| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0315/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/206 |
| Огноо | 2018-11-16 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ц.Ц |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2018/ШЦТ/206
2018 оны 11 сарын 16 өдөр 2018/ШЦТ/206 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0315/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Сайнболд,
Улсын яллагч Ц.Ц,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б
Шүүгдэгч Д.Н, Д.Г- нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мандал овгийн Д- Н, Б овгийн Д-ын Г нарт холбогдох 1839004310214 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Н-, Д.Гнар хамтран 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг “Мандалын булаг” гэх газар оршин суух иргэн Ж.Ш-гийн хонгор зүсмийн байдсан гүуг бэлчээр дээрээс нь нууцаар хууль бусаар авч 800000 төгрөгийн хохирол учруулсан, мөн иргэн Н.Ч-ийн итгэмжлэн хариуцуулсан адуунаас халиун зүсмийн адууг завшиж 900000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Н-, Д.Гнар хамтран 2018 оны 08 дугаар сарын 24-нд Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг “Мандалын булаг” гэх газар оршин суух иргэн Ж.Ш-гийн хонгор зүсмийн байдсан гүүг хулгайлж 800000 төгрөгийн хохирол учруулсан, мөн иргэн Н.Ч-ийн итгэмжлэн хариуцуулсан адуунаас халиун зүсмийн адууг завшиж 900000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч Ж.Ш-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг Мандалын булаг гэх газар эх******* хүүхдийн хамт нутаглаж байна. 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр манай адуу гэрийнхээ хойд талд байж байсан юм.Тухайн үед би малдаа унаж байсан хонгор халзан зүсмийн сартай зуузай тамгатай байдсан гүүг орой 18 цагийн үед гэрийнхээ зүүн талд чөдөрлөөд аргамжиж орхиод машинтайгаа хонь ямааныхаа араас явсан. Хонь ямаа маань гэрээс 3 км зайд байсан болохоор би очоод хонио тогтоочихоод тэндээ хоноод маргааш нь 9 цагийн орчимд гэртээ очоод аргамжаатай морио үзтэл байхгүй байсан. Тэрнээс хойш 2 өдөр сураг тавьж хайж яваад олоогүй тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Би Н гэх хүний хүүхдүүдийг л сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /хх 23-25 тал/
2. Хохирогч Н.Ч-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ээж Д.Н, хүү Д.Н нартай ярилцаж тохиролцоод малаа өгч байсан. Одоо манай мал Хэнтий аймгийн Мөрөн суманд Бат-Эрдэнэ гэх айлд байгаа. Би өөрийн адууг махалж зарагдсан талаар 2018 оны 09 дүгээр сарын эхээр Хэнтий аймгийн цагдаагийн газраас надад мэдэгдсэн. Надад одоо ямар нэгэн санал гомдол, нэхэмжпэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх 34-35 тал/
3. Гэрч Н.Алтантөгсийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг Мандалын булаг гэх газар нөхөр хүүхдийн хамт оршин сууж байна. 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэртээ ирэхэд манай нөхөр Ш урьд шөнө аргамжаатай хонгор халзан зүсмийн сартай зуузай тамгатай байдсан гүүгээ алдчихлаа гэж байсан. Тэгээд манай нөхөр хүү хоёр эрээд олоогүй гэсэн ...”гэх мэдүүлэг /хх 37-38 тал/
4. Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг Мандалын булаг гэх газар эх******* хүүхдийн хамт оршин сууж байна. Манайхаас урагш Н гэх эмэгтэй Г-, Н гэх хүүхдүүдийн хамт Чгэх хүний малыг маллаж нутагладаг. Ч2018 оны 07 дугаар сарын 28- ны өдөр Улаанбаатар хотоос ирээд Н манай малыг маллаж чадахгүй байна чамд малаа өгье гээд 500 орчим малаа надад өгсөн.З тооны адууг нь олдохгүй байна гэсээр байгаад 2018 оны 08 дугаар сарын 25-ны орой 18 цагийн үед Н-гийн 2 хүү болох Г-, Н нар Ч гуайн 2 тооны хөх буурал зүсмийн морь, хул халзан гүүг нь авчирч өгсөн. Нэг тооны халиун морь нь яасан юм бэ гэхэд алга болсон байна лээ гэж хэлсэн. Тэгээд Н хүү Н-тайгаа Улаанбаатар хот руу яваад шинэ хөлдөөгч авч ирсэн байсан. Би малдаа явж байгаад Ш гуайтай уулзахад 2018 оны 08 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө нэг тооны хонгор зүсмийн байдсан гүү хулгайд алдсан гэж байсан. Н гэх эмэгтэй
хүүхдүүдтэйгээ нийлээд тэр Ч гуайн бор халиун морь, Ш гуайн хонгор байдсан гүүг ажилласан болов уу гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх 39-41 тал/
