| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 101/2015/09014/И |
| Дугаар | 181/ШШ2017/03143 |
| Огноо | 2017-12-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2017/03143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г Б ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ж О ХХК-д холбогдох
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Олон Улсын эдийн засгийн хамтийн ажиллагааны банк.
Г Б ХХК, Ж О ХХК-ийн хооронд байгуулсан ЗГ 8115006274 дугаартай зээлийн гэрээг цуцалж, 30.241.827.659, 07 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлтэй
Ж О ХХК, Г банкны хооронд байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 22-ы өдөр байгуулагдсан ЗБ 8115006274 дугаарт ипотекийн гэрээ, 2014 оны 05 дугаар сарын 141-ний өдрийн ЗГ/8115006274-А тоот Ипотекийн гэрээ, 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ЗБ 8115006274 тоот ипотекийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗБ/8115006274-1 тоот гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ЗБ/8115006274-2 тоот “ЗБ 8115006274 тоот ипотекийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батхүлэг, Ц.Насанбуян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж О ХХК 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Голомт банктай ЗГ8115006274 дугаартай зээлийн гэрээг байгуулж, уг зээлийн гэрээний дагуу 25,130,000,000 төгрөгийн жилийн 12 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээлж авсан. Энэ зээлийн барьцаанд нийтдээ 27 ширхэг хөрөнгө байдаг. Үүнээс 6 ШТС, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, 21 ширхэг газар эзэмших эрх байдаг. Энэ бүх барьцаагаар хангаад, дээрээс нь нэмээд Ж О ХХК өөрийнхөө компанийн гаргасан хувьцааны 60 хувийг үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцаалсан байдаг. Энэ зээлийн авснаас хойш төлж байгаад, төлөх явцдаа зээлийн гэрээг зөрчиж эхэлсэн байдаг. Нийтдээ зээл болон хүүгийн төлбөрт 4,281,924,217.7 төгрөгийг төлсөн. Үлдсэн хэсгийг төлж барагдуулахгүйгээр зээлийн гэрээний зөрчлийг гаргаж эхэлсэн. Энэ зээлийн гэрээний зөрчлийг арилгуулахаар Голомт банкны зүгээс хэд хэдэн удаа шаардлагыг бичгээр хүргүүлсэн байдаг. Энэ шаардлагыг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Зээлийн гэрээний зөрчилийг арилгах талаар шаардлагыг 3 удаа хүргүүлсэн. Гэтэл энэ шаардлагыг биелүүлээгүй, зээлийн гэрээний зөрчил цаашаа үргэлжилсэн. Тийм учраас зээлийн гэрээний эцсийн хугацаа дуусаагүй тул Голомт банкны зүгээс зээлийн гэрээний 3.1.1-д заасан төлбөрийн хуваарьт үүргээ хугацаандаа биелүүлээгүй, гэрээнд заасан мэдээллүүдийг гэрээний 4.2.1, 4.2.2, 4.2.7-д заасны дагуу ирүүлээгүй учир 4.2-т заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, буцаан дуудах эрх үүссэн байгаа. Үүнийг шүүхийн журмаар нэхэмжилж байгаа. Нэмэгдүүлсэн шаардлагатайгаа нийлээд 30,241,827,659.7 төгрөгийн үлдэгдэл байгаа. Үндсэн зээлээс төлөлт хийгдээгүй, хүүнээс 4,200,000,000 төгрөг төлсөн, үүнээс үлдэгдэл нь 5,029,257,152.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 82,570,506.28 төгрөг, нийт дүнгээрээ 30,241,827,659.7 төгрөг болж байгаа. Энэ тооцоолол бол 2016 оны 8сарын 24-ний өдрийн байдлаар үлдэгдэл ийм байгаа. Иймд нэхэмжлэлийг хангаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулж өгнө үү.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэлийг буцаалгах хүсэлтэй байна. Мөн энэ нэхэмжлэлийн шаардлагадаа тэмдэгтийн хураамж төлөөгүй байна. Тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн гээд Олон улсын хэлцэл гээд бичиг баримт хавтаст хэрэгт авахуулсан боловч түүний орчуулга нь албан ёсны орчуулга биш байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага нь процессын шаардлага хангаагүй байна. Эвлэрэл байгуулсан. Энэ нь талууд хооронд гэрээ байгуулсан нь Голомт банкны барьцааны эрх үүрэгт нөлөөлөх боломжгүй. Эвлэрлийн гэрээг хэдийгээр байгуулсан боловч ямар нэгэн хэрэгжилт байхгүй, хэрэгжих боломжгүй байгаа. Олон Улсын Хөгжлийн банк нь Монгол улсын хуулийн этгээд биш учраас газар эзэмших эрх шилжих боломжгүй. Энэ эвлэрлээр газар эзэмших эрхийг тухайн хэргийн нэхэмжлэгч Олон улсын Хөгжлийн банк руу зарчихсан. Эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид маш тодорхой дурдсан байгаа.
Өөрөөр хэлбэл хуулиар хориглосон энэ заалтыг зөвшөөрлийг авсны үндсэн дээр шилжүүлэх боломжтой гэж шүүхийн магадлалд дурдсан байдаг. Энэ зөвшөөрөл нь байхгүй байна. Хуулиар хориглосон зүйлд зөвшөөрөл олгох нь УИХ гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ эвлэрэл нь өнөөдрийн Монгол улсын байдлаар хууль бус, хэрэгжүүлэх ямар ч боломжгүй байна. Мөн тэнд барьцаа гаргуулах тухай эвлэрэл хийгдээгүй. Өмчлөл буюу эзэмших эрх шилжүүлэх тухай эвлэрэл байсан. Тийм учраас энэ хийсэн эвлэрлийн гэрээ, Голомт банкны барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах боломжгүй гэж үзэж байна. Бид нарын зөвшөөрлийг авалгүйгээр барьцаалсан гэдэг. Бид нар хууль ёсны барьцаалагч мөн байсан гэсэн үндэслэлээ тавьж байгаа. Гэтэл Газрын тухай хуулийн 38.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж, барьцаалж болно, эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хооронд явагдана гэсэн байна. Энэ хуулийн зохицуулалтыг зөрчсөн барьцааны гэрээ байгаа. Тэгэхээр 2008 онд манай барьцаанд байсан зүйлийг бид нарын зөвшөөрөлгүй барьцааллаа гэж байгаа нь хуулийн хүчин төгөлдөр биш байна. Гуравдагч этгээдийн шаардлага процессын шаардлага хангахгүй байна. Мөн хуулийн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Г банкнаас Ж О ХХК-д холбогдуулан тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Ж О ХХК нь Голомт банктай 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 25,130,000,000 төгрөгийн дүн бүхий №ЗГ8115006274 тоот зээлийн гэрээг үзэглэсэн юм. Гэвч Ж О ХХК нь Голомт банктай байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №ЗГ8115006274 тоот зээлийн гэрээнд заасан 25,130,000,000 төгрөгийн зээлийг хүлээн авч ашиглаагүй юм.
Өөрөөр хэлбэл 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 25,130,000,000 төгрөгийг манай байгууллагын дансанд шилжүүлсэн боловч Г Б болон Ж групп ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Б нарын хүсэлт, тохиролцооны дагуу 25,130,000,000 төгрөгийг 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Жаст групп ХХК-ийн Голомт банктай байгуулсан 2011 оны №ЗГ8115005121 тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг хаасан.
Учир нь Жаст групп ХХК нь Голомт банктай 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №ЗГ8115005121 тоот зээлийн гэрээ байгуулсан байсан ба Ж групп ХХК нь уг гэрээнд заасан зээлийн төлбөрийг зээл эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлж барагдуулаагүй.
Жаст групп ХХК нь 2011 оны №ЗГ8115005121 тоот зээлийн гэрээний төлбөрийг төлж барагдуулаагүй тул Г Б нь Ж групп ХХК-ийн охин компани болох Ж О ХХК-тай 2013 оны №ЗГ8115006274 тоот зээлийн гэрээг байгуулж, уг зээлийн төлбөрийг зээл олгосон өдөр /2013.07.24/ Ж групп ХХК- д шилжүүлэх замаар Ж групп ХХК-ийн нэр дээрх зээлийн төлбөрийг төлүүлж, зээлийг хаалгасан байна.
Ийнхүү Г банкны зээлийг Ж групп ХХК-ийн зээлийн төлбөрийг хаасан болох нь Ж О ХХК-ийн депозит дансны хуулга, төлбөрийн баримт болон Жаст групп ХХК-ийн зээл төлөлтийн хуулга, зээлийн гэрээг зэрэг баримтаар тоггоогдож байгаа юм.
Нөгөөтэйгүүр манай байгууллага нь Ж групп ХХК-тай ямар нэгэн зээлийн болон бусад гэрээг байгуулж, 25,130,000,000 төгрөгийг шилжүүлээгүй бөгөөд энэ их мөнгөн хөрөнгийг бусдад ямар нэг үндэслэлгүйгээр шилжүүлэх санхүүгийн чадамжтай байгууллага биш билээ.
Г банктай байгуулсан 2013 оны №ЗГ8115006274 тоот зээлийн гэрээний төлбөрийг бодитойгоор хүлээн авч ашиглаагүй учир уг төлбөрийг төлөх үндэслэл, боломж байхгүй юм. Г банкнаас тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн 2 дахь шаардлагад “шүүхийн шийдвэрт дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгүүд байгааг дурьдаж, нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү” хэмээн дурьдсан байдаг.
Гэтэл Г банкны нэхэмжлэлийн шаардлагад дурьдаад буй барьцаа хөрөнгүүд нь Иргэний хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №1073 дугаар магадлалаар Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банкинд шилжихээр шийдвэрлэгдсэн байдаг.
Өөрөөр хэлбэл Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банкны нэхэмжлэлтэй, Жаст групп ХХК-д холбогдох иргэний хэрэгт зохигч талууд эвлэрч, эвлэрлийн гэрээний дагуу барьцаа хөрөнгүүд /Голомт банкны нэхэмжлэлийн шаардлагад дурьдаад буй хөрөнгүүд/-ийг бүхэлд нь Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банкинд шилжүүлэхээр Жаст групп ХХК-д хүлээн зөвшөөрсөн байдаг. Голомт банкны нэхэмжлэлийн шаардлагад дурьдаад буй барьцаа хөрөнгүүд нь Ж О ХХК-ийн хөрөнгө биш бөгөөд уг хөрөнгийг бусдад шилжүүлэхээр хуулийн хүчин төгөлдөр магадлал байх тул нэхэмжлэлийн шаардпагыг хангах, хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ тухай нэхэмжлэгч Г Б нь сайтар мэдэж байгаа юм.
Нөгөөтэйгүүр Ж О ХХК-тай байгуулсан барьцааны гэрээг талууд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын харьяа Үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлээгүй тул Иргэний хуулийн 156.2, 156.3-т тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм.
Иймд Г банкнаас тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “Манай Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны банк (ОУЭЗХАБ) нь Ж групп ХХК-тай 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр №10К/08 тоот “Зээлийн гэрээ” байгуулан Жаст групп ХХК-д 12,000,000 евро зээлдүүлэн олгосон.
Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул Зээлдүүлэгчээс Монгол Улсын иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд зээлийн төлбөрт зээлийн барьцаанд тавьсан эд хөрөнгө, эрхийг шилжүүлэн өгөхөөр “эвлэрэлийн гэрээ” байгуулж түүнийг Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 сарын 14-ны 1073 тоот магадлалаар баталгаажуулж хуулийн хүчин төгөлдөр болсон болно.
Тус шүүхийн хүчин төгөлдөр магадпалд заасан эд хөрөнгийг шилжүүлэн авах ажиллагаа хийгдэж байна.
