| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0184/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/192 |
| Огноо | 2021-09-02 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Охөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: Б.Бнарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б овогт Бгийн Б/РД:А/-д холбогдох 2112............... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт баг, Халзан бүргэдэй гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Б Б /РД: А/,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Бнь 2021 оны 06 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед Архангай аймгийн Тариат сумын Мөрөн баг, Баруун мухар гэх газраас өөрийн эзэмшлийн 32-12 УНВ улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслээр, мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр, хууль бусаар 4 метрийн урттай, 90 ширхэг 5.2 метр куб, шинэс төрлийн хуурай шургааг мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 1.027.353 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2112...... дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Б өгсөн: “....Манай нутгийн иргэн Б.Бнь тус сумын Мөрөн багийн Баруун мухар гэх газраас хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэсэн учир Цагдаагийн газрын гомдол мэдээллээр орон шалгагдаж байгаа. Ойн санд 1.027.353 төгрөгийн хохирол учруулсан түүнийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 ху/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.М өгсөн: “...Би тэр өдөр Б.Б ахынд ирээд байж байсан чинь Б.Б ах нь намайг мод хийлцээд өгөөч гэхээр нь за гэсэн. Тэгээд өдөр Б.Бах би, У бид 3 модонд явж ууланд очоод модон дунд өмнө унасан байсан шургааг модноос 4 метрээр тайран авсан уг унанги шургаагаас 4 метртэй 2 гарч байсан бас босоо шургаагаас 30 гаран шургааг Б.Б ах унагааж бид 2 машин дээр ачсан нийт 80-90 шургааг бэлтгэсэн байх би тоолоогүй. Тэгээд явж байгаад цагдаа таарсан өөр зүйл болоогүй. Б.Бах нь эрхийн бичигтэй байсан үгүйг би сайн мэдэхгүй байна би асуугаагүй. Б.Б ах хар мод нийт 25-30 ширхэг босоо хуурай шургааг унагасан У бид 2 автомашин дээр нь ачиж өгсөн бусад модыг нь дан хуурай өмнө унасан байсан шургаагаас тайран авсан нийт 4 метртэй шургааг 80-90 ширхгийг ачсан явж байсан. Б.Бах нь хөрөө бариад мод унагаж, тайрсан бид 2 бол машин дээр ачсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 ху/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Мн өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хариуцсан сум орон нутагт Экологийн байцаагч Б.Ч хамтаар эргүүл хяналт шалгалтаар ажиллаж байх хугацаанд Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн нутаг Халзан бүргэдэй гэх газарт оршин суух хаягтай иргэн Б.Б нь мод бэлтгэх эрхийн бичиггүй ЗИЛ-131 маркийн ногоон өнгийн ачааны авто машинаар шургааг мод бэлтгэж тээвэрлэн явж байсан. Б.Б нь авто машиныг жолоодон явж байсан хамт 2 хүн байсан нэрийг нь сайн мэдэхгүй байна. Экологийн байцаагч Б.Ч нь тухайн хүмүүсийн тэмдэглэж авч байсан. Тухайн үед Б.Бнь Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Баруун мухар гэх газраас мод бэлтгэсэн гэж ярьж байсан. Б.Бнь тухайн үед бор ногоон өнгийн ЗИЛ-131 маркийн улсын дугааргүй авто машинаар эрхийн бичиггүй мод бэлтгэсэн байсан тухайн мод нь шургаагнууд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 ху/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.У өгсөн: “...Би Архангай аймгаас Б. Б ахынд ирээд 2-3 хонож байсан чинь Б.Б ах нь намайг модонд явалцаад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрч хамт явсан ууланд очоод хийсэн модноос нь би бүтэн нэрийг нь би сайн мэдэхгүй байна Мийгаа гэж ахтай хамт машин дээр нь ачиж өгсөн. Өөр зүйл болоогүй. Нийт хэдэн мод унагасан талаар нь би сайн мэдэхгүй байна унанги, шургааг тайраад байсан. М бид 2 тайрсан шургааг модыг нь түүж машин дээр ачсан тухайн үед нь Б.Бах нь өөрөө хөрөө бариад тайрч байсан. Дөрвөн метр урттай, 70-80 гаруй шургааг мод ачсан байх би тоолж үзээгүй болохоор сайн санахгүй байна. Яг хэдийг унагасан талаар нь би анзаараагүй хуучин унанги шургааг тайраад аваад байсан. Уг мод хийсэн газар нь Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Баруун мухар гэх газар бэлтгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 ху/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ё.Б өгсөн: “...Би дээрх Зил-131 /2П131/маркийн 32-14 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2013, 2014 онд санагдаж байна. Архангай аймгийн Тариат сумын иргэн Б.