Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/232

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.О хөтлүүлж,
Улсын яллагч: Э.О
Шүүгдэгч: Г.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө овогт Гийн Эт холбогдох 2112................. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1992 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 5, ээж. аав, дүү нарын хамт хамт Архангай аймгийн ......................... гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ө овогт Гийн Э /РД:/

    Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Э нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Хөх хошуу гэх газар иргэн Ц.А хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд баруун зовхи, баруун нүд, баруун шанаанд язарсан шарх зөөлөн эдийн гэмтэл цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Эрүүгийн 2112000000000 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

Хохирогч Ц.Аийн өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Э манайд ирж цай уусан юм. Манайд ирэхдээ нэг шил архи, чихэр боов авчирч өгсөн юм. Тэгээд би болон манай эхнэр М, Э болон эхнэр нь авч ирсэн нэг шил архийг уугаад дараа нь манайх авдартаа байсан нэг шил архи 2,5тай Нийслэл нэртэй пиво гаргаж өгөөд бид 4 хувааж уусан. Архи нь арай дуусаагүй байхад Э манай эхнэр Мтэй хэрэлдсэн. Тэгээд дараа нь өөрийн эхнэртэйгээ хэрэлдээд гараад явсан. Би араас нь гарч харсан чинь манайхаас 300 метр орчим зайд мотоциклийн хойд улаан гэрэл асаад байсан. Би гэртээ орж ирээд эхнэрт нь нөхөр чинь явчихлаа гээд хэлсэн чинь наадах чинь явж чадахгүй гээд байсан. Тэгээд эхнэр нь араас нь гараад явсан. Би араас нь гарсан чинь манай тугалын хашааны хажууд хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд би гэртээ орж ирээд унтаж байсан чинь Э гаднаас орж ирээд эхнэртэй юм яриад байх шиг байсан. Тэгээд миний нүд орчим нэг хүн цохисон, нүд зовхи орчмоос нь шингэн зүйл гоожихоор нь би боссон юм. Тэгсэн Э миний нүд рүү аягаар цохисон байсан. Миний нүд зовхи орчмоос цус гараад байсан. Э намайг цохьчихоод шууд гараад явсан байсан. Би цусаа дараад доош харахад шилэн аягаар цохисон бололтой хагараад унасан байсан. Тэгээд манай эхнэр ахыг дуудаад манай ах ирээд бид нар эмнэлэг орсон. Би нүдний доод хэсэг болон зовхиндоо 5 ширхэг оёо тавиулсан. Би ямар шалтгаанаар зодсонг нь мэдэхгүй байна. Шууд орж ирээд та нар намайг мууллаа гээд цохисон. Би Эыг цохисон зүйл байхгүй. Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.  Гэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан. Бид нар 2 шил архины нэгийг уугаад нэгийг нь дөнгөж эхлээд болисон. 2,5тай Нийслэл пиво уусан. Миний баруун талын зовхи хагарч 3 оёо тавиулсан, баруун талын нүдний доод хэсэг хацар орчим хагарч 2 оёо тавиулсан нүд бүрэлзээд муу харч байгаа. Би гомдолтой байна, эмчилгээ хийлгэхэд зарцуулах мөнгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 ху/,

