних өндөр шар хүүхэнтэй хамт Г гэрт ирчихсэн байсан. Г нь тэр 2-ыг явсны дараа намайг тэтгэвэрт оруулж өгнө гэхээр нь би 500.000 төгрөг бэлнээр өгчихлөө гэж надад ярьж байсан. Дараа нь дахиад мал дээрээ очтол Г нь аймгийн төв рүү үхэр алаад ачуулж байсан бөгөөд тэтгэвэрт ороход идэшний үхэр хэрэгтэй байна гээд үхэр, 500.000 төгрөгтэй өгч явуулж байна гэж надад хэлсэн....гэх мэдүүлэг /4 хх-ийн 167-168 хуу/, гэрч Ш.Молотовын мэдүүлсэн:... 2018 оны 11 сард таксинд явж байгаад О гэдэг хүүхэнтэй танил болсон юм. О аймгийн архивын тасаг, захиргаанд ажиллаж байсан, таньдаг хүн ихтэй, ямар ч хүнийг тэтгэвэрт оруулж өгч чадна гэж яриад, танд тэтгэвэрт орох нь дөхөж байгаа таньдаг хүн байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би нутгийн найз Г руу утсаар ярьсан. Би Оийг архивын тасагг ажилладаг найдвартай хүн гэж бодоод өөрийнхөө танил найз нөхөд хүмүүст тусалъя гэж бодсон юм. О нь Гас 500.000 төгрөг авсан. Дараа нь бас О Г нар хоорондоо утсаар ярьж байгаад идэшний үхэр авах болчихсон байсан....гэх мэдүүлэг /4 хх-ийн 169-170 хуу/, гэрч Ш.Молотовын дахин мэдүүлсэн:.. Маргааш өдөр нь багийн найз Дын гэрт очсон бөгөөд тэтгэвэрт орсон эсэх талаар нь асуутал ороогүй байсан. тэгээд Д надтай хамт явж байсан Отэй уулзсан. Д надад хэлэхдээ 550.000 төгрөг наад хүүхэнд чинь өгсөн 150.000 төгрөгийг авлаа, үлдсэн 400.000 төгрөгөө авмаар байна гэж ярьж байсан....гэх мэдүүлэг /4 хх-ийн 201-203 хуу/, гэрч Ц.Агийн мэдүүлсэн:...Д нь манай гэрт ирээд нэг хүнд мөнгө өгөөд тэтгэвэрт орох гэж хөөцөлдөж байгаа, найдвартай тэтгэвэрт оруулдаг гэхээр 550.000 төгрөг өгчихсөн гэж надад ярьж байсан....гэх мэдүүлэг /4 хх-ийн 204-
205 хуу/ Архангай аймгийн Шүүхийн шинжилээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дугаартай дүгнэлт “Хаан” банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 60-61 хуу/, “Төрийн” банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 106-113 хуу/ 8 “Хаан” банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 117-180 хуу/,“Хас банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 182 хуу/, “Голомт” банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 186-193 хуу/ зэрэг нотлох баримтуудаар,
Харин шүүгдэгч Н.О нь 2019 оны 04 дүгээр сарын 09-нээс 10-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 38-08 тоотод Ц.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Ц.Оийн мэдүүлсэн:...2019 оны 04 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө би Улаанбаатар хотоос ирээд Бг эхнэртэй нь дуудсан. Тухайн үед би Бгийн эхнэр От 800.000 төгрөг өгөх өртэй байсан юм. Тэгээд гэрт орж ирээд О өөрийн нөхөр Бг надтай хардаж сэрдсэн, ер нь бол байнга л хардаж сэрддэг юм. Тэгээд О манай гэрт орж ирээд шууд л хэрүүл маргаан хийж хардаад намайг гараараа боож миний хүзүүг өмсөж явсан цамцаар боосон бас хуванцар шанагаар миний зүүн нүдний булан болон толгой руу цохиж гэмтэл учруулсан. Намайг боогоод тавихгүй болохоор нь Оийг өөрийнх нь өмсөж явсан ороолтоор зөрүүлж боосон тэгээд Б салгасан. Миний толгой хоёр хэсэг газар шалбарсан, зүүн нүдний булан хөхөрч хавдсан. Уг гэмтлийг О учруулсан намайг өөр хүн цохиж зодоогүй...гэх мэдүүлэг /2 хх-ийн 85-86 хуу/, гэрч Д.Бгийн мэдүүлсэн: ... 2019 оны 04 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө би өөрийн эхнэр Отэй хамт Архангай аймагт хадамындаа амарч байсан. Тэр үед О надруу утсаар залгаж би Улаанбаатар хотоос ирсэн байна. Та 2 хүрээд ирэх үү мөнгө төгрөгийн асуудлаа шийдье гэж хэлсэн. О манай эхнэрийг гайны хүүхэн гэж утас руу нь мессеж бичсэн гэсэн тэгээд чи намайг гайны хүүхэн гэлээ гээд л маргалдаад барьцалдаж аваад нэг нэгнийхээ хоолойноос боогоод газар унаад газар бие биенийхээ үснээс зулгаагаад зодолдоод байсан. Би тэр үед нь тэр хоёрыг салгасан. Тэгээд би хуванцар шанагаар ус уугаад байж байтал О шанага булааж аваад ус О руу цацах гэтэл О булааж аваад тэр шанагаар нь Оийн толгой руу 2 удаа цохисон, тэр үед хуванцар шанага хагарсан. Тэгээд хэсэг байж байгаад би Оийг аваад явсан. О О нар бие биенийхээ хоолойг нь боосон үснээсээ нь зулгаасан барьцалдаж аваад нэг нэгнийгээ цохиж өшиглөж байсан. Шанагаар Оийг цохисон. Тэр 2 харилцан бие биенийгээ л цохиж зодсон...