Харин Голомт банкны нэхэмжлэлтэй, Ж О ХХК-д холбогдох нэхэмжлэлийн хүрээнд дээрх шүүхийн хүчин төгөлдөр магадлалд дурдаж ОУЭЗХАБ-д шилжүүлэн авах эрх нь үүсээд буй ОУЭЗХАБ-д шилжүүлэн авах эрх нь үүсээд буй эд хөрөнгө болох нэр 1 бүхий 6 газрын эзэмших эрхийг зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд шилжүүлэн өгүүлэхээр шаарджээ.Үүнд:
| Голомт банкны нэхэмжлэлд дурьдсанаар ШТС-ын зориулалттай эзэмших эрхтэй газрууд | Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн /2014 оны 11 сарын 14-ний 1074 тоот магадлалаар тогтоосноор/ |
| Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, нэгж талбарын дугаар: 4201000274, 1200 мкв талбайтай | Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 1200 м.кв газар эзэмших эрх /магадлалын 11 дэх тал 75/ |
| Орхон аймаг, Баян-Өндөр сум, 1325 мкв талбайтай газар | Орхон аймаг, Баян-Өндөр сум, ШТС-ын зориулалттай, 1325 м.кв газар эзэмших эрх/Магадлалын 8 дах тал 36./ |
| Булган аймаг, Хутаг -Өндөр сум, нэгж талбарын 6314000292 дугаар бүхий 900м.кв газар | Булган аймаг, Хутаг Өндөр сум, 900 м.кв газар эзэмших эрх, /Магадлалын 8-дах тал 40./ |
| Өвөрхангай аймаг, Хар хорин сум, нэгж талбарын 6209000305 дугаар бүхий 1,0 га газар | Өвөрхангай аймаг, Хар хорин сум, ШТС зориулалттай 10000 м.кв газар эзэмших эрх/магадлал 9 дэх тал 50./ |
| Завхан аймаг, Тосонцэнгэл сум, нэгж талбарын 120500828 дугаар бүхий 1750 м.кв, талбайтай газар | Завхан аймаг, Тосонцэнгэл сум, 1750 м.кв газар эзэмших эрх /магадлал 8 дах тал 45./ |
| Архангай аймаг, Их тамир сум, нэгж талбарын 6517000807 дугаар бүхий 2900мкв газар | Архангай аймаг, Их тамир сум, 2900 мкв газар эзэмших эрх, /Магадлал 9 дэх тал 60./ |
Мөн Голомт банкны нэхэмжлэлтэй, Жаст-Ойл ХХК-д холбогдох нэхэмжлэлийн хүрзэнд дээрх шүүхийн хүчин төгөлдөр магадлалд дурдаж ОУЭЗХАБ-д шилжүүлэн авах эрх нь үүсээд буй үл хөдлөх эд хөрөнгө болох ШТС-уудын байрлаж буй нэр бүхий 6 газрын эзэмших эрхийг зээлийн гэрэзний үүргийн биелэлтэнд шилжүүлэн өгүүлэхээр шаарджээ.Үүнд:
| 1 | Голомт банкны нэхэмжлэлд дурьдсанаар ШТС-ын зориулалттай эзэмших эрхтэй газрууд | Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн /2014 оны 11 сарын 14-ний 1074 тоот магадлалаар тогтоосноор/ |
| 2 | БГД, 20-р хороо, 3042 мкв газар эзэмших эрх, | ШTC-1, БГД, 20-р хороо, бүх эд хөрөнгө газрын хамт /магадлын 66 дах тал, 1.1 |
| 3 | СХД, 20-р хороо, 5900 мкв газар эзэмших эрх, | Авто бааз, бүх эд хөрөнгө сайжруулалтын газрын хамт, СХД-ын 20-р хороо /магадлын 66 дах тал 13./ |
| 4 | БГД 5-р хороо, 3613 мкв газар эзэмших эрх, | ШТС-5 БГД, 5-р хороо, бүх эд хөрөнгө газрын хамт /магадлалын 67 тал -17/ |
| 5 | БГД, 11 хороо, 3150 м.кв газар | LUTC-9 БГД, 11 хороо, бүх эд хөрөнгө газрын хамт /магадлалын 67 тал -21/ |
| 6 | БЗД, 15 хороо, 2100 м.кв газар | ШТС-10 БЗД, 15 хороо бүх эд хөрөнгийн газрын хамт /магадлалын 67 тал -22/ |
| 7 | БЗД, 12 хороо, 1750 м.кв газар | ШТС-11 БЗД 12 хороо, бүх эд хөрөнгө газрын хамт /магадлалын 67 тал -23/ |
Дээр дурдсанаар энэхүү нэхэмжлэл нь шүүхийн хүчин төгөлдөр магадлалаар шилжсэн тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хууль ёсны эзэмшигч, эрх шилжүүлэн авагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын 1 дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна”, 85.2-т “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна”. 87.1-т “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ”. 101.1-т “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн эүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” 101.5-д “Эд хөрөнгө өмчлөх эрх тухайн эд хөрөнгийн бүрдэл хэсэгт нэгэн адил хамаарна” гэж тус тус заасан.
Дээрх эд хөрөнгүүдийг зээлдэгч Ж О ХХК нь Олон Улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банкинд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгож 2008 оны 12 сарын 15-ны өдрийн “7И/08 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-Ипотек”, 2009 оны 2-р сарын 13-ны өдрийн 1И/09 “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-Ипотек”-ийн гэрээгээр барьцаалсан байна. Иргэний хуулийн 162-р зүйлийн 162.1 “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд барьцаалагч, барьцаалуулагч нь харилцан зөвшөөрөл авах үүрэгтэй, 1621.1.3 барьцаалуулагч нь барьцааны зүйлийн хувьд гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бол барьцаалагчаас, 164.1 Эрх барьцаалахад энэ хуулийн 153-160 дугаар зүйлийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна” гэж тус тус заасны дагуу дээрх эд хөрөнгүүдийн талаар бусадтай хэлцэл хийх бол барьцаалагч Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банкнаас зөвшөөрөл аваагүй.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна. 56.1.8 хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж заасны дагуу Ж О ХХК, Голомт банкны хооронд байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 22-ы өдөр байгуулагдсан ЗБ 8115006274 дугаарт ипотекийн гэрээ, 2014 оны 05 дугаар сарын 141-ний өдрийн ЗГ/8115006274-А тоот Ипотекийн гэрээ, 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ЗБ 8115006274 тоот ипотекийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗБ/8115006274-1 тоот гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ЗБ/8115006274-2 тоот “ЗБ 8115006274 тоот ипотекийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г Б ХХК нь хариуцагч Ж О ХХК-д холбогдуулан Г Б ХХК, Ж О ХХК-ийн хооронд байгуулсан ЗГ 8115006274 дугаартай зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30.241.827.659, 07 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлтэй,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж О ХХК, Голомт банкны хооронд байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 22-ы өдөр байгуулагдсан ЗБ 8115006274 дугаарт ипотекийн гэрээ, 2014 оны 05 дугаар сарын 141-ний өдрийн ЗГ/8115006274-А тоот Ипотекийн гэрээ, 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ЗБ 8115006274 тоот ипотекийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗБ/8115006274-1 тоот гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ЗБ/8115006274-2 тоот “ЗБ 8115006274 тоот ипотекийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч Г Б ХХК нь хариуцагч Ж О ХХК-д холбогдуулан Г Б ХХК, Ж О ХХК-ийн хооронд байгуулсан ЗГ 8115006274 дугаартай зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30.241.827.659, 07 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Ж О ХХК нь уг зээлийг авч ашиглаагүй, Жаст групп ХХК-ийн зээлийг хаасан, барьцаа хөрөнгө нь Эдийн засгийн олон улсын хамтын ажиллагааны банкинд олгохоор шийдвэрлэсэн гэж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Талуудын хооронд 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ЗГ8115006274 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу 25.130.000.000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээл олгохоор тохиолцсон гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэгч нь 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ЗГ 8115006274 дугаартай зээлийн гэрээний дагуу 25.130.000.000 /хорин таван тэр бум нэг зуун гучин сая/ төргөгийг хариуцагч Ж О ХХК-ийн дансанд шилжүүлсэн болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /нэгдүүгээр ХХ-ийн 66 дахь тал/
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дуусах бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлдэгч зээлийн гэрээний үүрэгт 25.130.000.000 төгрөг, зээлийн хүүд 5.029.257.152 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82.570.506 төгрөг, нийт 30.241.827.658.000 төгрөгийг төлж барагдуулаагүй болох нь зээл, зээлийн хүүгийн тооцоолол болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргийг зээлдэгчээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д заасны дагуу шаардах эрхтэй гэж үзэв.