Гэрч Т.Э өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр А эхнэрийн хамт ирээд та хоёр манайд яагаад ирэхгүй байгаа манайд очоорой гэсэн. Тэгээд би өөрийн найз залуу Эын хамт Аийн гэрт очсон. Бид нар гэрт нь хоол унд идчихээд авч очсон нэг шил архи, чихэр, боовоо өгсөн. Тэгээд Э, А нар нэг шил архи хувааж уусан. Би Аийн эхнэрийн хамт 2,5тай пиво нэг дарс хувааж уусан. А Э нар архи хувааж уух зуураа хоорондоо маргалдаад байсан. А болон эхнэр нь Эыг хэл амаар доромжлоод танай аав манай ээжтэй 2012 оноос хойш явалдаад байгаа та нар аавыгаа ав гээд дайраад байсан. Тэгээд хоорондоо ширүүн хэрэлдээд байхаар нь би Эыг аваад гадаа гараад тайвшруулах санаатай байж байхад Аийн эхнэр М гарч ирээд одоо та хоёр орж унт шөнө яаж явах вэ гээд байхаар нь бид хоёр гэрт нь ороод унтах гээд баруун талын орон дээр нь сууж байсан чинь А босч ирээд та хоёр одоо болтол гэрээ барьж чадаагүй хүүхэд байхгүй гээд доромжилсон чинь Э ширээн дээр байсан сэнжтэй аягыг аваад А рүү шидсэн. Аийн нүд орчмоос нь цус гарсан чинь Э гараад явсан. Би Аийн нүд орчмоос гарсан цусыг арилгаад байж байсан чинь Эыг одоо би чамаас салахгүй хэдэн малнаас чинь салгана чамайг гээд А занаад байсан. Тэгээд Аийн ах Б гэх хүн ирээд Аийг аваад сумын төв рүү эмнэлэг явсан. Би замдаа найз залуу болох Эын гэрт буугаад үлдсэн. Архины нэрийг санахгүй байна нэг шил архийг Э А нар хувааж уусан. Би Аийн эхнэрийн хамт 2,5тай пиво болон дарсыг хувааж уусан. Би харсан, гараараа цохиогүй ширээн байсан сэнжтэй аягыг аваад Аийн зүгт шидсэн. Тэгсэн чинь Аийн баруун талын нүд орчим оносон байсан. А Эын хамар руу нь хальт цохисон бага зэрэг шалбарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  29-30 ху/,

Гэрч Л.М өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр манайх малын байрныхаа хөрзөнг гаргаж дуусаад байж байхад Э болон түүний эхнэр нь бид хоёр танайд очиж цай ууя гэсэн ...тэгээд бид нар нэг шил архиа ууж дуусгаад манайх гэрт байсан нэг шил архи болон 2,5тай пиво гаргаж өгсөн. Тэрийг дөрвүүлээ нийлээд ууж дуусгаад байж байхад Э намайг чиний янхан ээж чинь манай аавыг дуудаад аваад явчихлаа гэж яриад бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд Э би явлаа гээд эхнэрээ үлдээгээд гараад явсан. Эхнэр нь нэлээд сууж байгаад гараад явсан. Тэгээд бид хоёр унтаж байсан чинь Э эхнэрийн хамт буцаж орж ирээд манай гэрийн тогооны шүүгээн дээрээс хүрэн өнгийн стакан аваад манай нөхөр Аийн баруун талын хөмсөг, нүд орчим нь хага цохисон. Тэгээд Э эхнэрийн хамт шууд гараад явсан. Манай нөхрийн хөмсөг, нүд орчмоос нь цус гараад тогтохгүй болохоор нь би ах Быг дуудаад сумын эмнэлэгт авч ирж үзүүлсэн. Миний нөхөр А нүдэндээ 6 оёо тавиулж байж цус нь тогтсон, нэлээд цус алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  04-06 ху/,

Г.Эын яллагдагчаар өгсөн: “...А манай аав Гийг миний аав биш, би чиний жинхэнэ аавыг мэднэ гэх мэтээр намайг хэл амаар доромжлоод байсан. Би Аийн биед гэмтэл учруулсаныхаа дараа өөрийн эхнэр Энхжаргалыг түүнтэй хамт Улаанбаатар хот руу явуулж эмнэлэг үзүүлж байсан. Тухайн үед Аийн бие эрүүл байна гэж манай эхнэр хэлж байсан. Тэгээд эмнэлгээр явж байхдаа нийтдээ 315.500 төгрөгийн зардлыг гаргаж байсан. Үүнээс 277.500 төгрөгийг эмнэлгээр явж, үзүүлж, харуулсан, эм тариа авч өгч байхдаа зарцуулсан талаарх баримтыг би гаргаж өгөх болно. Би өмнө нь ял шийтгүүлж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 ху/,

Хохирогч биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 300 дугаартай дүгнэлтэд: 
1. Ц.Аийн биед баруун зовхи, баруун нүд, баруун шанаанд язарсан шарх, зөөлөн эдийн гэмтэл цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.  
3. Баруун зовхи, баруун нүд, баруун шанаанд язарсан шарх, зөөлөн эдийн гэмтэл цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн *ХӨНГӨН* зэрэгт хамаарна. 
4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 18-19 ху/,

Г.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 47 хуу/
Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45-46 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 51 ху/,
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай баримтууд /хх-ийн 53-54 ху/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Э нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Хөх хошуу гэх газар хохирогч Ц.А хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд баруун зовхи, баруун нүд, баруун шанаанд язарсан шарх зөөлөн эдийн гэмтэл цус хуралт бүхий хөнгөн хохирол  санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Эт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 2112............. дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Г.Э нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Хөх хошуу гэх газар хохирогч Ц.А зодож эрүүл мэндэд баруун зовхи, баруун нүд, баруун шанаанд язарсан шарх зөөлөн эдийн гэмтэл цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Ц.Аийн өгсөн: “...би гэртээ орж ирээд унтаж байсан чинь Э гаднаас орж ирээд эхнэртэй юм яриад байх шиг байсан. Тэгээд миний нүд орчим нэг хүн цохисон нүд зовхи орчимоо шингэн зүйл гоожихоор би боссон юм. Тэгсэн Э миний нүд рүү аягаар цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 ху/, гэрч Т.Энхжаргалын өгсөн: “...А босч ирээд та хоёр одоо болтол гэрээ барьж чадаагүй хүүхэд байхгүй гээд доромжилсон чинь Э ширээн дээр байсан сэнжтэй аягыг аваад А рүү шидсэн. Аийн нүд орчмоос нь цус гарсан чинь Э гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  29-30 ху/, гэрч Л.М өгсөн: “...Э эхнэрийн хамт буцаад ороод ирсэн манай гэрийн тогооны шүүгээн дээрээс хүрэн өнгийн стакан аваад манай нөхөр Аийн баруун талын хөмсөг, нүд орчим нь хага цохисон. Тэгээд Э эхнэрийн хамт шууд гараад явсан. Манай нөхрийн хөмсөг, нүд орчмоос нь цус гараад тогтохгүй болохоор нь би ах Быг дуудаад сумын эмнэлэгт авч ирж үзүүлсэн миний нөхөр А нүдэндээ 6 оёо тавиулж байж цус нь тогтсон нэлээд цус алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  04-06 ху/, Г.Э яллагдагчаар өгсөн: “...би Аийн биед гэмтэл учруулсаныхаа дараа өөрийн эхнэр Э түүнтэй хамт Улаанбаатар хот руу явуулж эмнэлэг үзүүлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 ху/, Хохирогч биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 300 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Эын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.    

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч Г.Э нь хохирогч Ц.Аийн биед баруун зовхи, баруун нүд, баруун шанаанд язарсан шарх зөөлөн эдийн гэмтэл цус хуралт бүхий гэмтэл учруулсан байх бөгөөд энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 300 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.    

Иймд шүүгдэгч Г.Эын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч Ц.А нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй боловч хавтаст хэргийн материалтай танилцахдаа “санал хүсэлт, гомдол санал байхгүй” /хх-ийн 53 хуу/, тус аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлтэнд гомдол саналгүй /хх-ийн 58 хуу/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 

Шүүгдэгч Г.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч болон хохирогч нараас хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 61 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Г.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Г.Эт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэх нь зүйтэй байна.  
 
 Шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Эыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өөрийгөө өмгөөлж, шүүх хуралдаанд оролцоно өмгөөлөгч авахгүй гэх хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэнг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг 36.8 дугаар зүйл, , 36.10дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  37.1 дүгээр зүйл , 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
                                                    ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Ө овогт Гийн Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай
учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.  
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь торгох ялын 500.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 
4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  
5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 
6.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.    Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Г.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ОТГОНЦЭЦЭГ