Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 01 өдөр

Дугаар   2021/ШЦТ/191

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: Э.О
Шүүгдэгч: Ц.Г 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овогт Цн Гт холбогдох 2112.............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдүүдийн хамт Архангай аймгийн ............................ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Д овогт Ц Г /РД:А/

        Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ..... аймгийн......сумын ...... багийн нутаг дэвсгэр  ....... гэх газар иргэн Т.Гыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Мөрдөн байцаалтын шатанд 2112.............. дугаартай эрүүгийн хэргээс:     
           
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Гын мэдүүлсэн: “...2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагийн үед.........аймгийн ........ сумын ....багийн ..... гэх газар байдаг найз Сынд эхнэр бид хоёр найз О, М, Бнарын хамт очсон. Тэнд бид нарыг байхад 17 цагийн үед Б, Б, Х нар эхнэрүүдтэйгээ хамт ирсэн. Тэнд бид нар жаахан идэж, уугаад салцгаасан. Тэгсэн Х гэрийн гадаа зогсож байхаар нь би Х дээр очоод юу болоод байгаа юм гэсэн чинь Х үг дуугүй миний нүүр рүү цохиод авсан. Би тухайн үед Хг юугаар цохисон талаар мэдээгүй, мөргөсөн үү гараараа цохисон уу миний хамарнаас цус гараад би цамцаараа хамраа дараад доошоо суусан. Х миний цамцыг толгойд углаад нуруу руу гараараа цохиод байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс салгасан. Миний нүүр хэсэгт 3-4 удаа цохисон. Миний баруун нүд, эрүүний доод тал, баруун шанаа зэрэг газар хавдсан. Баруун талын чихний ард тал язарсан, доод талын 1 ширхэг үүдэн шүд хөдөлсөн байсан. Мөн нуруу руу гараараа цохиод байсан. Хэдэн удаа цохисон тухай мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн  05-06 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Гын дахин мэдүүлсэн: “...миний хохирлыг төлж барагдуулна гэсэн, тэгэхээр нь би мөнгө авахгүй гэсэн. Надад мөнгө төгрөг авах шаардлага байхгүй, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн  66-67 хуу/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.А мэдүүлсэн: “...2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагийн үед Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн Чирэх гэх газар байдаг С гэх айлд очсон. Бид нар Сынд ууж идэж сууцгаасан. 23 цагийн үед хүмүүс нь явах гээд Х эхнэр А  хамт гарсан. О, М хоёр гаргаж өгөх гээд цуг гарсан. Тэгсэн гадаа хүмүүс маргалдаад чанга чанга дуугараад байсан. Би араас нь гартал Х Гыг өмсөж явсан цамцаар нь толгойг нь дараад нуруун дээр нь баруун гарын тохойгоор цохиод байсан. Би Гыг гэр рүү нь авч орсон. Тухайн үед Гын хамарнаас цус гарсан байхаар нь би яасан юм гээд асуухад Х зодчихлоо гараар цохисон уу, мөргөсөн үү нүүрэнд нь гал бутраад л явсан гэж байсан. Г Хг цохиж зодоогүй. Г машин барьж байгаа гээд ганц нэг л архи татсан. Х жаахан уусан байх согтуу нь гадна байдлаасаа гайгүй л харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-11 хуу/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Оийн мэдүүлсэн: “...2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Г, А, Б, Мбид нар Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн Чирэх гэх газар С гэх айлд очсон. Би Х руу утсаар яриад Сынд эхнэр А, Б, Б хоёр эхнэртэйгээ хамт гарсан. М бид хоёр гаргаж өгөх гээд цуг гарсан. Х гэрээс гарч ирээд эхнэр А руугаа чи яах гэж намайг ажилтай байхад энд ирсэн юм гээд байхаар нь би Аг аваад гэрийн араар ороод Х гэртээ очоод зүгээр үү, би та хоёрыг хүргэж өгөх үү гэсэн чинь А зүгээр гэсэн. Тэгсэн Гын чи яагаад намайг цохиж байгаа юм гэсэн дуу гарсан. Би гэрийн араас гараад ирсэн чинь А Хгийн дээлийн захаас татсан Гын өмсөж явсан цамц нь далаараа сөхөгдсөн байдалтай байсан. Тэгээд би очоод Хг салгаж авсан. Тухайн үед Х Гын толгой хэсэг рүү нэг удаа гараараа цохих шиг болсон. Г Хг цохиж байхыг нь би хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  14-15 хуу/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Мн мэдүүлсэн: “...2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр манай нөхөр Б  бид хоёр Г, А, О нартай хамт хөдөө С гэх айлд очсон. Арван жилд нэг анги байсан Анх ойрхон байдаг гээд Аыг утсаар Сынд хүрээд ир гээд дуудсан. 