5. Гэрч Д.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р баг Хэрлэнгийн 3-13 тоотод оршин суудаг. Нөхөр маань Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг Мандалын булаг гэх газар байдаг. Манайх 100 орчим тооны бог, 17 орчим тооны адуутай. 2018 оны 08 дугаар сарын 24-ны өдөр 15 цагийн орчимд манай хүү Г адуугаа татна гэж мотоцикльтой яваад 2-3 цаг болоод эргэж ирээд хонгор зүсмийн байдсан гүү, зээрд морио бариад ирсэн. Тэгээд тэр хоёрыг махлаад 2018 оны 08 дугаар сарын 25-ны үүрээр 05 цаг өнгөрч байхад өөрийн 77-86 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн KIA BONGO маркийн давхар кабинтай автомашин
^ дээр ачаад хоёр хүүгийнхээ хамт аймгийн төв рүү авч яваад Байгал гэх мал махны ченжид өгөөд махаа жинлэхэд нэг адуу нь 125 кг, нэг адуу нь 140 кг нийт 265 кг мах болоод 840000 мянга болсон. Тэгээд өөрийнхөө 5954156571 гэсэн хаан банкны данс руу хийлгэж аваад өглөө нь 08 цаг өнгөрч байхад том хүү Н-тай хамт замын машинаар Улаанбаатар хот руу явсан. Тэндээс 270.000 мянгаар хөлдөөгч аваад Наймаг руу буцсан, би хоёр хоноод аймаг руу ирсэн. Ажилласан адууныхаа сэвс, цус,гэдсийг нь малын хашааныхаа баруун урд талд нүх ухаад булсан. Би бол адууныхаа зүс им тамгийг мэдэхгүй учраас манай адуу л гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх 42-43 тал/
6. Гэрч Д.Байгальмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2-р баг Өргөөгийн 7в-03 тоотод оршин суудаг одоогоор “Өгөөмөр” мал нядалгааны газарт мал мах худалдан авч борлуулдаг ажилтай. 2018 оны 08 дугаар сарын 05-ны өглөө 06 цаг болж байхад гаднаас зүс танихгүй нэгэн эмэгтэй орж ирээд 2 тооны адууны мах өгөх гэсэн юм өчигдөр ажилласан гээд мал, амьтны эрүүл мэнд- гарал үүслийн 00015505 гэсэн дугаартай, 2116 дугаарын кодтой мал махны гэрчилгээтэй явж байсан. Тэгээд ямар ч байсан гэрчилгээтэй юм байна гээд махыг нь авахаар “Өгөөмөр” бой руу явсан. Очоод жинлэхэд нэг нь 140 кг, нөгөөх нь 135 кг байсан тэгээд нэг кг-ийг нь 3800 төгрөгөөр бодоод нийт 1.45.000 мянган төгрөгийг 5954156571 гэсэн хаан банкны данс руугаа шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /хх 53-54 тал/
7. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хх 61 тал/
8. Яллагдагч Д.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай хөдөө гэр Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг Мандалын булаг гэх газар байдаг. Манайх 200 орчим малтай. 2018 оны 08 дугаар сарын 24-ний өглөө 07 цагийн үед би мотоцикльтойгоо адуундаа яваад өөрийн азаргатай адууг хойд уулнаас буулгаж голд оруулж услах гэж байхад голын тэнд нэг чөдөртэй хонгор зүсмийн байдсан гүү байж байсан. Тэгэхээр нь би нөгөө гүүг адуундуу нийлүүлж мотоциклоороо хөөж гэртээ авчираад хашсан. Тэр өдрөөс өмнө би ээж Н тай Ч- гуайн халиун зүсмийн бүдүүн морийг ажиллаж заръя гэж ярьж байсан. Тэгээд өдөр нь ээж Өлзийт тосгон руу явж гарал үүслийн гэрчилгээ авч ирсэн. Орой 19 цагийн орчимд хонгор зүсмийн байдсан гүү сартай зуузай тамгатай, халиун зүсмийн нум сум тамгатай 2 тооны адууг хашаандаа үлдээгээд бусад адуунуудаа гаргаад явуулсан. Тэгээд малын хашааныхаа баруун урд талд нүх ухаж бай гэж хэлээд орой 19 цагийн орчимд өөрийн дүү Г-тэй хамт нөгөө хоёр тооны адуугаа бид хоёр нэг нэгээр нь махалсан тэгээд ажиллаж дуусаад миний ухсан нүхэнд сэвс, цус.гэдсийг нь хийж булсан тэгээд махаа тэр шөнөдөө өөрсдийнхөө 77-86 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн KIA BONGO маркийн давхар кабинтай автомашин дээр ачаад маргааш нь үүрээр ээж Н-гийн хамт бид гурав аймагт очоод мал махны ченж Байгаль гэх хунтэй уулзаад жинлээд өгсөн хэд болсныг нь мэдэхгүй байна. Тэгээд холбоон дээрээс ээж бид хоёрыг хот руу унаанд суулгаж өгөөд дүү хөдөө гэр лүүгээ явсан. Бид хоёр хотод очоод 270.000 мянгаар хөлдөөгч авсан тэгээд би тэр өдөртөө Нарантуул захаас унаанд суугаад аймаг руу явсан ээж араас хоёр хоногийн дараа ирсэн. Хонгор зүсмийн байдсан гүүг бол Ч гуайнх гэдгийг мэдэж байсан харин нөгөөхийг нь бол мэдэхгүй. Манай ээж дүү хоёр манай адуу биш гэдгийг нь мэдэж байсан. Анх би санаачилсан ээж бол жоохон дургүй байсан. Мөнгийг нь үрээд дууссан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэхдээ би нөгөө хоёр адууныхаа хохирлыг барагдуулсан байгаа. Би 3 настай хүүхэдтэй эх******* маань салаад явчихсан...” гэх мэдүүлэг /хх 75-77 тал/
