Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар  2021/ШЦТ/130

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Поор хөтлүүлж
Улсын яллагч: С.Б
Хохирогч: А.Б
Шүүгдэгч: Б.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Б Од õîëáîãäîõ 2112................... äóãààðòàé эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв. 
    
    Ø¿¿ãäýã÷: Монгол улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ...... аймгийн ......... суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ......... аймгийн ............ сум.............. гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ч овогт Б О /РД:/

                   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.О нь 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ..... аймгийн ....... сумын ....... багийн нутаг ........... гэх газар А.Бтай маргалдаж, улмаар толгой тус газарт нь алхаар цохиж, түүний эрүүл мэндэд баруун зулай хэсгийн хуйханд язарсан шарх, баруун зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
Эрүүгийн 2112...........  дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 
          Хохирогч А.Бын өгсөн:...2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр би ямаагаа самнаж дуусаад хоршооллын багийн төв орж 2 шил хараа архи авч Чтай уугаад буцаад гэр рүүгээ явж байгаад нутгийнхаа О /нэрийг нь мэдэхгүй байна/ гэх айлд буусан. Тэгээд Огийн гэрт ороод хэрүүл маргаан болсон. Тэгээд О гэх ах алхаар миний толгой хэсэг рүү 2 уда цохиж, нүд рүү нэг удаа цохисон. Би гэрийн гадаа гараад та гараад ир гээд орхисон араас гарч ирээгүй. Тэгээд надтай хамт явсан Ч явъя гээд бид хоёр тэндээс хөдлөөд шууд гэртээ ирсэн. Тэр үед миний дээл болон дотуур өмсөж явсан цамц цус болсон байсан. Миний толгой нэг газар хагарсан, хоёр хэсэг газар овоорсон, нүд хавдаж хөхөрсөн байсан. Тухайн үед миний толгой их өвдсөн, нугас руу татаж өвдөөд байсан. Одоо бие арай гайгүй болж байна. Миний нүд рүү цохисны улмаас нүд хөхөрч хавдсан, толгойн хэсэгтээ зулайн ар хэсэгт нэг газар хагарч их цус гарсан хоёр газар овойсон байсан. Би хоёр хоногийн дараа ирж сумын эмч Б үзүүлж, эмчилгээ хийлгээгүй өвчин намдаах эм хэрэглэсэн. Надтай хамт явсан Ч, О гэх хүний эхнэр нь тухайн үйл явдлыг харж байсан. Өөр хүн байгаагүй. Би О гэх хүний биед хүрээгүй, манай найз нэг гараас бариад нөгөө гараас эхнэр бариад намайг ойртуулаагүй. Би өөр хүнтэй хэрүүл маргаан хийгээгүй. Би гомдолтой байна. Алхаар цохисон учраас миний толгой өвдөөд байгаа. үүнийгээ эмчлүүлмээр байна. О гэх хүн надтай нэг ч удаа уулзаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/ 

Хохирогч А.Бын дахин өгсөн:.. Миний толгой руу төмөр алхаар 2- оос 3 удаа цохисон. Мөн баруун талын нүд рүү нэг удаа алхаар цохисон. Өөр цохиж нүдсэн асуудал байхгүй. Би огт гар хүрээгүй. Архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглээд тасраад унтаж байхад цохиж зодсон. Тийм учир би ямар нэгэн хариу үйлдэл хийгээгүй. О манай нохойг буудаад алчихсан байсан. Тэгэхлээр нь би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор Оыд очоод тэр талаар ярьсан юм шиг байна лээ. Үүнээс улбаалж тухайн хэрүүл маргаан болсон байх түүнээс өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Тухайн үед миний толгой баруун дээд хэсэгт 1 том хагарсан байсан мөн толгой тойроод хөндүүртэй, баруун талын нүд хөхөрч хавдсан зэрэг гэмтлүүд учирсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Миний хохирлыг барагдуулах юм бол надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохиролдоо 1.000.000 төгрөг нэхэмжилж байна....гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 хуу/ 
Гэрч Б.Б өгсөн: ....2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Б ах хороолол ороод буцаж ирэх замдаа О гэдэг хүнтэй маргалдаж нүд болон толгой руугаа цохиулчихлаа гээд манайд ирсэн. Б ахын баруун талын нүд хавдсан, толгойн дээд хэсэгтээ хагарсан, цус нь баруун шанаагаа дагаад урссан байсан. Тэгээд манайд хоносон, маргааш нь толгой өвдөөд байна гэж байсан. манайд ирэхдээ халамцуу ирсэн, хэдэн шил архи уусан талаар би мэдэхгүй. Манай гэрт хэрэлдэж маргалдсан зүйл болоогүй шууд унтсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 хуу/ 
          
