Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/231

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.О хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б 
Шүүгдэгч: Ж.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, Б овогт Ж Э /РД:/-д холбогдох 2112............... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 
    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн ............... гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Жн Э /РД:/,  

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ж.Э нь 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн нутаг, Агуйт гэх газраас 2 метр урттай 30 ширхэг, 2,649 метр куб модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 45-39 АРА улсын дугаартай Хьюндай Маяти маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 290.754,2 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    
 
                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Эрүүгийн 2112............... дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

Иргэний нэхэмжлэгч  Л.Жын өгсөн: “...экологи эдийн засгийн үнэлгээ 290.754 төгрөг гарсан байна. Би экологийн эдийн засгийн үнэлгээгээр гарсан 290.754 төгрөгийг нэхэмжилж байна. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 ху/, 

Гэрч Н.Н өгсөн: “...би 2021 он 02 дугаар сарын 24-ний өдрөөс 27-ны өдрийн хооронд 7 куб метр мод бэлтгэх эрхийг бичгийг Цац багийн иргэн Ж.Э хийж өгсөн. Би мод бэлтгэх заавар зөвлөгөө өгсөн. Тухайн цаг хугацаанд модоо бэлтгэж чадаагүй тохиолдолд дахин мод бэлтгэхийн өмнө сунгуулаж байж дахин заасан хугацаанд модоо бэлтгэнэ гэж хэлсэн. Э надаар дахин эрхийн бичгээ сунгуулъя гэж орж ирээгүй. Э нь тухайн цаг хугацаанд модоо бэлтгэсэн талаараа мэдэгдээгүй сүүлд 2021 оны 07 дугаар сард мод бэлтгээд цагдаад баригдаад би нөгөө гоожингоороо модоо аваагүй байж байгаад сая мод аваад цагдаад баригдчихлаа гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 ху/,

Гэрч Ч.М өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр манайд ирээд та надад мод ачаад төв рүү мод оруулаад өгөөч гэж гуйгаад байхаар нь би Эаас энэ модны чинь тээвэрлэх зөвшөөрөл нь байгаа юу тэгвэл би явж өгье гэж хэлсэн. Э хэлэхдээ надад бүх зөвшөөрөл нь байгаа гэхээр нь орой 19 цагийн үед очоод Батцэнгэл сумын Агуйтын ар гэх газраас очиж модыг нь ачаад сумын төвд ирэх үед 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 23 цагийн үед Батцэнгэл сумын Дайрбор багт Бор толгой хорооллын дээд үзүүрт цагдаатай таарч шалгуулахад бичиг баримт нь байхгүй байсан. Тэгээд би машинаа уг модны хамт Эын хашаанд үлдээгээд өөрөө гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 ху/,

Ж.Эын яллагдагчаар өгсөн: “....зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 ху/,

2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаартай шинжээчийн дүгнэлт: 
1.    Иргэн Ж.Эын зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүй бэлтгэж тээвэрлэсэн гэх мод 
нь: шинэс төрлийн хуурай мод
2.    Уг мод нь 2 метрийн урттай ба шинж чанараар болон Түлшний модны MNS 5413:2011 
стандартын дагуу бэлтгэсэн галын түлээний мод байна. 
3.    Нийт тоо ширхэг 30, нийт шоометр 2.649 м3 шоометр модыг бэлтгэжээ. 2.649 м3  
шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж, /Бзх төрийн хуурай мод/ 1 шууд үр ашгийн 48098 төгрөг, 2 шууд бус үр ашгийн 61662 төгрөг, нийт 109760 төгрөгийн мод модон материалын ашиглалтын гарцын дагуу Түлээ /хуурай/ 1.0 итгэлцүүрээр үржүүлж 
4.    Нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 290.754,2 төгрөгөөр тогтоогдлоо гэх 
дүгнэлт /хх-ийн 40-41 ху/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-32 ху, 33-34 ху, 66-69 ху/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 54-61 хуу/
Хас үнэлгээ ХХК-ын үнэлгээ /хх-ийн 81 хуу/
Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 94 хуу/
Эд зүйл, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 105-106 ху/, 
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 117-121 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Эад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч Ж.Э нь 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн нутаг, Агуйт гэх газраас 2 метр урттай 30 ширхэг, 2,649 метр куб модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 45-39 АРА улсын дугаартай Хьюндай Маяти маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 290.754,2  төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