Иймд хариуцагч Ж О ХХК-иас үндсэн зээл 25.130.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г Б ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Талуудын хоорон байгуулсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь үүргээ биелүүлж 25.130.000.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн ба хариуцагчийн өмчлөлд шилжсэн мөнгийг хэрхэн зарцуулах нь хариуцагч талын хүсэл зоригийн асуудал юм.
Талуудын хооронд 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ЗГ8115006274 дугаартай “Зээлийн гэрээ”-ний дагуу нэг сарын хүү 251.300.000 төгрөг бөгөөд хариуцагч талын хүүнд төлсөн 4.281.924.217 төгрөгийг хасаж тооцоход 5.029.257.152 төгрөгийг үлдэгдэлтэй болох нь баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч Ж О ХХК-иас зээлийн хүүд 5.029.257.152 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82.570.506 төгрөг, нийт 5.111.827.658 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.
Иймд Ж О ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 25.130.000.000 төгрөг, зээлийн хүүд 5.029.257.152 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82.570.506 төгрөг, нийт 30.241.827.658.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г Б ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Талуудын хооронд 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ЗБ/8115006274 дугаартай Ипотекийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу дараах үл хөдлөх эд хөрнгийг барьцаалсан байна.
2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ЗБ/8115006274-2 дугаартай Ипотекийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу дараах үл хөдлөх эд хөрнгийг барьцаалсан байна.
2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ЗБ/8115006274-А дугаартай Ипотекийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу дараах үл хөдлөх эд хөрнгийг барьцаалсан байна.
Талуудын хооронд 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ЗБ/8115006274 дугаартай Барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Ж О ХХК-ийн 60 хувийн хувьцааг барьцаалсан байна.
Хариуцагч нь барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, мөн эдийн засгийн олон улсын хамтын ажиллагааны банкинд шилжүүлэн өгөхөөр шидвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй гэж маргасан байна.
Талуудын хоорондын 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ЗГ8115006274 ЗБ/8115006274 гэрээ нь 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ 8115005121 дугаартай зээлийн гэрээний үргэлжлэл бөгөөд уг зээлийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.
Учир нь Жаст групп ХХК болон Голомт банкны хооронд ЗБ/8115006274 зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 19.500.000.000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлсэн ба уг зээлийн барьцаанд 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ЗБ/8115006274 дугаартай Барьцааны гэрээнд дурдсан нэр бүхий 27 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь зээлийн гэрээ, түүний барьцааны гэрээгээр тогтоогдож байна. /нэгдүгээр ХХ-ийн 188-250 дах тал, хоёрдугаар ХХК-ийн 1-18 дахь тал/.
Хариуцагч Ж О ХХК-иас 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1-1143/13 дугаар албан бичгээр Голомт банкинд Жаст групп ХХК болон иргэн Г.Дашням нарын хооронд байгуулагдсан хэлцлээр Ж О ХХК-ийн хувьцаа эзэмшигч солигдсон болно Уг хэлцэлд зааснаар Жаст групп ХХК-ийн Голомт банкнаас авсан 20,5 тэрбум төгрөгийн зээлийг, гэрээгээр бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт, иргэн Ш.Батхүү, Ш.Батсайхан нарын нийт 1,5 сая ам.долларын зээлийг, зээлийн гэрээнүүдээс бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт Ж О ХХК-д бүрэн шилжүүлэх буюу Ж О ХХК төлж барагдуулахаар тохиролцсон юм.
Манай компани нь үндсэн үйл ажиллагаанаас болон авлага цуглуулах үр
ашиг багатай үндсэн хөрөнгийг борлуулах, хувьцаа эзэмшигчээс болсон шинэ
хөрөнгө оруулагчаас хөрөнгө оруулалт татах зэрэг эх үүсвэрээс дээрх
зээлүүдийг ойрын 5 жилд багтаан төлж барагдуулах юм. Иймд Голомт банкнаас Жаст групп ХХК-ийн нэр дээр авсан зээлийн зээл, хүү, торгууль нийт 22,6 тэрбум төгрөг, иргэн Ш.Батхүү, Ш.Батсайхан нарын төгрөгт хөрвүүлсэн дүнгээр (1USD=1503MNT) зээл, хүү, торгууль 2,5 тэрбум төгрөгийг Ж О ХХК-д шилжүүлж, Жаст групп ХХК-н нэр дээр бүртгэлтэй Голомт банкинд барьцаалагдсан шатахуун түгээх станцууд газар эзэмших эрхүүдийг Ж О ХХК-д шилжүүлэх зөвшөөрлийг олгож өгнө үү...” гэх утга бүхий хүсэлтийг ирүүлсэн. /Хоёрдугаар ХХ-ийн 19 дэх тал/
Мөн өдөр хариуцагч Ж О ХХК-иас №-1156/13 дугаар албан бичгээр Жаст групп ХХК болон Г.Д миний бие нарын хооронд хийгдсэн Ж О ХХК-ийн хувьцааг шилжүүлэх гэрээгээр “Жаст Грулп” ХХК болон иргэн Ш.Батхүү, Ш.Батсайхан нарын Голомт банкин дахь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг Ж О ХХК-д шилжүүлэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Мөн Ш.Батхүү болон Ш.Батсайхан нарын уг зээлээр авсан Хавсралт №1-д заагдсан хөрөнгүүдийг Ж О ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Г.Дашнямд шилжүүлж байгааг тодорхойлов. “ гэж тодорхойлолтыг Голомт банкинд гаргасан. /хоёрдугаар хх-ийн 20 дахь тал/
2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Жаст групп ХХК-ийн 1/417 дугаар албан бичгээр “...манай компанийн танай банкнаас авсан 20.5 тэр бум төгрөгийн зээлийг энэхүү зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан шатахуун түгээх станцууд болон газар эзэмших эрхүүдийг хамтаар Ж О ХХК-д шилжүүлэх хүсэлтийг та бүхэнд үүгээр хүргүүлж буйг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэх агуулгатай мэдэгдэл хүргүүлсэн ба Ш.Б, Батсайхан нараас удаа дараа хүсэлтийг Го банкинд хүргүүлж байсан болох нь баримтаар тогтоогдож байна. /хоёрдугаар хх-ийн 23-28 дахь тал/
