| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0113/Э/211/2020/0036 |
| Дугаар | 2021/ШЦТ/198 |
| Огноо | 2021-09-09 |
| Зүйл хэсэг | 17.12.1., 17.12.2.2., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Э, В.У, Б.А
Шүүгдэгч: А.Х, А.Э, Р.Ө, Ж.Ц нарыг оролцуулан,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Огаар хөтлүүлж, тус шүүхийн шүүх танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 , 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Х овогт Ан Х, Ш овогт А Э, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 , 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овогт Рн Ө, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Жн Ц нарт холбогдох 1912............... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ....... багийн “Э" гэх газар оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-Ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 100.000 төгрөг хурааж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Х овогт А Х, регистрийн дугаар:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ........багийн “Б” гэх газар оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Ш овогт Ан Э, регистрийн дугаар:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, А...... багийн “О” гэх газар оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Р Ө, регистрийн дугаар:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, . ...........багийн “Э” гэх газар оршин суух х.........аягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, М овогт Ж Ц, регистрийн дугаар:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.Х нь 2017 оны 05 дугаар сард.............. багийн нутаг дэвсгэр “Х” гэх газраас хохирогч А.Хын 2 тооны үхрийг хулгайлж, түүнд 650.000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч А.Х, А.Э нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө .......сумын Ж багийн нутаг дэвсгэр “У” гэх газраас хохирогч Б.Э 4 тооны үхрийг /бяруу/ хулгайлж, түүнд 2.000.000 төгрөгийн, мөн 2019 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө ............ багийн нутаг дэвсгэр “Ц” гэх газраас хохирогч Ц.Ц олон тооны мал буюу 45 тооны хонийг хулгайлж, түүнд 3.690.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан;
шүүгдэгч А.Х, Р.Ө, А.Э нартай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө ........... багийн нутаг дэвсгэр “У” гэх газраас хохирогч Б.Э 3 тооны адууг /даага/ хулгайлж, түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Ж.Ц нь А.Х, А.Э нарын хулгайлан авчирсан 4 тооны үхрийг /бяруу/ гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Сайхан сумын иргэн н.О шилжүүлэн 1.000.000 төгрөгөөр худалдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн үед:
Шүүгдэгч Р.Ө өгсөн: Би 05 дугаар сарын эхээр хэдний өдөр билээ А.Х ахынд очоод А.Этай таарсан. Орой нэг адуу хаяих юм аяилцаад өгөөрэй гэхээр нь зав гарвал тэгье гэж хэлсэн. Орой болсон хойно хоёр хүн адуу малаа хаших гээд хөөгөөд байхаар нь ямар ч очоод хашилцаад өгнө шүү дээ. Тэгэд адуу малыг нь хашиж өгчихөөд яваад өгсөн. Энэ хоёр л байсан. Тэрнээс надад өөр авсан барьсан юм байхгүй. Надад гомдолтой байна гэв.
Эрүүгийн 1912.................. тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Хохирогч Б.Э өгсөн: “...Би ............ багийн Улаан эрэг гэх газар эхнэр, хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг. 2019 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө манай үхрээс 4 тооны бяруу хулгайд алдагдсан юм. Би бяруунуудаа хайж ........... багуудаар мотоцикльтой хайгаад олоогүй. Бас Эрдэнэмандал, Батцэнгэл, Цэцэрлэг сумын айлуудаар бяруунуудаа хайж, сураглаж явсан. Бас бяруунуудаа хайж Булган аймгийн Сайхан сумын болон Эрдэнэмандал сумын адууны бооцоот уралдаан дээр очиж хайсан боловч олоогүй. Гэтэл Булган аймгийн Сайхан сумын харьяат иргэн Н надад хэлэхдээ таны алдсан 4 тооны бяруу манай хажуу талын О гэдэг айлд байгаа. Манай хажуу талын О ноолуурны үеэр бяруунууд худалдаж авна гэж хэлээд Хайрханаас Х гэж хүн уг дөрвөн бярууг О худалдсан талаар надад ярьсан. Би Н дуулсныхаа дараахан Булган аймгийн Сайхан сумын О гэх айлд очиж уг дөрвөн бяруугаа олж авсан юм. Миний дөрвөн бярууны гурав нь хөх зүсмийн охин бяруу байсан. Нэг нь эр, хар алаг бяруу байсан. Уг бяруунууд бүгд зөв чих нь тайрсан буруу талын чих нь ухам имтэй байсан. Миний хулгайд алддаг бяруунууд содон зүстэй бяруунууд байсан. Би нэг бяруугаа 500.000 төгрөгөөр буюу 4 бяруугаа 2.000.000 төгрөгөөр үнэлнэ. Би бяруунуудаа хайж, ойр орчмын дөрвөн сум, багуудаар хайсан бензиний зардал мөн телевизороор зарлуулсан хөлс мөнгөө нийлүүлээд Хгээс 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирлоо авсан...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 19-21 хуу/,
Хохирогч А.Хын өгсөн: “...2017 оны 05 дугаар сар, хавар манай үхрийг Хайрхан сумын Жарантай багийн нутаг, Харз гэх газарт бэлчээрт байхад нь цавь цагаан ягаан тугалтай, улаан ягаан халзан зүсмийн үнээг хулгайлсан байсан. Манайх үнээгээ хайж байгаад олсон. Манай үхэр дөнжин үнээ байсан. Хязаалан насны үхэр байсан. Тугал нь нялх тугал байсан. Манай үнээг манай төрсөн ах Х аваачиж зарсан байсан. Манай хоёрын үхэр бэлчээр нэг, ойролцоо нутагладаг байсан. Би үнээгээ 600.000 төгрөг, тугалаа 50.000 төгрөгөөр үнэлж байна. Би тухайн үедээ гомдол гаргаагүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 97-98 хуу/,
Хохирогч Б.Э өгсөн: “...Би .............. гэх газар мал маллаж амьдардаг юм. 2019 оны 05 дугаар сарын 03-нд адуугаа бүртгэхэд манай адуу бүрэн байсан. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр адуугаа бүртгэхэд 3 тооны даага дутаж байсан. Би даагануудаа хайж сум, багуудаар зөндөө яваад олоогүй. Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр манай нутгийн Х гэх ах манайд хүрч ирээд надад хандан А.Э, Р.Ө нар 2019 оны 05 дугаар сарын 03-ны орой манайд ирээд Ө надад хандан гурвуулаа Б.Э адуунаас 3 адуу хулгайлаад ирье гэж хэлээд намайг авч явсан. Би өөрийн амьжиргаа цагаан гэх автомашинаа асаагаад Ө, Э нартай цуг Б гэх айлын ойролцоо танай адуунаас гурван даагыг хулгайлаад миний машинд ачаад гурван даагыг Эын адуунд аваачиж тогтоосон талаар надад хэлсэн. Им тамгагүй, хар халтар охин даага, буурал эр даага хулгайд алдсан. Х надад хэлэхдээ миний хулгайд алдсан гурван даагыг зүсээр нь хэлээд чи адуугаа таньдаггүй юм уу, одоо болтол хоёр даага нь Эын адуунд байгаа талаар надад хэлсэн. Мөн Х надад хэлэхдээ чи цагдаагийн байгууллагад битгий шалгуулаач Ө, Э бид гурав даагыг чинь төлж өгье гэж надад ярьсан юм. Мөн уг гурван дааганы хохирлыг барагдуулах талаар Эын ах Ч над дээр ирсэн ярьсан юм. Ч надад хэлэхдээ уг даагануудын хоёр нь буюу буурал, халтар хоёр даага нь миний адуунд байгаа. Нөгөө даага нь байхгүй. Уг байхгүй даагыг насыг нь нэмээд том адуу өгье, цагдаад битгий хэлээч гэж надаас гуйсан. Би Х, Э, Ө гурваас гурван даагаа хайсан зардал хөлс, мөн гурван адууныхаа мөнгийг авмаар байна. Би нэг даагаа 750.000 төгрөг буюу нийт 2.250.000 төгрөгөөр даагануудаа үнэлж байна. Би Х, Э, Ө нарт гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 134-137 хуу/,
Хохирогч Б.Э дахин өгсөн: “...Би Арын Эаас өөрийнхөө 2 тооны даагыг буцааж авсан. Одоо нэг тооны дааганы хохирлыг, адуугаа хайж явсан зардалтай нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 138 хуу/,
Хохирогч Ц.Ц өгсөн: “...Манайх ...........багт мал маллаж амьдардаг юм. 2019 оны 05 дугаар сарын сүүлээр миний эхнэр эмнэлэгт хэвтээд би ганцаараа гэртээ байсан юм. 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед манай сумын Г эхнэр Одонгийн эхнэр одонгийн найр хийгээд би Г очоод, хоносон. Өглөө 06 цагт гэртээ ирсэн. Ирээд хонио бүртгэхэд 45 тооны хонь алга болсон байсан. Би айлд хонохоосоо 2 хоногийн өмнө хонио тоолоход тоо толгой нь бүрэн байсан. 2019 оны 06 дугаар сарын 10-ны үед ..............гэх газар нутагладаг Х гэх айлд миний алдсан хониноос 5 хонь тоо толгойгоороо байсныг миний хүү Б очиж үзчихээд надад хэлсэн. Би 2019 оны 06 дугаар сарын 11-нд өөрөө очиж Хтэй уулзахад Х надад хандан би танай хониноос 5 хонь хулгайлсан. Чиний алдсан бусад хонийг би мэдэхгүй гэж надад хэлсэн. Би Хд хандаж би 45 хонь алдсан гэж хэлээд тэднийхээс явсан. Удалгүй 2019 оны 06 дугаар саын 17, 18-ны үеэр Х эхнэрийн хамт миний алдсан 5 хонийг машинаараа ачиж надад авчирч өгсөн. Х хэлэхдээ би А Э гэх залуутай хамт өөрийнхөө амьжиргаа цагаан гэх машинаар хулгайлсан гэж хэлсэн. Миний хонь зүүн чих нь хөндөл, ташуу, баруун чих нь цуулбар имтэй. Зарим хонь нь цуулбар догол имтэй. Хгийнд очоод таван хонио авахад миний хоёр хонины цуулбар имийг догол болгоод өөрчилж, имнэж авсан байсан. Манай хонь саахалт айл Б хоньтой л хааяа усан дээр нийлдэг. Бид яриад салгаад авдаг. Би өмнө нь хонио хулгайд алдаж байгаагүй. Би хулгайд алдсан хонио 4.500.000 төгрөгөөр үнэлж байна. Миний алдсан 5 эм хонь соёолон, нас нийлж байгаа 2 хонь, бусад нь буюу 38 төлөг хулгайд алдсан. Би нэг хонио зах зээлийн ханшаар 100.000 төгрөгөөр үнэлж байна. Би хулгайд алдсан хонины төлбөрөө Х, Э хоёроор төлүүлж авмаар байна. Х, Э нар миний 45 хонийг бүгдийг нь хулгайлсан гэж бодож байна. Учир нь миний таван хонь Хгийн хонинд байсан, өөрөө хулгайлснаа хүлээн зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 200-203 хуу/,
Хохирогч Ц.Ц дахин өгсөн: “...Х саяхан яриад гомдолгүй гэсэн бичиг хийгээд өгөөч гэсэн. Түүнээс өмнө өөрөө ирээд бүх хонины хохирлыг төлнө, эхний удаа 20 гаран хонины хохирлыг төлнө, миний буруу гэж ярьчихаад явсан. Одоо бол хохирол төлөгдсөн юм байхгүй байна. Х өөрийнхөө хониноос гарсан 5 хонийг хулгайлсан гэж ярьдаг хүн. Манайхаас хавар 45 тооны хонь хулгайд алдагдахад хургатай хонь ерөөсөө хулгайд алдагдаагүй. Хэрэв хонь тасарч хэсгээрээ явсан бол хургатай хонь тасарсан хонинд явах ёстой. Хүн таслаж, тууж явсан нь тодорхой байна. Би энэ талаараа Хд ярьсан. Х үнэн үнэн гэж хүлээн зөвшөөрч хохирол төлөхөөр болсон. Гэхдээ хохирол төлөгдөөгүй байгаа. Би хонины тооллого хийж, зарлага хийсэн дэвтэр хөтөлдөг. Миний бүртгэлийн дэвтэрт 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн тооллогоор 249 хонь байсан. Дараа нь 05 дугаар сарын 25-ны өдөр дахин тоолсон. Тэр үед бүрэн байсан. Хонио дутуу байгааг мэдээд тоолоход 204 хонь байсан. Би уг бүртгэлийн дэвтэр дээрээ 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хонь тоолсон тоогоо бичээгүй, бүрэн байсан болохоор бичээгүй. Өмнө нь манай хонь айлын хоньтой нийлж, алдагдаж, дутагдаж байгаагүй. Манайхтай айл саахалт хүмүүс нь ах, дүү, олон жил айл саахалт нутаглаж байгаа хүмүүс болохоор хонь малнаас маань авна гэж байхгүй. Хгийнх манайхаас шууд уулаараа явбал 20 гаран км, замаараа явбал 40 гаран км зайтай нутагладаг. Манайх 249 хонины 142 хонь нь хургалсан байсан. Бусад нь төлөг голдуу хонь. Тийм их хургатай хонь байсаар байтал ялгаад авч явсан байгаа юм. Хургатай хонь тасарч явбал заавал явах ёстой. Хургатай хонь тасарч яваагүй, бүрэн байсан....” гэх мэдүүлэг /хх 1-ийн 204-206 хуу/,
