Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/205

 

2018 оны 11 сарын 16 өдөр          2018/ШЦТ/205                                 Хэрлэн сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2018/0320/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                                М.Сайнболд,

Улсын яллагч                                                                 Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч                                                                          С.Б- нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт % холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт С-н Б-өд холбогдох 1839000000245 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 16- ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Б- нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 6Б-02 тоотод иргэн Л.Э-ыг зодож хэрүүл эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.Б- нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн ... тоотод иргэн Л.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 Хохирогч Л.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 16-ны орой 20-21 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 6Б-02 тоотод найз Б-ын гэрт барилгын засварын туслах ажилтан хийдэг Г-, Б-, Б- нартай 2 шил архи уусан. Уг архийг Б- дэлгүүрээс авчирсан. Бид нар эхлээд 1 шил 0.75 литрийн архи уугаад Г- өглөө эрт үүрээр босож ажлаа эхлүүлсэн. ...ингээд архи ууж байгаад юм ярьж суусаар байгаад шөнө болсон юм. Би тухайн үед нилээн согтуу байсан. Б- бид 2 ажлын асуудлаас болж маргалдаж муудсан. Тэгтэл Б- намайг сандал дээрээс түлхэж унагаад дээр гарч суугаад миний нүүрэнд 2 удаа цохисон. Тэр үед Б- хажуугаас салгасан...” гэх мэдүүлэг/хх 15-16 тал/

  1. Гэрч Б.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би бодохдоо Э-ыг  Б- зодсон юм байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /хх 17 тал/
  2. Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...бид нар юм ярьж сууж байтал Б- Э- хоёр ажлаас болж маргалдаад Б- Э-ын нүүрэнд нь хоёр удаа гараараа цохисон. Тэгээд би та нар ингэж болохгүй гээд салгасан...” гэх мэдүүлэг /хх 20 тал/
  3. Яллагдагч С.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...бид нар ажлынхаа талаар ярьж байгаад би Э-ад өдрийн цагаар ажилладаг, орой ажил тарах цаг болохоор яваад өгдөг, танай гэр орон аймгийн төвд байдаг, би болохоор хотоос ирсэн, ажлаа түргэн дуусгая, чи ажлаа сайн хийхгүй болохоор явах хугацаанаас маань хойшлуулаад байна гэсэн юм. Тэгсэн миний үгнээс болж бид хоёр ам муруйсан. Тэгээд би уур хүрээд Э-ын нүүрэн тус газар 2 удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх 23-24 тал/
  4. 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 465 дугаартай:
  5. -Л .Э-ын биед баруун нүдний алимны салстын цус хуралт, баруун нүдний

дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй... гэсэн дүгнэлт /хх 26 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч С.Б-ийн хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардал болон гэм хорын хохиролд 3 000 000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: