Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/236

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэлээр хөтлүүлж, 
Улсын яллагч: Б.
Хохирогч Ж.А
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Н.Э
Шүүгдэгч Д., Б.Б нарыг оролцуулан

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Д овогт Д Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Бийн Б нарт холбогдох 1912..................... дугаартай õýðгийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, ...... аймгийн.......сумын ....... дугаар баг, ......... эрэг гэх газарт оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Д овогт Дын Б, регистрийн дугаар: //

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, аав,эгч нарын хамт, ......... аймгийн .... сумын ...... дугаар баг, ........гэх гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д овогт Бийн Б, регистрийн дугаар: / /

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө .........аймгийн ..... сумын ....... гэх газраас хохирогч А.Агийн эзэмшлийн хязаалан насны, хээр зүсмийн морийг, О.Бын эзэмшлийн соёолон насны, хээр зүсмийн морийг тус тус хулгайлж, хохирогч нарт тус бүр 800.000 төгрөгийн хохирол учруулсан, 
2017 оны 09 дүгээр сарын эхээр ...... аймгийн ...... сумын ........ дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч О.Сын хээр алаг зүсмийн хязаалан насны адууг хулгайлж, түүнд 400.000 төгрөгийн хохирол учруулсан,
2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ......аймгийн ....... сумын ..... дугаар баг, ......... гэх газраас хохирогч Ж.Агийн 1 тооны сарлагийн үхрийг хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эрүүгийн 191200742 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...Манайх 7 настай, хээр морь, дал, цээжин бие цагаан хээр алаг гүү хоёрыг алжтөхөөрсөн. Энэ хээр алаг зүсний адуу, хээр зүсний адуу хоёр манай адуу мөн...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн үед:

Хохирогч Ж.А мэдүүлэхэдээ: “2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр би үхрээ алдсан. Анх 2013 онд Бийнхаас шүдлэн үхэр 270.000 төгрөгөөр худалдаж авсан. Манай үхэр сарлагийн үхэр болохоор манай үхэрт тогтохгүй би Н гэх айлын үхэртэй нийлүүлсэн байсан. Тэгээд 1 жил гарангийн дараа 08 дугаар сарын 17-ны өдөр Б ирээд  танай үхрийг Б аваад явчихлаа гэж хэлсэн. Би гэрт нь очоод үзтэл манай үхрийг гаргаж байсан.  Би чи юу болж байгаа юм бэ гэхэд эгчээ оюутан явах гээд мөнгөний хэрэг гараад  гаргачихлаа би танд үхрийг нь өгнө гэж хэлсэн. Би эхнэр нь нас барсан байсан тул мөнгөний хэрэг гараад тэгсэн байх айл саахалт хүн байна гэж бодоод зөвшөөрсөн. Тэрнээс хойш чи нөгөө үхрээ яасан бэ гэсэн чинь эгчээ би танд мөнгийг нь өгье гэж хэлэхээр нь би хэдэн төгрөг болсон бэ гэхэд 750.000 төгрөг болсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би за тэгвэл чи мөнгийг нь өгчих гэж хэлсэн. Тэрнээс хойш худлаа үнэн зүйл яриад жил гаран хохирол барагдуулахгүй явж байна. Дараад нь манайд А гэдэг хүнтэй ирээд би танд тугалтай үнээ өгч хохирлоо барагдуулъя гэж хэлсэн байсан тэгээд таг байхгүй болсон.  Би одоо 800.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

*Эрүүгийн 1912.......................  дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

*Хохирогч А.Агийн өгсөн: “............ гэдэг газар 2019 оны 11 дүгээр сарын 13наас 14нд шилжих шөнө адуугаа бэлчээрт гаргаад маргаааш нь буюу 14-нд адуугаа хураатал манай хонгор азаргатай адуунаас 2 хээр зүсмийн зөв талын гуяндаа шинэхэн О үсгэн тамгатай, имгүй, хязаалан үрээ алга болсон. Мөн манай адуутай хамт байсан Бын хээр зүсмийн соёолон үрээн цуг алдагдсан байсан. Тухайн үед Бийг манай адууг авчихлаа гэж би сэжиглэж байсан.  Тэгээд зах дээр мал мах шалгадаг цагдаагаар шалгуулахаар миний алдсан хязаалан үрээний толгой Б гэдэг ченжийн мах хадгалах грашнаас гараад ирсэн. Би тухайн захын цагдаатай хамт очиж адууныхаа толгойг үзээд таньсан. Б ченж Б гэдэг хүн алдсан 2 хээр үрээг махлаад махыг нь толгойтой нь хамт авчирч өгсөн байсан. Тэгээд адуугаа Бийг хулгайлсан байна гэж мэдсэн.Цагдаагаас Бийг дуудаад хэрэг үүсгэн шалгаж эхлэхэд Б манайд ирээд та адууныхаа толгойг буруу таньчихсан байна гээд хэлчих би хохирлыг чинь төлье гэж хэлсэн. Саяхан 2020 оны 01 сарын 31-ний өдөр манайд Б ирээд хоноод явахдаа адууны чинь хохирлыг 2 хуваагаад төлчихье гэхээр нь би ахиад хулгайн адуу авчраад өгчихөв гэсэн чинь болохгүй бол үхэр хүртэл өгөх юм яриад явсан. Одоог хүртэл хохирол барагдуулаагүй байна. Би алдсан хээр хязаалан үрээгээ 800.000 төгрөгөөр үнэлж байна. Тарган үрээ байсан. Би гомдолтой байна. Хулгайд алдсан малаа олж хохирлоо барагдуулаж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 ху/,
*Хохирогч А.Агийн дахин өгсөн:  “...  Би дүгнэлттэй танилцсан. Өнөөдөр дүгнэлт гаргасан Ц даргатай уулзаад яагаад хязаалан насны адууг шүдлэн гэж шинжилж үзээд дүгнэлт гаргасан талаар асуусан. Надад тайлбарлаж хэлэхдээ шүдний хувьд шүдлэн насны адууны шүд байна. Хязаалан насны адууны гаргах ёстой шүдний цогц нь гаргаагүй болохоор хязаалан гэж дүгнэлт гаргах боломжгүй гэж хэлсэн. Манай нөхөр бид хоёр олон жил мал маллан амьдарч байна. Манай адуунд байсан хээр зүсмийн гүү 2016 оны 05 дугаар сарын 20-ны орчимд унагалж одоо толгой нь олдоод байгаа хээр зүсмийн хязаалан үрээ гарсан юм. Манай нөхөр зун унагалсан гүүний унага дараа жилдээ шүд нь адууных нь өсөлт хөгжилтөөс болж тухайн насныхаа адууны гаргах ёстой шүдний цогц нь гарахгүй байх үе байдаг гэж ярьсан. Миний хувьд энэ талаар яг мэдэх зүйл байхгүй байна. Эрүүл байсан. Бтай бол Цэнхэр сумын төвөөс гарах гэж явахад манай нөхөр Т бид хоёртой таарсан. Б Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгч дуудаад байна гэрээсээ явна гэж яриад надаас Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгчтэй уулзаад адууныхаа толгойг буруу таньсан байна гэж хэлээд өгөөч гэж гуйсан. Би хохирлоо авмаар байна гэж хэлсэн. Б Т ахтай хамт гурвуулаа очоод хэсгийн төлөөлөгчид адууныхаа толгойг буруу таньсан байна гэж хэлээд өгвөл би хохирлыг нь төлнө гэж хэлсэн. Тэгээд намайг нөхөртэйгөө хамт харихаар явахад Б хэсгийн төлөөлөгчтэй уулзалгүй шууд бид хоёртой хамт мотоциклиор хойно урдаа орж явсаар байгаад манайд ирсэн. Тэгээд дахин нөгөө ярьсан яриагаа яриад хохиролд чинь адуу өгье, үхэр өгье гэж гуйгаад суугаад байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 ху/,
*Хохирогч О.Бын өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 13наас 14нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо багийн нутаг Цагаан ус гэх газраас бэлчээрт хоносон цавьдар азаргатай адуунаас манай өөрийн хээр зүсмийн соёолон насны морь, А эгчийн хязаалан насны хээр зүсмийн үрээ хоёр хулгайд алдагдсан. Адуугаа өглөө нь очиж бүртгэхэд байхгүй байсан. Урьд орой нь бүрэн байсан. Би орой болгон адуугаа бүртгэж бэлчээрт нь гаргадаг. Тэгээд адуугаа хайж аймгийн төв орж ирээд зах хариуцсан цагдаа Жтэй хамт ченжүүдээр зарагдсан мах шалгуулсан. Цагдаа Ж Б гэж эмэгтэй ченж 2 тооны гарал үүсэлгүй мах зарсан байна гэж ярьсан. Б гэх ченжийн гэрт нь очоод хашаан дотор нь орж шалгахад мах хадгалдаг агуулахаас нь А эгчийн хээр зүсмийн хязаалан насны үрээний толгой олдсон байсан. Манай адуунд А эгчийн адуунууд байдаг юм. Нэг шөнө манай хоёрынхоос нэг, нэг тооны адуу хулгайд алдагдсан. Б 2 тооны адууны мах зарсан байсан. Цагдаагаас шалгаад А эгчийн хээр зүсмийн хязаалан насны адууны арьс олдоогүй. Б болохоор зах дээр зарсан гээд ярьсан. Б ахын банди нь болохоор хээр зүсмийн адууны ширийг гэртээ үлдээсэн гэж яриад худлаа үнэн яриад өдий хүргэсэн. Сүүлдээ Б ах манайхаар ирээд толгойгоо буруу таньсан байна гээд цагдаад хэлчих. Хохирлыг чинь барагдуулна гэж ярьсан байсан. Б ах А эгч, Т ахад энэ талаар ярьсан байсан. Би А эгч, Т ахаас Б ах толгой буруу таньсан байна гэж цагдаад хэлчих гэж ярьсан яриаг нь сонссон. Би гомдолтой байна. Миний адуу хурдан удмын адуу байсан. Би Б ахаас хулгайд алдсан морио 2,500,000 төгрөгөөр даага байхад нь худалдаж авсан. Уяж уралдуулж байсан өргөмжлөл медаль нь байгаа. Би худалдаж авсан үнээр нь үнэлнэ. 2,500,000 төгрөгөөр үнэлнэ. 2017 онд хязаалан насандаа Эрдэнэбулган сумын Баяр наадамд 6-д, Булган сумын Баянбулаг багийн өдөрлөг наадамд 7-д хурдалсан. 2019 соёолон насандаа Их тамир сумын Ээжийн овоо гэх наадамд айргийн 3-т хурдалсан. Сум, аймгийн Баяр наадамд түрүүлж айрагдаагүй. Жижиг наадамд 10 дотор худалж байсан. Дааган насандаа их хурдан адуу байсан. Сургаж уралдуулж чадаагүй өнгөрсөн. Унаач хүүхдээ гэмтээчих гээд байдаг адуу болохоор нь хязаалан наснаас нь эхлэн уралдуулж эхэлсэн. Би харсан, А эгчийн адууны толгой мөн байсан. А эгчийн адууг би хариулж өгдөг болохоор сайн таньж байна. Миний адууны толгой олдоогүй. Б мах зарахдаа өөрийнхөө хээр алаг зүсмийн гүүний хуучирсан толгойг А эгчийн адууны толгойтой хамт мах худалдаж авсан ченжид өгсөн байсан. Би өөрөө морь уядаг, хүүхэд байхаасаа эхлэн мал маллан амьдарч байгаа болохоор энэ талаар хараад мэднэ. Би гомдолтой байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 ху/,
*Хохирогч О.Бын дахин өгсөн: “...Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Алдсан гэх адууныхаа уяж уралдуулж байсан талаар гаргаж өгөх баримт алга байна. Адуу алдах үед манай адууг ээжийн дүү Б маллаж байсан. Би өөрөө цагаан давааны ард үхэр оторлож явсан учраас надад утсаар хэлсэн. Нэг шөнө манайхаас хээр морь, А эгчийнхээс хээр үрээ алга болсон. Уг адуунууд манай цавьдар азаргатай адуунд байсан. Манай хээр морь адуунаас салж байгаагүй. Манай азарга морь хасдаггүй. А эгчийн манай хоёрын адууг нэг хүн хулгайлсан байх, нэг шөнө алга болсон. Орой адуу бөөгнүүлэхэд байсан, өглөө байгаагүй. Манайх адуугаа хашдаг байж байгаад манай аав О аймгийн төвд, би давааны ард зайтай отроор явсан. Хүн бүл муутай Б ах орой адуугаа хашиж чадаагүй, бөөгнүүлээд орхисон гэсэн. Гэрийнхээ гадна орой нь бөөгнүүлэхэд бүрэн байсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 ху/,
*Гэрч Б.Тын өгсөн: “...Би өөрөө Цэнхэр сумын 4-р багийн нутаг Хужиртын үзүүр гэх газар мал маллан амьдардаг манай хэдэн цөөхөн адуу Б гэх залуугийн адуунд Цагаан ус гэдэг газар байсан. Гэтэл 2019 оны 11 сарын 14ны өдөр Бын ах Б утсаар яриад танай хээр үрээ манай Бын хээр морьтой хамт алга болсон байна гэж утсаар ярьсан тэгээд тэр өдөр тэр хавиар нь хайгаад олоогүй аймаг руу ченж нараас сурсан гэтэл Б гэх ченж дээр гарал үүсэлгүй 2 адууны мах орсон талаар сонссон тэгээд очих үедээ цагдаа авч очсон гэтэл тухайн Б гэх ченж мах болон толгой шийр огт байхгүй гэсэн цагдаа граж руу ороод хоёр адууны толгой гаргаж ирсэн тэр гаргаж ирсэн хоёр толгойны нэг нь манай алдсан хээр үрээний толгой мөн байсан. Тэгэхээр нь хэн авчирч өгсөн талаар асуутал Цагаан ус гэх газар Б гэх залуу авчирч өгсөн гэж хэлсэн. Гэтэл цагдаа хоёр толгойгоо аваад цагдаа дээр оч гэсэн тэгээд л цагдаа дээр очиж гомдол гаргасан. Миний хулгайд алдсан адуу бол Улаан хээр зүсмийн зөв гуяндаа “О” үсгэн тамгатай, хязаалан насны үрээ, ямар нэгэн имгүй байсан. Намайг хээр үрээтэй талаар манай эхнэр болон манай адуу байдаг айлын Б Б нар сайн мэднэ. Би Б гэх залууг хардаж сэжиглэж байна яагаад гэвэл тэр тухайн үед хоёр адуу аймаг оруулж зарсан байсан, мөн тэр хоёр адууг худалдаж авсан ченжийнх гражнаас миний хээр үрээний толгой гарч ирсэн тийм болохооор би Б гэх хүнийг миний үрээг авсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 ху/,
*Гэрч Б.Тын дахин өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр би эхнэр Агийн хамт Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгчтэй уулзаад явсан. Тэгтэл замд Б мотоцикль уначихсан ганцаараа явж байсан. Надтай уулзаад цаашаа гэртээ харихаар явахад нэг замаар хойно урдаа ороод явсан. Бийн мотоциклийн бензин дуучихлаа гээд манайд орж ирсэн. Манайд орой болтол байж байгаад хонохоор болсон. Б ахаа би танай хоёр тооны адууны хохирлыг төлнө, та цагдаад очоод адууныхаа толгойг буруу таньсан байна гэж хэлчих, би 2 тооны адууны чинь оронд адуу өгий гэж хэлсэн. Эхнэр А бид хоёр хүнээс хулгай хийж ирээд өгчихөв гэж хэлэхэд тэгвэл үхэр өгье гэж хэлсэн. Эхнэр бид хоёр Бтай ярьж байгаад мөнгийг нь авъя гэж хэлсэн. Б төлнө гэж яриад манайхаас явсан. Одоо болтол төлөөгүй байна. Би зах хариуцсан цагдаагийн хамт Б гэж эмэгтэй чөнжийн хашаанд эхнэр Агийн хамт орсон. Б гэдэг эмэгтэй эхлээд мах аваагүй гэж хэлсэн. Цагдаа мах авсан байна гэж яриад мах хадгалдаг агуулах буюу граш руу нь орсон. Грашт нь 2 тооны хээр зүсмийн адууны толгой шалан дээр нь байсан. Би хараад өөрийнхөө хээр зүсмийн хязаалан насны адууны толгойг таньсан. Тэгээд энэ манай адууны толгой мөн байж гэж хэлэхэд Б үүнийг Б авчирч өгсөн гэж хэлсэн. Тэгээд бид нар Бийг сэжиглэж байсан нь үнэн болсон. Манай эхнэр А хүртэл таньсан. Цагдаа шалгаад Бийн хүү Баас 2 тооны адууны мах зарсан байна гэж хэлэхэд гэрт шир нь байгаа гээд хээр алаг зүсмийн адууны нэг ширхэг шир авчирч үзүүлсэн. Тэр нь бол манай адууны шир биш байсан. Би Бийн хүү Бт энэ хээр зүсмийн үрээний шир хаана байгааг асуухад хаячихсан гэж хэлсэн. Б болохоор цагдаад ярихдаа зах дээр танихгүй хүнд зарчихсан гэж хэлсэн. Тэгээд яагаад 2 тооны адуу нядласан байж хоёр арьсаа хоёуланг нь зарахгүй хээр зүсмийн адууны арьс зарсан талаар асуухад хээр алаг зүсмийн адууныхаа арьс нь  гэртээ буцаагаад аваачсан гэж худлаа яриад байсан. Бид нар анх эхлээд Бийг сэжиглэж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 ху/,
*Гэрч Б.Тын дахин өгсөн: “...Манай эхнэр А хохирогчоор оролцсон. Тэгээд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мал зүйчээр манай адууны шүдийг үзүүлж дүгнэлт гаргуулсан байна гэж эхнэрээсээ сонссон. Шүд нь шүдлэн насны адууны шүдтэй байна гэж дүгнэсэн байна. Манай хээр зүсмийн адуу хязаалан насны адуу байгаа юм. Манай адуу зун гарсан унага гэдгээрээ шүд нь насандаа шүдлэхгүй оройтож шүдэлж байж магадгүй гэж эхнэртээ хэлсэн. 2016 оны 05 дугаар сарын 20д гарчихсан байхад унагалсан хээр зүсмийн гүүнээс гарсан манай өөрийн унаган адуу байгаа юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 ху/,
*Гэрч С.Бын өгсөн: “...Би Д.Б гэх хүнийг танина өмнө Доржзодов гэх хүнээс мал авч гаргаж байх үед мал гаргалцаж өгч байсан юм тэгээд л зүс мэддэг тэрнээс биш ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. 2019 оны 11 сарын 14-ны үед намайг гэртээ байж байтал Б халамцуу хүүтэйгээ хамт ирээд манай охин руу хот руу мөнгө шилжүүлээд өгчих би маргааш нөгөөдрөөс нэг хөгшин гүүгээ янзлаад авчирч өгье гэсэн тэгэхээр нь би за тэг гээд охин руу нь 300.000 төгрөг шилжүүлж өгсөн. Тэр өдрөө би Улаанбаатар хот руу явсан маргааш намайг Улаанбаатар хотоос ирж явах үед Бийн дүү болох Б гэх эмэгтэй утсаар адууны мах өгье гэж ярихаар нь би 5500 төгрөгөөр 1кг махыг нь авья гэж хэлсэн тэгтэл энд 5800 гэж байна гэсэн тэгэхээр би асууж байгаад хэлье гэсэн тэгээд би эргэж залгаад 5800 төгрөгөөр нь авахаар болсон тэгээд манай склад дээр адууны махаа килограммлаж манай охиныг байхад өгөөд явсан байсан. Тэр үед нь би өөрөөс нь авах ёстой мөнгөө аваад үлдсэн мөнгийг нь бодоод л данс руу нь хийсэн. Нэг адуу мах нь 126кг, нөгөө адууны мах нь 191 кг болж байна гэж манай охин надад хэлсэн тэгээд л би тэр мөнгийг тооцож бодсон нийт 1.838.000 /нэг сая найман зуун гучин найман мянган/ төгрөг болсон. Адууны махтай хамт хоёр адууны толгой авсан нэг толгойны эрүүг салгасан байсан нөгөө толгой бол бүтнээрээ байсан. Манай скаладнаас хураан авсан хоёр толгой Б гэх хүний авчир зарсан адууны толгой мөн. Тэр өдөр би өөр хүнээс ямар нэгэн мал мах аваагүй яагаад гэвэл би өөрөө хотоос аймаг руу ирж явсан юм. Намайг хотоос ирчихээд маргааш нь гэртээ байж байтал цагдаатай хамт хоёр эрэгтэй эмэгтэй хүн ирсэн цагдаа Бийн өгсөн адууны толгой байна уу гэсэн гээд л гаргаж өгсөн тэр үед тэр цагдаатай хамт ирсэн нэг эрэгтэй хүн нь манай үрээний толгой мөн байна гээд байсан. Тэгээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 ху/,
*Гэрч С.Бын дахин өгсөн: “...Намайг Баас 2 тооны адууны мах, 2 тооны адууны толгой авахад манай мах хадгалдаг агуулахад өөр хүнээс авсан адууны толгой байгаагүй. Мах нь толгойтойгоо ирсэн, Б гарал үүслийнхээ бичгийг өгнө хэлсэн болохоор Баттөр гэдэг махны ченжид зарсан. Б гарал үүслийнхээ бичгийг авчирч өгөөгүй. Би байгаагүй, гэхдээ надтай Б утсаар байнга яриад манай охин Өтай уулзаад өгсөн. Би удаагүй ирээд махаа үзсэн. Б 2 тооны адууны махтай хамт толгойг нь танайд үлдээлээ шүү гэж хэлээд явсан. Маргааш өдөр нь цагдаа ирээд шалгахад Бийн авчирч өгсөн адууны толгойг үзүүлсэн. Хоёр тооны адууны махыг Баттөрд зарсан гэдгээ хэлсэн. Хоёр тооны адууны толгойг цагдаа хураагаад авч явсан. Хоёулаа хээр зүстэй, нэг толгой нь эрүүтэй, нөгөөх нь эрүүгүй байсан. Насыг мэдэхгүй байна. Би адууны шир аваагүй. Би малын арьс шир авдаг хүн биш, зөвхөн махыг нь худалдаж авч дамжуулан зардаг нь үнэн. Би аваагүй. Цагдаа Бийн зарсан адууны махтай хамт ирсэн адууны толгойг хулгайн адууны толгой байна гэж хэлээд аваад явахаар нь Бтай утсаар ярих гээд болоогүй. Би Бийг гэртээ байгаа байх гээд гэрт нь өөрийнхөө машинтай очоод хүүтэй нь уулзаад бага гэрээс нь хээр алаг зүсмийн адууны арьсыг авчирч цагдаад үзүүлсэн. Нөгөө хээр зүсмийн адууны арьс нь Бийг бага гэрт нь байгаагүй, хүү Б нь өглөө хээр зүсмийн адууны арьс нь бага гэрт хээр алаг зүсмийн адууны арьстайгаа хамт байсан гэж ярьсан. Хаана байгааг нь мэдэхгүй, аав Б мэднэ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 ху/,
*Гэрч Ж.Нын өгсөн: “...2019 оны 11 сарын дундуур Б ирээд адуу гаргалцаад өг гээд  гуйхаар нь очиход өөрийн 20 орчим тооны адууг хашсан байсан. Хүү нь нэг хээр адуу барьж өгөхөөр нь Бийн хамт гэрийнх нь гадаа нядалсан. Тэр адуу нь багцаагаар соёолон насны, үрээ морь байсан. Уг адуу тарга хүч сайтай адуу байсан. Хээр зүсмийн адуу нядалж дуусаад би ажилтай гэдгээ хэлээд явсан. Дараа нь алаг гүү нядална гэж ярьсан. Бийн саахалт айлын Д ирж адуу нядлалцана гэж ярьж байсан. Өөр мэдэх зүйл байхгүй. Б нь малаа өөрөө малладаг, хүү Б нь хотод ажил хийдэг, хөдөө байдаггүй. Би Бийн адууг нэг бүрчлэн мэдэхгүй. Нядалсан адуу нь ямар им тамгатай байсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 ху/,
*Гэрч П.Д өгсөн: “...2019 оны 12 дугаар сард шиг санагдаж байна. Б нь өглөө эрт гэрийнхээ гадаа хээр зүсмийн адуу нядалж байгаа харагдсан. Би Бийнд очиход хээр зүсмийн адуу гаргаад дуусчихсан байсан. Алаг зүсмийн гүү уяатай байсныг нядалж өгсөн. Машинаа өгөөч гэхээр нь би машинаа өөрөө жолоодоод аймаг орж эмэгтэй хүнд аваачиж өгсөн. Махаа зарахдаа толгойг нь хамт өгсөн. Махаа зараад Баянбулагаас үнээ ачаад гэртээ ирсэн. Тухайн үед Б бид хоёроос өөр хүн байгаагүй. Им, тамгагүй хээр, алаг зүсмийн гүү байсан. Нөгөөх нь хээр морь байсан байх. Би сайн мэдэхгүй.. Надтай явахдаа арьс авч яваагүй, махыг нь авч явсан. Адууны 2 толгой байсан. Б бид хоёр аймгийн захад малын арьс зараагүй. Б нь цөөн малтай, эхнэр нь нас барсан, гэртээ ганцаараа байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 ху/,
*Гэрч Ж.Бын өгсөн: “...2019 оны 11 сарын эхээр айлууд өвөлжөөндөө буугаад удаагүй байхад Б 2 адуу алдчихлаа, нэг нь манайх, нөгөө үрээ нь манай адуунд явдаг, А эгч, Т ахынх байсан гэж ярьсан. Удалгүй аймгийн төв яваад хулгайд алдсан адууныхаа толгойг оллоо гэж А эгч ярьж байсан. А цөөхөн адуутай учраас Бын адуунд адуугаа нийлүүлдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 ху/,
*Гэрч Р.Он өгсөн: “...2019 оны 11 сарын эхээр манай хүү Б утсаар яриад манай хээр зүсмийн үрээг А эгчийн үрээтэй хамт шөнө хулгайлаад явсан байна гэж ярьсан. 2 хоногийн дараа байх, А эгч аймгийн төвөөс адууныхаа толгойг олсон гэж байсан. Хундан азаргатай адуунаас эдгээр 2 тооны адуу алдагдсан. Манайх алдсан адуугаа бага насанд нь уядаг байсан. Сүүлийн нэг, хоёр жил уяагүй, медаль өргөмжлөл авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 ху/,
*Гэрч Р.Сгийн өгсөн: “...2019 оны 11 сарын 10-ны үед А, Т нар Бын адуунаас хээр зүсмийн адуугаа хулгайд алдчихлаа, манай адуутай хамт Бын соёолон насны адуу алдагдсан гэж ярьж байсан. Тэр үед Бын адуу Цагаан-Ус гэх газарт байсан гэсэн. А эгчийн адуу Бын адуунд байдаг. Дараа нь А эгч аймгийн захаас адууныхаа толгойг оллоо гэсэн. Тэр адуу нь хязаалан насны үрээ байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 ху/,
*Гэрч Д.Бөгсөн: “...2019 оны 11 дүгээр сар Б өвс муутай гээд үхрээ цагаан давааны ард отроо аваачаад ирж очин байсан. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны орой нар жаргахаас өмнө адуугаа бөөгнүүлж гэрийн ард Шанд гэх газарт бэлчээрт нь үлдээсэн. Тэр өдөр их хүйтэн байсан. Намайг адуугаа бөөгнүүлэн тоолж, гэрийнхээ гадаа авчирахад харанхуй болсон. Би хаших гэснээ болиод гайгүй байх гэж бодоод маргааш нь бүртгэхэд орой бүртгэсэн газраас яваад Хуурайгийн хаваржааны хажууд байсан. Тэгээд очиход Бын хээр үрээ, Агийн үрээ хоёр байхгүй байсан. А эгчийн үрээ нь арай бага, хязаалан насны үрээ байсан. Бынх соёолон адуу байсан. Би энэ талаар утсаар хэлэхэд А эгч аймаг явж адуугаа олно гээд явсан. Удалгүй А эгчийн үрээний толгой аймгийн захаас олдсон бөгөөд махтайгаа хамт зарагдсан байна гэж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 61-64 ху/,
*Шинжээч Ж.Цын өгсөн: “...Би тухайн үнэлгээг мөрдөгч, Л.Эрхэмбаярын тогтоолын дагуу 2 адууны толгойтой ирсэн тогтоолд заасан асуултын дагуу тухайн 2 толгойны шүдээр насыг нь тогтоосон юм. Бид нарт анх адууны насыг шүдээр нь тогтооход баримтлах зарчим байдаг юм. Жишээ нь хязаалан адуу гэдэг бол 4 настай адууг хэлдэг. Хязаалан насны адуу нь шүдлэн насны адуунаас ялгарах шинж нь \үүдэн голын хоёр шүд нь ясан шүдээр солигдож урагсан адууг хязаалан адуу гэж үзнэ. Шинжилгээнд ирүүлсэн хоёр адууны толгой буюу жижиг адууны толгойн дээд эрүүний сүүн шүднүүд ясан шүдээр солигдож ургаагүй байсан учир шүдлэн адуу байна гэж дүгнэсэн юм. Бас энэ дээр нэг зүйл байж болно. Хохирогч нь хязаалан адуу гэдгийн учир нь намар орой гарсан адуу бол шүд нь хожуу ургах асуудал байдаг. Тэр талаар хязаалан адуу байх боломжтой. Харин миний үзсэн адууны толгойны шүдний хувьд яалтачгүй шүдлэн адууны толгой байсан. Ер нь адууны шүд намар солигдож ургаж эхлээд хавар бүрэн гүйцэж ургасан байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-89 ху/,

*Б.Бын яллагдагчаар дахин өгсөн: “...Би худал мэдүүлэг өгөөгүй болохоор тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн 2 тооны адуу нь манай өөрийн өмчийн адуу байгаа юм. Тэгээд манай аав Төхөөрсөн нь үнэн. Би худал мэдүүлэг өгөөгүй. Өөрийн адуунаас 2 тооны хээр зүсмийн, хээр алаг гүү нийт 2 тооны адуу төхөөрч янзалсан үнэн. Би тэр талаар л мэдүүлэг өгсөн. Түүнээс худал мэдүүлэг өгсөн зүйл байхгүй. Өөрийн адуунаасаа авчирч гэрийн гадаа нядалсан юм. Би байхгүй байсан. Хониндоо явсан байсан. Аав Б нь өглөө намайг хониндоо явахад 2 тооны адуу нядална гэж байсан. Тэгээд орой хониноосоо ирэхэд нядалсан байсан. Яг зарахдаа бол аваагүй. Харин маргааш нь би Архангай аймгийн төв орж ирээд 3 дугаар багийн засаг дарга Пүрэвхүү гэх хүнээс гарал үүслийн бичиг авчихаад мах зарсан ченж болох Б гэх хүн рүү аваачиж өгөх гээд гэрт нь очиход гэрийн гадаа нь цагдаа нар ирээд цагдаагийн газар руу аваад явсан байсан. Тэгсэн орой нь Б ах над руу гар утсаар ярьж нөгөө гарал үүслийн бичгийг авч явсан юм. Адуунуудыг өдрийн цагаар төхөөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 117-120 ху/,

