Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/193

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.О хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: П.Ннарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт П Н /РД:/-д холбогдох 2112................. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 
    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт....... хот, ................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн П Н /РД:/
 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч П.Ннь 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр.......аймгийн ....... сумын ...... багийн нутаг дэвсгэр ......... гэх газар өөрийн эзэмшлийн 90-36 УНЧ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.1-д заасныг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.Э, Г.О нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Эрүүгийн 2112........ дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Эын өгсөн мэдүүлэг: “...2021 оны 07 дугаар сарын 27-ны орой Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас Г.О, П.Н нарын хамтаар Улаанбаатар хот руу байшин барихаар явсан юм. Бид хэд замдаа Солонготын даваа уруудаад замаас гарч хоноод өнөө өглөө 08 цаг 30 минутын П.Н машин бариад бид хэд цааш хөдөлсөн. 11 цагийн үед Их тамир сумын Борт багийн 2 даваа даваад явж байсан юм. Тухайн үед би хойд суудал дээр унтаад явж байсан. Г.О урд суудал дээр унтаад явж байсан. Тэгсэн гэнэт машин 2 тийшээ үрүүлээ дарснаа замын хажуугийн боржуур мөргөөд замын хажуу руу орчихсон юм. Тэгээд нэг мэдсэн машин дээшээ харчихсан би доор нь дарагдчихсан байсан. Удаагүй 2-3 хүн ирээд машин өргөөд намайг гаргасан. Би эргэн тойрноо харахад бөөн хүн ирчихсэн түргэн дуудаж байсан. Манай жолооч машинаасаа зайтай ухаангүй, хэвтэж байсан. Удаагүй цагдаа ирээд, түргэн тосоод ирье гэж яваад эмнэлгийн машинтай цуг ирээд эмч бууж ирээд Г.От өвчин намдаах тариа дусал хийсэн. П.Н бид хоёрыг мөн адил өвчин намдаах тариа хийгээд мөн Г.О бид хэдийг сумын эмнэлэг рүү авч яваад тэндээсээ аймгийн эмнэлэг рүү явсан. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 ху/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Оын өгсөн мэдүүлэг: “...2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн үед П.Н, Б.Э нарын хамт Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас Улаанбаатар хот руу приус-20 маркийн 90-36 УНЧ улсын дугаартай автомашинаар Архангай аймгийн Их Тамир сумын Борт багийн 2-ын даваа гэх газар явж байтал замын урд талын далангаас адуу гараад ирлээ гээд орилсон. Тэгээд би тухайн үед зүүрмэглэчихээд явж байгаад сэрээд хартал эсрэг урсгалд машин явж байсан. Тухайн машинтай ойрхон явж байсан болохоор би П.Нг мөргөлөө жолоогоо цааш нь дар гэж хэлтэл замын урагшаа огцом дараад онхолдсон. Тэрнээс хойш юу болсон талаар би сайн мэдэхгүй байгаа. Би тухайн үед адуу хараагүй осол болсны дараагаар харахад замын урд талын ус зайлуулах хоолойны харалдаа адуу харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 ху/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.А өгсөн мэдүүлэг: “...2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 10-12 цагийн хооронд би гэртээ зурагт үзээд байж байтал ааваа замын цаад тал руу машин уначихлаа гэсэн юм. Тэгээд бид хэд гэрээсээ гартал манай урд талын зам дээр 2,3-н машин эгнээд зогсчихсон байсан. Тэгээд манай хөрш айлын хүн Батдорж мотоцикль унаад тэр доороо явсан. Өөр хүн тийшээгээ яваагүй. Тухайн үед замын ойролцоо мал байгаагүй. Манай мал зүүн тал руу Цагаан хамар гэх газарт бэлчиж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 ху/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.М өгсөн мэдүүлэг: “...2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 88190941 гэсэн дугаараас 10 цаг 55 минутад над руу залгаад Их Тамир сумын Борт багийн 2 давааны наана осол гараад машин уначихсан байна гэсэн. Хэрэг учрал болсон газарт очиход ногоон өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл 4-н дугуй нь дээшээ харсан байдалтай, тухайн автомашины эргэн тойронд цахилгаан хөрөө , кабелын утас, хувцас, бусад эд зүйлүүд эмх замбараагүй байдалтай байсан. Уг автомашины хажууд нэг хүн дээшээ хараад хэвтчихсэн байсан. Тухайн хүн дээр очиход миний зүүн хөл хөдлөхгүй байна. Би машинд даруулчихсан байсан, намайг хүн чирч гаргасан гэж хэлж байсан. Тэгээд уг хүнд өвчин намдаах тариа хийгээд хөлд нь чиг тавьсан. Тэгээд дараа нь машины ойролцоо 27-28 орчим насны эрэгтэй хүн газар хөлөө жийгээд сууж байсан. Зүүн гар, эгэм өвдөөд байна гэсэн. Тэгээд би машин хэн барьж явсан гэж асуухад юу ч дуугараагүй. Би өвчин намдаах тариа хийж, гарт нь сойлт хийсэн. Мөн тухайн автомашины ойролцоо 40 насны эрэгтэй хүн хажуу тийшээ харчихсан миний дотор муухай оргиод байна гэснээ нөгөө хүн рүүгээ яасан болгоомжгүй явдаг юм бэ гэж хэлсэн. Тэгээд би хэн жолоо барьж явсан юм бэ гэхэд П.Н гэх залуу руу толгойгоороо дохисон. Тэгээд би энэ хүнд өвчин намдаах тариа хийсэн. Мөн 500 граммтай дусал хийсэн. Уг хүн нь би машины жолоочийн хажуу талд урд сууж явсан юм. Тэгээд адуу машины урдуур зам дээр гарч ирээд машин уначихсан юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 ху/,

Мөрдөн байцаалтын шатанд П.Нн яллагдагчаар өгсөн: “...зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  101-102 ху/, 

Архангай аймгийн Цагдаагийн газрын Зам тээврийн осол дээр тогтоосон акт, ослын газрын схем зураг /хх-ийн 06-07 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 43 дугаартай дүгнэлтэд:
 1,2. П.Нгийн гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...гэх дүгнэлт /хх-ийн 43-44 хуу/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 6990 дугаартай дүгнэлтэд:
1.    Б.Эын биед зүүн шагайн үений дотор хавчаар ясны хугарал, зүүн гуяны урд 
дээд хэсэг, гадна хэсэгт цус хуралт, бүсэлхийн зүүн доод хэсэг, салтаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам 
тээврийн ослын үед үүсэх боломжтой.
3.    Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4.    Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг 
удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 
5.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх 
дүгнэлт /хх-ийн 47-48 хуу/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 7015 дугаартай дүгнэлтэд: 
1.    П.Нгийн биед сээрний 3-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, зүүн 
эгэмний далд хугарал, зүүн мөрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, шилбэ, дух, зүүн шанаанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг 
хугацаанд үүсэх боломжтой.
3.    Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг 
удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 
4.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх 
дүгнэлт /хх-ийн 54-55 хуу/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 6988 дугаартай дүгнэлтэд:
1.    Г.Оын зүүн 4, 7-р хавирганы хугарал, толгойн орой хэсгийн хуйх, зүүн 
хөмсөг, баруун дунд хуруунд шарх, баруун мөр, цээж, зүүн хөх, зүүн гуя, ууц хэсэгт цус хуралт, дух, зүүн тохой, баруун мөр, баруун шуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.    Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4.    Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг 
удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх 
дүгнэлт /хх-ийн 62-63 хуу/

   2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн шинжээч У.Л дүгнэлтэд: 
1.    Приүс-20 маркийн 90-36 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч 
П.Н/РД:/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт, мөн дүрмийн 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй.
2.    Жолооч П.Ннь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д Жолооч 
хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч нарын биед гэмтэл учруулсан байх үндэслэлтэй байна.
3.    Осол гарахад замын гадарга байгалийн нөхцөл байдал болон өөр ямар нэгэн хүчин зүйл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.
4.    /РД/ регистрийн дугаартай П.Ннь B,C,D ангиллын 852975 дугаарын 
жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 83 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-05 ху/,
Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 06-07 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 73-76 ху/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 106 ху/, 
Д.Нямдалайгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 107 хуу/
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 115-119 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч П.Нд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

