Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар   2021/ШЦТ/177

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Гоор хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Э, М.Б 
Шүүгдэгч: А.М, Б.Ш, С.П, Ш.П, Б.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Аийн М /РД:/, Б овогт Бийн Ш /РД:/, Х овогт Шгийн П /РД:/,  Ш овогт Бийн Д /РД:/, Б овогт Сын П /РД:/-д нарт холбогдох 2112................  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 
    
Шүүгдэгч: Монгол    Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 26-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд    боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 6, аав, ээж, ах, 2 дүүгийн хамт ......... аймгийн ................... гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Бийн Д /РД:/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 2001 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Хотон суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  оюутан, ам бүл 3, ээж, дүүгийнамт .......... аймгийн ..................тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Шийн П /РД:/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 2000 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Хотонт  суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  оюутан, ам бүл 5, аав, ээж, ах, дүүгийн хамт ......... аймгийн .................. оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Бовогт Бийн Ш /РД:/

Шүүгдэгч: Монгол  Улсын иргэн 2000 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд    боловсролтой, мэргэжилгүй,  оюутан, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт ......... аймгийн ............. багийн ..............гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Сын П /РД:/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 2000 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, аав, ээж, ах, дүүгийн хамт ......... аймгийн ................... гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ө овогт Аийн М /РД:/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.М, Б.Ш, С.П, Ш.П, Б.Д нар нь бүлэглэн,.............. УБО улсын дугаартай, Приус-20 маркийн автомашиныг ашиглан 2021 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө ...........аймгийн ............. сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ........... дугаар байрны гадна автомашины зогсоол дээр байсан хохирогч Ж.Агийн эзэмшлийн 53-41 АРХ улсын дугаартай Приус 20 маркийн автомашины хойд буфер,  Мфи-3, ю-эс-би залгуур, хохирогч Б.Дийн эзэмшлийн...... УНЧ улсын дугаартай Приус 20 маркийн автомашины кабины дээд талын мөр зэрэг эд зүйлсийг хулгайлахыг завдсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Эрүүгийн 2112000000000  дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Агийн мэдүүлсэн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө 11 цагийн үед Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажил дээрээ байхад манай хүү Б утсаар над руу залгаад манай 53-41 АРХ улсын дугаартай, саарал өнгийн приус-20 маркийн машины урд талын шил хагархай, хаалга нь онгорхой байна гэж надад хэлсэн. Би гайхаад очиж харахад манай машины жолоочийн талын урд жижиг цонх хагархай, арын гуперийн хоёр тал нь салж гарч ирсэн байдалтай байсан. Манай машины урд жижиг цонх хагарсан мөн машин дотроос Мфи-3, ю-эс-би залгуур  хоёр алга болсон, мөн хойд талын гупер хоёр талаараа салж гарч ирсэн байсан. Тухайн машин манай нөхөр Д эзэмшлийн машин байгаа юм. Өөрөө одоо Өмнөговьд ажиллаж байгаа. Би 2021 оны 01 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн үед байрны гадаа зогсоол дээр тавихад зүгээр байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Дийн мэдүүлсэн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 19-ний орой өөрийн эзэмшлийн . ...........УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслээ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр 48 дугаар байрны гадна талын автомашины зогсоол дээр тавиад гэртээ орсон. Ороод удалгүй цонхоороо машинаа хартал миний машины дээр байдаг ачааны мөр алга болсон байсан. Тэгээд би ачааны мөрөө хулгайд алдсанаа мэдсэн. Миний машины дээр байсан ачааны мөр хулгайд алдагдсан байсан өөр ямар нэгэн зүйл алдагдаагүй.  Би ачааны мөрөө 2018 онд хоёр хосыг 130.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Нэг ширхэг мөр алдсан болохоор 70.000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Дийн мэдүүлсэн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 19-ний оройн 00 цагаас өглөөний 09 цагийн хооронд Архангай аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, ахлах ахлагч Б.Оын хамт машинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Бид хоёрыг шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 03 цагийн үед гэж санаж байна. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 баг 1 дүгээр 48 дугаар байрны гадна талын зогсоол дээр бүлэг хүмүүс машины эд зүйл хулгайлж байна гэсэн дуудлага Цагдаагийн газрын жижүүрээс ирсэн. Тэгээд бид хоёр очиж шалгахад уг зогсоол дээр арын гупер нь байхгүй, саарал өнгийн, .... УНЧ улсын дугаартай приус 20 маркийн машин байсан, намайг цагдаагийн машинтай байрны хойгуур тойроход нэг хүн уг саарал приус 20 маркийн машины руу гүйгээд орсон. Тэгээд манай О ахлах ахлагч уг байрны орцноос нэг залууг нь гаргаж ирсэн. Нийтдээ сэжиг бүхий 3 залууг бид хоёр цагдаагийн газар руу авч явсан. Бид хоёрыг цагдаагийн машинтайгаа уг байрны гадна талын машины зогсоол дээр очиход тухайн залуучууд манай цагдаагийн машиныг хараад бүгд тараад нуугдсан байдалтай байсан. Тэгээд бид хоёр арын гупер нь байхгүй саарал приус 20 болон байрны орцноос 3 залууг барьж авсан. Уг байрны машины зогсоол дээр байсан машинуудыг тойрч үзэхэд нэг приус 20 маркийн машины жолоочийн талын урд жижиг цонх хагарсан мөн арын гуперийн хоёр талыг сугалж татсан байдалтай байсан. Намайг очиход тухайн залуучууд бүгд тараад нуугдсан байсан болохоор би хэн ямар үйлдэл хийснийг сайн хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оын мэдүүлсэн: “... Би 2021 оны 01 дүгээр сарын 19-ний оройн 00 цагаас өглөөний 09 цагийн хооронд Архангай аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, дэд ахлагч Х.Дийн хамт машинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Бид хоёрыг шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 03 цагийн үед гэж санаж байна. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, 1 дүгээр 48 дугаар байрны гадна талын зогсоол дээр бүлэг хүмүүс машины эд зүйл хулгайлж байна гэсэн дуудлага Цагдаагийн газрын жижүүрээс ирсэн. Тэгээд бид хоёр очиж шалгахад уг зогсоол дээр арын гупер нь байхгүй, саарал өнгийн, ..... УНЧ улсын дугаартай приус 20 маркийн машин байсан, би эхлээд зогсоолын баруун урд талд бууж үлдээд машинаа байр тойруулж явуулсан. Гэтэл байрны зогсоол дээрээс хэсэг дээлтэй хүмүүс зугтаагаад гараад ирсэн. Бид хоёр гурван залууг нь барьж авсан. Бид хоёрыг цагдаагийн машинтайгаа уг байрны гадна талын машины зогсоол дээр очиход тухайн залуучууд манай цагдаагийн машиныг хараад бүгд тараад нуугдсан байдалтай байсан. Тухайн залуучууд нь бид нарыг очиход хулгайлж байсан тээврийн хэрэгсэл дотроо нуугдсан байсан байх гэж би бодсон учир нь намайг тэр зогсоол дээр очоод цагдаагийн машинаас бууж үлдээд цагдаагийн машинаа байр тойруулаад явуулахад тэр залуучууд зогсоол дээр байсан аль нэг машинаас гэнэт гарч ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Жгийн мэдүүлсэн: “...Хүүг маань жижиг тэрэгтэй 3 банди  ирж авсан. Надад ангийн хүүхдүүд нь ирээд явлаа л гэж хэлсэн. Тэр дунд П байсан байх гэж би бодож байгаа. Би гэрээрээ дээл хантааз оёдог. Би өнгөрсөн жил хүүдээ хүрэм оёж өгсөн юм. Тэрийг харчихаад та надад яг ийм хүрэм хийгээд өгөөрэй гэж хэлж байсан юм. Би тэгье гэж хэлсэн. Гэхдээ хүрмээ яг тэдэнд авна гэж цаг хугацаа тохиролцоогүй байсан. Би хүрмийг нь бол хийж байсан юм. Над руу манай хүү аймагт байхад П хүрмээ дараа авъя гэнээ гээд нэг ярьсан. Би яг хэдний өдрийн хэдэн цагийн үед ярьсныг санахгүй байна. Д нь 2000 онд Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн. Айлын 2 дахь хүү, бага насандаа мал дээр эцэг эхтэйгээ байж нэгдүгээр ангидаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуульд элсэн ороод 2018 онд 2 дугаар 12 жилийн сургууль төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Одоо Хөдөө аж ахуйн их сургуулийн малын эмчийн 2 дугаар курст суралцдаг. Архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, үг дуу цөөтэй, төлөв даруухан зантай хүүхэд байгаа юм. Сургуульд байхдаа спортын тэмцээнд орж медаль авч байсан. Хөдөө гэртээ байхдаа мал хуйдаа явдаг, гэрээс гарч тэнэх завгүй байдаг. Би хүүгээ банди нартай дарвиад л ийм асуудалд орчихлоо гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 165-166 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Ггийн мэдүүлсэн: “...Анх цагдаагийн байгууллага дээр машины шил хагалчихаад төлбөрийг нь төлчихсөн гэж ярьсан байсан. П энэ асуудлаа ээж ааваасаа ч нууж байгаад саяхан хэлсэн юм билээ. Одоо цагдаа дээр хүний машины эд зүйл тайлж авах гэж байгаад баригдаад энэ асуудлаараа шалгагдаж байгаа юм гэсэн. П нь 2000 онд Архангай аймгийн Хотонт суманд төрсөн. Миний төрсөн дүү Л.Б бага хүү нь байгаа юм. Дээрээ 2 эгчтэй айлын бага хүүхэд байгаа юм. Бага насандаа мал дээр байж нэгдүгээр ангидаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуульд элсэн ороод 12 жилийн сургууль төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Одоо Шинжлэх ухаан технологийн их сургуулийн уул уурхайн инженерийн ангийн 3 дугаар курст суралцдаг. Архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, аймхай бүрэг, төлөв даруухан зантай хүүхэд байсан. Нэгдүгээр ангиасаа арван хоёрдугаар анги төгстлөө манайхнаар байдаг байсан. Сургуульд байхдаа янз бүрийн тэмцээн уралдаанд яваад байдаг спорт дуртай сурлага сайтай хүүхэд байгаа юм. Янз бүрийн муу юм дуулгаж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 168 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.З мэдүүлсэн: “...Би Мын аавынх нь төрсөн дүү. Нутгийнхаа хүүхдүүдтэй хамт явж байгаад хүний машин эд зүйл авсан сурагтай байсан. Би хэргийн талаар сайн мэдэхгүй байна. А.М нь миний төрсөн ах Аийн 2 дахь хүү нь байгаа юм. Хотонт сумын ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд аав ээж дээрээ мал дээр гарсан. Гэр орондоо мал хуйгаа хараад байж байдаг доороо 2 дүүтэй хүүхэд байгаа юм. Зан байдлын архи дарс ууж энэ тэр сонсогдож байгаагүй. Өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй, сая л хэрэгт холбогдлоо гэж дуулдсан. А.Мын ах нь их сургуульд сурдаг болохоор 2 хүүгийнхээ нэгийг нь мал дээр гаргая гээд сургуулиас нь гаргасан юм шиг байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 170 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч И.Ө мэдүүлсэн: “...Миний хүү Ш нь цагаан сараар өмнө хүний машины цонх хагалчихсан, төлбөрийг нь барагдуулаад болчихсон юм яригдсан чинь саяхан дахиад дуудсан. Надад өөрсдөө хүний машины цонх хагалсан хохирлыг нь барагдуулсан юм ярьсан. Яг хэргийн талаар нь нарийн сайн мэдэхгүй байна. Манай хүүхэд оюутан гэр зуураа байдаг. Ангийн найз гээд 4, 5хан хүүхэд байдаг. Тэд нартайгаа уулзаж нийлдэг. Манай хүү хэрэг болохыг өмнө хөдөө өвөөгийнхөө гэрт байсан. Би энэ хэрэг болсны дараа хүүгээ өвөөгийнхөөсөө явсан гэдгийг 3 хоногийн дараа мэдсэн. Манай аав залгаад Ш наашаа ирэх гэж байна уу гэхээр нь юу яриад байгаа юм бэ наана чинь байгаа биз дээ гэсэн юм. Тэгсэн аав сум орж гэртээ харьчихаад ирье гээд явсан гэсэн. Тэгэхээр нь Ш руу залгасан чинь эхний 2 хоног утас нь холбогдохгүй байсан. Тэгээд 3 дахь хоног дээр нь манай сумын цагдаа О аав руу нь залгаад хүүхэд чинь цагдаа дээр байна яриарай гэсэн, тэгээд Штай ярьсан чинь би хүний машины шил хагалчихаад цагдаа дээр байна гэж хэлсэн. Бид нар хохирлыг нь барагдуулчихсан. Тэр хүн гомдолгүй гэсэн гэж хэлээд суманд дээр ирснийхээ маргааш хөдөө гэр рүүгээ явчихсан. Би хүүгээ ирэхээр нь яагаад хэлж ярихгүй явж байгаа юм бэ гэсэн чинь ирж явж байгаад сумын төвд таараад хамт явчихсан юм. Би тэр хүүхдүүдийг танихгүй. Манайхаар ирж очиж байгаагүй. П л 10 жилд байхад нь нэг ангид байсан. Б.Ш нь 2000 онд Архангай аймгийн Хотонт суманд төрсөн. Манай 3 дахь хүүхэд, бага сумын төв дээр гэртээ өсөж хүмүүжээд нэгдүгээр ангидаа Архангай аймгийн Хотонт сумын 10 жилийн сургуульд элсэн ороод 2018 онд Хотонт сумын ерөнхий боловсролын сургууль төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Одоо Анагаах ухааны их сургуулийн 1 дүгээр курст суралцдаг. Миний хүү нь архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, сэргэлэн цовоо, тусч, зөөлөн сэтгэлтэй бусадтай эв найртай найзархаг зантай хүүхэд байгаа юм. Ер нь уурлаж уцаарлаж байгаагүй, эцэг эхийн үгнээс зөрдөггүй, гэр орон хөдөөний ажилд сайн хүүхэд байдаг. Зун бол байнга хөдөө өвөө дээр очиж малд тусалдаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 172-173 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Аийн мэдүүлсэн: “...А.М нь миний хүү байгаа юм. Шыг танина. Бусдыг нь сайн мэдэхгүй байна. М нь хүний машины гупер хулгайлсан хэргээр шалгагдаж байгаа гэсэн. Би энэ талаар саяхнаас л дуулж мэдсэн. Надад байрны гаднаас гупер авсан юм ярьсан. Би хэргийн талаар өөр мэдэх юм байхгүй. ............ УБО улсын дугаартай машиныг би Сансит капитал гэдэг банк бус санхүүгийн байгууллагаас авч байсан. Миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Уг машиныг би авсан цагаасаа хойш хөдөө малд унасаар байгаад нэлээн муудчихсан байсан. Урд гупер нь хагарчихсан, батерейн суучихаад байдаг болсон юм. Манай хүү жолооны курс төгсөөд 3 жил орчим болж байгаа. Миний машиныг унах хэрэг гарвал унаж л байдаг юм. Миний хүү М нь 2000 онд Архангай аймгийн Хотонт суманд Хужирын гол гэх газарт миний 2 дахь хүү болж төрсөн. Хотонт сумын сургуулийг 9 дүгээр анги төгсгөөд сургуулиас гаргаад мал маллуулсан. Би өөртэйгөө хань хийх гээд мал дээр гаргасан юм. Уг нь их дөлгөөн тайван зантай хүүхэд байгаа юм. Сая ангийн хүүхдүүдтэйгээ нийлж дарвиж яваад ийм хэрэгт холбогдчихлоо гэж бодож байна. Малаа хараад л байж байдаг юм. Манай эхнэр тэжээлийн малтай Хотонтод байж байсан, харин би Өлзийтөд отор хийж байгаа юм. М тэр үед уг нь надтай цуг Өлзийт суманд байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 175-176 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Ды мэдүүлсэн: “...Би хийсэн үйлдлээ зөвшөөрч байна одоогоор өмгөөлөгч сонгон аваагүй байгаа тул өмгөөлөгч авсны дараа мэдүүлэг өгнө...гэх мэдүүлэг /хх-ийн 67-69 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ш.Пийн мэдүүлсэн: “...Би хийсэн үйлдлээ зөвшөөрч байна одоогоор өмгөөлөгч сонгон аваагүй байгаа тул өмгөөлөгч авсны дараа мэдүүлэг өгнө...гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Шын мэдүүлсэн: “...Би хийсэн үйлдлээ зөвшөөрч байна одоогоор өмгөөлөгч сонгон аваагүй байгаа тул өмгөөлөгч авсны дараа мэдүүлэг өгнө...гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч С.Пын мэдүүлсэн: “...Би хийсэн үйлдлээ зөвшөөрч байна одоогоор өмгөөлөгч сонгон аваагүй байгаа тул өмгөөлөгч авсны дараа мэдүүлэг өгнө...гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч С.Пын дахин мэдүүлсэн: “...2021 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө гэртээ унтаж байсан чинь найз М, Ш, П нар манай гэрт ирсэн юм. Бид хэд манайхаас Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант руу яваад айлд хоносон. Тэгээд маргааш нь Цэнхэр сумын Халуун усанд байх найз Ды гэрт очсон. Бид нар Дыг Д гэж дууддаг юм. Тэгээд Дыг аваад замаараа Цэнхэр сумын төвийн дэлгүүрээс Хараа 0.5тай билүү 0.33тай архи аваад ганцаараа уусан. Бид нар 2021 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө аймагт орж ирээд нэг байрны гадаа зогсоол дээр ирээд зогссон. Тэгээд машинаасаа бөөнөөрөө буугаад нэг машин дээр очсон. Би нилээн согтуу байсан болохоор намайг машин руугаа ороод байж бай гээд байсан. Би тэгээд машин руу явсан. Нэг мэдсэн цагдаа ирчихсэн байсан. Бид хэд Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсантад байх манай гэрээс гараад явж байгаад цасанд суугаад Мын машины гуперийг эвдчихсэн юм. Тэгээд аймагт ирсэн хойноо Мын машинд гупер хулгайлаад солиод тавьчихъя гэж ярилцсан юм. Би тэр үед нэлээн согтуу байсан. Би хохирлоо барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 108 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Шын дахин мэдүүлсэн: “...2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын төв орох гээд явж байгаад  М, П нартай таарсан. Тэгээд тэр хоёртой хамт Өндөрсант баг руу явж Пыг аваад бид хэд Цэнхэр сумын Халуун усны ойролцоо байдаг Д гэрт очсон. П, П хоёр Ды ээжээр хантааз хийлгэсэн гээд тэрийгээ авахаар очсон. Тэгсэн чинь Ды ээж аймагт байгаа гээд аймаг руу явахаар болсон. Аймагт ирээд нэг танидаг ахындаа очиж хонох гээд утас руу залгасан чинь утсаа авахгүй байсан. Бид хэд Пыг авчихаад буцаж явахдаа Мын машины гуперийг эвдээд гуперийнх нь нэг тал салаад уначихсан юм. Тэгээд эхлээд өглөө эрт машиныг нь зах ороод янзлуулъя гэж ярьж байсан. Нэг байрны зогсоол дээр ирж зогсож байснаа тэр байрны зогсоол дээр байсан машины гуперийг аваад хийчихье гэж ярилцсан. Бид хэд бөөндөө ярьж байгаад санааг нь гаргасан. Тухайн үед машины цонхыг яг хэн нь хагалсан болохыг хараагүй. Машины гэрэл гараад байхаар нь байрны орц руу яваад орчихсон. Тэгээд эргээд гараад ирсэн чинь шил нь хагалчихсан байсан. Намайг гарч ирэхэд тэр машины хажууд П, П хоёр байсан. Машины гуперийн нэг талынх нь түгжээг мулталсан байсан. Би хохирлоо барагдуулсан..гэх мэдүүлэг /хх-ийн 110 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ш.Пийн дахин мэдүүлсэн: “... 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын төвд найз М, Ш нартай тааралдаад, Архангай аймгийн Хотонт сумын Өндөр сант ороод найз Пыг авсан. Бид хэд Пыг Хотонт сумын Өндөр сантаас аваад явж байхдаа цасанд суугаад Мын гуперийг хуулчихсан. Тэгээд замдаа Өндөрсантын төв дээр айлд хоносон. Маргааш нь үдээс хойш Архангай аймгийн Цэнхэр сумын Халуун  усны ойролцоо байх найз Д /Д/-ны гэрт очсон. П бид хоёр Ды ээжээс хүрэм авах гэж байсан юм. Тэгсэн ээж нь аймгийн төвд байгаа гэхээр нь аймаг явахаар болсон. Замаараа Цэнхэр сумын төв орсон. Цэнхэр сумын төвөөс дэлгүүрээс архи аваад П ганцаараа уусан. Тэр архинаас нь би нэг татсан, Ш амсаад өгсөн. Бид хэд Цэнхэрээс хөдлөөд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны орой аймагт орж ирсэн. Тэгээд аймагт байж байгаад буцаад Хотонт руу явж байснаа аймгийн төвөөс машины гупер хулгайлаад Мын машинд тавьчихъя гэж ярилцаад буцаад аймаг орсон. Тэгээд шөнө аймаг руу буцаж орж ирээд нэг байрны гадаа ирж зогсоод бууцгаасан. Би нэг приус маркийн автомашины мөрийг тайлж аваад Мын машинд аваачиж хийчихээд нөгөө хэд дээр очсон чинь Ш, П хоёр нэг приус 20 маркийн машины гупер салгаж авах гээд оролдож байхаар нь би жижиг салхины шилийг нь хагалсан. Гуперийг салгаж авахын тулд багажийг нь онгойлгох хэрэгтэй байсан болохоор шилийг нь хагалсан юм. Тэгээд байж байтал цагдаа хүрээд ирсэн. М машиныхаа гуперыг эвдчихсэн гээд аав ээжээсээ айгаад байсан юм. Тэгээд хоорондоо ярилцаж байгаад аймгаас өөр машины гупер хулгайлаад тавьчихъя гэж шийдсэн юм. Би машины мөрийг өөрийнхөө машинд хийх гээд авсан. Би хохирлоо барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 112 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Ды дахин мэдүүлсэн: “... 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймаг Цэнхэр сумын Алтан- Овоо баг Их улаан чулуу гэх газарт байх өөрийн гэртээ байж байхад найз М, П, Ш, П нар ирсэн. Манай ээж юм оёдог юм.  П, П хоёр манай ээжээс хүрэм авна гэж ирсэн. Нөгөө хоёр нь ч гэсэн хүрэм захиална гэж ирсэн юм. Бид хэд Цэнхэр сумаар дайраад аймгийн төвд ирсэн. Аймагт ирээд П хүнээс хүрэм авна гээд нэг хүн рүү залгаад утсаа авахгүй байсан. М энэ хэд хөдөө явж байгаад Мын машины гуперийг эвдчихсэн байсан. Тэгээд бид хэд аймгийн төвд ирээд машины гупер авна гэж ярилцсан. Бид хэд аймгаар хэсэг явж байгаад байрны гадаа очиж зогссон. Тэгээд М бид 2 машин дээрээ үлдээд машиныхаа хажууд зогсож байсан. Ш, П, П 3 буугаад зогсоол дээр байсан приус маркийн автомашин руу явсан. Тэгээд байж байтал цагдаа хүрээд ирэхээр нь би зугтаачихсан юм. Маргааш нь цагдаа дээр ирсэн. Бид хэд Мын машины гуперийг солих гээд гупер хулгайлах гэж байсан юм. Тэр санааг тухайн үедээ хэн нь санаачилсан гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан тийм яриа гараад тэгье гээд шийдсэн. Манай найзууд намайг Д гэж дууддаг юм. Бид нар учруулсан хохирлоо барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 115-116 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч А.Мын дахин мэдүүлсэн: “... 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын төвд найз Штай тааралдсан  юм. Бид хоёр Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант баг ороод найз Пийн гэрт очсон. Пийг аваад тэднийхээс гарч Өндөрсант багийн төв орж ирээд Пийн найзынд ирж хоносон. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө Цэнхэр сумын төвийн Халуун усны рашааны доохон талд байх найз Ды гэрт ирж байж байгаад аймгийн төвд ирж Пийн хүрмийг авна гээд Цэнхэр сумын төвөөр дайраад аймгийн төвд ирсэн. Бид нар хөдөө явж байхдаа цасанд суугаад миний машины гуперийг эвдчихсэн юм. Тэгээд ирж явах замдаа аймгийн төвөөс приус машины гупер хулгайлж аваад тавьчихъя гэж ярилцаад ирсэн. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний шөнө аймагт орж ирээд, /би цагийг санахгүй байна/ аймгийн төвөөр жаахан явж байгаад нэг байрны гадаа ирж зогссон. Ямар нэр дугаартай байр гэдгийг би мэдэхгүй байна. Тэр байрны гадаа ирээд П, П, Ш 3 буугаад байрны гаднах зогсоол дээр байсан саарал өнгийн приус маркийн машины руу явсан. Д бид машин дээрээ үлдсэн. Тэгээд удаагүй байж байтал цагдаа хүрээд ирэхээр нь машин руугаа ороод суучихсан. Тэгтэл П машинд орж ирсэн. Цагдаа араас нь хүрч ирсэн. Тэгээд нөгөө цагдаа П, Ш бид гурвыг цагдаагийн газарт дагуулж ирсэн. П, Д хоёрыг маргааш нь дуудаж ирүүлсэн. Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багт байх найз Пийг гэрээс нь авчихаад явж байгаад цасанд суугаад эвдэлчихсэн. Бид уг нь аймгийн төвд орж ирж хүрэм авах гэж байсан юм. Тэгээд замдаа явж байгаад миний машинд гупер авч тавих гээд хулгай хийхээр болсон. Санааг нь бид хоорондоо ярилцаж байгаад шийдсэн. Тухайн үед зогсоол дээр байсан машины жижиг шилийг хагалсан, арын гуперийг татаад 2 талыг нь сугалсан байсан. Мөн миний машинд П машины мөр авчраад хийчихсэн байсан. Маргааш нь би авсан юмаа гэж П надад хэлсэн. Бид нар учруулсан хохирлоо барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 118-119 хуу/

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-04 хуу/,
2021 он 01 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 39 хуу, 135 хуу/,
Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 105 хуу/
А.Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 125 хуу/
Б.Шын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 126 хуу/
Б.Ды ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 127 хуу/
С.Пын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 128 хуу/
Ш.Пийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 129 хуу/
Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 130-132 хуу/
Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 133-135 хуу/
Хас үнэлгээ ХХК-ын хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 202-203 хуу/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 215-221 хуу/
Хохирогч Ж.Агийн мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн хүсэлт /хх-ийн 228 хуу/
Хохирогч Б.Дийн мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн хүсэлт /хх-ийн 229 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.М, Б.Ш, С.П, Ш.П, Б.Д нар нь бүлэглэн, ......... УБО улсын дугаартай, Приус-20 маркийн автомашиныг ашиглан 2021 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 1-48 дугаар байрны гадна автомашины зогсоол дээр байсан хохирогч Ж.Агийн эзэмшлийн ............. АРХ улсын дугаартай Приус 20 маркийн автомашины хойд буфер,  Мфи-3, ю-эс-би залгуур, хохирогч Б.Дийн эзэмшлийн .............. УНЧ улсын дугаартай Приус 20 маркийн автомашины кабины дээд талын мөр зэрэг эд зүйлсийг хулгайлахыг завдсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч .М, Б.Ш, С.П, Ш.П, Б.Д  нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 2112......... дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.   

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.М, шүүгдэгч Б.Ш, шүүгдэгч  С.П, шүүгдэгч Ш.П, шүүгдэгч Б.Д нар нь бүлэглэн,.......... УБО улсын дугаартай, Приус-20 маркийн автомашиныг ашиглан 2021 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ......... дугаар байрны гадна автомашины зогсоол дээр байсан хохирогч Ж.Агийн эзэмшлийн .......... АРХ улсын дугаартай Приус 20 маркийн автомашины хойд буфер,  Мфи-3, ю-эс-би залгуур, хохирогч Б.Дийн эзэмшлийн ........... УНЧ улсын дугаартай Приус 20 маркийн автомашины кабины дээд талын мөр зэрэг эд зүйлсийг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:  хохирогч Ж.Агийн мэдүүлсэн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө 11 цагийн үед Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажил дээрээ байхад манай хүү Б утсаар над руу залгаад манай 53-41 АРХ улсын дугаартай, саарал өнгийн приус-20 маркийн машины урд талын шил хагархай, хаалга нь онгорхой байна гэж надад хэлсэн. Би гайхаад очиж харахад манай машины жолоочийн талын урд жижиг цонх хагархай, арын гуперийн хоёр тал нь салж гарч ирсэн байдалтай байсан. Манай машины урд жижиг цонх хагарсан мөн машин дотроос Мфи-3, ю-эс-би хоёр алга болсон, мөн хойд талын гупер хоёр талаараа салж гарч ирсэн байсан. Би 2021 оны 01 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн үед байрны гадаа зогсоол дээр тавихад зүгээр байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/, хохирогч Б.Дийн мэдүүлсэн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 19-ний орой өөрийн эзэмшлийн 64-87 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслээ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр 48 дугаар байрны гадна талын автомашины зогсоол дээр тавиад гэртээ орсон. Ороод удалгүй цонхоороо машинаа хартал миний машины дээр байдаг ачааны мөр алга болсон байсан. Тэгээд би ачааны мөрөө хулгайд алдсанаа мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/, гэрч Х.Дийн мэдүүлсэн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 19-ний оройн 00 цагаас өглөөний 09 цагийн хооронд Архангай аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, ахлах ахлагч Б.Оын хамт машинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 баг 1 дүгээр 48 дугаар байрны гадна талын зогсоол дээр бүлэг хүмүүс машины эд зүйл хулгайлж байна гэсэн дуудлага Цагдаагийн газрын жижүүрээс ирсэн. Тэгээд бид хоёр очиж шалгахад уг зогсоол дээр арын гупер нь байхгүй, саарал өнгийн, 6487 УНЧ улсын дугаартай приус 20 маркийн машин байсан, намайг цагдаагийн машинтай байрны хойгуур тойроход нэг хүн уг саарал приус 20 маркийн машины руу гүйгээд орсон. Тэгээд манай О ахлах ахлагч уг байрны орцноос нэг залууг нь гаргаж ирсэн. Нийтдээ сэжиг бүхий 3 залууг бид хоёр цагдаагийн газар руу авч явсан. Тэгээд бид хоёр арын гупер нь байхгүй саарал приус 20 болон байрны орцноос 3 залууг барьж авсан. Уг байрны машины зогсоол дээр байсан машинуудыг тойрч үзэхэд нэг приус 20 маркийн машины жолоочийн талын урд жижиг цонх хагарсан мөн арын гуперийн хоёр талыг сугалж татсан байдалтай байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/, гэрч Б.Оын мэдүүлсэн: “... Би 2021 оны 01 дүгээр сарын 19-ний оройн 00 цагаас өглөөний 09 цагийн хооронд Архангай аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, дэд ахлагч Х.Дийн хамт машинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, 1 дүгээр 48 дугаар байрны гадна талын зогсоол дээр бүлэг хүмүүс машины эд зүйл хулгайлж байна гэсэн дуудлага Цагдаагийн газрын жижүүрээс ирсэн. Тэгээд бид хоёр очиж шалгахад уг зогсоол дээр арын гупер нь байхгүй, саарал өнгийн, 6487 УНЧ улсын дугаартай приус 20 маркийн машин байсан, би эхлээд зогсоолын баруун урд талд бууж үлдээд машинаа байр тойруулж явуулсан. Гэтэл байрны зогсоол дээрээс хэсэг дээлтэй хүмүүс зугтаагаад гараад ирсэн. Бид хоёр гурван залууг нь барьж авсан. Тухайн залуучууд нь бид нарыг очиход хулгайлж байсан тээврийн хэрэгсэл дотроо нуугдсан байсан байх гэж би бодсон учир нь намайг тэр зогсоол дээр очоод цагдаагийн машинаас бууж үлдээд цагдаагийн машинаа байр тойруулаад явуулахад тэр залуучууд зогсоол дээр байсан аль нэг машинаас гэнэт гарч ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 хуу/, гэрч Л.Ггийн мэдүүлсэн: “...Анх цагдаагийн байгууллага дээр машины шил хагалчихаад төлбөрийг нь төлчихсөн гэж ярьсан байсан. П энэ асуудлаа ээж ааваасаа ч нууж байгаад саяхан хэлсэн юм билээ. Одоо цагдаа дээр хүний машины эд зүйл тайлж авах гэж байгаад баригдаад энэ асуудлаараа шалгагдаж байгаа юм гэсэн..”гэх мэдүүлэг /хх-ийн 168хуу/,  гэрч Д.Аийн мэдүүлсэн: “...А.М нь хүний машины гупер хулгайлсан хэргээр шалгагдаж байгаа гэсэн. Би энэ талаар саяхнаас л дуулж мэдсэн. Надад байрны гаднаас гупер авсан юм ярьсан..”гэх мэдүүлэг /хх-ийн 157-176хуу/, С.Пын яллагдагчаар дахин мэдүүлсэн: “... Бид нар 2021 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө аймагт орж ирээд нэг байрны гадаа зогсоол дээр ирээд зогссон. Тэгээд машинаасаа бөөнөөрөө буугаад нэг машин дээр очсон. Нэг мэдсэн цагдаа ирчихсэн байсан. Бид хэд Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсантад байх манай гэрээс гараад явж байгаад цасанд суугаад Мын машины гуперийг эвдчихсэн юм. Тэгээд аймагт ирсэн хойноо Мын машинд гупер хулгайлаад солиод тавьчихъя гэж ярилцсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 108 хуу/, Б.Шын яллагдагчаар дахин мэдүүлсэн: “.... Бид хэд Пыг авчихаад буцаж явахдаа Мын машины гуперийг эвдээд гуперийнх нь нэг тал салаад уначихсан юм. Тэгээд эхлээд өглөө эрт машиныг нь зах ороод янзлуулъя гэж ярьж байсан. Нэг байрны зогсоол дээр ирж зогсож байснаа тэр байрны зогсоол дээр байсан машины гуперийг аваад хийчихье гэж ярилцсан. Бид хэд бөөндөө ярьж байгаад санааг нь гаргасан. Тухайн үед машины цонхыг яг хэн нь хагалсан болохыг хараагүй. Машины гэрэл гараад байхаар нь байрны орц руу яваад орчихсон. Тэгээд эргээд гараад ирсэн чинь шил нь хагалчихсан байсан. Намайг гарч ирэхэд тэр машины хажууд П, П хоёр байсан. ..”/хх-ийн 110 хуу/, Ш.Пийн яллагдагчаар дахин мэдүүлсэн: “... 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын төвд найз М, Ш нартай тааралдаад, Архангай аймгийн Хотонт сумын Өндөр сант ороод найз Пыг авсан. Бид хэд Пыг Хотонт сумын Өндөр сантаас аваад явж байхдаа цасанд суугаад Мын гуперийг хуулчихсан. Бид хэд Цэнхэрээс хөдлөөд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны орой аймагт орж ирсэн. Тэгээд аймагт байж байгаад буцаад Хотонт руу явж байснаа аймгийн төвөөс машины гупер хулгайлаад Мын машинд тавьчихъя гэж ярилцаад буцаад аймаг орсон. Тэгээд шөнө аймаг руу буцаж орж ирээд нэг байрны гадаа ирж зогсоод бууцгаасан. Би нэг приус маркийн автомашины мөрийг тайлж аваад Мын машинд аваачиж хийчихээд нөгөө хэд дээр очсон чинь Ш, П хоёр нэг приус 20 маркийн машины гупер салгаж авах гээд оролдож байхаар нь би жижиг салхины шилийг нь хагалсан. Гуперийг салгаж авахын тулд багажийг нь онгойлгох хэрэгтэй байсан болохоор шилийг нь хагалсан юм. Тэгээд байж байтал цагдаа хүрээд ирсэн. М машиныхаа гуперыг эвдчихсэн гээд аав ээжээсээ айгаад байсан юм. Тэгээд хоорондоо ярилцаж байгаад аймгаас өөр машины гупер хулгайлаад тавьчихъя гэж шийдсэн юм. Би машины мөрийг өөрийнхөө машинд хийх гээд авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 112 хуу/, Б.