9. Яллагдагч Д.Г-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р баг Хэрлэнгийн 03-13 тоотод оршин суудаг. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Манай хөдөө гэр Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг Мандалын булаг гэх газар байдаг. 2018 оны 08 дугаар сарын 24-ний өглөө 07 цагийн үед манай ах Н мотоцикпьтойгоо адуундаа яваад би хонь ямаан дээрээ үлдсэн. Тэгээд 10 цагийн орчим Н ах бүх адуугаа тууж ирээд хашаад 16 цагийн орчимд хонгор зүсмийн байдсан гүү сартай зуузай тамгатай, халиун зүсмийн нум сум тамгатай 2 тооны адууг хашаандаа үлдээгээд бусад адуунуудаа гаргаад явуулсан. Тэгээд малын хашааныхаа баруун урд талд нүх ухаж бай гэж хэлээд орой 19 цагийн орчимд нөгөө хоёр тооны адуугаа бид хоёр нэг нэгээр нь махалсан тэгээд ажиллаж дуусаад миний ухсан нүхэнд сэвс, цус,гэдсийг нь хийж булсан тэгээд махаа тэр шөнөдөө өөрсдийнхөө 77-86 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн KIA BONGO маркийн давхар кабинтай автомашин дээр ачаад маргааш нь үүрээр ээж Н-гийн хамт бид гурав аймагт очоод мал махны ченж Байгаль гэх хүнтэй уулзаад жинлээд өгсөн хэд болсныг нь мэдэхгүй байна. Тэгээд холбоон дээрээс ээж ах хоёрыг хот руу унаанд суулгаж өгөөд би хөдөө гэр лүүгээ явсан. Уг хэргийг манай ах санаачилсан ээж бол жоохон дурамчхан байсан. Хонгор зүсмийн байдсан гүүг бол Ч гуайнх гэдгийг мэдэж байсан харин нөгөөхийг нь бол мэдэхгүй. Ээж тухайн өдөр Н ахын хүүхдийг хараад гэртээ байж байсан. Өдөр нь Өлзийт тосгон руу явж малын гарал үүслийн гэрчилгээ авч ирсэн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би 2016 онд гэр бүлтэй болсон эх******* маань одоо жирэмсэн би хааяа Н ах дээр очиж мал хардаг юм ...” гэх мэдүүлэг /хх 83-85 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч Д.Н-, Д.Г нарын иргэн Б.Ш-гийн малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, иргэн Н.Ч-ийн итгэмжлэн хариуцуулсан адуунаас халиун зүсмийн адууг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Ш-гийн хонгор зүсмийн байдсан гүү нь алдагдаж 800000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хонгор зүсмийн байдсан гүүг хохирогчид буцааж өгсөн, хохирогч Н.Ч-эд 900000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун маркын цэнхэр өнгийн ХЭЗ 28-54 улсын дугаартай мотоцикль, мөн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгөөр худалдаж авсан цагаан өнгийн хөлдөөгч зэргийг хурааж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн ба тэдний учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Мандал овогт Д- Н-, Боржигон овогт Д-ийн Гнарыг бусдын малыг хулгайлсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус
# тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-г 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Д.Г-г 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-, Д.Г нарыг тус бүр 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нийт 660 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар, шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн
ж 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нийт 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-, Д.Г нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-, Д.Г нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл буюу шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун маркын цэнхэр өнгийн ХЭЗ 28-54 улсын дугаартай мотоцикль, мөн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгөөр худалдаж авсан цагаан өнгийн хөлдөөгч зэргийг хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба тэдний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж, энэ тогтоолын 6 дугаар заалтыг биелэгдэх хүртэл Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен- Ойдовын эд хөрөнгө битүүмжилсэн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны 5/77 дугаартай тогтоолыг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй:
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ Д.