Хохирогч Ц.Ц дахин өгсөн: /3р хх-ийн 198-202хуу/”...би 2019 онд 45 тооны хонь хулгайд алдсан юм. Хонь алга болсноос хойш 1 жил гаран болоход Х аваагүй гэж гүрийгээд байгаа бөгөөд Х надад хандаж би уг нь аваагүй гэхдээ чиний тал хохирлыг чинь барагдуулж өгье гэж надаас хувиараа гуйгаад тэгээд би шүүх хурал дээр тэгж хэлсэн юм. Миний алдсан 45 тооны хониноос 5 хонь нь Хгийн хониноос гарч ирсэн учи би Хг авсан гэж бодож байгаа. Би 40 хонио олж авч чадаагүй, шүүх хурал дээр гомдол саналгүй гэж хэлсэн учир нь бол Х шүүх хурлаас өмнө надтай уулзаж чи госдол саналгүй гэдэ хэлээд өгөөч би хэргээс салаад хохирлыг чинь төлөөд өгье гээд гуйсан учир би гомдолгүй гэж хэлсэн юм. 2 эр хонь 3төлөг авсан..”гэх мэдүүлэг/3р хх-ийн 198-202хуу/
Гэрч Ж.Цгийн өгсөн: “...Х манай нөхөр, Э манайхтай ойролцоо нутагладаг, нутгийн хүн. Ө манай нутгийн залуу. 2019 оны 05 дугаар сарын эхээр Ө, Э хоёр манайд мотоцикльтой орой ирсэн. Тэр үед манай нөхөр Х малд явчихсан байсан. Ө, Э хоёр манайд хоорондоо юм ярьж байхдаа Э нөгөө даага чинь байгаа юу гэсэн. Ө байгаа гэж ярьсан. Х удаагүй ирсэн. Э Х ах та машинаараа дааганд яваад өгөөч гэж гуйсан. Манай нөхөр Х зөвшөөрч хамт явсан. Тэд нар машин мотоциклиор явсан. Шөнө намайг унтаж байхад Х, Э хоёр даагаа ачиж ирсэн. Би гарч хараагүй. Э адуугаа буулгаж тавьчихаад ирлээ гэж хэлсэн. Э манайд сууж байхдаа Хд доор үхэр байна, хамт явчихаад ирье гэж ярьсан. Би юунд явах гэж байгааг нь ойлгоогүй. Тэр хоёр гэрээс гараад явсан. Дахиж яваад шөнө буцаж ирсэн. Өглөө босоход манай нөхрийн машин дээр гурван хөх, нэг хар алаг зүсмийн бяруу ачаатай байсан. Э та хоёр яваад зарчих гэхээр нь тэгье гээд хамт явсан. Х бид хоёр дөрвөн бярууг Булган аймгийн Сайхан суманд О гэж хүнд аваачиж өгсөн. 4 бярууг нэг сая төгрөгөөр зарсан. Нэг сая төгрөгөө 500.000 төгрөгөөр хувааж Эт өгсөн. Дараа нь баригдаад бяруугаа буцааж өгөөд мөнгөө өгөх болоход Э мөнгө байхгүй гэсэн. Эхнэр Бтай уулзаж учир байлаа хэлээд мөнгөө нэхсэн. Б дансаар 500.000 төгрөгийг шилжүүлж өгснийг Оод өгсөн. Одоо болохоор Э та нар өөрсдөө баригдах ажил хийснээрээ өөрсдөө хэргээ даагаарай гэж ярьсан. Тэгээд загнаад зодох гээд байсан. Би тухайн дөрвөн бярууг зарахдаа хулгайн мал гэдгийг мэдсэн. Мэдээд Эт хэлсэн. Сайхан сум руу зам мэдэхгүй гэхээр нь зам зааж өгсөн. Зарахдаа манай нөхөр Х бид хоёр явсан....” гэх мэдүүлэг /хх 1-ийн 24-27 хуу/,
Гэрч Б.Б өгсөн: “...А.Э нь миний нөхөр байгаа юм. Бид 2015 онд гэр бүл болцгоосон. Би Э ахыг дөрвөн тооны бяруугаа хулгайд алдсан талаар нь мэдэхгүй. Уг асуудлыг сүүлд саяхан Х ахыг дөрвөн бярууг хулгайлсан гэж хүмүүсээс дуулсан. Манайх Х ахад өр зээлгүй. Гэхдээ 2016 оны 06 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Миний нөхөр А.Э нь надад хандан Х ах руу 500.000 төгрөг шилжүүлэх хэрэг байна гээд цаасан дээр бичсэн дансны дугаар надад өгсөн. Би тэр данс руу нь өөрийн 96262036 дугаартай утсаараа Хгийн данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Би нөхрөөсөө энэ мөнгийг ямар учиртай шилжүүлж байгаа талаар асуугаагүй. ...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 32-34 хуу/,
Гэрч Б.Б дахин өгсөн: “...Миний нөхөр Э нь 1987 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, дээрээ 3 ахтай, доороо 2 дүүтэй. Багаасаа мал маллаж өсөн бөгөөд цэргийн алба хааж байгаагүй. 2015 оны 10 дугаар сард бид албан ёсоор гэр бүл болсон бөгөөд одоо 2 хүүхэдтэй. Том хүүхэд 3 настай, бага хүүхэд 2 настай. Э нь зан байдлын хувьд тайван дөлгөөн, даруу зантай, архи хааяа найз нөхөдтэйгээ уудаг, тэрнээс өөр ямар нэгэн буруу зан ааш байхгүй. Би өмнө нь 2 удаа мэдүүлэг өгсөн. Тэр мэдүүлгүүд үнэн зөв байсан. Х ах миний нөхөр Эаас мөнгө зээлээч гэсэн гэхээр нь би Эын цаасан дээр бичиж өгсөн дансанд 500.000 төгрөг хийсэн. Дараа нь Х надад 500.000 төгрөг бэлнээр нь буцаан өгсөн. 2019 оны 06 сард би гэртээ байгаагүй санагдаж байна. Намайг байхгүйд Э, Х ахтай хамт ийш тийшээ явсан юм шиг байна лээ. Би тэр талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 39-40 хуу/,
Гэрч С.О өгсөн ”...Ц эгчийг танина. Манай ээжийн төрсөн дүү байгаа юм. Х ах Ц эгчийн нөхөр. Эыг танихгүй. 2019 оны 05 дугаар сарын эхээр Ц эгч утсаар яриад бяруу зарна, танайх авах уу? гэж асуусан. Би авна гэж ярьсан. Тэгээд нөхөр О Ц эгч бяруу зарна гэж байна, авах уу гэж асуусан. Авна гэж хэлсэн. Маргааш нь Х ах, Ц эгч хоёр амьжиргаа цагаан гэдэг машинаар гурван хөх, нэг хар алаг бяруу ачиж авчирч өгсөн. Манайх нэг бярууг 250.000 төгрөгөөр бодоод нийт нэг сая төгрөгийг бэлнээр нь өгөөд явуулсан. Манайх 4 бярууг үхэртэйгээ хамт хариулж байтал нэг сар гарангийн дараа Х ах, Ц эгч хоёр машинтайгаа ирээд танайд зарсан мал хулгайн мал байсан, эзэн нь мэдчихсэн байна гэж хэлээд буцаагаад авч явсан. Би хулгайн мал гэдгийг нь анх мэдээгүй авсан нь үнэн. Манайх нэг сарын дараа мөнгөө авсан. Утсаар яриад мөнгөө нэхэхээр бүрдээгүй байна гэж ярьж байгаад авчирч өгсөн. Мөнгөө бүрэн авсан. Х ах, Ц эгч хоёртой бярууны наймааг би хийсэн. Манай нөхөр О Х ах, Ц эгч хоёр нарыг сайн танихгүй. ...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 35-36 хуу/,
Гэрч С.Н өгсөн: “...Булган аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, Угалз гэх газарт ногоо ургаж байх үед буюу 6 дугаар сарын эхээр гурван хөх, нэг хар алаг бяруу манай үхэрт нийлсэн байсан. О би хүнээс худалдаж авсан гэж ярьж байсан. Дараа нь явуулын хүн 4 бяруу сурч ирэхээр нь хэлсэн. Явуулын хүн 4 тооны бяруу танай энд зарагдсан уу гэж асуусан. Би санаанд ороогүй хэлчихсэн. Түүнээс өөр мэдэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх 1-ийн 37-38 хуу/,
Гэрч Ж.Ш өгсөн: “...6 билүү 7 жилийн өмнө эхнэр Х дүү болох Хд зарсан. Гэхдээ эзэмшигчийнх нь нэрийг сольж амжаагүй байна. 50-91 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр зарсан юм. Х нь уг машиныг надаас худалдаж авсан мөнгөө бүрэн төлсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Уг тээврийн хэрэгслийг Х нь бүрэн хариуцана...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 42-44 хуу/,
Гэрч Х.Г өгсөн: “...Х ах миний аавын төрсөн ах байгаа юм. Манайх 2018 оны 05 дугаар сард улаан халзан үнээг тугалын хамт алдсан юм. Тугал нь ягаан зүсмийн үхэр тугал байсан юм. Би тухайн үед сумын төв орж мотоцикльдоо бензин авахаар клонк дээр Могой багийн хүмүүсээс Доод могой гэх газар Б гэх айлд тугалтай үнээ Жарантай багаас мөнгөөр худалдаж авсныг сонсоод Б гэх айлд очиж үзэхэд манай алдсан үнээ тэдний үхэрт байсан. Би Б тугалтай үнээг хэнээс авсан талаар асуухад Х ах авчирч өгсөн гэж надад хэлсэн. Уг үнээ нь буруу талын чих нь хойноосоо ухам имтэй, зөв талын чих нь гол цуулбар имтэй. Уг тугалтай үнээг Х ах өөрөө хулгайлснаа хүлээгээд өөрөө ачиж, аавд авчирч өгсөн гэж аав сүүлд нь надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 99-101 хуу/,
Гэрч Д.Б өгсөн: “...Би 2017 оны 05, 06 дугаар сарын үеэр сумын төвд явж байх үед Жарантай багийн иргэн Х эхнэрийн хамт явж байгаад надтай тааралдсан. Х ах надад хандан чи эхнэр бид хоёрт мөнгө зээлээч. Би мөнгөний чинь оронд мал өгье, банкны хүү тулчихаад байна гэж хэлэхээр нь би Х ахад мөнгө зээлэхээр болоод тухайн үед 1.000.000 /нэг сая/ орчим төгрөг зээлсэн. Мөнгө зээлснээс хойш арав гаран хоногийн дараа Х ах, эхнэрийн хамт амжиргаа цагаан гэж нэрлэгддэг автомашинаар ягаан зүсмийн тугалтай ягаан үнээ ачиж авчирж өгсөн. Би уг тугалтай үнээг үхэртээ нийлүүлсэн. Уг тугалтай үнээг авчирсанаас 2-3 хоногийн дараа Х ахын дүү Х хүүхэд гэх нэг залуу манайд ирээд, надад хандан энэ ягаан тугалтай ягаан үнээг хэн худалдсан юм бэ? Манай хулгайд алдсан үхэр байна гэж хэлсэн. Тэр залуу явсны дараахан портер машинтай ирэхдээ Хтэй болон Хгийн эхнэртэй цуг ирсэн. Х надад хандан би уг ягаан тугалтай үнээг дүү Х хулгайлаад танайд өгчихсөн юм. Би уг ягаан үхрийн оронд хүрэн тугалтай хар тарлан зүсмийн үхэр өгье гэж надад хэлээд уг залуу Х хоёр ягаан тугалтай үнээгээ ачаад явсан. Уг ягаан зүсмийн үнээгээ ачиж явахдаа Х амжиргаа цагаан гэж нэрлэгддэг автомашинаар хүрэн тугалтай хар тарлан үнээ надад авчирж өгсөн. Би одоо сайн санахгүй байна. Ямар ч байсан ягаан зүсмийн тугалтай ягаан зүсмийн үнээ байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би тухайн үедээ зээлсэн мөнгөнийхөө оронд тугалтай үнээгээ Хгээс авчихсан...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 104-106 хуу/,
Гэрч Л.А өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 03-наас 06-ны хооронд адуугаа бэлчээрт гаргаад хураахад гурван тооны даага хулгайд алдагдсан байсан. Манай нөхөр Э хил залгаа зэргэлдээ сумдаар явж хайсан. Мөн адууны бооцоотой уралдаанд зарагдсан байж магадгүй гэж хайсан. Хайгаад олохгүй байтал манай нутгийн Х гэж ах ирээд танайх гурван тооны даага алдсан уу, танай гурван даагыг Э, Ө хоёр хулгайлж миний машинд ачиж авч явсан. Би Этай 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө утсаар залгаж яриад А эгч нь байна гэж хэлэхэд Э А эгчээ би танай адуу гэж мэдээгүй, Ө надад ярихдаа Э буюу Баавгай сая гурван даага хулгайлж ирсэн байгаа. Тэрийг нь очоод аччихъя гэж хэлсэн. Тэгээд нэгийг нь надад манай хүүхдийн үсний найранд бэлгэнд өгнө, нөгөө хоёр даагыг нь хоёулаа хувааж авна гэж ярьсан. Тэгж ярьчихаад хулгайлсан гэж хэлсэн. Би утсаараа ярьж гурван даагаа авмаар байна гэж хэлсэн. Э нэг даагыг нь чоно идсэн, нөгөө хоёр даага нь байгаа. Хүрэн зүсмийн даагыг нь чононд идүүлсэн. Халтар зүсмийн охин даага, буурал зүсмийн эр даага хоёр нь амьд байгаа гэж ярьсан. Э манай алдсан даагыг зүсээр нь хэлсэн. Дараа нь Эын ах Ч манайд ирж уулзаад ах дүү хүмүүс байна, цагдаа хэсэг гээд яахав. Нэг даагыг чинь чоно идсэн. Хоёр даага чинь байгаа. Чоно идсэн дааганы чинь оронд насыг нь ахиулаад нэг адуу өгнө гэж хэлсэн. Ингэж ярьж байснаа Ч та нар Ө барахгүй гэж хэлсэн. Зүгээр тохирчих гэсэн юм яриад байсан. Тэгээд явсан. Энэ яриаг манай нөхөр хамт сонссон. 2019 оны 10 дугаар сарын эхээр Э ирээд нөгөө дааганы амьд байсан хоёрыг нь чоно идсэн. Одоо хохирлыг чинь өгнө гэж хэлсэн. Манай нөхөр уурлаад маргааш ирж уулз гэж хэлээд явуулсан. Мөн Х ах өөрийнхөө гар утсаар ярьсан. Мөн эхнэр Ц нь яриад Э дарамтлаад байна. Болохгүй бол Э, Ө нарын хулгайлж миний машинаар ачсан гурван даагыг би өөрөө хүлээгээд хохирлыг чинь төлнө гэж ярьсан. Би тийм зүйл байхгүй, та гэрч болдгоороо бол Түүнээс хулгай хийгээгүй байж тэгж ярихгүй шүү гэж хэлсэн. Эын ярьсан яриаг Доржханд мэднэ. Манайд сууж байсан. Ө, Э нарт гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 139-141 хуу/,
Гэрч Б.Б өгсөн: “...Би гурван даага авчирсан талаар мэдэж байгаа учраас мэдүүлэг өгнө. Харин дааганаас гадна бяруу хулгайлсан гэж яриад байгаа хэрэгт мэдүүлэг өгөхгүй. Манайд Ө буюу Батаа ах ирээгүй. Тэр үеэр Хгийн гэрт нь Ө, манай нөхөр Э, Х ах нар уулзсан гэсэн. Тэгээд Ө ах 2019 оны 01 дүгээр сарын 16-нд манай хүүхдийг үсээ авахад нь ирээгүй байж байгаад цагаан сарын дараа ирэхдээ танайх хүүхдийнхээ үсийг авсан, ах нь хүүхдийн чинь үсний мялаалганд нэг даага өгнө гэж ярьж бэлэглэсэн. Дараа нь Ө ах ирээд нөгөө бэлэгний даагаа авчих гэж яриад 2019 оны 05 дугаар сарын эхээр Х ахын амьжиргаа цагаан машинаар ачиж авчирсан. Ө ахаас гурван даага авчирч адуундаа тавьчихсан гэж хэлсэн. Би хараагүй. Би адуундаа ямар ямар даага ирснийг танихгүй. Тэгээд ч даага авчрах үеэр би өөрөө гэртээ байхгүй байсан. Дараа нь тухайн үедээ надад энэ талаар ярьсан. Одоо хоёр даага манай адуунд байгаа байх. Энэ талаар манай нөхөр Э мэднэ. Нэг даагыг нь мэдэхгүй байна. Тухайн үед би гэртээ байгаагүй болохоор мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 145-147 хуу/,
Гэрч Л.А өгсөн: “...Э манай хүү, Х, Ө нартай төрөл садны холбоогүй, нутгийн хүмүүс. Намайг гэртээ байхгүй байхад Э гурван тооны даага авчирч адуундаа нийлүүлсэн байсан. Энэ талаар мэдээгүй. Нэгийг нь чоно идсэн гэж хэлсэн. Харин адуугаа 2019 оны 09 дүгээр сард унага тамгалах үед Э хар халтар зүсмийн даага, буурал зүсмийн даага тамгалах гэсэн юм гэсэн. Би юун даага бэ? гэж асуусан. Э Ө ах хавар манай хүүхдийн үсний найранд бэлгэнд өгсөн даага байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь тийм юм байна гэж бодоод өөрийнхөө 10 гэсэн дугаартай тамгаар зүүн гуянд нь тамгалсан нь үнэн. Түүнээс энэ 2 тооны даагыг хэзээ авчирсан талаар анзаарч хараагүй байна. Хоёр хоногийн өмнө Эыг цагдаа дуудаад аваад явсан. Тэгээд гэртээ ирэхээр нь Этай уулзаад юу болоод байгаа юм гэж хэлэхэд Ө ахын өгсөн даага нь хулгайнх болсон гэж хэлсэн. Би өнөөдөр даагыг нь ачиж авчирч өгч байна...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 152-153 хуу/,
Гэрч Д.М өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 28-наас 7 хоног Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээд 06 дугаар сарын 07-ны өдөр гэртээ буюу Өлзийт сумын Байшир багийн цагаан толгой гэх газарт ирсэн. Намайг Улаанбаатар хотод байхад манай нөхөр Ц ганцаараа малаа хараад үлдсэн байсан. Намайг гэртээ ирэхээс өмнө манай нөхөр утсаар яриад 2019 оны 06 дугаар сарын 03-аас 04-ний шөнө 45 тооны хонь алдсан талаараа хэлсэн. Намайг хот явахаас өмнө хонио тоолоход бүрэн байсан. Манай нөхөр өдөр бүр хонио хариулж явдаг болохоор зүстэй хонь байхгүй байна гэдгээ шууд мэдсэн. Хонь алдаад хайгаад явсан. Ойр орчмын айлуудаар яваад олоогүй. Манай хүү Б ангийнхаа Д гэх хүүтэй хамт мотоциклиор яваад Хайрхан сумын Жарантай багийн Эмээлт дугуй гэх газар нутаглаж байгаа Х гэж айлын хонинд хулгайд алдсан хониноос 5 хонь байна гэж ярьж ирсэн. Би өөрөө маргааш нь очиж үзэхэд манай зүс, имтэй5 хонь байсан. Х зарим хонинд нь им хийгээд будсан байсан. Би өөрөө Хд манайх 45 тооны хонь алдсан, бусад нв хаана байна гэж хонио нэхсэн гэсэн. Х би таван хонь авсан гэж яриад байсан гэсэн. Дараа нь Х эхнэрийн хамт 5 хонийг ачиж авчирч өгсөн. Түүний дараа Энхээ ирээд би аваагүй Х авсан гэж ярьсан. Х, Энхээ хоёр нийлсэн үү эсвэл хамт явж байгаад хулгай хийсэн юм ярьсан. Э Арын Э гэдэг Одоо 40 хонио олж аваагүй байгаа. 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр тоолоход 249 хонь хурганаасаа гадна байсан. Сэтэрлэсэн хонь маань хадагтайгаа хулгайд алдагдсан. Тоолж бүртгэснээс хойш 8 хоногийн дараа алдсан. Энэ хооронд өөр айлын хоньтой нийлээгүй. Манайх энд олон жил нутаглаж байна. Өмнө нь хонио алдаж байгаагүй. Одоо яриад байгаа 45 хонио саяхан алдсан. Айл саахалтын айлууд маань хамт олон жил болж байна. Хонь алддаг шөнө манай нөхөр гэртээ хоноогүй, гэрт хүнгүй байсан юм байна лээ. Нас нийлж байгаа 2 эр хонь, 5 тооны эм хонь, 38 төлөг байсан. Төлөг нь охин голдуу тооцоо гараад байгаа юм....” гэх мэдүүлэг /хх 1-ийн 210-212 хуу/,
Гэрч Ц.Б өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Өлзийт сумын Байшир багийн нутагт хаваржаанд байсан малаасаа 45 тооны хонь алдсан. Манай аав хонио хайгаад ойр орчны нутаглаж байгаа айлын хонинд байхгүй байна гэж ярьсан. Намайг Хайрхан сум руу яваад ир гэж манай аав Ц хэлсэн. Би найз Д хамт Хайрхан сумын Жарантай багаар явж байгаад Х гэж хүний хониноос 5 тооны хонио зүсээр нь олсон. Хтэй уулзсан. Намайг Хтэй уулзахад хонио байгаа газарруу хэлэхгүй буруу газар руу хэлж явуулсан. Би Хгийн хониор нь өмнө нь ороод үзэхэд манай шар халзан хонь байсан. Би өөрийнхөө зүстэй хонийг таньчихаад цаашаа явчихаад буцаж ирээд хониор нь орох гэтэл Х гуай хонио буруу тийш нь зааж үзүүлэхгүй байсан. Би төрлийн ах Ө уулзахад Х гуай гэрийнхээ ойролцоо модон дотор 5 тооны хонь ялгачихсан тууж явсан байсныг гар утсаараа зургийг нь авсан байсан. Би зурган дээр байгаа хонио хараад таньсан. Энэ талаар аавд хэлээд тууж явсан 5 тооны хонийг олж авсан. Бусад хонь нь олдоогүй. Манай аав Цт Х гуай би танайхаас хонь авахдаа Э гэж залуутай хамт явсан гэж хэлсэн. Би Эын хониор орж өөрийнхөө хонийг шүүж үзсэн, байгаагүй...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 213-214 хуу/,
Гэрч Б.Т өгсөн “...Би Ц нэг нутгийн хүмүүс, төрөл садны холбоогүй. 2019 оны 06 дугаар сарын эхээр 03-наас 04-нд шилжих шөнө Ц ах гэртээ ганцаараа байж байгаад одонгийн найранд надтай хамт мотоциклиор явсан. Орой хонио хотлуулчихаад явсан. Уг шөнө 45 тооны хонь хулгайд алдагдсан. Удаагүй Ц ах хонио хайгаад ирж, ойр орчмынхоо айлын хониор яваад олоогүй. Төлөг голдуу хонь хулгайд алдагдсан байсан. Хургатай хонь бүрэн байна гэж ярьсан. Ц ахынх 200 гаран хоньтой, ихэнх хонь хургалчихсан байгаа харагдсан. Айл саахалтын хониноос хонио олоогүй. Хайрхан сумаас 5 тооны хонио олж авсан...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 215-216 хуу/,
Гэрч С.С өгсөн: “...Би Улаанбаатар хотоос нүүж ирээд 3 жил мал маллаж байна. Манай хоёрынх айл саахалт нутаглаж байгаа. 2019 оны 06 дугаар сарын эхээр хонь алдчихлаа гээд хноь шүүж явсан. Манай хонинд хонь нийлээгүй. Манай хоёрын хооронд их ойрхон хаваржиж байсан. Ц хонь тасарч явбал манайхны хоньтой нийлэх байх. Гэхдээ манай хонинд нийлсэн юм байхгүй. Ц хургатай хонь бүрэн байна гэж ярьсан. Дараа нь Хайрхан сумаас 5 хонио олж авчирлаа гэж ярьж байгаа. Өөр ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 217-218 хуу/,
Гэрч Ж.Г өгсөн: “...Манайх 2 жилийн өмнө Хгийн хүүхдэд нэг бод өгнө гэж амласан. Түүнийгээ 2019 оны хавар ирж авсан. Х бэлэгнийхээ бярууг авахдаа манайхаас нэг бяруу худалдаж авсан. Нөгөө бярууг нь машин худалдаж авсан гээд бэлгэнд өгсөн. Энэ гурван бяруугаа намайг Улаанбаатар хот явчихсан байхад ирж авсан байсан. Би 2019 оны 05 дугаар сарын 20-дын үед яваад 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гэртээ ирэхэд аваад явсан гэж манай нөхөр Гүржав ярьсан. Гүржав тухайн үед гэртээ ганцаараа байсан. Энэ хооронд ирж бяруугаа авсан болохоор би хэдний өдөр ирж авсан талаар мэдэхгүй байна. Хар алаг, хүрэн, бөөр алаг зүсмийн бяруу байсан....” гэх мэдүүлэг /хх 1-ийн 227-228 хуу/,
Гэрч Ш.Г өгсөн: “...Манай эхнэр Гэрэлмаа 2 жилийн өмнө Хгийн хүүхдэд нэг бяруу бэлгэнд өгсөн. Би энэ талаар сайн мэдэхгүй. Манай эхнэрийг Улаанбаатар хот явчихсан байхад Х цагаан өнгийн ачааны машинтай ганцаараа ирсэн. Би тэр үед гэртээ ганцаараа байсан. Ойрд ирээгүй гэж яриад нэг шил архи уусан. Орой 17 цаг өнгөрч байхад гурван бяруугаа ачаад Хайрхан сум руу харихаар явсан. Би бярууг нь машин дээр нь ачиж өгсөн. Х бид хоёр хашаатай бярууг хамт ачилцсан. Түүнээс хойш манайхаар ирээгүй. Хтэй хамт хүн ирээгүй, ганцаараа ирсэн. Би тэр өдрийг сайн санахгүй байна. 2019 оны 05 дугаар сарын сүүлээр, 06 дугаар сарын эхээр ирсэн байх. Манай эхнэр Улаанбаатар хот явсан байсан шүү. Х мэдэх байх. А.Эыг өмнө нь харж байсан учраас танина. Аав нь А гэж өвгөн байгаа. Тэдний хүү А.Э манайд ирээгүй. Саяхан Цыг хонио алдсан, түүнийг нь Х авсан гэж яригдсан. Тэр талаар өмнө нь мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 229-231 хуу/,
Гэрч П.Б өгсөн: “...Манайх хаваржаанд байхад 06 дугаар сарын эхээр Ц ах хонио алдчихлаа гээд хонь шүүж үзсэн. Тэгээд хонио хайгаад яваад олоогүй. Түүнээс хойш нилээд хэд хоногийн дараа 2019 оны 07 дугаар сарын эхээр Хайрхан сумаас хонио оллоо гэж ярьсан. Нийт 45 тооны төлөг, эр хонь голдуу хонь алдсан гэж ярьсан. Хургатай хонь бүтэн байна гэж ярьсан. Ц манай хоёрын хооронд их ойрхон нутагладаг. Ц хонь өмнө нь тасарч, алга болж байгаагүй. Манай тэр хавьд хонь алдлаа гэж хүмүүс ярьдаггүй. Ц ахын хонь хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 232-233 хуу/,
Ж.Цгийн яллагдагчаар дахин өгсөн: “...Би холбогдсон хэргийнхээ талаар өмнө нь мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн. Нэмж хэлэхэд Хгийн авч ирсэн 4 бярууг хулгайн бяруу гэдгийг нь мэдээгүй. Хэрэв мэдсэн бол би хүнд заралцах үед нь оролцохгүй байсан. Х надад хулгайн бяруу гэдгийг хэлээгүй, найзаасаа авсан гэж худал хэлсэн байсан. Би хулгайн үхэр гэдгийг мэдсэн бол хамт явахгүй байх байсан юм.
