Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/183

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.О хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Иргэдийн төлөөлөгч: Х.Э
Насанд хүрээгүй хохирогч: Б.Н
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Л.У
Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч: С.П
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б
Шүүгдэгч: Ч.Ө нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар  

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч Ө /РД:/-т холбогдох 2012…...........   дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 25-13 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт ЧӨ /РД:/,  

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.Ө нь 2020 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт 16 насанд хүрээгүй хохирогч Б.Н хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бэлэг эрхтэнийг нь хэлээрээ долоох, үнсэх, сорох, хуруугаа хийх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн буюу хүчиндэх гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн, 
Мөн 2020 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Б.Нийг хүчиндэх зорилгоор зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, 2 гарын бугалганд, зүүн гарын шууны дотор талд, 2 гуяны урд доод хэсэгт, 2 гарын бугуйгаар жижиг жижиг, баруун гуяны гадна дээд хэсэгт, баруун шилбэний гадна дунд хэсэгт зөөлөн эдэд няцралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүх хуралдааны үед: 
Шүүгдэгч Ч.Өын шүүх хуралдааны үед мэдүүлсэн:...“Би тухайн орой гэр рүүгээ харих гээд  явж байтал гар өргөсөн Н нь Цагаан давааны 39 дүгээр гудамж очих гэсэн юм гэж хэлсэн. Гудамжны доор  энд зогсчих ахаа манай найз залуу ирэх ёстой та хүлээж байгаарай гээд бид хүлээсэн. Хүлээж байх хугацаандаа танилцаад цахим сүлжээнд найзууд болсон. Мөн бид гэр бүлийн талаараа ярилцсан Н аав, ээж 3 дүүгийн хамт амьдардаг гэсэн. Найз залуугаа Адам гэх цахим хаягтай, өөрийгөө 18 настай гэж хэлсэн. Найз залуутайгаа муудалцсан байгаа гэж хэлээд уйлсан би аргадаад машины ард байсан пиво гаргаж ирээд уух уу гэхэд уухгүй гэсэн. Тэгээд би ганцаараа уусан. Би Нийг машин барьдаг уу гээд машинаа бариулсан. Төв дотор машин барьж чадахгүй юм мөргөчих гээд байсан учир Халзан даваа даваад тал газар очиж машин бариулсан. Түүний дараа манай гэрт ирээд би одоо ядраад байна амаръя гэхэд би тантай хамт амарч чадахгүй танаас айгаад байна найз залуутайгаа уулзахаар явлаа гээд гарсан. Би гэртээ үлдээд 30 гаруй минут унтаад сэрсэн. Тэгээд араас нь санаа зовоод гарсан чинь төв гудамжаар алхаад явж байсан. Би араас нь очоод, хамтдаа машин баръя гээд бид 2 замдаа буудлаас пиво, ундаа, шоколад, бохь авч Доной гэх газар руу явсан. Н машин барьж яваад гудамжинд шаварт суулгасан. Би машинаа гаргах гээд том машинтай хүмүүс рүү утсаар ярих гэсэн боловч дансны нэгж хүрэлцээгүй. Тэгээд би шатахуун  түгээгүүрийн газар алхаж очоод приус маркийн машинаар татуулах гэсэн боловч татаж дийлээгүй, дараа нь портер машин ирж гаргаж өгсөн. Тэр үед цагдаа нар ирсэн...гэв. 

Насанд хүрээгүй хохирогч Б.Нийн шүүх хуралдааны үед мэдүүлсэн: ..тухайн өдөр гэртээ ганцаараа байж байгаад орой нь ангийхаа хүүхдүүдийн хамт тоглолт үзнэ гээд ярьсан байсан. Театрын үүдэнд очиход хаалга нь хаалттай байсан болохоор тоглолт нь дууссан байна гэж бодоод харих гээд Ануд төвийн урдаас такси барьсан. Таксинд суугаад явсан чинь 24-н тойргийг бүтэн тойроод дээшээ Цагаан даваа чиглэлтэй явсан би та буруу яваад байна би Бортолгой орно гэж хэлсэн боловч хөгжмөө чангалаад яваад өгсөн. Цагаан давааны хамгийн арын гудмын доороосоо 3 дахь хаалган дээр очоод зогссон, машинаас буугаад хойд суудал дээр орж ирж суугаад араасаа пиво гаргаж ирээд намайг уу гэхээр нь би уугаагүй өөрөө уусан, пиво уугаад сууж байхдаа миний бугуйнаас байнгын атгаастай байсан. Маш олон пиво уусан нэлээн согтуу байсан. Тэгээд одоо явна гээд машинаа бариад хурдтай явсан. Нэг модон байшингийн гадаа ирээд манай дүүгийнх гээд буугаад орсон намайг буувал ална шүү гэж хэлсэн буудал руу ороод эхлээд 2 ундаа авч гарч ирсэн. Дараагийн удаа цаасан аяга пиво зэрэг зүйлсийг авч гарч ирсэн. Тэндээс хөдлөөд маш хол явсан тэр хугацаанд надад машин барьсан удаа байхгүй өөрөө үргэлж барьж байсан, тэр хавьд явж байхад 2 айл таарсан би орилох гэсэн боловч намайг татаад толгой руу цохиод орилуулахгүй байсан.  Тэр газраас гэртээ ирсэн машинаа хашаандаа оруулаад намайг гэртээ авч орсон. Гэртээ ороод ор засаад одоо энд надтай хамт унт гэж хэлсэн би унтахгүй гэж хэлээд гарах гэтэл өрөөний үүдэндээ гараа алдлаад зогсоод чамайг эндээс гаргана гэж байхгүй гэж хэлсэн. Би нэг гараа буулгасан хойгуур гадагш гарсан. Намайг гарсны дараа араас гарч ирээд намайг хөөсөн. Би зугтаж гүйж байх явцдаа А гэсэн хүн рүү залгасан. Миний араас ирээд намайг барьж аваад миний утсыг авах гэж оролдож намайг блокон  хашаа мөргүүлээд утас аваад явсан. Тэгээд намайг чирээд гэр рүүгээ авч явсан очоод гэртээ оруулаагүй машин дотроо суулгасан. Тэгээд Доной гэх газар руу явсан замдаа намайг өвөр дээрээ суулгаад машин барьж явсан. Тэр үед машин шаварт суулгасан. Намайг хойд суудалд суулгаад миний өмдний гаднаас бэлэг эрхтнээр оролдоод байсан, би болиочээ гэж хэлэхэд чи  байж ядаж байгаа биз дээ гэж хэлсэн. Машины арын суудлаа дэлгээд миний бүх хувцсыг тайлаад биеийн бүх хэсгүүдийг үнсэж эхэлсэн. Надад хүчиндүүлэхгүй гэж байгаа бол миний хүссэн бүх зүйлийг хий гэж хэлсэн, би зөвшөөрөөд Ч.Ө машины арын сандлаа хэвтүүлээд миний 2 хөлийг дэлгээд бэлэг эрхтэн рүү хэлээ хийгээд долоогоод эргүүлээд байсан мөн хуруугаа хийсэн хэдэн хуруугаа хийснийг нь би сайн мэдэхгүй байна. Дараа нь надад бэлэг эрхтнээ амандаа хий гэж хэлсэн би хийхгүй гэхэд тэгвэл гараагаа барь гэж хэлээд би гараагаа барихад миний гар дээрээс чанга бариад дээш доош нь хөдөлгөөд байсан. Дараа нь өөрөө гараараа бэлэг эрхтнээ оролдож байгаад цагаан юм гаргасан. Тэгээд саарал өнгийн зүйлээр арчаад тайвширсан бололтой буруу хараад хэвтээд өгсөн. Тэгээд би хувцсаа аваад зугтсан...гэв. 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Уын шүүх хуралдааны үед мэдүүлсэн:  Бид ажлаар Улаанбаатар хот руу явсан тэр үед охин Б.Н гэрээ сахиж миний дүү Л.Эийн хүүхдүүдтэй хамт үлдсэн. Хэрэг болдог өдөр миний охин над руу дүрс харсан бичлэгээр залгаад ангийнхантайгаа тоглолт хамт үзчих үү гэж асуухад нь би зөвшөөрсөн. Тэгээд оройтвол такси бариад хариарай гэж хэлсэн.  Аав бид 2 нь байнга хичээлд нь хүргэж өгдөг байсан учир манай охин такси барихдаа замын буруу талаас барьсан юм шиг байсан. биед нь учирсан гэмтлийг өмнө нь учирсан юм уу гэж хэлж байна энэ жоохон амьтныг хэн тийм болгоно гэж. Бид хотоос шууд ирээд охиноо аваад хамт эмэгтэйчүүдийн эмнэлэгт дотуур үзлэг хийлгэсэн. Тэр үзлэг хийсэн эмч улаалттай байна гэж хэлсэн. Дараа нь шүүх шинжилгээний эмчид хандаж үзүүлсэн эмч нь улаалттай байна гэсэн дүгнэлт гаргасан. Бид хот орж сэтгэл зүйч дээр очиж эмчилгээ хийлгэсэн тэр үед сэтгэл зүйч охины минь сэтгэл санааны байдлыг маш хүнд байна олон удаагийн эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж хэлсэн. Манай охин шөнө унтахгүй босоод суучихдаг одоо би том охин болон бага хүүхэдтэйгээ хамт унтаж байгаа..гэв. 

Эрүүгийн 2012................. дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

Насанд хүрээгүй хохирогч Б.Нийн өгсөн: “..Миний аав ээж хоёр Улаанбаатар хот руу 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр би гэртээ ганцаараа учир О ахын гэрт Сэрчмаа эгчийн хамт гурав хоноод 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хичээлээ тараад 13 цаг 30 минутын үед гэртээ ирж, 15 цаг 30 минутад дахин сургууль явж давтлагадаа суугаад 17 цаг 15 минутын үед ирсэн. 19 цагаас аймгийн театрт болсон хошин шогийн тоглолт үзэх гэсэн боловч хоол хийж байгаад амжаагүй учир ээжтэй ярьж тоглолт үзэж болох уу гэж асуугаад 21 цагийн тоглолтыг үзэхээр болж 20 цаг 55 минутад гэрээсээ гарч театр орсон боловч 21 цагийн тоглол эхэлчихсэн оруулахгүйгээр болохоор нь гэртээ харихаар явсан. Би хоцорч 21 цаг 15 минутад очсон учир гэр рүүгээ театрын баруун талаар гарч төв зам ороод зах руу такси байгаа эсэхийг хартал такси байхгүй байсан. Би цаг харж яваагүй учир багцаагаар хэлж байна. Театрын гадаа очиход гадаа нь ямар ч хүнгүй тоглолт үргэлжилж байсан. 21 цагийн тоглолт эхэлсэн байсан уу, 19 цагийн тоглолт дуусаагүй байсан уу гэдгийг мэдээгүй, Такси байхгүй байсан учир замын урд талаар гараа өргөөд зүүн зүгт гэр рүүгээ чиглэлд ганцаараа явж байсан чинь хажуу талд цагаан машин ирээд зогсохоор нь хойд талын жолоочийн эсрэг талд суусан. Тэр машинд суухад ганцхан эрэгтэй хүн машинаас нь архи их үнэртсэн байдалтай байхаар нь Бор толгой явна гэж хэлсэн чинь машиныхаа хөгжмийг чангалж их хурдтай явж 24-ийн тойрогийн уулзвар бүтэн тойрч буцаад баруун зүгт чиглээд цагаан давааны гудамж хэтэртэл яваад гудамжны үзүүрт зам дээр зогссон. Тэр хүртэл явахад нь би та буруу яваад байна, Бор толгой явна бууя гэх мэтийн зүйл хэлсэн боловч хөгжмөө чангалсан, сонсож байгаа эсэх нь мэдэгдэхгүй, машиныхаа хаалгыг түгжиж явсаар цагаан давааны гудамж хүрсэн. Гудамжны үзүүрт зогсоод эргэж хараад араас 2 пиво аваад өг, хамт ууя, аймгийн төвөөр зугаалъя гэхээр нь та юу яриад байгаа юм бэ та таксины жолооч мөн юм уу гэж асуухад юм ярилгүй машинаасаа гарч хойд суудал руу орж ирээд хойноосоо 2 пиво гаргаж ирээд нэгийг нь надад өгч уу гэж шаардсан. Би уухгүй гэж хэлээд шидсэн чинь би өөрөө уучихъя гээд больсон. Намайг өгсөн пивийг нь авч шидэхээс өмнө уучих гээд өгөөд байсан пивороо миний эрүү рүү цохиж авсан. Тэнд зогсож байхдаа нэлээн удаан зогсож бараг 10-аад пиво уусан. Намайг буух гэхээр гараас татаж, үсдэж татаад огт буулгахгүй байсан. Тухайн үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байгаа. би их айсан учир утсаа гаргаж ирж чадаагүй. Тэгээд нэлээн удаан пиво уучихаад гэнэт хөдөлж гудамж өгсөж давхиад Булган сум гэсэн бичигтэй замын том хаалган дээр зогсоод намайг гарч чирч буулгаад өөрийнхөө өвөр дээр хүчээр суулгаад надаар машин бариулж давж баруун зүгт явсаар хээр тал газар очсон. Тэнд очоод миний цээжин биеэрх хувцасыг хүчээр тайлж, миний биед цээживч үлдээсэн /уйлав/. Би тэр үед айл харагдаж байна бууна гэтэл айлаас холдуулахын тулд машинаа асаагаад буцаж аймгийн төв орж ирсэн. Хээр зогсож байхад зогссон газрынх нь хойд тал руу 2 гэр харагдаж байсан. Аймгийн төв орж ирээд цагаан даваанд замын доод талд хашаандаа нэг байшинтай, нэг гэртэй хашааны хаалгыг онгойлгож, машинтайгаа хашаанд орсон. Тэр хашаанд хүн байхгүй байсан. Хашаанд ороод хаалгыг нь төмөр утсаар уяад байсан. Тэр байшингийн түлхүүр өөрт нь байсан учир намайг чирээд хүчээр байшин руу оруулж, урагшаа сунадаг буйдан сунгаж байгаад ор засах гэхээр нь би тэр хооронд нь гараад зугтаасан. Тэр айлд хүн байдаггүй гэмээр хөндий хүйтэн байсан. Би гарч ирээд хашааны хаалгын төмөр утасыг тайлж байтал 1 талынх нь хаалга онгойж хашаанаанаас гараад зугтааж байтал араас гүйж гарч ирээд хөөгөөд байхаар нь төв зам дээр гараад иртэл ямар ч машин хүн байхгүй, тусламж гуйх хэн ч байгаагүй учир баригдахгүйн тулд сандарч айсандаа хаашаа гүйж байгаагаа мэдэхгүй, нэг гудамж өгсөөд гүйсэн. Гудамж өгсөөд гүйж дээд талаар нь тойрч араар нь уруудаад гүйж байхад тэр хүн миний ард л гүйгээд байсан. Зугтаж байх зуураа утсаа гаргаж ирээд нэгж байхгүй байсан учир чаатаа нээтэл идэвхитэй байсан аавын хамаатан Э ах нээлттэй байхаар нь гэртээ харих гээд такси барьтал буулгахгүй байна, надад нэгж хэрэгтэй байна гэж хэлтэл над руу нэгж явуулаад над руу залгахаар нь яг утсаа автал миний араас гүйцэж барьж аваад миний гарыг мушгиж хашаа мөргүүлээд утсыг булааж авсан. Тэгээд утсаа орхиод дахиж зугтааж төв зам руу ортол хүн машин байхгүй байснаа даваанаас нэг машин уруудах чиглэлд төв рүү чигтэй явж байхаар нь араас нь гүйгээд зогсоогүй, би дахиж нөгөө хүндээ баригдаж чирэгдээд машин оруулсан хашаа, байшиндаа очиж байшиндаа оруулаад машинаасаа том пиво гаргаж ирээд ууна гэхээр нь дахиад гараад явтал хашааны хаалгыг онгойх боломжгүй болгосон байсан. Гэтэл миний гараас гарч ирээд машиндаа суулгаж, машиндаа том пивоо ганцаараа уугаад байсан. Би тэр үед нь намайг явуулчих гээд гуйсан чинь би цагдаа дуудах уу, эргүүлийн цагдаагаар хүргүүлэх үү, аймгийн захиргаа, цагдаагийн хошууч, хурандаа хүртэл миний гарын доор байдаг. Цагдаа дуудна гэж хэлтэл цагдаа дуудах юм бол надад л сайн тэд нар чинь шүүх, прокурорынхон нь ч миний гарын доор байдаг, чамайг хэл ам татлахгүй бол 04 цагт гэрт чинь хүргэж өгнө, гарч зугтаавал алаад булчихна, чамайг булсан байхад энэ шөнөдөө л нууцлагдана, намайг буулга гээд орилсон чинь орж орил орил сайн орил гээд хөл рүү өшиглөж, толгой руу цохиж, бугуйнаас чанга атгаад байсан. Би өмнө нь гарч зугтаахдаа хагас хугас хувцсаа өмсөж зугтаасан. Машиндаа хашаан дотор байхдаа машины арын суудалд надтай зэрэгцэж суугаад хүчээр татаж намайг биедээ нааж дээгүүр өмссөн хувцасаа дахиж тайлаад бөгс гуя, цээж хөх зэргийг илж барьж базаж, хүзүүнээс үнсээд байсан.  Энэ үед миний өмдийг тайлах гэж оролдоогүй, гадна талаас нь хүрч байсан. Иймэрхүү байдалтай зөндөө удаж гараад явахдаа миний хаягийг асуухаар нь айгаад 4 дүгээр сургуулийн хажууд гэж хэлтэл 4 дүгээр сургуулийн урд зам дээр ирж зогсоод намайг чирч буулгаад өөрийнхөө өвөр дээр суулгаж машины жолоо бариулж хаазаа их өгч хурдтай явсаар Донойн гүүрний тэнд очиж шаварт суусан. Гэтэл намайг машиныхаа арын суудалд чирч оруулж суугаад хүн дуудсан юм шиг байна лээ, нэг машинтай хүн ирж машиныг нь гаргах гэсэн боловч чадахгүй яваад өгсөн. Тэр хүнийг ирэхэд нөгөө хүн чамайг энд байгаа гэж мэдэгдэх юм бол ална шүү энэ хүнтэй чинь хамт алчихна шүү гээд байхаар нь би их айсан. Тэр үед бол нэлээн согтуу болсон байсан. Машин татах гэж ирсэн хүн хойно ирж зогсоод болохгүй яваад өгсөн, намайг тэнд байгааг мэдээгүй. Би тэр хүнтэй танилцаагүй, нэрийг нь ч мэдэхгүй. Нөгөө машинтай хүн явсан чинь миний хажууд хойд суудалд орж ирж суугаад намайг сууж байхад миний хөл дээр дэрлэж байснаа өндийж урд хоёр суудлын дундуур намайг чирч урд суудал руу оруулаад миний дээд талын бүх хувцас өмд, гутал, дотоож зэргийг бүгдийг нь тайлсан. Тайлуулахгүй гэж их эсэргүүцсэн боловч намайг их зодсон. Өөрийнхөө хувцасыг тэр хүн хэзээ нь тайлсан гэдгийг мэдээгүй, нэг мэдэхэд цээж нүцгэн болсон байсан. Тэгээд дараа нь тэр залуу өөрийнхөө өмд гутал зэргийг тайлсан, дотоожоо доош нь шувталсан /хэсэг дуугүй сууж байгаад уйлав/. Тэгээд миний хөлийг дэлгээд /дахин мэгшиж уйлав/, 2 хөлийн хүчтэй алцайлгаж, толгойгоо миний салтаанд хийж миний бэлэг эрхтнийг үнсэж, сорьж, хэлээрээ долоосон /уйлав/. Энэ байдал өглөө болтол үргэлжилсэн. Энэ явцад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хүчээр хийх гээд байхаар нь би хийлгэхгүйн тулд зугтааж, зайлж гуйсан, гэтэл бэлгийн харьцаанд орохгүй гэвэл миний хүслийг биелүүл гэж шаардсан. Хүсэл нь өөрийнхөө бэлэг эрхтэнгийг барь, ам руугаа хий, намайг үнс тэвэр гэхээр нь биелүүлэхгүй байтал дахиад хүчээр бэлгийн харьцаанд орохоор дайрахаар нь би уйлаад хүслийг чинь биелүүлье гэж хэлээд миний бэлэг эрхтэнийг үнсэж, хэлээрээ долоож сорж, бас гараараа бэлэг эрхтэнг оролдож, амсар руу нь /гараа/ хуруугаа хийгээд байсан /уйлав/. Тэгээд тэр залуу өөрийнхөө бэлэг эрхтэнг гараараа хөдөлгөж оролдож байгаад бэлэг эрхтэнээс нь цагаан юм гарч надад хүрч намайг оролдохоо болихоор нь би хувцасаа аваад өмд цамцаа өмсөөд оймс гутал куртекээ аваад машинаас нь гараад зугтаасан. Гэтэл миний араас гарч ирэх гэснээ айлууд босож өглөө болсон нэлээн ойрхон өнгөрч явсан мотоциклтой танихгүй хүнийг хараад миний араас хөөгөөгүй. Би шууд явсаар гэртээ харих гэж явтал О ах, Э эгч нартай таарч хамт гэртээ орсон. Э эгчид болсон асуудлын талаар хальт хэлтэл очиж барьж авна гээд яаараад явсан. Толгой маш  их өвдөж байна, цээж нуруу гар хөл, нэлэнхүйдээ хөндүүр, гар хөл олон тооны хөхрөлттэй, зүүн хөлийн ядам чигчий хурууны хумс бяцарсан байна. намайг эсэргүүцэж бууж зугтаах гэхээр л зодоод байсан, хашаа 3 удаа мөргүүлсэн, олон удаа гараараа цохиж, олон удаа өшиглөж, үсдэж чирч гараас чанга барьж базаж байсан. Энэ талаар тоолох боломж байгаагүй. Босгохгүй дарж өргөж шидэж байсан. Миний хөлний хооронд бэлэг эрхтэнээ хийсэн асуудал байхгүй /уйлав/. Хөхнөөс хазсан, чимхсэн, үнссэн. Маш их гомдолтой, нэхэмжлэлийн асуудлыг ярина, тэр хүн өөрийгөө олон удаа насанд хүрээгүй хүүхэдтэй унтаж байсан, чи бүү хэл чамаас цаадах янхануудыг шаасан гэж хэлсэн. Миний гар утасны дэлгэц хагарсан, бас багшийн сургууль, 10 жилийн охидууд чамаас бусад нь дуртай л байдаг, чамайг ч гэсэн дуртай байгааг мэдэж байна гэж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 35-43 ху/, 

Насанд хүрээгүй хохирогч Б.Нийн дахин өгсөн: “...миний утас  2020 оны 09 дүгээр сард шинээр нь худалдаж авсан, ямар ч эвдрэлгүй хэвийн ажиллагаатай, Самсунги вайд 2 загварын мэдрэгчтэй утас байгаа. Хэрэг болох үед утасны дэлгэцийг хагалж булангуудыг нь эмтэрсэн, хэвийн ажиллахаа больж гацаж, унтардаг болсон, утасны дагалдах бичиг баримт байхгүй, утасыг Улаанбаатар хотоос 170.000 төгрөгөөр худалдаж авсан, би утасаа 170.000 төгрөгөөр үнэлнэ. Хэрэг болох үед тэр залууд зодуулж гэмтэл авсан. Би тухайн шөнө явсан зам зугтаасан гудамж, зам дагаж машины араас гүйсэн газраа зааж өгч чадна. Найз залуутай болон зураг энэ тэр харуулсан асуудал огт болоогүй, би тусламж гуйж Э ах руу чат бичсэнийг утас булааж авахдаа харсан байх. Эрэдэнтамир ах надад тухайн үед 500 нэгж өгсөн. Э ахтай утсаар яриад хэлэхэд миний утасыг булааж аваад явсан, би уйлж орилсон болохоор Э ах сонссон байх гэж бодож байна. Хэрэг болохоос өмнө ч надад нэгж байхгүй байсан учир өөр хүнтэй утсаар ярьсан асуудал байхгүй. Э ах тухайн үед над руу залгасан. Би утасны дугаарыг нь мэдэхгүй байна. Бор толгой явна гэж хэлээд машинд суухад чигээрээ явж байснаа шууд 24-ийн тойрогоор бүтэн эргээд баруун зүгт явсан. Миний гар утасыг булааж авсны дараа суудал дээр нь утас унасан байхаар нь өөрийнхөө гар утасыг авч миний гарыг барьчихаад тавихгүй байгаа бичлэгийг хийсэн чинь утасны гэрэл асч намайг мэдээд дахиад булааж аваад намайг зодсон. Саарал өнгийн малгайтай цамцны ар хүзүүний хэсэгт баруун хойд талдаа оёдолоороо урагдсан, баруун халаас нь дээгүүрээ ханзарсан, харин зүүн халаас цоорхой байсан. Өмдний өвдөгний зориулалтын цоорхойг татаж тойруулж доош урсан, өөр урагдаж ханцарсан зүйл байхгүй. Өмнө нь ярьсан зүйлээс үлдээсэн нь дүүгийнх рүүгээ орно гэж 2 давхар дүнзэн байшин руу орсон, буудал юм уу, айл юм уу гэдгийг мэдээгүй, намайг буувал ална шүү, машинаас буувал ачиж аваад булчихна шүү дүү харж байгаа гэхээр нь гарч зугтааж чадаагүй. Тэгээд ч удаагүй гарч ирсэн. Машин горхинд суухад би машинаас буусан чинь тэр залуу тойрч ирээд намайг машин руу түлхэж суулгаад буувал ална шүү гэсэн. Би харанхуй байсан болохоор айгаад дахиж бууж чадаагүй. Харанхуй шөнө гадаа байгаад байгаа юм шиг санагдаад байсан. Гэтэл удаагүй машин аваад ирсэн. Тэр машинаар татуулсан боловч гаргаж өгч чадаагүй. Би тэр үед машин авч ирэхээр явж гэдгийг мэдээгүй. Би тухайн үед шаварт машин суухад өвөр дээр нь сууж жолоо барьж яваад суусан. Машинаас буухад явах гэтэл тойрч нөгөө тал буюу жолоочийн хажуугийн суудалд суулгасан. Гэхдээ би татаж өгсөн машины жолооч машинд орж ирээд хаазалж өгсөн гэдгийг мэдэхгүй байна. Утасны дугаар тэмдэглүүлсэн гэж санахгүй байна. Дугаар тэмдэглэж авсан асуудал байхгүй. Би сэтгэл эрүүл мэндээрээ хохирсон, анх удаа ийм асуудал үзэж байна. Найз залуу гэж огт байхгүй, хүчээр хувцасаа тайлуулж зодуулсандаа гомдолтой байна. Одоо ч бие өвдөж байна. үзэж харуулна, цаашид гарах зардлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 46-49 ху/, 