*Д.Бийн яллагдагчаар өгсөн: “...Би өмгөөлөгч Н.Э хамт мэдүүлэг өгнө. Би прокурорын тогтоолтой танилцлаа. Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2019 оны 11 дүгээр сарын 16-ны үеэр өөрийн адуунаас хээр зүсмийн, дал алаг, нас нийлсэн гүү, улаан хээр зүсмийн нас нийлсэн гүү зэрэг 2 тооны адуу нядалсан. Миний нядалсан 2 тооны адуу ямар нэгэн им тамгагүй байсан. Адуунаа нядлахдаа Ныг дуудаж хамт нядалсан. Н хээр зүсний адуунаас янзлалчихаад гэрлүүгээ явсан. Алаг зүсмийн гүүг хажуу саахалт айлын хүн болох Д хамт гаргаж янзалсан. Уг адуунуудаа янзалчихаад аймгийн төв рүү Д портер машинд ачиж ирээд малчны зах дээр ирээд зогсоход ченжүүд ирж үзээд зарах юм уу гээд байсан. Ханшийг нь асуухад 5800 төгрөг байсан, би махаа Б гэдэг ченжид зарсан. Тэгээд би гэрт нь аваачиж өгсөн. Гарал үүслийн бичгээ гэхээр нь хөдөө явчихсан байсан учраас авч чадаагүй гэдгээ хэлсэн. Маргааш нь би хүү Бтаа багийн даргаас гарал үүслийн бичиг аваад мах авсан хүнд аваачиж өг гэж хэлээд би өөрөө хужирт явсан. Тэгсэн манай хүү ченжид гарал үүсэл аваачиж өгөх гэхэд цагдаа, сэргийлэх болоод явчихсан. Тэгсэн чинь А.А хээр зүсмийн адууны толгойг хараад манай адуу гэж хэлээд байсан. Тэгсэн О.Б нь нөгөө адууны толгойг харчихаад манай адууны толгой биш байна гээд байсан. Тэгээд хужир ачаад Цэнхэр суманд ирэхэд цагдаа зогсоогоод аймаг руу авчирсан. Тэгээд аймагт ирсэн. Би ирээд А.Ад хандаж чи малаа зөв таньсан уу гэхэд манай адууны толгой мөн байна гэсэн. Тэгсэн О.Б болохоор манай адууны толгой биш байна гээд байсан. Ийм л зүйл болсон. Би хулгай хийгээгүй, миний нядалсан адуунууд нас нийлсэн адуунууд байсан. Өөрийн эзэмшилийн хүрэн зүсмийн сартай нас нийлсэн морьтой адуун дээрээ очиж адуугаа гаднаа тууж авчран адууны хашаандаа хашиж Нбаатрын хамт адуун дотроосоо хээр зүсмийн дал алаг нас нийлсэн гүү ,хээр зүсмийн нас нийлсэн морь нийт 2 тооны адууг барьсан юм.Уургаар барьж аваад мяндсан ногтоор ногтолж хашаан дотроо уясан юм. Нядлахдаа Н бид хоёр хүрэн иштэй хутгаар нядалсан юм. Би өөрийн өмчийн 15 тооны адуутай бөгөөд намайг өөрийнхөө адуунаас нядалсан гэдгийг Н, Д, Н, Чаргай нар мэднэ. Би 2019 онд 15 тооны адуу тоолуулсан бөгөөд дээрх нядадсан адуунууд нь тоонд орсон. Би урьд нь хэрэгт холбогдон шалгагдаж байсан. Намайг Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгч дуудахаар нь би яваад очсон. Яваад очиход А.А нь өөрийн нөхөртэй хамт байж байсан ба хэсгийн төлөөлөгч ажилтай болчихлоо, дараа дуудахаар ирээрэй гэхээр нь А.А, түүний нөхөр Бухаа нарын хамт Агийн гэрт ирсэн. Тэнд ганц нэг архи уусан. Тэгсэн чинь А.А О.Б нь манай адууны толгой биш гээд байгаа юм чинь чи ганцхан манай адууны хохирлыг барагдуулчихвал би өргөдлөө буцаагаад авчихъя гээд гуйгаад байсан. Би хариу дуугараагүй. А надад хандаж орыг нь өгөхдөө битгий хулгайн юм өгөөрэй, чи гэрийнхэнээсээ нуугаад л өгчих гэсэн. Би хариуд нь өнчин өрөөсөн хүүхэдтэй хүн, би хулгай хийгээгүй гэсэн. Дараа нь би Н, Н нарын хамт явж байгаад Бухаатай таараад чи одоо намайг ямар ямар адуу нядалсан гэдгийг энэ хоёр хүнээс асуу гэхэд Бухаа надад манай эхнэр өргөдөл өгөөд байна лээ, би хэрэггүй гэж хэлсэн гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 107-110 ху/,
*Хохирогч О.Сын өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын эхээр Архангай аймгийн Цэнхэр сумын Аптан-Овоо багийн нутаг Янгиртай хясаа гэх газар чөдөртэй нь бэлчээрт гаргаад дүү Вын гэрийн ойролцоо орхичихсон байсан. Гэтэл манай байдсан гүү Чын адуунд байхад нь очиж авч чадахгүй байж байгаад алдчихсан. Алдсанаас 7-8 хоногийн дараа манай дүү В араас нь хайж явсаар байгаад Б хулгайлаад Анхаа гэх залууд агтанд аваачаад зарсныг нь мэдчихсэн байсан. Б над дээр өөрөө ирээд таны адуу гэж мэдээгүй чөдөртэй алаг байдсан гүү эзэнгүй яваад байхаар нь хулгайлсан юмаа миний буруу, намайг уучлаарай цагдаад битгий мэдэгдээрэй би таны хохирлыг барагдуулна эхнэр өнгөрчихсөн өнчин хүүхдүүдтэй хэцүү байна гээд уйлаад байхаар нь цагдаад мэдэгдээгүй. Тухайн үед хязаалан байдас байсан. Тэр үеийн ханшаар 400.000 төгрөгөөр үнэлж байна. Хээр алаг зүсмийн зөв талын гуяндаа чандмань тамгатай адуу байсан. Би гомдолгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 150-151 ху/,
*Гэрч Б.Аын өгсөн: “...2017 оны 08 сарын сүүл 09 сарын эхээр би Өвөрмонгол улсын иргэн Чандмань гэдэг хүний мөнгөөр адуу худалдаж авсан. Тэгээд мөнгөө тараагаад нэгтгэж, Цэнхэр сумын гүүрний ард бөөгнүүлж байгаад том машинд ачсан. Б хээр алаг зүстэй гүүг 500.000 төгрөгөөр зарсан. Өөрөө хөтөлж ачирч өгөөд мөнгөө аваад явсан. Би мал зарсан хүмүүсээ цагдаад бүртгүүлж байсан. Удалгүй В ирж манай гүүг Б хулгайлж чамд зарсан байна гэсэн. Би үнэнээ хэлсэн. Өдрийн цагаар айл саахалтын хүнийхээ малыг авчирч өгч байна гэж бодоогүй. Уг гүү нь хээр алаг зүстэй, урд хоёр хөлөндөө тушаа, чөдрийн ором гарчихсан байсан. В нилээд хэдэн хоног чөдөртэй байлгасан гэж ярьж байсан ба шинж тэмдэг нь таарч байсан. Сүүлдээ Вын ах Сын гүү болж таарсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 152-154 ху/,
*Гэрч Б.Вын өгсөн: “...Манайх 2017 оны 09 сард Янгиртай хясаанд намаржиж байхдаа С ахын хээр алаг зүсмийн хязаалан насны байдсан гүүг гэрийнхээ ард чөдөртэй орхисон. 2 хонуулаад үзтэл чөдөр нь тасраад явсан байсан. Би хайж яваад Цийн дүү Чын адуунд орсон байсан. Очиж авна гэж бодож байтал алга болсон. Тэр хавиар сураглахад Цагаан-Усанд байдаг Б гэх залуу агтанд хээр алаг зүсмийн байдас зарсан байсан. Үүнийг сонсоод Бтай уулзахад авснаа хүлээсэн. Б манай ах Стай уулзахад уйлаад эхнэр нас барсан хэцүү байна гэж уйлаад, хохирол барагдуулаад цагдаад мэдэгдээгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 155-157 ху/,
*Гэрч Б.Чын өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын эхээр манайх Янгиртай хясаанд намаржиж байхад өдрийн цагаар чөдөртэй хээр алаг зүстэй хязаалан насны байдсан гүү байхаар нь чөдрийг нь аваад тавьчихсан. Чөдөр нь бага зэрэг хөлийг нь холгосон байсан. Би баглаатай явж байхаар гэж бодоод чөдрийг нь авсан. Тэр өдрөө урагшаа Тамирын гол явсан. Маргааш нь Вын алаг зүсмийн байдсан гүү чөдөртэй байхаар нь чөдөрийг нь аваад тавьчихлаа, танайх юм уу гэж асуусан. В ах, манай гүү гэж хэлээд адуугаараа орсон байх гэж байсан. Уг гүү манай адуунд нийлээгүй, харин чөдөртэй байхдаа манай адууны захад байсан. Би чөдрөөс нь салгасан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 161-163 ху/,
*Гэрч П.Д өгсөн: “...Бийг хүрэн байдсан гүү авсан талаар мэдэхгүй. 2017 оны 09 дүгээр сард Бтай саахалт нутаглаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 164-165 ху/,
*Гэрч Ё.Цийн өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын эхээр манайхыг янгиртай хясаанд намаржиж байхад манай доод талын өлөнд хээр алаг зүстэй нэг тооны хязаалан насны байдсан гүү сул явж байсан. Манайх гүүгээ бариад адуу гэрийн гадаа байсан. Орой гүүгээ тавиад, адуугаа гаргахад манай адуутай нийлсэн байж байгаад хойшоо засмал замын ард руу гарсан. Маргааш нь манайх Өндөр хөтөлын шороон замтай газраас адуугаа хураахад хээр алаг зүсмийн байдсан гүү нь манай адуунаас алга болсон байсан. Үүнээс хойш 3 хоногийн дараа С ах ирж сураад явахаар нь хэлсэн. Удаагүй Цагаан-Усны Б гэх залуу зарчихсан байна гэж В ярьж байсан. Тэр өглөө адуугаа хураахад өөр айлын адуу байгаагүй, дамжаад явчихаар адуу байгаагүй. Намар байсан болохоор айлын азарга хураана гэж байхгүй, шөнө алга болсон байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 166-168 ху/,
*Д.Бийн яллагдагчаар өгсөн: “...Би О.Сын адуун дотроос нь аваагүй. Харин айл айлын адуугаар яваад байхаар нь барьж аваад хүнд өгсөн үнэн. Би мал хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй. Харин алдуул мал завшсан үнэн. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Би мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2017 оны 09 сарын үеэр миний нутгалдаг нутаг буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сум 3 дугаар баг Цагаан ус гэх газар Ч гэх хүн тухайн хээр алаг зүсмийн шүдлэн байдас чөдөртэй явахаар нь чөдрийг нь ногттой нь хамт аваад сул тавьсан гэсэн. Тэгээд тухайн хээр алаг зүсмийн адуу манай нутгаар айл айлын адуугаар10 гаран хоносон тэгэхээр нь би барьж аваад Анхаа гэх хүнд 400.000 төгрөгөөр зарсан, юм. Ийм л зүйл болсон. Архи ууцан явж байгаад түүнийхээ халуунд тухайн 1 тооны хээр алаг зүсмийн адууг хүнд зарсан. Зарсан үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би тухайн 1 тооны адууг Анхаа гэх хүнд зарахдаа Архангай аймгийн Эрдэнэбулган сум 3 дугаар баг Цагаан ус гэх газар ганцаараа явж байхаар нь наанаас нь морьтой очоод уураглаад барьж авсан юм. Өөрийн өмчийн хүрэн зүсмийн хязаалан насны морьтой явсан. Одоо тухайн морь байхгүй. 2019 оны өвөл идэш идэхдээ тухайн хүрэн зүсмийн морио идчихсэн юм. Тухайн үед гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан модон уурга одоо байхгүй. Хугараад дуусчихсан. Би тухайн үед мэдээгүй байсан. О.Ст би өөрөө таны нэг тооны адууг хүнд зарчихсан шүү гэж хэлээд уучлалт гуйсан юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 176-180 ху/,
*Хохирогч Ж.Агийн өгсөн: “...Намайг 2014 оны 08 дугаар сарын 17-ны орой бүрэнхий болж байхад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан-Ус гэх газар гэртээ байхад манай хажуу саахалт айлын Б гэдэг залуу манайд ирээд Нын үхрээс Б үхэр зарахаар туугаад гэр рүүгээ авч явсан талаар надад хэлсэн. Би Баас тодруулж асуухад Нын эхнэр Дтэгж ярьж байна лээ гэж хэлсэн. Би Друу утсаар залгаад асуухад Б манай үхэрт байсан танай хар сарлагийн эр үхрийг зарж борлуулна гээд мотоцикльтой гэр рүүгээ туугаад явлаа, танд хэлээгүй юу гэж надад хэлсэн. Би хүү Бат-Эрдэнийн хамт мотоцикльтой Цагаан ус гэх газар байх саахалт айл Бийн гэрт бүрэнхий болсон хойно очиход Бийн гэрийн гадаа 3 мотоциклийн гэрэл тал, талаас нь тусгаад Д, А, Б өөрөө, хүү Б нар манай хар зүсмийн сарлагийн эр үхрийг гаргаж байсан. Би Бийг дуудаад гэрт нь орж уулзаад яагаад манай үхрийг гаргаж байгаа юм гэж асуухад Б уучлаарай эгчээ би оронд нь үхэр өгье гэж хэлээд бид хоёр тохиролцсон. Тэр явдлаас хойш Б орныхоо үхрийг өгөөгүй өдийг хүргэсэн. Тухайн үед манай хулгайд алдсан үхэр байсан айл болох Нын эхнэр Днь одоо бурхан болсон Н л байгаа. Дараа нь 2014 оны өвөл би Бтай таараад үхрээ авъя гэж хэлэхэд тэр үхэр чинь 600.000 төгрөг болсон би бэлэн мөнгийг нь удахгүй өгнө гэж хэлээд одоог болтол өгөөгүй. Би тэр үхрийг 2013 оны 04 дүгээр сард 270.000 төгрөгөөр Баас бэлэн мөнгөөр нь хар зүсмийн, сарлагийн шүдлэн, эр үхэр худалдаж авч байсан манай эзэмшлийн үхэр. Манайх Монголын үхэртэй байсан болохоор Нын үхэртэй хамт бэлчдэг байсан юм. Нын үхэрт байсан манай хар зүсмийн, сарлагийн хязаалан, эр үхрийг Б, Д, А, Бийн хүү Б нар гаргаж байсан. Би тухайн үед Нын эхнэр Доос утсаар залгаж асуухад Б танай үхрийг зарж, борлуулна гэж хэлээд мотоцикльтой гэр рүүгээ туугаад явлаа гэж надад хэлсэн. Би сарлагийн хязаалан, эр үхрээ 1.500.000 төгрөгөөр үнэлж байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 198-199 ху/,
*Гэрч Ё.Бөгсөн: “...Би Бийг мэднэ нэг нутгийн хүмүүс байгаа юм. Өөр ямар нэгэн харилцаа байхгүй. Би 2014 оны 08 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэр Цагаан ус гэх газар байх Н гэдэг айлд орой бүрэнхий болж байхад очсон. Тэдний гэрийн гадаа байхад Нын талийгаач эхнэр Дчи Ч ахынд очоод танай үхрийг Б аваад явчихлаа гээд хэлээдэх гэж надад хэлсэн. Би Нынхаас мордоод Цагаан усанд байх Ч ахын гэрт очиход эхнэр А, хүүтэйгээ хамт байсан. Би Дын хэлснийг А эгчид хэлэхэд очиж үзнэ гээд хүүтэйгээ мотоцикльтой явсан. Өөр зүйл сайн мэдэхгүй. Би Нын гэрт нь ороогүй гэрийнх нь гадаа Нын талийгаач эхнэр Д таараад Днамайг Ч ахынх руу явуулсан. А манай нутгийн хүн байгаа юм. Айл саахалт байдаг. Өөр ямар нэгэн харилцаа байхгүй. Би Бийн гэрт очоогүй, шууд харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 200-202 ху/,
*Гэрч С.Ч өгсөн: “...Манайх 2013 оны 04 дүгээр сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг Өвөр улаан чулуу гэх газар гэртээ байхад Бийн дүү, хүргэн Дтэй хамт ирээд мөнгөний хэрэг байна шүдлэн адуу авах уу гэж асуухаар нь эхнэр бид хоёр адуу авахгүй үхэр авъя гэж хэлээд явуулсан. Удалгүй Б, дүү, хүргэн дүү Д хамт гурвуулаа манай гэрт ирээд шүдлэн үхэр худалдаж ав гэж тохиролцоод манай хажуу айл Нын үхэрт явдаг сар зүсмийн, сарлагийн ногооны шүдлэн үхэр зааж өгөөд манайх 270.000 төгрөг Бт өгсөн. Тэгээд Баас 270.000 төгрөгөөр ногооны шүдлэн үхэр худалдаж авч байсан. Тэр үхэр нь Нын үхэртэй явдаг байсан. Би 2014 оны 08 дугаар сард Улаанбаатар хот ажлаар явсан байсан. Тэгээд удалгүй 08 дугаар сарын сүүлээр хөдөө гэртээ ирэхэд манай эхнэр А Баас худалдаж авсан Нын үхэрт байсан манай хар зүсмийн хязаалан үхрийг Б өөрөө манайд хэлэлгүй аваад зарж, борлуулаад надад баригдаад оронд нь өөр үхэр өгье гэж хэлсэн талаар надад хэлсэн. Тухайн үед манай эхнэр Бийг манай үхрийг гэрийнхээ гадаа гаргаж байхад нь өөрөө очиж уулзсан юм шиг байна лээ. Манай эхнэр А, Б, Бийн дүү, Д нар байсан. Хар зүсмийн, шүдлэн, сарлагийн эр үхэр байсан. Б нь манай үхрийг 2014 онд эхнэр бид хоёроос нууцаар авч гаргаж борлуулаад манай эхнэрт баригдсаныхаа дараа орны үхэр, орны мөнгийг нь өгнө гэж хэлээд одоог болтол өгөхгүй байгаа. Мөн асуухаар одоохондоо өгөх юм алга удахгүй өгнө гэж хэлдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 209-211 ху/,
*Гэрч С.Агийн өгсөн: “...Би 2014 оны 8 дугаар сарын хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна үдэш болж байхад Эрдэнэбулган сумын 3-р баг Цагаан ус гэх газар Бийн гэрт очсон. Мотоциклийн гэрэл тусгахад үхэр гаргаж байсан, би тусласан. Үхэр янзалж байхад А хүүтэйгээ хамт ирээд Бийг уулзаадахъя гээд гэрлүү нь орсон. Би янзлалцаж дуусаад гэрлүүгээ явсан. Янзалсан үхэр нь хар зүсмийн сарлагийн үхэр байсан. Б Д нар байсан. Тэр үед гадаа нь хоёр морь уяатай байсан, хоёр мотоциклийн гэрэл тусгаад янзалж байсан. Б голдуу мотоцикльтой малдаа явдаг. Хэний үхэр байсныг мэдэхгүй. Сүүлд Чулуун-Эрдэнэ ярихдаа А бид хоёр Баас худалдаж авсан үхрээ Нын үхэртэй хамт явуулдаг байсан. Тэр үхрийг Б хэлэлгүйгээр гаргаад янзалсан байсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 212-213 ху/,
*Гэрч Ж.Нын өгсөн: “...Тухайн үед манай ойролцоо зусдаг Агийн үхэртэй манай үхэр хамт явдаг байсан. 2019 оны 08 дугаар сард Б манай үхрээс нэг үхэр авч явсан байсан. Би тухайн үед байхгүй байсан болохоор сайн мэдэхгүй байна. Б үхрийг өөрөө авч явсан гэж дараа нь ярьж байсан. Тухайн үхрээ гэрийнхээ гадаа гаргаад зарсан гэж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 214-215 ху/, 
**Гэрч П.Д өгсөн: “...Манайх 2019 оны 08 сард Цагаан-Усанд байхад Б үхэр гаргаж зарж байна гэж дуулдсан. Өөрийнхөө үхрийг гаргаад зарсан гэж байсан. Би өөр зүйл сайн мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 216-217 ху/, 
Д.Бийн яллагдагчаар өгсөн: “...Би хулгайн гэмт хэрэг үйлдээгүй. Гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлсэн учраас мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 234-237 ху/, 
Д.Бийн яллагдагчаар өгсөн: “...би тухайн үед хятад улсад үйлдвэрлэгдсэн улбар шар өнгийн мустанг-5 маркийн мотоцизль унаж явсан. Тухайн мотоцикль миний эзэмшлийн мотоцикль бөгөөд 2013 оны хавар хуучин унаж байсан мотоциклийг нэг хониор худалдан авч байсан. Одоо тэр мотоцикль надад байгаа, бараг асахгүй их муудсан байгаа...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 209-211 ху/, 

*Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-08 ху/,
*Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ж.Чн илтгэх хуудас, гэрэл зургууд /хх-ийн 07-09 ху/,
*Хохирогч О.Бын хулгайд алдсан гэх 1 тооны адууны зах зээлийн үнэлгээг тогтоосон мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 62 дугаартай дүгнэлт /хх-ийн 67 ху/,
*Хохирогч Агийн хулгайд алдсан гэх 1 тооны адууны зах зээлийн үнэлгээг тогтоосон мэргэшсэн үнэлгээчин Э.Д 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 269 дугаартай дүгнэлт /хх-ийн 73 ху/, 
*Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, мал зүйч Ж.Цын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай малын нас, хүйсийг тогтоосон дүгнэлт /хх-ийн 78 ху/,
*Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 941, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 550 дугаартай тодорхойлолтууд /хх-ийн 121-122 ху/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 128-129 ху/, 
*Д.Б, Б.Б нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 137-138 ху/,
*Хохирогч О.Сын хулгайд алдсан гэх 1 тооны адууны зах зээлийн үнэлгээг тогтоосон мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 122 дугаартай дүгнэлт /хх-ийн 170 ху/,
*Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 183-187 ху/,
*Хохирогч Агийн хулгайд алдагдсан гэх 1 тооны сарлагийн үхрийн зах зээлийн үнэлгээг тогтоосон мэргэшсэн үнэлгээчин Э.Д 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 509 дугаартай дүгнэлт /хх-ийн 219 ху/,
*Архангай аймаг дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 239 ху/,
*Хятад улсад үйлдвэрлэгдсэн Мустанг-5 маркийн мотоциклийн зах зээлийн үнэлгээг тогтоосон мэргэшсэн үнэлгээчин Э.Бын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 32 дугаартай дүгнэлт /2-ийн хх-ийн 217 ху/,
*Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл /2-ийн хх-ийн 220-223 хуу/
* Хохирогч Ж.Агийн хулгайд алдсан гэх 1 тооны сарлагийн шүдлэн насны үхрийн зах зээлийн үнэлгээг тогтоосон мэргэшсэн үнэлгээчин Э.Бын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 33 дугаартай дүгнэлт /2-ийн хх-ийн 228 ху/, 
* Хохирогч Ж.Агийн хулгайд алдсан гэх 1 тооны сарлагийн шүдлэн насны үхрийн зах зээлийн үнэлгээг тогтоосон мэргэшсэн үнэлгээчин Э.Бын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 33 дугаартай дүгнэлт /3-ийн хх-ийн 27-28 ху/, 

*Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 241-242 ху, 2-ийн хх-ийн 231-236 ху/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Б, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө .... аймгийн ..... сумын ..... гэх газраас хохирогч А.Агийн эзэмшлийн хязаалан насны, хээр зүсмийн морийг, хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учирсан, хохирогч О.Бын эзэмшлийн 1 тооны /соёолон насны, хээр зүсмийн/ адууг хулгайлж,  800.000 төгрөгийн хохирол учирсан 2017 оны 09 дүгээр сарын эхээр ...... аймгийн ......... сумын ....... дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч О.Сын хээр алаг зүсмийн хязаалан насны адууг хулгайлж, түүнд 400.000 төгрөгийн хохирол учирсан, 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ....аймгийн ....... сумын ........ дугаар баг, ........ гэх газраас хохирогч Ж.Агийн 1 тооны сарлагийн үхрийг хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учирсан, мөн шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эрүүгийн 191200742 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...Манайх 7 настай, хээр морь, дал, цээжин бие цагаан хээр алаг гүү хоёрыг алж төхөөрсөн. Энэ хээр алаг зүсний адуу, хээр зүсний адуу хоёр манай адуу мөн...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