Ж О ХХК болон Г Б ХХК-ийн хооронд “Хамтран ажиллах гэрээ” нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээний 3 дугаар зүйлд /Зээлийн үүргийг шилжүүлэх/-д Жаст групп ХХК нь энэхүү гэрээг байгуулах өдрийн байдлаар ЗГ8115005141 дугаарт Зээлийн гэрээний үндсэн төлбөрт 999,973,280.00 төгрөг, хуримтлагдсан хүүнд 92,014,117.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 38,402,290.23 төгрөг нийт 1,130,389,688.08 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болно.”, 3.2”-т Жаст групп ХХК нь энэхүү гэрээг байгуулах өдрийн байдлаар ЗГ8115005121 дугаарт Зээлийн гэрээний үндсэн төлбөрт 19,500,000,000.00 төгрөг, хуримтлагдсан хүүнд 1,987,549,902.14 төгрөг нийт 21,487,549,902.14 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болно.”, 3.3-т “Иргэн Ш.Батхүү нь энэхүү гэрээг байгуулах өдрийн байдлаар ЗГ81150Ш732 Дугаарт Зээлийн гэрээний үндсэн төлбөрт 1,262,907.0 ам.доллар, хуримтлагдсан хүүнд 109,087.79 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд 11,991.68 ам.доллар нийт 1,383,986.47 ам.долларын төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болно.”, 3.4-т “Иргэн Ш.Батсайхан нь энэхүү гэрээг байгуулах өдрийн байдлаар ЗГ8115004159 дугаарт Зээлийн гэрээний үндсэн төлбөрт 240,000.00 ам.доллар, хуримтлагдсан хүү 44,443,71 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд 2,804.52 ам.доллар нийт 287,248.23 ам.долларын төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болно.”, 3.5-т “Жаст Групп’ ХХК-иас болон Ш.Батхүү, Ш.Батсайхан нараас Ж О ХХК-д шилжих зээлийн үүргийн дүн нь энэ гэрээний 3.1, 3.2, 3.3 болон 3.4 дахь хэсгүүдэд нийт өр төлбөрүүдийн нийлбэртэй тэнцүү байна.”, 3.6-д “Энэ гэрээний 3.1, 3.2, 3.3 болон 3.4 дахь заалтууд нь мэдээлийн чанартай бөгөөд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоосонд тооцогдохгүй болно”, 3.7-д Ж О ХХК нь энэ гэрээний 3.1, 3.2, 3.3 болон 3.4-т заасан зээлүүдийг төлөх замаар зээлийн үүргийг шилжүүлэн авна.” гэж тохиролцсон бөгөөд уг гэрээний 4-т “Барьцааны үүргийг шилжүүлэх” 4.1-т зааснаар “4.1 Банк нь энэ гэрээний 3.1 болон 3.2-т заасан Зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан байгаа Жаст групп ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй дараах хөрөнгүүдийг Ж О ХХК-ийн нэр дээр шилжүүлэх зөвшөөрлийг зээлдэгчид олгоно. Үүнд:
| Хөрөнгийн тодорхойлолт №1 | ||
| 1 | Хөрөнгийн нэр зориулалт | Шатахуун түгээх станц-49 |
| 2 | Байршил, талбайн хэмжээ | СБД, 1-р хороо, 13-р хороолол, Олимпын гудамж, 54м.кв талбай |
| 3 | Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар | Ү-2203012406, №000065687
|
| Хөрөнгийн тодорхойлолт №2 | ||
| 1 | Хөрөнгийн нэр зориулалт | Газар эзэмших эрх, Шатахуун түгээх станцын зориулалттай |
| 2 | Байршил, талбайн хэмжээ | СБД, 1-р хороо, 3062.6 м.кв талбай |
| 3 | Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар | № 0203584
|
| Хөрөнгийн тодорхойлолт №3 | ||
| 1 | Хөрөнгийн нэр зориулалт | Шатахуун түгээх станц-136 |
| 2 | Байршил, талбайн хэмжээ | СБД, 11-р хороо, 100 айл, Цагдаагийн гудамж, 609 м.кв талбай |
| 3 | Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар | Ү-2203006218 № 000065686
|
| Хөрөнгийн тодорхойлолт №4 | ||
| 1 | Хөрөнгийн нэр зориулалт | Газар эзэмших эрх, Шатахуун түгээх станцын зориулалттай |
| 2 | Байршил, талбайн хэмжээ | БГД, 12-р хороо, 2074 м.кв талбай |
| 3 | Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар | № 0203585
|
| Хөрөнгийн тодорхойлолт №5 | ||
| 1 | Хөрөнгийн нэр зориулалт | Шатахуун түгээх станц-93 |
| 2 | Байршил, талбайн хэмжээ | БГД, 5-р хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө |
| 3 | Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар | Ү-2205018422 № 000067310
|
| Хөрөнгийн тодорхойлолт №6 | ||
| 1 | Хөрөнгийн нэр зориулалт | Газар эзэмших эрх, Шатахуун түгээх станцын 1 зориулалттай |
| 2 | Байршил, талбайн хэмжээ | БГД, 5-р хороо, 10-р хороолол, 3613.6 м.кв талбай |
| 3 | Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар | №0203591 |
| Хөрөнгийн тодорхойлолт №7 | ||
| 1 | Хөрөнгийн нэр зориулалт | Газар эзэмших эрх, Шатахуун түгээх станцын зориулалттай |
| 2 | Байршил, талбайн хэмжээ | БГД, 11-р хороо, 4-р хороолол, 3150 м.кв талбай |
| 3 | Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар | №0203593 |
| Хөрөнгийн тодорхойлолт №8 | ||
| 1 | Хөрөнгийн нэр зориулалт | Газар эзэмших эрх, Шатахуун түгээх станцын зориулалттай |
| 2 | Байршил, талбайн хэмжээ | БГД, 11-р хороо, 4-р хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө, 3201 м.кв талбай |
| 3 | Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар | №0203594 |
| Хөрөнгийн тодорхойлолт №9 | ||
| 1 | Хөрөнгийн нэр зориулалт | Шатахуун түгээх станц-46 |
| 2 | Байршил, талбайн хэмжээ | БГД, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс-1, Москвагийн гудамж, 72м.кв талбай |
| 3 | Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар | Ү-2205011474, №000067308 |
| Хөрөнгийн тодорхойлолт №10 | ||
| 1 | Хөрөнгийн нэр зориулалт | Газар эзэмших эрх, Шатахуун түгээх станцын зориулалттай |
| 2 | Байршил, талбайн хэмжээ | БГД, 20-р хороо, 3042 м.кв талбай |
| 3 | Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар | №0203595 |
| Хөрөнгийн тодорхойлолт №11 | ||
| 1 | Хөрөнгийн нэр зориулалт | Газар эзэмших эрх, Шатахуун түгээх станцын зориулалттай |
