Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/127

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дуласүрэнгээр хөтлүүлж,
Улсын яллагч: Э.О
Шүүгдэгч: Г.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Г Нд холбогдох 2112................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1984 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн  Хашаат суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ...... аймгийн ..... сумын ......... багийн нутаг дэвсгэрт байрлах Ухаагийн ах гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г.Н /РД:/,  

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 29-ний орой.......аймгийн .... сумын ...... багийн нутаг ..........гэх газарт иргэн А.Оыг зодож биед нь тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Эрүүгийн 2112........дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

Хохирогч А.Оын өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 29-ний шөнө манайд О, Б хоёр ирээд ганц пиво ахад өгчихье гээд манай нөхөрт пиво өгөхөд манай нөхөр Д нь ах нь вакцинаа хийлгээд 2 хонож байна. Та хоёрт аягалаад өгье гээд аягалж өгөөд сууж байхад манай нөхрийн эгчийнх нь хүүхэд Н манайд согтуу орж ирээд хэрүүл маргаан хийгээд манай нөхөр Нд пиво аягалж өгөхөд Оийн нүүр рүү цацаад Н, О нар заамдалцаж аваад гадаа гарахаар нь манай нөхөр Д, Б, бид гурав салгаад Б, О хоёрыг яв гээд гэр рүү нь явуулаад гэртээ орж ирээд сууж байтал Н нь манайд эргэж орж ирээд хэрүүл маргаан хийж надруу дайрч намайг түлхэж унагаахад манай нөхөр Д нь намайг өмөөрч Нтэй барьцалдаж аваад гадаа гараад ноцолдож байгаад манай хүү А салгаад байж байтал гэрийн хаяанд байсан унийг аваад намайг нуруу, бөөр рүү цохиод манай нөхөр Д нь голоор орж салгахад би зугтаагаад гэрийн хойд талд байдаг аргалын ар талд нуугдаад сонсож байхад намайг ална гээд орилоод байсан. Тэгээд байж байтал манай ахын хүүхэд М сумын төвөөс автомашинтай манай гэрийн гадаа ирэхээр нь би М дээр явж очоод эгчийг нь Н зодоод алах гээд байна гэж хэлээд зогсож байтал Н машины өндөрлөгөөний төмөр барьсан надруу ирэхээр нь би айгаад зугтаагаад гүйж байтал хөл муутай тул бүдэрч унаад Н нь араас гүйж ирээд үснээс зулгааж чирээд М салгаад аваад явсан. Н нь манайд удаа дараа агсан тавьж байсан өмнө би ах, дүү улсууд яахав гэж бодоод өмнө нь цагдаад мэдэгдэж байгаагүй энэ удаад намайг зодсонд би маш их гомдолтой байна. Н нь их согтуу байсан. Би Нтэй маргалдсан зүйл байхгүй Отэй барьцалдаж авахаар нь салгаад явуулснаас болоод надруу дайраад намайг зодсон, өмнө манайд орж ирээд агсан тавьж байсан. Н намайг түлхэж унагаахад миний хөл өмнө нь 2021 оны 03 дугаар сарын 04-ны үеэр малд явж байгаад бүдэрч унаад хоёр өвдөгөнд цус хуралттай болсонг нь Архангай аймагт хоёр өвдөгөндөө зүсэлт хийлгэж цус хуралтыг нь авахуулж миний хөл эдгэрсэн байсанг сэдрээж одоо миний хөл гишгэхэд хөндүүрлэж байна. Гэрийн гадаа униар нуруу, бөөрний хэсгээр цохиж миний дал, бөөрний хэсэг хөндүүр оргиж маш их өвдөж байна. Миний хэвлийн хэсэг рүү өшиглөж хэвлийгээр хүйснээс доогуур хөндүүр оргиж өвдөж байна үснээс зулгааж чирснээс болж толгой өвдөж хамаг бие хөндүүрлэж байна. Нд маш их гомдож байна. Би Нг цохиж зодоогүй. Манай хүү А, манай нөхөр Д хоёр байсан өөр хүн байгаагүй. Би маш их гомдолтой байна. Би биеэ эмнэлэгт үзүүлж байгаад эмчилгээнд гарсан зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 ху/,

Хохирогч А.Оын өгсөн: “...миний биед зовиурлаж өвдсөн зүйл байхгүй, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй хэргийг хурдан шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 ху/,

Гэрч Д.Дгийн өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 29-ний орой би үхэртээ яваад гэртээ ирэхэд манай гэрт О, Б хоёр манай эхнэртэй 2,5тай савалгаатай нийслэл пиво уугаад сууж байсан. Тэгээд гадаа машин ирээд зогстол Н орж ирээд Нд пиво аягалаад өгтөл О рүү аягатай пиво шидээд Н, О нар барьцалдаж аваад би Н, О нарыг салгаад Нг түлхээд гадаа гаргахад гэрийн үүдний гурван унь унаж гадаа гараад Нтэй барьцалдаж аваад ноцолдож байх хооронд Б, О нар гэр рүүгээ яваад өгсөн. Тэгээд гэртээ орж ирээд сууж байтал Н манай эхнэр Оыг түлхэж унагааж үснээс зулгааж нуруу бөөр рүү нь өшиглөж манай эхнэр Оыг гэрийн униар цохих гэхээр би дундуур орж салгах гэтэл намайг болон манай эхнэрийн нуруу руу 3 удаа цохисон. Манай эхнэр Нгээс айгаад зугтаагаад аргалын хашааны ард талд сууж байсан. Намайг богинохон төмөр бариад цохих гээд хөөгөөд би зугтаагаад явж байхад М ирсэн байсан. Тэгээд байж байгаад М, Н нар машинаа асаагаад яваад өгсөн. Н нь манай эхнэр Оыг түлхэж унагаан, үснээс нь зулгааж, гэдэс бөөр рүү нь өшиглөж, гэрийн униар цохисон, яг хэдэн удаа цохисонг нь би мэдэхгүй байна. О нь Нг цохиж зодоогүй. Н намайг цохиж зодсон гэхдээ надад миний биед гэмтэл учраагүй. Би Нг эхнэрийгээ өмөөрөөд гараа атгаж байгаад хамар руу нь нэг удаа, шанаа руу нь нэг удаа өшиглөсөн өөр цохиж зодоогүй. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгохгүй миний биед учирсан гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  10-12ху/,

Гэрч  П.Оын өгсөн: “....Оын биед үзлэг хийхэд толгойн орой хэсэгт хавдсан хөлийн 2 өвдөгөнд өмнө зүсэлт хийлгэж байсан хуучин шарх нь хөндөгдөж шалбарсан, нуруу хоёр бөөрний хэсгээр өвдөнө, толгой өвдөнө, даралт нь ихэссэн байсан учир даралтны эм өгч өвчин намдаах тариа хийж өгөөд ирсэн. Толгойн орой хэсэгт хавдсан, хөлийн 2 өвдөгөнд өмнө зүсэлт хийлгэж байсан хуучин шарх нь хөндөгдөж шалбарсан, нуруу хэсэг хоёр бөөрний хэсгээр өвдөнө, толгой өвдөнө өөр ил харагдах шарх сорви ажиглагдаагүй. Н манай гэрт согтуу орж ирээд намайг зодчихлоо гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  45-46 ху/,

Насанд хүрээгүй гэрч Д.Аын өгсөн: “....Н ахад ээж боль гэж хэлэхэд Н ах ээжийн хөл рүү өшиглөсөн. Тэгээд ээж, аав хоёр гэрт ороод байж байхад Н ах гэрт орж ирээд ээжийг үснээс нь зулгаагаад аав Н ахыг салгаад гэрээс гаргах гээд түлхээд гаргах гэтэл Н ах хаалга налж унаад гэрийн 2 унь унасан. Тэгээд аав гадаа гараад байж байхад Н ах 2 унь барьсан аав руу дайраад ээжийг униар 2 удаа цохисон. Аавыг униар нуруу хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд аав бид хоёр зугтаасан. Н гэх хүн намайг цохиж зодоогүй. Н ах нь манай ээж Оыг цохиж зодсон хөл рүү нь өшиглөж, гэрт орон дээр сууж байхад нь үснээс нь зулгааж орон дээрээс унагаасан, гэрээс гарч ирээд униар хоёр удаа нуруу хэсэг рүү нь цохисон. Н ахыг аав нэг удаа цохисон.  О ах, ээж хоёр Н ахыг цохиж зодоогүй. Н ах их согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  49-50 ху/,

Гэрч Д.Бы өгсөн: “...Н Оийг цохиж зодоогүй. О нь Нг цохиж зодоогүй барьцалдаж аваад салгасан. Намайг байхад цохиж зодсон асуудал болоогүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 ху/,

Гэрч Д.Оийн өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 27-нд би Өвөрахангай аймгийн Хархорин сум орох гээд Быг машинтай нь гуйгаад Хархорин сум орчихоод орой буцах замдаа Д ахынд орж 2,5тай савалгаатай Нийсэл пиво задлаад сууж байхад Н орж ирээд пиво аягалаад өгөхөд надруу аягатай пиво цацаад Н бид хоёр барьцалдаад авахад Б, Д ах хоёр салгаад Нг аваад гарсан. Тэгээд би гэр рүүгээ гараад алхаж байтал Б машинтайгаа араас ирээд намайг гэрт хүргэж өгсөн. Н нь их согтоогүй өөрийн гэсэн ухаантай байсан. Н намайг цохиж зодоогүй. Бид хоёр барьцалдаж аваад Б Д ах хоёр салгаад би гэртээ харьсан. Би Нг цохисон зүйл байхгүй. Бид хоёр барьцалдаж аваад салсан. Н нь Оыг зодсон талаар би мэдэхгүй би Нтэй барьцалдаж аваад салаад шууд гэртээ Баар хүргүүлээд харьсан. Би тухайн үед байгаагүй гэртээ байсан болохоор юу болсон талаар мэдэхгүй намайг байхад л угаасаа зодолдсон зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  60-61 ху/,

Г.Нгийн гэрчээр өгсөн: “... 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр жаахан архи  уучихсан байж байгаад Д ахынд бага насны хүүхэдтэйгээ яваад очсон чинь Д ах, түүний эхнэр О, дүү нь болох О, Б нар пиво уучихсан сууж байсан. Надад Б пиво аягалаад өгөхөөр нь Оийн нүүр рүү нь хийж өгсөн пиво цацсан юм. Учир нь урд өмнө О, О нар намайг хүмүүсийн дунд хов зөөгөөд муудалцуулаад, мөн манай эхнэртэй бас муудалцуулж байсан нь архи уучихсан байсан болохоор тэр зүйл бодогдоод цацсан юм. Тэгтэл О миний уруул, хамар, баруун шанаа хэсэг рүү гараараа нэг нэг удаа цохисон. Тэгэхээр нь би өөдөөс нь цохисон боловч Оийг оноогүй. Д ах бид хоёрыг салгаад О зугтаад гүйсэн. Тэгэхээр нь би Дтэй хэрүүл хийгээд танай авгайч гэсэн намайг хүнтэй муудалцуулдаг биз дээ гэсэн чинь миний толгой хэсэг рүү гэрийн унь модоор толгойн зүүн дээд хэсэг рүү хоёр удаа цохихоор нь би Дгийн зүүн нүд хэсэг рүү нь нэг удаа цохисон, хөхрөөд хавдсан байсан. Тэгээд О хажууд ирээд орилоод байхаар нь Оад хандаж чамаас болж ийм зүйл болж байгаа юм гээд ухасхийсэн чинь надаас зугтаад гүйсэн. М түүний эхнэр Д нар машинтай ирээд намайг аваад явсан.
Дгийн ямар нэгэн ажилгүй, хувийн ажлаар явж байгаад замаараа дайраад явсан юм. Би Оыг цохисон зүйл байхгүй. Харин Дг цохисон. Дээрх хүмүүстэй өр авлага өс хонзонгийн зүйл байхгүй. Би өөрийгөө удирдах чадвартай байсан. Нэг их согтоогүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 ху/,

