Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2015/1417

 

2015 оны 8 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2015/1417

Улаанбаатар хот

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.М даргалж, шүүгч С.Мөнхжаргал, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, хариуцагч Газрын тосны газар болон Сонгон шалгаруулах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, Ч.А*******, хариуцагч Уул уурхайн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ш, гуравдагч этгээд М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхгэрэл, өмгөөлөгч З.С нарыг оролцуулан, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 332 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С ХХК-ийн нэхэмжлэлтэй, Газрын тосны газар, Уул уурхайн сайд, Үнэлгээний хороо, Сонгон шалгаруулах зөвлөлд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Газрын тосны газартай 2011 оны 8 дугаар сарын 20-ний өдөрГазрын тосны геологийн хамтарсан судалгааны гэрээ байгуулан С аймгийн Э сумын нутагт орших А XXIX талбайд гэрээт ажлыг 2013 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэн гэрээний үр дүнд бий болсон судалгааны тайланг Газрын тосны тухай хууль болон БНМАУ-ын Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журмын дагуу хүлээлгэн өгсөн юм. Ингээд манай компани нь С аймгийн Э сумын нутагт орших "А" XXIX талбайд бүтэн хоёр жилийн турш өөрсдийн хөрөнгөөр эрэл, хайгуул, судалгаа хийж, үр дүнг хүлээлгэн өгсний дараа хууль тогтоомжийн дагуу бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах талаар саналыг Газрын тосны газар уламжилсан болно. Газрын тосны газар "С" ХХК-тай байгуулсан гэрээний үр дүн дээр суурилан олон улсад нээлттэй тендер зарлах байдлаар гэрээлэгчийг сонгох болсныг мэдэгдэж улмаар манай компанийг оролцох бүрэн боломжтой гэж дүгнэсэн. Газрын тосны газраас "А" XXIX талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах сонирхолтой аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах тендерийн материалыг худалдан авсан ба бидний зүгээс хангалттай баримт бүрдүүлэн өгч байсныг Газрын тосны газар хүлээн зөвшөөрч, мөн тендерийн материалын жагсаалтад шаардлагатай нэмэлт материалуудыг бүрдүүлэн тогтоосон хугацаанд нь хүлээлгэн өгсөн юм. Газрын тосны газар "С" ХХК-ийн зүгээс тендерт хүргүүлсэн материалыг хүлээн авч 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2-1188 дугаар албан бичгээр холбогдох ажлын хэсгийг томилсон талаар бидэнд мэдэгдэж судлах, шалгах, бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцлүүдийн талаар хэлэлцээ хийхээр болсон. Манай компанийн хувьд дээрх тендер зарласан талбайд Газрын тосны газартай байгуулсан гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж нийт 5 сая гаруй ам долларын хөрөнгө оруулалт хийж ажилласны үр дүнд тухайн талбайд газрын тосны илэрц байгаа болохыг олж тогтоосон амжилтууд гаргаж ажилласан. Ингээд манай компанийн үйл ажиллагаатай болон санхүүгийн чадавхи, туршлагын талаар газар дээр нь танилцах үндэслэлтэй гэж үзэн толгой компани байрлах БНХАУ-ын Бээжин, Хонг Конг руу тус бүр бүрэлдэхүүнтэй ажлын 2 хэсэг гарган явсан. 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажлын хэсгийн 3 дахь уулзалтаар шалган судалж ажлын талаар яригдаж компанийн үйл ажилллагаатай газар дээр очиж шалгасан тухай, мөн Газрын тосны газрын дарга Үнэлгээний хороо байгуулсан талаар дурьдан, ажлын хэсгийн дүгнэлтийг гарган хүргүүлэх болсон талаар мэдэгдсэн юм.Ажлын хэсэгт нэмэлт шаардлагатай материалуудыг бүрэн бүрдүүлж өгсөн ба бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн нөхцлүүдэд битүүмжилсэн үнийн саналаа 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цагаас өмнө ажлын хэсгийн нарийн бичгийн даргад хүлээлгэн өгөх шаардлагын дагуу хүлээлгэн өгсөн. Гэтэл Газрын тосны газрын 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1-689 тоот албан бичгээр Газрын тосны хайгуулын "А" XXIX талбайн сонгон шалгаруулалтад манай компанийг шалгараагүй болохыг мэдэгдсэн бөгөөд бидний зүгээс чухам ямар шалгуурыг үндэслэж манай компанийг шалгаруулаагүй болохыг тодруулахаар албан бичгээ өгсөн боловч ямар ч хариу албан ёсоор аваагүй ба аргаа барж дээд шатны байгууллага болох Уул уурхайн сайд Д.Ганхуягт 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гомдол гаргасан болно. Газрын тосны газар ямар компанийг сонгон шалгаруулсныг мэдээллэхгүй нууцалж байгаа нь сонгон шалгаруулалт шударга явагдсан эсэхэд эргэлзээ төрөхүйц байдал үүссэн бөгөөд манай компани нь өрсөлдөхүйц маш сайн, үндэслэлтэй санал, материал ирүүлж, уг газарт өөрийн 5 сая гаруй ам.долларын хөрөнгө гарган судалгаа хийсэн байхад ямар ч үндэслэлгүйгээр хассан нь хууль зүйн үндэслэлгүй юм. ...Хариуцагчийнтайлбарт "...Үнэлгээний хороо компаниудын захиалгын материал, түүнийг судалж шалгасан ажлын хэсгийн санал дүгнэлт, Бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн нөхцөлд өгсөн санал, Хайгуулын 5 жил хийж гүйцэтгэсэн ажлын хөтөлбөр зэргийг үнэлэхэд Түвшин интернешнл ХХК өндөр оноо авсан байна. Сонгон шалгаруулах зөвлөл нь журмын 7 дугаар зүйлийн 7.7-д заасныг үндэслэн олонхын саналаар гэрээ байгуулах эрх бүхий этгээдээр М ХХК-ийг шалгаруулсан юм..." гэжээ. Дээрх зүйлээс үндэслэн 2008 оны Үйлдвэр худалдааны сайдын 33 дугаар тушаалын дагуу "Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам-ын 9 дүгээр зүйлийн 9.1 болон 9.2-т заасныг Үнэлгээний хороо болон Сонгоншалгаруулах зөвлөлийн шийдвэр нь зөрчсөн болох нь ил болж байна. Өөрөөр хэлбэл Монголын талд ашигтай санал өгсөн, Үнэлгээний хорооны дүгнэлтээр хамгийн дээд оноо авсан саналыг Сонгон шалгаруулах зөвлөл хэлэлцэх ёстой байжээ. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг төсөөтэй хэрэглэвэл тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т"...Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар "хамгийн сайн" үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ..." гэж заасан нь хамгийн өндөр оноо авсан, хамгийн сайн гэж үнэлэгдсэн саналыг хүлээн авахаар хуульчилсан байна. Үнэлгээний хороо болон Сонгон шалгаруулах зөвлөлийн шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг зөрчсөнөөс гадна "Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам"-ын 9 дүгээр зүйлийн 9.2-т"...Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн бол..." гэсэн нөхцөл байдал үүссэн болох нь хариуцагчийн тайлбар болон цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд илт үндэслэлгүйгээр шударга бусаар сонгон шалгаруулсан Үнэлгээний хороо болон Сонгон шалгаруулах зөвлөлийн шийдвэр, түүнийг үндэслэн гарсан Уул уурхайн сайдын 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн "М" компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгосон 121 дүгээр тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Газрын тосны газар шүүхэд гаргасан тайлбартаа: Газрын тосны газрын Үнэлгээний хороо, Сонгон шалгаруулах зөвлөл нь тухайн сонгон шалгаруулалтын үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1991 оны Газрын тосны тухай хууль, Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журам, 2008 оны Үйлдвэр худалдааны сайдын 33 дугаар тушаалын Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам-ыг ягштал баримтлан ажилласан тул нэхэмжлэлд дурдагдсан дараах зүйлсийг үндэслэлгүй гэж үзэж байна. 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Уул уурхайн сайдын 121 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангуулахаар Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам-ын 7.7-д заасны дагуу Газрын тосны газраас сонгон шалгаруулалтанд оролцогчдод мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд Си Си Эф петролеум ХХК-иас ..шүүхийн байгууллагад хандахыг мэдэгдэж байна гэсэн утгатай гомдол ирүүлсэн. Агуулгыг нь авч үзвэл ямар ч зүйлийг тодруулъя гээгүй тул хариу өгөх шаардлагагүй гэж үзсэн. "Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам"-ын 6.4-т зааснаар захиалгыг хүлээн авахаас эхлээд гэрээ байгуулах тухай мэдэгдлийг захиалагчид өгөх хүртэл хугацаанд сонгон шалгаруулалттай холбогдсон материал, мэдээллийг задруулахыг хориглосон байдаг. Газрын тосны тухай хууль болон холбогдох бусад журамд зааснаар тухайн талбайд хамтарсан судалгааны гэрээгээр эрлийн ажил хийсэн этгээдэд ямар нэгэн давуу эрх олгосон хөнгөлөлт үзүүлдэггүй бөгөөд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахаар Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахын тулд заавал сонгон шалгаруулалтын журмаар сонгогдохоор хуульчилсан байдаг. Газрын тосны газрын даргын тушаалаар байгуулагдсан бүх мэргэжлийн төлөөлөл /геологи, геофизик, ня-бо, хууль/ багтсан бүрэлдэхүүнтэй Үнэлгээний хороо нь үнэлгээ хийхдээ "Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам"-ын дагуу ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, Монгол Улсын Засгийн газарт үр ашигтай, хариуцлагатай байх зарчмыг баримтлан ажилласан. Дээрх журмын дагуу Үнэлгээний хороо үндсэн болон дэд үзүүлэлтүүдийгтомъёоллын аргаар бодон сонгон шалгаруулсан тул хувь хүний нөлөөлөл орох ямар ч боломж байдаггүйг дурдах нь зүйтэй. Үнэлгээний хороо компаниудын захиалгын материал, түүнийг судалж шалгасан ажлын хэсгийн санал дүгнэлт, бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн нөхцөлд өгсөн санал, хайгуулын 5 жилд хийж гүйцэтгэх ажлын хөтөлбөр зэргийг үнэлэхэд Т******* ХХК өндөр оноо авсан байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам-ын 7.7-д заасны дагуу Сонгон шалгаруулах зөвлөл нь Үнэлгээний хорооны ирүүлсэн санал, дүгнэлтийг хэлэлцэж илээр санал хурааж, гишүүдийн олонхын саналаар гэрээ байгуулах эрх бүхий этгээдийг сонгож, зөвлөмж гаргадаг бөгөөд олонхын саналаар "М" ХХК-ийг шалгаруулсан байна. Өөрөөр хэлбэл тус компани ажлын туршлага, мэргэжлийн болон санхүүгийн чадвараа нотолсон гэсэн үг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

