Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2018/ШЦТ/224

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2018/0328/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга М.Долгоржав,

Улсын яллагч Ц.Ц,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Б, Г.Б,

Шүүгдэгч Ц.Г, Г.Г, Г.Д нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-н Д-, Б овогт Г-н Г-э, Шарнууд овогт Цогтгэрэлийн Г-э нарт холбогдох 1839004920246 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Г-э нь 2018 оны 06 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг “Нумтын хошуу” гэх газраас иргэн М.Г-ийн 1 тооны үхрийг нууцаар хууль бусаар авч 450000 төгрөгний хохирол учруулсан,

шүүгдэгч Г.Д-, Г.Г-э, Ц.Г-э нар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг “Норовын энгэр” гэх газраас иргэн У.З-гийн 1 тооны үхрийг хулгайлж 700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Г-э нь 2018 оны 06 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг “Нумтын хошуу” гэх газраас иргэн М.Г-ийн 1 тооны үхрийг хулгайлж 450000 төгрөгний хохирол учруулсан,

шүүгдэгч Г.Д-, Г.Г-э, Ц.Г-э нар нь хамтран 2018 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг “Норовын энгэр” гэх газраас иргэн У.З-гийн 1 тооны үхрийг хулгайлж 700000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч У.З-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...09 дүгээр сарын 28-ны орой манай үхэр гэрийнхээ хойд талаад бэлчээд харанхуй болж байхад гэрийн зүүн талын пүнзний зүүгээр зүүн хойно байдаг жалга руу чигтэй бэлчиж байсан. Би тэр орой нь үхрээ нэг эргүүлдэг юм уу гэж бодож байгаад больсон. 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө гэртээ байж байхад манай хоньчин хүрч ирээд манай үхэрнүүдийн хойно цагдаа нар ирчихсэн сураад явж байна гэж хэлэхээр нь яваад очиход манай хүрэн зүсмийн алаг шар нүүртэй, улсын кодтой ээмэгтэй, хоёр чих урдаасаа догол имтэй хойд хоёр хондлой дээрээ хүрээтэй зузаан тамгатай соёолон насны үнээг маань нядлаад гэдэс шийрийг нь үлдээгээд явсан байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 42 хуудас/

* Хохирогч М.Г-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сард буюу тэр үед үхэрнээсээ ухаа зүсмийн бяруун гунж алдсан. Ер нь алга болж л байдаг, тухайн үед цагдаад дуудпага өгөөгүй өөрсдөө хайж байгаад орхисон. Баруун чих урдаасаа ганзага имтэй тэмдэгтэй бяруу байсан...” гэсэн мэдүүлэг/ХХ-ийн 5 хуудас/

Гэрч Э.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Г-э гэх хүнийг танина. 2017 оны 02 дугаар сарын эхээр Хаан банкинд хамгаалагчаар гардаг байхад нь би виза уншуулж мөнгө авч чадахгүй Г-э гэх залуугаар авахуулж байсан. Тэгээд хальт таньдаг болсон.... өнөөдөр хальт таарснаа би чамаар 5 сард мах заруулсан гэж хэлсэн шүү, тэгж хэлээрэй гээд миний хажуугаар гарахаар нь би уур хүрээд зөрсөн. Ган- Эрдэнийн ярьсан худлаа...” гэсэн мэдүүлэг/ХХ-ийн 7 хуудас/

Гэрч З.М-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ манай гэр бойны хашаанд байдаг болохоор 8 сарын үеэр Г-э Зулаа гэх хүнтэй ирээд манай хүнтэй ярилцаад бойнд ажилламаар байна гэж байсан. Өнөөдөр цагдаагийн газрын үүдэнд таараад 5 сард мал зарсан гэж хэлээрэй гээд манай нөхөрт шивнээд тиймэрхүү юм яриад байх шиг байсан” гэсэн мэдүүлэг/ХХ-ийн 25 хуудас/

Гэрч Г.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ Хэрлэн сум 1-р баг банкны байрны 58-02 тоотод оршин суудаг. Би 2018 оны 02 сарын 25-ны орой 18 цагийн орчим гэртээ нөхөр болох Я.Г-, 2 хүүхдийн хамт байж байхад гаднаас М нь эх******* хүүхэдтэйгээ ирсэн. Манай гэрт М нь эх******* хүүхэдтэйгээ хамт хоносон ” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 8 хуудас/

Яллагдагчаар Г.Г-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2018 оны 06 дугаар сарын эхээр байх яг өдрийг нь мэдэхгүй байна. Би өөрийн эзэмшлийн 07-45 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ Идэрмэг багт байдаг хадам эгчийн хүүхэд Г-д бензин хүргэж өгсөн юм. Тэгээд бензин хүргэж өгчихөөд аймаг руу наашлахдаа Нумтын хошууны хажууханд явж байхад хорооны дэрсэнд хэдэн тооны үхэр хэвтэж байхаар нь зарж хэдэн төгрөг болгох санаатай өөрийн ажиллаж чадахаар жижиг биетэй ухаа зүсмийн бярууг бугуйлдаж бариад дэрсэнд нугасалж алаад газар дээр нь өвчөөд махыг нь хаа, гуяар нь болгоод машиныхаа багажинд мах, шийр, толгой, арьсыг нь ачаад гэдсийг нь жалганд хаяаад аймгийн төврүү орж ирэх замдаа аймгийн хойд талын хогон дээр толгой, шийр арьсыг нь хаяад аймаг руу шөнө 00 цагийн үед орж ирсэн. Тэгээд авч ирсэн махаа гэртээ буулгаад үзэхэд нил цус болчихсон байхаар нь зарахаасаа өнгөрсөн юм байна гэж бодоод өөрийн хэрэгцээндээ хэрэглэсэн ” гэсэн мэдүүлэг/ХХ-ийн 22 хуудас/