Б зарж байсан. Тухайн тээврийн хэрэгслийг зарж борлуулж байх үедээ адилхан хөдөөний хүн байсан болохоор тээврийн хэрэгслийнхээ гэрчилгээг шилжүүлж чадаагүй явсан. Дээрх Зил 131 маркийн 32-14 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн Б.Б эзэмшил, өмчлөлийнх юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 ху/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Б өгсөн: “...Би тэр өдөр Мөрөн багийн Баруун мухарын Дэнжин гэх газраас М У нартай шургааг мод бэлтгээд өөрийн Зил-131 маркийн автомашинаар тээвэрлэн явж байгаад сумын экологийн цагдаатай тааралдан шалгуулсан. Тухайн үед мод бэлтгэх эрхийн бичиг авах гээд сумын төв орсон боловч манай багийн байгаль хамгаалагч нь хөдөө ажлаар явсан байсан би хүлээгээд ирээгүй. Би мод бэлтгэх эрхийн бичиг авч амжаагүй би Мөрөн багийн Баруун мухар гэх газраас хуурай шинэс шургааг мод бэлтгэсэн юм. Учир нь Баруун Мухар нь өмнө ашигласан талбай унанги мод ихтэй учир би Баруун мухар гэх газраас модоо бэлтгэсэн цөөхөн хэдэн шургааг хэрэг болоод ариа ойрхон гээд өмнө ашиглаж байсан талбай руу орсон. Уг талбайд нь унанги шургааг, хатсан босоо шургааг байсан юм. Тэгээд би уг газраас 30 гаран босоо хуурай шургааг унагаасан бусдыг нь дан өмнө үндсээрээ булгарсан, хугарсан унанги шургаагаас нийт 4 метр урттай 90 ширхэг шургааг бэлтгэн тээвэрлэж явсан. Тэгээд цагдаатай таарсан. Би өөрийн 2018 онд худалдан авсан Зил-131 маркийн автомашинаар тээвэрлэсэн мод бэлтгэх үедээ М, Уу нартай бэлтгэсэн өөр хүн байгаагүй. М нь сумын төвд байгаа харин У нь аймгийн төвд байгаа бид нар модоо цахилгаан хөрөөгөөр бэлтгэсэн одоо цахилгаан хөрөө надад байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 ху/,
Мөрдөн байцаалтын шатанд Б.Б яллагдагчаар өгсөн: “...миний үйлдэл тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Би үйлдлээ хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 ху/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-08 ху/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-12 ху, 140-142 ху/,
2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлт
1. Иргэн Б.Бийн зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүй бэлтгэсэн мод нь: Шинэс
төрлийн хуурай мод
2. Уг мод нь 4 метрийн урттай ба шинж чанараараа хэрэгцээний бөөрөнхий мод байна.
3. Нийт тоо ширхэг 90, нийт шоометр 5.2 м3 шоометр модыг бэлтгэжээ.
5.2 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /Бүх төрлийн хуурай мод/, /1/ шууд үр ашгийн 48098 төгрөг, /2/ шууд бус үр ашгийн-61662 төгрөг, нийт-109760 төгрөг мод модон материалын ашиглалтын гарцын дагуу /хэрэглээний бөөрөнхий мод/-1,8 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 1.027.353 төгрөгөөр тогтоогдлоо гэх дүгнэлт /хх-ийн 22-23 ху/
Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 69 ху/
Б.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 72 хуу/
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 ху/,
Эд зүйл, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 43 ху/,
2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22 хуу/
Хас үнэлгээ ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 81 хуу/
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 87-88 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Бөд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Бнь 2021 оны 06 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед Архангай аймгийн Тариат сумын Мөрөн баг, Баруун мухар гэх газраас өөрийн эзэмшлийн 32-12 УНВ улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслээр, мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр, хууль бусаар 4 метрийн урттай, 90 ширхэг 5.2 метр куб, шинэс төрлийн хуурай шургааг мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 1.027.353 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Эрүүгийн 2112................. дугаар хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Бнь нь 2021 оны 06 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед Архангай аймгийн Тариат сумын Мөрөн баг, Баруун мухар гэх газраас өөрийн эзэмшлийн 32-12 УНВ улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслээр, мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр, хууль бусаар 4 метрийн урттай, 90 ширхэг 5.2 метр куб, шинэс төрлийн хуурай шургааг мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 1.027.353 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: иргэний нэхэмжлэгч Б.Б өгсөн: “...Манай нутгийн иргэн Б.Б нь тус сумын Мөрөн багийн Баруун мухар гэх газраас хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэсэн учир Цагдаагийн газрын гомдол мэдээллээр орон шалгагдаж байгаа. Ойн санд 1.027.353 төгрөгийн хохирол учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 ху/, гэрч Х.