Эрүүгийн 1912......... дугаартай хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэлж, дүгнэлээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар, эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө ..... аймгийн .....сумын ........ гэх газраас хохирогч А.Агийн эзэмшлийн хязаалан насны, хээр зүсмийн морийг, хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч О.Бын эзэмшлийн 1 тооны /соёолон насны, хээр зүсмийн/ адууг хулгайлж,  800.000 төгрөгийн хохирол учруулсан 2017 оны 09 дүгээр сарын эхээр .... аймгийн ....... сумын ...... дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч О.Сын хээр алаг зүсмийн хязаалан насны адууг хулгайлж, түүнд 400.000 төгрөгийн хохирол учруулсан, 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ...... аймгийн ...... сумын ........ дугаар баг, ......... гэх газраас хохирогч Ж.Агийн 1 тооны сарлагийн үхрийг хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан, гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч А.Агийн өгсөн: “... гэдэг газар 2019 оны 11 дүгээр сарын 13 наас14нд шилжих шөнө адуугаа бэлчээрт гаргаад маргаааш нь буюу 14-нд адуугаа хураатал манай хонгор азаргатай адуунаас 2 хээр зүсмийн зөв талын гуяндаа шинэхэн О үсгэн тамгатай, имгүй, хязаалан үрээ алга болсон. Мөн манай адуутай хамт байсан Бын хээр зүсмийн соёолон үрээ цуг алдагдсан байсан. Тухайн үед Бийг манай адууг авчихлаа гэж би сэжиглэж байсан.  Тэгээд зах дээр мал мах шалгадаг цагдаагаар шалгуулахаар миний алдсан хязаалан үрээний толгой Б гэдэг ченжийн мах хадгалах грашнаас гараад ирсэн. Би тухайн захын цагдаатай хамт очиж адууныхаа толгойг үзээд таньсан. Б ченж Б гэдэг хүн алдсан 2 хээр үрээг махлаад махыг нь толгойтой нь хамт авчирч өгсөн байсан. Тэгээд адуугаа Бийг хулгайлсан байна гэж мэдсэн.Цагдаагаас Бийг дуудаад хэрэг үүсгэн шалгаж эхлэхэд Б манайд ирээд та адууныхаа толгойг буруу таньчихсан байна гээд хэлчих би хохирлыг чинь төлье гэж хэлсэн. Одоог хүртэл хохирол барагдуулаагүй байна. Би алдсан хээр хязаалан үрээгээ 800.000 төгрөгөөр үнэлж байна. Тарган үрээ байсан. Би гомдолтой байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 12 ху/, Гэрч Б.Тын өгсөн: “...Би өөрөө Цэнхэр сумын 4-р багийн нутаг Хужиртын үзүүр гэх газар мал маллан амьдардаг манай хэдэн цөөхөн адуу Б гэх залуугийн адуунд Цагаан ус гэдэг газар байсан. Гэтэл 2019 оны 11 сарын 14 өдөр Бын ах Б утсаар яриад танай хээр үрээ манай Бын хээр морьтой хамт алга болсон байна гэж утсаар ярьсан тэгээд тэр өдөр тэр хавиар нь хайгаад олоогүй аймаг руу ченж нараас сурсан гэтэл Б гэх ченж дээр гарал үүсэлгүй 2 адууны мах орсон талаар сонссон тэгээд очих үедээ цагдаа авч очсон гэтэл тухайн Б гэх ченж мах болон толгой шийр огт байхгүй гэсэн цагдаа граж руу ороод хоёр адууны толгой гаргаж ирсэн тэр гаргаж ирсэн хоёр толгойны нэг нь манай алдсан хээр үрээний толгой мөн байсан. Тэгэхээр нь хэн авчирч өгсөн талаар асуутал Цагаан ус гэх газар Б гэх залуу авчирч өгсөн гэж хэлсэн. Гэтэл цагдаа хоёр толгойгоо аваад цагдаа дээр оч гэсэн тэгээд л цагдаа дээр очиж гомдол гаргасан. Миний хулгайд алдсан адуу бол Улаан хээр зүсмийн зөв гуяндаа “О” үсгэн тамгатай, хязаалан насны үрээ, ямар нэгэн имгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 ху/,
Хохирогч О.Бын өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 13наас 14нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо багийн нутаг Цагаан ус гэх газраас бэлчээрт хоносон цавьдар азаргатай адуунаас манай өөрийн хээр зүсмийн соёолон насны морь, А эгчийн хязаалан насны хээр зүсмийн үрээ хоёр хулгайд алдагдсан. Адуугаа өглөө нь очиж бүртгэхэд байхгүй байсан. Урьд орой нь бүрэн байсан. Би орой болгон адуугаа бүртгэж бэлчээр нь гаргадаг. Тэгээд адуугаа хайж аймгийн төв орж ирээд зах хариуцсан цагдаа Жтэй хамт ченжүүдээр зарагдсан мах шалгуулсан. Цагдаа Ж Б гэж эмэгтэй ченж 2 тооны гарал үүсэлгүй мах зарсан байна гэж ярьсан. Б гэх ченжийн гэрт нь очоод хашаан дотор нь орж шалгахад мах хадгалдаг агуулахаас нь А эгчийн хээр зүсмийн хязаалан насны үрээний толгой олдсон байсан. Манай адуунд А эгчийн адуунууд байдаг юм. Нэг шөнө манай хоёрынхоос нэг, нэг тооны адуу хулгайд алдагдсан. Б 2 тооны адууны мах зарсан байсан. Цагдаагаас шалгаад А эгчийн хээр зүсмийн хязаалан насны адууны арьс олдоогүй. Б болохоор зах дээр зарсан гээд ярьсан. Б ахын банди нь болохоор хээр зүсмийн адууны ширийг гэртээ үлдээсэн гэж яриад худлаа үнэн яриад өдий хүргэсэн. Сүүлдээ Б ах манайхаар ирээд толгойгоо буруу таньсан байна гээд цагдаад хэлчих. Хохирлыг чинь барагдуулна гэж ярьсан байсан. Б ах А эгч, Т ахад энэ талаар ярьсан байсан. Би А эгч, Т ахаас Б ах толгой буруу таньсан байна гэж цагдаад хэлчих гэж ярьсан яриаг нь сонссон. Би гомдолтой байна. А эгчийн адууны толгой мөн байсан. А эгчийн адууг би хариулж өгдөг болохоор сайн таньж байна. Миний адууны толгой олдоогүй. Б мах зарахдаа өөрийнхөө хээр алаг зүсмийн гүүний хуучирсан толгойг А эгчийн адууны толгойтой хамт мах худалдаж авсан ченжид өгсөн байсан. Би өөрөө морь уядаг, хүүхэд байхаасаа эхлэн мал маллан амьдарч байгаа болохоор энэ талаар хараад мэднэ. Би гомдолтой байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 ху/,Хохирогч О.Бын дахин өгсөн: “...Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Алдсан гэх адууныхаа уяж уралдуулж байсан талаар гаргаж өгөх баримт алга байна. Адуу алдах үед манай адууг ээжийн дүү Б маллаж байсан. Би өөрөө цагаан давааны ард үхэр оторлож явсан учраас надад утсаар хэлсэн. Нэг шөнө манайхаас хээр морь, А эгчийнхээс хээр үрээ алга болсон. Уг адуунууд манай цавьдар азаргатай адуунд байсан. Манай хээр морь адуунаас салж байгаагүй. Манай азарга морь хасдаггүй. А эгчийн манай хоёрын адууг нэг хүн хулгайлсан байх, нэг шөнө алга болсон. Орой адуу бөөгнүүлэхэд байсан, өглөө байгаагүй. Манайх адуугаа хашдаг байж байгаад манай аав О аймгийн төвд, би давааны ард зайтай отроор явсан. Хүн бүл муутай Б ах орой адуугаа хашиж чадаагүй, бөөгнүүлээд орхисон гэсэн. Гэрийнхээ гадна орой нь бөөгнүүлэхэд бүрэн байсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 ху/, Гэрч С.Бын өгсөн: “...Би Д.Б гэх хүнийг танина.  2019 оны 11 сарын 14-ны үед намайг гэртээ байж байтал Б халамцуу хүүтэйгээ хамт ирээд манай охин руу хот руу мөнгө шилжүүлээд өгчих би маргааш нөгөөдрөөс нэг хөгшин гүүгээ янзлаад авчирч өгье гэсэн тэгэхээр нь би за тэг гээд охин руу нь 300.000 төгрөг шилжүүлж өгсөн. Тэр өдрөө би Улаанбаатар хотруу явсан маргааш намайг Улаанбаатар хотоос ирж явах үед Бийн дүү болох Б гэх эмэгтэй утсаар адууны мах өгье гэж ярихаар нь би 5500 төгрөгөөр 1кг махыг нь авья гэж хэлсэн тэгтэл энд 5800 гэж байна гэсэн тэгэхээр би асууж байгаад хэлье гэсэн тэгээд би эргэж залгаад 5800 төгрөгөөр нь авахаар болсон тэгээд манай склад дээр адууны махаа манай охиныг байхад өгөөд явсан байсан. Нэг адуу мах нь 126кг, нөгөө адууны мах нь 191 кг болж байна гэж манай охин надад хэлсэн тэгээд л би тэр мөнгийг тооцож бодсон нийт 1.838.000 /нэг сая найман зуун гучин найман мянган/ төгрөг болсон. Адууны махтай хамт хоёр адууны толгой авсан нэг толгойны эрүүг салгасан байсан нөгөө толгой бол бүтнээрээ байсан. Намайг хотоос ирчихээд маргааш нь гэртээ байж байтал цагдаатай хамт хоёр эрэгтэй эмэгтэй хүн ирсэн цагдаа Бийн өгсөн адууны толгой байна уу гэсэн гээд л гаргаж өгсөн тэр үед тэр цагдаатай хамт ирсэн нэг эрэгтэй хүн нь манай үрээний толгой мөн байна гээд байсан. Тэгээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 ху/,Гэрч Ж.Нын өгсөн: “...2019 оны 11 сарын дундуур Б ирээд адуу гаргалцаад өг гуйхаар нь очиход өөрийн 20 орчим тооны адууг хашсан байсан. Хүү нь нэг хээр адуу барьж өгөхөөр нь Бийн хамт гэрийнх нь гадаа нядалсан. Тэр адуу нь багцаагаар соёолон насны, үрээ морь байсан. Уг адуу тарга хүч сайтай адуу байсан. Хээр зүсмийн адуу нядалж дуусаад би ажилтай гэдгээ хэлээд явсан. Дараа нь алаг гүү нядална гэж ярьсан. Бийн саахалт айлын Д ирж адуу нядлалцана гэж ярьж байсан.. Нядалсан адуу нь ямар им тамгатай байсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 ху/, Гэрч П.Д өгсөн: “...2019 оны 12 дугаар сард шиг санагдаж байна. Б нь өглөө эрт гэрийнхээ гадаа хээр зүсмийн адуу нядалж байгаа харагдсан. Би Бийнд очиход хээр зүсмийн адуу гаргаад дуусчихсан байсан. Алаг зүсмийн гүү уяатай байсныг нядалж өгсөн. Машинаа өгөөч гэхээр нь би машинаа өөрөө жолоодоод аймаг орж эмэгтэй хүнд аваачиж өгсөн. Махаа зарахдаа толгойг нь хамт өгсөн. Махаа зараад Баянбулагаас үнээ ачаад гэртээ ирсэн. Тухайн үед Б бид хоёроос өөр хүн байгаагүй. Им, тамгагүй хээр, алаг зүсмийн гүү байсан. Нөгөөх нь хээр морь байсан байх. Би сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 ху/Гэрч Ж.Бын өгсөн: “...2019 оны 11 сарын эхээр айлууд өвөлжөөндөө буугаад удаагүй байхад Б 2 адуу алдчихлаа, нэг нь манайх, нөгөө үрээ нь манай адуунд явдаг, А эгч, Т ахынх байсан гэж ярьсан. Удалгүй аймгийн төв яваад хулгайд алдсан адууныхаа толгойг оллоо гэж А эгч ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 ху/,гэрч Р.Он өгсөн: “...2019 оны 11 сарын эхээр манай хүү Б утсаар яриад манай хээр зүсмийн үрээг А эгчийн үрээтэй хамт шөнө хулгайлаад явсан байна гэж ярьсан. 2 хоногийн дараа байх, А эгч аймгийн төвөөс адууныхаа толгойг олсон гэж байсан. Хундан азаргатай адуунаас эдгээр 2 тооны адуу алдагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 ху/,гэрч Р.Сгийн өгсөн: “...2019 оны 11 сарын 10-ны үед А, Т нар Бын адуунаас хээр зүсмийн адуугаа хулгайд алдчихлаа, манай адуутай хамт Бын соёолон насны адуу алдагдсан гэж ярьж байсан. Тэр үед Бын адуу Цагаан-Ус гэх газарт байсан гэсэн. А эгчийн адуу Бын адуунд байдаг. Дараа нь А эгч аймгийн адууныхаа толгойг оллоо гэсэн. Тэр адуу нь хязаалан насны үрээ байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 ху/,гэрч Д.Бөгсөн: “...2019 оны 11 дүгээр сар Б өвс муутай гээд үхрээ цагаан давааны ард отроо аваачаад ирж очин байсан. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны орой нар жаргахаас өмнө адуугаа бөөгнүүлж гэрийн ард Шанд гэх газарт бэлчээрт нь үлдээсэн. Тэгээд очиход Бын хээр үрээ, Агийн үрээ хоёр байхгүй байсан. А эгчийн үрээ нь арай бага, хязаалан насны үрээ байсан. Бынх соёолон адуу байсан. Би энэ талаар утсаар хэлэхэд А эгч аймаг явж адуугаа олно гээд явсан. Удалгүй А эгчийн үрээний толгой аймгийн захаас олдсон бөгөөд махтайгаа хамт зарагдсан байна гэж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 61-64 ху/, Хохирогч О.Сын өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын эхээр Архангай аймгийн Цэнхэр сумын Аптан-Овоо багийн нутаг Янгиртай хясаа гэх газар чөдөртэй нь бэлчээрт гаргаад дүү Вын гэрийн ойролцоо орхичихсон байсан. Гэтэл манай байдсан гүү Чын адуунд байхад нь очиж авч чадахгүй байж байгаад алдчихсан. Алдсанаас 7-8 хоногийн дараа манай дүү В араас нь хайж явсаар байгаад Б хулгайлаад А гэх залууд агтанд аваачаад зарсныг нь мэдчихсэн байсан. Тэр үеийн ханшаар 400.000 төгрөгөөр үнэлж байна. Хээр алаг зүсмийн зөв талын гуяндаа чандмань тамгатай адуу байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 150-151 ху/, гэрч Б.Аын өгсөн: “...