Гэрч Ж.Б өгсөн: “...Би эхнэр У болон 2 бага хуүхдийнхээ хамт Улаанбаатар хот руу 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажлаар явж, том охин Н гэртээ ганцаараа байж чадахгүй учир Оын гэрт манай эгч С хамт үлдсэн. О, Э нар ч мөн хот руу ажилтай явсан. О эхнэрийн хамт 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр буцаж гэртээ ирэхэд Н гэрт нь хоносон байсан. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эхнэр У охинтойгоо утсаар яриад гэртээ хариад галаа түлээд хоночих гэж хэлсэн учир Н гэртээ хариад хонох гэж байхдаа орой 21 цагаас аймгийн хөгжимт драмын театрт үзвэр үзэх гэж ганцаараа очоод хожигдсон учир буцаж харихаар Спорт хорооны араар гарч явах зуураа такси барих гэж нэг машинд суугаад хүргүүлэх гээд Бортолгой гэж хэлсээр байтал өөр зүгт авч яваад шөнөжин пиво уу гэж шахаад хувцсыг нь тайлж, зодож, мөн өөрийнхөө хувцсыг тайлж, бэлэг эрхтнээ хөх гэж шаардаж, үнсэж таалж, мөн бэлэг эрхтэн рүү нь гараа хийх мэтээр шөнөжин тамласан байна. Шөнө явахдаа Цогт-Уулын ар руу яваад, дахиж Халзангийн даваа давж; хувцсыг нь өмсүүлэхгүй өглөө болтол шалдан авч явсан байна. Мөн хүчээр өвөр дээрээ суулгаж, машинаас буувал ална гэж дарамтлаад гарыг нь мушгиж, үсдэж дараад, машинаас бууж зугтаах гэсэн чинь хашаа мөргүүлсэн гэсэн. Охин надад ямар нэгэн зүйл яриагүй, У охиноос аргадаж эвийг нь олж байгаад яриулсан байсан бөгөөд эхнэр тэр талаар нь надад хэлсэн. Шөнө манай дүүгийн эхнэр Тын Улаанбаатар хотод байдаг дүү /нэрийг нь мэдэхгүй/ рүү чат бичиж, таксинд суутал буулгахгүй байна гэж мессеж бичсэн гэсэн. Тэгээд Нийг гэртээ харьж чадаагүй талаар бид нар 2020 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 07 цаг 33 минутад над руу дүү банди Баатар залгаж хэлсэн. Тэгэхээр нь би Эт утсаар яриад хэлтэл Э, О 2 хамт хайгаад гэрт нь очтол гудамжны зүүн талаасаа гүйж ирж таараад гэрт нь оруулсан байсан. Эт Н болсон асуудлын талаар нарийн сайн хэлээгүй юм шиг байна лээ. Энэ талаар манай эхнэр Уд охин Н хэлсэн болохоор эхнэр У сайн мэдэж байгаа. Би энэ талаар сонсоод шууд Улаанбаатар хотоос гарч оройдоо ирсэн. Нийн биед үс нь зулгарч унасан, толгой нь өвдсөн, гар хөл нь өвдсөн байдалтай байна, эмчид үзүүлж чадаагүй байна, ил нүүрэнд нь гэмтэл бэртэл харагдахгүй байна. Хувцсыг нь тайлж хараагүй болохоор мэдэхгүй байна. Н ганцаараа гадуур оройтож байсан асуудал байхгүй. Нтэй дотно харьцаатай эрэгтэй хүн /хүүхэд/ байхгүй. Н өмнө эрэгтэй хүнтэй унтаж, бэлгийн харьцаанд орж байсан асуудал байхгүй, бэлгийн харьцаанд орж байгаагүй талаар нь сайн мэднэ. Н Эрдэнэбулган сумын 1 дүгээр сургуульд 11 дүгээр ангид сурдаг. Би суурин байгаа үедээ байнга сургуульд нь хүргэж өгөөд, оройд нь тосч авдаг. Байхгүй үед хааяа алхах үе гардаг. Гэхдээ л байнга хүргэж өгөөд, тосч авдаг. Үдэш оройн цагаар огт алхуулж байгаагүй Нийн хууль ёсны төлөөлөгчөөр би эхнэрийн хамт хоёулаа орно гэж бодож байна. Яагаад гэвэл одоохондоо эхнэрт юм аа ярьж байгаа учир хамт мэдүүлэг өгөх хэрэгтэй. Нийг эмнэлгийн байгууллагад үзүүлж амжаагүй байна, урд шөнө бие нь өвдөж хонолоо, өнөөдөр үзүүлнэ. Нт хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон  талаар надад хэлсэн зүйл байхгүй учир мэдэхгүй байна, ямар ч байсан бэлэг эрхтнээ хөх гээд, гараараа бэлэг эрхтэнг нь оролдсон гэж байна лээ. Энэ талаар надад ярих нь бүү хэл эхнэр ч надад хэлж ярьж чадахгүй байна. Охины сэтгэл санаа тавгүй, цочирдсон байдалтай байгаа учир энэ талаар хамаагүй яриад байж чадахгүй байна. Мөн шөнө цочиж сэрээд өндийж суугаад тайван байж чадахгүй байна. Эхнэрт  болсон асуудлын талаар ярьсан, өөр нарийн мэдэх хүн байхгүй, эхнэр надад хагас хугас зүйлийг нь хэлж ярьсан. Тэр хүнд миний охин аавдаа хэлнэ гэж хэлсэн чинь цагдаа, прокурорын байгууллагад дэслэгчээсээ хурандаа хүртэл танил байна, чамайг эргүүлийн цагдаагаар хүргүүлэх үү, чамайг алаад булсан байсан ч мэдэхгүй, яах ч үгүй гэсэн байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 56-59 ху/,

Гэрч Л.Уын өгсөн: “...Би нөхөр Бгийн хамт 2 бага хүүхдээ аваад Улаанбаатар хот руу 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажлаар явж том охин Н нь гэртээ ганцаараа байж чадахгүй учир Оынд үлдээсэн. Оынд байхдаа эгч Сэрчмаагийн хамт байсан. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хичээлээ тараад 14 цагийн гэртээ хариад гэртээ байж байгаад 21 цагаас тоглолт үзчих үү гэж асуухаар нь тараад таксигаар хариарай гэж хэлээд явуулсан. Тэгээд охинтой холбоо барьж чадаагүй, Улаанбаатар хотод байхад 2020 оны 10 дугаар сарын 06-ны өглөө болсон асуудлын талаар сонсож, яаран Улаанбаатар хотоос гарч оройдоо гэрт ирээд охинтойгоо ярилцаж болсон асуудлын талаар асуутал орой 21 цагийн үед үзвэр үзэх гэсэн боловч хожигдоод орж чадаагүй буцаж харихаар Спорт хорооны хажуугаар явж яагаад таксинд суутал нөгөө такси нь 24 дүгээр тойргийг бүтэн тойроод Бор толгой явалгүй, шууд баруун зүгт явсан гэсэн. Манай охин тухайн үед нь та буруу яваад байна гэж хэлэхэд машины хөгжмөө тултал чангалж, яриа сонсогдохгүй болгоод явахаар нь бууя гэж хэлтэл хаалгануудаа цоожилж, юу ч дуугарахгүй, гараас нь чанга барьж явахаар нь гар өвдөөд байна гэж хэлтэл, дуугүй бай гичий минь гэж хэлээд тавихгүй явсаар баруун дэнжид очоод харанхуй гудамжинд очиж зогсоод машины өөрийнхөө сандлыг хойш налуулж унаган том савтай пиво гаргаж ирээд уу, уухгүй бол хоолойг чинь хэрчиж алаад булчихна шүү гэж айлган сүрдүүлсэн гэсэн. Манай охин цагдаа дуудна шүү гэж орилсон чинь жижүүрийн нусан чапакнууд уу тэд чинь миний гарт байдаг гэж хэлээд амыг нь бариад уулгах гэснээ уухгүй байсан чинь болиод чамд өгч байхаар өөрөө ууя, хайран мөнгөний гарц гичий минь гээд байсан гэсэн. Тэгээд манай охин нанайг явуулчих, би сургуулийн жаахан хүүхэд шүү дээ гэж зөндөө гуйсан боловч явуулаагүй, цагдаад хэлнэ гэхээр сонс гичий минь дэслэгчээсээ эхлээд хурандаа хүртэл миний гарт, аймгийн том байгууллагын дарга нар бүгд миний гарт гичий миний, сонс гичий минь миний эгч шүүх /прокурор гэсэн байж магадгүй/-д байдаг, цагдаад хэлээд юу ч олж долоохгүй шүү гэж сүрдүүлээд цагаан хаалгатай даваа давж шороон зам дээр гарсан гэсэн. Би Халзангийн даваа давсан байна гэж ойлгосон. Халзангийн даваа давж шороон замтай хээр газарт очиж хүчээр үснээс нь зулгааж байгаад куртекийг нь тайлж, гарыг нь мушгиж байгаад цамцаа тайл гэхээр нь тайлахгүй албал ал гэж хэлсэн чинь хүчээр цамцыг нь мулт татаад тайлж авсан гэсэн. Тэгээд манай охин ганц цээживчтэй үлдсэн чинь одоо пивоо ууна пизда гэж хэлээд өөрөө пивоо уугаад хараал хэлээд л сууж зөндөө удсан гэсэн. Хэсэг хугацаад тэндээ байж байгаад буцаж Халзангийн даваа давж ирээд Булган уулын зүүн талын Жамганы булгийн шороон замаар явж байгаад хээр зогсож 2 гутлыг нь суга татаж, пизда минь хувцсаа тайл гэхээр нь тайлахгүй гэж хэлсэн чинь тэлээг нь шувт татаж авахаар нь тэр хооронд ноцолдсон чинь үсдэж толгой руу олон удаа цохиж авсан гэсэн. Булган уулын зүүн суганд /Жамганы булгийн тэнд/ хэсэг зодож тамлаж байгаад хөдөлж явахдаа үснээс нь чирэн машинаасаа гаргаж, өөрийнхөө өвөр дээр суулгаж машинаа барьж явсаар машин нь шаварт суусан газарт /тэр газрыг нь мэдэхгүй байна/ очиж зогсоод өөрөө машиныхаа арын суудалд охиныг авч орон манай охиныг үсдэж тонгойлгож дарж байгаад бүх хувцсыг нь тайлж, ямар ч хувцасгүй болгоод өөрийнхөө хажууд суулгах, мөн өөрийнхөө бүх хувцсыг тайлж чи миний хэлснээр байвал явуулна, үгүй бол чамайг явуулахгүй ална гэж дарамтлан өөрийнхөө бэлэг эрхтэнг барь бэлэг эрхтнээ ам руугаа хий гэхээр нь үгүй гэж хэлсэн чинь ална гэж зодож, хөл рүү нь маш олон удаа өшигласан гэсэн. Тэгээд 2 хөхнийх нь хооронд бэлэг эрхтнээ тавихаар нь буруу харсан чинь ар дагз руу цохиж наашаа хар гээд олон удаа цохиж авахаар нь та манай аав шиг хүн байна, та над шиг охинтой биз дээ гэж гуйгаад байсан чинь хэсэг болиод машиныхаа араас лаазтай пивонууд гаргаж ирж уух зуураа чи уу гэж охинд нэгийг өгсөн гэсэн. Тэр пивийг нь уухгүй гээд урд суудал руу шидсэн чинь яадаг гичий вэ, муу янхан чинь гээд хөл рүү нь өшиглөөд байсан гэсэн. Тэндээ пивоо ууж дуусгаад бүх биеэр нь, нүүр, амаар нь муухай үнэртүүлж үнсээд байсан гэсэн. Тэрнээс хойш уйлаад ямар нэгэн зүйл яриагүй байна. Би охиныхоо ярьсан бухнийг хэлж байна, гэхдээ айж сандарч балмагдсан охин минь урьд хойно нь оруулж, би бачимдсандаа мөн хойно урд нь оруулсан байж магадгүй шүү гэдгийг хэлэх байна.Нийн толгой нь маш их өвдөж байгаа, 2 гар, 2 хөл, 2 хонго маш их өвдөж байна, хөл, өвдөг нь жижиг жижиг хөхөрсөн байна лээ, хөл дээр нь дэвсэж байгаад 2 хурууны хумсыг нь гэмтээсэн, тэрнээс нь цус гарсан байдалтай байна лээ, өөр ил харагдах гэмтэл байхгүй, далд гэмтэл байгаа эсэхийг үзүүлж байж мэдэх байх. Ямар ч байсан үзүүлж харуулна. Урд өмнө Н ганцаараа гадуур оройтож байхгүй. Нтэй дотно харьцаатай эрэгтэй хүүхэд байхгүй. Н өмнө эрэгтэй хүнтэй унтаж, бэлгийн харьцаанд орж байхгүй.  Н Эрдэнэбулган сумын 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангид сурдаг. Манай нөхөр Б өглөө 07 цаг 40 минутад хүргэж өгөөд өдөр нь дунд охиноо хүргэж өгөөд том охиноо авдаг учир, байнга хүргэж өгч, тосч авдаг. Аав нь ажилтай үед би өөрөө хүргэж өгөөд, тосоод авдаг. Нийн хууль ёсны төлөөлөгчөөр би өөрөө ямар ч байсан орно, нөхөр хамт орж магадгүй. Охиноо одоогоор үзүүлж амжаагүй байна, хүүхдээ тайвшруулж байж үзүүлэх бодолтой байна, одоогоор сэтгэл санаа нь тогтворгүй байна. Нт хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон асуудал эсэх асуудлаар одоогоор надад хэлээгүй байна. Уйлаад болсон асуудлын талаар гүйцээж яриагүй байна. Энэ хэргийн талаар надад нэг бүрчлэн хэлсэн, өөр хэлсэн хүн байхгүй. Би мэдсэн зүйлээ нөхөр Б хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 60-64 ху/,

Гэрч Х.Д өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 
05-ны оройны 22 цаг 00 минутаас 06-ны өглөөний 09 цаг 00 минут хүртэл цагдаагийн ахлах ахлагч Орхонтуулын хамт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Өглөө эргүүлээс буух гэж байх үед цагдаагийн газрын жижүүрээс дуудлага өгч Н гэх охиныг шөнөжин хүн аваад явсан байна гэх дуудлага ирж, удаагүй байтал Э гэх дуудлага өгсөн хүн нь нөгөө хүнийг олоод барьчихлаа, Донойн гүүрний хажууд байна гэхээр нь очиж авч ирээд эрүүлжүүлэхэд хүлээлгэж өгсөн. Өөр ямар нэгэн зүйл болоогүй.  Э гэх дуудлага өгсөн хүн нэг залуугийн хамт, Ө хамт байж байсан, харин Н нь байгаагүй. Өын машин нь шаварт суучихсан байдалтай байсан. Ө нь согтуу байсан, согтуурал шалгадаг багаж үлээлгэх гэтэл шалгуулахаас зайлсхийж, үлээгээгүй. Өын авто машин нь 9497 АРХ улсын дугаартай, цагаан өнгийн суудлын авто машин
байсан. Автомашинд Нийн өмсөж явсан гэх хувцас байсан эсэх талаар мэдэхгүй байна. Ө гэх хүнээс юу болсон талаар асуухад орой Нтэй таарч, Н найз залуутайгаа уулзана гэхээр нь найз залуугийнх нь гадаа хүлээсэн гэхээр нь чи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд машин бариад явсан юм уу гэж асуухад Нээр бариулсан гэж хэлсэн. Тэгээд эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгч Өын хувцсыг тайлуулахад дотоож байхгүй байсан. Бэлгийн харьцаанд орсон эсэхийг мэдэхгүй. Нтэй уулзаагүй, хувцас нь ямар байсан талаар мэдэхгүй, биед нь гэмтэл учирсан эсэхийг мэдэхгүй, мөн Н хаана байгаа гэж асуухад Э нь Нийг гэртээ байгаа гэж хэлж байсан. Харин Ө Нийг өглөө 07 цаг өнгөрч 08 цаг болж байхад гэр рүү нь явуулсан гэж байсан. Нийг шөнө гэрт нь хүргэж өгч болдоггүй юм уу гэж Өаас асуухад өөрөө явахгүй, гэр рүүгээ орж болохгүй гээд байсан гэж хэлсэн, Өын хэлсэн нь үнэн эсэхийг мэдэхгүй байна. Намайг шөнийн эргүүлтэй байх хугацаанд 9497 АРХ улсын дугаартай авто машин таараагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 67-69 ху/,