           Б.Оы гэрчээр өгсөн: ...2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн үед Б, Ч нар манайд ирээд нэг шил архи задалсан. Надад 2 хундага хийж өгсөн, би уусан. Тэгээд байж байсан Б надаас хэрүүл өдөөд Балдансамбуугийнхны ална гээд байсан. Би Бтай барьцалдаж аваад Б намайг гараараа нэг удаа цээж хэсэг рүү нэг удаа цохисон, би зөрүүлээд 2 удаа гараараа цохиод нэг удаа алх бариад толгой хэсэг рүү цохисон. Тэгээд гэрээс гарсан би гэрээс гараагүй. Гадаа Б орилж байгаад яваад өгсөн. Би гараараа 2 удаа цохисон. Нэг нь мөр хэсэгт нь, нэг нь баруун талын шанаа тус газарт нь цохисон. Алхаар нэг удаа ар дагз хэсэгт нь цохисон. Өөр цохисон зүйл байхгүй. Бид хоёр барьцалдаж байхад Б миний мөр хэсэг рүү нэг удаа цохисон. Нэг их хүчтэй цохиогүй. Манай гэрт Б, Ч, манай эхнэр Н нар байсан. Ч, манай эхнэр Н нар тухайн болсон асуудлыг хараад байж байсан. Б бид хоёр өр авлага өш хонзонгийн асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23-26 хуу/ 
Б.Оы яллагдагчаар өгсөн: ... 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн үед Б, Ч нар манай гэр буюу Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн Үзүүр бургас гэх газар ирсэн. Ирээд манайд 1 шил архи хувааж ууцгаасан. Тухайн архинаас надад 2 хундага архи хийж өгсөн. Тэгсэн Б надаас хэрүүл өдөөд Бадамсамбуугийхнийг ална гээд байсан. Тэгэхлээр нь би Бтай барилцаж авсан. Б миний цээж хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Би зөрүүлээд Быг хоёр удаа гараараа нүүр хэсэг рүү цохиж нэг удаа төмөр алхаар толгой хэсэг рүү цохисон. Тэгсэн Б манай гэрээс гарч яваад гадаа орилж чарлаад байсан. Тэгж байснаа шууд мотоциклоо асуугаад явсан. Ер бол ийм л зүйл болсон. Б өөрөө эхэлж намайг хэл амаар доромжилж, мөн Бадамсамбуугийхнийг ална гэж орилж чарлаад байхаар барьж аваад 2 удаа нүүр хэсэг рүү гараараа цохисон. Мөн толгой хэсэг рүү нэг удаа алхаар цохисон. Өөр цохиж зодсон ямар нэгэн асуудал байхгүй. Нүүрэн тус газар нь зүүн гараараа 2 удаа цохисон. Мөн толгой хэсэг рүү алхаар нэг удаа цохисон. Б бид хоёрын дунд өр авлага, өс хонзонгийн ямар нэгэн асуудал байхгүй. Б миний цээж хэсэг рүү нэг удаа, нуруу хэсэг рүү нэг удаа тус тус цохисон өөр цохисон зүйл байхгүй. Миний эрүүл мэндэд ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Тийм болохоор гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлагагүй. Би хохирлоо бүрэн барагдуулах болно....гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 хуу/
    Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 171 дугаартай дүгнэлт:
1.    А.Бын биед баруун зулай хэсгийн хуйханд язарсан шарх, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.  
3.    Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 
4.    Дээрх гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл 
мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн гэмтэлд хамаарна.   
3, 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх
дүгнэлт /хх-ийн 11 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 36-39 хуу/
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 42-43 хуу/
    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 62 хуу/  
Б.Оы иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 58 хуу/
Б.Оы гэрлэлт бүртгэлийн лавлагаа / хх-ийн 59 хуу/
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 71-72 хуу/

        Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 59-60 хуу/ 
    Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 61 хуу/  
Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 65-72 хуу/ 
    Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 74-75 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О нь 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ..... аймгийн...... сумын ....... багийн нутаг ............. гэх газар А.Бтай маргалдаж, толгой тус газарт нь алхаар цохиж, түүний эрүүл мэндэд баруун зулай хэсгийн хуйханд язарсан шарх, баруун зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 2112............... дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч Б.О нь 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ......аймгийн ....... сумын ........ багийн нутаг .......... гэх газар А.Бтай маргалдаж, улмаар толгой тус газарт нь алхаар цохиж, түүний эрүүл мэндэд баруун зулай хэсгийн хуйханд язарсан шарх, баруун зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч А.Бын өгсөн:...2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр би ямаагаа самнаж дуусаад хоршооллын багийн төв орж 2 шил хараа архи авч Чтай уугаад буцаад гэр рүүгээ явж байгаад нутгийнхаа О /нэрийг нь мэдэхгүй байна/ гэх айлд буусан. Тэгээд Огийн гэрт ороод хэрүүл маргаан болсон. Тэгээд О гэх ах алхаар миний толгой хэсэг рүү 2 удаа цохиж, нүд рүү нэг удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/, гэрч Б.Б өгсөн: ....2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Б ах хороолол ороод буцаж ирэх замдаа О гэдэг хүнтэй маргалдаж нүд болон толгой руугаа цохиулчихлаа гээд манайд ирсэн. Б ахын баруун талын нүд хавдсан, толгойн дээд хэсэгтээ хагарсан, цус нь баруун шанаагаа дагаад урссан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 хуу/, Б.Оы гэрчээр өгсөн: ...2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн үед Б, Ч нар манайд ирээд нэг шил архи задалсан. Надад 2 хундага хийж өгсөн, би уусан. Тэгээд байж байсан Б надаас хэрүүл өдөөд Б ална гээд байсан. Би Бтай барьцалдаж аваад Б намайг гараараа нэг удаа цээж хэсэг рүү нэг удаа цохисон, би зөрүүлээд 2 удаа гараараа цохиод нэг удаа алх бариад толгой хэсэг рүү цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 23-26 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 171 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Оы үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.    
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч Б.О нь хохирогч А.Бын биед баруун зулай хэсгийн хуйханд язарсан шарх, баруун зовхинд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 171 дугаартай гэх дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна. 
Иймд шүүгдэгч Б.Оы үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч А.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож шүүгдэгч Б.Оаас 1.000.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хохирол төлбөртэй холбоотой 1.000.000 төгрөгийн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй шүүх хуралдааны үед хохирлын талаар тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.  
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
Шүүгдэгч Б.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэх нь зүйтэй байна. 

 Өршөөлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”, мөн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж, тус тус заажээ. 
  Иймд шүүгдэгч Б.О нь шүүгэдгчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул түүнд  холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
     Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр алх нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Оыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өөрийгөө өмгөөлж, шүүх хуралдаанд оролцоно өмгөөлөгч авахгүй гэх хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэнг дурдах нь зүйтэй байна.
 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     
                                                       ТОГТООХ нь: 
1.     Шүүгдэгч Ч овогт Б Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.    2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар  зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Б Од эрүүгийн 2112............ дугаартай хэргийг өршөөж, хэрэгсэхгүй болгосугай. 

3.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр алх 1 ширхэгийг хутгийг устгасугай. 

4.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч А.Бын нэхэмжилсэн 1.000.000 /нэг сая/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6.    Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ОТГОНЦЭЦЭГ