| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2017/0189/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/185 |
| Огноо | 2017-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.О |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2017/ШЦТ/185
2017 оны 12 сарын 13 өдөр 2017/ШЦТ/185 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2017/0189/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Д.Отгонтуяа,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан
Хэнтий Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н Бд холбогдох 1739002020088 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 9-6 тоотод оршин суух өөрийн хашаандаа хамтран амьдрагч Л.Дтой маргалдан улмаар духан тус газар нь аягаар чулуудаж зүүн хөмсөгийг нь ярж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 9-6 тоотод хамтран амьдрагч Л.Дтой маргалдан ^улмаар духан тус газар нь аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Л.Д-ын мөрдөн байцаалтанд өгсөн: хамтран амьдрагч Б
намайг аягаар шидэж миний биед хөнгөн гэмтэл учруулсан байсан. Гэрийн гадаа хаалганы зүун урд талд намайг аягаар шидэж духан тус газар маань оносон юм билээ. Энэ талаараа Б надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг/ХХ-ийн 27 хуудас/
Гэрч Ц.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Дын хашааны хаалгаар ороод очсон чинь Д нилээн халамцуу гэрийнхээ гадаа зогсож байсан Тэгсэн Д-н эхнэр Б гэрлүүгээ орж байгаа харагдсан. Тэгээд би Дыг юу хийж зогсож байгаа юм гээд юм яриад зогсож байсан чинь Б гэрээсээ аяга барьчихсан гэрч ирээд Д руу аяга шидээд урагшаа гүйгээд хашааны хаалгаар гараад явчихсан. ... хартал Д-ын хоёр хөмсөгнийх нь голд зүсэгдээд цус гарч байхаар нь би гэрлүү нь Д-ыг оруулаад 00 цаасаар шархыг нь дарж өгөөд цусыг нь цэвэрлэж байхад 2 цагдаа орж ирээд Дыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 15 хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн №331 дугаартай дүгнэлт. /ХХ-ийн 29 хуудас/
Сэжигтэн Б.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 10 дугаар сарын
29-ны өдөр 13 цагийн орчимд Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 9-6 тоотод хамтран амьдрагч Л.Д, О гэгчтэй 2 шил архи хувааж уугаад дуусч байхад гаднаас Эрдэнэбат эхнэрийн хамт нэг 0.5 граммын монгол стандарт архитай орж ирсэн. Түүнээс Д хувааж ууж байгаад Д одоо болно ш дээ унтаж амар гэхэд ална шүү би өөрийгөө мэдэж байна гээд над руу ухасхийхээр нь угааж байсан аягаа бариад гэрээс гарч гэр тойрч зугтаагаад гэр рүү гүйж ороод эргээд гарах гэтэл Д гэр рүү орох гэхээр нь барьж байсан аягаа түүн рүү шидэхэд духан тус газар нь онож биед нь гэмтэл уяруулсан.
Тэгээд би гэрээс гарч зугтаасан. Ийм л зүйл болсон. Би болсон асуудалд гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 33 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгч энэ гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Дын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-н Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар
шүүгдэгч Б.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Бд оногдуулсан торгуулийн ялыг 9 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Энэ хэрэгт битүүмжпэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