Ды яллагдагчаар дахин мэдүүлсэн: “...М энэ хэд хөдөө явж байгаад Мын машины гуперийг эвдчихсэн байсан. Тэгээд бид хэд аймгийн төвд ирээд машины гупер авна гэж ярилцсан. Бид хэд аймгаар хэсэг явж байгаад байрны гадаа очиж зогссон. Тэгээд М бид 2 машин дээрээ үлдээд машиныхаа хажууд зогсож байсан. Ш, П, П 3 буугаад зогсоол дээр байсан приус маркийн автомашин руу явсан. Тэгээд байж байтал цагдаа хүрээд ирэхээр нь би зугтаачихсан юм. Бид хэд Мын машины гуперийг солих гээд гупер хулгайлах гэж байсан юм. Ямар ч байсан тийм яриа гараад тэгье гээд шийдсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 115-116 хуу/,А.Мын яллагдагчаар дахин мэдүүлсэн:... Бид нар хөдөө явж байхдаа цасанд суугаад миний машины гуперийг эвдчихсэн юм. Тэгээд ирж явах замдаа аймгийн төвөөс приус машины гупер хулгайлж аваад тавьчихъя гэж ярилцаад ирсэн. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний шөнө аймагт орж ирээд, /би цагийг санахгүй байна/ аймгийн төвөөр жаахан явж байгаад нэг байрны гадаа ирж зогссон. Ямар нэр дугаартай байр гэдгийг би мэдэхгүй байна. Тэр байрны гадаа ирээд П, П, Ш 3 буугаад байрны гаднах зогсоол дээр байсан саарал өнгийн приус маркийн машины руу явсан. Тэгээд удаагүй байж байтал цагдаа хүрээд ирэхээр нь машин руугаа ороод суучихсан.  Тэгээд нөгөө цагдаа П, Ш бид гурвыг цагдаагийн газарт дагуулж ирсэн. Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багт байх найз Пийг гэрээс нь авчихаад явж байгаад цасанд суугаад эвдэлчихсэн. Тэгээд замдаа явж байгаад миний машинд гупер авч тавих гээд хулгай хийхээр болсон. Санааг нь бид хоорондоо ярилцаж байгаад шийдсэн. Тухайн үед зогсоол дээр байсан машины жижиг шилийг хагалсан, арын гуперийг татаад 2 талыг нь сугалсан байсан. Мөн миний машинд П машины мөр авчраад хийчихсэн байсан. ..”/хх-ийн 118-119 хуу/, Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-04 хуу/,2021 он 01 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26 хуу/, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 39 хуу, 135 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 
Архангай аймгийн Прокурорын газраас А.М, Б.Ш, С.П, Ш.П, Б.Д  нарын үйлдлийг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглан хулгайлахыг завдсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.    
    Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч эзэмшигчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэхийг ойлгох бөгөөд  гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх ба гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учирсан бол гэмт хэрэг үйлдсэн гэж тооцохгүй бөгөөд харин энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт уг хохирлын хэмжээ хамаарахгүй юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан учрах саадыг арилгах зорилгоор...машин механизм ашиглаж үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеийн хүч нэмэгдүүлэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх зөөж тээвэрлэхийн тулд машин механизм ашиглаж үйлдсэнийг ойлгоно. Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.М, Б.Ш, С.П, Ш.П, Б.Д  нар нь будсын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх түргэтгэх зорилгоор машин механизм ашигласан байна.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт”... тухайн хүүхдүүд байрны гадаа очсоны дараа нь  машины гупер хулгайлах санаа төрсөн өмнө нь ярилцсан зүйл байхгүй машин механизм ашигласан гэж үзэхгүй тул зүйлчлэлийг өөрчилж  эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж хохирлын хэмжээ хүрэхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан С.Пын яллагдагчаар дахин мэдүүлсэн: “...Бид хэд Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсантад байх манай гэрээс гараад явж байгаад цасанд суугаад Мын машины гуперийг эвдчихсэн юм. Тэгээд аймагт ирсэн хойноо Мын машинд гупер хулгайлаад солиод тавьчихъя гэж ярилцсан юм..”гэх мэдүүлэг, Ш.Пийн яллагдагчаар дахин мэдүүлсэн: “...Бид хэд Цэнхэрээс хөдлөөд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны орой аймагт орж ирсэн. Тэгээд аймагт байж байгаад буцаад Хотонт руу явж байснаа аймгийн төвөөс машины гупер хулгайлаад Мын машинд тавьчихъя гэж ярилцаад буцаад аймаг орсон. Тэгээд шөнө аймаг руу буцаж орж ирээд нэг байрны гадаа ирж зогсоод бууцгаасан...”гэх мэдүүлэг, Б.Ды яллагдагчаар дахин мэдүүлсэн: “...М энэ хэд хөдөө явж байгаад Мын машины гуперийг эвдчихсэн байсан. Тэгээд бид хэд аймгийн төвд ирээд машины гупер авна гэж ярилцсан. Бид хэд аймгаар хэсэг явж байгаад байрны гадаа очиж зогссон...”гэх мэдүүлэг ,А.Мын яллагдагчаар дахин мэдүүлсэн:... Бид нар хөдөө явж байхдаа цасанд суугаад миний машины гуперийг эвдчихсэн юм. Тэгээд ирж явах замдаа аймгийн төвөөс приус машины гупер хулгайлж аваад тавьчихъя гэж ярилцаад ирсэн. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний шөнө аймагт орж ирээд, /би цагийг санахгүй байна/ аймгийн төвөөр жаахан явж байгаад нэг байрны гадаа ирж зогссон. Ямар нэр дугаартай байр гэдгийг би мэдэхгүй байна...”гэх мэдүүлэг, гэрч Б.Оын өгсөн.”... учир нь намайг тэр зогсоол дээр очоод цагдаагийн машинаас бууж үлдээд цагдаагийн машинаа байр тойруулаад явуулахад тэр залуучууд зогсоол дээр байсан аль нэг машинаас гэнэт гарч ирсэн..”гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байна.