Б хээр алаг зүстэй гүүг 500.000 төгрөгөөр зарсан. Өөрөө хөтөлж ачирч өгөөд мөнгөө аваад явсан. Би мал зарсан хүмүүсээ цагдаад бүртгүүлж байсан. Удалгүй В ирж манай гүүг Б хулгайлж чамд зарсан байна гэсэн. Би үнэнээ хэлсэн. В нилээд хэдэн хоног чөдөртэй байлгасан гэж ярьж байсан ба шинж тэмдэг нь таарч байсан. Сүүлдээ Вын ах Сын гүү болж таарсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 152-154 ху/, гэрч Б.Вын өгсөн: “...Манайх 2017 оны 09 сард Янгиртай хясаанд намаржиж байхдаа С ахын хээр алаг зүсмийн хязаалан насны байдсан гүүг гэрийнхээ ард чөдөртэй орхисон. 2 хонуулаад үзтэл чөдөр нь тасраад явсан байсан. Тэр хавиар сураглахад Цагаан-Усанд байдаг Б гэх залуу агтанд хээр алаг зүсмийн байдас зарсан байсан. Үүнийг сонсоод Бтай уулзахад авснаа хүлээсэн. Б манай ах Стай уулзахад уйлаад эхнэр нас барсан хэцүү байна гэж уйлаад, хохирол барагдуулаад цагдаад мэдэгдээгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 155-157 ху/,Гэрч Б.Чын өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын эхээр манайх Янгиртай хясаанд намаржиж байхад өдрийн цагаар чөдөртэй хээр алаг зүстэй хязаалан насны байдсан гүү байхаар нь чөдрийг нь аваад тавьчихсан. Чөдөр нь бага зэрэг хөлийг нь холгосон байсан. Би баглаатай явж байхаар гэж бодоод чөдрийг нь авсан. Тэр өдрөө урагшаа Тамирын гол явсан. Маргааш нь Вын алаг зүсмийн байдсан гүү чөдөртэй байхаар нь чөдөрийг нь аваад тавьчихлаа, танайх юм уу гэж асуусан. В ах, манай гүү гэж хэлээд адуугаараа орсон байх гэж байсан. Уг гүү манай адуунд нийлээгүй, харин чөдөртэй байхдаа манай адууны захад байсан. Би чөдрөөс нь салгасан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 161-163 ху/, гэрч Ё.Цийн өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын эхээр манайхыг янгиртай хясаанд намаржиж байхад манай доод талын өлөнд хээр алаг зүстэй нэг тооны хязаалан насны байдсан гүү сул явж байсан. Манайх гүүгээ бариад адуу гэрийн гадаа байсан. Орой гүүгээ тавиад, адуугаа гаргахад манай адуутай нийлсэн байж байгаад хойшоо засмал замын ард руу гарсан. Маргааш нь манайх Өндөр хөтөлын шороон замтай газраас адуугаа хураахад хээр алаг зүсмийн байдсан гүү нь манай адуунаас алга болсон байсан. Үүнээс хойш 3 хоногийн дараа С ах ирж сураад явахаар нь хэлсэн. Удаагүй Цагаан-Усны Б гэх залуу зарчихсан байна гэж В ярьж байсан. Тэр өглөө адуугаа хураахад өөр айлын адуу байгаагүй, дамжаад явчихаар адуу байгаагүй. Намар байсан болохоор айлын азарга хураана гэж байхгүй, шөнө алга болсон байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 166-168 ху/, Д.Бийн яллагдагчаар өгсөн: “...Би О.Сын адуун дотроос нь аваагүй. Харин айл айлын адуугаар яваад байхаар нь барьж аваад хүнд өгсөн үнэн.гэх мэдүүлэг,  хохирогч Ж.Агийн өгсөн: “...2014оны 08 дугаар сарын 17-ны орой бүрэнхий болж байхад  Б гэдэг залуу манайд ирээд Нын үхрээс Б үхэр зарахаар туугаад гэр рүүгээ авч явсан талаар надад хэлсэн. Би Баас тодруулж асуухад Нын эхнэр Дтэгж ярьж байна лээ гэж хэлсэн. Би Друу утсаар залгаад асуухад Б манай үхэрт байсан танай хар сарлагийн эр үхрийг зарж борлуулна гээд мотоциклтой гэр рүүгээ туугаад явлаа, танд хэлээгүй юу гэж надад хэлсэн. Би хүү Бат-Эрдэнийн хамт мотоцикльтой Цагаан ус гэх газар байх саахалт айл Бийн гэрт бүрэнхий болсон хойно очиход Бийн гэрийн гадаа 3 мотоциклийн гэрэл тал, талаас нь тусгаад Д, А, Б өөрөө, хүү Б нар манай хар зүсмийн сарлагийн эр үхрийг гаргаж байсан. Би Бийг дуудаад гэрт нь орж уулзаад яагаад манай үхрийг гаргаж байгаа юм гэж асуухад Б уучлаарай эгчээ би оронд нь үхэр өгье гэж хэлээд бид хоёр тохиролцсон. Би тухайн үед Нын эхнэр Доос утсаар залгаж асуухад Б танай үхрийг зарж, борлуулна гэж хэлээд мотоцикльтой гэр рүүгээ туугаад явлаа гэж надад хэлсэн. Би сарлагийн хязаалан, эр үхрээ 1.500.000 төгрөгөөр үнэлж байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 198-199 ху/, Гэрч Ё.Бөгсөн: “...Би 2014 оны 08 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэр Цагаан ус гэх газар байх Н гэдэг айлд орой бүрэнхий болж байхад очсон. Тэдний гэрийн гадаа байхад Нын талийгаач эхнэр Дчи Ч ахынд очоод танай үхрийг Б аваад явчихлаа гээд хэлээдэх гэж надад хэлсэн. Би Нынхаас мордоод Цагаан усанд байх Ч ахын гэрт очиход эхнэр А, хүүтэйгээ хамт байсан. Би Дын хэлснийг А эгчид хэлэхэд очиж үзнэ гээд хүүтэйгээ мотоцикльтой явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 200-202 ху/, гэрч С.Ч өгсөн: “...Удалгүй Б, дүү, хүргэн дүү Д хамт гурвуулаа манай гэрт ирээд шүдлэн үхэр худалдаж ав гэж тохиролцоод манай хажуу айл Нын үхэрт явдаг сар зүсмийн, сарлагийн ногооны шүдлэн үхэр зааж өгөөд манайх 270.000 төгрөг Бт өгсөн. Тэгээд Баас 270.000 төгрөгөөр ногооны шүдлэн үхэр худалдаж авч байсан. Тэр үхэр нь Нын үхэртэй явдаг байсан. Тухайн үед манай эхнэр Бийг манай үхрийг гэрийнхээ гадаа гаргаж байхад нь өөрөө очиж уулзсан юм шиг байна лээ. Манай эхнэр А, Б, Бийн дүү, Д нар байсан. Хар зүсмийн, шүдлэн, сарлагийн эр үхэр байсан. Б нь манай үхрийг 2014 онд эхнэр бид хоёроос нууцаар авч гаргаж борлуулаад манай эхнэрт баригдсаныхаа дараа орны үхэр, орны мөнгийг нь өгнө гэж хэлээд одоог болтол өгөхгүй байгаа. Мөн асуухаар одоохондоо өгөх юм алга удахгүй өгнө гэж хэлдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 209-211 ху/, гэрч С.Агийн өгсөн: “...Би 2014 оны 8 дугаар сарын хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна үдэш болж байхад Эрдэнэбулган сумын 3-р баг Цагаан ус гэх газар Бийн гэрт очсон. Мотоциклийн гэрэл тусгахад үхэр гаргаж байсан, би тусласан. Үхэр янзалж байхад А хүүтэйгээ хамт ирээд Бийг уулзаатахъя гээд гэрлүү нь орсон. Би янзлалцаж дуусаад гэрлүүгээ явсан. Янзалсан үхэр нь хар зүсмийн сарлагийн үхэр байсан. Б Д нар байсан. Тэр үед гадаа нь хоёр морь уяатай байсан, хоёр мотоциклийн гэрэл тусгаад янзалж байсан. Б голдуу мотоцикльтой малдаа явдаг. Хэний үхэр байсныг мэдэхгүй. Сүүлд Чулуун-Эрдэнэ ярихдаа А бид хоёр Баас худалдаж авсан үхрээ Нын үхэртэй хамт явуулдаг байсан. Тэр үхрийг Б хэлэлгүйгээр гаргаад янзалсан байсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 212-213 ху/,Гэрч Ж.Нын өгсөн: “...Тухайн үед манай ойролцоо зусдаг Агийн үхэртэй манай үхэр хамт явдаг байсан. 2019 оны 08 дугаар сард Б манай үхрээс нэг үхэр авч явсан байсан. Би тухайн үед байхгүй байсан болохоор сайн мэдэхгүй байна. Б үхрийг өөрөө авч явсан гэж дараа нь ярьж байсан. Тухайн үхрээ гэрийнхээ гадаа гаргаад зарсан гэж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 214-215 ху/, Хохирогч Ж.Агийн хулгайд алдагдсан гэх 1 тооны сарлагийн үхрийн зах зээлийн үнэлгээг тогтоосон мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 509 дугаартай дүгнэлт /хх-ийн 219 ху/, Хохирогч А.Агийн хулгайд алдсан гэх 1 тооны адууны зах зээлийн үнэлгээг тогтоосон мэргэшсэн үнэлгээчин Э.Дн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 269 дугаартай дүгнэлт /хх-ийн 73 ху/,Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, мал зүйч Ж.Цын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай малын нас, хүйсийг тогтоосон дүгнэлт /хх-ийн 78 ху/, *Хохирогч О.Бын хулгайд алдсан гэх 1 тооны адууны зах зээлийн үнэлгээг тогтоосон мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 62 дугаартай дүгнэлт /хх-ийн 67 ху/ Хохирогч О.Сын хулгайд алдсан гэх 1 тооны адууны зах зээлийн үнэлгээг тогтоосон мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 122 дугаартай дүгнэлт /хх-ийн 170 ху/ зэрэг нотлох баримтуудаар, 
Мөн шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эрүүгийн 191200742 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...Манайх 7 настай, хээр морь, дал, цээжин бие цагаан хээр алаг гүү хоёрыг алж төхөөрсөн. Энэ хээр алаг зүсний адуу, хээр зүсний адуу хоёр манай адуу мөн...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч А.Агийн өгсөн: “...Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Цагаан ус гэдэг газар 2019 оны 11 дүгээр сарын 13наас 14-нд шилжих шөнө адуугаа бэлчээрт гаргаад маргаааш нь буюу 14-нд адуугаа хураатал манай хонгор азаргатай адуунаас 2 хээр зүсмийн зөв талын гуяндаа шинэхэн О үсгэн тамгатай, имгүй, хязаалан үрээ алга болсон гэх мэдүүлэг, хохирогч О.Бын өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо багийн нутаг Цагаан ус гэх газраас бэлчээрт хоносон цавьдар азаргатай адуунаас манай өөрийн хээр зүсмийн соёолон насны морь, А эгчийн хязаалан насны хээр зүсмийн үрээ хоёр хулгайд алдагдсан гэх мэдүүлэг, Гэрч Ж.Нын өгсөн: “...2019 оны 11 сарын дундуур Б ирээд адуу гаргалцаад өг гуйхаар нь очиход өөрийн 20 орчим тооны адууг хашсан байсан. Хүү нь нэг хээр адуу барьж өгөхөөр нь Бийн хамт гэрийнх нь гадаа нядалсан. Тэр адуу нь багцаагаар соёолон насны, үрээ морь байсан. Уг адуу тарга хүч сайтай адуу байсан. Хээр зүсмийн адуу нядалж дуусаад би ажилтай гэдгээ хэлээд явсан. Дараа нь алаг гүү нядална гэж ярьсан. Бийн саахалт айлын Д ирж адуу нядлалцана гэж ярьж байсан. Өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 ху/,Гэрч П.Д өгсөн: “...2019 оны 12 дугаар сард шиг санагдаж байна. Б нь өглөө эрт гэрийнхээ гадаа хээр зүсмийн адуу нядалж байгаа харагдсан. Би Бийнд очиход хээр зүсмийн адуу гаргаад дуусчихсан байсан. Алаг зүсмийн гүү уяатай байсныг нядалж өгсөн. Машинаа өгөөч гэхээр нь би машинаа өөрөө жолоодоод аймаг орж эмэгтэй хүнд аваачиж өгсөн. Махаа зарахдаа толгойг нь хамт өгсөн. Махаа зараад Баянбулагаас үнээ ачаад гэртээ ирсэн. Тухайн үед Б бид хоёроос өөр хүн байгаагүй. Им, тамгагүй хээр, алаг зүсмийн гүү байсан. Нөгөөх нь хээр морь байсан байх. Би сайн мэдэхгүй.. Надтай явахдаа арьс авч яваагүй, махыг нь авч явсан. Адууны 2 толгой байсан Б бид хоёр аймгийн захад малын арьс зараагүй. Б нь цөөн малтай, эхнэр нь нас барсан, гэртээ ганцаараа байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 ху/,*Гэрч С.Бын дахин өгсөн: “...Би Бийг гэртээ байгаа байх гээд гэрт нь өөрийнхөө машинтай очоод хүүтэй нь уулзаад бага гэрээс нь хээр алаг зүсмийн адууны арьсыг авчирч цагдаад үзүүлсэн. Нөгөө хээр зүсмийн адууны арьс нь Бийг бага гэрт нь байгаагүй, хүү Б нь өглөө хээр зүсмийн адууны арьс нь бага гэрт хээр алаг зүсмийн адууны арьстайгаа хамт байсан гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 ху/,*Б.Бын яллагдагчаар дахин өгсөн: “...Тухайн 2 тооны адуу нь манай өөрийн өмчийн адуу байгаа юм. Тэгээд манай аав Төхөөрсөн нь үнэн. Өөрийн адуунаас 2 тооны хээр зүсмийн, хээр алаг гүү нийт 2 тооны адуу төхөөрч янзалсан үнэн. Өөрийн адуунаасаа авчирч гэрийн гадаа нядалсан юм. Би байхгүй байсан. Аав Б нь өглөө намайг хониндоо явахад 2 тооны адуу нядална гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 117-120 ху/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Д.Бийг хохирогч А.Агийн эзэмшлийн 1 тооны  /хязаалан насны, хээр зүсмийн/ адууг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч О.Бын эзэмшлийн 1 тооны /соёолон насны, хээр зүсмийн/ адууг хулгайлж,  800.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч О.Сын хээр алаг зүсмийн хязаалан насны адууг хулгайлж, түүнд 400.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Ж.Агийн 1 тооны /сарлагийн/ үхрийг хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн мөн шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эрүүгийн 191200742 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...Манайх 7 настай, хээр морь, дал, цээжин бие цагаан хээр алаг гүү хоёрыг алж төхөөрсөн. Энэ хээр алаг зүсний адуу, хээр зүсний адуу хоёр манай адуу мөн...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжтэй байна.  

 “Олон тооны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно гэж, 2015 оны Эрүүгийн хуулинд тайлбарласан бөгөөд 2020 оны Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар олон тооны мал гэж “наймаг бог, хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно гэж тус тус тайлбарлажээ. 

Мөн Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүлсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэнэ гэж шүүх дүгнэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт” Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж мөн хуулийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч Д.Бийн 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг, Цагаан ус гэх газраас хохирогч Ж.Агийн 1 тооны сарлагийн үхрийг өөрийн эзэмшлийн мустанг -5 маркийн өөрийн эзэмшлийн улсын дугааргүй мотоцикль ашиглан хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 09 дүгээр сарын эхээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч О.Сын хээр алаг зүсмийн хязаалан насны адууг хулгайлж, түүнд 400.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2019 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Цагаан ус гэх газраас хохирогч А.Агийн эзэмшлийн хязаалан насны, хээр зүсмийн морийг, О.Бын эзэмшлийн соёолон насны, хээр зүсмийн морийг тус тус хулгайлж, хохирогч нарт тус бүр 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлүүдийг нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж дүгнэв. 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Бийг бусдын мал хулгайлсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Быг мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна. 

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Бийг бусдын мал хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч Б.Быг мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Гэмт хэргийн улмаас хохирогч А.Ад 800.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 269 дугаартай дүгнэлт /хх-ийн 73 хуу/, хохирогч О.Бт 800.000 төгрөгийн хохирол учирсан нь Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 62 дугаартай дүгнэлт /хх-ийн 67 хуу/, хохирогч Ж.Ад 800.000 төгрөгийн хохирол учирсан нь Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 33 дугаартай дүгнэлт /3-ийн хх-ийн 27-28 ху/, хохирогч О.Ст 400.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2020 оны 05 сарын 06-ны өдрийн 122 дугаартай дүгнэлт /хх-ийн 73 хуу/-үүдээр тогтоогдож байна. 

Харин шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн улмаас хохирогч О.Ст учруулсан 400.000 төгрөгийг нөхөн төлсөн нь хохирогч О.Сын өгсөн”..би гомдолгүй..”гэх мэдүүлэг,  /1-р хх-ийн 150-151хуу/, хохирогч О.Бт учруулсан 800.000 төгрөгийг нөхөн төлсөн нь Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн “...хохирогч О.Бын хохирол гомдлоо авсан санал гомдолгүй гэх хүсэлт”, харин хохирогч Ж.Агийн алдсан гэх үхэр нь хязаалан насны үхэр байсан талаар хохирогч мэдүүлдэг тул шүүх Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 33 дугаартай дүгнэлт /3-ийн хх-ийн 27-28 ху/ээр 800.000төгрөгөөр үнэлсэн дүгнэлтийг шүүх нотлох баримтад үнэлж, шүүгдэгч Д.Баас 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо баг Хужиртын үзүүр гэх газар оршин суух хохирогч Б овогт Ан А /РД:/-д, 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Баянбулагийн 10-12 тоотод оршин суух хохирогч Б овогт Жн А /РД:/-д тус тус олгуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. 
Харин шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
         Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй ...” гэж заасан бөгөөд уг хууль нь Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор баталсан өдрөөс хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. 
    2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох талаар хуульчилсан бөгөөд энэ хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж заасан байсныг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно...”гэж заасан боловч шүүгдэгчид ашигтай байдлаар шүүгдэгч Б.Бын 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр  худал мэдүүлэг өгсөн гэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тухайн гэмт хэргийг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэх үндэслэлээр буюу эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.
2021 оны Өршөөлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2 дахь хэсэгт зааснаар “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 4дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт”... энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна...”мөн 5дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт”...Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно...”гэж мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар “...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/…гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж тус тус  гэж хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч Д.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь хохирол төлөхөө бичгээр илэрхийлсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар өршөөн сольж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэм хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж  тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хураан авч, хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Бийн энэ хэрэгт цагдан хоригдсон 81 /наян нэг/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцох нь зүйтэй гэж шүүхээс үзлээ. 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 30.000 /гучин мянга/ төгрөгийг шүүгдэгч Д.Баас гаргуулж, А.........тоотод оршин суух хохирогч Б овогт Ж А /РД:/-д, 25.000 /хорин таван мянга/ төгрөгийг шүүгдэгч Д.Баас гаргуулж, ..........оршин суух хохирогч Б овогт Ан А /РД:а/-д тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Дын Бийг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д овогт Бийн Быг гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт холбогдуулан Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар өршөөн сольсугай. 
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийн нийт цагдан хоригдсон 81 /наян нэг/ хоногийг цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногоор тооцож, түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцсугай. 
7.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 
Д.Б нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн  Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглосугай.
    8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож,  хорих ялаар солихыг шүүгдэгч  Д.Бт мэдэгдсүгэй. 
9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт 
зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Баас 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж, А.......гэх газар оршин суух хохирогч Б овогт А А /РД: -д, 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж ......... тоотод оршин суух хохирогч Б овогт Жн А /РД: /-д тус тус олгосугай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хураан авч, хохирол нөхөн төлөхөд зарцуулсугай. 
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж,  хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 30.000 /гучин мянга/ төгрөгийг шүүгдэгч Д.Баас гаргуулж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Баянбулагийн 10-12 тоотод оршин суух хохирогч Б овогт Ж А /РД: /-д, 25.000 /хорин таван мянга/ төгрөгийг шүүгдэгч Д.Баас гаргуулж, Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо баг Хужиртын үзүүр гэх газар оршин суух хохирогч Б овогт А А /РД:/-д тус тус олгосугай. 
13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
14. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, шүүгдэгч Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.ОТГОНЦЭЦЭГ