2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн яллагдагчаар Г.Г-ийн өгсөн:  “ Батноров сумаас машиндаа бензин хийгээд 29-ний орой 19 цагт аймгийн төв рүү хөдөлсөн. Тэгээд цаашаа явж байгаад 00 цагийн үед Дулааны энгэрийн Норов гэх уулын хажуугаар гарч явахад зам дээр хэдэн тооны үхэр хэвтэж байхаар нь хэдүүлээ энэ үхэрнээс нэг үхэр нядлаад О-т өгөх мөнгөнөөсөө урьдчилгаа мөнгөө даръя гэж хэлсэн... тэгээд үхэрнүүдийн захад нь хэвтэж байсан 4 тооны үхрээс улаан эрээн нүүртэй үнээг Г-э бид 2 олсоор бугуйлдаж бариад хойшоо хөтлөөд жалга руу оруулж хутгаар би нөгөө үхрийг нугасалж алсан. Тэгээд Д-аар хөлийг нь бариулж байгаад Г-э бид хоёр өвчиж хаа, гуяар нь болгоод гэдэс дотрыг нь ажилласан газраа хаяад, махыг нь машиныхаа багажинд хийгээд аймаг руу хөдөлсөн. Тэгээд аймгийн төвд орж ирээд Агчингийн дугуй засварын хажууханд явж байгаад эргүүлийн цагдаа зогсоож саатуулаад цагдаа дээр авч ирсэн ” гэсэн мэдүүлэг /XX-ийн 67-68 хуудас/

Яллагдагчаар Ц.Г-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ 09 сарын 29-ний орой  Батноров сумаас аймгийн төв рүү хөдөлсөн. Бэрх дамжаад Норовын энгэрээр орж ирэхэд шөнийн 00 цаг өнгөрч байсан. ...зам дагуу хэдэн үхэр таарахаар нь Г-э хэдүүлээ энэ үхэрнүүдээс нэг үхэр нухаад Отгонбаярт өгөх өрөө даръя гэж хэлсэн... Д- бид хоёрыг ятгасаар байгаад нөгөө үхэрнүүдээс нэг үхэр таслаад бугуйлдаж бариад жалганд аваачиж Г-э нугасалж алсан. Тэгээд Д-аар хөлийг нь бариулж байгаад бид хоёр үхрийн арьсыг нь өвчөөд хаа, гуяар нь болгоод машины багажинд ачсан. Тэгээд аймгийн төв рүү орж ирээд өглөө зараад гурвуулаа мөнгийг нь хувааж авна гэж тохирсон байсан ” гэсэн мэдүүлэг /XX-ийн 71-72 хуудас/

Яллагдагчаар Г.Д-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “манай дүү Ган-Эрдэнэ хэдүүлээ О урьдчилгаа 400000 төгрөг авчихсан байгаа юм чинь энэ үхэрнээс 1 үхрийг нядлаад Отгонбаярт өгөх өрөө даръя гэсэн... Тэгсэн Г-э машинаа зогсоогоод Г-этэй юм ярьж байгаад уяагаар нэг үхрийг барьж авснаа Г-э машинаас хутга авчираад нөгөө үхрээ нугаслаад алсан. Тэгсэн нөгөө хоёр үхрээ алчихаад гэдэс шийрийг нь замын урд жалганд хаяад ажилласан махаа багажинд хийгээд аймаг руу хөдөлсөн ” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 75-76 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоодож байна. Шүүгдэгч нарын хамтран бусдын малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Г-т 450.000 төгрөгийн, хохирогч У.З-д 700.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч У.З- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Г.Д-, Ц.Г-э нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хохирогч М.Г-т хохирлын 300.000 төгрөгийг шүүгдэгч Г.Г-э төлсөн тул үлдэх 150.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Г.Г-ээс гаргуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 07-45 УБҮ улсын дугаартай марк 2 автомашинийг шүүгдэгч Г.Г-э худалдаж авсан гэх боловч нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа учир тээврийн хэрэгсэлийг хууль ёсны эзэмшигчид буцаан олгож, тээврийн хэрэгсэлийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэх зүйтэй байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлуудыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.                                                                                                                                              Шүүгдэгч Боржигон овогт Г-н Д-, Боржигон овогт Г-н Г-э, Шарнууд овогт Цогтгэрэлийн Г-э нарыг хамтран бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.                                                                                                                                              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийг 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Ц.Г-ийг 440 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Г.Д-ыг 6 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.                                                                                                                                              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-т оногдуулсан 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.                                                                                                                                              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-эд оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ц.Г-эд оногдуулсан 440 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын нийтлэг үйлчилгээний газарт өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин, хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.