| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/04172/И |
| Дугаар | 102/ШШ2018/00287 |
| Огноо | 2018-01-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2018/00287
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо дугаар байр 1тоотод оршин суух, 1983 онд төрсөн 35 настай, Тахилт овогт Ш.А /РД:ДА/
Хариуцагч: Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 дүгээр дүгээр байр тоотод оршин суух, 1979 онд төрсөн 39 настай настай, Хан жаргалан овогт Б.С
28.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Ариунтуяа, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр /шүүхэд төлөөлөх эрх-0206/, хариуцагч Б.Содномцамц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Ашүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Б.С-сМонголын Үндэсний дээд сургуулийн цайны газрыг ажиллуулахаар доторхи гал тогооны тоног төхөөрөмжийг 30.000.000 төгрөгөөр худалдан авсан. Өөрийн Хаан банк дахь данснаас гурван удаагийн гүйлгээгээр 29.800.000 төгрөгийг Б.С-дшилжүүлсэн. 2 сарын түрээс 900.000 төгрөгийг энэ мөнгөнөөс суутгасан. Цайны газрыг 28 хоног ажиллуулсан. Энэ хугацаанд Б.С-гхэлснээр 5-10 сая төгрөгний ашиг гэж байгаагүй. Б.С-гхэлсэнчлэн ашигтай ажиллаагүй тул түүнд тоног төхөөрөмжийг буцааж, мөнгөө авъя гэхэд зөвшөөрч “тэгвэл бид тоног төхөөрөмжөө аваад сурсанаараа ажиллуулъя, мөнгийг чинь буцааж өгье” гэсэн. Б.Сцайны газраа ажиллуулаад мөнгө өгнө гэсэн боловч өдийг хүртэл өгөөгүй. Миний ажиллуулсан хугацааны ашигт 8.900.000 төгрөгийг суутгаж 20.000.000 төгрөг өгнө гэснийг нь зөвшөөрөхгүй. Иймд Б.С-с28.900.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Сшүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би гэр бүлийн хамт Монголын Үндэсний их сургуулийн цайны газрыг түрээслэн ажиллуулдаг. Эхнэр төрөөд 5 сартай нялх хүүхэдтэй байсан тул цайны газрыг ажиллуулах боломжгүй болж Ш.Ариунтуяагийн гуйснаар цайны газрын тоног төхөөрөмжийг 30.000.000 төгрөгөөр худалдаж, бидний түрээсийн гэрээг цааш үргэлжлүүлэхээр болсон. Түүнээс ажиллуулж чадах уу гэхэд чадна гээд мөнгөө АТМ-ээр шилжүүлсэн. Тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн. Гэтэл 1 сар гарангийн дараа чадахгүйн ээ, ашиг олохгүй байна буцаая гэсэн. Чадахгүй бол бид өөрсдөө ажиллуулаад ашгаасаа мөнгийг чинь буцааж өгье. Гэхдээ бид өөрсдөө ажиллуулж байсан бол 5.000.000 төгрөгний ашигтай ажиллах байсан ашгаа суутгана гээд тэр үед 10.000.000 төгрөгийг ашиг гэж суутгаад 20.000.000 төгрөгийг нь буцааж өгнө гэж хэлсэн. Анх тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөхдөө бүх орлого, зарлага бичсэн хар дэвтэр үзүүлсэн. Ш.Ариунтуяагаас тоног төхөөрөмжөө хүлээж авсан. Ашигт 8.900.000 төгрөг суутган үлдэх 20.000.000 төгрөгийг нь цувуулж өгнө гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Ань хариуцагч Б.С-дхолбогдуулан 28.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Б.Снь Монголын Үндэсний их сургуулийн цайны газрыг түрээслэн ажиллуулж байхдаа тус цайны газрын тоног төхөөрөмжийг Ш.А-д30.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, нэхэмжлэгч нь АТМ-ээр 29.800.000 төгрөг шилжүүлсэнийг хариуцагч хүлээн авч, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн болох нь шүүх хуралдаанд зохигчийн тайлбарласан тайлбар, Ш.Ариунтуяагийн Хаан банкны дэлгэрэнгүй хуулга гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний хувьд талууд маргаагүй байна.
Нэхэмжлэгч Ш.Ань тоног төхөөрөмжийг худалдан авч цайны газрыг ажиллуулсан боловч ашиг олоогүй гэсэн үндэслэлээр Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар гэрээнээс татгалзаж, худалдагч Б.С-дтоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн боловч, хариуцагч нь энэ хугацааны ашигт 8.900.000 төгрөг суутган, үлдэх 20.000.000 төгрөгийг буцаан өгнө гэж тайлбарлан маргажээ.
Зохигч хэн аль нь гэрээнээс татгалзсанг хүлээн зөвшөөрсөн бөгөөд хариуцагч нь шилжүүлсэн үнээс ашигт 8.900.000 төгрөг суутгана гэж тайлбарладаг боловч тайлбарыг нотолсон баримтгүй, энэ талаар худалдагч, худалдан авагч тохиролцоогүй, сарын ашгийг нотолсон баримтгүй тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд, хариуцагч тоног төхөөрөмжийг хүлээн авсан тул түүнээс 28.900.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Б.С-с28.900.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.А-долгож, хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч Б.С-с28.900.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.А-долгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302.500 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.С-с302.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.А-долгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА