Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/194

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


     Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Ор хөтлүүлж
Улсын яллагч: С.Б
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ө.Б /онлайнаар/
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П, Г.Э
Шүүгдэгч: П.Ч нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жовогт П Чад холбогдох 1912................. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газарт тамгын дарга ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт,  Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг баг, 05-01 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Жовогт П Ч /РД./, 

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч П.Ч нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 12 дугаар сард төрийн албан хаагчдад олгох 300.000 төгрөгийн урамшууллыг ажлаас халагдсан Ц.Н, Ц.М, сахилгын шийтгэлтэй Ц.Т, Р.У, Ш.А нарт тус бүр олгон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ц.Н, Ц.М, Ц.Т, Р.У, Ш.А нарт давуу байдал бий болгож, төсөвт 1.425.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Эрүүгийн 1912002260190 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын үед:

Иргэний нэхэмжлэгч Д.Бийн өгсөн: ...Би Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын нутгийн захиргаа эрх зүйн асуудал хариуцсан ажилтнаар ажилладаг бөгөөд сумын засаг даргын зүгээс П.Ч даргад холбогдох хэрэг дээр иргэний нэхэмжлэгчээр оролцох талаар үүрэг өгсний дагуу ирж мэдүүлэг өгч байна. Манай Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Ч нь 2017 оны 12 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр төрийн албан хаагчдад 300.000 төгрөгийн урамшуулал олгох асуудал дээр ажлаас халагдсан Ц.Н, Ц.М, сахилгын шийтгэлтэй байсан Р.У, Ц.Т, Ш.А нарын 3 алба хаагч болон нийт 5 хүнд урамшууллын мөнгийг дур мэдэн олгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 1.425.000 төгрөгийн хохирол учруулсан байна. Мөн 2018 онд Архангай аймгийн Төрийн сангийн хэлтсээс манай Цэцэрлэг суманд тээвэр шатахууны зардалд 14.500.000 төгрөгийг төсөвлөсөн байсан гэтэл Засаг даргын тамгын газрын дарга П.Ч эрх мэдлээ ашиглаж шатахууны хэмжээг 3.772.730 төгрөгөөр хэтрүүлж өөрт болон бусдад давуу байдал бий болгосон. Иймд дээрх учирсан хохирлыг нэхэмжилж байна. Хохирол барагдуулсан тохиолдолд гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-1-ийн 58-60 хуу/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бийн дахин өгсөн:..манай Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газарт 1.425.000 төгрөгийн хохирол учирсан байгаа бөгөөд үүнийг одоо хүртэл төлөөгүй байгаа. Мөн 2018 онд шилэн хорго хийлгэнэ гэж манай нярав Ц.Агаас П.Ч нь 400.000 төгрөгийг бэлнээр авсан үүнийг бас төлөөгүй байгаа. Гэхдээ 2018 онд шилэн хорго хийгдсэн. Уг шилэн хоргоны мөнгийг 2014 онд гаргуулан авсан бөгөөд 2018 онд дахиж авах ёсгүй.  Өдрийг нь тодорхой мэдэхгүй байна 2018 оны 04 сард Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын нярав Ц.Агаас тамгын дарга П.Ч нь шилэн хорго хийлгэнэ гэж бэлнээр 400.000 төгрөгийг авсан. Уг 400.000 төгрөгийг өвс тэжээл худалдаалсан мөнгөнөөс П.Чад өгсөн. Манай суманд жил бүр нэгт өрийн алба хаагч 1 боодол өвс бэлдэж зудтай үед ашиглахаар өвс тэжээлийн нөөц фонд үүсгэж сумын тамгын газрын агуулахад хадгалдаг юм. Тухайн өвсийг зарж худалдаалж намар эргээд тэр мөнгөөрөө өвс худалдаж авдаг юм. Уг мөнгөнөөс 400.000 төгрөгийг өгсөн...гэх мэдүүлэг /хх-3-ийн 12-13 хуу/
 
Гэрч Ц.Н өгсөн:...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Ч намайг гэнэт ажлаас халчихсан.  Халагдсан тушаАгаа танилцсан чинь удаа дараа ажилдаа хайхрамжгүй хандсан, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэл бичсэн байсан. Ингээд ажлаасаа халагдаад байж байхад урамшууллын мөнгө орж ирсэн түүний дараагаар гэнэт халагдсны мөнгө гэж 600.000 орчим мянган төгрөг орж ирсэн. Намайг ажлаасаа халагдаагүй байхад энэ урамшууллын мөнгө олгоно гэж яригддаг байсан. Тэгээд ажлаасаа халагдсны дараа энэ мөнгө миний цалингийн дансаар орж ирэхээр нь аваад хэрэгцээндээ зарцуулсан...гэх мэдүүлэг /хх-1-ийн 61-62 хуу/ 

Гэрч П.Мын дахин өгсөн:...би 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргаар томилогдон ажилласан бөгөөд намайг ажлаа авахад Засаг даргын тамгын газрын даргаар П.Ч нь ажиллаж байсан. Энэ хүний хувьд ажил үүргээ гүйцэтгэх чадваргүй, хувийн ашиг сонирхол ихтэй, Засаг даргын тамгын газрын даргын ажлын байранд тавигдах наад захын шаардлагыг хангахгүй бичиг тоот төлөвлөх чадвар муу, комьпютер техник хэрэгслийн мэдлэг байхгүй хүн байсан. Мөн ажлын цагаар удаа дараа архидан согтуурч байсан. Энэ хүн ажиллаж байх хугацаандаа өөрийн эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөрт болон бусдад давуу байл бий болгосон байна. Түүнийг нь дурьдвал 2014 онд Засаг даргын тамгын газрын байранд шилэн хорго хийлгэнэ гэж 900.000 төгрөг авсан боловч хийлгэхгүй явсаар байгаад 2018 оны 06 дугаар сард дахин, мөн нярав Ц.Агаас өвс тэжээлийн фондны мөнгөнөөс 400.000 төгрөгийг ямар ч тушаал шийдвэргүйгээр өөр дур мэдэн авч шилэн хорго хийлгэсэн энэ мөнгийг буцааж төлөөгүй,  2014 онд Ёслол хүндэтгэлийн өргөөг “Оюут билгүүн” ХХК нь 46.200.000 төгрөгөнд барьсан ашиглалтанд өгсөн энэ барилгын ажлыг хүлээн авах комиссын даргаар ажиллаж байх хугацаандаа зарим нэг ажлыг дуусгаагүй байхад нь өөрөө дур мэдэж хүлээн авсан, 2017 оны 12 дугаар сард Монгол улсын Засгийн шийдвэрээр төрийн албан хаагчдад 300.000 төгрөгийн урамшуулал олгох асуудал дээр ажлаас халагдсан 2, сахилгын шийтгэлтэй 3 алба хаагчдад урамшууллын мөнгийг дур мэдэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 1.425.000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн 2018 онд Засаг даргын тамгын газрын шатахууны хэмжээг 3.772.730 төгрөгөөр хэтрүүлэн ашиглаж сумын засаг даргын тамгын газрыг өрөнд оруулан хохироосон, 6. 2014 онд Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа ерөнхий боловсролын сургуулиас сургуулийн захирлын гарын үсэг шийдвэргүйгээр тэтгэмж болох 2.939.628 төгрөгийг авч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрт давуу байдал бий болсон байна...гэх мэдүүлэг /хх-1-ийн 63-64 хуу/

