| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0310/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/201 |
| Огноо | 2018-11-14 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Я.С |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2018/ШЦТ/201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0310/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Сайнболд,
Улсын яллагч: Я.Сансар,
М.М нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт М-гийн Мд холбогдох 1839003340250 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.М нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар баг, “Хөгнийн хоолой” гэх газар өөрийн эзэмшлийн “Прадо-120" маркийн 90-03 УБЦ улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалт, мөн дүрмийн 1.5 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.Э, С.С нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч М.М нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар баг, “Хөгнийн хоолой" гэх газар өөрийн эзэмшлийн “Прадо-120” маркийн 90-03 УБЦ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалт, мөн дүрмийн 1.5 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.Э, С.С нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
-Б.Эын биед дээр 1.2 дугаар нугалмын их биеийн дээд гадаргуу шахагдсан хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
-Цаашид дээрх гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. /хх 32 тал/
-С.Сын биед Th10 дугаар нугалмын их биеийн урд хана шахагдсан хугарал, Тh1 дүгээр нугалмын их бие жижиг ясны сэлтэрхий бүхий шахагдсан хугарал, уг нугалмын баруун талын неврал аркны хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
- Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
-Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт
хамаарна.
-Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай шижнийг агуулаагүй болно.
-Цаашид дээрх гэмтлүүд нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. /хх 42 тал/
-Прадо маркийн 90-03 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Боржигон овогт М-гийн М /У388061357/ нь В ангиллын 681635 үнэмлэх хүчинтэй.
-“...Прадо маркийн 90-03 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Боржигон овогт М-гийн М /У388061357/ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалт, мөн дүрмийн 1.5 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй...” гэсэн дүгнэлт /хх 56 тал/
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э, С.С нарын биед хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: