Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/202

 

2018 оны 11 сарын 15 өдөр                            2018/ШЦТ/202                                  Хэрлэн сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0311/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                    М.Сайнболд,

Улсын яллагч                                                  Я.Сансар,

Хохирогч                                                           С.Х-

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч             н.Наранчимэг

Шүүгдэгч                                                          О.Ц- нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Номт овогт О-ын Ц-ад холбогдох 1839000000227 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29- ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.Ц- нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 12-14 тоотод иргэн С.Х-ын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Ц- нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 12-14 тоотод иргэн С.Х-ын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

  1. Хохирогч С.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 09 дүгээр

сарын 30-ны өдөр орой болж байхад О.Ц- манай гэрт ирсэн тэгээд намайг хамт

халуун усны газар явчихаад ирье гээд бид 2 хамт халуун усны газарт очсон чинь хүн ихтэй байсан болохоор О.Ц- усанд орохоо болиод хоёулаа манай таньдаг айлд очьё гэж хэлсэн тэгээд замаараа нэг шил архи аваад манай гэрээс хойш байдаг нэг айлд очсон тухайн үед тэнд эхнэр, нөхөр гээд хоёр хүн байсан бас нэг залуу байсан. Тэгээд анх авчирсан архин дээрээ нэмээд архи, пиво авч О.Ц-, би тэр айлын эрэгтэй хүн бид гурав хувааж уусан шөнө яг хэд болж байсныг бол сайн санахгүй байна. Би согтсон байсан тэгээд О.Ц- бид хоёр маргалдсан тэгсэн чинь О.Ц- миний нүүр рүү 2-3 цохиод авах шиг болсон. Би нэлээн согтсон байсан болохоор тухайн үед өвдөлт мэдрэгдээгүй тэгээд орой гэртээ очиж унтсан өглөө сэрэхэд хамаг бие хөндүүр, даагдахгүй болсон байсан. ...Би О.Ц-аар өөрийнхөө шүдийг янзлуулж авмаар байна ...” гэх мэдүүлэг/хх-ийн 8 тал/

  1. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 436 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

-С.Х-ын биед 2 нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын язарсан шарх, 1 шүдний уналт, хацар хамрын зулгарсан зулгаралт, баруун нүдний алимын салстын цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

-Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд хүргэхгүй” /хх-ийн 30 тал/

  1. Шүүх сэтгэц, гэм судлалын магадлагаа /хх 39-40 тал/
  2. Гэрч П.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 30-ны орой 19 цаг өнгөрч байхад манай танил дүү болох О.Ц- нь нэг танихгүй залуутай хамт манай гэрт 1 шил 0,75 литрийн архи авч ирсэн, манайх Баянмөнхийн 12-14 тоотод байдаг юм тэгээд О.Ц- түүний дагуулж ирсэн нэг залуу, манай эхнэрийн дүү Лхагвадорж, манай эхнэр Хишигдэлгэр болон түүний ажлын газрын хүн болох нэг эмэгтэй бид нар О.Ц-ын авчирсан 1 шил архи, хэдэн пиво бас нэг шил архи нэмж аваад хувааж ууцгаасан. Тэгээд шөнө 00 цаг өнгөрч байхад

О.Ц- нөгөө дагуулж ирсэн танихгүй залуутайгаа муудалцаад байсан нөгөө залуу нь манай гэрт шүлсээ хаяад байсан тэгсэн чинь О.Ц- боль гээд нөгөө залуугийн нүүр рүү гараараа хэд цохиод авсан” гэх мэдүүлэг/хх 27-28 тал/

  1. Гэрч С.Наранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 30-ны орой 18 цагийн үеп дүү С.Х-ыг танил О.Ц- гэх залуу нь дуудаад гараад явсан тухай хойд аав Банзрагчаас мэдсэн. С.Х- нь бидний хойд аав болох Банзрагчтай манай хашаанд гэр бариад амьдарч байгаа юм. Тэгээд өнөөдөр өглөө 8 цагийн үед аав Банзрагч нь манай гэрт орж ирээд С.Х- хүнд зодуулчихаад ирсэн байна нүүр, ам нь хавдартай байна гэж хэлсэн... С.Х- нь өчигдөр манай гэрт орж ирэхдээ нүүр ам нь ямар ч гэмтэлгүй байсан” гэх мэдүүлэг /хх 18-19 тал/
  2. Шүүгдэгч О.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...архи, пиво ууцгаасны дараа бид нар нэлээд их согтсон байсан ба С.Х- нь над руу нулимаад байсан мөн явна гээд байхаар нь би их согтуу яваад хэрэггүй гэж хэлсэн боловч чамд хамаагүй би ээжийнхээ араас үхнэ гээд агсраад байсан. Тэгэхээр нь уур хүрээд нүүрэн тус газар нь баруун гараараа 5-6 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх 22-23 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь 58900 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч О.Ц- төлөхөө илэрхийлсэн нь хуульд харшлаагүй, бусдын хууль ёсны эрх ашиг, сонирхлыг зөрчөөгүй байх тул хохирлыг шүүгдэгчээр төлүүлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Н овогт О-ын Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-ыг 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-ад оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Биеийн тамир спортын хороонд 4 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин, хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-ад оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-аас эмчилгээний зардалд 58900 төгрөг гаргуулж хохирогч С.Х-д олгосугай.
  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                       Д.ГАНЗОРИГ