Ж.Цгийн яялагдагчаар өгсөн: “...Би хяналтын прокурорын тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 83-85 хуу/,
Ж.Цгийн яллагдагчаар дахин өгсөн: “...2019 оны 06 дугаар сард нэг өглөө бостол манай машины дэвшин дээр 4 тооны бяруу байсан. Хгээс юун бяруу юм бэ гэж асуутал манай нөхөр Х хэлэхдээ би найзаасаа авсан юм гэж хэлсэн. Х нь энэ бярууг зарж борлуулах гэж байгаа надтай хамт Булган аймаг яваад өгөөч гэхээр нь би хамт явсан. Нөхөр Хг хулгайн бярууг зарж байна гэдгийг мэдээгүй. Найзаасаа авсан гэхээр нь итгэсэн. О гэдэг хүнээс миний нөхөр Х 4 бярууны мөнгийг тоолж авсан. Тэр мөнгийг Х өөрөө аваад тал мөнгийг нь үрчихсэн байсан. Дараа нь цагдаад баригдсны дараа уг мөнгөний тал мөнгийг буцааж хийсэн. Мөнгө хүрэхгүй байна гээд Х нь Эаас таван зуун мянган төгрөг зээлээд Оын хохирлыг бүрэн өгсөн....” гэх мэдүүлэг /хх 2-ын 91-93 хуу/,
А.Хгийн яллагдагчаар өгсөн: “...Би Э, Ө нартай төрөл садангийн холбоогүй, нутгийн хүмүүс. Ц бол миний эхнэр юм. 2019 оны 05 дугаар сарын эхээр Э, Ө нартай хамт явж 3 даага хулгайлан авч ирчихээд дараа нь би ганцаараа яваад 4 тооны бяруу хулгайлж ирээд гэрийн гадаа машин дээрээ хонуулаад маргааш өглөө нь эхнэр Цгийн хамт явж Булган аймгийн Сайхан суманд О гэдэг хүнд 1.000.000 төгрөгөөр зарсан. Миний хулгайлан авсан бяруунуудын гурав нь охин, хөх зүсмийн, нэг нь эр, хар алаг зүсмийн монголын бяруунууд байсан. Хулгайн хэрэг илрээд хохирогч Эад би өөрөө 4 бярууг нь аваачиж өгсөн бөгөөд О 1 сая төгрөгийг буцаан өгч, гомдолгүй болгосон. Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Өмнө нь би сандарсандаа буруу зөрүү ярьчихсан юм. Би ганцаараа явж 4 бярууг хулгайлан ирсэн. Э хэрэгт хамааралгүй. Би хулгай хийгээд баригдсан болохоороо сандраад худал мэдүүлчихсэн. Би О хохирол төлбөрийг нь өгөхдөө мөнгөгүй болчихоод Эын эхнэрээс 500.000 төгрөг зээлж аваад удалгүй буцаагаад өгчихсөн юм. 2019 оны 05 дугаар сарын эхээр би өөрийн эзэмшлийн 51-90 УБҮ гэсэн дугаартай амжиргаа цагаан маркийн машинаар өөрийн гэрээсээ орой 22 цагийн үед доошоо яваад Жарантай багийн Улаан эрэг гэх газарт бэлчээрт хээр хонож байсан үхрийг эзэнгүй намаржааны хашаан дээр явган тууж хашаад 4 тооны бярууг нэг нэгээр нь барьж аваад машин дээрээ ачсан. Тэгээд үүр цайж байхад гэртээ ирсэн. Тухайн үед жолоодож явсан машин нь миний хүргэн ах Ш нэр дээр явдаг бөгөөд би худалдан аваад өөрийн нэр дээрээ шилжүүлээгүй байгаа юм. Би 2013 онд 2 сая төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд 6 жил унаж хэрэглэж байгаа болохоор 500.000 төгрөгөөр үнэлнэ. Би хохирогчийг гомдол саналгүй болгосон...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 63-66 хуу/,
А.Хгийн яллагдагчаар дахин өгсөн: “...Би өмнө мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Нэмж хэлэхэд А.Э нь надтай хамт Эын 4 тооны бяруу, 3 тооны даага хулгай хийхэд хамт явсан. Мөн Ц 5 тооны хонь хулгайлах гэмт хэрэгт хамт явж хулгайн хэрэг хийсэн нь үнэн. Өмнө мэдүүлэхдээ Э нь 4 тооны бяруу хулгай хийхэд оролцоогүй гэж мэдүүлэг өгсөн юм. Би Этай ярилцаад 4 тооны бярууны хэргээс хасах гэж ярилцсан юм. Гэхдээ одоо болсон зүйлийг үнэн зөвөөр нь яриж байна. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх 1-ийн 70-72 хуу/,
А.Хгийн яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолтой танилцлаа. Ямар нэгэн хүсэлт байхгүй. Би 2017 онд өөрийн төрсөн дүү Хын тугалтай үнээг өөрийнхөө үхэртэй хамт явж байхад хулгайлан аваад хүнд өгчихсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчийг гомдол саналгүй болгосон. Нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 122-124 хуу/,
А.Хгийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 05 дугаар сард Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай баг, Эмээлт дугуй гэх газарт манай гэр байсан бөгөөд малдаа яваад иртэл Ө, Э нар манай гэрт ирчихсэн байсан. Э надаас 3 даага байгаа, хүүхдийн үсэнд өгсөн сайн дурын адуу авах ёстой юм, надтай хамт яваад өгөөч гэж гуйсан. Тэр үед гадаа харанхуй болчихсон байсан бөгөөд би өөрийн 5190 УБ улсын дугаартай амжиргаа цагаан маркийн машинаа жолоодоод Эыг суулгаад явсан. Ө өөрийнхөө улаан өнгийн мустанг 5 маркын мотоцикльтой явсан. Богчийн гармын ойролцоо байсан адууг Э хашаатах гэж хэлсэн бөгөөд Ө нь мотоциклиороо тэр адууг бөөгнүүлж хашсан. Э бид 2 машинаа хашааны хажууд тавьж байгаад адууг явганаар хашсан. Тэгээд харанхуй шөнөөр сарны гэрэлд 3 тооны даага барьж аваад миний машины ар дээр ачаад Эын гэрт 3 даагыг буулгасан. Тэгээд би гэртээ харьсан. Э гэртэй үлдсэн. Ө нь адуу хашиж өгчихөөд яваад өгсөн юм. Би хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Би Эт тусласан. Ө 3 даагыг хашиж өгчихөөд явсан. Машин дээр адуу ачихад байгаагүй. Би тэр адууг хэний адуу гэдгийг мэдээгүй. Э хэний ч адуу гэж хэлээгүй. Замд тааралдсан адууг хашчих гээд хашсан. Э 4 бярууг хулгайлсан хэрэг илэрээд Э 4 бярууг буцаан өгч байхдаа танай алдсан 3 дааганы 2 даага чинь Эын адуунд байгаа гээд өөрөө хэлчихсэн юм. Э надаас бяруу авсан юм чинь даага бас авсан байх гээд асуугаад байхаар нь би үнэн зөвөөр хэлчихсэн юм. Хүний бэлгэнд өгсөн малыг сайн дурын мал гэж ярьдаг юм гэв...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 178-181 хуу/,
А.Хгийн яллагдагчаар өгсөн: “...Би хяналтын прокурорын тогтоолтой танилцаж ойлгосон. Би 45 тооны хонь аваагүй, 5 тооны хонины хулгайлан авсан. Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн нутагт миний баз Г гэр байдаг бөгөөд би нутгийн дүү Эын хамтаар 2019 оны 06 сарын эхээр Гүржавын гэрт нь очиж манай хүүхдэд өгсөн хоёр тооны бярууг аваад нэг тооны бяруу худалдан аваад нийт 3 тооны бярууг авсан юм. Г гэрээс өөрийн машин дээр 3 тооны бярууг ачаад хөдөлсөн бөгөөд замд байдаг Ц.Ц гэрт ортол эзэнгүй байсан. Тэгэхээр нь хашаан дотор байсан хониноос нь 5 тооны хонийг бариж аваад өөрийн унаж явсан амжиргаа цагаан нэртэй 9051 убү улсын дугаартай машин дээрээ ачаад гэртээ ирсэн. Тэгээд 5 тооны хонио өөрийнхөө хонин дотор нийлүүлээд маллаж байтал Ц хүү ирээд манай хонинд өөрийнхөө хонийг байна гэдгийг мэдчихсэн. Би Ц уучлалт гуйгаад 5 хонийг аваачиж өгсөн боловч Цоггбаатар надаас дахиад 40 тооны хонь нэмж нэхсэн. Би 40 тооны хонь аваагүй гэдгээ хэлсэн. Миний амьжиргаа цагаан машин дээр 5 хонь, 3 бяруу ачаад дүүрчихсэн. Өшөө хонь багтах зай байгаагүй. Би Гүржавын гэрт очиж бяруу авчихаад ганц нэг шил архи уусан бөгөөд тэдний гэрээс согтуу гарч яваад замд байдаг Цт гэрт ортол хүн байхгүй байсан учир 5 хонь хулгайлчихсан юм. Хулгай хийх санааг би гаргасан. Э надад хонинуудыг барилцаж ачилцаж өгсөн. Ц.Ц гэр манай гэрээс машинаар явахаар 40-50 км зайтай. Морьтой явбал 20,30 км зайтай байдаг. Би Ц.Ц нутгийн хүргэн болохоор нь танина. Төрөл садангийн холбоо байхгүй. Би хохиролгүй гэсэн бичиг хийлгэхийн тулд Цт хохирлыг чинь төлнө, эхний ээлжинд 20 тооны хонь өгнө гэж хэлсэн. Тэрнээс би 45 тооны хонь хулгайлж аваагүй. 5 тооны хонь авсан. Би хулгайлан авсан 5 хонио буцаан өгсөн. 40 хонийг аваагүй учир төлөөгүй байна. Ц очиход шөнө болчихсон байсан, цагийг сайн санахгүй байна. Ц авсан 5 хонь манай хониноос салж гүйгээд байсан болохоор би мориор явж туугаад өөрийнхөө хонинд нийлүүлж байхад миний зургийг дарсан байсан....” гэх мэдүүлэг /хх 2-ын 02-05 хуу/,
А.Хгийн яллагдагчаар дахин өгсөн: “...Э надтай хамт явсан. Айлын хашаанд байсан хониноос 5 тооны хонь бариж аваад хоёулаа машин дээр хамт ачсан. Э тухайн үед архи уусан согтуу байсан ч өөрийн хийж буй зүйлээ мэдэж байсан. А.Э худлаа яриж байна. Хоёулаа хамт явсан. Хоёулаа хониноос барилцаж ачсан. Би ганцаараа хонь бариж аваад ачна гэж байхгүй. Э яагаад худлаа яриад байгааг мэдэхгүй байна. Би 5 хонийг өөрийнхөө хонинд нийлүүлсэн байсан. Эт хонь, мөнгө өгөөгүй. Энэ хэрэг баригдаагүй байсан бол хонийг зарж байгаад Эт мөнгө өгөх байсан...” гэх мэдүүлэг /хх 2-ын 12-14 хуу/,
А.Эын өгсөн яллагдагчаар : “...Би Х, Ө, Ц нартай төрөл садан биш, нутгийн хүмүүс болохоор нь танина. Би бярууг хулгай хийхэд яваагүй. 3 даага хулгайлахад би хамт явсан. 4 бяруу хулгай хийхэд би яваагүй. Х ах надаас 500.000 төгрөг зээлчих гээд байхаар нь би эхнэртэй хэлээд мөнгө явуулсан. Би Х ахаас зээлсэн мөнгөө аваагүй байгаа. Би бяруу хулгай хийхэд яваагүй. Ц эгч худлаа мэдүүлэг өгсөн байна. Х ах манай хоёрын гэр хоорондоо 6, 7 км зайтай ойрхон байдаг юм. Би бяруу хулгайлан авахад яваагүй...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 76-78 хуу/,
А.Эын яллагдагчаар өгсөн: “...Би хяналтын прокурорын тогтоолтой танилцаж ойлгосон. Тогтоолтой холбоотой гомдол санал байхгүй. 2019 оны 05 сард Х ахын гэрт байж байтал Ө ах гэрт нь ирчихсэн байсан. Би хулгай хийх санааг гаргаад Ө, Х ах нарын хамтаар гэрээс нь гарсан. Х ах өөрийнхөө амжиргаа цагаан нэртэй цагаан өнгийн машинаа жолоодсон би машин дотор нь орж суусан. Ө ах өөрийнхөө улаан өнгөтэй мустанг 5 маркын мотоциклийг жолоодоод явсан. Х ахын гэрээс гараад Жарантай багийн зүг рүү явсан бөгөөд зам дагуу Элс Богчийн гарамны хажууд явж байтал бэлчээрлэж буй 20 орчим тооны адуу байсан. Тэгээд Өыг зам дээр байгаа адууг хашаад өгөөч гэж гуйтал Ө мотоциклиороо адууг хөөгөөд замын хажууханд байсан эзэнгүй айлын хашаан дээр тууж очсон. Х ах бид 2 хашааны хажууд явган зогсож байгаад адууг хашсан. Тухайн үед гадаа харанхуй болж эхлэж байсан юм. Ө ах адууг хашилцаж өгчихөөд гэрлүүгээ яваад өгсөн. Х ах бид 2 тэр адуунуус 3 тооны даага барьж аваад машин дээрээ ачсан. Хүрэн, хээр, бор буурал зүстэй адуунуудыг авсан. Тэгээд үлдсэн адууг нь үлдээгээд машинаараа манай гэрт очоод гэрийнхээ гадаа 3 даагаа буулгаад Х ах яваад өгсөн. Би тэр гурван даагыг адуундаа нийлүүлж маллаж байсан бөгөөд хүрэн зүстэй даагыг чоно идсэн. Үлдсэн 2 даагыг хохирогчид буцааж өгсөн. Энэ хэрэг илэрсний дараа би хохирогч Эад чоно идсэн дааганы мөнгө болон эрж хайсан төлбөр гээд 2.450.000 төгрөг өгч гомдол саналгүй болгосон. Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Би хулгай хиймээр санагдаад хулгай хийсэн. Ө ах хүүхдийн үсний найран дээр нэг даага бэлгэнд өгсөн нь үнэн. Тэр даагаа авъя гээд Ө ах Х ах нартай хамт явсан бөгөөд 3 даага барьж аваад нэг нэгээр нь авахаар тохирсон байсан юм. Би сая мэдүүлэг өгөхдөө худлаа ярьчихсан юм. Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв байсан. Адуу хулгай хийж байхдаа Эын адуу гэдгийг мэдээгүй, дараа нь мэдсэн. Ө энэ адуу манай адуу гэж хэлээгүй. Ө ах 2, 3 хэсэг 60, 70 гаран тооны адуутай бөгөөд ширээн дээр хас тамгатай байдаг юм. 3 даага хулгайлан авсан. Тэр адуунууд ямар нэгэн тамгагүй байсан. Ө ах хулгай хийж байгаа гэдгийг мэдэж байсан. Тухайн үед харуй бүрий болж байсан бөгөөд адуунууд тамгагүй байх шиг харагдсан. Миний авсан 3 дааганд ямар ч тамга байгаагүй...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 165-168 хуу/,
А.Эын ялллагдагчаар өгсөн: “...Би хяналтын прокурорын тогтоолтой танилцаж ойлгосон. Би хулгайн хэрэгт оролцоогүй. Х ах намайг гуйгаад Өлзийт сумаас айлаас бяруу авч ирнэ гээд дагуулан явсан. Би Х ахтай хамт явсан. Х ах Г гэдэг айлаас 3 бяруу авсан бөгөөд тэнд 2 шил архийг хувааж уусан. Х ах нэг их архи уугаагүй, Г ах бид 2 голдуу архи уусан. Тэгээд тэдний гэрээс орой 22 цагийн үед хөдлөөд явсан. Би машинд ороод унтаад өгсөн бөгөөд буугаарай гэж хэлэхээр нь сэртэл гэрийнхээ гадаа ирчихсэн байсан. Би Х ахыг хонь хулгайлсан талаар мэдээгүй. Дараа нь Х ах 5 хонь хулгайлсан гэдгийг мэдсэн. Би архи уугаад согтчихсон болохоор машинд суугаад унтчихсан. Би Х ахын хулгайлан авсан хониноос барилцаж, ачилцаж өгөөүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 2-ын 09-11 хуу/,
А.Эын яллагдагчаар дахин өгсөн: “...Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв байсан. Би Э 3 даагыг Х ахтай хамт хулгайлан авсан. Ө ах хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Өлзийт хонины хэрэг болон Эын 4 тооны бярууг хулгайлж аваагүй. Х ах намайг энэ хэрэг дээр чирээд байгаа юм. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө энэ талаар мэдүүлгээ өгсөн. Би Э хохирлыг өгч гомдол, саналгүй болгосон. ...” гэх мэдүүлэг /хх 2-ын 84-86 хуу/,
Р.Өын яллагдагчаар өгсөн: “...Би хяналтын прокурорын тогтоолтой танилцаж ойлгосон. Тогтоолтой холбоотой гомдол санал хүсэлт байхгүй. 2019 оны 05 сард буюу хавар санагдаж байна. Мал төллөж байх үед Х ахын гэрт ортол Э араас ирсэн бөгөөд Э өнөөдөр завтай юу 2, 3 адуу ачилцаад өгөөч гэж хэлсэн. Би хонь хургалж байгаа, хурга ишгээ тавьчихаад завтай бол яваад очно гэж хэлсэн. Би хурга ишгээ тавьчихаад орой харанхуй болж байхад Х ахын гэрт очих гээд явж байтал урдаас Х ахын өөрийнхөө машиныг жолоодоод Этай хамт хүрээд ирсэн. Тэгээд замын хажууд байсан адууг хаших гэсэн юм гэхээр нь би өөрийн унаж явсан мотоциклиороо адуунуудыг туугаад хажууханд нь байсан хашаанд хашиж өгсөн. Тэр адууг хэний адуу гэдгийг мэдэхгүй. Э, Х ах нар явган гүйгээд адууг хашилцсан. Тэр адуунууд алаг голдуу адуунууд байсан бөгөөд би хэдэн тооны адуу байсныг нь анзаараагүй. Хашиж өгчихөөд гэрлүүгээ яваад өгсөн. Х ах Э нар үлдсэн. Би өөр гэмт хэрэг үйлдээгүй. Хашилцаж өгсөн адуунууд ямар содон шинж тэмдэгтэй байсныг нь хараагүй. 2, 3 тооны алаг адуу харагдаж байсан. Би өөрийн эзэмшлийн улаан өнгөтэй улсын дугааргүй мустанг 5 маркийн мотоциклиор адууг хашиж өгсөн. Би мотоциклио 5 жил унаж хэрэглэж байгаа бөгөөд хуучирсан болохоор 200.000 төгрөгөөр үнэлнэ. Би Эын хүүхдийн үсний найран дээр нэг бод амлаж байсан. Тэрийгээ Ө надаас аваагүй байгаа. 3 даага хулгайлан аваад нэг нэгээр нь авна гэж ярьж тохирсон юм байхгүй. Би Х, Э нарын ямар адуутай талаар сайн мэдэхгүй....” гэх мэдүүлэг /хх 1-ийн 171-174 хуу/,
Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 51 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /хх 1-ийн 05-06 хуу/,
Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Э 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А.Хгийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан 50-91 УБҮ улсын дугаартай Миникаб маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-ийн 07-09 хуу/,
50-91 УБҮ улсын дугаартай Миникаб маркийн тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа /хх 1-ийн 10-11 хуу/,
Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 50 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /хх 1-ийн 13-14 хуу/,
Хохирогч Б.Эын хулгайд алдсан гэх 4 тооны бярууны үнэлгээг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зах зээлийн ханшаар 2.000.000 төгрөг болохыг тогтоосон мэргэшсэн үнэлгээчин А.Б 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 153 дугаартай дүгнэлт /хх 1-ийн 48 хуу/,
Р.Ө, А.Х нарын гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан 50-91 УБҮ улсын дугаартай Миникаб маркийн тааврийн хэрэгсэл, улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслүүдийн үнэлгээг 2019 оны 05 дугаар сарын байдлаар тогтоосон хөрөнгө, даатгалын “Хас үнэлгээ” ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Э.Д 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 246 дугаартай дүгнэлт /хх 1-ийн 50 хуу/,
Хаан банкны Архангай салбарын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 5135/0366 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б Б //-ийн 5135524833 тоот харилцах дансны хуулга /хх 1-ийн 87-89 хуу/,
Х овогт Ан Х /РД:А/, М овогт Жн Ц /РД:/ нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх 1-ийн 110 хуу/,
Хохирогч А.Хын хулгайд алдсан гэх 1 тооны тугалтай үнээний үнэлгээг 2017 оны 05 дугаар сарын байдлаар зах зээлийн ханшаар 650.000 төгрөг болохыг тогтоосон мэргэшсэн үнэлгээчин А.Б 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 150 дугаартай дүгнэлт /хх 1-ийн 114 хуу/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 1-ийн 130 хуу/,
Хохирогчид даагыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 1-ийн 131 хуу/,
Хохирогч Б.Э хулгайд алдсан гэх 3 тооны дааганы үнэлгээг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зах зээлийн ханшаар нэг бүрийн үнэлгээг 500.000 төгрөг буюу нийт 1.500.000 төгрөг болохыг тогтоосон мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 151 дугаартай дүгнэлт /хх 1-ийн 114 хуу/,
эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 1-ийн 196-197 хуу/,
Хохирогч Ц.Цн мал тооллогын 2018 оны баримт /хх 1-ийн 207-208 хуу/,
А.Хгийн тууж явсан 5 тооны хонийг харуулсан фото зураг /хх 1-ийн 235-236 хуу/,
Х овогт А Х /РД:..../, Монгол овогт Жавгаагийн Ц /РД:А...../, Шар овогт Арын Э /РД:А...../ нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх 1-ийн 237-241 хуу/,
Хохирогч Ц.Ц хулгайд алдсан гэх 45 тооны хонины үнэлгээг 2019 оны 06 дугаар сарын байдлаар зах зээлийн ханшаар нийт 3.690.000 төгрөг болохыг тогтоосон мэргэшсэн үнэлгээчин А.Б 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 165 дугаартай дүгнэлт /хх 1-ийн 244 хуу/,
Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1615 дугаартай албан бичгээр ирүүлсэн Харуул овогт А Х /РД:....../-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 2-ын 17-18 хуу/,
......... багийн засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 104 дугаартай тодорхойлолт /хх 2-ын 19 хуу/,
А.Хгийн 2018 оны мал тооллогын данс бүртгэлийн хуулбар /хх 2-ын 23-24 хуу/,
Х овогт А Х /РД:/-ийн ял шийтгэлийн хуудас /хх 2-ын 25 хуу/,
Ш овогт А Э /РД:/-ийн ял шийтгэлийн хуудас /хх 2-ын 59 хуу/,
М овогт Ж Ц /РД: /-ийн ял шийтгэлийн хуудас /хх 2-ын 67 хуу/,
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 047 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 2-ын 28-32 хуу/,
Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 103 дугаартай тодорхойлолт /хх 2-ын 33 хуу/,
Бовогт Р Ө /РД:А/-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 2-ын 34 хуу/,
Б овогт РӨ /РД:А/-ын ял шийтгэлийн хуудас /хх 2-ын 36 хуу/,
Х овогт А Х /РД:А/-ийн ял шийтгэлийн хуудас /хх 2-ын 25 хуу/
Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоол болон Сум дундын 18 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 76 дугаартай хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамжийн хуулбарууд /хх 2-ын 39-47 хуу/,
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/205 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 2-ын 49-51 хуу/,
Эрүүгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолын хуулбар /хх 2-ын 55 хуу/,
Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 105 дугаартай тодорхойлолт /хх 2-ын 56 хуу/,
Ш овогт А Э /РД: /-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 2-ын 57 хуу/,
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 2-ын 61-63 хуу/,
А.Эын 2018 оны мал тооллогын данс бүртгэлийн хуулбар /хх 2-ын 65 хуу/,
Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 106 дугаартай тодорхойлолт /хх 2-ын 66 хуу/,
М овогт Ж Ц /РД:А/-ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 2-ын 68 хуу/,
Хаан банкны Архангай салбарын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 5135/0427 дугаартай албан бичгээр ирүүлсэн А.Эын 51......., Р.Өын 50....., А.Хгийн 51....... тоот дансны хуулга гэх мэдүүлэг /хх 2-ын 97-100 хуу/,
Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 159 дугаартай тодорхойлолт /хх 2-ын 112 хуу/,
Хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 205-212 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар А.Х нь 2017 оны 05 дугаар сард .......багийн нутаг дэвсгэр “Х” гэх газраас хохирогч А.Хын 2 тооны үхрийг хулгайлж, түүнд 650.000 төгрөгийн хохирол учруулсан, А.Х, А.Э нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө ....багийн нутаг дэвсгэр “У” гэх газраас хохирогч Б.Эын 4 тооны үхрийг /бяруу/ хулгайлж, түүнд 2.000.000 төгрөгийн, мөн 2019 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн нутагдэвсгэр “Ц” гэх газраас хохирогч Ц.Ц олон тооны мал буюу 45 тооны хонийг хулгайлж, түүнд 3.690.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан; А.Х, Р.Ө, А.Э нартай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө ..........багийн нутаг дэвсгэр “У” гэх газраас хохирогч Б.Эын 3 тооны адууг /даага/ хулгайлж, түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Ж.Ц нь А.Х, А.Э нарын хулгайлан авчирсан 4 тооны үхрийг /бяруу/ гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Сайхан сумын иргэн н.Оод шилжүүлэн 1.000.000 төгрөгөөр худалдсан гэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч А.Х, А.Э, Р.Ө, Ж.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Эрүүгийн 1912006390301 дугаартай хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Х нь 2017 оны 05 дугаар сард ....... багийн нутаг дэвсгэр “Х” гэх газраас хохирогч А.Хын 2 тооны үхрийг хулгайлж, түүнд 650.000 төгрөгийн хохирол учруулсан, А.Х, А.Э нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө ........багийн нутаг дэвсгэр “У” гэх газраас хохирогч Б.Эын 4 тооны үхрийг /бяруу/ хулгайлж, түүнд 2.000.000 төгрөгийн, мөн 2019 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө ....... багийн нутагдэвсгэр “Ц” гэх газраас хохирогч Ц.Ц олон тооны мал буюу 45 тооны хонийг хулгайлж, түүнд 3.690.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан; А.Х, Р.Ө, А.Э нартай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө ........ багийн нутаг дэвсгэр “У” гэх газраас хохирогч Б.Эын 3 тооны адууг /даага/ хулгайлж, түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч Ж.Ц нь А.Х, А.Э нарын хулгайлан авчирсан 4 тооны үхрийг /бяруу/ гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр .......... иргэн н.Оод шилжүүлэн 1.000.000 төгрөгөөр худалдсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь: Хохирогч Б.Эын өгсөн: “...Би Хайрхан сумын Жарантай багийн Улаан эрэг гэх газар эхнэр, хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг. 2019 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө манай үхрээс 4 тооны бяруу хулгайд алдагдсан юм. ...