Хариуцагч Уул уурхайн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Уул уурхайн сайдын 2014 оны 121 дүгээр тушаалыг хүчингүй болгох хууль, эрх зүйн үндэслэл нь нэмэгдүүлсэннэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй байна. Тухайлбал "С" ХХК-иас Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд гаргасан уг нэхэмжлэл нь Уул уурхайн сайдын 2014 оны 121 дүгээр тушаалтай хамааралтай бус харин Үнэлгээний хороо, Сонгон шалгаруулах зөвлөлийн үйл ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан тавьсан шаардлагуудын талаар л дурьдсан ба уг тушаалыг хүчингүй болгох шаардлагыг гаргаагүй байна. С ХХК-иас Үнэлгээний хороо, Сонгон шалгаруулах зөвлөлийн шийдвэрүүд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д, улмаар Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийг сонгон шалгаруулах журмын 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг зөрчсөн гэж нэхэмжлэлд дурдсан нь Газрын тосны газраас тус шүүхэд гаргаж өгсөн тайлбар, баримтуудаар няцаагдаж байна. Иймээс "С" ХХК-иас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Уул уурхайн сайдыг хариуцагчаар татуулж, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тухай гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй, шаардлагууд нь хуульд нийцэхгүй байгаа тулЗахиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Үнэлгээний хороо, Сонгон шалгаруулах зөвлөлөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Газрын тосны газрын даргын тушаалаар байгуулагдсан бүх мэргэжлийн төлөөлөл /геологи, геофизик, нябо, хууль/ багтсан бүрэлдэхүүнтэй Үнэлгээний хороо нь үнэлгээ хийхдээ Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийг сонгон шалгаруулах журмын дагуу ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, Монгол Улсын Засгийн газар үр ашигтай, хариуцлагатай байх зарчмыг баримтлан ажилласан. Дээрх журмын дагуу Үнэлгээний хороо үндсэн болон дэд үзүүлэлтийг томъёоллын аргаар бодон сонгон шалгаруулсан тул хувь хүний нөлөөлөл орох ямар ч боломж байдаггүйг дурдах нь зүйтэй. Үнэлгээний хороо компаниудын захиалгын материал, түүнийг судалж шалгасан ажлын хэсгийн санал, дүгнэлт, бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн нөхцөлд өгсөн санал, хайгуулын 5 жилд хийж гүйцэтгэх ажлын хөтөлбөр зэргийг үнэлсэн. Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам-ын 7.7-д заасны дагуу Сонгон шалгаруулах зөвлөл нь үнэлгээний хорооны ирүүлсэн санал, дүгнэлтийг хэлэлцэж илээр санал хурааж, гишүүдийн олонхийн саналаар гэрээ байгуулах М ХХК-ийг шалгаруулсан байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 332 дугаар шийдвэрээр: Газрын тосны тухай /1991 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Си Си Эф петролеум ХХК-ийн Үнэлгээний хороо болон Сонгон шалгаруулах зөвлөлийн шийдвэр, түүнийг үндэслэн гарсан Уул уурхайн сайдын 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Макс Ойл ХХК-тай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгосон 121 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: ....БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны 7 дугаар сарын 05-ны өдөр баталсан Газрын тосны хуулийг хэрэгжүүлэх журмын хавсралт 1-т сонгон шалгаруулах үйл ажиллагаанд оролцох гэж байгаа байгууллагын товч танилцуулгын талаарх мэдээллийг ямар загвараар өгсөн байхыг тогтоосон байна. Харин 2 дахь хавсралтаар Гэрээт талбайн захиалга гэсэн гарчигтай байх 11 шалгуур үзүүлэлт тавьсан байхад зөвхөн 9 үзүүлэлтээр үнэлгээ хийхээр тогтоосон Үнэлгээний хорооны шийдвэр хууль болон нийтээр дагаж мөрдөх журамд нийцсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Уг журам болон Үйлдвэр худалдааны сайдын 2008 оны 33 дугаар тушаалын хавсралтаар баталсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам-д /цаашид Сонгон шалгаруулах журам гэх/ тусгай томъёолол тусгаагүй, харин үнэлгээ хийх аргачлал, үнэлгээ хийх итгэлцүүр, өгөх дээд оноог тогтоосон байхад зөвхөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарыг хууль болон нийтээр дагаж мөрдөх журмаас илүүд үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Сонгон шалгаруулах журмын 7 дугаар зүйлийн 7.1-т заасны дагуу С аймгийн Э сумын нутагт орших хайгуулын А ХХIX талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах сонирхолтой аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 204 тоот Газрын тосны газрын даргын тушаалаар нэр бүхий 9 хүний бүрэлдэхүүнтэй томилсон байдаг. Гэтэл гишүүн Б.М огт үнэлгээнд оролцоогүй байх бөгөөд ямар нэгэн тушаал шийдвэр гаргаагүй байхад Л.Б******* гэсэн албан тушаалтныг оролцуулан, үнэлж, гарын үсэг зуруулсан байдаг. Энэ нь Сонгон шалгаруулах журмын 11 дүгээр зүйлийн 11.1-т ...