Гэрч Д.Оын өгсөн: “...Би Улаанбаатар хот руу 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр яваад 2020 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө гэртээ ирсэн. Намайг Улаанбаатар хотод байх хугацаанд Н нь манай гэрт байсан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэртээ харьсан. Гэхдээ Нийн аав, ээж нь Улаанбаатар хотоос ирээгүй байсан. Гэтэл маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 06-ны өглөө ажилд явахын өмнө эхнэр Этэй утсаар яриад Нийг утсаа авахгүй байна, гэрт нь очиж үзээдэх гэхээр нь эхнэрийн хамт яваад очтол гэртээ байхгүй байсан. Эхнэр рүү хэн ярьсан      гэдгийг мэдээгүй, байхгүй байхаар нь аймгийн төвийн замаар тойрч нэг хайчихаад буцаад гэрт нь очтол гудамжныхаа зүүн талаас ирж байсан. Тэгээд Нийг эхнэр Э дагуулж ороод би машиндаа үлдсэн. Н, Э нарыг хоорондоо юу ярьсан талаар мэдэхгүй, Э гарч ирээд нэг цагаан машинтай залуу Донойн гүүрний тэнд суусан байгаа гэж байна, хамт очъё гэхээр нь яваад очтол нэг машинтай залуу байсан. Н гудамж руу орж ирэхдээ уйлсан байдалтай явсан болохоор Э юм болсон талаар асуусан байх, миний ойлгосноор тэр шөнө нь цагаан машинтай залуу авч яваад дарамталсан гэж ойлгосон. Надад нарийн зүйл хэлж яриагүй. Ер нь цагаан машинтай залуутай хэзээ нь хаана таарсан, яагаад таарах болсон талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Тэр цагаан машинтай залуу дарамталсан юм байна гээд л цагдаа дуудсан, тэр залуу согтуу байсан учир цагдаа нар ирээд аваад явсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй, би ажилдаа явсан. Тэр шөнө ямар асуудал болсон талаар надад мэдэх зүйл байхгүй, надад Э болон бусад хүмүүс ямар нэгэн тодорхой зүйл хэлээгүй. Намайг хот явсан хойгуур манайд байсан, намайг ирсэн шөнө манайд унтаж байсан, өглөө нь хичээлдээ явахдаа хэвийн зүгээр байсан, уурлаж бухимдсан асуудал байгаагүй. Манайд байх хугацаандаа болон манайхаас гарсан өдөр Н хэн нэгэн хүнд зодуулсан, гэмтэл авсан асуудал огт байгаагүй байх, ямар нэгэн зүйл огт мэдэгдээгүй. Н найз хөвгүүн, залуутай эсэх талаар мэдэх зүйл байхгүй байна. Н ер нь томоотой, дуу муутай хүүхэд байгаа юм. Нийг манайхаас явах үед Сэрчмаа байсан, гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй учир асуудлыг сайн ойлгож мэдэхгүй, хэргийн талаар бол огт мэдэхгүй. Намайг эхнэрийн хамт яваад очиход нэг ачааны жижиг машин авч ирээд машинаа татуулах гэж байгаа бололтой байсан, машинаа татсан ч асуудал байхгүй, цагдаа дуудаад тэр машин нь ч яваад өгсөн, тэр машины улсын дугаар нь ямар байсан гэдгийг анзаараагүй....” гэх мэдүүлэг /1хх-ийн 70-73 ху/,

Гэрч Д.Эн өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө ажил дээрээ ээлжинд гарч хоноод 06-ны өглөө 09 цагт буусан.  Намайг гараатай байх шөнө 2020 оны 10 дугаар сарын 06-ны өглөө үүрээр, үүр цайхын өмнө 05 цагийн үед нэг танихгүй залуу ганцаараа явган ирээд машин горхинд суучихлаа татаад өгөөч гэж гуйхаар нь яваад очтол Донойн гүүрний ертөнцийн зүгээр хойд талд суусан байдалтай, урагшаа гүүр рүү хараад зогсчихсон, /улсын дугаарыг нь мартсан байна/ тоёота фейлдэр маркийн цагаан өнгийн авто машин зогсож байсан. Би тэр машиныг таталцаж өгсөн боловч гаргаж дийлээгүй орхиод явсан. Намайг явахад үүр цайж байсан. Цаг хэд болж байсан гэдгийг мэдээгүй. Би машин таталцаж өгөхдөө би өөрийнхөө машинаар татсан боловч гаргаж дийлэхгүй, тэр залуугийн машинд нь сууж, хаазалж өгөөд, тэр залуу миний машинаар татаж үзээд ч гаргаж чадаагүй. Намайг тэр залуугийн машинд орж суухад 10 жилийн охин сууж байсан, илт сургуулийн жаахан хүүхэд шиг харагдаж байсан. Тэр охин хувцастайгаа, жолоочийн хажуу талд сууж байсан. Машины эзэн залуу нэлээн согтуу, харин хамт машинд нь сууж байсан охин эрүүл байсан. Тэр охиныг би харж байгаагүй, танихгүй юм байна лээ. Машины хаалга үүд, цонх нь онгорхой байсан санагдаж байна. Намайг тэр машинд суугаад хаазалж өгч байх үед надаас таныг хаанаас олж ирсэн юм бэ гэж асуухаар нь колонкоос ирсэн гэж хэлсэн. Өөр ямар нэгэн зүйл яриагүй. Надаас тусламж гуйсан асуудал байхгүй. Авто машин дотор сууж байсан охин гадуур хувцсаа тайлсан зүйл байгаагүй, бүх хувцастайгаа байсан. Гадуураа куртектэй байсан санагдаж байна, ямар өнгийн куртектэй байсан гэдгийг нь харин анзаараагүй. Би жолооны ард суугаад, тэр охин урд хажуугийн суудалд суусан байсан, харанхуй байсан, зөвхөн машины хянахын гэрлүүд асаалттай байсан болохоор нарийн сайн анзаарч хараагүй. Хальт харахад илт сургуулийн хүүхэд байсан. Нийн царайнд уйлсан, айсан, сандарсан гэхээр зүйлийг би сайн анзаарч хараагүй болохоор нарийн хэлж мэдэхгүй байна, харанхуй байсан болохоор илт анзаарагдсан зүйл байгаагүй. Машин татаад өг гэхээр нь би приус маркийн машинаар татаж чадахгүй гэж анх хэлтэл, миний машинаар машинаа татуулаад гаргавал 100,000 төгрөг өгнө, би алтны компанид ажилладаг гэхээр нь зөвшөөрч очиж татсан, харин гараагүй болохоор нь надад ядаж 10.000 төгрөг өгчих гэж хэлтэл дугаар авч үлдсэн. Миний дугаарыг тэр залуу авч үлдэхдээ хажууд нь сууж байсан охинд хандаж дугаарыг нь тэмдэглээд ав гэж хэлсэн чинь тэр охин барьж байсан 2 утасныхаа нэг дээр нь тэмдэглэж авсан. Нэг утас нь дэлгэцдээ нялх хүүхдийн зурагтай утас байсан. Аль нь хэнийх нь утас гэдгийг би мэдээгүй, ажлынхаа 93223118 дугаарын утсыг тэмдэглүүлээд явсан. Би зөрж машинд нь суугаад машин татаж өгсөн, тэр хоёрын хоорондын харьцаа ямар байсан талаар мэдээгүй, нэг нь нөгөөгөө айлгасан, дарамталсан, сүрдүүлсэн байдалтай байсан эсэхийг мэдээгүй. Нийн биед гэмтэл учирсан болон нүүрний ил харагдах хэсэгт гэмтэл учирсан зүйл огт мэдэгдээгүй. Нийн хувцас урагдаж ханзарсан зүйл анзаараагүй. Н, Ө нараас өөр хүн машин дотор байгаагүй.  Машинд болон машины гадна орчинд ууж байсан, уусан, бүтэн пивоны сав, лааз гэх зүйл машины гадна талаар байхгүй байсан, машин дотор байсан эсэхийг мэдэхгүй байна. Өын машины суудлууд нь хэвийн налуур нь босоо байдалтай байсан. Машин доторх эд зүйлс эмх цэгцтэй байсан эсэхийг сайн санахгүй байна, хойд суудал дээр хувцаснууд байсан байж магадгүй урд хаалгаар машинд нь орох гэхээр шавартай байсан учир хойд хаалгаар орж дамжин жолооны арын суудалд суусан. Гэхдээ хойно нь байсан хувцас хэний ямар хувцас байсан гэдгийг мэдэхгүй, гэхдээ дээл байсан байж магадгүй, ямар ч байсан машиныг нь татахдаа бүсээр татаж байсан. Би ганцаараа, өөрийнхөө машинтай, Ө гээд байгаа суусан машины эзэн залуутай хамт очиж таталцсан. Яагаад шаварт суусан юм бэ гэж асуусан чинь хажууд сууж яваа охин барьж яваад орчихлоо гэж байсан. Худал эсхүл үнэн ярьсан эсэхийг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 74-78 ху/,

Гэрч Б.Б өгсөн: “....Ө гэж танихгүй, манай буудал амарч байгаа хүмүүстээ ойр зуурын ундаа, ус, бэлэн хоол, чихэр, шоколад зардаг. Манай буудлаар олон хүн орж гарч чихэр, шоколад, ундаа, ус, бэлэн хоол авдаг болохоор хэн нь хэзээ юм авсан талаар нарийн хэлж мэдэхгүй байна. Хяналтын камер байгаа, ямар хугацаагаар хадгалах эсэхийг мэдэхгүй байна. Би ажиллуулж мэдэхгүй, гэхдээ ажиллаж байгаа байх гэж бодож байна.Тухайн үед хэн ямар хүн ганцаараа орж ирсэн эсэхийг хэлж мэдэхгүй байна. Машинтай хүмүүс зөндөө орж гарсан, алийг нь гэдгийг хэлж мэдэхгүй байна. Тийм учир хэн хэн гэдэг, хэдэн хүмүүс хамт явсан, хэн хэн нь манайхаар орж гарсан талаар үнэндээ хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 80-81 ху/,

Гэрч Ч.С өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 05-ны орой Ө манайд хоол идэж, надтай хуучилж сууж байгаад 22 цаг өнгөрч байх үед манайхаас гараад явсан. Гараад явахад нь чи Пүрэвдоржийнд хонох юм уу, харьж хонох юм уу гэсэн чинь за гээд л гарсан, хаана хонох талаар ямар нэгэн зүйл хэлээгүй, гэр нь Цагаан давааны 25-03 тоотод байдаг, гэртээ ганцаараа байдаг, хүргэн Пүрэвдоржийнх Тамир хорооллын 38-07 тоотод байдаг. Манайд хоол идээд гарснаас хойш хаашаа явсан талаар нь мэдээгүй, маргааш өглөө нь эрүүлжүүлэхэд орсон байна гэж мэдсэн. Тэр шөнө болсон асуудлын талаар мэдэх зүйл надад байхгүй. Өглөө эрүүлжүүлэхэд Өтай уулзсан чинь тэр шөнө 1-р сургуулийн захирал Э гэдэг хүний дүүтэй нь хамт байсан гэхээр нь Эийн дугаарыг олж утсаар ярьж юу болсон талаар асууж, дүүгийнх нь биеийг асуусан, миний урдаас уурлангуй байдалтай ярьж ээж, аав нь хотоос ирж байгаа гэхээр нь аав, ээжийнх нь дугаарыг өгчих гэж хэлтэл утсаа салгасан, дахиж яриагүй, мөн надад Эрдэнэчимэг хэлэхдээ дүү чинь их том байна лээ, цагдаа шүүхийнхэн надад үйлчлэхгүй гэж Өыг хэлсэн гэж байсан, харин Ө надад хэлэхдээ Э нь эгчийнхээ хаана юу хийдэг талаар хэл гэж загнасан гэж ярьж байсан.  Манай дүү танай дүүг аваад явсан байна, юу болсон юм бол гэж Эээс асуухад Э надад танай дүү манай дүүг таксидах гэсэн чинь аваад явсан, айлган сүрдүүлсэн байна гэхээр нь уучлаарай, яаж байгаа юм бол, орой манайхаас зүгээр гараад явсан юмсан гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй. Ө нь Нийг хүчиндсэн, хулгайлсан гэх асуудлын талаар надад мэдэх зүйл байхгүй. Манайх эцэг, эхээс 7-уулаа, 3 эрэгтэй, 4 эмэгтэй хүүхэдтэй, би хамгийн том эгч нь, харин Ө манай хамгийн бага дүү. Ө Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийг төгссөн, Дарханд цахилгааны инженерээр суралцаж төгссөн боловч, дипломоо авч чадаагүй, манай ээж 10-аад жил эмчилгээ хийлгэж, хэвтэрт байсан учир эмчилгээний зардал олох гэж байнга ажил олдсон газарт нь ажил хийж явдаг. Ээж 2019 оны 02 сард нас бараад, тэрнээс хойш ганцаараа амьдарч байгаа. Зан байдлын хувьд даруухан, архи уугаад байдаггүй, надтай архи уусан таарч байгаагүй, ажилд их сайн, ажил хийгээд л явж байдаг, ажлын төлөө төрсөн юм шиг ажилладаг. Өмнө нь хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Холбогдож байсан эсэх талаар нь мэдэхгүй....” гэх мэдүүлэг /1хх-ийн 83-84 ху/,

Гэрч Ч.С өгсөн: “...намайг тухайн автомашиныг очиж авахад саарал өнгийн фодволк байсныг би мэдээгүй. Машиныг шавраас гаргаад шууд өөрийн хашаа болох Архангай  аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Тамир хорооллын 9-903 тоотод аваачиж байрлуулсан юм. Харин Өын хувцас нь машины арын багаажинд байсан. Би ерөөсөө оролдоогүй яг тэр хэвээрээ одоо ч гэсэн байгаа. Машины дотор арын суудал болон урд хоёр суудал дээр саарал өнгийн фодволк байгаагүй. Намайг тухайн автомашиныг шавраас гаргаж өөрийн хашаандаа авч ирэхэд пивоны лааз, сав огт байгаагүй. Тухайн автомашиныг очиж авахад автомашины гадуур пивоны лааз, сав огт байгаагүй. Усан дотор шаварт суусан байсан мөн харанхуй байсан болохоор сайн анзаараагүй. Миний нүдэнд ил харагдах пивоны лааз, сав лааз харагдаагүй. Автомашин 2 ширхэг түлхүүртэй нэг ширхэг түлхүүр нь надад байдаг. Харин нөгөө нэг нь Өт өөрт нь байдаг. Өыг эрүүлжүүлэхэд орсон байна. 1 хоногийн мөнгө болох 5000 төгрөг төрийн дансанд тушаах хэрэгтэй байна Ө өөрөө мөнгөгүй гээд таны гар утасыг өгсөн юм гээд над руу ярьсан. Тэгээд би очсон юм. Эрүүлжүүлэх байр руу оруулдаггүй болохоор эрүүлжүүлэхэд гарч байсан цагдаагаас Өаас машин чинь хаана байгаа юм гэж асуугаад өгөөч гэж хэлүүлсэн чинь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэр Донойн хонхорт шуудуунд суусан байгаа гэж хэлсэн байсан. Тэгээд би очиж авсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 111-112 ху/,