Гэтэл Булган аймгийн Сайхан сумын харьяат иргэн Найдан надад хэлэхдээ таны алдсан 4 тооны бяруу манай хажуу талын О гэдэг айлд байгаа. Манай хажуу талын О ноолуурны үеэр бяруунууд худалдаж авна гэж хэлээд Хайрханаас Х гэж хүн уг дөрвөн бярууг Оод худалдсан талаар надад ярьсан. Би Найдангаас дуулсныхаа дараахан Булган аймгийн Сайхан сумын О гэх айлд очиж уг дөрвөн бяруугаа олж авсан юм. Миний дөрвөн бярууны гурав нь хөх зүсмийн охин бяруу байсан. Нэг нь эр, хар алаг бяруу байсан...Би бяруунуудаа хайж, ойр орчмын дөрвөн сум, багуудаар хайсан бензиний зардал мөн телевизороор зарлуулсан хөлс мөнгөө нийлүүлээд Хгээс 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирлоо авсан...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 19-21 хуу/, хохирогч А.Хын өгсөн: “...2017 оны 05 дугаар сар, хавар манай үхрийг Хайрхан сумын Жарантай багийн нутаг, Харз гэх газарт бэлчээрт байхад нь цавь цагаан ягаан тугалтай, улаан ягаан халзан зүсмийн үнээг хулгайлсан байсан. Манайх үнээгээ хайж байгаад олсон....Манай үнээг манай төрсөн ах Х аваачиж зарсан байсан. Манай хоёрын үхэр бэлчээр нэг, ойролцоо нутагладаг байсан. Би үнээгээ 600.000 төгрөг, тугалаа 50.000 төгрөгөөр үнэлж байна. Би тухайн үедээ гомдол гаргаагүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 97-98 хуу/,хохирогч Б.Эын өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 03-нд адуугаа бүртгэхэд манай адуу бүрэн байсан. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр адуугаа бүртгэхэд 3 тооны даага дутаж байсан. Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр манай нутгийн Х гэх ах манайд хүрч ирээд надад хандан А.Э, Р.Ө нар 2019 оны 05 дугаар сарын 03-ны орой манайд ирээд Ө надад хандан гурвуулаа Б.Эын адуунаас 3 адуу хулгайлаад ирье гэж хэлээд намайг авч явсан. Би өөрийн амьжиргаа цагаан гэх автомашинаа асаагаад Ө, Э нартай цуг Б гэх айлын ойролцоо танай адуунаас гурван даагыг хулгайлаад миний машинд ачаад гурван даагыг Эын адуунд аваачиж тогтоосон талаар надад хэлсэн... Би Х, Э, Ө нарт гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 134-137 хуу/,хохирогч Б.Эын дахин өгсөн: “...Би Ан Эаас өөрийнхөө 2 тооны даагыг буцааж авсан. Одоо нэг тооны дааганы хохирлыг, адуугаа хайж явсан зардалтай нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 138 хуу/, хохирогч Ц.Ц өгсөн: “.... 2019 оны 05 дугаар сарын сүүлээр миний эхнэр эмнэлэгт хэвтээд би ганцаараа гэртээ байсан юм. 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед манай сумын Галхүүгийн эхнэр Одонгийн эхнэр одонгийн найр хийгээд би Галхүүгийнд очоод, хоносон. Өглөө 06 цагт гэртээ ирсэн. Ирээд хонио бүртгэхэд 45 тооны хонь алга болсон байсан. Би айлд хонохоосоо 2 хоногийн өмнө хонио тоолоход тоо толгой нь бүрэн байсан. 2019 оны 06 дугаар сарын 10-ны үед Хайрхан сумын Жарантай багт Эмээлт дов гэх газар нутагладаг Х гэх айлд миний алдсан хониноос 5 хонь тоо толгойгоороо байсныг миний хүү Б очиж үзчихээд надад хэлсэн. Би 2019 оны 06 дугаар сарын 11-нд өөрөө очиж Хтэй уулзахад Х надад хандан би танай хониноос 5 хонь хулгайлсан. Чиний алдсан бусад хонийг би мэдэхгүй гэж надад хэлсэн. Би Хд хандаж би 45 хонь алдсан гэж хэлээд тэднийхээс явсан. Удалгүй 2019 оны 06 дугаар саын 17, 18-ны үеэр Х эхнэрийн хамт миний алдсан 5 хонийг машинаараа ачиж надад авчирч өгсөн. Х хэлэхдээ би А Э гэх залуутай хамт өөрийнхөө амьжиргаа цагаан гэх машинаар хулгайлсан гэж хэлсэн. Миний хонь зүүн чих нь хөндөл, ташуу, баруун чих нь цуулбар имтэй. Зарим хонь нь цуулбар догол имтэй. Хгийнд очоод таван хонио авахад миний хоёр хонины цуулбар имийг догол болгоод өөрчилж, имнэж авсан байсан.. Би өмнө нь хонио хулгайд алдаж байгаагүй. Би хулгайд алдсан хонио 4.500.000 төгрөгөөр үнэлж байна. Миний алдсан 5 эм хонь соёолон, нас нийлж байгаа 2 хонь, бусад нь буюу 38 төлөг хулгайд алдсан. Би нэг хонио зах зээлийн ханшаар 100.000 төгрөгөөр үнэлж байна. Би хулгайд алдсан хонины төлбөрөө Х, Э хоёроор төлүүлж авмаар байна. Х, Э нар миний 45 хонийг бүгдийг нь хулгайлсан гэж бодож байна. Учир нь миний таван хонь Хгийн хонинд байсан, өөрөө хулгайлснаа хүлээн зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 200-203 хуу/, хохирогч Ц.Ц дахин өгсөн: “...Х саяхан яриад гомдолгүй гэсэн бичиг хийгээд өгөөч гэсэн. Түүнээс өмнө өөрөө ирээд бүх хонины хохирлыг төлнө, эхний удаа 20 гаран хонины хохирлыг төлнө, миний буруу гэж ярьчихаад явсан. Манайхаас хавар 45 тооны хонь хулгайд алдагдахад хургатай хонь ерөөсөө хулгайд алдагдаагүй. Хэрэв хонь тасарч хэсгээрээ явсан бол хургатай хонь тасарсан хонинд явах ёстой. Хүн таслаж, тууж явсан нь тодорхой байна. Би энэ талаараа Хд ярьсан. Х үнэн үнэн гэж хүлээн зөвшөөрч хохирол төлөхөөр болсон. Гэхдээ хохирол төлөгдөөгүй байгаа. Би хонины тооллого хийж, зарлага хийсэн дэвтэр хөтөлдөг. Миний бүртгэлийн дэвтэрт 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн тооллогоор 249 хонь байсан. Дараа нь 05 дугаар сарын 25-ны өдөр дахин тоолсон. Тэр үед бүрэн байсан. Хонио дутуу байгааг мэдээд тоолоход 204 хонь байсан. Би уг бүртгэлийн дэвтэр дээрээ 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хонь тоолсон тоогоо бичээгүй, бүрэн байсан болохоор бичээгүй. Өмнө нь манай хонь айлын хоньтой нийлж, алдагдаж, дутагдаж байгаагүй. Манайх 249 хонины 142 хонь нь хургалсан байсан. Бусад нь төлөг голдуу хонь. Тийм их хургатай хонь байсаар байтал ялгаад авч явсан байгаа юм. Хургатай хонь тасарч явбал заавал явах ёстой. Хургатай хонь тасарч яваагүй, бүрэн байсан....” гэх мэдүүлэг /хх 1-ийн 204-206 хуу/,гэрч Ж.Цгийн өгсөн: “....2019 оны 05 дугаар сарын эхээр Ө, Э хоёр манайд мотоцикльтой орой ирсэн. Ө, Э хоёр манайд хоорондоо юм ярьж байхдаа Э нөгөө даага чинь байгаа юу гэсэн. Ө байгаа гэж ярьсан. Х удаагүй ирсэн. Э Х ах та машинаараа дааганд яваад өгөөч гэж гуйсан. Манай нөхөр Х зөвшөөрч хамт явсан. Тэд нар машин мотоциклиор явсан. Шөнө намайг унтаж байхад Х, Э хоёр даагаа ачиж ирсэн. Э манайд сууж байхдаа Хд доор үхэр байна, хамт явчихаад ирье гэж ярьсан. Тэр хоёр гэрээс гараад явсан. Дахиж яваад шөнө буцаж ирсэн. Өглөө босоход манай нөхрийн машин дээр гурван хөх, нэг хар алаг зүсмийн бяруу ачаатай байсан. Э та хоёр яваад зарчих гэхээр нь тэгье гээд хамт явсан. Х бид хоёр дөрвөн бярууг Булган аймгийн Сайхан суманд О гэж хүнд аваачиж өгсөн. 4 бярууг нэг сая төгрөгөөр зарсан. Нэг сая төгрөгөө 500.000 төгрөгөөр хувааж Эт өгсөн. Би тухайн дөрвөн бярууг зарахдаа хулгайн мал гэдгийг мэдсэн. Мэдээд Эт хэлсэн. Сайхан сум руу зам мэдэхгүй гэхээр нь зам зааж өгсөн. Зарахдаа манай нөхөр Х бид хоёр явсан....” гэх мэдүүлэг /хх 1-ийн 24-27 хуу/,гэрч Б.Бямбагэрэлийн өгсөн: “...А.Э нь миний нөхөр байгаа юм. Уг асуудлыг сүүлд саяхан Х ахыг дөрвөн бярууг хулгайлсан гэж хүмүүсээс дуулсан. Гэхдээ 2016 оны 06 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Миний нөхөр А.Э нь надад хандан Х ах руу 500.000 төгрөг шилжүүлэх хэрэг байна гээд цаасан дээр бичсэн дансны дугаар надад өгсөн. Би тэр данс руу нь өөрийн 96262036 дугаартай утсаараа Хгийн данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 32-34 хуу/,гэрч С.Оөгсөн ”... 2019 оны 05 дугаар сарын эхээр Ц эгч утсаар яриад бяруу зарна, танайх авах уу? гэж асуусан. Тэгээд нөхөр Ооос Ц эгч бяруу зарна гэж байна, авах уу гэж асуусан. Авна гэж хэлсэн. Маргааш нь Х ах, Ц эгч хоёр амьжиргаа цагаан гэдэг машинаар гурван хөх, нэг хар алаг бяруу ачиж авчирч өгсөн. Манайх 4 бярууг үхэртэйгээ хамт хариулж байтал нэг сар гарангийн дараа Х ах, Ц эгч хоёр машинтайгаа ирээд танайд зарсан мал хулгайн мал байсан, эзэн нь мэдчихсэн байна гэж хэлээд буцаагаад авч явсан...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 35-36 хуу/,гэрч С.Найдангийн өгсөн: “...Булган аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, Угалз гэх газарт ногоо ургаж байх үед буюу 6 дугаар сарын эхээр гурван хөх, нэг хар алаг бяруу манай үхэрт нийлсэн байсан. О би хүнээс худалдаж авсан гэж ярьж байсан. Дараа нь явуулын хүн 4 бяруу сурч ирэхээр нь хэлсэн. Явуулын хүн 4 тооны бяруу танай энд зарагдсан уу гэж асуусан. Би санаанд ороогүй хэлчихсэн....” гэх мэдүүлэг /хх 1-ийн 37-38 хуу/,гэрч Х.Гын өгсөн: “...Х ах миний аавын төрсөн ах байгаа юм. Манайх 2018 оны 05 дугаар сард улаан халзан үнээг тугалын хамт алдсан юм...Би Батжаргалаас тугалтай үнээг хэнээс авсан талаар асуухад Х ах авчирч өгсөн гэж надад хэлсэн. Уг үнээ нь буруу талын чих нь хойноосоо ухам имтэй, зөв талын чих нь гол цуулбар имтэй. Уг тугалтай үнээг Х ах өөрөө хулгайлснаа хүлээгээд өөрөө ачиж, аавд авчирч өгсөн гэж аав сүүлд нь надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 99-101 хуу/,гэрч Л.Аын өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 03-наас 06-ны хооронд адуугаа бэлчээрт гаргаад хураахад гурван тооны даага хулгайд алдагдсан байсан. Манай нөхөр Э хил залгаа зэргэлдээ сумдаар явж хайсан. Хайгаад олохгүй байтал манай нутгийн Х гэж ах ирээд танайх гурван тооны даага алдсан уу, танай гурван даагыг Э, Ө хоёр хулгайлж миний машинд ачиж авч явсан. Би Этай 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө утсаар залгаж яриад А эгч нь байна гэж хэлэхэд Э А эгчээ би танай адуу гэж мэдээгүй, Ө надад ярихдаа Э буюу Баавгай сая гурван даага хулгайлж ирсэн байгаа. Тэрийг нь очоод аччихъя гэж хэлсэн. Тэгээд нэгийг нь надад манай хүүхдийн үсний найранд бэлгэнд өгнө, нөгөө хоёр даагыг нь хоёулаа хувааж авна гэж ярьсан. Тэгж ярьчихаад хулгайлсан гэж хэлсэн. Би утсаараа ярьж гурван даагаа авмаар байна гэж хэлсэн. Э нэг даагыг нь чоно идсэн, нөгөө хоёр даага нь байгаа. Хүрэн зүсмийн даагыг нь чононд идүүлсэн. Халтар зүсмийн охин даага, буурал зүсмийн эр даага хоёр нь амьд байгаа гэж ярьсан. Дараа нь Эын ах Ч манайд ирж уулзаад ах дүү хүмүүс байна, цагдаа хэсэг гээд яахав. Нэг даагыг чинь чоно идсэн. Хоёр даага чинь байгаа. Чоно идсэн дааганы чинь оронд насыг нь ахиулаад нэг адуу өгнө гэж хэлсэн.. Х ах өөрийнхөө гар утсаар ярьсан. Мөн эхнэр Ц нь яриад Э дарамтлаад байна. Болохгүй бол Э, Ө нарын хулгайлж миний машинаар ачсан гурван даагыг би өөрөө хүлээгээд хохирлыг чинь төлнө гэж ярьсан. Ө, Э нарт гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 139-141 хуу/, гэрч Л.А өгсөн: “...Э манай хүү намайг гэртээ байхгүй байхад Э гурван тооны даага авчирч адуундаа нийлүүлсэн байсан. Харин адуугаа 2019 оны 09 дүгээр сард унага тамгалах үед Э хар халтар зүсмийн даага, буурал зүсмийн даага тамгалах гэсэн юм гэсэн. Би юун даага бэ? гэж асуусан. Э Ө ах хавар манай хүүхдийн үсний найранд бэлгэнд өгсөн даага байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь тийм юм байна гэж бодоод өөрийнхөө 10 гэсэн дугаартай тамгаар зүүн гуянд нь тамгалсан нь үнэн... Тэгээд гэртээ ирэхээр нь Этай уулзаад юу болоод байгаа юм гэж хэлэхэд Ө ахын өгсөн даага нь хулгайнх болсон гэж хэлсэн. Би өнөөдөр даагыг нь ачиж авчирч өгч байна...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 152-153 хуу/,гэрч Д.Мгийн өгсөн: “...Намайг гэртээ ирэхээс өмнө манай нөхөр утсаар яриад 2019 оны 06 дугаар сарын 03-аас 04-ний шөнө 45 тооны хонь алдсан талаараа хэлсэн. Намайг хот явахаас өмнө хонио тоолоход бүрэн байсан...