Санал дүгнэлтэнд үнэлгээний хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.. гэсэн заалт зөрчигдсөн байна. Мөн Сонгон шалгаруулах журмын 7.3-т Сонгон шалгаруулах зөвлөлийг Газрын тосны газрын саналыг харгалзан тухай бүр 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй томилно гэж заасан ба 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Уул уурхайн сайдын 32 дугаар тушаалаар нэр бүхий 9 хүний бүрэлдэхүүнтэй, 1 хүний нэр нь тусгагдаагүй томилсон. Сайдын тушаалаар баталсан зөвлөлийн нэр бүхий гишүүдээс Ч.А*******, А.Э*******, П.Х******* болон нэр заагаагүй гишүүн нь оролцоогүй байна. Харин сайдын ямар нэгэн тушаал гараагүйгээр Б.Б*******, Б.Д******* гэсэн этгээдүүд оролцсон нь дээрх Сонгон шалгаруулах журмын 7 дугаар зүйлийн 7.3-т заасныг ноцтой зөрчсөн байхад ..төрийн албаны залгамж халаа, тасралтгүй байдал.. гэсэн хариуцагчийн үндэслэлийг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн нь шүүх зөвхөн хүчин төгөлдөр хууль, хууль тогтоомжид нийцсэн эрх зүйн актыг баримтлах ёстой, ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн юм. Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийн сонгон шалгаруулах зөвлөлийн 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэлд ирц 77 хувьтай гэж тэмдэглэсэн байна. 2008 оны Сонгон шалгаруулах журмын 7 дугаар зүйлийн 7.8-д ..Сонгон шалгаруулах зөвлөлийн хуралдааныг Зөвлөлийн гишүүдийн 70 хувиас дээш хувь нь ирсэн тохиолдолд хүчин төгөлдөр тооцно.. гэж заасныг бүдүүлгээр зөрчсөн байхад шүүх үүнийг зөв гэж дүгнэж шийдвэр гаргасан нь илт хууль буруу хэрэглэсэн байна. Наад захын арифметик бодлого нь 9 гишүүний бүрэлдэхүүнийг 100 хувь гэж үзсэн тохиолдолд 5 гишүүн ирсэн нь хурлын ирц 77 хувь болгож байгааг шүүх хүлээн зөвшөөрснийг юу гэж ойлгох вэ гэдэгт давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгнө гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн М ХХК, Т******* ХХК-ийг тендерийн сонгон шалгаруулалтад төлөөлж оролцох этгээд нь Н.Ц*******, дээрх компаниудын захиалгын материалд тусгасан геологийн судалгааны тойм бичвэр болон зургууд нь нэг ижил байгаагаас үзвэл тус компаниуд нь хоорондоо уялдаа холбоотой нэг компани болох нь үнэлгээний хорооны болон сонгон шалгаруулалтын хурлын тэмдэглэл, мөн захиалгын материалаас харахад тодорхой байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам-ын 9 дүгээр зүйлийн 9.1-т заасны дагуу Монголын талд ашигтай санал өгсөн, Үнэлгээний хорооны дүгнэлтээр хамгийн дээд оноо авсан саналыг Сонгон шалгаруулах зөвлөл хэлэлцэх ёстой байжээ. Дээрх зүйлээс үндэслэн журмын 9.2-т ...Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн бол... гэсэн нөхцөл байдал үүссэн болох нь хариуцагчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байхад шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Уул уурхайн сайдын 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 121 дугаар тушаалын хувьд дээрх хууль зөрчсөн, мөн Сонгон шалгаруулах журмын 7 дугаар зүйлийн 7.8-д заасан ирц бүрдээгүй шийдвэрийг үндэслэн гарсан тул хууль ёсны байх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэж хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн үйл баримтанд дүгнэлт өгсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлээ Газрын тосны газарт холбогдуулан Газрын тосны газраас зарласан С аймгийн Э сумын нутагт орших хайгуулын А XXIX талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах сонирхолтой аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах тендерийн шалгаруулалтад С ХХК-ийг тэнцээгүй гэж хассан Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр болон уг шийдвэрийг үндэслэж гарсан Сонгон шалгаруулах зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Үнэлгээний хороо, Сонгон шалгаруулах зөвлөл болон Уул уурхайн сайд хамтран хариуцагчаар татагдаж, нэхэмжлэгч нь Уул уурхайн сайдын 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 121 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Шүүх дээрхи нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлын үндэслэлээ Үнэлгээний хороо нь БНМАУ-ын Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журамд 11 шалгуур үзүүлэлт тавьсан байхад 9 үзүүлэлтээр үнэлсэн, Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийг сонгон шалгаруулах журамд тусгай томъёолол тусгагдаагүй байхад үнэлгээ хийх зарчим, оноо өгөх хэмжээг тогтоосон, Т******* ХХК-ийн шаардлага хангаагүй баримтыг үнэлж 1 дүгээр байр эзлүүлсэн, Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд албан ёсоор томилогдоогүй Л.Б******* гэгч оролцсон, Сонгон шалгаруулах зөвлөлийн бүрэлдэхүүнд томилогдсон 9 гишүүнээс Ч.А*******, А.Э*******, П.Х******* болон нэр заагаагүй гишүүн оролцоогүй ба томилсон тушаалгүй Б.Б*******, Б.Д******* нар оролцсон, Уул уурхайн сайдын 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 121 дүгээр тушаал ирц бүрдээгүй шийдвэрийг үндэслэж гарсан тул хууль бус гэжтайлбарласан байна.