| 2 | Байршил, талбайн хэмжээ | БЗД, 12-рхороо, 1750 м.кв талбай |
| 3 | Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар | №0203590 |
|
|
| Шатахуун түгээх станцын хамт |
| Хөрөнгийн тодорхойлолт №12 | ||
| 1 | Хөрөнгийн нэр зориулалт | Газар эзэмших эрх, Шатахуун түгээх станцын зориулалттай |
| 2 | Байршил, талбайн хэмжээ | БЗД, 15-р хороо, 2100м.кв талбай |
| 3 | Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар | №0203581 |
|
|
| Шатахуун түгээх станцын хамт |
| Хөрөнгийн тодорхойлолт №13 | ||
| 1 | Хөрөнгийн нэр зориулалт | Шатахуун түгээх станц-120 |
| 2 | Байршил, талбайн хэмжээ | СХД, 20-р хороо, Сонсголон/18135/, Товчооны зам 50 м.кв талбай |
| 3 | Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар | дугаар, Ү-2201016235, №000063274
|
| Хөрөнгийн тодорхойлолт №14 | ||
| 1 | Хөрөнгийн нэр зориулалт | Газар эзэмших эрх, Шатахуун түгээх станцын зориулалттай |
| 2 | Байршил, талбайн хэмжээ | СХД, 20-р хороо, 5900 м.кв талбай |
| 3 | Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар | №0203577
|
| Хөрөнгийн тодорхойлолт №15 | ||
| 1 | Хөрөнгийн нэр зориулалт | Газар эзэмших эрх, |
| 2 | Байршил, талбайн хэмжээ | Архангай аймаг, Их тамир сум, 2900 м.кв талбай |
| 3 | Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар | №0154938
|
|
|
| Шатахуун түгээх станцын хамт |
| Хөрөнгийн тодорхойлолт №16 | ||
| 1 | Хөрөнгийн нэр зориулалт | Газар эзэмших эрх, |
| 2 | Байршил, талбайн хэмжээ | Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 4-р баг 1200 м.кв талбай |
| 3 | Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар | №0174912 |
|
|
| Шатахуун түгээх станцын хамт |
| Хөрөнгийн тодорхойлолт №17 | ||
| 1 | Хөрөнгийн нэр зориулалт | Газар эзэмших эрх, |
| 2 | Байршил, талбайн хэмжээ | Архангай аймаг, Эрдэнэмандал сум, 2-р баг 10000 м.кв талбай |
| 3 | Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар | №0005382 |
|
|
| Шатахуун түгээх станцын хамт |
| Хөрөнгийн тодорхойлолт №18 | ||
| 1 | Хөрөнгийн нэр зориулалт | Газар эзэмших эрх, |
| 2 | Байршил, талбайн хэмжээ | Булган аймаг, Хутаг-Өндөр сум, 900 м.кв талбай |
| 3 | Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар | №0171237 |
|
|
| Шатахуун түгээх станцын хамт |
| Хөрөнгийн тодорхойлолт №19 | ||
| 1 | Хөрөнгийн нэр зориулалт | Газар эзэмших эрх |
| 2 | Байршил, талбайн хэмжээ | Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2-р баг 1200 м.кв талбай |
| 3 | Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар | №0171505
|
|
|
| Шатахуун түгээх станцын хамт |
| Хөрөнгийн тодорхойлолт №20 | ||
| 1 | Хөрөнгийн нэр зориулалт | Газар эзэмших эрх |
| 2 | Байршил, талбайн хэмжээ | Дархан-Уул аймаг, Дархан сум, 3500 м.кв тапбай |
| 3 | Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар | №0079537
|
|
|
| Шатахуун түгээх станцын хамт |
| Хөрөнгийн тодорхойлолт №21 | ||
| 1 | Хөрөнгийн нэр зориулалт | Газар эзэмших эрх |
| 2 | Байршил, талбайн хэмжээ | Завхан аймаг, Тосонцэнгэл сум, Хайрхан 1750м.кв талбай |
| 3 | Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар | №0124612 |
|
|
| Шатахуун түгээх станцын хамт |
| Хөрөнгийн тодорхойлолт №22 | ||
| 1 | Хөрөнгийн нэр зориулалт | Газар эзэмших эрх, |
| 2 | Байршил, талбайн хэмжээ | Орхон хаймаг, Баян-Өндөр сум, 1325 м.кв талбай |
| 3 | Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар | №0153429 |
|
|
| Шатахуун түгээх станцын хамт |
| Хөрөнгийн тодорхойлолт №23 | ||
| 1 | Хөрөнгийн нэр зориулалт | Газар эзэмших эрх, |
| 2 | Байршил, талбайн хэмжээ | Өвөрхангай аймаг, Хархорин сум, 1-р баг 1 га талбай |
| 3 | Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар | №0140089 |
|
|
| Шатахуун түгээх станцын хамт |
|
|
|
|
| Хөрөнгийн тодорхойлолт №24 | ||
| 1 | Хөрөнгийн нэр зориулалт | Газар эзэмших эрх, |
| 2 | Байршил, талбайн хэмжээ | Өвөрхангай аймаг, Хархорин сум, Вангийн овоо баг, 1-р баг 0.3 га талбай |
| 3 | Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар | №0140090 |
|
|
| Шатахуун түгээх станцын хамт |
| Хөрөнгийн тодорхойлолт №25 | ||
| 1 | Хөрөнгийн нэр зориулалт | Газар эзэмших эрх, |
| 2 | Байршил, талбайн хэмжээ | Сэлэнгэ аймаг,Сүхбаатар сум, 5775 м.кв талбай |
| 3 | Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар | №0206115 |
|
|
| Шатахуун түгээх станцын хамт |
| Хөрөнгийн тодорхойлолт №26 | ||
| 1 | Хөрөнгийн нэр зориулалт | Газар эзэмших эрх, |
| 2 | Байршил, талбайн хэмжээ | Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 6-р баг 3948.6 м.кв талбай |
| 3 | Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар | №0297723 , |
|
|
| Шатахуун түгээх станцын хамт |
| Хөрөнгийн тодорхойлолт №27 | ||
| 1 | Хөрөнгийн нэр зориулалт | Шатахуун түгээх станц |
| 2 | Байршил, талбайн хэмжээ | Хэнтий аймаг, Хэрлэн сум, 2-р баг, Мянганы, замын гудамж 3-01 тоот, 6000 м.кв талбай |
| 3 | Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар | Ү-1817000178, №000079774 |
|
|
| Шатахуун түгээх станцын хамт |
| Хөрөнгийн тодорхойлолт №28 | ||
| 1 | Хөрөнгийн нэр зориулалт | Газар эзэмших эрх, |
| 2 | Байршил, талбайн хэмжээ | Хэнтий аймаг, Хэрлэн сум, 2-р баг, 6000 м.кв талбай |
| 3 | Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар | №0098975 |
|
|
| Шатахуун түгээх станцын хамт |
Талууд гэрээний 4.1-т заасан хөрөнгүүд нь барьцааны үүрэгтэй хамт Ж О ХХК-д шилжинэ. Хэрэв Ж О ХХК-д шилжүүлэх зорилгоор барьцааны үүргээс чөлөөлсөн, шилжих явцад алдаа гарч чөлөөлөгдсөн бол тухайн хөрөнгийг зөвхөн Голомт банкинд буцаан барьцаалуулна гэж тохиролцсон байна.