15 цагийн үед Аа, Б гэх залуу эхнэртэйгээ Б гэх залуу эхнэртэйгээ ирцгээсэн. Бид нар Сынд ямааны боодог хийж идээд жаахан сууцгаасан. 20 цагийн үед А нөхөр Х гэх залуу ирсэн. 23 цагийн үед Х А хоёр явъя гээд гарсан. М, О хоёр гаргаж өгөх гээд цуг гарсан. Араас нь Г гарсан. Удалгүй Г Х намайг цохичихлоо гээд баруун нүд нь жоохон хавдсан, хамраас нь цус гарсан байдалтай орж ирсэн. Тэгээд бид нар явъя гээд явцгаасан. Бид нар цуг байхад хэрүүл маргаан хийсэн хүн байхгүй, тэр хоёр гэрээс гараад юу болсныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Мын мэдүүлсэн: “...2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн үед сумын төвөөс Г, А, Б, Мнар манайд ирсэн. Тэгээд бид нар Хгийн эхнэр Аг дуудаад А ирсэн. А, манай нөхрийн дүү Б эхнэртэйгээ, Б эхнэртэйгээ ирсэн. Бид нарыг сууж байхад 20 цагийн үед Х ирсэн. Би жижиг гэрийн гал дээр ус хийсэн байсан. Тэрийгээ гаргах гээд орчхоод гараад ирсэн чинь Х мотоциклынхоо хажууд зогсож байсан. Би том гэр лүүгээ ортол Гын хамраас цус гарсан яасан юм гэсэн чинь Х намайг цохиод гэсэн. Тэгээд манайд ирсэн хүмүүс явъя гээд явцгаасан...”гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.А мэдүүлсэн: “...2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр манай 10 жилийн ангийн хүүхдүүд Сынд ирсэн байна хүрээд ир гээд манай нөхөр лүү яриад намайг дуудсан байсан. Тухайн үед манай нөхөр Г айлд машин янзалж байсан болохоор нь би хүний унаанд суугаад очсон. Намайг очиход С эхнэртэйгээ, О, А, Г, М нар байсан бид нар жаахан ууж идээд суусан. 20 цагийн үед манай нөхөр Г намайг авахаар ирээд бид нар жаахан суусан. Тэгээд харанхуй болоод Г бид хоёр явах гээд гарсан бид хоёрыг гаргаж өгөх гээд М, О хоёр гарж ирээд О бид хоёр гэрийн араар ороод жаахан юм ярьж байгаад гараад ирсэн чинь Г гэрийн урд Г нь гэрийн хаяад суусан. Гын эхнэр А Г Гыг цохчихлоо гээд нөхөр Гыгаа явъя гээд татаад байсан. Тэгээд бид нар явсан. Гын эхнэр А л Г Гыг цохичихлоо гээд байсан би цохихын хараагүй. Би гэртээ очоод Гаас юу болоод байгаа юм гэж асуусан чинь Г өөрөө томроод байсан шүү дээ гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуу/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Гийн мэдүүлсэн: “...2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр манай эхнэрийн 10 жилийн ангийн хүүхдүүд Сынд ирсэн байна эхнэрээ аваад хүрээд ир гээд байсан. Би айлд машин янзалж байсан болохоор эхнэр рүүгээ яриад чамайг Сынд хүрээд ир гэж байна гэж хэлсэн. Манай эхнэр хүний машинд дайгдаад очсон байсан. Би машин янзалж дуусаад эхнэрээ авахаар 20 цагийн үед Сынд очсон. Тэнд хорхог идээд жаахан архи ууж сууцгаасан. Тэгээд би согтоод байхаар нь хүн ирж авахуулахаар дуудчихаад эхнэртэйгээ явах гээд Сын гэрээс гарсан. Намайг гэрээс гараад байж байхад араас Г намайг дуудахаар нь би эргэж хараад Гын нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон. Тэгсэн Гын эхнэр ирж салгасан. Намайг ирээд байж байхад Г нэлээн халсан надад танай Жарантайн түймрийг би унтраасан, танай тэр хавийн хүмүүс тойрч тавихад байсан гээд янз янзын юм яриад үг хаяад байсан. Тэгээд би жаахан ууж суугаад согтоод согтуудаа ярьсан юмыг нь бодоод цохисон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуу/,