Гэрч Ч.О өгсөн: “...дүү Ө нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны орой 22 цаг өнгөрч байх үед манай эгч Сарангуагийн гэрээс гараад явсан гэсэн, тэрнээс хойш хаана, хэнтэй юу хийсэн талаар надад мэдэх зүйл байхгүй, маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр эрүүлжүүлэхэд хоносон талаар мэдсэн, ямар шалтгааны улмаас эрүүлжүүлсэн талаар мэдэх зүйл байхгүй. Ө нь Нийг хүчиндсэн, хулгайлсан гэх асуудлын талаар надад мэдэх зүйл байхгүй. Миний дүү их даруухан, амьдралын төлөө зүтгэж ажилладаг, ээж минь амьд байхдаа 10-аад жил хэвтэрт байсан бөгөөд Ө ажил хийж эм тариаг нь залгуулдаг байсан. Өмнө нь хэрэг зөрчилд холбогдож, хэл аманд орж байгаагүй, 2 дугаар 10 жилийн сургуулийг төгссөн, цэрэгт яваагүй. Одоогоор эхнэр аваагүй, ганц бие амьдарч байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 86-87 ху/,

Гэрч Л.Аын өгсөн: “...Н нь ангийнхан дундаа дунд зэрэг нуруутай, өндөр биш, тарган биш, бас дунд зэргийн махлаг учир хүн харахад 16-17 орчим настай, хэн ч харсан сургуулийн хүүхэд шиг харагдана. Н насанд хүрсэн 18-наас дээш настай харагдах овортой, биеийн хөгжил сайтай хүүхэд биш, ямарч хүнд насанд хүрсэн харагдахгүй. Н найз хөвгүүнтэй эсэх талаар мэдэхгүй. Н 2020 оны 10 дугаар сарын 05-наас өмнө сэтгэл санааны хувьд ямар байсан, ямар нэгэн байдлаар тавгүй, гутарсан зүйл анзаарагдаагүй, би өөрөө 7 хоногт 2 удаа хичээл ордог. Н сурлага сайтай байх, нарийн сайн мэдэхгүй байна, гүнзгийрүүлсэн сургалттай ангид сурдаг. Томоотой, даруухан, дуу цөөнтэй хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 89-90 ху/,

Гэрч Ж.Эийн өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 06-ны өглөө ажилдаа явахаар байж байтал Улаанбаатар хотоос Б, У 2 одоо удаа залгасан байсан. Гэтэл ээж хотоос залгаж би авч таараад ярьтал Н хичээлдээ очсон байна уу, таксины жолоочоос айсан юм яригдаад байна, юу болсон юм бол очиж гэрт нь үзээд, хичээлдээ явдаг замаар нь хараадах, гэхээр нь би өөрийн төрсөн дүү Баатартай ярьсан чинь Баатар надад Нийг таксины жолооч айлгаад байна гэсэн утгатай, такси нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байна, хайгаадах гэхээр нь Оын хамт гэрт нь яваад очтол гэр нь цоожтой байхаар нь сургууль дээр очоод ангид нь хартал ангидаа байхгүй байхаар нь замаараа хайгаад дахиж гэрт нь яваад очтол байхгүй байсан учир гудамжны зүүн тал руу нь явтал гэрийнхээ гудамжны зуүн талаас ирж яваа таарсан. Таараад л Нийг машиндаа суулгаж гэрийнх нь гадаа ирээд нөхөр О машиндаа үлдсэн, тухайн үед Н нь маш их айж, цочирдсон, уйлсан, маш их даарсан байдалтай байсан, Нийг дагуулаад гэрт нь орж юу болсон талаар асуусан чинь надад Н хэлэхдээ 21 цагийн тоглолт үзэх гэж театр ороод үзэж чадаагүй харихдаа такси барьсан чинь таксины жолооч өөр зүгт авч яваад, гзрээс нь хол гудамжинд очиж зогсоод машинаасаа буулгахгүй байсан, буугаад зугтаасан чинь араас нь хөөж барьж авсан гээд уйлаад байхаар нь би жаахан тайвшруулж байгаад хүчиндсэн үү, бэлгийн харьцаанд орсон уу гэж шууд асуусан чинь бэлгийн харьцаанд ороогүй, гэхдээ тэр хүн миний хүссэн бүхнийг хий гэж хэлээд янз бүрээр оролдоод байхаар нь та над шиг охин дүүтэй биз дээ гэж хэлээд гуйсан гэж хэлээд уйлаад, чичрээд байхаар нь дахиж ярилцаагүй, машин нь хаана байгаа гэж асуухад зүүн тийшээ шаварт суусан, том цагаан машин байгаа гэхээр нь яагаад шаварт суусан юм бэ гэж хэлэхэд тэр хүн согтуу байсан учир чи машин барьж яв, би чамд машин барихыг зааж өгнө гэж өвөр дээрээ суулгаж яваад шаварт суусан гэж надад хэлсэн. Би тухайн үед тэр хүнийг яаралтай олох хэрэгтэй гэж бодоод Нийг галаа түлээд тайвширч бай гэж хэлж гэрт нь үлдээгээд гарсан. Нийг гэрт нь үлдээгээд гарч явахдаа цагдаа руу Нийг таксины жолооч авч яваад айлгасан байна хүчиндэхийг завдсан байна, хүүхдээ гудамжны үзүүрээс олж авлаа гэсэн дуудлага өгч, О бид 2 зүүн тийш уруудаж яваад Донойн гүүрний хойно цагаан машин суусан байх шиг харагдахаар нь Н рүү утасдаж Ирээдүй сургуулиас зүүн зүгт давж ороод суусан байгаа машин мөн үү гэж асуухад мөн гэж хэлсэн учир тэр машин дээр яваад очтол машин суусан, нэг ачааны машинаар татуулах гэж байгаа бололтой байхаар нь тэр ачааны машины жолоочийг явуулаад, цагдаа руу дахин ярьж машиныг нь олсон талаараа болон байгаа газрыг нь хэлсэн. Машин дээр очиход жолооч нь их согтолттой, нэвширсэн архи үнэртсэн байдалтай байхаар нь чи өөрийнхөө дүү шиг жаахан охиныг яаж байгаа юм бэ хууль хяналтын байгууллагаар шалгуулна, хүүхдээ ч үзүүлнэ, чамаас маш их цочирдсон байна гэж загнасан чинь аниа /эгчээ/ би яагаачгүй шүү дээ, та манай эгч рүү залгаад өгөөч, манай эгч прокурор гээд байхаар нь цагдаагаараа яриул, цагдаа ч ирж байна гэж хэлсэн. Цагдаа ирж байгааг хараад тэр залуу охинтой чинь уулзаад тохирчихъё, би 9-нд ажилтэй гээд байсан. Цагдаа нар ирээд машиныг нь тэнд нь цоожилж орхиод тэр залууг аваад явсан. Би буцаж Н дээр очоод гэрт нь ороход галаа түлсэн, өвөө нь ирчихсэн хамт байхаар нь ажилтай байсан учир ажил руугаа явсан. Тэр үед Улаанбаатар хотоос Нийн аав ээж хоёр гарсан байсан. Нүүрэнд нь ил харагдах гэмтэл ажиглагдаагүй, хувцсыг нь тайлаагүй учир биеийн бусад хэсэгт гэмтэл учирсан байсан эсэхийг мэдээгүй. Би шөнө Улаанбаатар хотоос ирээд Нийг хичээлдээ явах гэж байхад нь боссон. Н сэтгэл санааны хувьд хэвийн, цайгаа уучихаад хичээлдээ явсан. Ямар ч зүйлд санаа зовсон, уурлаж бухимдсан зүйл байгаагүй, өмнө ямар зан ааштай байдаг байсан, тэр л зангаараа байсан. Н хүчиндээгүй, хий гэсэн бүхнийг нь хийвэл хүчиндэхгүй гэсэн гээд чичрээд уйлаад байсан учир нарийн лавлаж чадаагүй. Зодуулсан, хувцас тайлсан болон бусад зүйл хэлээгүй. Удаан ярилцаагүй учир сэтгэл зүйчтэй уулзуулах хэрэгтэй юм байна гэж бодсон. Н өмнө нь найз хөвгүүн, найз эрэгтэй хүнтэй байсан эсэх талаар надад мэдэх зүйл байхгүй. Нийн хувцас урагдаж ханзарсан зүйл анзаараагүй.  Н утастайгаа ирсэн, утас нь хэвийн ярьж болж байсан, эвдэрсэн эсэхийг нь мэдээгүй. Н их дуу цөөнтэй, даруу, төлөв, томоотой, тэмцээн уралдаан гээд байдаггүй, зөвхөн хичээлээ сайн хийдэг, сурлага сайтай хүүхэд байгаа юм. Хичээлд нь аав, ээж нь байнга хүргэж өгдөг. Хичээлээс гадуур тэнээд яваад байдаггүй, сургууль дээр оройтоод байдаггүй, аялал зугаалгад явдаггүй, ангийнхантайгаа нийлээд баяр ёслол тэмдэглээд байдаггүй хүүхэд байгаа. Надтай 2020 оны 10 дугаар сарын 06-ны орой ажил тарах үеэр тэр залуугийн эгч нь байна гээд нэг эмэгтэй утсаар ярьж манай дүү яасан юм бол, өнчин өрөөсөн юм байгаа гэхээр нь Нийн хэлсэн, дээр бичсэн зүйлийг хэлсэн, гэтэл ямар балай юм бэ, согтуу байсан юм байхдаа, аав, ээж нь ямар хүн байдаг юм бэ, энэ хүн чинь залуу хүн, аав, ээжтэй нь уулзвал яах бол гэсэн утгатай юм ярьж байсан. Би хууль дүрмээрээ явъя гэж хэлээд утсаа салгасан. Маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 07-ны үдээс өмнө дахиж залгахаар нь би ажилтай байна, цагдаа дээр очоод уулз, аав, ээжтэй нь уулз гэж хэлээд салгасан. Өөр ямар нэгэн зүйл яриагүй.
Би дахиж уулзаагүй, тэр шөнийн асуудлыг надад нэг бүрчлэн яриагүй болохоор дэлгэрэнгүй мэдэх зүйл алга байна. Нийн биед 2020 оны 10 дугаар сарын 05-наас өмнө гэмтэл учирах зүйл байх боломжгүй, яагаад гэвэл 2020 оны 10 дугаар сарын 02-ноос хойш манайд байсан, гэрээс гарцгаагаагүй, манай нялх хүүхдийг ч салхинд гаргаагүй, байнга холбоотой Нийн утсаар дүрсээ харж ярьж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 91-95 ху/,

Гэрч П.У өгсөн: “....2020 оны 10 дугаар сарын 06-ны өглөө хичээл эхлэх гэж байх үед 07 цаг 55 минутын үед Нийн ээж над руу утасдаад Н хичээлдээ ирсэн үү, таксины жолооч айлгасан юм шиг байна гэхээр нь ангидаа ирсэн эсэхийг нь лавлахад ирээгүй байсан. Би хэргийн талаар мэдэхгүй, хэн нэгэн хүн надад хэлж яриагүй, харин би тухайн өглөө хичээлдээ ирэх замд нь таксины жолооч айлгасан юм байх гэж ойлгосон. Н нь 16 настай, биеийн хөгжил дунд зураг ямар ч хүнд 16 орчим настай, сургуулийн хүүхэд гэж харагдана, хэнд ч насанд хүрсэн гэхээр харагдахгүй. Н 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хичээлдээ ирсэн ирсэн. Ер нь хичээл тасалж байгаагүй. Н нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хичээлдээ ирэхдээ биеийн байдал нь өвдсөн, гэмтсэн гэхээр зүйл огт ажиглагдаагүй. Биеийн байдал хэвийн байсан. 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр намайг хичээл орж байхад толгой нь өвдөөд, толгой нь эргээд, бөөлжис нь цутгаад байна гэхээр нь авч гараад эмчид үзүүлсэн чинь толгой нь хөдөлсөн байна гэж байсан. Нийн биед ил харагдах гэмтэл бэртэл учирсан эсэх талаар мэдэгдээгүй, толгой нь өвдсөн гэхэд нь үзүүлж байсан, би ер нь охидуудтайгаа ойр дотно харьцаатай байдаг, гэхдээ ганцаарчилж уулзаж ярилцаж байгаагүй, ганцаарчлан уулзаж ярилцах шалтгаан гарч байгаагүй. Н найз хөвгүүн, найз залуу огт байгаагүй, тийм зүйл огт мэдэгдээгүй. Н нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр болон түүнээс өмнө сэтгэл санаа нь хэвийн ямар ч гутарсан, шаналсан, сэтгэл санаагаар унасан зүйл байгаагүй. Н 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр болон түүнээс өмнө хэн нэгэн хүнд зодуулсан эсэх талаар мэдсэн зүйл байхгүй. Зан байдлын хүнд өөрчлөгдөж анзаарагдаагүй, 2020 оны 10 дугаар сарын 06 -наас хойш эрүүл мэндийн талаар жаахан асуудал байна уу даа гэж ойлгож байсан. Нийн аав, ээж нь хараа хяналт маш сайн тавьдаг, оройтуулдаггүй, орой үдэш гадуур гаргахгүй, хичээлдээ явах, харихад нь дандаа хүргэж өгч, авдаг. Мөн У хүүхдийнхээ талаар байнга асууж, лавлаж, ямар байгаа талаар нь мэдээлэл авдаг. Н нь илэн далангүй биш, даруу төлөв, шударга, багшийн өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг, анги хамт олонтойгоо эвтэй, сурлагын хувьд ямар ч хоцрогдол байхгүй, сайн, хүмүүжлийн тал дээр өөлөх зүйл байхгүй маш сайн хүүхэд байгаа. 2020 оны 09 сарын сүүлээр охидуудтайгаа хурал хийж, ярилцахдаа хэн хэнтэй үерхэж байна, ямар хүүхэд таалагддаг болох талаар харилцан ярилцахад Нийг хэн нэгэн хүнтэй үерхдэг талаар хэн ч яриагүй, манай ангийнхан мэдэхгүй байсан, Н өөрөө ч үерхэж байгаа хүүхэд байхгүй гэдэг байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 98-99 ху/,

Гэрч  Х.Аын өгсөн: “...би.................дугаарын утасны дугаарыг эзэмшиж барьж байна. Энэ дугаарыг манай ах надаа өгч байсан би энэ дугаарыг одоогоос 4 жилийн өмнөөс эзэмшиж ашиглаж байна. Би мобикомын үүрэн холбооны 99334847 дугаарын утсыг барьж байгаа. Энэ дугаараас өөр ямар нэг дугаар барьж ашигладаггүй.  Би мобикомын үүрэн холбооны 94985354 гэсэн дугаарын эзэмшигч ашиглагч хэн гэдгийг мэдэхгүй байна. Би энэ дугаарыг барьж байгаа хүний талаар мэдэхгүй, энэ дугаарын талаар мэдэх зүйл надаа алга байна. Тухайн өдөр энэ дугаараас над руу холбогдож яриагүй энэ дугаараас надаа ямар нэг дуудлага мэдээлэл тухайн өдөр ирээгүй би энэ дугаарын талаар мэдэхгүй байна. Би тухайн өдөр Н гэх хүнтэй утсаар яриагүй. Энэ хүнтэй утсаар яриагүй ямар нэг зүйлийн талаар яриагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 222-223 ху/,

