Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/233

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.О хөтлүүлж,
Улсын яллагч: Э.О
Шүүгдэгч: Б.С нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц овогт Бын Сад холбогдох 2112............... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1995 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг эх, дүүгийн хамт Архангай аймгийн ......................... гэх газарт оршин суух,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ц овгийн Бын С /РД:/

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.С нь  Архангай аймгийн Хотонт сум, Бургалтай багт 2020 оны 09 дүгээр сараас 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр туслах малчин хийж байх хугацаандаа хохирогч Д.Ц 2021 оны хавар буюу 5 дугаар сард зодож, эрүүл мэндэд нь хамар яс зүүн талд цөмөрсөн хуучин хугаралтай, L3 нугамын их биеийн өндөр намсаж салж шахагдсан хуучин хугаралтай, баруун талын 4-6, 9, 10 зүүн талын 5-8 хавиргуудад хуучин хугаралтай, зүүн талын шаант ясны хашлага ясанд сэтэрсэн хуучин хугарал , зүүн талын шагайны эргэн тойрны зөөлөн эдэд хаван гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  
Эрүүгийн 2112................. дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

Хохирогч Д.Цын өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сараас 2021 оны 08 дугаар сар хүртэл  Архангай аймгийн Хотонт суманд Б гэх айлд туслах малчин хийж байсан. Намайг туслах малчин хийж байхад Бгийн хүү Ц байнга сохойсон хулгайчаа хурдал хурдан хөдлөхгүй бол алчихна шүү гээд хэл амаар доромжилж байнга зодож миний биед мод чулуугаар цохиж гэмтэл удаа дараа учруулсан. Өчигдөр буюу 08 дугаар сарын 22-ны өдөр модоор нуруун дундуур цохисон. Тэгээд 08 дугаар сарын 23-ны өдөр манай охин С намайг Бгийнхаас ирж авсан. Зүгээр мал хараал байж байхад хурдан гүйгээч сохойсон хулгайчаа гээд Б хааяа нэг өшиглөсөн. Харин С болохоор байнга малд явсангүй гээд зодно. Миний биед С гэмтэл учруулсан бөгөөд нуруу, хавирга, зүүн хөлийн шагай хэсэгт гэмтэл учруулж байсан. Миний зүүн хөлийн шагай хэсэг одоо идээлээд цус гойжиж байгаа. 2021 оны хавар мал төллөж байхад зүүн шагай, нуруу, хавирга руу модоор цохиж байсан. Мөн хавар би долоо хоног шахуу алхаж чадахгүй мөлхөж явж байсан. 2020 оны 09 дүгээр сард Бынд туслах малчин хийхээр ирснээс хойш бараг долоо хоног болгон С намайг зодно. Харин Б хааяа нэг удаа өшиглөдөг байсан.  Туслах малчин хийлгэснээс хойш л намайг зодож цохиж байгаа. Тэгээд Б утсаар яриулахгүй гэртээ харьяа гэхээр болоогүй хадлан хадчихаад гэрт чинь хүргэж өгнө гэдэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  05-07 ху/,

Хохирогч Д.Цын дахин өгсөн: “...уг гэмтлүүдийг 2021 оны хавар С гэх хүнд зодуулж авсан гэмтэл. Харин хэдэн сарын үед гэдгийг нь санахгүй байна. Намайг 2021 оны хавар Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багт мал төллүүлэх гээд Бын хүү Сын хамт тусдаа гэрт мал төллүүлж байхад тэнгэр муудлаа гээд С адуугаа ойрхон айлын бууцанд аваачаад орхиё гэхээр нь адууг аваачиж орхиод төллөж байсан хонь дээр очоод морьтой явж байтал С мотоцикольтой давхиж ирээд чи муу буугаад ир гээд унаж явсан морин дээрээс намайг татаж унагаагаад зүүн хөл рүү хоёр гурав өшиглөөд байхаар нь би Сыг хоёулаа харъя гээд цуг гэртээ хариад маргааш өглөө нь босоод шууд хониндоо явж очоод хурга ишгээ нийлүүлэх гээд байж байтал С ирээд бургас модоор намайг шууд ямар ч шалтгаангүй нуруу цээж рүү удаа дараа цохиод байсан. Харин хамарын гэмтлийг цаг хугацааны хувьд ойролцоо зодсон гэхдээ яг сайн санахгүй байна. С намайг дандаа хоёулаа байхдаа цохиж зоддог байсан. Харин хүний дэргэд бол намайг цохиж зоддоггүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  42-43 ху/,

