| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2017/0008/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/141 |
| Огноо | 2017-11-09 |
| Зүйл хэсэг | 181.2.5., 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Мээпам |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 2017/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй
Улсын яллагч: Б.Мээпам
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Энхбаяр, М.Алтанчимэг
Иргэдийн төлөөлөгч: Д.Маглай
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улаан боржигон овогт Гарамжавын Ба, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гал овогт Цгийн Д нарт холбогдох 201503000407 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Архангай аймгийн ......... хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг ................ оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Улаан боржигон овогт Г...........ын Ба /РД:АР............/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, эрэгтэй 37 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал .................тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Гал овогт Цгийн Д /РД:АР........../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.Д нь шүүгдэгч Г.Батай бүлэглэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж Архангай аймгийн Эрдэнэмандал сум, Эрдэнэ-Уул багийн нутаг дэвсгэр Залаагийн өвөр гэх газар 2015 оны 08 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө иргэн С.Эыг үл ялих зүйлээр шалтаглан, хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан, уг гэмт хэргийг үйлдэх явцдаа Г.Батай бүлэглэн иргэн С.Эын 05-23 УБҮ улсын дугаартай Тоёота Эстима маркийн авто машинаас шунахайн сэдэлтээр биет 6.000.000 төгрөг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, Шүүгдэгч Г.Ба нь шүүгдэгч Ц.Дтай бүлэглэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж Архангай аймгийн Эрдэнэмандал сум, Эрдэнэ-Уул багийн нутаг дэвсгэр Залаагийн өвөр гэх газар 2015 оны 08 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө иргэн С.Эыг үл ялих зүйлээр шалтаглан, хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлан, Тоз-8 маркийн бууг зэвсгийн чанартай хэрэглэж С.Эын 05-23 УБҮ улсын дугаартай Тоёота Эстима маркийн авто машины урд салхины шилийг буудан хагалан танхайрсан, Ц.Дтай бүлэглэн иргэн С.Эын 05-23 УБҮ улсын дугаартай Тоёота Эстима маркийн авто машинаас шунахайн сэдэлтээр биет 6.000.000 төгрөг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 ,1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 2, 4, 5 дах хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 36.12 дугаар зүйлийг тус тус заасныг удирдлага
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Д, Г.Ба нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ хэргийг тусгаарлан прокурорт буцаасугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Дт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Г.Бад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг тус тус өөрчилж, шүүгдэгч Г.Ба, Ц.Д нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.
3. Шүүгдэгч Гал овогт Цгийн Д, Улаан боржигон овогт Гарамжавын Ба нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4.Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Г.Быг 600 / зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д, Г.Ба нар нь шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
6.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д, Г.Ба нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бын цагдан хоригдсон 1 хоног, шүүгдэгч Ц.Дын цагдан хоригдсон 2 хоногийн нэг хоногийг тус бүр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, оногдуулсан торгох ялаас хассугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Тоз-8 маркийн буу 1 ширхэгийг Архангай аймаг дахь цагдаагийн газарт шилжүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжилсэн 2016.04.09-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгон битүүмжлэгдсэн 11.300.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 тооны адуу, 10 тооны үхэр, 30 тооны хонь 10 тооны ямаа зэргийг шүүгдэгч Г.Бад, 9.700.000 төгрөгийг үнэлгээ бүхий 6 тооны адуу, 3 тооны үхэр, 18 тооны хонь 20 тооны ямаа зэргийг шүүгдэгч Ц.Дт тус тус буцаан олгосугай.
10. Шүүгдэгч Ц.Д, Г.Ба нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
11.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Д, Г.Ба нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР Э.ОДХҮҮ