Гэрч Н.Г  өгсөн: ... Би 2009 оноос эхлэн “Оюут билгүүн” ХХК-ийг байгуулан хаяг, реклам, самбар чимэглэл, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн, өнөөдрийн байдлаар “Оюут билгүүн” ХХК-ний захирлаар ажиллаж байна. 2014 оны 05 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна Архангай аймгийн сонин дээрээс Цэцэрлэг сумын Ёслол хүндэтгэлийн өргөөг барих тендер зарлагдсан байхаар нь материал бэлтгээд үнийн саналын хамт Цэцэрлэг сум руу хүргүүлсэн. Гэтэл миний хүргүүлсэн материал үнийн саналаараа шалгарсан байсан. Би уг ажлыг хийхэд 46.200.000 төгрөгийн саналыг тавьсан байсан. Ингээд би Архангай аймгийн Цэцэрлэг сум руу 2014 оны 06 дугаар сарын сүүлээр /өдрийг нь санахгүй байна/ очиж засаг дарга н.Энхбат гэж хүнтэй гэрээ байгуулсан. 2014 оны 07 дугаар сард улсын наадам дууссаны дараагаар ажлаа эхэлж миний санал болгосон 46.200.000 төгрөг хүрэхгүй арай л гэж ажлаа дуусгаж Ёслол хүндэтгэлийн өргөөг хүлээлгэн өгсөн. Миний хувьд гэрээнд заагдаагүй ажлуудыг хүртэл хийж өгсөн. Жишээ нь өргөөн дотор нутгийн холбогдолтой 60 х 90 см хэмжээ бүхий 9 ширхэг зураг, гадна талдаа гэрэлтүүлэг, мөн сүүдрэвч хийж өгч байгаад мөнгө хүрэхгүй болохоор нь дутуу орхисон эдгээр ажлууд гэрээн дээр огт байгаагүй. 2015 онд хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна П.Ч надтай уулзаад шилэн хорго хийлгэе гэж хэлээд надад урьдчилгаа 500.000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгийг би бэлнээр аваагүй дансаар авсан. Гэхдээ байгууллагын дансаар авсан уу, өөрийнхөө хувийн харилцах дансаар авсан уу гэдгээ сайн санахгүй байна. Дансны хуулга үзье гэж бодож байна. Би тухайн үедээ ажил ихтэй байсан учраас шилэн хоргыг нь хийж өгч чадаагүй хэдэн жил болсон. Тэгээд 500.000 төгрөгийг нь 2018 онд буцаагаад өгсөн. П.Чын надаар хийлгэнэ гэж байсан шилэн хоргыг Улаанбаатар хотоос хийлгэе гэвэл ойролцоогоор 1.000.000 гаруй төгрөгөөр хийнэ. Миний хувьд хэдийгээр Архангай аймгийн уугуул ч гэсэн Цэцэрлэг сум руу очиж үзээгүй анх удаагаа л тендерт нь шалгараад Ёслол хүндэтгэлийн өргөөг нь барихаар очиж байсан ажлыг нь дуусгаад хүлээлгэн өгөх гэсэн чинь комиссын гишүүд нь гадна байгаа саравчны ажил дуусаагүй гээд авахгүй байсан. Тэгэхээр нь би энэ саравчны ажил болон доторх зураг зэргүүд нь гэрээнд гэрээнд ороогүй байсан би өөрийнхөө хөрөнгөөр сэтгэлээрээ хийж өгсөн гэдгээ хэлсэн...гэх мэдүүлэг /хх-1-ийн  69-70 хуу/

Гэрч Я.Нн өгсөн:...Би 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл Архангай аймгийн Цэцэрлэг сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байна. Би Архангай аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна П.Ч нь манай сургуульд 2006 оноос хойш 2013 оны 03 дугаар сар хүртэл нийгмийн ажилтнаар ажиллаж байгаад Засаг даргын тамгын газрын даргаар дэвшин томилогдсон. П.Чын ажиллаж байх хугацаанд буюу 2012 оны 06 дугаар сард тэтгэмж олгуулах төсвийн төслийн суулгаж өгсөн гэтэл П.Чын тэтгэмжийн мөнгө нь орж ирэхээс өмнө буюу 2013 оны 03 дугаар сард Засаг даргын тамгын газрын даргаар дэвшин томилогдсон тэгсэн чинь 2014 оны 04 дүгээр сард түүний тэтгэмжийн мөнгө болох 2.939.400 төгрөг төсөвт суусан байсан. 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр П.Чын 6 сарын тэтгэмжийн мөнгө авах бэлэн мөнгөний хүсэлт орж ирэхээр нь манай байгууллагаас шилжиж явсан учраас мөнгийг нь олгох боломжгүй гэж цохсон гэтэл П.Ч аймгийн Боловсрол соёлын газраар хэл ам хийж явсаар байгаад тэтгэмжийн мөнгөө олгуулахаар болсон байна лээ миний сонссоноор аймгийн Боловсрол соёлын газрын нягтлан бодогч С.А гэж хүн манай нягтлан бодогч Ш.От П.Чын мөнгийг олго гэж утсаар хэлсэн гэсэн энэ талаар нягтлан бодогч Ш.О надад хэлсэн тэгээд 2014 оны 12 дугаар сард П.Чын тэтгэмжийн мөнгийг түүний хаан банкны данс руу шилжүүлсэн байсан миний хувьд П.Чад тэтгэмжийн мөнгийг олгуулахгүй гэсэн байр суурьтай байсан учир нь манай байгууллагад ажиллахгүй өөр газарт ажиллаж байсан учраас мөнгийг олгохгүй гэж байсан боловч аймгийн Боловсрол соёлын газраас олго гэж хэлсэн учраас олгосон...гэх мэдүүлэг /хх-1-ийн 72-73 хуу/

       Гэрч Ш.Он өгсөн: ...Би 2004 оноос 2015 оны хооронд Архангай аймгийн Цэцэрлэг сумын сургуулийн нягтлан бодогчоор ажилласан бөгөөд П.Чын хувьд 2006 онд тус сургуульд нийгмийн ажилтнаар томилогдон ажиллаж эхэлсэн түүнийг ажиллаж байх хугацаанд буюу 2013 онд Боловсролын тухай хуулинд шинээр заалт орж мөн хуулийн 43.1.7 дахь хэсэгт зааснаар хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа захирал, нийгмийн ажилтан, сургалтын менежер, эмч, дотуур байрны багш зэрэг албан тушаалуудад 5-аас дээш жил ажилласан бол 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэж заасан байсан П.Ч нь тухайн сургуульд нийгмийн ажилтнаар 7 жил ажиллаад 2013 онд тэтгэмжээ авч чадаагүй Засаг     даргын тамгын газрын даргаар дэвшин томилогдоод явж байсан. П.Чын 6 сарын тэтгэмжийн мөнгө болох 2.939.400 төгрөг нь 2014 оны 01 дүгээр сард төсөвт сууж орж ирсэн. Гэтэл Архангай аймгийн Боловсрол соёлын газрын ерөнхий нягтлан бодогч С.А нь надтай утсаар холбогдоод та П.Ч гэж хүнийг өөр газарт шилжсэн байхад тэтгэмжийн мөнгийг нь төсөвт суулгасан байна битгий өгөөрэй гэж надад хэлсэн юм. Гэтэл  П.Чад дээр байнга орж ирээд тэтгэмжийн мөнгөө нэхдэг байсан. Би түүнд хандаж аймгийн Боловсрол соёлын газраас С.А нягтлан бодогч ярьсан битгий өг гэсэн гэж хэлээд явуулсан. Гэтэл П.Ч өөрөө биечлэн аймагт ирж С.А нягтлан бодогчтой уулзсан юм шиг байна лээ.  С.А нягтлан бодогч надтай утсаар ярьснаа танай засаг даргын тамгын газрын дарга П.Ч ирж уулзсан төсөвт суусан тэтгэмжийн мөнгийг олго гэж хэлсэн үүний дагуу П.Чаар өргөдөл бичүүлж би 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөнгийг олгоё гэж цохолт хийж захирал Я.Н руу ороход Боловсрол соёлын газрын зөвшөөрсөн бичигтэй тохиолдолд олгоё гэж цохсон. Ингээд мөнгийг нь өгч чадахгүй явсаар байгаа 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр П.Чаар дахин өргөдөл бичүүлээд тэтгэмжийн мөнгө болох 2.939.400 төгрөгийг түүний Хаан банкны 5150006593 дугаарын дансанд шилжүүлсэн. П.Чын хувьд сургуульд нийгмийн ажилтнаар 7 жил ажилласан Боловсролын тухай хуульд зааснаар 5-аас дээш жил тогтвор суурьшилтай ажилласан захирал, нийгмийн ажил сургалтын менежер, эмч, дотуур байрны багш зэрэг албан тушаалтнуудад олгоно гэж заасан байдаг. П.Чын хувьд 7 жил нийгмийн ажилтнаар тогтвор суурьшилтай ажилласан учраас дээрх 6 сарын тэтгэмжийг авах эрхтэй, тэтгэмжээ авч чадаагүй байж байгаад дэвшин томилогдсон. П.Чын 5-аас дээш жил ажилласны тэтгэмжийг олгуулахаар 2012 оны 06 дугаар сарын төсөвт оруулан явуулсан байсан.  Тэгсэн чинь түүний тэтгэмж нь 2014 оны 01 дүгээр сард төсөвт суугдаж орж ирсэн тэр үед П.Ч засаг даргын тамгын газрын даргаар дэвшээд явсан байсан...гэх мэдүүлэг /хх-1-ийн 75-76 хуу/

Гэрч Ш.Аын өгсөн:...Би Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн мэргэжилтнээр ажилладаг бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Засаг даргын тамгын газрын дарга П.Ч нь над дээр Б/06 дугаартай тушаалаар “Ажил үүргээ гүйцэтгэх явцдаа өөрийн буруугаас ажилдаа хайхрамжгүй хандаж иргэдийг хохироосон” гэж “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан байсан. Би энэ талаар П.Ч даргатай уулзаж хэлэхэд чиний хариуцах ажил гэж хэлээд өөдөөс загнаад байсан. Ер нь бол мал тооллогын ажлын шинээр өрх босгох ажил нь багийн дарга Г.Лувсанпэрэнлэйн ажил байсан гэтэл энэ хүн н.М гэдэг айлын өрхийг өөрийн багийнхаа кодоор орж шинэ өрх үүсгээгүй байсан, шинээр өрх үүсгээгүй байхад малын тоог тавьж болохгүй, шинээр үүссэн байсан бол бичсэн малын тоо устах боломжгүй байсан. Гэтэл П.Ч дарга, багийн дарга мөн мал үржлийн тасгийн мэргэжилтэн н.Урандэлбээ бид 3 дээр арга хэмжээ авсан. Үүний дараагаар буюу 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөн П.Ч дарга Б/11 дугаартай тушаалаар “Эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандаж удаа дараа мэдээ, судалгааг тасалдуулсан” гэж 1 сарын хугацаатай үндсэн цалинг 20 хувь хасаж сахилгын шийтгэл оногдуулсан байсан.  Тэгэхээр нь би мөн П.Ч даргатай уулзаад үндэслэлгүй арга хэмжээ авч байгаа талаар хэлсэн чинь өөдөөс загнаад хүн доромжлоод байсан. Мөн орлого хаах ажил миний ажил биш байсаар байтал намайг орлого хаагаагүй гэх үндэслэлээр Ц.Т даргатай цугт нь арга хэмжээ авсан. Би энэ арга хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа П.Ч даргад хэлж байсан. Би 2017 оны 12 дугаар сард Төрийн алба хаагч нарт олгож байсан. 300.000 төгрөгийн урамшууллыг авсан. Тухайн үед сахилгын арга хэмжээ авагдсан алба хаагч нарт урамшуулал олгохгүй байсан талаар мэдээгүй тэр мөнгө нь миний цалингийн дансаар орж ирсэн...гэх мэдүүлэг /хх-1-ийн  78-79 хуу/

Гэрч Д.У өгсөн: ... Би Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын Хөдөө аж ахуйн тасагт мал зүйчээр ажилладаг бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр малын тооллого явуулаад Цэцэрлэг сумын “Туулант” багийн малчин Лавдмаагийн Мөнх-Эрдэнийн малын тоог шивж программд оруулсан юм гэтэл интернэтээс шалтгаалаад ч юм уу уг малчны малын тоо нь программ дээрээс гарч ирээгүйгээс болж Л.М гэдэг малчны зээл авч чадахгүй болсон юм тэрнээс болж намайг ажилдаа хайхрамжгүй хандсан гэж Засаг даргын тамгын газрын дарга П.Ч 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан би тухайн үедээ энэ арга хэмжээ авсан тушаА уншиж танилцсан.  2017 оны 12 дугаар сард өдрийг нь санахгүй байна миний цалингийн дансанд төрийн алба хаагчдын урамшуулал гэж 300.000 төгрөг орж ирсэн миний хувьд тухайн үедээ сахилгын шийтгэлтэй алба хаагч дээрх урамшууллыг авахгүй гэж мэдээгүй Засаг даргын тамгын газрын даргын тушаал гарсан болохоор нь бас дээрээс нь бүх төрийн албан хаагч нарт өгч байна гэж ойлгоод 300.000 төгрөгийг хэрэгцээндээ зарцуулсан...гэх мэдүүлэг /хх-1-ийн  81-82 хуу/

Гэрч Ц.Тийн өгсөн: ... Би Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газарт Санхүүгийн албаны даргаар ажилладаг бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандаж мэдээ, судалгаа тасалдуулсан гэх үндэслэлээр Засаг даргын тамгын газрын дарга П.Чын Б/10 дугаартай тушаалаар “Сануулах” сахилгын шийтгэл хүлээсэн. Уг нь бол миний буруутай үйл ажиллагаа байгаагүй би тухайн үед сумандаа байгаагүй Архангай аймагт ажлаар явж байсан тэр хооронд миний доор ажилладаг Ш.А гэдэг эмэгтэй 2017 оны 02 дугаар сард 1 ширхэг орлого хаах ёстой байсан гэтэл тэр орлогыг хаагаагүй байсан учраас түүний өмнөөс би арга хэмжээ авахуулсан. Тухайн үед энэ талаараа Засаг даргын тамгын газрын дарга П.Чад хэлсэн чинь доор ажилладаг хүнээ чи өөрөө хариуцахгүй яасан юм бэ гэж хэлээд бид 2 маргалдаад өнгөрч байсан. Би тухайн үедээ Засаг даргын тамгын газрын дарга П.Чтай надад яахаараа сахилгын шийтгэл ногдуулдаг юм бэ гэж хэлээд маргалдаж байсан түүнээс хойш надад арга хэмжээ авсан талаар мэдэгдээгүй учраас сахилгын шийтгэл ногдуулсан талаар мэдээгүй би сая Архангай аймаг руу сумын засаг даргатай цуг  ирж байгаад арга хэмжээ авагдсан хүмүүсийн нэрс дунд миний    нэр байхаар нь хараад мэдсэн. 2017 оны 12 дугаар сард Төрийн алба хаагчдад олгосон урамшуулал гэж 300.000 төгрөгийг авсан миний цалингийн дансанд орсон байсан сахилгын шийтгэлтэй алба хаагч дээрх урамшууллын мөнгийг авч болохгүй талаар би тухайн үедээ мэдээгүй сая мэдүүлэг өгөхийн өмнө олж мэдсэн...гэх мэдүүлэг /хх-1-ийн 83-84 хуу/ 

          Гэрч Ц.Тийн дахин өгсөн:...миний ажил үүргийн хуваарь нь сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан төсвийг Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газарт сар улирлын хуваарьт нь багтаан зардлын санхүүжилтийг олгож өгдөг. Сард 850.000 төгрөгийн хязгаартай байдаг бөгөөд үүнд тааруулж шатахуун зарцуулна. П.Ч даргын хувьд өөрөө төсвийн шууд захирагч учраас шатахуун авахдаа өөрөө зөвшөөрөл олгоно. Уг 3.772.730 төгрөгийн хэтрэлт нь сар бүр тодорхой хэмжээгээр шатахууны хязгаараа хэтрүүлсээр байгаад оны эцэст дээрх байдлаар үүссэн байна. 2018 онд Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газарт шатахууны зардалд 10 сая төгрөг төсөвлөгдсөн бөгөөд шатахууны баримтуудаа тооцож үзэхээр дээрх хэтрэлт үүсээд байгаа юм. Тухайн үед шатахууны үнэ 4 удаа нэмэгдсэн санагдаж байна үүнээс болж хэтрэлт үүсэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Дээрх шатахууны зардлын хэтрэлтийг П.Ч гэдэг хүнийг халагдсаны дараа 2018 оны 12 дугаар сарын эхээр мэдсэн. Дээрх шатахууны хэтрэлт П.Ч даргыг байх үед үүссэн. Улаанбаатар хотоос авчирсан санагдаж байна. Хэн ямар үнэ хөлстэйгээр хийснийг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-1-ийн 14-15 хуу/ 
Гэрч Ц.Тийн өгсөн:...миний ажил үүргийн хуваарь нь сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан төсвийг Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газарт сар улирлын хуваарьт нь багтаан зардлын санхүүжилтийг олгож өгдөг. Сард 850.000 төгрөгийн хязгаартай байдаг бөгөөд үүнд тааруулж шатахуун зарцуулна. П.Ч даргын хувьд өөрөө төсвийн шууд захирагч учраас шатахуун авахдаа өөрөө зөвшөөрөл олгоно. Уг 3.772.730 төгрөгийн хэтрэлт нь сар бүр тодорхой хэмжээгээр шатахууны хязгаараа хэтрүүлсээр байгаад оны эцэст дээрх байдлаар үүссэн байна. 2018 онд Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газарт шатахууны зардалд 10 сая төгрөг төсөвлөгдсөн бөгөөд шатахууны баримтуудаа тооцож үзэхээр дээрх хэтрэлт үүсээд байгаа юм. Тухайн үед шатахууны үнэ 4 удаа нэмэгдсэн санагдаж байна үүнээс болж хэтрэлт үүсэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Дээрх шатахууны зардлын хэтрэлтийг П.Ч гэдэг хүнийг халагдсаны дараа 2018 оны 12 дугаар сарын эхээр мэдсэн. Дээрх шатахууны хэтрэлт П.Ч даргыг байх үед үүссэн. Шилэн хоргыг Улаанбаатар хотоос авчирсан санагдаж байна. Хэн ямар үнэ хөлстэйгээр хийснийг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-3-ийн  14-15 хуу/

Гэрч Ц.Агийн дахин өгсөн: ... Би Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газарт 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нярваар томилогдон ажиллаж эхэлсэн. Намайг ажлаа хийж байхад буюу 2018 оны 04 дүгээр сарын эхээр байхаа өдрийг нь сайн санахгүй байна. Тухайн өдөр би ажлынхаа өрөөндөө байж байхад Засаг даргын тамгын газрын дарга П.Ч намайг өрөөндөө ороод ир гэж дуудсан тэгэхээр нь би өрөөнд нь ороход 400.000 төгрөг хэрэгтэй байна өвс тэжээлийн мөнгөнөөсөө өгчих “Шилэн хорго” авах гэж байгаа юм аа гэхээр нь П.Чыг Засаг даргын тамгын газрын дарга учраас өөрөө мэдэж байгаа байхаа гэж бодоод өвс тэжээл зарсан мөнгө болох 2 сая орчим төгрөг байснаас 400.000 төгрөгийг бэлнээр өгсөн. П.Ч дарга надаас анх 400.000 төгрөгийг авахдаа буцааж өгнө гэж хэлж байгаагүй энэ 400.000 төгрөгийг өнөөдрийн байдлаар буцааж өгөөгүй, надаас мөнгө авснаас хойш нэг их удаагүй байхаа шилэн хорго хийлгэсэн гээд Улаанбаатар хотоос авчруулж байсан уг шилэн хорго одоо манай Засаг даргын тамгын газрын үүдэнд байгаа тэр шилэн хорго дотор цом, өргөмжлөл, баярын бичиг зэрэг зүйлүүдийг хийж байгаа дээрх шилэн хоргыг байгууллагын орлогодоо авсан. Би П.Ч даргатай нэг нутгийн хүмүүс учраас түүнийг мэднэ тэрнээс биш найз нөхөд, хамаатан садангийн харилцаа холбоо байхгүй нэг нутгийн хүмүүс гэдгээрээ мэнд устай явдаг байсан. Би П.Чыг Засаг даргын тамгын газрын дарга учраас л шилэн хорго хийлгэнэ гэсэн 400.000 төгрөгийг бэлнээр өгсөн ингэж өгөхдөө би өөрийнхөө тэмдэглэлийг дэвтэр дээр “2018 оны 04 сард Ч даргад -400.000” төгрөгийг өгсөн гэж бичсэн бөгөөд хаалтан дотор шилэн хорго гэж бичиж тэмдэглэсэн үүнээс өөр ямар нэгэн баримт материал байхгүй...гэх мэдүүлэг /хх-1-ийн 87-88  хуу/

Гэрч Т.У өгсөн: ... Би Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газарт архив бичиг хэргийн эрхлэгчээр ажилладаг бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл нярвын ажлыг хавсран гүйцэтгэсэн. Няравын ажлыг хавсран гүйцэтгэж байх хугацаанд буюу 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байхаа Засаг даргын тамгын газрын үүдэнд өргөмжлөл баярын бичиг зэргийг хийх зориулалттай шилэн орго хийхээр болсон юм тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан одоо тэтгэвэртээ гарсан Д.Н гэдэг хүн шилэн хоргоны мөнгө болох 900.000 төгрөгийг миний Хаан банкны 5150022516 дугаарын дансанд шилжүүлсэн энэ талаараа бас надад тухайн үедээ хэлж байсан. Засаг даргын тамгын газрын дарга П.Ч надтай уулзаад шилэн хоргоны мөнгө гэж нягтлан бодогч Д.Нг 900.000 төгрөгийг таны данс руу шилжүүлсэн байгаа энэ мөнгийг авч өг гэж хэлэхээр нь банк руу очиж өөрийнхөө данснаас 900.000 төгрөгийг аваад П.Ч даргад өгсөн тухайн үед мөнгө өгсөн талаараа ямар нэгэн баримт үйлдээгүй. П.Ч даргын хувьд шилэн хоргын 2015 онд хийгээгүй байж байгаад 2018 оны 04 дүгээр сард шилэн хоргын хийлгэсэн байсан ингэж хийлгэхдээ нярав Ц.Агаас дахин 400.000 төгрөгийг авч хийлгэсэн байсан энэ талаар би сүүлд нь Ц.Агаас мэдсэн П.Ч даргын 2018 оны 04 дүгээр сард хийлгэсэн шилэн хоргыг байгууллагын орлогодоо авсан...гэх мэдүүлэг /хх-1-ийн 89-90 хуу/

Гэрч Т.У дахин өгсөн: ...Энэ асуудал болоод нилээн хэдэн жил өнгөрсөн учраас зарим нэг зүйлийг мартаж санаад байна шилэн хоргоны 900.000 төгрөг 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 3.240.000 төгрөгтэй цуг орж ирснээс би данснаасаа 900.000 төгрөгийг авсан энэ мөнгийг Засаг даргын тамгын газрын дарга П.Чад өгсөн чинь авахгүйгээр наад мөнгөнөөсөө 500.000 төгрөгийг Н.Г гэдэг хүний дансанд урьдчилгаа гэж хий гэхээр нь би энэ хүний дансанд 500.000 төгрөгийг Уранчимэг гэсэн өөрийнхөө нэрээр шилжүүлсэн үлдэгдэл 400.000 төгрөгийг яах бэ гэж П.Ч даргаас асуусан чинь өөр дээрээ байлгаж бай гэж хэлсэн тэгээд би 400.000 төгрөгийг албаны өрөөндөө хадгалж байсан гэтэл 2018 онд сар өдрийг нь санахгүй байна шилэн хорго хийнэ гэсэн хүн нь 500.000 төгрөгөө буцаагаад өгснийг П.Ч дарга надад өгсөн тэгээд би 900.000 төгрөг болгон өрөөндөө хадгалж байхад шилэн хоргоны мөнгө авъя гэж надаас 2018 онд авсан яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Би өмнөх гэрчийн мэдүүлэгтээ сүүлийн энэ явдлыг санаад П.Ч дарга надаас 2014 онд 900.000 төгрөг авсан гэж буруу мэдүүлсэн байна би мэдүүлэг өгснөөсөө хойш өдөр шөнөгүй энэ талаар бодож байгаад санаад Цэцэрлэг сумаасаа дахин мэдүүлэг өгөх гэж ирсэн юм...гэх мэдүүлэг /хх-1-ийн 91-92 хуу/

Гэрч Т.У дахин өгсөн: ... намайг ажиллаж байх хугацаанд 2017 оны 12 
дугаар сарын 14-ний өдрийн Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын даргын газрын үсэгтэй 1427 дугаартай “Төрийн албан хаагчдад олгох 300.000 төгрөгийн урамшууллыг Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаар хуралдааны тэмдэглэлийг үндэслэн олгоно уу” гэсэн албан бичиг манайд ирсэн Тухайн бичгийг би 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эйбл программ ашиглан хүлээж авсан байна. Уг Эйбл программыг аймгийн хэмжээнд бүх сумууд албан бичиг явуулах, өөр бусад мэдээлэл солилцоход ашигладаг юм. Би тухайн албан бичгийг хүлээж аваад Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Чад хүлээж авсан өдрөө хэвлээд өгсөн, үүний дагуу П.Ч нь ажилчдад урамшууллын 300.000 төгрөгийг олгосон. П.Ч нь Улсын Их Хурлын 2017 оны 67 дугаар тогтоолыг үндэслэн ажилчдад урамшуулал олгосон байгаа учраас албан бичгийг авсан байна. Би дээрх албан бичгийг П.Чад өгсөн нь үнэн гэхдээ гарын үсэг зуруулаагүй, энэ талаар баримт байхгүй. Тухайн үед би албан бичгийг үлээж авсан нь үнэн, жилийн эцэс болоод ажил ихтэй байсан учраас ирсэн бичгийн бүртгэлдээ бүртгээгүй байна. Уг бичгийг ирсэн бичгийн бүртгэлд бүртгэх ёстой, эйбл программаар ирсэн бичгийг мөн бүртгэх ёстой...гэх мэдүүлэг /3р хх-ийн 20-21 хуу/