Гэрч Я.Бын өгсөн: “...Манай хүүхэд С нь туслах малчин хийж байсан Ц 2020 оны 09 дүгээр сараас 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг  хүртэл туслах малчин хийж байх хугацаанд цохиж зодож байсан асуудал болоогүй. Манай хүү С нь 2020 оны 09 дүгээр сард Ц туслах малчин хийлгэхээр УлаанБ хотоос авчирч байсан. С Ц нар хоорондоо эвтэй найртай найз нөхөд шиг л байдаг байсан. Би хэрэлдэж маргалдаж байхыг харж байгаагүй. Манайд туслах малчин хийх гэж ирэхдээ л хөл өвддөг гэж ярьж байсан. Манайд байх хугацаандаа биедээ ямар нэгэн бэртэл гэмтэл авч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  38-39 ху/,

Шинжээч Г.Ц өгсөн: “...миний 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 301 дугаартай дүгнэлт үндэслэлтэй. Би 301 дугаартай дүгнэлтийг эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариуг үндэслэн гаргасан. Цын биед хамар яс зүүн талд цөмөрсөн, хуучин хугаралтай, L3 нугламын их биеийн өндөр намсаж салж шахагдсан хуучин хугаралтай баруун талын 4,6,9,10 зүүн талын 5-8 хувиргуудад хуучин хугаралтай. Зүүн талын шаант ясны дотно хашлага ясанд сэлтэрсэн хуучин хугарал, зүүн талын шагайны эргэн тойрны зөөлөн эдэд хаван гэмтлүүд нь 3 сарын өмнө үүсэх боломжтой. Цын биед учирсан гэмтэл нь өвдөлт ихтэй. Тухайн гэмтэл нь эмч болон эмнэлгийн бус нөхцөлд эдгэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн  49-50 ху/,

Гэрч Ц.Сын өгсөн: “...он сарыг нь санахгүй байна. Манай аав Ц Улан Б хотод байхад нь үл таних хүмүүс мал маллах уу гэж хэлээд Өвөрхангай аймгийн Хархорин сум руу аваад явсан байсан. 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр манай эгч Ариунжаргал над руу залгаад аавын сургыг гаргасан талаараа хэлсэн. Тэгээд аавыг байлгаж байгаа айлтай холбогдох гэхээр холбоо барьж чадахгүй байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан. Манай аав Ц нь Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай баг, Б гэх айлд туслах малчин хийж байгаа талаараа хэлээгүй. Б гэх айлд очиход аавын 2 чихнээс цус гарсан, хөл дээрээ явж чадахгүй, баруун хөлөө чирээд бие нь хүнд байсан. Аавыг далимдуулж биеэ муу байгааг нь далимдуулж зоддог байсан гэж аав ярьсан. С гэх хүн аавыг хэвтэрт ортол зодсон байсныг аав ээж нь асарч байж босгосон гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн  55-57 ху/,

Шинжээч Г.Цн  дахин өгсөн: “...Би Д.Цын биед 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр үзлэг хийх явцад цээжний баруун зүүн хэсгээр тэмтэрч үзэхэд өвдөлт зовиур эмзэглэлтэй байсан мөн зүүн шагайны гадна хэсэг зөөлөн эдийн гэмтэл буюу хаван хавдартай байсан. Тухайн хүн надад үзүүлэхдээ ямар нэгэн эмнэлэгт үзүүлсэн баримт бичиггүй өөрийн биеэр үзүүлсэн болохоор гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж дүгнэлт гаргасан. Харин дараа нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэмэлтээр шинжээч томилсон тухайн тогтоолтой хамт “Мед траума” эмнэлгийн дүрс оношилгооны хариу 3 хуудас материалтай ирсэн би тухайн материалыг үндэслэж дүгнэлтээ гаргасан. Анх үзэхэд цээжний зүүн баруун хэсгээр тухайн хүн эмзэглэл зовиур ихтэй байсан болохоор 3 сарын өмнө үүссэн байх боломжтой гэмтэл гэж мэдүүлсэн. Дээрх цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй, ясны хугарал гэмтэл нь эмчилгээ, эдгэрэлт, тухайн хүний биеийн онцлогоос хамаардаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 ху/,

Гэрч Т.Б өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Б гэх айлд очоогүй. Хааяа сумын төв орж ирэхээр нь албан ажлаар уулздаг байсан. Манай багийн Б нь сумын Мянгат малчин. Мөн аймгийн Аварга малчин нутаг орондоо нэр хүнд сайтай хүн байгаа юм. Харин С сумын Заан цолтой зан ааш сайтай төлөв даруу архи дарс хэрэглээд байдаггүй хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89  ху/,

Гэрч Х.О өгсөн: “..манай багийн иргэн Бынд иргэн Ц гэх хүн 2020 оны 09 дүгээр сарын 22-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн хооронд туслах малчнаар ажиллаж байсан. Би Б гэх айлд хааяа ажлаар явж байгаад ороход туслах малчин Ц нь нээх гэрт байдаггүй тусдаа гэрт заримдаа малд явж байгаа харагдаж байдаг. Манай багийн Б нь аймгийн Аварга малчин нутаг орондоо нэр хүнд сайтай хүн байгаа юм. Харин С сумын Заан цолтой зан ааш сайтай хүн байгаа юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 ху/,

Б.Сын яллагдагчаар өгсөн: “...би прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Ц нь манайд 2020 оны 09 дүгээр сард ирээд 2021 оны 08 дугаар сарын 23-ны үеэр манайхаас явсан. 2020 оны 09 дүгээр сард УлаанБ хотоос манайд туслах малчнаар ирж ажилласан. Ажиллах хугацаанд цалин мөнгө өгөөгүй байгаа. Бид 2 гэрээ байгуулсан зүйл байхгүй. Амаар харилцан тохиролцсон байгаа. Энэ хүн манайд туслах малчнаар ажиллах хугацаанд гэмтэл авсан гэж ярьж байна, би энэ хүнд одоогийн байдлаар цалин хөлс өгөөгүй байгаа учир цалингийн өгнө. Би энэ хүний бодит хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 ху/,
Хохирогч биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 301 дугаартай 
1. Д.Цын биед хамар яс зүүн талд цөмөрсөн хуучин хугаралтай. L3 нугалмын их биеийн өндөр намсаж салж шахагдсан хуучин хугаралтай баруун талын 4-6, 9, 10, зүүн талын 5-8 хувиргуудад хуучин хугаралтай, зүүн талын шаант ясны дотно хашлага ясанд /medial mallelous/ сэлтэрсэн хуучин хугарал, зүүн талын шагайны эргэн тойрны зөөлөн эдэд хаван гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр нэг бус удаагийн үүсгэгдэнэ. Гэмтэл авсан цаг хугацаагаар нарийвчлан тогтоох боломжгүй.    
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.  
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 28-29 ху/,

Б.С иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 77 ху/
Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 98-116 ху/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 78 ху/,
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай баримтууд /хх-ийн 124-125 ху/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.С нь Архангай аймгийн Хотонт сум, Бургалтай багт 2020 оны 09 дүгээр сараас 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр туслах малчин хийж байх хугацаандаа хохирогч Д.Ц 2021 оны хавар буюу 5 дугаар сараас 2021оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугагацаанд зодож, эрүүл мэндэд нь хамар яс зүүн талд цөмөрсөн хуучин хугаралтай, L3 нугамын их биеийн өндөр намсаж салж шахагдсан хуучин хугаралтай, баруун талын 4-6, 9, 10 зүүн талын 5-8 хавиргуудад хуучин хугаралтай, зүүн талын шаант ясны хашлага ясанд сэтэрсэн хуучин хугарал , зүүн талын шагайны эргэн тойрны зөөлөн эдэд хаван гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Сад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 2112................. дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч Б.С нь Архангай аймгийн Хотонт сум, Бургалтай багт 2020 оны 09 дүгээр сараас 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр туслах малчин хийж байх хугацаандаа хохирогч Д.Ц 2021 оны хавар буюу 5 дугаар сараас 2021оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл зодож, эрүүл мэндэд нь хамар яс зүүн талд цөмөрсөн хуучин хугаралтай, L3 нугамын их биеийн өндөр намсаж салж шахагдсан хуучин хугаралтай, баруун талын 4-6, 9, 10 зүүн талын 5-8 хавиргуудад хуучин хугаралтай, зүүн талын шаант ясны хашлага ясанд сэтэрсэн хуучин хугарал , зүүн талын шагайны эргэн тойрны зөөлөн эдэд хаван гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Д.Цын өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сараас 2021 оны 08 дугаар сар хүртэл  Архангай аймгийн Хотонт суманд Б гэх айлд туслах малчин хийж байсан. Намайг туслах малчин хийж байхад Бгийн хүү Ц байнга сохойсон хулгайчаа хурдал хурдан хөдлөхгүй бол алчихна шүү гээд хэл амаар доромжилж байнга зодож миний биед мод чулуугаар цохиж гэмтэл удаа дараа учруулсан. Өчигдөр буюу 08 дугаар сарын 22-ны өдөр модоор нуруун дундуур цохисон. Тэгээд 08 дугаар сарын 23-ны өдөр манай охин С намайг Бгийнхаас ирж авсан. Зүгээр мал хараал байж байхад хурдан гүйгээч сохойсон хулгайчаа гээд Б хааяа нэг өшиглөсөн. Харин С болохоор байнга малд явсангүй гээд зодно. Миний биед С гэмтэл учруулсан бөгөөд нуруу, хавирга, зүүн хөлийн шагай хэсэгт гэмтэл учруулж байсан. Миний зүүн хөлийн шагай хэсэг одоо идээлээд цус гойжиж байгаа. 2021 оны хавар мал төллөж байхад зүүн шагай, нуруу, хавирга руу модоор цохиж байсан. Мөн хавар би долоо хоног шахуу алхаж чадахгүй мөлхөж явж байсан. 2020 оны 09 дүгээр сард Бынд туслах малчин хийхээр ирснээс хойш бараг долоо хоног болгон С намайг зодно. Харин Б хааяа нэг удаа өшиглөдөг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  05-07 ху/,хохирогч Д.Цын дахин өгсөн: “...уг гэмтлүүдийг 2021 оны хавар С гэх хүнд зодуулж авсан гэмтэл...С намайг дандаа хоёулаа байхдаа цохиж зоддог байсан. Харин хүний дэргэд бол намайг цохиж зоддоггүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  42-43 ху/,
Шинжээч Г.Ц өгсөн: “...миний 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 301 дугаартай дүгнэлт үндэслэлтэй. Би 301 дугаартай дүгнэлтийг эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариуг үндэслэн гаргасан. Цын биед хамар яс зүүн талд цөмөрсөн, хуучин хугаралтай, L3 нугламын их биеийн өндөр намсаж салж шахагдсан хуучин хугаралтай баруун талын 4,6,9,10 зүүн талын 5-8 хувиргуудад хуучин хугаралтай. Зүүн талын шаант ясны дотно хашлага ясанд сэлтэрсэн хуучин хугарал, зүүн талын шагайны эргэн тойрны зөөлөн эдэд хаван гэмтлүүд нь 3 сарын өмнө үүсэх боломжтой. Цын биед учирсан гэмтэл нь өвдөлт ихтэй. Тухайн гэмтэл нь эмч болон эмнэлгийн бус нөхцөлд эдгэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн  49-50 ху/,гэрч Ц.Сын өгсөн: “...аавыг байлгаж байгаа айлтай холбогдох гэхээр холбоо барьж чадахгүй байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан. Манай аав Ц нь Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай баг, Б гэх айлд туслах малчин хийж байгаа талаараа хэлээгүй. Б гэх айлд очиход аавын 2 чихнээс цус гарсан, хөл дээрээ явж чадахгүй, баруун хөлөө чирээд бие нь хүнд байсан. Аавыг далимдуулж биеэ муу байгааг нь далимдуулж зоддог байсан гэж аав ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  55-57 ху/,шинжээч Г.Ц  дахин өгсөн: “...Би Д.Ц биед 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр үзлэг хийх явцад цээжний баруун зүүн хэсгээр тэмтэрч үзэхэд өвдөлт зовиур эмзэглэлтэй байсан мөн зүүн шагайны гадна хэсэг зөөлөн эдийн гэмтэл буюу хаван хавдартай байсан. Тухайн хүн надад үзүүлэхдээ ямар нэгэн эмнэлэгт үзүүлсэн баримт бичиггүй өөрийн биеэр үзүүлсэн болохоор гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж дүгнэлт гаргасан. Харин дараа нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэмэлтээр шинжээч томилсон тухайн тогтоолтой хамт “Мед траума” эмнэлгийн дүрс оношилгооны хариу 3 хуудас материалтай ирсэн би тухайн материалыг үндэслэж дүгнэлтээ гаргасан. Анх үзэхэд цээжний зүүн баруун хэсгээр тухайн хүн эмзэглэл зовиур ихтэй байсан болохоор 3 сарын өмнө үүссэн байх боломжтой гэмтэл гэж мэдүүлсэн. Дээрх цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй, ясны хугарал гэмтэл нь эмчилгээ, эдгэрэлт, тухайн хүний биеийн онцлогоос хамаардаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 ху/,Б.Сын яллагдагчаар өгсөн: “...би энэ хүнд одоогийн байдлаар цалин хөлс өгөөгүй байгаа учир цалингийн өгнө. Би энэ хүний бодит хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 ху/, Хохирогч биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 272 дугаартай дүгнэлт /хх-ийн 13-14 ху/, мөн Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 301 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29 ху/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Сын үйлдлийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.    