     Гэрч Г.Эын өгсөн: ..тухайн шөнийн яг хэдэнд байсныг санахгүй байна. шөнө Н өөрийнхөө фейсбүүк хаягнаас нэгж байна уу ахаа гэж чат бичсэн, тэгээд би явуулсан дугаар руу нь 500 нэгж явуулсан. Таксинд суусан намайг буулгахгүй байна, хүн рүү ярих гэсэн юм гэсэн чат бичиж нэгж гуйсан. Н над руу чатаар явуулсан хоёр зураг байгаа, тухайн үед зураг явуулахдаа энэ хүн намайг оролдоод байна, цагдаад хэлэхийн бол цагдаа нар чинь надад үйлчлэхгүй шүү гэсэн утгатай чат бичээд яах уу ахаа би үхмээр байна гэсэн чат бичсэн, одоо 2 зураг нь байгаа, бусад бичсэн чатыг нь устгачихсан учир байхгүй. Уг нь 2 ширхэг зургийг нь эгч Т руу чатаар явуулж, Н ингээд байх юм гээд Баатар ах руу хэлээрэй гэж явуулсан. Анх над руу бас бичсэн чатны зургийг нь аваад эгч Т руу явуулсан байгаа. Би Н рүү чат бичээд хариу бичихгүй байхаар нь утас руу залгахад утасаа авчихаад ярихгүй, гүйж байгаа юм шиг сонсогдсон. Тэгээд сонсоод байсан чинь ахаа намайг явуулчих гуйж байна гэсэн юм сонсогдоод уйлж байгаад утас нь тасарчихсан. Тэгээд үүрээр цагийг нь сайн санахгүй байна дахин залгахад утсаа авчихаад өөрөө дуугарахгүй цаад талд нь эрэгтэй хүн юм яриад байгаа сонсогдсон. Би байна уу гээд хариу өгөхгүй болохоор нь наад хүнтэйгээ яриулдаа гэсэн чинь согтуу гэмээр эрэгтэй хүн аваад чи хэн юм найз банди нь юм уу, гэхээр нь би айлын жаахан хүүхдийг гэрт н  хүргэж өгөхгүй яагаад авч яваад байгаа юм бэ гэсэн чинь тэр хүн цагдаад хэлвэл энэ охиныг чинь алаад булчихна шүү гэж хэлээд утас тасарсан. Тэгээд би чат бичсэн чинь над руу 2 зураг явуулаад намайг оролдоод байна яах уу ахаа, би үхмээр байна гэж чат бичсэн. Тэгээд би Т эгч рүү хэлээд хүргэн ах руу хэлээд ар гэрийнхэнд нь хэлээрэй гээд 2 зураг болон чатыг нь явуулсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 229-231 хуу/
    Шинжээч С.Х өгсөн: ....Нийн охин хальсанд үзлэг хийхэд төрөлхийн салбант хэлбэртэй байсан бөгөөд долоох сорох, үнсэх үед  ямар ч гэмтэл үүсэхгүй, нэг хуруу хийхэд охин хальсанд гэмтэл учрахгүй байх боломжтой. Харин 2-3 хуруу давхар хийхэд гэмтэл учрах боломжтой...гэх мэдүүлэг /1хх-ийн 237-238 хуу/

Шинжээч С.Х өгсөн:...Дээрх гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар тархи доргилт, 2 гарын бугалганд, зүүн гарын шуун дотор талд, 2 гуяны урд доод хэсэгт, 2 гарын бугуйгаар жижиг, жижиг, баруун гуяны гадна дээд хэсэгт, баруун шилбэний гадна дунд хэсэгт зөөлөн эдэд няцралт, зүүн хөлийн чигчий ядам хурууны хумс хууларч хугарсан, зөөлөн эдэд няцралт гэмтлүүд учирсан нь цус хуралтууд нь жижиг боловч үзлэгээр өвчин эмзэглэлтэй хавантай байсан тул зөөлөн эдийн няцралт гэж үзэж гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулсан юм. Хэрвээ өвчин эмзэглэлгүй хавангүй байсан бол биеийн гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй гэдгээрээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй байх байсан. Хүний биеийн гадаргуугийн 1 хувь гэдэг нь тухайн хүний гарын алганы хэмжээтэй тэнцдэг юм. Насанд хүрээгүй хохирогч Б.Нийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүд нь зөөлөн эдийн няцралт гэдгээрээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан юм. Дээрх гэмтэл нь тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учир нь зүүн хөлийн чигчий ядам хурууны хумс хууларч хугарсан, угаараа бүдэг хөхөлбөр цус уралттай өвчин эмзэглэлтэй байгаа нь зөөлөн эдийн няцралтын шинж болохоор гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа юм...гэх мэдүүлэг /2хх-ийн 127-128 хуу/

    Шинжээч А.Б өгсөн:..хохирогч Б.Н нь сэтгэл зүйн хувьд айж түгшсэн, сэтгэлээр унасан, эмзэг мэдрэмтхий цочимтхой болсон гэх мэт сэтгэл зүйн шинж тэмдэг илэрч байсан...судалгаанаас үзэхэд сэтгэл гутрал түгшүүр, стрессийн түвшин маш өндөр, дасан зохицох чадвар сэтгэлийн хат муу, цочромтхой мэдрэмтхий байдаг илэрсэн. Бие махбодид илэрч байгаа шинж тэмдэг нь ходоодны хавьд өвдөнө, толгой өвдөнө, юу ч болоогүй байхад нүднээс нулимс гарна зэрэг шинж тэмдэгүүд урт хугацааны стресс нөлөөгөөр илэрдэг шинж тэмдэгүүд. Нийгмийн хувьд найзуудаасаа тусгаарлагдсан уулзах дургүй болсон, хичээл ойлгохоо больсон, хичээлдээ явах дургүй болсон, энэ хэвээрээ хичээл цахим онлайнаар орж байвал гоё таалагдаж байна гэж хариулж байсан. Тухайн асуудалтай холбоотой зүйлийг ярихдаа гар нь чичэрч салагнаж, бие нь улаан хүрэн өнгөтэй болсон гарын шуу хэсгээр биржийтэл хүрэн өнгөтэй болж байгаад эргээд хэсэг хугацааны дараа тайвшраад хэвийн байдалд орж байсан...гэх мэдүүлэг /2хх-ийн 26-28 хуу/

Ч.Өын яллагдагчаар өгсөн: “....2020 оны 10 дугаар сарын 05-ны орой 22 цаг өнгөрч байх үед дүү Пүрэвдоржийн гэрт очиж амрахаар 12 дугаар дэлгүүрийн урдаас явж байгаад 10 давхар орон сууцны урд нэг эмэгтэй гараа өргөөд такси барих гэж байгаа бололтой явж байхаар нь тэр хүнийг зогсоод машиныхаа хойд суудалдаа жолоочийн эсрэг талд суулгасан чинь тэр эмэгтэй Цагаан давааны 39 дүгээр гудамж орох хэрэгтэй байна, манай найз залуу утсаа авахгүй байна. чат бичихээр хариу бичихгүй байна очиж үзэх гэсэн юм гээд би авч Цагаан давааны 39 дүгээр гудамжны үзүүрт яваад очтол энд ирэх ёстой гэж хэлээд намайг хүлээлгэсэн. Тухайн эмэгтэй тухайн үед найз залуудаа гомдоллосон тухайгаа ярьж үйлж байсан. Би тэр үед нь аргадаж нэрээ хэлж танилцсан. Миний утасны дугаарыг авч бид хоёр фейсбүүкээ солилцсон. Гудамжны үзүүрт зогсож байхдаа надад найз залуугийнхаа зургийг харуулж, таних уу гэж хэлэхээр нь танихгүй гэж хэлсэн. Тэнд хэсэг юм ярьж сууж байгаад орой болчихлоо, харих уу, гэрээ, найз залуугийнхаа гэрийг заагаад өг гэсэн чинь гэрээ зааж өгөөгүй, найз залуу ирнэ гээд хүлээгээд, манай аав ээж хоёр ажлаар явсан байгаа /хаашаа гэдгийг нь хэлээгүй/ гэрт ах эгч хоёр байгаа, тэр хоёрыг өглөө сэрэхээс нь өмнө гэртээ орчихвол болоо гэж хэлсэн. Би тэр үед машины араас 2 ширхэг лаазтай пиво гаргаж ирээд нэгийг нь уух уу гэж хэлсэн чинь тэр эмэгтэй уухгүй гэж хэлэхээр нь би 2 пивоо уусан. Машинаа халаах зорилгоор найзаасаа машин барих уу гэж асуутал өмнө нь барьж үзээгүй гэхээр нь заагаад өгье гэж хэлээд машинаа бариулаад би өөрөө хажууд нь суугаад жолооны хажуунаас нь заагаад нөгөө гараараа гар тооромз татахад бэлэн байдалтай хөдөлж Халзангийн даваа давж тал газар машин бариулах гэсэн боловч тал газар олдоогүй учир буцад аймгийн төв орж ирсэн. Цаг хараагүй учир хэд болж байсан гэдгийг мэдэхгүй. Аймгийн төв орж ирээд би гэртээ ирж хамт манайд хоноё гэсэн чинь татгалзаад найз залуугийнх руугаа явж, би гэртээ ганцаараа үлдсэн. Хэсэг байж байгаад санаа зовоод араас нь гарсан чинь манай баруун талын төв зам дээр байж байхаар нь очиж дагуулж гэртээ ирээд гэртээ орох гэтэл танайд амармаагүй байна, дахиж машинаар явъя гэхээр нь хажууд байдаг модон буудал орж 2 ширхэг ундаа 1 ширхэг шоколад авч Доной руу тал газар очиж машин барихаар явсан.  Доной руу төв замаар явахдаа би машинаа барьж явж байгаад төв замаас салаад Н би машин баръя гэхээр нь машинаа бариулсан чинь Н барьж явж байгаад горхинд суулгаж гаргаж чадахгүй байхаар нь Н утаснаас машин татах хүн дуудах гэсэн боловч дансанд нь байсан нэгж хүрэлцэхгүй байсан Н тэр шөнө фейсбүүкээр хүнтэй чатлаад л яваад байсан. Машинд суугаад гарч чадахгүй байсан болохоор өглөө болохыг хүлээх зуураа Н хөхийг барьж, тэвэрч үнсэж оролдсон. Гэтэл Н дургүйлхээд эсэргүүцээд байхаар нь би өөрөө сайн дураараа больсон. Үүр цайх үед би машиндаа Нг орхиод машинаа асаалттай цоожлоогүй орхиод татах машин хүн хайж шатахуун түгээх станц орж Тэс шатахуун түгээх колонкийн түгээгч залууг машинтайн гуйж ирээд татуулсан боловч дийлээгүй. Машинаа гаргаад хамт явах гэсэн боловч Н машин чинь гарахгүй юм байна гээд ганцаараа алхаад гэр рүүгээ явсан. Би Нг явуулчихаад дахиж татах машин хайж байгаад нэг ачааны машин олж татуулах гээд /байж байтал/  машин дээр иртэл миний машины хажууд эрэгтэй эмэгтэй хоёр хүн ирчихсэн, энэ машины эзэн мөн үү гэхээр нь мөн байна гэтэл чи яахаараа хүн руу татаж  авч явдаг юм бэ цагдаагаар шалгуулна гээд цагдаа дуудаж цагдаа ирээд намайг авч яваад эрүүлжүүлсэн. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Н хаашаа явж байсаныг мэдэхгүй, замын урд гараа өргөөд зогсож байсан. Нт би гар хүрээгүй. Сургуулийн хүүхэд гэж яриагүй, харин найз залуугаа олохгүй байна гэрт нь очих гэсэн юм гээд л намайг аваад явсан. Найз залуугийнхаа зургийг харуулахдаа Адам гэсэн фейсбүүк хаягийг харуулсан эрэгтэй хүний зурагтай байсан. Би Нг 19-20 настай байх гэж бодсон. Надад насаа хэлээгүй, найз залуу нь 23 настай гэж ярьж байсан. Би 24-ийн уулзвар аюулгүйн тойргоор эргэж явсан, надад бор толгой явна гэж хэлээгүй. Би Нийн бэлэг эрхтэн рүү гараа хийсэн, бэлэг эрхтэнг үнсэж долоосон гэх зүйл огт болоогүй. Би Нийн хувцасыг хүчээр тайлсан асуудал байхгүй. Хөхийг нь зүгээр барьсан үнсэж чимхээгүй. Н миний машинаас буугаад явчих боломж зөндөө байсан. өөрөө машинд сайн дураараа байсан, намайг бууднаас орж ундаа авахад ганцаараа машинд үлдсэн. Буудлын нэрийг нь мэдэхгүй, машинд суугаад татах машин олохоор мөн ганцаараа машинд үлдсэн. Би машинаас гараад зугтаахаар нь араас нь хөөж барьж авсан, хашаа мөргүүлж зодсон гэх зүйл огт болоогүй. Надтай уулзахад сэтгэл санаа нь тавгүй шоконд орсон, уйлсан байдалтай байсан учир юу болсон талаар нь шалгуулмаар байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 139-145 ху/,

Ч.Өын яллагдагчаар дахин өгсөн: “...тухайн үед миний машин дотор Сэлэнгэ аймгаас өмсөж ирсэн ажлын хувцаснууд байсан. Би хохирогч Н рүү ямар нэгэн өөрийн бэлэг эрхтнээс цагаан өнгийн зунгаарсан зүйл болон үрийн шингэн гаргаагүй. Тийм зүйл огт болоогүй Надад саарал өнгийн футболк байгаа. Тухайн футболк одоо цагдан хорих байранд буюу миний өрөөнд байгаа. Машин дотроо ууж байсан пивоны лааз, саваа 2020 оны 10 дугаар сарын 06-ны өглөө гэртээ харихаас өмнө ах, эгч нартаа загнуулахаас айгаад тухайн машин дотор байсан пивоны лааз, саваа машин шаварт суусан газрын ертөнцийн зүгээр баруун талд байх хашааны тэр хавьцаа шидсэн. Одоо тухайн пивоны лааз, саваа хаясан газраа зааж өгч чадна. Миний эзэмшлийн автомашин нь 2 ширхэг түлхүүртэй. Нэг түлхүүр нь надад байдаг. Харин нөгөө нэг түлхүүр нь манай эгч Ч.Сарангуад байдаг. Намайг эрүүлжүүлэх байранд байхад манай эгч эрүүлжүүлэх байранд байсан цагдаагаар дамжуулж надаас асуулгасан юм. Тэгээд би эгч Ч.Сарангуад тэнд тэнд байгаа талаараа хэлүүлсэн. Үрийн шингэнээ бэлэг эрхтнээсээ гаргаж фодволкоороо гаргаж арчсан зүйл огт болоогүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 120-121 ху/,