Гэрч С.Ан өгсөн: ...Ер нь бол боловсролын тухай хуулинд хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай 5 жил ажилласан тохиолдолд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг авч болно гэж заасан байдаг. П.Чын хувьд тухайн сургуульд тасралтгүй 5 жилээс дээш ажилласан тохиолдолд энэ мөнгийг авах эрхтэй тэгээд ч Цэцэрлэг сумын ерөнхий боловсролын сургуулиас тэтгэмжийн мөнгө олгох хүмүүсийн судалгаанд нэр нь байсан П.Ч шаардлагыг хангасан учраас тэтгэмжийн мөнгө олгох хүмүүсийн дунд нэр нь байсан. Цэцэрлэг сумаас надад ойлгуулахдаа П.Чыг өөр газарт шилжээд явсан гэж ойлгуулсан учраас би П.Чыг 5 жил ажиллаагүй юм байна тэгээд шилжээд явсан гэж ойлгоод энэ мөнгийг битгий өг гэж хэлж байсан. П.Ч гэж хүн тэтгэмжийн мөнгөө авъя гээд байнга л утсаар ярьдаг байсан энэ хүн надтай уулзсан эсэхийг санахгүй байна. Нягтлан бодогч Ш.Ос П.Чын тэтгэмжийг өгөх үү яах бэ манайх руу бичиг өгөөч гэж утсаар ярьж байсан би түүнд хандаж та нар 1, 2 дугаар гарын үсэг зурж байгаагаараа мөнгө өгөх эсэхээ өөрсдөө шийд гэж хэлсэн тэгээд манай байгууллагаас Цэцэрлэг сумын ерөнхий боловсролын газарт бичиг өгөөгүй...гэх мэдүүлэг /хх-1-ийн 93-94 хуу/
Гэрч Г.Э өгсөн: ... Би Архангай аймгийн Цэцэрлэг суманд 1990 онд 8-р анги төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэшсэн, 1990 оноос 1992 онд Архангай аймгийн Техник мэргэжлийн дунд сургуулийг фермерийн механикжуулагч мэргэжлээр төгссөн, 1993-1994 оны хооронд Улаанбаатар хотод Зэвсэгт хүчний 120 дугаар ангид цэргийн алба хаасан, 1994 оноос 2000 оны хооронд хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 2000 оноос 2000 оноос 2004 оны хооронд Улаанбаатар хотод Хөдөө аж ахуйн их сургуулийн байгаль хамгаалагч экологич мэргэжлээр төгссөн. 2008 он хүртэл хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 2009 онд Архангай аймгийн Цэцэрлэг сумын газрын даамлаар 2018 он хүртэл ажиллаж байгаад 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тус сумын байгаль хамгаалагчаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна. 2018 онд манай Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газарт шилэн хорго хийсэн бөгөөд би яг өдрийг нь тодорхой санахгүй байна. 2018 оны намар юм уу хавар ямар ч байсан гадаа цас хаялж байхад уг шилэн хоргыг би ачиж ирж байсан. Уг шилэн хоргыг Улаанбаатар хотоос зуун айл худалдааны төвийн хэсгээс нэг лангуунаас барилгын материалын хамт авч би өөрийн Старекс маркийн 3822 АРХ улсын дугаартай автомашинд ачиж Архангай аймгийн Цэцэрлэг сум руу хүргэж өгсөн. Уг шилэн хоргыг зөөж ирэхэд зардлын мөнгө гээд надад сумын тамгын газрын дарга П.Ч бэлнээр 100.000 төгрөг өгсөн өөр мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Би түүнд ямар нэгэн баримт өгөөгүй, П.Ч ч 100.000 төгрөг өгсөн талаар надад ямар нэгэн баримт өгөөгүй, ачааг нь ямар нэг байдлаар гэмтээгээгүй бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Би одоо яг аль дэлгүүр гэдгийг нь хэлж мэдэхгүй байна, зуун айлд байх барилгын материалын нэг дэлгүүрээс дээрх шилэн хоргыг ачиж авчирсан. Тухайн газраас шилэн хоргыг надад өгөхдөө ямар нэгэн баримт өгөөгүй. Би дэлгүүрийн хүнийг нь танихгүй ямар компани гэдгийг нь мэдэхгүй байна. Шилэн хоргыг яг хэдэн төгрөгөөр авсан эсэхийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан зуун айлаас авсан. Би тухайн үед Улаанбаатар хотод явж байсан бөгөөд тамгын дарга П.Ч залгаад зуун айлаас очоод шилэн хорго, бараа материал аваад ирээч гэсэн үүний дагуу би очиж авсан юм. Хэдэн төгрөгөөр шилэн хорго хийлгэсэн талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-3-ийн 16-17  хуу/

Гэрч Г.Гн өгсөн: ... Би Архангай аймгийн Цэцэрлэг суманд мал маллаж амьдардаг бөгөөд тус сумандаа сургуульд сурч 4-р анги төгсөж бага боловсрол эзэмшсэн багаасаа энэ суманд өссөн. 2002 юм уу 2003 оны үеэс эхлээд суманд хувиараа ШТС ажиллуулан 2009 оноос эхлэн “Залаат хайрхан” компанийг байгуулж ШТС ажиллуулах үйл ажиллагаагаа одоог хүртэл явуулж байна. Манайх 2 салбартай бөгөөд нэг нь Архангай аймгийн Эрдэнэмандал суманд байдаг юм. Манай компани Архангай Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газартай шатахуун нийлүүлсэн гэрээ хийгээгүй, гэхдээ урьд өмнө 2010 оны үед хийдэг байсан юм. 2018 онд Засаг даргын тамгын газраас манай компанийн 5150052813 дугаартай данс руу нийт 13.847.500 төгрөгийг шилжүүлсэн байна тэгэхээр дээрх мөнгөн дүнд тааруулан шатахуун авсан байна. Хамгийн сүүлд 2018 оны 12 сарын 04-ний өдөр тооцоо нийлэхэд 3.772.730 төгрөгийн өрийг тамгын газар өгөөгүй байсан бөгөөд уг мөнгийг өгч манайд шилжүүлэн 2018 онд төлбөр тооцоогүй болсон. Дээрх 3.772.730 төгрөгийг Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчтой би өөрөө тооцоо нийлж гаргасан. Энэ мөнгөн дүнд ямар нэг алдаа байхгүй. Би засаг даргын тамгын газарт 2009 оноос хойш шатахуун нийлүүлж байгаа 2009 бил үү 2010 онд гэрээ хийж байсан, үүнээс хойш гэрээгээ хийе сунгая гэж ярьж байсан боловч хийхгүй байсаар байгаад өдийг хүрсэн юм. Өр үүсээд эхлэхээр нь 2018 оны 7 сараас эхлэн он дуустал байнга л өрөө нэхэж байсан, засаг дарга Мад хүртэл энэ талаар хэлж мөнгөө өг гэж шаардсан. Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын даргын цохож өгсөн бичгээр шатахуун олгодог. Ерөнхийдөө шатахуунаа л авдаг. Мөнгө бол манайх өгдөггүй, харин ганц нэг удаа надаас М дарга асууж байсан. Би өөрөө түгээгч нартаа мөнгө өгч болохгүй шүү гэж анхааруулдаг. Тухайн 2018 онд Ч /94935177/, Батдалай, би өөрөө гарна ингээд 3 ээлжтэй намайг гарч байх хугацаанд тамгын даргын цохолттой бичгийг мөнгө болгож авсан зүйл байхгүй. Харин нэг удаа засаг дарга М 2018 оны 9 сард 70 литр бензиний цохолттой 8 сарын 31-ний өдрийн бичиг авчраад талыг нь бензин авч талыг нь мөнгийг нь авсан санагдаж байна. Манай түгээгч нар цохолттой бичгээр мөнгө олгосон эсэхийг мэдэхгүй байна, олгосон бол надаас нууж олгосон гэсэн үг...гэх мэдүүлэг /хх-3-ийн  18-19 хуу/