гэх мэдүүлэг /2 хх-ийн 94-95 хуу/, Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /2хх-ийн 47 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Оийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Н.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Залиллах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөргүйгээр өөрийн болгох зорилготой байдагаараа иргэний эрх зүйн аливаа маргаанаас ялгагдана. Харин шүүгдэгч Ц.Оийн тухайд хохирогч нарыг тэтгэвэрт оруулж өгнө гэж итгэл төрүүлж хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад нийтдээ 25.105.200 төгрөгийн хохирол учруулсан байна.
Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.3-д гэмтлийн хүндэвтэр зэрэг, мөн 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэргийг тус тус журамласан бөгөөд хохирогч Н.Оийн биед хүндэвтэр гэмтэл, хохирогч Ц.Оийн биед хөнгөн гэмтэл тус тус учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Б овогт ЦОийг зохиомол байдлыг зориудаар бий болгож урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдыг залилсан нийт 25.105.200 төгрөгийн хохирол учруулсан, мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Боржигон овогт Нгийн Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.О, Н.О нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдгээрийн үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Ц.Ц, Ч.Э, Ц.Б, Ч.Б, М.Б, Б.М, Н.Г, С.Н, Д.Г, С.Д, М.М нарын мэдүүлэг, шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй тул тэдгээрийн мэдүүлгийг шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Ц.О нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогч Н.О нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч Л.Ад 600.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд харин хохирогч Ц.Цд 1.170.000 төгрөгийг, хохирогч Ч.Эт 300.000 төгрөгийг, хохирогч Ц.Бт 500.000 төгрөгийг, хохирогч Ч.Бт 2.000.000 төгрөгийг хохирогч М.Бд 500.000 төгрөгийг, хохирогч Б.Мт 2.775.000 төгрөгийг, хохирогч Н.Гд 3.500.000 төгрөгийг, хохирогч С.Нд 5.200.000 төгрөгийг, хохирогч Д.Гд 1.500.000 төгрөгийг, хохирогч С.Дт 400.000 төгрөгийг, хохирогч М.Мт 2.950.000 төгрөгнөөс 650.000 төгрөгийг төлж, 2.300.000 төгрөгийг, хохирогч Ш.Дд 1.400.000 төгрөгнөөс 400.000 төгрөгийг төлж 1.000.000 төгрөгийг, хохирогч Ч.Цд 2.160.200 төгрөгнөөс 1.000.000 төгрөгийг төлж, 1.160.200 төгрөгийг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. Харин хохирогч Ч.Цд 2.160.200 төгрөгийг хохирол учруулсан байх боловч хохирогч нь 1.000.000 төгрөгийг авсан одоо 1.874.200 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн хэдий ч ирж очих замын зардал 300.000 төгрөг, хүнд зээлсэн мөнгөний хүү төлсөн 400.000 төгрөг, паспорт итгэмжлэхэд 14.000 төгрөгийг тус тус нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Харин хохирогч Ц.О нь хохирол нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Н.О нь бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй ...” гэж заасан бөгөөд уг хууль нь Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор баталсан өдрөөс хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох талаар хуульчилсан бөгөөд 1.10 дугаар зүйлийн 2дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж заасан байсныг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно...”гэж заасан бөгөөд нь шүүгдэгч Н.О, шүүгдэгч Ц.О нар нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдрөөс 10-нд шилжих шөнө шүүгдэгч Н.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, шүүгдэгч Ц.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн тухайн гэмт хэргийг үйлдсэнээс хойш 1жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэх үндэслэлээр шүүгдэгч Н.Оийн үйлдлийг Архангай аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэснийг зөвтгөж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан гэж зөвтгөн, шүүгдэгч Ц.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.О, шүүгдэгч Ц.О нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй байна.
