Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2018/ШЦТ/147

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг

Шүүгдэгч: Н.Ш

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Нын Шид холбогдох 1812001690112 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн маллаа малладаг, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Архангай аймгийн Хотонт сумын .............. гэх газар оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржгон овогт Нын Ш/РД:АМ................/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 Шүүгдэгч Н.Ш нь 2017 оны 04 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу баг, Ууж гэх газраас иргэн Б.Гийн 1 тооны даага, 2 тооны бярууг машин механизм ашиглан хулгайлж, 490.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

* Шүүгдэгч Н.Шийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би 2017 оны 04 сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр шилжих шөнө шарга даага, 2 бяруу хулгайлж авсан. Хулгай хийсэндээ гэмшиж, ухаарч байна..” гэх мэдүүлэг *Эрүүгийн 1812001690112 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шиидвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржгон овогт Нын Шийг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Шид хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн 7 шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг тайлбарласугай.

4. Шүүгдэгч Н.Ш нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 05 сарын 07-ны өдрийн 17 тоот, 2018 оны 05 сарын 07-ны өдрийн 16 тоот тогтоолуудыг хүчингүй болгож шүүгдэгч Н.Шоос гэмт хэрэгт үйлдэхэд ашигласан 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1/нэг/ тооны морийг хурааж улсын орлого болгож, Хюндай Портер маркийн 21-37 АРХ улсын дугаартай автомашиныг эзэмшигч Архангай аймгийн Хотонт сумын 4-р баг, Улаанчулуу гэх газар оршин суух С.О..........т буцаан олгосугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Шид хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч, хохирогч, нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Шид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлэхээр тогтсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        П.ГАНДОЛГОР