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 04-08 ху/,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /1хх-ийн 10-13 ху/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх-ийн 14-20 ху/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн  21-25 ху, 232-236 ху/,
Гар утасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 26-29 ху/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 31-32 ху/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 50-55 ху/

Насанд хүрээгүй хохирогч Б.Нийн биед үзлэг хийсэн Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 546 дугаартай 
1.    Б.Нийн биед тархи доргилт, 2 гарын бугалганд, зүүн гарын шууны дотор талд, 2 гуяны урд доод хэсэгт, 2 гарын бугуйгаар жижиг, жижиг баруун гуяны гадна дээд хэсэгт  баруун шилбэний гадна дунд хэсэгт зөөлөн эдэд няцралт, зүүн хөлийн чигчий, ядам хурууны хумс хууларч хугарсан, зөөлөн эдэд няцралт гэмтлүүд учирчээ.
2.    Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох олон удаагийн үйлчлэлээр үүснэ.
3.    Дээрх гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна.
4.    Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 
5.    2020.10.07-нд шинжээч эмчийн үзлэгээр, шинж байдлаараа хэрэг болох үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 
6.    Б.Нийн охин хальс гэмтэлгүй байна. 
7.    –
8.    Б.Н нь бэлгийн замаар дамжин халдварладаг халдварт өвчингүй байна...гэх дүгнэлт /1хх-ийн 104-105 ху/,

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 048 дугаартай 
    1. Шинжилгээнд ирүүлсэн малгайтай саарал цамцанд 6.5 см, 3x4 см, 9 см талбайд үүссэн гэмтэл нь татаж чангаах хүчний, нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ ханзралтууд байна.
- Хөх өнгийн жинсэн өмдөнд 3 см талбайд үүссэн гэмтэл, хар өнгийн дотоожинд 1x0.4 см, 1x0.5 см талбайд үүссэн гэмтлүүд нь татаж чангаах хүчний, нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ урагдалтууд байна. 
3.  Шинжилгээндирүүлсэн малгайтай саарал өнгийн цамцанд үүссэн ханзралтууд, хөх өнгийн жинсэн өмд, хар өнгийн дотоожинд үүссэн урагдалтууд шинэ уралдалт байна. /Гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй/
     4. Шинжилгээндирүүлсэн малгайтай саарал өнгийн цамцанд үүссэн ханзралтууд, хөх өнгийн жинсэн өмд, хар өнгийн дотоожинд үүссэн урагдалтууд нь татаж чангаах хүчний нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна...гэх дүгнэлт /1хх-ийн 110-111 ху/,

    Хас үнэлгээ ХХК-ын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 753 дугаартай дүгнэлт /1хх-ийн 119 ху/
    Насанд хүрээгүй хохирогч Б.Нийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн  165 ху/,
Боржигон овогт Чимэдийн Ө /РД:АЮ91051150/-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 169 ху/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Нийн амбулаториор эмчлүүлэгчдын карт, шинээр гаргаж өгсөн баримтууд /1хх-ийн 243-250 ху/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 03-04 ху/
Сэтгэл зүйн дүгнэлт, сэтгэл зүйн үйлчилгээ зөвлөгөөний үр дүнд гаргасан дүгнэлт /2хх-ийн 16-20 ху/
Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 131-137 ху/
Саарал өнгийн фодволконд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 136-141 ху/
Оролцогчдыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /1хх-ийн  193-194 ху, 2хх-ийн 44-45 ху, 2хх-ийн 142-143 ху/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Өт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Ө нь 2020 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт 16 насанд хүрээгүй хохирогч Б.Нийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бэлэг эрхтэнийг нь хэлээрээ долоох, үнсэх, сорох, хуруугаа хийх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн буюу хүчиндэх гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн, 
Мөн 2020 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Б.Нийг хүчиндэх зорилгоор зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Өт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 2012000000326 дугаартай хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэлж, дүгнэлээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар, эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

  Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч Ч.Ө нь 2020 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт 16 насанд хүрээгүй хохирогч Б.Нийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бэлэг эрхтэнийг нь хэлээрээ долоох, үнсэх, сорох, хуруугаа хийх зэргээр бэлгйн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн буюу хүчиндэх гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн, мөн 2020 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Б.Нийг хүчиндэх зорилгоор зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, 2 гарын бугалганд, зүүн гарын шууны дотор талд, 2 гуяны урд доод хэсэгт, 2 гарын бугуйгаар жижиг жижиг, баруун гуяны гадна дээд хэсэгт, баруун шилбэний гадна дунд хэсэгт зөөлөн эдэд няцралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь: Насанд хүрээгүй хохирогч Б.Нандин-Эрдэнийн өгсөн: “...тэнд очоод миний цээжин биеэрх хувцасыг хүчээр тайлж, миний биед цээживч үлдээсэн /уйлав/...нөгөө машинтай хүн явсан чинь миний хажууд хойд суудалд орж ирж суугаад намайг сууж байхад миний хөл дээр дэрлэж байснаа өндийж урд хоёр суудлын дундуур намайг чирч урд суудал руу оруулаад миний дээд талын бүх хувцас өмд, гутал, дотоод зэргийг бүгдийг нь тайлсан. Тайлуулахгүй гэж их эсэргүүцсэн боловч намайг их зодсон. Өөрийнхөө хувцасыг тэр хүн хэзээ нь тайлсан гэдгийг мэдээгүй, нэг мэдэхэд цээж нүцгэн болсон байсан. Тэгээд дараа нь тэр залуу өөрийнхөө өмд гутал зэргийг тайлсан, дотоожоо доош нь шувталсан /хэсэг дуугүй сууж байгаад уйлав/. Тэгээд миний хөлийг дэлгээд /дахин мэгшиж уйлав/, 2 хөлийн хүчтэй алцайлгаж, толгойгоо миний салтаанд хийж миний бэлэг эрхтнийг үнсэж, сорьж, хэлээрээ долоосон /уйлав/. Энэ байдал өглөө болтол үргэлжилсэн. Энэ явцад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хүчээр хийх гээд байхаар нь би хийлгэхгүйн тулд зугтааж, зайлж гуйсан, гэтэл бэлгийн харьцаанд орохгүй гэвэл миний хүслийг биелүүл гэж шаардсан. Хүсэл нь өөрийнхөө бэлэг эрхтэнгийг барь, ам руугаа хий, намайг үнс тэвэр гэхээр нь биелүүлэхгүй байтал дахиад хүчээр бэлгийн харьцаанд орохоор дайрахаар нь би уйлаад хүслийг чинь биелүүлье гэж хэлээд миний бэлэг эрхтэнийг үнсэж, хэлээрээ долоож сорж, бас гараараа бэлэг эрхтэнг оролдож, амсар руу нь /гараа/ хуруугаа хийгээд байсан /уйлав/. Тэгээд тэр залуу өөрийнхөө бэлэг эрхтэнг гараараа хөдөлгөж оролдож байгаад бэлэг эрхтэнээс нь цагаан юм гарч надад хүрч намайг оролдохоо болихоор нь би хувцасаа аваад өмд цамцаа өмсөөд оймс гутал куртекээ аваад машинаас нь гараад зугтаасан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 35-43 ху/, гэрч Ж.Бгийн өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эхнэр У охинтойгоо утсаар яриад гэртээ хариад галаа түлээд хоночих гэж хэлсэн учир Н гэртээ хариад хонох гэж байхдаа орой 21 цагаас аймгийн хөгжимт драмын театрт үзвэр үзэх гэж ганцаараа очоод хожигдсон учир буцаж харихаар Спорт хорооны араар гарч явах зуураа такси барих гэж нэг машинд суугаад хүргүүлэх гээд Бортолгой гэж хэлсээр байтал өөр зүгт авч яваад шөнөжин пиво уу гэж шахаад хувцсыг нь тайлж, зодож, мөн өөрийнхөө хувцсыг тайлж, бэлэг эрхтнээ хөх гэж шаардаж, үнсэж таалж, мөн бэлэг эрхтэн рүү нь гараа хийх мэтээр шөнөжин тамласан байна. Шөнө явахдаа Цогт-Уулын ар руу яваад, дахиж Халзангийн даваа давж; хувцсыг нь өмсүүлэхгүй өглөө болтол шалдан авч явсан байна. Мөн хүчээр өвөр дээрээ суулгаж, машинаас буувал ална гэж дарамтлаад гарыг нь мушгиж, үсдэж дараад, машинаас бууж зугтаах гэсэн чинь хашаа мөргүүлсэн гэсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 56-59 ху/,гэрч Л.Уын өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хичээлээ тараад 14 цагийн гэртээ хариад гэртээ байж байгаад 21 цагаас тоглолт үзчих үү гэж асуухаар нь тараад таксигаар хариарай гэж хэлээд явуулсан. Тэгээд охинтой холбоо барьж чадаагүй, Улаанбаатар хотод байхад 2020 оны 10 дугаар сарын 06-ны өглөө болсон асуудлын талаар сонсож, яаран Улаанбаатар хотоос гарч оройдоо гэрт ирээд охинтойгоо ярилцаж болсон асуудлын талаар асуутал орой 21 цагийн үед үзвэр үзэх гэсэн боловч хожигдоод орж чадаагүй буцаж харихаар Спорт хорооны хажуугаар явж яагаад таксинд суутал нөгөө такси нь 24 дүгээр тойргийг бүтэн тойроод Бор толгой явалгүй, шууд баруун зүгт явсан гэсэн. Манай охин тухайн үед нь та буруу яваад байна гэж хэлэхэд машины хөгжмөө тултал чангалж, яриа сонсогдохгүй болгоод явахаар нь бууя гэж хэлтэл хаалгануудаа цоожилж, юу ч дуугарахгүй, гараас нь чанга барьж явахаар нь гар өвдөөд байна гэж хэлтэл, дуугүй бай гичий минь гэж хэлээд тавихгүй явсаар баруун дэнжид очоод харанхуй гудамжинд очиж зогсоод машины өөрийнхөө сандлыг хойш налуулж унаган том савтай пиво гаргаж ирээд уу, уухгүй бол хоолойг чинь хэрчиж алаад булчихна шүү гэж айлган сүрдүүлсэн гэсэн. Манай охин цагдаа дуудна шүү гэж орилсон чинь жижүүрийн нусан чапакнууд уу тэд чинь миний гарт байдаг гэж хэлээд амыг нь бариад уулгах гэснээ уухгүй байсан чинь болиод чамд өгч байхаар өөрөө ууя, хайран мөнгөний гарц гичий минь гээд байсан гэсэн. Тэгээд манай охин нанайг явуулчих, би сургуулийн жаахан хүүхэд шүү дээ гэж зөндөө гуйсан боловч явуулаагүй, цагдаад хэлнэ гэхээр сонс гичий минь дэслэгчээсээ эхлээд хурандаа хүртэл миний гарт, аймгийн том байгууллагын дарга нар бүгд миний гарт гичий миний, сонс гичий минь миний эгч шүүх /прокурор гэсэн байж магадгүй/-д байдаг, цагдаад хэлээд юу ч олж долоохгүй шүү гэж сүрдүүлээд цагаан хаалгатай даваа давж шороон зам дээр гарсан гэсэн. Би Халзангийн даваа давсан байна гэж ойлгосон. Халзангийн даваа давж шороон замтай хээр газарт очиж хүчээр үснээс нь зулгааж байгаад куртекийг нь тайлж, гарыг нь мушгиж байгаад цамцаа тайл гэхээр нь тайлахгүй албал ал гэж хэлсэн чинь хүчээр цамцыг нь мулт татаад тайлж авсан гэсэн. Тэгээд манай охин ганц цээживчтэй үлдсэн чинь одоо пивоо ууна пизда гэж хэлээд өөрөө пивоо уугаад хараал хэлээд л сууж зөндөө удсан гэсэн. Хэсэг хугацаад тэндээ байж байгаад буцаж Халзангийн даваа давж ирээд Булган уулын зүүн талын Жамганы булгийн шороон замаар явж байгаад хээр зогсож 2 гутлыг нь суга татаж, пизда минь хувцсаа тайл гэхээр нь тайлахгүй гэж хэлсэн чинь тэлээг нь шувт татаж авахаар нь тэр хооронд ноцолдсон чинь үсдэж толгой руу олон удаа цохиж авсан гэсэн. Булган уулын зүүн суганд /Жамганы булгийн тэнд/ хэсэг зодож тамлаж байгаад хөдөлж явахдаа үснээс нь чирэн машинаасаа гаргаж, өөрийнхөө өвөр дээр суулгаж машинаа барьж явсаар машин нь шаварт суусан газарт /тэр газрыг нь мэдэхгүй байна/ очиж зогсоод өөрөө машиныхаа арын суудалд охиныг авч орон манай охиныг үсдэж тонгойлгож дарж байгаад бүх хувцсыг нь тайлж, ямар ч хувцасгүй болгоод өөрийнхөө хажууд суулгах, мөн өөрийнхөө бүх хувцсыг тайлж чи миний хэлснээр байвал явуулна, үгүй бол чамайг явуулахгүй ална гэж дарамтлан өөрийнхөө бэлэг эрхтэнг барь бэлэг эрхтнээ ам руугаа хий гэхээр нь үгүй гэж хэлсэн чинь ална гэж зодож, хөл рүү нь маш олон удаа өшигласан гэсэн. Тэгээд 2 хөхнийх нь хооронд бэлэг эрхтнээ тавихаар нь буруу харсан чинь ар дагз руу цохиж наашаа хар гээд олон удаа цохиж авахаар нь та манай аав шиг хүн байна, та над шиг охинтой биз дээ гэж гуйгаад байсан чинь хэсэг болиод машиныхаа араас лаазтай пивонууд гаргаж ирж уух зуураа чи уу гэж охинд нэгийг өгсөн гэсэн. Тэр пивийг нь уухгүй гээд урд суудал руу шидсэн чинь яадаг гичий вэ, муу янхан чинь гээд хөл рүү нь өшиглөөд байсан гэсэн. Тэндээ пивоо ууж дуусгаад бүх биеэр нь, нүүр, амаар нь муухай үнэртүүлж үнсээд байсан гэсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 60-64 ху/,гэрч Х.Д өгсөн: “...Э гэх дуудлага өгсөн хүн нэг залуугийн хамт, Ө хамт байж байсан, харин Н нь байгаагүй. Өын машин нь шаварт суучихсан байдалтай байсан. Ө нь согтуу байсан, согтуурал шалгадаг багаж үлээлгэх гэтэл шалгуулахаас зайлсхийж, үлээгээгүй. Өын авто машин нь 9497 АРХ улсын дугаартай, цагаан өнгийн суудлын авто машин байсан...харин Ө Нийг өглөө 07 цаг өнгөрч 08 цаг болж байхад гэр рүү нь явуулсан гэж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 67-69 ху/,гэрч Д.Оын өгсөн: “...буцаад гэрт нь очтол гудамжныхаа зүүн талаас ирж байсан. Тэгээд Нийг эхнэр Э дагуулж ороод би машиндаа үлдсэн. Н, Э нарыг хоорондоо юу ярьсан талаар мэдэхгүй, Э гарч ирээд нэг цагаан машинтай залуу Донойн гүүрний тэнд суусан байгаа гэж байна, хамт очъё гэхээр нь яваад очтол нэг машинтай залуу байсан. Н гудамж руу орж ирэхдээ уйлсан байдалтай явсан болохоор Э юм болсон талаар асуусан байх, миний ойлгосноор тэр шөнө нь цагаан машинтай залуу авч яваад дарамталсан гэж ойлгосон....” гэх мэдүүлэг /1хх-ийн 70-73 ху/, гэрч Д.Э өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө ажил дээрээ ээлжинд гарч хоноод 06-ны өглөө 09 цагт буусан.  Намайг гараатай байх шөнө 2020 оны 10 дугаар сарын 06-ны өглөө үүрээр, үүр цайхын өмнө 05 цагийн үед нэг танихгүй залуу ганцаараа явган ирээд машин горхинд суучихлаа татаад өгөөч гэж гуйхаар нь яваад очтол Донойн гүүрний ертөнцийн зүгээр хойд талд суусан байдалтай, урагшаа гүүр рүү хараад зогсчихсон, /улсын дугаарыг нь мартсан байна/ тоёота фейлдэр маркийн цагаан өнгийн авто машин зогсож байсан. Би тэр машиныг таталцаж өгсөн боловч гаргаж дийлээгүй орхиод явсан...Машины эзэн залуу нэлээн согтуу, харин хамт машинд нь сууж байсан охин эрүүл байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 74-78 ху/,гэрч Ч.С өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 05-ны орой Ө манайд хоол идэж, надтай хуучилж сууж байгаад 22 цаг өнгөрч байх үед манайхаас гараад явсан. Гараад явахад нь чи Пүрэвдоржийнд хонох юм уу, харьж хонох юм уу гэсэн чинь за гээд л гарсан, хаана хонох талаар ямар нэгэн зүйл хэлээгүй, гэр нь Цагаан давааны 25-03 тоотод байдаг, гэртээ ганцаараа байдаг, хүргэн Пүрэвдоржийнх Тамир хорооллын 38-07 тоотод байдаг. Манайд хоол идээд гарснаас хойш хаашаа явсан талаар нь мэдээгүй, маргааш өглөө нь эрүүлжүүлэхэд орсон байна гэж мэдсэн....” гэх мэдүүлэг /1хх-ийн 83-84 ху/,гэрч Ж.Эийн өгсөн: “...Н хэлэхдээ 21 цагийн тоглолт үзэх гэж театр ороод үзэж чадаагүй харихдаа такси барьсан чинь таксины жолооч өөр зүгт авч яваад, гэрээс нь хол гудамжинд очиж зогсоод машинаасаа буулгахгүй байсан, буугаад зугтаасан чинь араас нь хөөж барьж авсан гээд уйлаад байхаар нь би жаахан тайвшруулж байгаад хүчиндсэн үү, бэлгийн харьцаанд орсон уу гэж шууд асуусан чинь бэлгийн харьцаанд ороогүй, гэхдээ тэр хүн миний хүссэн бүхнийг хий гэж хэлээд янз бүрээр оролдоод байхаар нь та над шиг охин дүүтэй биз дээ гэж хэлээд гуйсан гэж хэлээд уйлаад, чичрээд байхаар нь дахиж ярилцаагүй, машин нь хаана байгаа гэж асуухад зүүн тийшээ шаварт суусан, том цагаан машин байгаа гэхээр нь яагаад шаварт суусан юм бэ гэж хэлэхэд тэр хүн согтуу байсан учир чи машин барьж яв, би чамд машин барихыг зааж өгнө гэж өвөр дээрээ суулгаж яваад шаварт суусан гэж надад хэлсэн. Би тухайн үед тэр хүнийг яаралтай олох хэрэгтэй гэж бодоод Нийг галаа түлээд тайвширч бай гэж хэлж гэрт нь үлдээгээд гарсан. Нийг гэрт нь үлдээгээд гарч явахдаа цагдаа руу Нийг таксины жолооч авч яваад айлгасан байна хүчиндэхийг завдсан байна, хүүхдээ гудамжны үзүүрээс олж авлаа гэсэн дуудлага өгч, О бид 2 зүүн тийш уруудаж яваад Донойн гүүрний хойно цагаан машин суусан байх шиг харагдахаар нь Н рүү утасдаж Ирээдүй сургуулиас зүүн зүгт давж ороод суусан байгаа машин мөн үү гэж асуухад мөн гэж хэлсэн учир тэр машин дээр яваад очтол машин суусан, нэг ачааны машинаар татуулах гэж байгаа бололтой байхаар нь тэр ачааны машины жолоочийг явуулаад, цагдаа руу дахин ярьж машиныг нь олсон талаараа болон байгаа газрыг нь хэлсэн. Машин дээр очиход жолооч нь их согтолттой, нэвширсэн архи үнэртсэн байдалтай байхаар нь чи өөрийнхөө дүү шиг жаахан охиныг яаж байгаа юм бэ хууль хяналтын байгууллагаар шалгуулна, хүүхдээ ч үзүүлнэ, чамаас маш их цочирдсон байна гэж загнасан чинь аниа /эгчээ/ би яагаа ч үгүй шүү дээ, та манай эгч рүү залгаад өгөөч, манай эгч прокурор гээд байхаар нь цагдаагаараа яриул, цагдаа ч ирж байна гэж хэлсэн. Цагдаа ирж байгааг хараад тэр залуу охинтой чинь уулзаад тохирчихъё, би 9-нд ажилтэй гээд байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 91-95 ху/,гэрч П.У өгсөн: “....Н нь 16 настай, биеийн хөгжил дунд зураг ямар ч хүнд 16 орчим настай, сургуулийн хүүхэд гэж харагдана, хэнд ч насанд хүрсэн гэхээр харагдахгүй...2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр намайг хичээл орж байхад толгой нь өвдөөд, толгой нь эргээд, бөөлжис нь цутгаад байна гэхээр нь авч гараад эмчид үзүүлсэн чинь толгой нь хөдөлсөн байна гэж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 98-99 ху/,Гэрч Г.Эын өгсөн: ..тухайн шөнийн яг хэдэнд байсныг санахгүй байна. шөнө Н өөрийнхөө фейсбүүк хаягнаас нэгж байна уу ахаа гэж чат бичсэн, тэгээд би явуулсан дугаар руу нь 500 нэгж явуулсан. Таксинд суусан намайг буулгахгүй байна, хүн рүү ярих гэсэн юм гэсэн чат бичиж нэгж гуйсан. Н над руу чатаар явуулсан хоёр зураг байгаа, тухайн үед зураг явуулахдаа энэ хүн намайг оролдоод байна, цагдаад хэлэхийн бол цагдаа нар чинь надад үйлчлэхгүй шүү гэсэн утгатай чат бичээд яах уу ахаа би үхмээр байна гэсэн чат бичсэн, одоо 2 зураг нь байгаа, бусад бичсэн чатыг нь устгачихсан учир байхгүй. Уг нь 2 ширхэг зургийг нь эгч Т руу чатаар явуулж, Н ингээд байх юм гээд Баатар ах руу хэлээрэй гэж явуулсан. Анх над руу бас бичсэн чатны зургийг нь аваад эгч Т руу явуулсан байгаа. Би Н рүү чат бичээд хариу бичихгүй байхаар нь утас руу залгахад утасаа авчихаад ярихгүй, гүйж байгаа юм шиг сонсогдсон. Тэгээд сонсоод байсан чинь ахаа намайг явуулчих гуйж байна гэсэн юм сонсогдоод уйлж байгаад утас нь тасарчихсан. Тэгээд үүрээр цагийг нь сайн санахгүй байна дахин залгахад утсаа авчихаад өөрөө дуугарахгүй цаад талд нь эрэгтэй хүн юм яриад байгаа сонсогдсон. Би байна уу гээд хариу өгөхгүй болохоор нь наад хүнтэйгээ яриулдаа гэсэн чинь согтуу гэмээр эрэгтэй хүн аваад чи хэн юм найз банди нь юм уу, гэхээр нь би айлын жаахан хүүхдийг гэрт нь  хүргэж өгөхгүй яагаад авч яваад байгаа юм бэ гэсэн чинь тэр хүн цагдаад хэлвэл энэ охиныг чинь алаад булчихна шүү гэж хэлээд утас тасарсан. Тэгээд би чат бичсэн чинь над руу 2 зураг явуулаад намайг оролдоод байна яах уу ахаа, би үхмээр байна гэж чат бичсэн. Тэгээд би Т эгч рүү хэлээд хүргэн ах руу хэлээд ар гэрийнхэнд нь хэлээрэй гээд 2 зураг болон чатыг нь явуулсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 229-231 хуу/шинжээч А.Б өгсөн:..хохирогч Б.Н нь сэтгэл зүйн хувьд айж түгшсэн, сэтгэлээр унасан, эмзэг мэдрэмтхий цочимтхой болсон гэх мэт сэтгэл зүйн шинж тэмдэг илэрч байсан...тухайн асуудалтай холбоотой зүйлийг ярихдаа гар нь чичэрч салагнаж, бие нь улаан хүрэн өнгөтэй болсон гарын шуу хэсгээр биржийтэл хүрэн өнгөтэй болж байгаад эргээд хэсэг хугацааны дараа тайвшраад хэвийн байдалд орж байсан...гэх мэдүүлэг /2хх-ийн 26-28 хуу/, Насанд хүрээгүй хохирогч Б.Нийн биед үзлэг хийсэн Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 546 дугаартай дүгнэлт /1хх-ийн 104-105 ху/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 048 дугаартай дүгнэлт /1хх-ийн 111-112 хуу/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Өын үйлдлийг хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь хэргийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.      