Мөрдөн байцаалтын шатанд Ц.Гийн яллагдагчаар мэдүүлсэн: “...би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхүй тул миний хэргийг хурдан шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 хуу/,

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 248 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...
1. Т.Гын биед баруун нүдний зовхинд цус хуралт, 32-р шүд хөдөлсөн гэмтэл тогтоогдлоо. 
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Хэрэг болох  цаг хугацаанд үүсэх боломжтой. 
4. Баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 32-р шүд хөдөлсөн гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 28-29 хуу/,
    Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 41 хуу/
    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 68 хуу/ 
    Хохирогчийн хүсэлт /хх-ийн 76 хуу/ зэрэг болно. 
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Гт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн 2112............. дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Г нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр .... аймгийн ..... сумын .....баг, ........ гэх газарт иргэн Т.Гыг зодож, баруун нүдний зовхинд цус хуралт, 32-р шүд хөдөлгөсөн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Г нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ...... аймгийн .... сумын ...... баг, ......... гэх газарт иргэн Т.Гыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Гын мэдүүлсэн:...Би Х дээр очоод юу болоод байгаа юм гэсэн чинь Х үг дуугүй миний нүүр рүү цохиод авсан. Би тухайн үед Хг юугаар цохисон талаар мэдээгүй, мөргөсөн үү гараараа цохисон уу миний хамраас цус гараад би цамцаараа хамраа дараад доошоо суусан. Х миний цамцыг толгойд углаад нуруу руу гараараа цохиод байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.А мэдүүлсэн:... Х Гыг өмсөж явсан цамцаар нь толгойг нь дараад нуруун дээр нь баруун гарын тохойгоор цохиод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Оийн мэдүүлсэн:...Гын чи яагаад намайг цохиж байгаа юм гэсэн дуу гарсан. Би гэрийн араас гараад ирсэн чинь А Хгийн дээлийн захаас татсан Гын өмсөж явсан цамц нь далаараа сөхөгдсөн байдалтай байсан. Тэгээд би очоод Хг салгаж авсан. Тухайн үед Х Гын толгой хэсэг рүү нэг удаа гараараа цохих шиг болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч П.М мэдүүлсэн:...Г Х намайг цохичихлоо гээд баруун нүд нь жоохон хавдсан, хамраас нь цус гарсан байдалтай орж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Мын мэдүүлсэн:...гэрээс гараад ирсэн чинь Х мотоциклынхоо хажууд зогсож байсан. Би том гэр рүүгээ ортол Гын хамраас цус гарсан яасан юм гэсэн чинь Х намайг цохиод гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.А мэдүүлсэн:...Гын эхнэр А Г Гыг цохчихлоо гээд нөхөр Гыгаа явъя гээд татаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/, мөрдөн байцаалтын шатанд гэрч  хохирогч Т.Гын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 248 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  
 
  Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Гийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.    

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч Ц.Г нь хохирогч Т.Гын биед баруун нүдний зовхинд цус хуралт, 32-р шүд хөдөлгөсөн гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах  талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 248 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

Иймд шүүгдэгч Ц.Гийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Т.Г нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй боловч хохирогчоор өгсөн мэдүүлгүүдэд болон хавтаст хэргийн материалтай танилцахдаа санал хүсэлт байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, мөнгө төгрөг авахгүй /хх-ийн 66-67 хуу/, тус аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлтэнд гомдол саналгүй /хх-ийн 76 хуу/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
Шүүгдэгч Ц.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч болон хохирогч нараас хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 78 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Ц.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4/ дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
 
 Шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Гийг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өмгөөлөгчгүйгээр өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 
  
                                                   ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Д овогт Ц Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 
шүүгдэгч Ц.Г нь торгох ялын 500.000 / таван зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Гийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ОТГОНЦЭЦЭГ