Г.Нгийн яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 05 дугаар сарын 27-ний орой Архангай аймгийн хашаатсумын төвөөс Д ахын гэр буюу тус аймгийн Хашаат сумын Цайдам баг Нарийн ухаа гэх газар байдаг гэрт очсон. Тэнд очсон чинь Д, О, Б, О нар пиво уугаад сууж байсан. Ууж байсан пивоноосоо надад Б пиво аягалж өгсөн. Нөгөө өгсөн пивийг нь би уулгүй Оийн нүүр нь цацсан. Тэгсэн О миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгсэн миний хамарнаас цус гарсан. Отэй заамдалцаад гэрээс гарсан. Гадаа гараад Д ах бид хоёрыг салгах ирэнгүйтээ миний уруулын дээд тал буюу хамар хэсэг рүү гараараа цохисон. Тэгэхлээр нь би Д ахын нүүр хэсэг рүү нэг удаа зөөлхөн цохисон миний цохисон нь бараг оноогүй. Тэгсэн Д ах намайг униар толгой руу хоёр удаа цохиж, зүүн гарын бугалга хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд байж байхад О эгч ирээд намайг загнаж чи ганцаараа шүү чамайг яасан яадаг юм гэж хэл амаар доромжлоод байсан. Тэгэхлээр нь миний уур хүрч О эгчийг ална шүү гээд араас туулгасан. Тэгсэн О эгч хөл нэг юманд тээглээд газар унасан. Тэгсэн намайг М, Догсомаа нар ирээд аваад явсан. Ер бол ийм зүйл болсон. Д, О нарт цохиулсаны улмаас би Оад хандаж чамаас болж ийм зүйл гэж маргалдсан түүнээс өөр ямар нэгэн шалтгаан байгаагүй. О эгч над дээр ирэнгүйтээ зүүн хөлөөрөө миний биеийн баруун гуя орчим өшиглөсөн. Өөр цохиж зодсон асуудал байхгүй. О бид хоёрын дунд өр, авлага, өс хонзонгийн ямар нэгэн асуудал байхгүй. Би хохирол төлбөрийг барагдуулаагүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн  73-75 ху/,