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд хүчиндэх гэмт хэрэг үйлдэх аргыг тодорхой заасан бөгөөд гэмт этгээд уг хэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэх, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглсэн үйлдэл хийсэн байдаг. 
Хүч хэрэглэх аргаар үйлдсэн гэж гэмт этгээд хохирогчийн бие махбодид халдаж, түүний эсэргүүцлийг няцаасан байхыг ойлгох бөгөөд хохирогчийн бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, дарах хоолойг боох гар барих, хувцсыг урах зэрэг хэлбэртэй байж болно. Хүч хэрэглэхээр заналхийлэх аргаар үйлдсэн гэж гэмт этгээд хохирогчийг болон ойр дотны хүнийг ална, эрүүл мэндэд хохирол учруулна, эрх эрх чөлөөг хязгаарлах зэргээр айлган сүрдүүлсэн байхыг ойлгоно. Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно. 
Шүүгдэгч Ч.Өын тухайд насанд хүрээгүй хохирогч Б.Нийн бэлэг эрхтэнд хуруугаа хийх, хэлээрээ долоох зэрэг хийсэн үйлдэл нь бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл бөгөөд энэ нь насанд хүрээгүй хохирогч Б.Нийн мэдүүлгээр тогтоогдож байгаа болно. 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт”...Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно...”гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Ч.Ө нь нэг удаагийн үйлдлээр насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан мөн бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн байх тул хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ч.Өын үйлдэл нь дээрх хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх буюу насанд хүрээгүй хохирогч Б.Нийг цохих, зодох, хувцсыг нь урах, ална гэж заналхийлэх, зэргээр айлган сүрдүүлсэн мөн бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийх, долоох зэрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглсэн үйлдэл хийсн мөн эрүүл мэндэд  эь хөнгөн хохирол учруулсан байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан 14 дээш 18 насанд хүрээгүй  хүнийг хүчиндсэн, мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөн иргэдийн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ө нь гэм буруутай байна гэх бичгээр гаргасан дүгнэлт нь шүүхийн дүгнэлттэй адил байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Насанд хүрээгүй хохирогч Б.Н, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.У, Ж.Б нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримт 173650 төгрөгийн баримт гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч нь түүнийг нөхөн төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй харин насанд хүрээгүй хохирогч Б.Н, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.У, Ж.Б нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт”... эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эохийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...”гэж мөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт “...арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ..” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч Ч.Өт хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2021 оны Өршөөлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2 дахь хэсэгт зааснаар “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 4дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт”... энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна...”гэж, мөн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт”... Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй...”гэж 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт”...шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно...” мөн зүйлийн  12.10 дахь хэсэгт”....яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ...”гэж тус тус заажээ. 
Иймд шүүгдэгч Ч. Ө нь Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 07дугаар сарын 21-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлд зааснаар түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд 2021оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт”... 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн ... өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй гэх хуулийн заалтад хамаарахгүй байх тул түүнд холбогдох эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
Харин шүүгдэгч Ч.Өын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд хамаарч байх тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өт 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 230 /хоёр зуун гуч/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.   

Харин 2021оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар  “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ. 
  Иймд шүүгдэгч Ч.Ө нь насанд хүрээгүй хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан түүнд  холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн малгайтай цамц 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, хагарч цуурсан гар утасны шилэн наалт зэргийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.У, Ж.Б нарт олгож,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нараас хэрэгт хавсаргуулсан сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалж, насанд хүрээгүй хохирогч Б.Н түүний хууль ёсны төлөөлөгч Л.У, Ж.Б нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.3 дугаар зүйлийн 1.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон          
                                    
                                                ТОГТООХ нь:
1.    Шүүгдэгч Б овогт Ч Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, арван дөрвөөс дээш  арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 
2.    2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Ч.Өт холбогдох эрүүгийн хэргийг өршөөн, хэрэгсэхгүй болгосугай. 
3.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 
4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өт оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 
5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 230 /хоёр зуун гуч/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 
6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.8 дахь 
хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн малгайтай цамц 1/нэг/ ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1/нэг/ ширхэг, хар өнгийн дотоож 1 /нэг/ ширхэг, хагарч цуурсан гар утасны шилэн наалт зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 50-06 тоотод оршин суух Л.У /РД: /, Ж.Б/РД: / нарт олгосугай.
7.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 
8.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нараас хэрэгт хавсаргуулсан сиди 1/нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалж, насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
10.    Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Өт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                     ДАРГАЛАГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ
                                      ШҮҮГЧИД                                       Р.АЛТАНЦЭЦЭГ
                                                                                               П.ГАНДОЛГОР