Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар    2021/ШЦТ/178

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Г хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: Э.У нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М овогт Э У /РД:/-т холбогдох 2112......... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 
    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ............тоотод оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн, улсаас авсан гавьяа шагналгүй, М овогт Э У /РД:/ 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.У нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ......... замд өөрийн эзэмшлийн 21-11 АРА улсын дугаартай  Киа бонго маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад онхолдож, улмаар хохирогч Ц.Оийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Эрүүгийн 2112........ дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

Хохирогч Ц.Оийн өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нөхөр 2 хүүхдийн хамт 21-11 АРА улсын дугаартай Бонго маркийн авто машинаар Булган сум орохоор явж байсан. Эрдэнэбулган сумаас гараад Халзангийн даваа уруудаад явж байтал нэг машин зөрсөн. Тэгээд манай машин сул хайрган дээр бөгсөөрөө шарваад уначихсан. Тэр үед манай нөхөр цагдаад дуудлага өгсөн. Миний эгэмний яс хугарчихсан хүүхдүүд маань ямар нэгэн гэмтэл аваагүй. Манай нөхөр тухайн үед 40-50 километр цагийн хурдтай явж байсан санагдаж байна. Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би тэр үед зөрсөн гэх автомашины улсын дугаарыг харж чадаагүй. Цагаан өнгийн Приус 20 маркийн автомашин байсан. Тухайн автомашины урд Супер портер маркийн автомашин явж байсан. Тэр машинтай зөрөх гэж байтал араас нь цагаан өнгийн Приус 20 маркийн автомашин гарч ирээд гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд манай нөхрийн машин руу шахсан юм. Тэгээд манай машин замын хажуу тал руу шахтал машин бөгсөө хаяаад уначихсан юм. Манай нөхөр тухайн үед машин жолоодож явсан. Осол гарсны дараа замын машинууд ирсэн манай машинтай зөрсөн гэх цагаан өнгийн Приус 20 маркийн авто машиныг харсан хүн байхгүй. Тухайн зам тээврийн ослоос болоод миний эгэмний яс хугарчихсан. Уг гэмтэл нь тухайн зам тээврийн ослоос болоод үүссэн. Надад гаргах гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Нөхөр маань 1986 оны 09 дүгээр сарын 11-нд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын бага сургуульд 4 дүгээр анги хүртэл суралцаж дүүргэсэн. Тэгээд нас биеэнд хүрээд барилга болон янз бүрийн ажил хийж өдийг хүрсэн. Одоогийн байдлаар хувиараа барилгын ажил хийж байгаа. Ам бүлийн байдал 5,  эхнэр гурван хүүхдийн хамтаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Тамир хороолол 5-13 тоотод оршин сууж амьдардаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 ху/,
Э.Уын яллагдагчаар өгсөн: “...зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  69-70 ху/,

Архангай аймгийн Цагдаагийн газрын Зам тээврийн осол дээр тогтоосон акт, ослын газрын схем зураг /хх-ийн 02-03 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 237 дугаартай дүгнэлтэд:
 1,2,3,4,5. Э.Уын биед гэмтэл тогтоогдсонгүй...гэх дүгнэлт /хх-ийн 18-19 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 238 дугаартай дүгнэлтэд:
1.    Ц.Оийн биед баруун эгэм ясны дунд хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3.    Осол болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4.    Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг 
удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 
5.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх 
дүгнэлт /хх-ийн 40-41 хуу/

   2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн шинжээч Б.Ч дүгнэлтэд: 
1.    Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим,
тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
2.    Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад 
тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3.    Зам тээврийн осол хэрэг гарахад замын гадарга болон байгалийн нөхцөл байдал 
болон өөр ямар нэгэн хүчин зүйл нөлөөлөөгүй байна.
4.    Тэээрийн хэрэгслийн Жолооч Б.У нь жолооны А.В.С.СЕ.тээврийн 
хэрэгслийн үнэмлэхтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 49 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 52-54 ху/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 56-58 ху/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 76 ху/, 
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 хуу/
Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 88-91 хуу/
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 92-93 хуу/ зэрэг болно. 
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Ут  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 
Эрүүгийн 2112.................... дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.У нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ....... замд өөрийн эзэмшлийн 21-11 АРА улсын дугаартай  Киа бонго маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад онхолдож, улмаар хохирогч Ц.Оийн биед хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

       Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Э.У үйлдсэн болох нь: хохирогч Ц.Оийн өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нөхөр 2 хүүхдийн хамт 21-11 АРА улсын дугаартай Бонго маркийн авто машинаар Булган сум орохоор явж байсан. Эрдэнэбулган сумаас гараад Халзангийн даваа уруудаад явж байтал нэг машин зөрсөн. Тэгээд манай машин сул хайрган дээр бөгсөөрөө шарваад уначихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 ху/, Э.Уын яллагдагчаар өгсөн: “...зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  69-70 ху/, Архангай аймгийн Цагдаагийн газрын Зам тээврийн осол дээр тогтоосон акт, ослын газрын схем зураг /хх-ийн 02-03 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 238 дугаартай дүгнэлт, Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 52-54 ху/, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 56-58 ху/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  
Тухайн үед 21-11 АРА улсын дугаартай Бонго маркийн автомашиныг шүүгдэгч Э.У нь жолоодож явсан нь  хохирогч Ц.Оийн “...манай нөхөр тухайн үед машин жолоодож явсан....” гэх мэдүүлгүүдээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь энэ талаар маргаагүй байна.   
Авто тээврийн хэрэгслийн жолооч  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх гэмт үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна. 
Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт”... Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг  ойлгоно..”гэж заажээ. Тухайн хэргийн тухайд захиргааны хэм хэмжээний акт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм бөгөөд түүний  Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим,тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг шүүгдэгч Э.У нь зөрчсөн байх бөгөөд түүний үйлдлийн улмаас хохирогч Ц.Оийн биед хүндэвтэр хохирол учирсан байна.  
Монгол Улсын  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг ойлгоно гэж заасан мөн “жолооч” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээдийг ойлгоно гэж тайлбарласан байх тул Э.У нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж үзлээ.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Уын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.       
Иймд шүүгдэгч Э.Уыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Ц.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд мөрдөн байцаалтын шатанд /хх-ийн 61-62 хуу/ болон мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэргийн материалтай танилцахдаа “ санал хүсэлт байхгүй” /хх-ийн 93 хуу/, тус аймгийн Прокурорын газарт гаргасан бичгэн хүсэлтдээ санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 
        
            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
    Шүүгдэгч Э.У нь авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 
 
Шүүгдэгч болон хохирогч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ут 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 97 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч Э.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.  
Шүүгдэгч Э.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ут 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Э.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Уыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 
                                                     ТОГТООХ нь: 

1.    Шүүгдэгч М овогт Эн У автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/ нэг/  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 
4.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай. 
5.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  
6.    Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.


                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ОТГОНЦЭЦЭГ