Мөн шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтад үнэлээгүй болно.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт”....Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ...”гэж мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1дэх хэсэгт “...Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ...”гэж тус тус заажээ.
Шүүгдэгч нарын хувьд  шүүгдэгч А.Мын машины гуперийг эвдсэн түүнийг хулгайлах санаатай үйлдлийг хийсэн боловч тэдгээрийн хүсэл зоригоос үл хамаарах буюу эргүүлийн цагдаа таарсан нөхцөл байдлын улмаас тухайн гэмт хэрэг төгсөөгүй тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзнэ. 
Иймд шүүгдэгч А.М, Б.Ш, С.П, Ш.П, Б.Д нар нь бүлэглэж, бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглан хулгайлахыг завдаж, бусдад нийт 318.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Ад 253.000 төгрөгийн, хохирогч Б.Дт 65.000 төгрөгийн нийт 318.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26 хуу/-ээр тогтоогдсон бөгөөд хохирогч Ж.А, Б.Д нар мөрдөн байцаалтын шатанд хохирлоо авсан гомдол санал байхгүй /хх-ийн 215-216 хуу/ гэх хавтаст хэргийн материалтай танилцсан тэмдэглэл мөн, Архангай аймгийн Прокурорын газарт гомдол саналгүй, хохирлоо авсан /хх-ийн 228-229 хуу/ гэх хүсэлтүүд авагдсан байх тул шүүгдэгч А.М, Б.Ш, С.П, Ш.П, Б.Д нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 

 Шүүгдэгч А.М, Б.Ш, С.П, Ш.П, Б.Д нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглан хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж  тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.П, шүүгдэгч А.М ,шүүгдэгч Б.Ш, шүүгдэгч Ш.П, шүүгдэгч Б.Д нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3.500.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс буюу шүүгдэгч С.Паас 700.000 төгрөгийг шүүгдэгч А.Мас 700.000 төгрөгийг, шүүгдэгч Ш.Поос 700.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Шаас 700.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Даас 700.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож, 17-89 УБО улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг эзэмшигч С ББСБ-д буцаан олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлж болно” гэж, мөн  2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2 дахь хэсэгт зааснаар “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүн хамааран гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дэх хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт…..../ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заажээ.

Шүүгдэгч А.М, Б.Ш, С.П, Ш.П, Б.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нар нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь  хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, бүлэглэж үйлдсэнг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг нөхөн төлсөн, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж хуульчилсан тул хорих ялын доод хэмжээ 6 сар бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Пыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Мыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Шыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ш.Пийг  6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,  шүүгдэгч Б.Дыг  6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  С.П, шүүгдэгч А.М, шүүгдэгч Б.Ш, шүүгдэгч Ш.П, шүүгдэгч Б.Д нарт оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр мөн шүүгдэгч А.М, Б.Ш, С.П, Ш.П, Б.Д нарын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зүйл заалтад хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.П, шүүгдэгч А.М, шүүгдэгч Б.Ш, шүүгдэгч Ш.П, шүүгдэгч Б.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг  тус бүр 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.П, шүүгдэгч А.М, шүүгдэгч Б.Ш, шүүгдэгч Ш.П, шүүгдэгч Б.Д нар нь 6 /зургаа/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр өөрийн оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг  хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүхээс дүгнэлээ.  
Шүүгдэгч А.М, Б.Ш, С.П, Ш.П, Б.Д  нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.М, Б.Ш, С.П, Ш.П, Б.Д нарыг шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн байх тул тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                                   ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Б овогт Сын П, Ө овогт Аийн М, Б овогт Бгийн Ш, Х овогт Шийн П, Ш овогт Бийн Д нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглаж, хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар 
зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Пыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Мыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Шыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ш.Пийг  6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,  шүүгдэгч Б.Дыг  6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.П, шүүгдэгч А.М, шүүгдэгч Б.Ш, шүүгдэгч Ш.П, шүүгдэгч Б.Д нарт тус бүр оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.П, шүүгдэгч А.М, шүүгдэгч Б.Ш, шүүгдэгч Ш.П, шүүгдэгч Б.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг  тус бүр 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус  сольсугай.  

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.П, шүүгдэгч А.М, шүүгдэгч Б.Ш, шүүгдэгч Ш.П, шүүгдэгч Б.Д нар нь 6 /зургаа/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр өөрийн оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг  хүлээлгэсүгэй.   

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.П,шүүгдэгч А.М, шүүгдэгч Б.Ш, шүүгдэгч Ш.П, шүүгдэгч Б.Д нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй. 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт 
зааснаар шүүгдэгч С.П, шүүгдэгч А.М,шүүгдэгч Б.Ш, шүүгдэгч Ш.П, шүүгдэгч Б.Д нарт оногдуулсан 6/зургаа/ сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

8. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.П, шүүгдэгч А.М ,шүүгдэгч Б.Ш, шүүгдэгч Ш.П, шүүгдэгч Б.Д нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3.500.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс буюу шүүгдэгч С.Паас 700.000 төгрөгийг шүүгдэгч А.Мас 700.000 төгрөгийг, шүүгдэгч Ш.Поос 700.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Шаас 700.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Даас 700.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож, 17-89 УБО улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг эзэмшигч С ББСБ-д буцаан олгосугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.П, шүүгдэгч Б.Д, шүүгдэгч Б.Ш,шүүгдэгч Ш.П, шүүгдэгч А.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан 
өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх 
тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч шүүгдэгч С.П, шүүгдэгч А.М,шүүгдэгч Б.Ш, шүүгдэгч Ш.П, шүүгдэгч Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ОТГОНЦЭЦЭГ