Хохирогч биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 179 дугаартай 
1. А.Оын биед тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун гарны сарвуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ. 
3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал, гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн *ХӨНГӨН* зэрэгт хамаарна. Баруун гарны сарвуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 19-20 ху/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 79 ху/,
Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 88 хуу/
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай баримтууд /хх-ийн 93-94 ху/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Н нь 2021 оны 05 дугаар сарын 29-ний орой ..... аймгийн ...... сумын ..... багийн нутаг ........ гэх газарт иргэн А.Оыг зодож биед нь тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Нд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 2112........... дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч Г.Н нь 2021 оны 05 дугаар сарын 29-ний орой ...... аймгийн .... сумын ......багийн нутаг ........ гэх газарт иргэн А.Оыг зодож биед нь тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Хохирогч А.Оын өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 29-ний шөнө манайд О, Б хоёр ирээд ганц пиво ахад өгчихье гээд манай нөхөрт пиво өгөхөд манай нөхөр Д нь ах нь вакцинаа хийлгээд 2 хонож байна. Та хоёрт аягалаад өгье гээд аягалж өгөөд сууж байхад манай нөхрийн эгчийнх нь хүүхэд Н манайд согтуу орж ирээд хэрүүл маргаан хийгээд манай нөхөр Нд пиво аягалж өгөхөд Оийн нүүр рүү цацаад Н, О нар заамдалцаж аваад гадаа гарахаар нь манай нөхөр Д, Б, бид гурав салгаад Б, О хоёрыг яв гээд гэр рүү нь явуулаад гэртээ орж ирээд сууж байтал Н нь манайд эргэж орж ирээд хэрүүл маргаан хийж надруу дайрч намайг түлхэж унагаахад манай нөхөр Д нь намайг өмөөрч Нтэй барьцалдаж аваад гадаа гараад ноцолдож байгаад манай хүү А салгаад байж байтал гэрийн хаяанд байсан унийг аваад намайг нуруу, бөөр рүү цохиод манай нөхөр Д нь голоор орж салгахад би зугтаагаад гэрийн хойд талд байдаг аргалын ар талд нуугдаад сонсож байхад намайг ална гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 ху/, гэрч Д.Дгийн өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 29-ний орой би үхэртээ яваад гэртээ ирэхэд манай гэрт О, Б хоёр манай эхнэртэй 2,5 литрийн савалгаатай нийслэл пиво уугаад сууж байсан. Тэгээд гадаа машин ирээд зогстол Н орж ирээд Нд пиво аягалаад өгтөл О рүү аягатай пиво шидээд Н, О нар барьцалдаж аваад би Н, О нарыг салгаад Нг түлхээд гадаа гаргахад гэрийн үүдний гурван унь унаж гадаа гараад Нтэй барьцалдаж аваад ноцолдож байх хооронд Б, О нар гэр рүүгээ яваад өгсөн. Тэгээд гэртээ орж ирээд сууж байтал Н манай эхнэр Оыг түлхэж унагааж үснээс зулгааж нуруу бөөр рүү нь өшиглөж манай эхнэр Оыг гэрийн униар цохих гэхээр би дундуур орж салгах гэтэл намайг болон манай эхнэрийн нуруу руу 3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн  10-12 ху/, гэрч  П.Оын өгсөн: “....Оын биед үзлэг хийхэд толгойн орой хэсэгт хавдсан хөлийн 2 өвдөгөнд өмнө зүсэлт хийлгэж байсан хуучин шарх нь хөндөгдөж шалбарсан, нуруу хоёр бөөрний хэсгээр өвдөнө, толгой өвдөнө, даралт нь ихэссэн байсан учир даралтны эм өгч өвчин намдаах тариа хийж өгөөд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн  45-46 ху/, насанд хүрээгүй гэрч Д.Аын өгсөн: “....Н ахад ээж боль гэж хэлэхэд Н ах ээжийн хөл рүү өшиглөсөн. Тэгээд ээж, аав хоёр гэрт ороод байж байхад Н ах гэрт орж ирээд ээжийг үснээс нь зулгаагаад аав Н ахыг салгаад гэрээс гаргах гээд түлхээд гаргах гэтэл Н ах хаалга налж унаад гэрийн 2 унь унасан. Тэгээд аав гадаа гараад байж байхад Н ах 2 унь барьсан аав руу дайраад ээжийг униар 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн  49-50 ху/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 179 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Нгийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.    

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч Г.Н нь хохирогч А.Оын биед тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан байх бөгөөд энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 179 дугаартай гэх дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

Иймд шүүгдэгч Г.Нгийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч А.О нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй боловч хохирогчоор өгсөн:“...миний биед зовиурлаж өвдсөн зүйл байхгүй, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй хэргийг хурдан шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 ху/, хавтаст хэргийн материалтай танилцахдаа “байхгүй” /хх-ийн 94 хуу/, гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
Шүүгдэгч Г.Нгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 
Шүүгдэгч болон хохирогч нараас хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 99 хуу/ гарын үсэг зуржээ.   
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Г.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Г.Нд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэх нь зүйтэй байна. 
 
 Шүүгдэгч Г.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Нг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өөрийгөө өмгөөлж, шүүх хуралдаанд оролцоно өмгөөлөгч авахгүй гэх хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэнг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Б овогт Г.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь торгох ялын 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 
4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 
5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.    Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Г.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ОТГОНЦЭЦЭГ