Манай хүү Батзориг ангийнхаа Д гэх хүүтэй хамт мотоциклиор яваад Хайрхан сумын Жарантай багийн Эмээлт дугуй гэх газар нутаглаж байгаа Х гэж айлын хонинд хулгайд алдсан хониноос 5 хонь байна гэж ярьж ирсэн. Би өөрөө маргааш нь очиж үзэхэд манай зүс, имтэй 5 хонь байсан. Х зарим хонинд нь им хийгээд будсан байсан. Би өөрөө Хд манайх 45 тооны хонь алдсан, бусад нь хаана байна гэж хонио нэхсэн гэсэн. Х би таван хонь авсан гэж яриад байсан гэсэн. Дараа нь Х эхнэрийн хамт 5 хонийг ачиж авчирч өгсөн. Энхээг Арын Э гэдэг Одоо 40 хонио олж аваагүй байгаа. 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр тоолоход 249 хонь хурганаасаа гадна байсан. Сэтэрлэсэн хонь маань хадагтайгаа хулгайд алдагдсан. Тоолж бүртгэснээс хойш 8 хоногийн дараа алдсан. Хонь алддаг шөнө манай нөхөр гэртээ хоноогүй, гэрт хүнгүй байсан юм байна лээ. Нас нийлж байгаа 2 эр хонь, 5 тооны эм хонь, 38 төлөг байсан. Төлөг нь охин голдуу тооцоо гараад байгаа юм....” гэх мэдүүлэг /хх 1-ийн 210-212 хуу/, Гэрч Ц.Б өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Өлзийт сумын Байшир багийн нутагт хаваржаанд байсан малаасаа 45 тооны хонь алдсан. Намайг Хайрхан сум руу яваад ир гэж манай аав Ц хэлсэн. Би найз Д хамт Хайрхан сумын Жарантай багаар явж байгаад Х гэж хүний хониноос 5 тооны хонио зүсээр нь олсон. Хтэй уулзсан. Намайг Хтэй уулзахад хонио байгаа газар руу хэлэхгүй буруу газар руу хэлж явуулсан. Би Хгийн хониор нь өмнө нь ороод үзэхэд манай шар халзан хонь байсан. Би өөрийнхөө зүстэй хонийг таньчихаад цаашаа явчихаад буцаж ирээд хониор нь орох гэтэл Х гуай хонио буруу тийш нь зааж үзүүлэхгүй байсан. Би төрлийн ах Өлзиймөнхтэй уулзахад Х гуай гэрийнхээ ойролцоо модон дотор 5 тооны хонь ялгачихсан тууж явсан байсныг гар утсаараа зургийг нь авсан байсан. Би зурган дээр байгаа хонио хараад таньсан. Энэ талаар аавд хэлээд тууж явсан 5 тооны хонийг олж авсан. Бусад хонь нь олдоогүй. Манай аав Цт Х гуай би танайхаас хонь авахдаа Э гэж залуутай хамт явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 213-214 хуу/, Гэрч Б.Т өгсөн “.... 2019 оны 06 дугаар сарын эхээр 03-наас 04-нд шилжих шөнө Ц ах гэртээ ганцаараа байж байгаад одонгийн найранд надтай хамт мотоциклиор явсан. Орой хонио хотлуулчихаад явсан. Уг шөнө 45 тооны хонь хулгайд алдагдсан. Удаагүй Ц ах хонио хайгаад ирж, ойр орчмынхоо айлын хониор яваад олоогүй. Төлөг голдуу хонь хулгайд алдагдсан байсан. Хургатай хонь бүрэн байна гэж ярьсан. Ц ахынх 200 гаран хоньтой, ихэнх хонь хургалчихсан байгаа харагдсан.. Хайрхан сумаас 5 тооны хонио олж авсан...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 215-216 хуу/,гэрч С.С өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын эхээр хонь алдчихлаа гээд хноь шүүж явсан. Манай хонинд хонь нийлээгүй. Манай хоёрын хооронд их ойрхон хаваржиж байсан. Ц.Ц хонь тасарч явбал манайхны хоньтой нийлэх байх... Дараа нь Хайрхан сумаас 5 хонио олж авчирлаа гэж ярьж байгаа...”гэх мэдүүлэг /хх 1-ийн 217-218 хуу/,Гэрч П.Б гсөн: “...Манайх хаваржаанд байхад 06 дугаар сарын эхээр Ц ах хонио алдчихлаа гээд хонь шүүж үзсэн...түүнээс хойш нилээд хэд хоногийн дараа 2019 оны 07 дугаар сарын эхээр Хайрхан сумаас хонио оллоо гэж ярьсан. Нийт 45 тооны төлөг, эр хонь голдуу хонь алдсан гэж ярьсан. Хургатай хонь бүтэн байна гэж ярьсан. Ц манай хоёрын хооронд их ойрхон нутагладаг. Ц.Ц хонь өмнө нь тасарч, алга болж байгаагүй. Манай тэр хавьд хонь алдлаа гэж хүмүүс ярьдаггүй. Ц ахын хонь хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 232-233 хуу/,А.Хгийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын эхээр Э, Ө нартай хамт явж 3 даага хулгайлан авч ирчихээд дараа нь....4 тооны бяруу хулгайлж ирээд гэрийн гадаа машин дээрээ хонуулаад маргааш өглөө нь эхнэр Цгийн хамт явж Булган аймгийн Сайхан суманд О гэдэг хүнд 1.000.000 төгрөгөөр зарсан... 2019 оны 05 дугаар сарын эхээр би өөрийн эзэмшлийн 51-90 УБҮ гэсэн дугаартай амжиргаа цагаан маркийн машинаар өөрийн гэрээсээ орой 22 цагийн үед доошоо яваад Жарантай багийн Улаан эрэг гэх газарт бэлчээрт хээр хонож байсан үхрийг эзэнгүй намаржааны хашаан дээр явган тууж хашаад 4 тооны бярууг нэг нэгээр нь барьж аваад машин дээрээ ачсан....” гэх мэдүүлэг /хх 1-ийн 63-66 хуу/,А.Хгийн яллагдагчаар дахин өгсөн: “...Нэмж хэлэхэд А.Э нь надтай хамт Эын 4 тооны бяруу, 3 тооны даага хулгай хийхэд хамт явсан. Мөн Ц.Ц 5 тооны хонь хулгайлах гэмт хэрэгт хамт явж хулгайн хэрэг хийсэн нь үнэн...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 70-72 хуу/,А.Хгийн яллагдагчаар өгсөн:“...Би 2017 онд өөрийн төрсөн дүү Хын тугалтай үнээг өөрийнхөө үхэртэй хамт явж байхад хулгайлан аваад хүнд өгчихсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна....” гэх мэдүүлэг /хх 1-ийн 122-124 хуу/, А.Эын яллагдагчаар өгсөн: “...2019 оны 05 сард Х ахын гэрт байж байтал Ө ах гэрт нь ирчихсэн байсан. Би хулгай хийх санааг гаргаад Ө, Х ах нарын хамтаар гэрээс нь гарсан. Х ах өөрийнхөө амжиргаа цагаан нэртэй цагаан өнгийн машинаа жолоодсон би машин дотор нь орж суусан. Ө ах өөрийнхөө улаан өнгөтэй мустанг 5 маркын мотоциклийг жолоодоод явсан. Х ахын гэрээс гараад Жарантай багийн зүг рүү явсан бөгөөд зам дагуу Элс Богчийн гарамны хажууд явж байтал бэлчээрлэж буй 20 орчим тооны адуу байсан. Тэгээд Өыг зам дээр байгаа адууг хашаад өгөөч гэж гуйтал Ө мотоциклиороо адууг хөөгөөд замын хажууханд байсан эзэнгүй айлын хашаан дээр тууж очсон. Х ах бид 2 хашааны хажууд явган зогсож байгаад адууг хашсан. ..Хүрэн, хээр, бор буурал зүстэй адуунуудыг авсан. Тэгээд үлдсэн адууг нь үлдээгээд машинаараа манай гэрт очоод гэрийнхээ гадаа 3 даагаа буулгаад Х ах яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 165-168 хуу/, Р.Өын яллагдагчаар өгсөн: “...2019 оны 05 сард буюу хавар санагдаж байна. Мал төллөж байх үед Х ахын гэрт ортол Э араас ирсэн бөгөөд Э өнөөдөр завтай юу 2, 3 адуу ачилцаад өгөөч гэж хэлсэн. Би хонь хургалж байгаа, хурга ишгээ тавьчихаад завтай бол яваад очно гэж хэлсэн. Би хурга ишгээ тавьчихаад орой харанхуй болж байхад Х ахын гэрт очих гээд явж байтал урдаас Х ахын өөрийнхөө машиныг жолоодоод Этай хамт хүрээд ирсэн. Тэгээд замын хажууд байсан адууг хаших гэсэн юм гэхээр нь би өөрийн унаж явсан мотоциклиороо адуунуудыг туугаад хажууханд нь байсан хашаанд хашиж өгсөн...гэх мэдүүлэг, Ж.Цгийн яялагдагчаар өгсөн: “...Би хяналтын прокурорын тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 83-85 хуу/, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зах зээлийн ханшаар 2.000.000 төгрөг болохыг тогтоосон мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 153 дугаартай дүгнэлт /хх 1-ийн 48 хуу/, 2019 оны 06 дугаар сарын байдлаар зах зээлийн ханшаар нийт 3.690.000 төгрөг болохыг тогтоосон мэргэшсэн үнэлгээчин А.Б 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 165 дугаартай дүгнэлт /хх 1-ийн 244 хуу/, 2017 оны 05 дугаар сарын байдлаар зах зээлийн ханшаар 650.000 төгрөг болохыг тогтоосон мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 150 дугаартай дүгнэлт /хх 1-ийн 114 хуу/, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зах зээлийн ханшаар нэг бүрийн үнэлгээг 500.000 төгрөг буюу нийт 1.500.000 төгрөг болохыг тогтоосон мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 151 дугаартай дүгнэлт /хх 1-ийн 114 хуу/ эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хохирогч Ц.Ц хонио тоолж бүртгэсэн бүртгэл/нотариатчаар гэрчлүүлсэн баримт /хх 1-ийн 196-197 хуу/,хохирогч Ц.Ц мал тооллогын 2018 оны баримт /хх 1-ийн 207-208 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Харин шүүгдэгч А.Э өмгөөлөгч Г.Э, шүүгдэгч А.Хгийн өмгөөлөгч В.У нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ:”... шүүгдэгч А.Х, А.Э нар нь бүлэглэн хохирогч Ц.Ц 45 тооны хонийг хулгайлсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй 5 тооны хонь авсан нь тогтоогдож байгаа тул тухайн үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, мөн шүүгдэгч Р.Ө болон түүний өмгөөлөгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгч Р.Ө нь хохирогч Б.Эын 3 тооны даагыг хулгайлахад оролцоогүй тул түүнийг цагаатгаж өгнө үү гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд энэ нь хохирогч Ц.Ц дахин өгсөн: /3р хх-ийн 198-202хуу/”.... Хонь алга болсноос хойш 1 жил гаран болоход Х аваагүй гэж гүрийгээд байгаа бөгөөд Х надад хандаж би уг нь аваагүй гэхдээ чиний тал хохирлыг чинь барагдуулж өгье гэж надаас хувиараа гуйгаад тэгээд би шүүх хурал дээр тэгж хэлсэн юм. Миний алдсан 45 тооны хониноос 5 хонь нь Хгийн хониноос гарч ирсэн учир би Хг авсан гэж бодож байгаа.... 2 эр хонь 3төлөг авсан..”гэх мэдүүлэг /3р хх-ийн 198-202хуу, гэрч Ц.Б өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Өлзийт сумын Байшир багийн нутагт хаваржаанд байсан малаасаа 45 тооны хонь алдсан....Би найз Д хамт Хайрхан сумын Жарантай багаар явж байгаад Х гэж хүний хониноос 5 тооны хонио зүсээр нь олсон. Хтэй уулзсан.....Манай аав Цт Х гуай би танайхаас хонь авахдаа Э гэж залуутай хамт явсан гэж хэлсэн. /хх 1-ийн 213-214 хуу/, гэрч Б.Т өгсөн”... 2019 оны 06 дугаар сарын эхээр 03-наас 04-нд шилжих шөнө Ц ах гэртээ ганцаараа байж байгаад одонгийн найранд надтай хамт мотоциклиор явсан... Уг шөнө 45 тооны хонь хулгайд алдагдсан....Хайрхан сумаас 5 тооны хонио олж авсан...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 215-216 хуу/, гэрч Ш.Г өгсөн: “...Саяхан Цыг хонио алдсан, түүнийг нь Х авсан гэж яригдсан. Тэр талаар өмнө нь мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 229-231 хуу/,гэрч Д.М өгсөн: “...Намайг гэртээ ирэхээс өмнө манай нөхөр утсаар яриад 2019 оны 06 дугаар сарын 03-аас 04-ний шөнө 45 тооны хонь алдсан талаараа хэлсэн... Манай хүү Б ангийнхаа Д гэх хүүтэй хамт мотоциклиор яваад Хайрхан сумын Жарантай багийн Эмээлт дугуй гэх газар нутаглаж байгаа Х гэж айлын хонинд хулгайд алдсан хониноос 5 хонь байна гэж ярьж ирсэн. Би өөрөө маргааш нь очиж үзэхэд манай зүс, имтэй 5 хонь байсан... Дараа нь Х эхнэрийн хамт 5 хонийг ачиж авчирч өгсөн. Түүний дараа Энхээ ирээд би аваагүй Х авсан гэж ярьсан. Х, Э хоёр нийлсэн үү эсвэл хамт явж байгаад хулгай хийсэн юм ярьсан. Э А Э гэдэг....” гэх мэдүүлэг /хх 1-ийн 210-212 хуу/ зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Өын үйлдлийг бүлэглэж бусдын мал хулгайлсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч А.Х, шүүгдэгч Р.Ө нарын үйлдлийг бүлэглэж, бусдын олон тооны мал хулгайлсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ж.Цгийн үйлдлийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бусдад шилжүүлэн худалдсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...” гэж мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ...”гэж мөн хуулийн 2 дахь хэсэгт “...Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно...”гэж мөн хуулийн 3 дахь хэсэгт”... Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно...”гэж тус тус заажээ.