2021 оны Өршөөлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2 дахь хэсэгт зааснаар “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 4дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт”... энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна...”гэж мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар “...Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/…гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт”...шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ....”тус тус гэж хуульчилжээ.
Иймд шүүгдэгч Ц.Оийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, тухайн оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.От авсан хувийн батА гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.О, Н.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй шүүгдэгч Н.О нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөггүй, шүүгдэгч Ц.О, Н.О нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгч Ц.Оийг хэрэгт хавсаргуулсан Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4дэх хэсэг, 37.1дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Нгийн Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн
хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт ЦОийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, зохиомол байдлыг зориудаар бий болгож урьдын харилцааны явцад бий болгосон итгэлийг урвуулан ашиглаж, бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.10 дугаар
зүйлийн 1.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.От холбогдох хэргийг, .........аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.От холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Ц.О, шүүгдэгч Н.О нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Ц.Оийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Ц.От оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. 2021 оны Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн
7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.От оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг нийт 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Ц.О нь 3 /гурав/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр өөрийн оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн шүүгдэгч Ц.Оийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Ц.О нь зорчих эрхийг хязгаарлах ялын биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үйлдсэн хугацааны 1/ нэг/ хоногийг хорих ялын 1/ нэг/ хонгоор тус тус тооцож солихыг шүүгдэгч Ц.От мэдэгдсүгэй.
9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.От оногдуулсан 3/ гурав/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг .......... аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
10. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Ц.Оээс 1.150.000 /нэг сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, .сумын Хайрхан багт орши.......н суух хаягтай хохирогч Д овогт Цйн Цд /РД:А/, 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж ..... тоотод оршин суух хаягтай хохирогч Бн овогт Чн Эт /РД:М/, 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, ....... гэх газар оршин суух хаягтай хохирогч Х овогт Ц Бт /РД:А8/ 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж, ..........г Байц гэх газар оршин суух хаягтай хохирогч М овогт Ч Бт /РД:А/, 500.000/таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж ........ гэх газар оршин суух хаягтай хохирогч Х овогт Мн Бд /РД: /, 2.775.000 /хоёр сая долоон зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж ........баг 6-4-13Б тоотод оршин суух хаягтай хохирогч Х овогт Б Мт /РД: /, 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж ........баг Баруун булаг гэх газар оршин суух хаягтай хохирогч М овогт Гн Гд /РД:А/, 5.200.000 /таван саян хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж ........ тоотод оршин суух хаягтай хохирогч Г овогт Сн Нд /РД:У/ 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж ......... оршин суух хаягтай хохирогч Ховогт Д Гд /РД:А/, 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж ......... хохирогч Б овогт Сү Дт /РД: /, 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж..... гэх газар оршин суух хаягтай хохирогч Х овогт Ш Дд /РД:А/, 1.160.200 /нэг сая нэг зуун жаран мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, . гэх газар оршин суух хаягтай хохирогч Б овогт.... Ч Цд /РД:А/, 2.300.000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж ......... тоотод оршин суух хаягтай хохирогч Б овогт М Мт /РД:/ тус тус олгосугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8,
1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О, Н.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Н.О нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Ц.Оийг хэрэгт хавсаргуулсан Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалж тус тус дурдсугай.
12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,
хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Н.О, шүүгдэгч Ц.О нарт авсан хувийн батА гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