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05- ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.3. Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.3.1.Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан, 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан бол гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч Б.С нь хохирогч Д.Цын биед хамар яс зүүн талд цөмөрсөн хуучин хугаралтай, L3 нугамын их биеийн өндөр намсаж салж шахагдсан хуучин хугаралтай, баруун талын 4-6, 9, 10 зүүн талын 5-8 хавиргуудад хуучин хугаралтай, зүүн талын шаант ясны хашлага ясанд сэтэрсэн хуучин хугарал , зүүн талын шагайны эргэн тойрны зөөлөн эдэд хаван гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан байх бөгөөд энэ нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 301 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.    

Иймд шүүгдэгч Б.Сын үйлдлийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Д.Ц нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх  баримтыг /хх-ийн 98-116 ху/ гаргаж өгсөн боловч тус аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлтэнд гомдол саналгүй /хх-ийн 128 хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч Б.С нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт буюу 5171082506 тоот дансанд 4.356.800 төгрөгийг Ц С руу шилжүүлсэн байгааг дурдах нь зүйтэй байна. 
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 

Шүүгдэгч Б.С нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  
Шүүгдэгч болон хохирогч нараас хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 130 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Б.С эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь  хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сад 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.С  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэх нь зүйтэй байна.  
 
 Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.С нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Сыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өөрийгөө өмгөөлж, шүүх хуралдаанд оролцоно өмгөөлөгч авахгүй гэх хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэнг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг 36.8 дугаар зүйл, , 36.10дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  37.1 дүгээр зүйл , 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Ц овогт Бын Сыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай 
учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сад 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь торгох ялын 600.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 
4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  
5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 
6.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.    Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Сад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ОТГОНЦЭЦЭГ