Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2018/ШЦТ/223

 

2018 оны 12 сарын 11 өдөр          2018/ШЦТ/223                                 Хэрлэн сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2018/0247/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга М.Долгоржав,

Улсын яллагч Т.Баярмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Г

Шүүгдэгч О.М нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт О.М-д холбогдох 1839004790248 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.М нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар баг, Түрмийн нуур” гэх газар Н.Т-н гэрт өмнө нь хамтран амьдарч байсан Н.Т-г бусадтай хардан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч О.М нь 2018 оны 9 дүгээр сарын 25-нд Хэнтий аймгийн Баян- Овоо сумын 3 дугаар баг “Гүрмийн нуур” гэх газар хамтран амьдарч байсан Н.Т-г бусадтай хардан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:

1.                                                                                                                                              Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл..../хх-ийн 7-8 тал/

2.                                                                                                                                              Хохирогч Н.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 20 цагийн үед М манай гэрт орж ирээд бага хүүхдээ авахаар ирлээ гэж хэлсэн. Тэгээд би урд талын өрөөнд орж бага хүүхдээ хувцаслаад байж байсан. М нөгөө өрөөнд цэнэглэж байсан утас аваад чи өөр хүнтэй болсон юм байна тэ гэж хэлээд гар утас нүүр лүү шидсэн. Бас хэл амаар доромжлоод хөл рүү өшиглөсөн. ...Өглөө босоод нүүрээ толинд харсан чинь нүүрний баруун тал хавдсан байхаар нь би цагдаад мэдэгдсэн. М гэртээ согтуу ирээд байнга л хэл амаар доромжилж хааяа бүр цохиж гэмтээдэг байсан. Би цагдаагийн байгууллагад хандаж байсан. М гэр бүлийн хүчирхийллээр аймгийн төв рүү баривчлагдаж байсан. Би байнга цагдаагийн байгууллагад мэдэгддэггүй байсан. Учир зүйг нь олох гээд уучлаад өнгөрдөг байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-17 тал/,

Ч.Б-ын мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн: “...Миний санаж байгаагаар 2017 онд эх*******ээ зодоод гэмтээсэн гэж сураг сонсож байсан. Тэрнээс бол би харж байгаагүй. Саяхан бас эх*******ийнх нь нүд хөхөрцөн явж байсан гэж сураг сонссон...” гэх мэдүүлэг /хх- ийн 26-27 тал/,

    Ч.Н-ын мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн: “...Миний дүү Т-д М удаа дараа гар хүрч гэмтээж байсныг би өөрийн хүмүүсээс сураг сонсдог байсан. Бас гэрээсээ зугтаагаад найзындаа хонож байсныг бас хүнээс сонсож байсан. Манай дүү тэр болгон бид нарт хэл өгдөггүй, өөрөө зохицуулаад өнгөрдөг байсан юм байна лээ. Харин одоо тусдаа амьдарч байж яах гээд миний дүүг ингээд зовоогоод байдаг юм болдоо гайхаад л байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

Д.Э-гийн мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн: “...Саяхан 9 дүгээр сард Т-гийн нүүр хөхөрцөн ирж байсан. Яасан учрыг асуусан чинь М-тэй хэрэлдсэн гэж надад хэлсэн. ...Хааяа нүүр, гар хөл нь шалбарсан байдалтай ирдэг байсан. Юу болсныг нь асуухаар М-тэй хэрэлдээд гэдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Т-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Н.Т-д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “би гомдолтой байна, М-гээс нэхэмжпэх зүйл байхгүй” гэсэн тул О.М-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.                                                                                                                                              Шүүгдэгч Чой овогт Оюуны М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.                                                                                                                                              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-г 1400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.                                                                                                                                              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар  О.М-д оногдуулсан 1400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.

4.                                                                                                                                              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5.                                                                                                                                              Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6.                                                                                                                                              Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч.түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.                                                                                                                                              Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.М-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                      Д.ГАНЗОРИГ