Шинжээч С.Хгийн өгсөн:...Дээрх 634.400 төгрөг нь Цэцэрлэг сумын засаг даргын тамгын газрын санхүүгийн анхан шатны баримт болох жолоочийн тооцооны хуудас, шатахуун олгох тасалбар зэргийг баримтаар нь хөөн шалгахад нийт 13 жолоочийн тооцооны хуудас, шатахуун олгох тасалбар давхцаж байсан. Нийт үнийн дүнгээр 634.450 төгрөгийг давхцуулан баримт бичсэн байна. Эдгээр баримтууд нь дүгнэлтийн хавсралтад байгаа. 2018 оны 02 сарын 12-ны өдөр шатахуун зарцуулах тооцооны хуудсанд 64.500 төгрөгөөр шатахуун авсан бөгөөд уг баримтыг 2 удаа оруулж, 2 тооцооны хуудас үйлдсэн байна. Яг үүний адилаар  2018 оны 5 сарын 28-ны өдөр 9.200 төгрөгийн баримт давхцуулсан, 2018 оны 6 сарын 20-ны өдөр 55.200 төгрөгийн баримт давхцуулсан, 2018 оны 06 сарын 29-ний өдөр 28.350 төгрөгийн баримт давхцуулсан, 2018 оны 6 сарын 20-ны өдөр 22.000 төгрөгийн баримт давхцуулсан, 2018 оны 06 сарын 04-ний өдөр 44.000 төгрөгийн баримт давхцуулсан, 2018 оны 6 сарын 05-ны өдөр 22.000 төгрөгийн баримт давхцуулсан, 2018 оны 06 сарын 05-ны өдөр 22.000 төгрөгийн баримт давхцуулсан, 2018 оны 6 сарын 05-ны өдөр 44.000 төгрөгийн баримт давхцуулсан, 2018 оны 06 сарын 04-ний өдөр 56.700 төгрөгийн баримт давхцуулсан, 2018 оны 06 сарын 20-ны 37.800 төгрөгийн баримт давхцуулсан, 2018 оны 07 сарын 24-ний өдөр 44.000 төгрөгийн баримт давхцуулсан, 2018 оны 07 сарын 29-ний өдөр 113.400 төгрөгийн баримт давхцуулсан, 2018 оны 8 сарын 31-ний өдөр 135.800 төгрөгийн баримт давхцуулсан юм. Ингээд тооцоод үзэхээр нийт 14 удаагийн үйлдлээр 698.950 төгрөгийн баримтыг давхардуулж оруулан тооцоонд оруулж “Залаат хайрхан” компани руу шилжүүлсэн байна. Би дүгнэлтдээ 2018 оны 02 сарын 12-ны өдрийн 64.500 төгрөгийн давхардуулан олголтыг дутуу оруулсан байна. Үүнийг нэмж оруулан нийт 698.950 төгрөгийн баримтыг давхардуулж шилжүүлсэн байна. Тухайн 698.950 төгрөгийн шатахуун олгох тасалбарыг бичсэн хүн төсвийн захирагч буюу шууд захирагч өөрөөр хэлбэл Засаг даргын тамгын газрын дарга цохолт хийж давхардуулан олгосон байна. Шатахууныг олгохдоо төсөвлөгдсөн төсвийг харгалзан үүндээ багтааж олгох, хэдийг зарцуулж, хэд үлдсэн эсэхийг хянах ёстой..гэх мэдүүлэг /хх-3-ийн 96-97  хуу/,
Шинжээч С.Хгийн дахин өгсөн:..Дээрх 14 удаагийн үйлдлийг хэзээ үйлдсэнийг нь тогтоох боломжгүй, урьд мэдүүлэгт өгсөн он сар өдөр бол баримт дээр бичигдсэн он сар өдөр байгаа юм, уг баримтуудыг давхардуулан олгосон байна. Тухайн үеийн төсөв захирагч буюу сумын засаг даргын тамгын газрын дарга гарын үсэг зурж, тамга дарсан хүчин төгөлдөр баримтуудыг үйлдсэн нь баримтаар тогтоогдож байна. Дээрх үйлдэл нь Төсвийн захирагч Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийн үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, 6.4.8-д төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх, 6.5.3 дахь хэсэгт заасан төсвийн гүйцэтгэл, зарцуулалт нь батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэхэд олон нийт хяналт тавих боломжоор хангах зэрэг заалтыг зөрчсөн байна..гэх мэдүүлэг /3-ийн 97-98 хуу/,
П.Чын гэрчээр өгсөн: ... Би 1972-1980 онд Архангай аймгийн 2 дугаар 10 жилийн сургуулийг төгссөн, 1980-1985 онд Архангай аймгийн Техник мэргэжлийн боловсролын дунд сургуульд суралцаж байгаад 1982-1985 онд Зүүн баянгийн 169 дүгээр ангид алба хаасан, цэргийн албаа хааж ирээд сургуулиа төгсөж механикжуулагч мэргэжил эзэмшсэн. 1986-1990 он хүртэл Цэцэрлэг сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга, 1990-1993 онд сумын захиргааны нарийн бичгийн дарга, 2006-он хүртэл Цэцэрлэг сумын ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан, өнөөдрийн байдлаар ажилгүй байна. Би Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын даргаар 2013 оноос 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл ажилласан 2017 оны 12 дугаар сард Засаг даргын тамгын газрын нэр бүхий 19 албан хаагчдад 300.000 төгрөгийн урамшууллыг олгосон нь үнэн тэдгээр 19 алба хаагч дунд сахилгын шийтгэл хүлээсэн Ш.А, Ц.Т, Ц.Н, Р.У, Ц.М нарт 250.000-300.000 төгрөгийг урамшууллыг санхүү албаны дарга Ц.Ттай зөвшилцсөний үндсэн дээр олгуулсан. Би тухайн үед урамшууллыг алба хаагч нарт орлуулж байхдаа Засгийн газрын тогтоолыг үзэж судлаагүй байсан урамшуулал олгосныхоо дараагаар Засгийн газрын тогтоолыг харсан чинь сахилгын шийтгэлтэй хүнд урамшуулал олгож болохгүй гэж бичсэн байсан. 2014 оны засаг даргын тамгын газрын даргын жилийн ажлын төлөвлөгөөнд шилэн хорго хийхээр тусгагдсан мөн иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулан 1.000.000 төгрөг батлуулсан. Би шилэн хорго хийлгэнэ гэж нярав Т.Уийн данс руу 900.000 төгрөгийг хийлгэн үүнээс 500.000 төгрөгийг нь аваад шилэн хорго хийлгэхээр н.Ганболд гэдэг /91119946/ хүнд 2015 оны 01 дүгээр сарын орчимд өгсөн. Үлдсэн 400.000 төгрөгийг би Уранчимэгээс аваагүй хэдэн жил болж байгаад 2018 оны 02 дугаар сард буцааж авсан мөн н.Ганболдоос шилэн хоргоныхоо 500.000 төгрөгийг аваад мөнгө нь хүрэхгүй байсан учраас 400.000 төгрөгийг нярав Ц.Агаас өвс тэжээлийн фондны мөнгөнөөс авсан. Ингээд 2018 оны 06 дугаар сарын орчимд Улаанбаатар хотод 100 айл дээр төгрөгөөр хийлгэн үлдэгдэл 140.000 төгрөгийг тээврийн зардалд өгсөн. 2014 оны 06 дугаар сард Цэцэрлэг сумын төвд Ёслол хүндэтгэлийн өргөөг 46.200.000 төгрөгөөр “Оюут билгүүн” компаниар бариулсан, бөгөөд тэр компанид нэмэлтээр сүүдрэвч, хогийн сав сандал зэргийг бариад өгөөч гэж хүсэлт гаргасан үүний дагуу хогийн сав сандлыг хийсэн харин сүүдрэвчний суурийг хийгээд дутуу орхисон уг нь бол гэрээнд эдгээр зүйлсүүд тусгагдаагүй байсан “Оюут билгүүн” ХХК нь гэрээнд заагдсан бүхий л ажлаа хийж гүйцэтгэсэн, хүлээн авах комисст дээр гэрээнд заагдаагүй зүйлсүүдийг хийж өгсөн учраас уян хатан хандсан. “Оюут билгүүн” ХХК-ний захирал нь Ганболд гэж хүн байдаг. Би урамшууллын мөнгө болох 2.939.400 төгрөгийг авах ёстой байсан урамшууллаа авсан Боловсролын тухай хуулин дээр 5-аас дээш жил ажилласан хүнд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг олгоно гэж заасан байдаг би ерөнхий боловсролын сургуульд нийгмийн ажилтнаар 7 жил орчим ажилласан намайг ажиллаж байх хугацаанд урамшууллын мөнгө олгохоор төсөвт суучихсан байсан боловч албан тушаал дэвшин Засаг даргын тамгын газрын даргаар томилогдсон би энэ асуудлаар аймгийн Боловсрол соёлын газрын С.А нягтлан бодогчтой уулзаж байгаад мөнгөө 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өөрийн дансаараа хүлээн авсан...гэх мэдүүлэг /хх-1-ийн  66-67 хуу/,
П.Чын яллагдагчаар өгсөн:... Би Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын даргаар 2013 оноос 2018 оны 11 дүгээр сар хүртэл ажиллаж байсан. Миний хувьд 2017 оны Монгол улсын Засгийн газрын тогтоолыг олж уншаагүй танилцаагүй учраас сахилгын шийтгэлтэй алба хаагчдад урамшууллын мөнгийг олгосон байсан. 2018 оны 01 дүгээр сард Монгол улсын засгийн газрын тогтоолыг уншиж танилцсан гэтэл уг тогтоол дээр сахилгын шийтгэлтэй хүнд урамшууллыг олгохгүй гэсэн заалт байсан тэгээд би буруу шийдвэр гаргасан байна гэдгээ мэдээд сахилгын шийтгэлтэй хүмүүсээс урамшууллын мөнгийг оны эцэст буцаан авна гэж бодож байсан гэтэл би 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ажлаасаа халагдсан учраас энэ асуудал хэрэгжээгүй. Тухайн урамшуулал олгоход 2017 оны жилийн эцэс болсон байсан мөнгө нь буцаж татагдах гээд байсан учраас сумын засаг дарга П.М энэ ондоо багтаан асуудлыг шийд гэж чиглэл өгсөн үүний дагуу санхүү албаны дарга Ц.Ттай зөвшилцөөд энэ мөнгийг нийт 19 алба хаагчид олгосон үүнээс олгож болохгүй 5 алба хаагч байсан. Би өөрийн эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэж үзэхгүй байна. Миний хувьд сумын засаг дарга болон санхүү албаны даргаас чиглэл өгсний дагуу урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэсэн би албан тушаалаа урвуулан ашиглаагүй. 2018 оны 01 дүгээр сард байхаа би өдрийг нь сайн санахгүй байна тухайн үед дээд газраас албан бичиг ирснийг нь харсан чинь сахилгын шийтгэлтэй хүнд олгохгүй гэсэн байна тэгээд л мэдсэн...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 233-234 хуу/,
П.Чын яллагдагчаар өгсөн:...би 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Намайг байх хугацаанд 1.000.000 гаруй төгрөгийн хэтрэлт байсан. Гарснаас хойш нэмэгдээд 3.700.000 төгрөг болсон гэсэн тоо хэлээд байгаа миний хувьд яг нарийвчлан тооцож үзсэн зүйл байхгүй. Ерөнхийдөө шатахууны зардлын 70 орчим хувийг манай сумын Засаг дарга хөдөө гадаа явах, аймаг сумын семинар зөвлөгөөн гэх зэрэгт явахад зарцуулсан. Үүнээс болж хэтрэлт үүссэн албан хэрэгцээнд бүгд зарцуулагдсан. Жилдээ ганц хоёр удаа аймгийн төв рүү ч юм уу багаараа явах үед би өөрөө явж байсан бусад үед засаг дарга машинтай явдаг байсан. Манай Засаг даргын тамгын газарт “Патриот” гэх нэртэй УА3469 маркийн машины сүүлийн загвар Орос машин байгаа юм. 100 киллометрт 18-20 литр бензин зарцуулдаг. Шатахууны зардал намайг байх үед шатахуундаа зарцуулагдсан өөр ямар нэгэн зүйлд зарцуулсан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 109-110 хуу/,

