| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0312/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/203 |
| Огноо | 2018-11-15 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Т.Б |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2018/ШЦТ/203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0312/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга: М.Сайнболд
Улсын яллагч: Т.Б
Хохирогч: М.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Б
Шүүгдэгч: Б.Ш нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баатарсайханы Ш-т холбогдох 1839004440224 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Ш- нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр баг, “Сондгой” гэх газар 87-74 УНО улсын дугаартай “Марк- 2” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 1.5-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Ш.У- нас барсан, зорчигч М.Э-, М.Э-, М.Ө- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.С-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Ш- нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр баг, “Сондгой” гэх газар 87-74 УНО улсын дугаартай “Марк- 2” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 1.5-д заасан заалтуудыг зөрчиж Ш.У-ын амь насыг хохироосон, иргэн М.Э-, М.Э-, М.Ө- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэн Б.С-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:
ф Гэмтэл согог судлалын үндэсний төвд 10 гаруй хоног хэвтэн эмчлүүлж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлж томографикд харуулсан. Миний хүүгийн тархины харвалт нь шимэгдсэн байна. Биеийн байдал сайжирч байна гэж эмч нар хэлсэн... Надад санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Ш-т гомдолгүй...” гэх мэдүүлэг/хх 25 тал/
Ц толгой орой хэсгээр хавдсан. Гэмтлийн эмнэлэгт 2 хоног хэвтэж эмчлүүлсэн. Бид нар зүүн урд зүгт явж байхад нар их халуунаар өөдөөс төөнөж байсан. Би Ш- ахыг нойрмоглосноос болж зам тээврийн осол гарсан байх гэж бодож байна..." гэх мэдүүлэг /хх 30-31 тал/
“-Талийгаач Ш.У-ын цогцост хүзүүний 1 дүгээр нугаламын их бие хэсгийн гавал яснаас салсан хугарал, их тархины баруун, зүүн зулайн дэлбэн, дагзны дэлбэнг хамарсан аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, няцрал, баруун, зүүн зулай, дагзны хуйх, үнхэлцэг болон уушгины угны цус хуралт, элэгний урагдал, задрал, хэвлийн хөндийг нээж өрц, нарийн гэдэсний урагдлыг оёж, хэвлийн хөндийд гуурс тавьсан хагалгааны дараах байдал /2018 оны 09 дүгээр сарын 04 өдөр/, цээжний хөндийд шингэн хуралдалт /100 гр/ хэвлийн хөндийд шингэн хуралдалт /300-400гр/, зүүн өвдөгт шарх, зүүн хацар, мөр, цээж, ар нуруунд зулгаралт, баруун тохой зүүн буглага, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг ф болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-АВО системээр А /II/ дугаар бүлгийн цустай байна.
-Талийгаач нь дээрх оношинд дурдсан хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ” гэсэн дүгнэлт /хх 59-61 тал/
-М.Э-пын биед баруун атгаал ясны далд хугарал, тархи доргилт, зүүн хөмсөг толгойн ар дагзны баруун дээд хэсгээс баруун зулайн дунд хэсэг, духны дээд үстэй хэсгээр хөндлөн дайрч төгссөн сорви, зүүн шанааны хэсгээс зүүн чихний дэлбэнгийн доод хэсгээр дайрсан сорви, зүүн чамархайн дээд хэсэгт сорви гэмтэл тогтоогдлоо.
^ -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хх 68-70 тал/
-М.Эрдэнэ-Мөнхийн биед өвчүү ясны хугарал, зовхи, буглаганд цус хуралт, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хх 84 тал/
-Ш.Уянгын биед баруун 1 дүгээр хавирганы хугарал, тархи доргилт, зулайд няцарсан шарх, дух, сарвуунд гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хх 88 тал/
-М.Ө-ийн биед сээрний 11 дүгээр нугаламын шахагдсан хугарал, толгойд шарх гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Ф -Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хх 110 тал/
-Б.С-ийн биед дагз ясны баруун хэсгийн шугаман хугарал, зүүн зулай, чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун зүүн зулай хэсэгт тархины эдэд цус харвалт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь ф насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.
-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хх 112 тал/
-87-74 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ш- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 1.5-д заасан заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт /хх 124-125 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний амь насыг хохироосон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.Э-, М.Эрдэнэ-Мөнх, М.Ө- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.С-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч Ш.У-ын амь нас хохирсон бөгөөд хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн бөгөөд түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ф хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