Эрүүгийн 2112............ дугаар хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Э нь 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн нутаг, Агуйт гэх газраас 2 метрийн урттай 30 ширхэг, 2,649 метр куб модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 45-39 АРА улсын дугаартай Хьюндай Маяти маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 290.754,2 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: иргэний нэхэмжлэгч  Л.Жын өгсөн: “...экологи эдийн засгийн үнэлгээ 290.754 төгрөг гарсан байна. Би экологийн эдийн засгийн үнэлгээгээр гарсан 290.754 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 ху/, гэрч Н.Н өгсөн: “...би 2021 он 02 дугаар сарын 24-ний өдрөөс 27-ны өдрийн хооронд 7 куб метр мод бэлтгэх эрхийг бичгийг Цац багийн иргэн Ж.Э хийж өгсөн. Би мод бэлтгэх заавар бэлтгэх заавар зөвлөгөө өгсөн. Тухайн цаг хугацаанд модоо бэлтгэж чадаагүй тохиолдолд дахин мод бэлтгэхийн өмнө сунгуулаж байж дахин заасан хугацаанд модоо бэлтгэнэ гэж хэлсэн. Э надаар дахин эрхийн бичгээ сунгуулъя гэж орж ирээгүй. Э нь тухайн цаг хугацаанд модоо бэлтгэсэн талаараа мэдэгдээгүй сүүлд 2021 оны 07 дугаар сард мод бэлтгээд цагдаад баригдаад би нөгөө гоожингоороо модоо аваагүй байж байгаад сая мод аваад цагдаад баригдчихлаа гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 ху/, гэрч Ч.М өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр манайд ирээд та надад мод ачаад төв рүү мод оруулаад өгөөч гэж гуйгаад байхаар нь би Эаас энэ модны чинь тээвэрлэх зөвшөөрөл нь байгаа юу тэгвэл би явж өгье гэж хэлсэн. Э хэлэхдээ надад бүх зөвшөөрөл нь байгаа гэхээр нь орой 19 цагийн үед очоод Батцэнгэл сумын Агуйтын ар гэх газраас очиж модыг нь ачаад сумын төвд ирэх үед 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 23 цагийн үед Батцэнгэл сумын Дайрбор багт Бор толгой хорооллын дээд үзүүрт цагдаатай таарч шалгуулахад бичиг баримт нь байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 ху/, Ж.Э яллагдагчаар өгсөн: “....зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 ху/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  
  
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Э үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.    

Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт” Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана...”гэж мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ”...Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно...”гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Э үйлдэл нь хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Ж.Э үйлдлийн улмаас ойн санд 290.754,2 /хоёр зуун ерөн мянга долоон зуун тавин дөрөв төгрөг, хоёр мөнгө/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. 

 Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /290.754,2х3=872.263 төгрөг /найман зуун далан хоёр мянга хоёр зуун жаран гурав/ төгрөг гэж дүгнэв.  

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 872.263 /найман зуун далан хоёр мянга хоёр зуун жаран гурав/ төгрөгийг шүүгдэгч Ж.Э гаргуулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна. 
    
            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
        Шүүгдэгч Ж.Э нь зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэж, ойн санд хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 125-126 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч Ж.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.  
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж  тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 46, 47 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг  хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Э гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 45-39 АРА улсын дугаартай Хьюндай Маяти маркийн тээврийн хэрэгслийн үнэ буюу 2.500.000 төгрөгийг гаргуулж, тухайн автомашины үнээс Байгаль орчин уур амьсгалын санд төлөх 872.263 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, үлдэгдэл 1.627.737 /нэг сая зургаан зуун хорин долоон мянга долоон зуун гучин долоо/ төгрөгийг, мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 225.000 төгрөгийн үнэ бүхий 2 метр урттай 30 ширхэг 2.649 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 30.000 /гучин мянга/  төгрөгийн үнэлгээ бүхий шар өнгийн цахилгаан хөрөө 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хурааж, улсын орлого болгох нь зүйтэй байна.   
Харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 45-39 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Ж.Э эзэмшлийнх биш автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар Ч.М эзэмшигч болох нь тогтоогдсон байх тул тухайн автомашиныг эзэмшигч Боржигон овогт Ч М /РД:/-д буцаан олгох нь зүйтэй байна.   

Шүүгдэгч Ж.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнг   эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг  торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ж.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Эыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг 36.8 дугаар зүйл, , 36.10дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  37.1 дүгээр зүйл , 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                     ТОГТООХ нь: 

1.    Шүүгдэгч Б овогт Ж Эыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн, гарал 
үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э  нь оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э  нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/ нэг/  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 46, 47 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг  хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 45-39 АРА улсын дугаартай Хьюндай Маяти маркийн тээврийн хэрэгслийн үнэ буюу 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Ж.Эаас гаргуулж, тухайн автомашины үнээс Байгаль орчин уур амьсгалын санд төлөх 872.263 / найман зуун далан хоёр мянга хоёр зуун жаран гурав/ төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, үлдэгдэл 1.627.737 /нэг сая зургаан зуун хорин долоон мянга долоон зуун гучин долоо/ төгрөгийг, мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 225.000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгийн үнэ бүхий 2 метр урттай 30 ширхэг 2.649 метр куб мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 40.000 /дөчин мянга/  төгрөгийн үнэлгээ бүхий шар өнгийн цахилгаан хөрөө 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хурааж, улсын орлого болгож, 45-39 АРА улсын дугаартай  Хьюндай Маяти маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Б овогт Чн М /РД:/-д буцаан олгосугай. 

6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

7.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  
8.    Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.


                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ОТГОНЦЭЦЭГ