| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2017/03565/И |
| Дугаар | 00100 |
| Огноо | 2018-01-01 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 01 өдөр
Дугаар 00100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 15-р хороо, 3-р хороолол, Энэбишийн гудамж, 29 дүгээр байр, 9 тоотод оршин суух, Олхонууд овогт Жамсрангийн Э/РД: ЦЖ79010270/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, Нарны зам 87, Норт спринг капитал блү барилгын 2, 4-р давхарт байрлах, МХХК/РД: 5473489/-д холбогдох,
580 400 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Э миний бие 2017 оны 04 сарын 24-ний өдөр МХХК-тай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан. 2017 оны 09 сарын 11-ний өдөр зам тээврийн осолд орсон ба даатгалын гэрээнд заасны дагуу нөхөн төлбөр авах эрх үүссэн.
2017 оны 09 сарын 11-ний өдөр "Мандал даатгал" ХХК-ийн санал болгосон, тэдний хамтран ажиллагч хөрөнгийн үнэлгээний "Вендо" ХХК-ийн мэргэжилтэн автомашинд эвдрэл, хохирлын үнэлгээ хийж, нийт хохирлын үнэлгээг 1,880,400 төгрөгөөр тогтоосон.
Даатгалын гэрээний 6.7 дахь хэсэгт “Нөхөн төлбөрийн дээд хэмжээг зах зээлийн үнэ, даатгалын үнэлгээ хоёрын аль багаар тооцно” гэж заасан.
Гэтэл "Мандал даатгал" ХХК даатгалын нөхөн төлбөрт 1,300,000.00 төгрөг олгосон.
Зүй нь Даатгалын гэрээнийн 6.7 дахь хэсэгт заасны дагуу "Вендо" ХХК-ийн тогтоосон хохирлын үнэлгээний дүн 1,880,400 олгох ёстой болно.
Даатгалын төлбөрийн үлдэгдэл 580 400 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.
Хариуцагч МХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Эаас даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэлд 580,400 төгрөгийг гаргуулахаар МХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу дараах хариу тайлбарыг гаргаж байна.
2017 ны 9 сарын 10-ны өдөр манай компанийн 1400105982 тоот Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний даатгуулагч Ж.Эын 9168УБЛ улсын дугаартай тоёото приус маркын автомашиныг Хүрэлбаатарын Мөнхтөр нь жолоодон Баянзүрх дүүрэг, Сансрын тойргийн замд жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дахь заалтыг зөрчсөний улмаас 1766УБК улсын дугаартай машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан байсан.
Уг ослын улмаас даатгуулагч Ж.Эын 9168УБЛ улсын дугаартай тоёото приус маркын автомашины урд буфер, копуд, зүүн урд крыла, зүүн их гэрэл гэмтэж, эдгээр эд ангиудыг засварлах солих зардалд 1,880,400.00 төгрөгийн зардал гарахаар Вендо хохирол үнэлгээний компаниас тайлан гаргасан байсан. Үүнээс 1400105982 тоот Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний “Тээврийн хэрэгслийн даатгалын хамгаалалт хэсэгт өөрийн хүлээх хариуцлага-даатгуулагч буруутай тохиолдолд 20 хувь”, гэрээний 1.1.8, 12.2-т заасны дагуу тооцож 376,080 төгрөгийг олгох нөхөн төлбөрөөс хассан.
Мөн 1400105982 тоот Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.6-д “Нөхөн төлбөрийг аль ч тохиолдолд зах зээлийн үнэд хувь тэнцүүлэх зарчмыг баримтлан олгоно” гэж заасныг баримтлан даатгуулагчийн тээврийн хэрэгслийн урд буферийг солих 400 000 төгрөгийн зардлаас 70,000.00 төгрөг, урд буферийн зүүн тогтоогч зам солих 40,000 00 төгрөгийн зардлаас 10,000.00 төгрөг, капот солих 440,000.00 төгрөгийн зардлаас 92 000 төгрөг, зүүн урд крыло солих 160,000.00 төгрөгийн зардлаас 20,000.00 төгрөгийг тус тус хасаж, хасагдсан дүнгээр засварлуулах боломжтой гэж үзэн 1,312,320.00 төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч МХХК-д холбогдуулан 580 400/таван зуун наян мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч МХХК нь хасагдсан дүнгээр засварлуулах боломжтой гэж үзэн 1 312 320/нэг сая гурван зуун арван хоёр мянга гурван зуун хорь/ төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “Даатгалын гэрээ”/цаашид “Гэрээ” гэх/ байгуулж, нэхэмжлэгч нь даатгалын хураамжид 118 000/нэг зуун арван найман мянга/ төгрөгийг төлсөн болох нь Гэрээ, Гэрээт баталгаа, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Тус Гэрээгээр нэхэмжлэгч нь сайн дураар өөрийн эзэмшлийн 9168 УБЛ улсын дугаартай тоёота маркийн приус загварын тээврийн хэрэгслийг даатгуулсан болох нь Гэрээгээр тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход ... даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 432 дугаар зүйлийн 432.1-т “Даатгал нь сайн дурын ... гэсэн төрөлтэй байна.”, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Даатгал нь сайн дурын болон албан журмын гэсэн төрөлтэй байна.” гэж заасан.
Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 432 дугаар зүйлийн 432.1, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүрэг, 2-р хороо, 107-р тойрогт зам тээврийн осол гарж, Гэрээний даатгалын зүйл болох 9168 УБЛ улсын дугаартай тоёота маркийн приус загварын тээврийн хэрэгсэлд 1 880 400/нэг сая найман зуун наян мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учирсан болох нь Баянзүрх дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтсийн 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2233/10 тодорхойлолтын хуулбар, “Вендо” ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн № 08306618 Авто машин техникийн үнэлгээний тайлангийн хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл төлбөрт 580 400/таван зуун наян мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч нь даатгалын нөхөн төлбөрт нэхэмжлэгчид 1 312 320/нэг сая гурван зуун арван хоёр мянга гурван зуун хорь/ төгрөгийг төлсөн болох нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн хуулбараар нотлогдож байна.
Хариуцагч нь Гэрээний 6-ийн 6.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчид 1 312 320/нэг сая гурван зуун арван хоёр мянга гурван зуун хорь/ төгрөгийг олгосон гэж маргаж байна.
Гэрээний 6-ийн 6.6-д “Нөхөн төлбөрийг аль ч тохиолдолд зах зээлийн үнэд хувь тэнцүүлэх зарчмыг баримтлан олгоно ...” гэжээ.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Даатгагч нь хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу ... нөхөн төлбөрийг олгоно.” гэж заасан.
Шинжээч “Вендо” ХХК нь 9168 УБЛ улсын дугаартай тоёота маркийн приус загварын тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тогтоохдоо сэлбэгийн зах зээлийн дундаж үнийг баримталсан болох нь “Вендо” ХХК-ийн № 08306618 Авто машин техникийн үнэлгээний тайлангийн хуулбараар нотлогдож байна.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Гэрээнд заасан нөхцөлийн дагуу даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжлэгчид олгох үүрэгтэй.
Гэрээний 12-ын 12.2-т “Даатгуулагчийн буруугаас хохирол учирсан бол Даатгуулагчийн хариуцах хэсэг нь учирсан хохирлын 20% байна.” гэжээ.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д “Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг ... зарим хэсгийг олгохоос татгалзаж болно:, 8.5.1-д “даатгуулагч ... даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн;” гэж заасан.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.5.1 дэх заалт, Гэрээний 12-ын 12.2-т зааснаар нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэл ашиглагчийг өөрөө томилон даатгалын тохиолдол бий болох нөхцлийг бүрдүүлсэн байх тул учирсан хохирлын 20/хорь/ хувийг хариуцах үүрэгтэй болох нь Баянзүрх дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтсийн 2233/10 тодорхойлолтын хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 1 880 400/нэг сая найман зуун наян мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирлоос 376 080/1880400х20%=376080/ /гурван зуун далан зургаан мянга ная/ төгрөгийн хохирлыг хариуцах үүрэгтэй болох нь Гэрээгээр нотлогдож байна.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.5, 8.5.1 дэх заалтад зааснаар хариуцагч нь даатгалын нөхөн төлбөрт нэхэмжлэгчид 192 000/1880400-376080=1504320, 1504320-1312320=192000/ /нэг зуун ерэн хоёр мянга/ төгрөгийг төлөх үндэслэлтэй болох нь Гэрээ, Баянзүрх дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтсийн 2233/10 тодорхойлолтын хуулбар, “Вендо” ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн № 08306618 Авто машин техникийн үнэлгээний тайлангийн хуулбараар тогтоогдож байна.
Шүүх Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 8 дугаар зүйлийн 8.1, 8.5, 8.5.1 дэх заалтад зааснаар хариуцагч МХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 192 000/нэг зуун ерэн хоёр мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Эт олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 388 400/580400-192000=388400/ /гурван зуун наян найман мянга дөрвөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
Тогтоох нь:
ДаргалагЧ, шҮҮГЧ С.ХИШИГБАТ