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/33 дугаартай Төрийн албан хаагчдад урамшуулал олгох тухай  тушаалын хуулбар / 1-хх-ийн 12-13 хуу/
Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаалын хуулбарууд / 1хх-ийн 14-20 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-1-ийн 95 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-2-ийн 02,09 хуу/ 
Шүүгдэгч П.Чын хувийн байдА холбоотой баримтууд /1 хх-ийн 97-119 хуу/
    Хаан банкны албан тоот, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 237-250 хуу, 2 хх-ийн 1-126 хуу/
Зарлагын баримтууд /2 хх-ийн 125-155 хуу/ 
Үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 222-232, 3р хх-ийн 01-02хуу/, 
Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны ирсэн, явсан бичгийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 233-250/
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 хх-ийн 1-11 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч П.Чад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн 1912............ дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамаарч, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

        Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Ч нь 2017 оны 12 дугаар сард Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төрийн албан хаагчдад олгох 300.000 төгрөгийн урамшууллыг ажлаас халагдсан Ц.Н, Ц.М, сахилгын шийтгэлтэй Ц.Т, Р.У, Ш.А нарт тус бүр олгон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ц.Н, Ц.М, Ц.Т, Р.У, Ш.А нарт давуу байдал бий болгож, төсөвт 1.425.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн  байна. 