Иймд Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Өын үйлдлийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлий 1дэх хэсгийг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэснийг зөвтгөж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэж , мөн шүүгдэгч А.Х, шүүгдэгч А.Э нарын үйлдлийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлий 1дэх хэсгийг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2дахь хэсэгт зааснаар гэснийг зөвтгөж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар гэж зөвтгөж зүйлчлэх нь зүйтэй байна.
“Олон тооны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно гэж, 2015 оны Эрүүгийн хуулинд тайлбарласан байх тул шүүгдэгч Р.Ө нь бүлэглэж бусдын мал хулгайлах гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч А.Х, шүүгдэгч А.Э нар нь бүлэглэж бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг, харин шүүгдэгч Ж.Цгийн үйлдэл нь шүүгдэгч А.Х, А.Э нарын 4тооны бярууг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж түүний эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бусдад худалдсан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Гэмт хэргийн улмаас хохирогч А.Хт 650.000 төгрөгийн, хохирогч Б.Эад 2000.000 төгрөгийн, хохирогч Б.Эад 1500.000төгрөгийн, хохирогч Ц.Цт 3.690.000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зах зээлийн ханшаар 2.000.000 төгрөг болохыг тогтоосон мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 153 дугаартай дүгнэлт /хх 1-ийн 48 хуу/, 2019 оны 06 дугаар сарын байдлаар зах зээлийн ханшаар нийт 3.690.000 төгрөг болохыг тогтоосон мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 165 дугаартай дүгнэлт /хх 1-ийн 244 хуу/, 2017 оны 05 дугаар сарын байдлаар зах зээлийн ханшаар 650.000 төгрөг болохыг тогтоосон мэргэшсэн үнэлгээчин А.Б 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 150 дугаартай дүгнэлт /хх 1-ийн 114 хуу/, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зах зээлийн ханшаар нэг бүрийн үнэлгээг 500.000 төгрөг буюу нийт 1.500.000 төгрөг болохыг тогтоосон мэргэшсэн үнэлгээчин А.Б 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 151 дугаартай дүгнэлт /хх 1-ийн 114 хуу/ зэрэг шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус нотлогдон тогтоогдсон байгаа ч хохирогч Б.Эын өгсөн ”...Би Булган аймгийн Сайхан сумын О гэх айлд очиж уг дөрвөн бяруугаа олж авсан юм. Би бяруунуудаа хайж, ойр орчмын дөрвөн сум, багуудаар хайсан бензиний зардал мөн телевизороор зарлуулсан хөлс мөнгөө нийлүүлээд Хгээс 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирлоо авсан...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 19-21 хуу/, хохирогч А.Хын өгсөн”...Би тухайн үедээ гомдол гаргаагүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 97-98 хуу/, хохирогч Ц.Ц өгсөн”... Х эхнэрийн хамт миний алдсан 5 хонийг машинаараа ачиж надад авчирч өгсөн...”гэх мэдүүлэг хэргийн материалтай танилцахдаа 2эр хонь 3 төлөг авсан /3-р хх-ийн 205хуу/,хохирогч Б.Э нь хэргийн материалтай танилцлаа санад хүсэлт байхгүй /3р хх-ийн 210хуу/ гэсэн байх тул хохирогч Б.Э, хохирогч А.Х хохирлыг нөхөн төлсөн шүүгдэгч Ж.Ц, шүүгдэгч Р.Ө нарыг бусдад төлөх төлбөргүй харин шүүгдэгч А.Х шүүгдэгч А.Э нар нь хохирогч Ц.Цт 3690.000 төгрөгийн хохирол учруулсанаас 530.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж үлдэгдэл 3160.000 төгрөгийг шүүгдэгч А.Хгээс 1580.000 төгрөгийг, шүүгдэгч А.Эаас 1580.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ц.Цт олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй ...” гэж заасан бөгөөд уг хууль нь Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор баталсан өдрөөс хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
2015оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох талаар хуульчилсан бөгөөд энэ хуулийн 1.10 дугаар зүйлийн 2дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж заасан байсныг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно...”гэж заасан боловч шүүгдэгчид ашигтай байдлаар шүүгдэгч Ж.Цгийн 2019 оны 05дугаар сарын 04-ны гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний эх үүсвэрийг нуун далдах зорилгоор худалдсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тухайн гэмт хэргийг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэх үндэслэлээр буюу эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.
2021 оны Өршөөлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2 дахь хэсэгт зааснаар “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 4дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт”... энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна...”мөн 5дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт”...Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно...”гэж мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар “...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/…гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж тус тус гэж хуульчилсан байна. Гэвч 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хорих ял шийтгэнэ...”гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч А.Х нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор 2002оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийг хурааж, 2жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан байгаа бөгөөд тэнсэж хянан харгалзсан хугацаа дуусаагүй байхад гэмт хэрэг үйлдсэн байх хэдий ч 2021 оны өршөөл үзүүлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хгийн дээрх тэнссэн хугацаа нь өршөөлийн хуульд хамрагдаж өршөөн хэрэгсэхгүй болгох боломжтой байна.
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10-д”....Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ...”гэж мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.12-“.... яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна...”гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Р.Ө, шүүгдэгч А.Х, шүүгдэгч А.Э нарын үйлдсэн гэмт хэрэг нь өршөөлийн хуульд хамрагдаж байгаа бөгөөд шүүгдэгч Р.Ө нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн шүүгдэгч А.Х, А.Э нар зарим хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нарт гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал гэмт хэргийн шинж байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Өад 6сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хд 2жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Эт 2жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Өад оногдуулсан 6сарын хугацаагаар хорих ялыг 6сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Өршөөлийн үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х, шүүгдэгч А.Э нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэм хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 11дүгээр сарын 18-ний өдрийн 50, 51 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгч Р.Өын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийг хурааж, мөн шүүгдэгч А.Х, А.Э нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 50-91УБҮ улсын дугаартай минибак маркийн автомашин зэргийг тус тус хурааж, улсын орлого болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Р.Өын шүүгчийн захирамжаар цагдан хоригдсон 1 хоногийг түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцож, харин шүүгдэгч А.Х шүүгдэгч А.Э, шүүгдэгч Ж.Ц нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ж.Ц шүүгдэгч Р.Ө нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй , шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт А Х, Ш овогт Ан Э нарыг бүлэглэж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Р Өг бүлэглэж бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, М овогт Ж Цг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний эх үүсвэрийг нуун далдах зорилгоор бусдад шилжүүлэн худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 1.9 дүгээр зүйлийн 1дэх хэсгийг тус тус журамлан 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цд холбогдуулан Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Өыг 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хг 2/ хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч А.Эыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Өад оногдуулсан 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Х, шүүгдэгч А.Э нарт тус бүр оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. 2021оны Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Өад оногдуулсан 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хд оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2/хоёр/жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч А.Эт оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацааагаар хорих ялыг 2/хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Өын цагдан хоригдсон 1/нэг/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1/нэг/ хоногоор тооцож, түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х, шүүгдэгч А.Э нарыг 2/хоёр/ жилийн хугацааагаар, шүүгдэгч Р.Өыг 6/зургаа/сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр, оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа .............сумын нутаг дэвсгэрээс явахыг шүүгдэгч А.Х, шүүгдэгч А.Э нарыг 2/хоёр жилийн хугацаанд шүүгдэгч Р.Өыг 6/зургаа/ сарын хугацаанд тус тус хориглосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х, шүүгдэгч А.Э нар нь шүүхээс оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Р.Ө нь шүүхээс оногдуулсан 6/зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1/нэг/ хоногийг хорих ялын 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Х, шүүгдэгч А.Э, шүүгдэгч Р.Ө нарт мэдэгдсүгэй.
9. Иргэний хуулийн 497дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хгээс 1580.000/ нэг сая таван зуун наян мянга/ төгрөгийг шүүгдэгч А.Эаас 1580.000/ нэг сая таван зуун наян мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багт оршин суух А овогт Ц Цт/РД:/-т олгосугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 11дүгээр сарын 18-ний өдрийн 50, 51 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Р.Өын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийг хурааж, мөн шүүгдэгч А.Х, А.Э нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 50-91УБҮ улсын дугаартай минибак маркийн автомашин зэргийг тус тус хураан авч улсын орлого болгосугай.
11. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х, шүүгдэгч А.Э нарт 2/хоёр/ жилийн хугацаанд шүүгдэгч Р.Өад 6/зургаа/сарын хугацаанд зорчих эрхийг эдлэх ял эдлэх ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7,1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х, шүүгдэгч А.Э, шүүгдэгч Ж.Ц нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ж.Ц, шүүгдэгч Р.Ө нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
13. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
14. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч А.Х, шүүгдэгч А.Э, шүүгдэгч Ж.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Р.Өад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