| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0310/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/204 |
| Огноо | 2018-11-15 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Я.С |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2018/ШЦТ/204
2018 оны 11 сарын 15 өдөр 2018/ШЦТ/204 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0310/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга: М.Сайнболд
Улсын яллагч: Я.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.Б
Шүүгдэгч: Б.Н нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хар бүргэд овогт Б-н Н-д холбогдох 1839000000228 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 01- ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Н- нь 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг “Эргэл” гэх газарт иргэн Д.Б-ийн 5 тооны хонийг өөрийн хониндоо нийлүүлэн хулгайлж 600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Н- нь 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг “Эргэл” гэх газарт иргэн Д.Б-ийн 5 тооны хонийг хулгайлж 600000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч С.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр манай хүү Э- нь хонио бэлчээгээд цайгаа уугаад гэртээ байж байхад бэлчээрт гаргасан хонь нь үргээд гараад ирсэн гэсэн. Тэгээд манай хүү наанаас нь мотоцикльтэй хонь руугаа яваад очиход Г-, Н- хоёр өөдөөс хүрээд ирсэн гэсэн. Тэгээд манай хүүтэй уулзсан гэсэн, манай хүү тэр хоёроос манай хонь танай хоньтой нийлсэн үү гэж асуухад үгүй гэж хэлсэн гэсэн. Тэгээд манай хүү гэртээ ирсэн. Тэгээд бид хоёр маргааш нь буюу 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө ^ хонио тоолж үзэхэд 6 тооны хонь дутуу байсан. Хүү Э-ыг Н-гийн хониор очоод үзээд ир гээд явуулсан чинь манай имтэй 3 хонь байсан...” гэх мэдүүлэг /хх 10- 11 тал/
Насанд хүрээгүй гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 10 цагийн орчимд өөрийнхөө хонинд явсан. Манай хонь шар асга гэх газар бэлчээрлэж явсан. Би хониндоо мотоцикльтой явж байсан. Манай хонь байгаа газар гүвээтэй байсан. Намайг хонин дээрээ очиход манай хонь үргээд миний урдаас гараад ирсэн. Манай хонины цаад талд Н- гэдэг ахын хонь ойрхон байсан. Н-, Г- хоёр өөдөөс мотоцикльтой ирсэн. Хонь нийлсэн үү гэсэн чинь нийлээгүй гэж хэлсэн. Би тэгэхээр нь манай хониноос дутаад байна гэхэд танай хонь байхгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх 19 тал /
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-д 600000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгч Б.Н-гээс 6 тооны бог мал авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн ба түүний учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