Шүүгдэгч П.Ч нь 2017 оны 12 дугаар сард Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төрийн албан хаагчдад олгох 300.000 төгрөгийн урамшууллыг ажлаас халагдсан Ц.Н, Ц.М, сахилгын шийтгэлтэй Ц.Т, Р.У, Ш.А нарт тус бүр олгон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ц.Н, Ц.М, Ц.Т, Р.У, Ш.А нарт давуу байдал бий болгож, төсөвт 1.425.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт буруутай болох нь: Иргэний нэхэмжлэгч Д.Бийн өгсөн: ...Манай Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Ч нь 2017 оны 12 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр төрийн албан хаагчдад 300.000 төгрөгийн урамшуулал олгох асуудал дээр ажлаас халагдсан Ц.Н, Ц.М, сахилгын шийтгэлтэй байсан Р.У, Ц.Т, Ш.А нарын 3 алба хаагч болон нийт 5 хүнд урамшууллын мөнгийг дур мэдэн олгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 1.425.000 төгрөгийн хохирол учруулсан байна....гэх мэдүүлэг /хх-1-ийн 58-60 хуу/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бийн дахин өгсөн:..манай Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газарт 1.425.000 төгрөгийн хохирол учирсан байгаа бөгөөд үүнийг одоо хүртэл төлөөгүй байгаа....гэх мэдүүлэг /хх-3-ийн 12-13 хуу/гэрч Ц.Н өгсөн:...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Ч намайг гэнэт ажлаас халчихсан.  Халагдсан тушаАгаа танилцсан чинь удаа дараа ажилдаа хайхрамжгүй хандсан, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэл бичсэн байсан. Ингээд ажлаасаа халагдаад байж байхад урамшууллын мөнгө орж ирсэн түүний дараагаар гэнэт халагдсны мөнгө гэж 600.000 орчим мянган төгрөг орж ирсэн...гэх мэдүүлэг /хх-1-ийн 61-62 хуу/ гэрч П.Мын дахин өгсөн:.. 2017 оны 12 дугаар сард Монгол улсын Засгийн шийдвэрээр төрийн албан хаагчидад 300.000 төгрөгийн урамшуулал олгох асуудал дээр ажлаас халагдсан 2, сахилгын шийтгэлтэй 3 алба хаагчдад урамшууллын мөнгийг дур мэдэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 1.425.000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн 2018 онд Засаг даргын тамгын газрын шатахууны хэмжээг 3.772.730 төгрөгөөр хэтрүүлэн ашиглаж сумын засаг даргын тамгын газрыг өрөнд оруулан хохироосон, 2014 онд Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа ерөнхий боловсролын сургуулиас сургуулийн захирлын гарын үсэг шийдвэргүйгээр тэтгэмж болох 2.939.628 төгрөгийг авч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрт давуу байдал бий болсон байна...гэх мэдүүлэг /хх-1-ийн 63-64 хуу/, гэрч Ш.Аын өгсөн:...би мөн П.Ч даргатай уулзаад үндэслэлгүй арга хэмжээ авч байгаа талаар хэлсэн чинь өөдөөс загнаад хүн доромжлоод байсан. Мөн орлого хаах ажил миний ажил биш байсаар байтал намайг орлого хаагаагүй гэх үндэслэлээр Ц.Т даргатай цугт нь арга хэмжээ авсан. Би энэ арга хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа П.Ч даргад хэлж байсан. Би 2017 оны 12 дугаар сард Төрийн алба хаагч нарт олгож байсан. 300.000 төгрөгийн урамшууллыг авсан. Тухайн үед сахилгын арга хэмжээ авагдсан алба хаагч нарт урамшуулал олгохгүй байсан талаар мэдээгүй тэр мөнгө нь миний цалингийн дансаар орж ирсэн...гэх мэдүүлэг /хх-1-ийн  78-79 хуу/ , гэрч Д.Угийн өгсөн:... 2017 оны 12 дугаар сард өдрийг нь санахгүй байна миний цалингийн дансанд төрийн алба хаагчдын урамшуулал гэж 300.000 төгрөг орж ирсэн миний хувьд тухайн үедээ сахилгын шийтгэлтэй алба хаагч дээрх урамшууллыг авахгүй гэж мэдээгүй, Засаг даргын тамгын газрын даргын тушаал гарсан болохоор нь бас дээрээс нь бүх төрийн албан хаагч нарт өгч байна гэж ойлгоод 300.000 төгрөгийг хэрэгцээндээ зарцуулсан...гэх мэдүүлэг /хх-1-ийн  81-82 хуу/, гэрч Ц.Тийн өгсөн:...2017 оны 12 дугаар сард Төрийн алба хаагчдад олгосон урамшуулал гэж 300.000 төгрөгийг авсан миний цалингийн дансанд орсон байсан сахилгын шийтгэлтэй алба хаагч дээрх урамшууллын мөнгийг авч болохгүй талаар би тухайн үедээ мэдээгүй сая мэдүүлэг өгөхийн өмнө олж мэдсэн...гэх мэдүүлэг /хх-1-ийн 83-84 хуу/, гэрч Т.Уийн дахин өгсөн:”...намайг ажиллаж байх хугацаанд 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын даргын газрын үсэгтэй 1427 дугаартай “Төрийн албан хаагчдад олгох 300.000 төгрөгийн урамшууллыг Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаар хуралдааны тэмдэглэлийг үндэслэн олгоно уу” гэсэн албан бичиг манайд ирсэн. Би тухайн албан бичгийг хүлээж аваад Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Чад хүлээж авсан өдрөө хэвлээд өгсөн, үүний дагуу П.Ч нь ажилчдад урамшууллын 300.000 төгрөгийг олгосон. П.Ч нь Улсын Их Хурлын 2017 оны 67 дугаар тогтоолыг үндэслэн ажилчдад урамшуулал олгосон байгаа учраас албан бичгийг авсан байна. Би дээрх албан бичгийг П.Чад өгсөн нь үнэн гэхдээ гарын үсэг зуруулаагүй, энэ талаар баримт байхгүй...гэх мэдүүлэг /хх-1-ийн 20-21 хуу/, Шинжээч С.Хгийн дахин өгсөн:..Дээрх 14 удаагийн үйлдлийг хэзээ үйлдсэнийг нь тогтоох боломжгүй, урьд мэдүүлэгт өгсөн он сар өдөр бол баримтан дээр бичигдсэн он сар өдөр байгаа юм, уг баримтуудыг давхардуулан олгосон байна. Тухайн үеийн төсөв захирагч буюу сумын засаг даргын тамгын газрын дарга гарын үсэг зурж, тамга дарсан хүчин төгөлдөр баримтуудыг үйлдсэн нь баримтаар тогтоогдож байна. Дээрх үйлдэл нь Төсвийн захирагч Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийн үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, 6.4.8-д төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх, 6.5.3 дахь хэсэгт заасан төсвийн гүйцэтгэл, зарцуулалт нь батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэхэд олон нийт хяналт тавих боломжоор хангах зэрэг заалтыг зөрчсөн байна..гэх мэдүүлэг /3-ийн 97-98 хуу/, Хаан банкны албан тоот, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 237-250 хуу, 2 хх-ийн 1-126 хуу/, зарлагын баримтууд /2 хх-ийн 125-155 хуу/, Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын архив бичиг хэргийн эрхлэгчийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 222-232/, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны ирсэн, явсан бичгийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 233-250/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 хх-ийн 1-11 хуу/ Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/33 дугаартай Төрийн албан хаагчдад урамшуулал олгох тухай  тушаалын хуулбар / 1-хх-ийн 12-13 хуу/, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаалын хуулбарууд / 1хх-ийн 14-20 хуу/  Монгол Улсын Их хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 67дугаартай тогтоолын хуулбар/ 1-р хх-ийн 10 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 
Харин шүүгдэгч П.Чын өмгөөлөгч Г.Э, өмгөөлөгч С.П нар нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 67 дугаартай тогтоолыг шүүгдэгч П.Чад гардуулаагүй танилцуулаагүй бөгөөд төрийн албан хаагчид 300.000 төгрөгийн урамшуулал олгохдоо сахилгын шийтгэл хүлээсэн хүмүүст олгохгүй гэдгийг шүүгдэгч П.Ч нь мэдээгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд энэ нь гэрч Т.Уийн дахин өгсөн:”...намайг ажиллаж байх хугацаанд 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын даргын газрын үсэгтэй 1427 дугаартай “Төрийн албан хаагчдад олгох 300.000 төгрөгийн урамшууллыг Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаар хуралдааны тэмдэглэлийг үндэслэн олгоно уу” гэсэн албан бичиг манайд ирсэн. Би тухайн албан бичгийг хүлээж аваад Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Чад хүлээж авсан өдрөө хэвлээд өгсөн, үүний дагуу П.Ч нь ажилчдад урамшууллын 300.000 төгрөгийг олгосон. П.Ч нь Улсын Их Хурлын 2017 оны 67 дугаар тогтоолыг үндэслэн ажилчдад урамшуулал олгосон байгаа учраас албан бичгийг авсан байна. Би дээрх албан бичгийг П.Чад өгсөн нь үнэн гэхдээ гарын үсэг зуруулаагүй, энэ талаар баримт байхгүй...гэх мэдүүлэг /хх-1-ийн 20-21 хуу/ , Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын архив бичиг хэргийн эрхлэгчийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 222-232/ зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна. 
Өөрөөр хэлбэл тухайн 2017оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 67дугаартай Улсын Их хурлын тогтоол, болон Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн хуулбарыг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын архив бичиг хэргийн эрхлэгч нь 2017 оны 12дугаар сарын 14-ны өдрийн 16цаг 54минутад  Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын архив бичиг хэргийн эрлэгч Т.У рүү эбл сүлжээ ашиглан илгээсэнг 2017оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 11цаг 54минутад хүлээн авч тухайн албан бичгийг тухайн өдрөө Тамгын газрын даргад хүлээлгэн өгсөн нь гэрч Т.Уийн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд тухайн албан бичгийг очсоны дараа Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын  2017оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/33дугаартай “төрийн албан хаагчдад урамшуулал олгох тухай” тушаалыг гаргасан байна. 
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Чын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамаарА, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.    
Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл эс үйлдэхүй байхыг ойлгох бөгөөд хохирол хор уршиг учирсан байхыг шаардахгүй юм. Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийхийг ойлгоно. 
Нийтийн албан тушаалтан гэж Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “...төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан...” хамаарна гэж заасан.
 Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.Ч нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа, 2017 оны 12 дугаар сард албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төрийн албан хаагчдад олгох 300.000 төгрөгийн урамшууллыг ажлаас халагдсан Ц.Н, Ц.М, сахилгын шийтгэлтэй Ц.Т,   Р.У, Ш.А нарт тус бүр олгон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад  давуу байдал олгосон буюу хийх ёсгүй үйлдлийг хийсэн нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Ж овогт П Чыг нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал  бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
 
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч П.Чын үйлдлийн улмаас Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт 1425.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг 2021оны 09 дүгээр сарын 01-ны өдөр  нөхөн төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан “Хаан” банкны банк хоорондын шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
Шүүгдэгч П.Чад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч  нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч П.Чын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж, түүний хувийн байдлыг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Чад нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж,  5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 1/нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч П.Чад торгох ял оногдуулсан тул түүний оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тоолох нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч П.Ч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Чын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Чад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5,  36.8 дугаар зүйлийн 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

                                                      ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Ж овогт П Чыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.    Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 
зааснаар шүүгдэгч П.Чыг нийтийн албанд томилогдох эрхийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400/ таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Чад оногдуулсан  5400/ таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 
шүүгдэгч П.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 
шүүгдэгч П.Чад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2/ хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 
1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8.  Тогтоолд гомдол гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Чад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


  
                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ОТГОНЦЭЦЭГ