БНМАУ-ын Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журамд 11 шалгуур үзүүлэлт тавьсан байхад 9 үзүүлэлтээр үнэлсэн, Үнэлгээний хороонд үнэлгээ хийх зарчим болон оноо өгөх хэмжээг тогтоох эрх хэмжээ олгогдоогүй гэх гомдлын тухайд:

Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, байгалийн хий, нүүрсний гаралтай метан хийтэй холбогдсон үйл ажиллагааны Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийг сонгон шалгаруулах, үнэлгээ хийхэд Үйлдвэр худалдааны сайдын 2008 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 33 дугаар тушаалаар батлагдсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам-ыг /цаашид Сонгон шалгаруулах журам гэх/ илүү нарийвчилсан зохицуулалт гэж үзэх ба уг журмын 8 дугаар зүйлийн 8.1-д Үнэлгээний хороо нь Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, Бүтээгдэхүүн хуваах гэрээнд тавигдах үндсэн шаардлага болон энэхүү журмыг урирдлага болгон захиалгыг хянан шалгаж үнэлгээ хийнэ, 8.3-т Сонгон шалгаруулалтад хамруулсан захиалгыг үнэлгээний үзүүлэлтийн ач холбогдлоор нь үндсэн үзүүлэлт, туслах үзүүлэлт, дэд үзүүлэлт гэсэн үзүүлэлтээр үнэлнэ гэж заажээ.

Дээрхи журмын зохицуулалтын дагуу Үнэлгээний хорооны гишүүд туслах үзүүлэлтийг үнэлэхдээ дараах зарчмыг баримтлахаар тогтсон байна. Үүнд:

1. Роялти, бүтээгдэхүүн хуваалт, нөхөх зардлын хувь хэмжээг захиалагчийн ирүүлсэн саналаар, журамд заасан аргачлалын дагуу үнэлэх, роялтийн 5 хүртэлх хувийг 5 оноогоор үржүүлэн 5-аас дээш хувь тутмыг 10 оноогоор үржүүлэн нэмэгдүүлэн тооцох

2. Гэрээлэгч, туслан гүйцэтгэгчийн ажлын туршлага, мэргэжлийн болон санхүүгийн чадавхийг үнэлэхдээ санхүүгийн чадавхид 5, туршлагад 5, мэргэжлийн чадавхид 5 оноо өгөх,

3. Гэрээлэгч, туслан гүйцэтгэгчийн санхүүгийн чадавхийг үнэлэхдээ тухайн компанийн болон хөрөнгө оруулагчийн санхүүгийн чадавхи, хөрөнгө оруулах болон санхүүжүүлэх тухай санамж бичиг, албан захидал, харилцагч банк болон биржийн тодорхойлтолт зэргийг харгалзах,

4.Гэрээлэгч туслан гүйцэтгэгчийн хооронд гэрээ хийсэн эсэх, харилцан хүлээх үүргийг үнэлэхдээ туслан гүйцэтгэгчтэй байгуулсан санамж бичиг, гэрээ, албан захидал байгаа эсэхийг харгалзах,

5. Ашиглахаар санал болгож буй техник, технологи, тоног төхөөрөмжийг үнэлэхдээ гэрээлэгчийн болонтуслан гүйцэтгэгчийн ашиглах техник, технологи, тоног төхөөрөмжийг харгалзах,

6. Хайгуулын хугацаанд заавал хийж гүйцэтгэх үндсэн ажлыг үнэлэхдээ хайгуулын эхний 5 жилд хийж гүйцэтгэх ажлын цар хүрээ, бодитой эсэхийг харгалзах,

7. Хөрөнгө оруулалтыг үнэлэхдээ хайгуулын эхний 5 жилд хийж гүйцэтгэх ажилд зарцуулах хөрөнгө оруулалтын хэмжээ, хийхээр төлөвлөсөн ажилд дүйцэхүйц хэмжээтэй эсэхийг харгалзах,

8. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг үнэлэхдээ хийж гүйцэтгэх ажилтайгаа байгаль орчныгнөхөн сэргээх зардлаа хэрхэн уялдуулсан, нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөө боловсруулсан эсэхийг харгалзах,

9. Олборлолтын урамшуулал, сургалтын урамшуулал, гарын үсгийн урамшуулал, Засгийн газрыг болон орон нутгийг дэмжих үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөж буй хөрөнгийг үнэлэхдээ захиалагчийнбүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн нөхцөлд ирүүлсэн саналаар журамд заасан үнэлгээ хийх аргачлалын дагуу үнэлэх.

Дээрхи зарчимд БНМАУ-ын Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журмын 2 дахь хавсралтад заасан болон Сонгон шалгаруулах журамд заасан үзүүлэлтүүд бүгд тусгагдсан байх ба уг зарчмаа баримтлан Сонгон шалгаруулах журамд заасан үнэлгээ хийх аргачлалын дагуу захиалга ирүүлсэн компаниудыг үнэлэхдээ үндсэн үзүүлэлтийг 3 гэсэн итгэлцүүрээр үржүүлэн, туслах үзүүлэлтийг гишүүн тус бүр 6 үзүүлэлтэд заасан хязгаарын дагуу үнэлгээ өгч, нийт гишүүдийн онооны дундаж оноог 2 гэсэн итгэлцүүрээр үржүүлэн, дэд үзүүлэлтийг захиалгад ирүүлсэн олборлолтын урамшууллын 100.000 ам.доллар тутамд 1 оноо, бусад урамшууллын хувьд 10.000 ам.доллар тутамд 1 оноо өгч үнэлж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул Үнэлгээний хороог хууль тогтоомж зөрчиж үнэлгээ хийсэн гэж үзэх боломжгүй юм.

Т******* ХХК-ийн шаардлага хангаагүй баримтыг үнэлж 1 дүгээр байр эзлүүлсэн гэх гомдлын тухайд:

Ажлын хэсгийн дүгнэлтэд Т******* ХХК-ийг ажлаа буруу төлөвлөсөн, хайгуулын ажилд ашиглах техник, технологи, тоног төхөөрөмжийн талаар саналыг захиалганд тусгаагүй, газрын тосны хайгуулын ажил гүйцэтгэх мэргэжлийн чадамжтай эсэхийг нотлох баримт бичгийг ирүүлээгүй, хэлэлцээр хийгээгүй талаар дурдсан байх боловч Сонгон шалгаруулах журмын 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар захиалгыг хүлээн авахаас татгалзаагүй тохиолдолд Үнэлгээний хороонд үнэлгээ хийхээс татгалзах эрхийг хууль, тогтоомжоор олгоогүй байна.

Ийнхүү Үнэлгээний хороо журамд заасан аргачлалаар үнэлэхэд:

1. "Т*******" ХХК нийт 1417.7 оноо буюу 1 дүгээр байр /үндсэн үзүүлэлт-958.3, туслах үзүүлэлт-184.4, дэд үзүүлэлт-275.0/

2. "М" ХХК нийт 1357.8 оноо буюу 2 дугаар байр /үндсэн үзүүлэлт-841.7, туслах үзүүлэлт-301.1, дэд үзүүлэлт-215.0/

3. "С" ХХК 1240.7 оноо буюу 3 дугаар байр /үндсэн үзүүлэлт-805.7, туслах үзүүлэлт-330.0, дэд үзүүлэлт-105.0/ гэж тогтоогдсон байх ба "Т*******" ХХК-ийг газрын тосны үйл ажиллагаа явуулах ажлын туршлага, мэргэжлийн болон санхүүгийн чадавхийн хувьд хангалтгүй гэж үзэж байгаа тухайгаа Сонгон шалгаруулах зөвлөлд мэдэгджээ.

Иймд БНМАУ-ын Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журмын 2 дахь хавсралтад заасан шаардлагыг хангаагүй баримтыг Үнэлгээний хороо үнэлсэн гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд албан ёсоор томилогдоогүй Л.Б******* гэгч оролцсон, Сонгон шалгаруулах зөвлөлийн бүрэлдэхүүнд

 

томилогдсон 9 гишүүнээс Ч.А*******, А.Э*******, П.Х******* болон нэр заагаагүй гишүүн оролцоогүй ба томилсон тушаалгүй Б.Б*******, Б.Д******* нар оролцсон гэх гомдлын тухайд:

Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийг сонгон шалгаруулах журмын 7.2-т "Үнэлгээний хороог АМГТХЭГ-ын газрын тосны асуудал хариуцсан албан тушаалтан, мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулна..." гэж зааснаар Газрын тосны газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 204 дүгээр тушаалаар Үнэлгээний хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй томилсон байх ба ийнхүү томилогдсон гишүүн Б.Мгийн оронд ХШҮДАХ-ийн мэргэжилтэн Л.Б******* үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд оролцож үнэлгээ хийжээ.

