Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/105

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

Шүүгдэгч: Х.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баавгай овогт Хын Оад холбогдох 201703000148 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 3 сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 ......................... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Баавгай овогт Хын О /РД: АЮ............./

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Х.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 4 сарын 01-ний орой 21 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэр, урд Тамирын гол гэх газарт үйл ажиллагаа явуулах “Чингисийн хүрээ” нэртэй амралтын газарт хохирогч Т.Үыг шалтгаангүйгээр зодож, тогшин авирлан танхайрч, улмаар бусдыг илтэд үл хүндэтгэн 65-10 УБИ улсын дугаартай Аксент маркийн автомашинаар хохирогч Т. Үын 92-96АРА улсын дугаартай Хонда Партнер маркийн автомашиныг санаатайгаар мөргөж нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжпэн судлав.

 

* Эрүүгийн 201703000072 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: * Хохирогч Т.Үын өгсөн: “...Би машин дотроо сууж байтал миний таньдаг О гэдэг залуу согтуу байдалтай ирээд миний машины зүүн талын хаалгыг онгойлгоод үг дуугүй миний толгой руу гараараа нэг удаа цохиж аваад, үснээс татаж байгаад цээж рүү 2 удаа өшиглөж цохьсон. Би яаж байгаа юм бэ гэж асуухад чи энд юу хийж яваа юм бэ гэсэн. Би таксинд явж байна гэж хэлээд буутал О миний толгой руу гараараа нэг удаа цохисон. Би яаж байгаа юм бэ Оаа надтай хамт явж байгаа хүмүүстэй учраа ол, би хамаагүй, зүгээр таксинд явж байгаа хүн байна гэж хэлтэл машинд сууж байсан Сугараа машинаас гарч ирсэн. Тэгтэл О Сугарааг гараараа цохиод өшиглөөд автал Сугараа хөлийг нь тэвэрч аваад Оыг газар унагаад ноцолдоод байсан. Тэгтэл Отай хамт явж байсан залуучуудаас нэг нь ирээд Сугарааг Отай хамт зодох гээд байсан. Норовсамбуу тэр гурвыг салгасан. Тэгээд О өөрийнхөө машиныг унаад цаашаа яваад өгсөн. Би машины хажууд зогсож байтал О машинаа унаж ирээд миний машиныг мөргөх гэж дайрсан. Миний машины зүүн талын урд хаалгыг машиныхаа урд гупер

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, бдахьхэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага

 

ТОГТООХ нь:

 1. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Оад холбогдох хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Баавгай овогт Хын Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Оыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Х.Оад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/-өөс дээшгүй цагаар тогтоосугай.

5. Шүүгдэгч Х.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

6. Шүүгдэгч Х.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               П.ГАНДОЛГОР11.6