Эрүүгийн 2112............. дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Ннь 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ..... аймгийн ........ сумын ......... багийн нутаг дэвсгэр......... гэх газар өөрийн эзэмшлийн 90-36 УНЧ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.1-д заасныг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.Э, Г.О нарын биед хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.Ннь  2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр .........й аймги......н ...... сумын ......багийн нутаг дэвсгэр .........гэх газар өөрийн эзэмшлийн 90-36 УНЧ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.1-д заасныг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.Э, Г.О нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Б.Эын өгсөн:“...П.Нмашин бариад бид хэд цааш хөдөлсөн. 11 цагийн үед Их тамир сумын Борт багийн 2 даваа даваад явж байсан юм. Тухайн үед би хойд суудал дээр унтаад явж байсан. Г.О урд суудал дээр унтаад явж байсан. Тэгсэн гэнэт машин 2 тийшээ үрүүлээ дарснаа замын хажуугийн боржуур мөргөөд замын хажуу руу орчихсон юм. Тэгээд нэг мэдсэн машин дээшээ харчихсан би доор нь дарагдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 ху/, хохирогч Г.Оын өгсөн: “...би П.Нг мөргөлөө жолоогоо цааш нь дар гэж хэлтэл замын урагшаа огцом дараад онхолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн  34-35 ху/, гэрч Б.Мандахын өгсөн: “...би хэн жолоо барьж явсан юм бэ гэхэд П.Нгэх залуу руу толгойгоороо дохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-31 ху/, яллагдагч П.Нн өгсөн:  “...О, Э бид гурав приус-20 маркийн 9036 УНД улсын дугаартай автомашинаар Улаанбаатар хот орох гээд явж байгаад 2021 оны 07 дугаар сарын 29-ний өглөө 11 цагийн орчим Архангай аймгийн Ихтамир сумын нутаг дэвсгэрт явж байтал гэнэт адуу засмал зам дээр гараад ирсэн. Тэгээд өөрийн жолоодож явсан автомашины рулийг баруун гар тийш нь дарсан. Тэрнээс хойш юу болсон тухай сайн санахгүй байна. Нэг мэдсэн Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт байсан...” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-05 ху/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 06-07 хуу/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 73-76 ху/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 6990 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 6988 дугаартай дүгнэлт, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн шинжээч У.Л дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус  нотлогдон тогтоогдож байна.  

Тухайн үед 90-... .... улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг шүүгдэгч П.Ннь жолоодож явсан нь  шүүгдэгч П.Нгийн “...Би өөрөө жолоодож явсан....” гэх мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь энэ талаар маргаагүй байна.   

Авто тээврийн хэрэгслийн жолооч  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна. 
Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт”... Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг  ойлгоно..”гэж заажээ. Тухайн хэргийн тухайд захиргааны хэм хэмжээний акт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм бөгөөд түүний  Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим,тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалт, мөн 1.3-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг шүүгдэгч П.Ннь зөрчсөн байх бөгөөд түүний үйлдлийн улмаас хохирогч Б.Э, Г.О нарын биед хүндэвтэр хохирол учирсан байна. 
  
Монгол Улсын  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг ойлгоно гэж заасан мөн “жолооч” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээдийг ойлгоно гэж тайлбарласан байх тул П.Ннь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж үзлээ.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Нгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.      
 
Иймд шүүгдэгч П.Нг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Б.Э, Г.О нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэргийн материалтай танилцахдаа “санал хүсэлт байхгүй” /хх-ийн 115-118 хуу/, тус аймгийн Прокурорын газарт гаргасан бичгэн хүсэлтдээ санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 122-123 хуу/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 
        
            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
    Шүүгдэгч П.Ннь авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  
 
Шүүгдэгч болон хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Нд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 125-126 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч П.Ннь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.  
Шүүгдэгч П.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалт тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Нд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж,шүүгдэгч П.Ннь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160дугаар зүйлийн 160.1дэх хэсэгт зааснаар “... Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй...”гэж заажээ. 
Иймд шүүгдэгч  П.Ннь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй тул шийтгэх тогтоолд хэсэгчлэн төлөх хугацааг дурдаагүй болно.
Шүүгдэгч П.Нг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 


                                                     ТОГТООХ нь:  

1.    Шүүгдэгч Б овогт П Н автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Нд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 
шүүгдэгч П.Нд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу 90 хоногт төлөхөөр тогтоосугай. 
4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ннь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/ нэг/  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 
5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ннь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай. 
6.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  
7.    Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ОТГОНЦЭЦЭГ