М өгсөн: “...Б.Б ах би тэгээд У бид 3 модонд явж ууланд очоод модон дунд өмнө унасан байсан шургааг модноос 4 метрээр тайран авсан уг унанги шургаагаас 4 метртэй 2 гарч байсан бас босоо шургаагаас 30 гаран шургааг Б.Б ах унагааж бид 2 машин дээр ачсан нийт 80-90 шургааг бэлтгэсэн байх би тоолоогүй тэгээд явж байгаад цагдаа таарсан өөр зүйл болоогүй. Б.Бах нь эрхийн бичигтэй байсан үгүйг би сайн мэдэхгүй байна би асуугаагүй. Б.Бах хар мод нийт 25-30 ширхэг босоо хуурай шургааг унгасан У бид 2 автомашин дээр нь ачиж өгсөн бусад модыг нь дан хуурай өмнө унасан байсан шургаагаас тайран авсан нийт 4 метртэй шургааг 80-90 ширхгийг ачсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 ху/, гэрч Б.Бийн өгсөн: “...би уг газраас 30 гаран босоо хуурай шургааг унагаасан бусдыг нь дан өмнө үндсээрээ булгарсан, хугарсан унанги шургаагаас нийт 4 метр урттай 90 ширхэг шургааг бэлтгэн тээвэрлэж явсан тэгээд цагдаатай таарсан. Би өөрийн 2018 онд худалдан авсан зил-131 маркийн автомашинаар тээвэрлэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 ху/, гэрч М.Мягмарцэндийн өгсөн: “...иргэн Б.Бнь мод бэлтгэх эрхийн бичиггүй ЗИЛ-131 маркийн ногоон өнгийн ачааны авто машинаар шургааг мод бэлтгэж тээвэрлэн явж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 ху/, гэрч Б.Уын өгсөн: “...Нийт хэдэн мод унагасан талаар нь би сайн мэдэхгүй байна унанги, шургааг тайраад байсан. Мийгаа бид 2 тайрсан шургааг модыг нь түүж машин дээр ачсан тухайн үед нь Б.Бах нь өөрөө хөрөө барин тайр ч байсан. Дөрвөн метр урттай, 70-80 гаруй шургааг мод ачсан байх би тоолж үзээгүй болохоор сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 ху/, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт” Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана...”гэж мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ”...Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно...”гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Бийн үйлдэл нь хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Б.Бийн үйлдлийн улмаас ойн санд 1.027.353 /нэг сая хорин долоо мянга гурван зуун тавин гурав/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /1.027.353х3=3.082.059 төгрөг /гурван сая наян хоёр мянга тавин ес/ төгрөг гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 3.082.059 /гурван сая наян хоёр мянга тавин ес/ төгрөгийг шүүгдэгч Б.Бс гаргуулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Бнь зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэж, ойн санд хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 500 /таван зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 32-12 УНВ улсын дугаартай Зил 131 маркийн тээврийн хэрэгслийн үнэ буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 540.000 /таван зуун дөчин мянга/ төгрөгийн үнэ бүхий 4 метрийн урттай, 90 ширхэг 5.2 метр куб шинэс төрлийн хуурай шургааг модыг улсын орлого болгож, 32-12 УНВ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Д овогт Ё Ө буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 40.000 /дөчин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хурааж, улсын орлого болгож, шүүгдэгч Б.Б 3.082.059 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.
Харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 32-12 УНВ улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Б.Бийн эзэмшлийнх биш харин автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар “Ё Ө” эзэмшигч болох нь тогтоогдсон байх тул тухайн автомашиныг эзэмшигч “С овогт Ё Ө /РД:РД/”-д буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Бийг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бгийн Бийг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бөд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/ нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 37 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 32-12 УНВ улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн үнэ буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгийг шүүгдэгч Б.Бөөс гаргуулж, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 540.000 /таван зуун дөчин мянга/ төгрөгийн үнэ бүхий 4 метрийн урттай, 90 ширхэг 5.2 метр куб шинэс төрлийн хуурай шургааг модыг хурааж улсын орлого болгож, 32-12 УНВ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч С овогт Ө /РД:/”-д буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 40.000 /дөчин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хурааж улсын орлого болгож, шүүгдэгч Б.Бөөс 3.082.059 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