Зохигчидын хоорондын “Хамтран ажиллах гэрээ” нэртэй хэлцэл нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т зааснаар өр шилжүүлэх хэлцэл хийсэн гэж үзэх бөгөөд өр шилжилснээр шаардах эрх нэхэмжлэгч Г Б ХХК-д шилжих юм.
Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3-т “Өрийг шилжүүлснээр батлан даагч болон барьцаалуулагч харилцаагаа үргэлжлүүлэхээс татгалзсан бол шаардлагыг хангахад чиглэгдсэн барьцаа, батлан даалт, баталгаа, банкны баталгаа дуусгавар болно.” гэж заажээ.
Талууд барьцааг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан, мөн гуравдагч этгээд барьцаалуулагч өр шилжсэнтэй холбоотой барьцааны харилцааг үргэлжлүүлэхээс татгалзсан хууль зүйн нөхцөл байдал байхгүй тул өр шилжихэд дагалдах үүрэг мөн адил шилжилнэ.
Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-т зааснаар зээл, түүний барьцааны эрх нь салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох, нөхөх хариуцлага бөгөөд өр шилжихэд түүний барьцааны зүйл дагаж шилжих салшгүй эрх юм.
Талуудын хооронд өр шилжих хэлцлийн дагуу барьцаагаар үүргийн гүйцэтгэх хангуулахаар шаардах эрх дагаж шилжих бөгөөд Жаст групп ХХК, Ш.Батхүү, Ш.Батсайхан нарын Голомт банктай байгуулсан зээлийн гэрээний үүрэг шилжиж байгаа, уг зээлийн гэрээний барьцааны зүйл хамт шилжих хуулийн зохицуулалттай.
Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-т ипотек болон түүний үндэслэл болж байгаа шаардлага нь гагцхүү энэ хуулийн 87.1-д заасны дагуу өөр этгээдэд нэгэн зэрэг хамтдаа шилжиж болно.
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх...”, 156.3-т “Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.” гэж тус тус заажээ.
Талуудын хооронд байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ЗБ/8115006274 дугаар гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хуулийн зохицуулаттай боловч өр шилжих хэлцэлд дурдсан барьцааны зүйл нь Г Б барьцаагаар улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн БГ 8115005121, БГ 8115005121-1 дугаар Ипотекийн гэрээгээр тогтоогдож байна. /дөрөвдүгээр ХХ-ийн 122-205 дахь тал/
Талуудын хооронд байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ЗБ/8115006274 дугаартай Ипотекийн гэрээнд дурдсан СБД, 1-р хороо, 13-р хороолол, Олимпын гудамж, 54 м.кв талбай, улсын бүртгэлийн Ү-2203012406 дугаарт бүртгэгдсэн, Шатахуун түгээх станц-49, БГД, 5-р хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, улсын бүртгэлийн Ү-2205018422 бүртгэгдсэн, Шатахуун түгээх станц-93, БГД, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс-1, Москвагийн гудамж, 72м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205011474 дугаарт бүртгэгдсэн, Шатахуун түгээх станц-46, СХД, 20-р хороо, Сонсголон/18135/, Товчооны зам 50 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201016235 дугаарт бүртгэгдсэн, Шатахуун түгээх станц-120, СБД, 11-р хороо, 100 айл, Цагдаагийн гудамж, 609 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2203006218 дугаарт бүртгэгсэн, Шатахуун түгээх станц-136, Хэнтий аймаг, Хэрлэн сум, 2-р баг, Мянганы, замын гудамж 3-01 тоот, 6000 м.кв талбай, улсын бүртгэлийн Ү-1817000178 дугаарт бүртгэгдсэн, Шатахуун түгээх станц нь 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн БГ 8115005121, БГ 8115005121-1 дугаар Ипотекийн гэрээнд бүртгэлтэй байгаа болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 7/10826 дугаар албан бичгээр тогтоогдож байна. /гуравдугаар ХХ-ийн 16 дахь тал/.
Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2-р багын нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 4201000274 дугаартай, 1200 м.кв талбайтай, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар 000301888, Шатахуун түгээх станцын зориулалттай газрыг 2013 онд Ж групп ХХК-ийн газар эзэмших эрхийг Ж О ХХК-д шилжүүлэн өгч, зээлийн барьцааг Голомт банкинд хэвээр үлдээсэн болох нь Говьсүмбэр аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 36 дугаар албан бичгээр тогтоогдож байна. /гуравдугаар ХХ-ийн 223 дахь тал/.