Мөн Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам-ын 7.3-т Сонгон шалгаруулах зөвлөлийг Үйлдвэр худалдааны сайдын тушаалаар АМГТХЭГ-ын саналыг харгалзан тухай бүр томилно. Сонгон шалгаруулах зөвлөл нь орон тооны бус байх бөгөөд АМГТХЭГ, Үйлдвэр худалдааны яам болон Сангийн яамны газрын тосны асуудал хариуцсан албан хаагчдаас бүрдүүлж болно" гэж зааснаар Уул уурхайн сайдын 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 32 дугаар тушаалаар 8 хүнийг нэр заан, нэг хүний нэрийг заалгүй албан тушаалаар нь томилжээ. Ийнхүү томилогдсон гишүүдээс Ч.А*******, А.Э*******, П.Х******* нар оролцоогүй байх ба харин П.Х*******гийн ажлыг орлож байсан Б.Б******* болон нэр заагаагүй албан тушаалаар нь томилсон этгээдээр Уул уурхайн яамны БХЗГ-ын мэргэжилтэнБ.Д******* нар зөвлөлийн санал хураалтанд оролцсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д "төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх" гэж заасан бөгөөд төрийн албаны тасралтгүй, залгамж чанартай байх зарчимд тулгуурлан томилогдсон гишүүн оролцох боломжгүй шалтгаантай байгаа үед адил албан тушаал эрхэлдэг этгээдийг оролцуулан Үнэлгээний хороо болон Сонгон шалгаруулах зөвлөл шийдвэрээ гаргасныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Түүнчлэн, Үнэлгээний хорооны гишүүнээр Л.Б*******, Сонгон шалгаруулах зөвлөлийн гишүүнээр Б.Б*******, Б.Д******* нар оролцсоноор "С" ХХК-ийн эрх ашгийг зөрчөөгүй, Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчээр тус компани шалгараагүй нь дээрхи

 

 

нэр бүхий гишүүд оролцсонтой холбоогүй нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогджээ.

Иймд Сонгон шалгаруулах журмын 7.3-т заасныг зөрчсөн гэх үндэслэлгүй бөгөөд Сонгон шалгаруулах зөвлөлийн хуралдаанд 7 гишүүн оролцсон нь журмын 7.8-д заасан Сонгон шалгаруулах зөвлөлийн хуралдааныг зөвлөлийн гишүүдийн 70-аас дээш хувь нь ирсэн тохиолдолд хүчин төгөлдөр тооцно гэж заасантай нийцсэн гэж үзнэ.

Уул уурхайн сайдын 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 121 дүгээр тушаал ирц бүрдээгүй шийдвэрийг үндэслэж гарсан тул хууль бус гэх гомдлын тухайд:

Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийг сонгон шалгаруулах журмын 7 дугаар зүйлийн 7.7-д Сонгон шалгаруулах зөвлөл нь Үнэлгээний хорооны ирүүлсэн санал дүгнэлтийг Зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцэн илээр санал хурааж, гишүүдийн олонхийн саналаар гэрээ байгуулах эрх бүхий этгээдийг сонгож, зөвлөмж гаргана. ...зөвлөмжийг Үйлдвэр, худалдааны сайдын тушаалаар баталгаажуулж, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг АМГТХЭГ-аас захиалагчид хүргүүлнэ гэж зааснаар Сонгон шалгаруулах зөвлөлийн ирүүлсэн зөвлөмжид үндэслэн Уул уурхайн сайдын 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 121 дүгээр тушаал гарсан нь хууль зөрчөөгүй бөгөөд Сонгон шалгаруулах зөвлөлийн хуралдааны ирцийн талаар дээр дүгнэсэн тул энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээс гаднаЗахиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Газрын тосны хуульБНМАУ-ын Газрын тосны хуулийг хэрэгжүүлэх журам,Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам-ын дагуу Үнэлгээний хороо нь 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр холбогдох санал дүгнэлтийг гаргаж, улмаар Сонгон шалгаруулах зөвлөл 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж хайгуулын "А" XXIX талбайд "М" ХХК-тайБүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулах шийдвэр гарган, Уул уурхайн сайдад зөвлөмж хүргүүлж, 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Уул уурхайн сайдын 121 дүгээр тушаал гарснаар Газрын тосны газраас сонгон шалгаруулалтад оролцогчдод мэдэгдэл хүргүүлсэн үйл явц холбогдох хуулийг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

 

 

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1дэх хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 332 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ О.НОМУУЛИН