Өвөрхангай аймаг, Хархорин сум, 1-р баг 1 га талбайтай, нэгж талбарын 6209000305 улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар 000297458, Шатахуун түгээх станцын зориулалттай газар нь Г банкны барьцаанд бүртгэлтэй болох нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 60 дугаар албан бичгээр тогтоогдож байна. /гуравдугаар ХХ-ийн 250 дахь тал/.
Орхон аймаг, Баян-Өндөр сум, 1325 м.кв талбай, нэгж талбарын 130101142, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар 000297172, Шатахуун түгээх станцын зориулалттай газрын барьцааны бүртгэлийг хэвээр үлдээх хүсэлтийг Ж О ХХК болон Жаст Групп ХХК 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн албан бичгээр илэрхийлж байсан,
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Өр шилжих хэлцлийн дагуу барьцааны зүйлийн Жаст групп ХХК-иас Ж О ХХК-д шилжүүлэх зөвшөөрлийг өгөөд нэрээ шилжүүлж, Барьцааны гэрээг шинэчлэн байгуулж, ипотекийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хооронд Ж О ХХК-ийн хөрөнгийг битүүмжилсэн гэх шалтаг хэлж бүртгүүлээгүй” гэж тайлбарласан ба хариуцагч талын буруугаас өр шилжил явцад ипотекийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь өмнөх зээлийн гэрээний барьцааны бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад саад болохгүй.
Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь барьцааны үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн байх тул Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны хөрөнгүүдийг худалдан борлуулж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Гуравдагч этгээд Олон Улсын Эдийн Засгийн Хамтын ажиллагааны банкны бие даасан шаардлагын талаар:
Бие даасан шаардалга гаргасан гуравдагч этгээд Олон Улсын Эдийн Засгийн Хамтын ажиллагааны банк нь Ж О ХХК, Голомт банкны хооронд байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан ЗБ 8115006274 дугаарт ипотекийн гэрээ, 2014 оны 05 дугаар сарын 141-ний өдрийн ЗГ/8115006274-А тоот Ипотекийн гэрээ, 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ЗБ 8115006274 тоот ипотекийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗБ/8115006274-1 тоот гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ЗБ/8115006274-2 тоот “ЗБ 8115006274 тоот ипотекийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай бие даасан шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч Г Б ХХК нь бие даасан шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Хариуцагч Ж О ХХК нь бие даасан шаардлагыг зөвшөөрч, маргаагүй болно.
Шүүх дараах үндэслэлээр бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний 1073 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 3225 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Олон Улсын Эдийн Засгийн хамтын ажиллагааны банкны нэхэмжлэлтэй, хариуцагч Жаст групп ХХК-д холбогдох иргэний хэрэгт зохигчдын эвлэрсэн эвлэрлийн гэрээг магадлалын 2 дахь заалтаар баталж, зээлийн гэрээний үүрэгт 17.932.743 евро буюу 42.045.183.593 төгрөгийг барьцаа хөрөнгөөс гаргуулах Эдийн Засгийн хамтын ажиллагааны олон улсын банкы нэхэмжлэлтэй, Жаст групп ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Олон Улсын Эдийн Засгийн Хамтын ажиллагааны банк шүүхэд гаргасан тайлбартаа “...Голомт банкны нэхэмжлэлтэй, Ж О ХХК-д холбогдох нэхэмжлэлийн хүрээнд хуулийн хүчин төгөлдөр магадлалд дурдаж, Олон Улсын Эдийн Засгийн хамтын ажиллагааны банкинд шилжүүлэхээр эрх үүсээд буй 9 газар эзэмших эрх, 9 үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардсан.
Цаг хугацааны хувьд 2013 оны 7 дугаар сараас 2013 оны 9 дүгээр сарын хооронд дээрхи үл хөдлөх эд хөрөнгө нь Ж О ХХК-ийн өмчлөл, эзэмшилд шилжсэн, түүнчлэн Голомт банкны барьцаанд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д заасан Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т “үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.” гэж заажээ.
Өмчлөгч солигдох нь барьцаалагчийн эрхийг хөндөхгүй боловч Жаст групп ХХК нь барьцааны үүргийг шилжүүлэх хэлцэл хийсэн атлаа Голомт банкны барьцаанд бариулсан үл хөдлөх эд хөрөнгөөр гуравдагч этгээдийн шаардлагыг хангуулахаар эвлэрсэн нь хуульд зөрчиж байгуулсан эвлэрлийн гэрээ байх бөгөөд Голомт банкны зээлийн барьцаанд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө нь Голомт банкны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах юм.
Иймд бие даасан шаардалга гаргасан гуравдагч этгээд Олон Улсын Эдийн Засгийн Хамтын ажиллагааны банкны Ж О ХХК, Голомт банкны хооронд байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 22-ы өдөр байгуулагдсан ЗБ 8115006274 дугаарт ипотекийн гэрээ, 2014 оны 05 дугаар сарын 141-ний өдрийн ЗГ/8115006274-А тоот Ипотекийн гэрээ, 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ЗБ 8115006274 тоот ипотекийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗБ/8115006274-1 тоот гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ЗБ/8115006274-2 тоот “ЗБ 8115006274 тоот ипотекийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:
Шүүх 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Голомт банкны нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж ажиллагаа явуулсан бөгөөд нийт 24 удаа шүүх хуралдаан товлосон боловч хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдаан 19 удаа хойшилсон байна.
Хариуцагч Ж О ХХК-ийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн боловч хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө төлөөлөгч, өмгөөлөгч нараас татгазсан гэх шалтгаанаар төлөөлөгч, өмгөөлөгч нь товлогдсон шүүх хуралдаанд оролцохоос татгалзаж, шүүх хуралдааны танхимийг орхин гарсан тул шүүх хариуцагч талыг шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэж, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгчид 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаан товлохоос өмнө шүүгчийн туслах мэдэгдсэн, мөн өдрийн шүүх хуралдаанд итгэмжлэлийн хугацаа дууссан болохыг мэдэгдэж, дараагийн шүүх хуралдааны товыг танилцуулж, итгэмжлэлтэйгээ ирэх талаар тайлбарласан боловч хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ж О ХХК-иас 30.241.827.658.000 /гучин тэр бум хоёр зуун дөчин нэгэн сая найман зуун хорин долоон мянга зургаан зуун тавин найман/ төгрөгийг гаргуулж Г Б ХХК-д олгосугай.
2. Хариуцагч шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан
хувьцааг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 151.682.989 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ж О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 151.682.989 төгрөгийг гаргуулж Г Б ХХК-д олгосугай.
4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Олон Улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банк нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-д зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 8313 дугаар захирамж хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР