| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2018/00301/И |
| Дугаар | 102/ШШ2018/00333 |
| Огноо | 2018-01-29 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2018/00333
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, 29-р байрны 178 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ХК81032213, Боржигон овогт Баярсайханы Сансарнямын нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, 57-р байрны 02 тоотод оршин суух, эрэгтэй, РД- МЬ79062031, Баруунхуацай овогт Дамдинсүрэнгийн Сүхбаатарт холбогдох,
Баян мэдлэг ХХК-ийн эрх шилжүүлэх тухай 2016 оны 05 сарын 18 өдрийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Сансарням, өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг/ шүүхэд төлөөлөх үнэмлэхийн дугаар 0072/, хариуцагчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баттогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Сүхбаатартай байгуулсан Баян мэдлэг ХХК-ийн эрх шилжүүлэх тухай 2016 оны 05 сарын 18 өдрийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч Б.Сансарням нэхэмжлэл, тайлбартаа: Хариуцагч Д.Сүхбаатар нь Баян мэдлэг ХХК-ийг 100 хувийн эзэмшдэг байсан бөгөөд 2016 оны хавар яс боловсруулах, үйлдвэрлэл, худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий уг компаниа цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй боллоо, чи энэхүү компанийг үргэлжлүүлэн ажиллаач, би чамд яс боловсруулах тусгай зөвшөөрлийг авч өгнө гэсний дагуу би хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож, 2016 оны 05 сарын 18 өдөр компаний эрх шилжүүлэх гэрээг хийж, нотариатаар гэрчлүүлж, Баян мэдлэг ХХК-ийг эзэмших эрхийг шилжүүлэн авч, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн.
Гэвч Д.Сүхбаатар нь гэрээнд заасан үүрэг болох худалдаа үйлчилгээ явуулах бизнесийн түнштэй холбож өгөх, яс боловсруулах тусгай зөвшөөрлийг гаргаж өгөхгүй зугтааж, шаардахаар энэ удаа бүтсэнгүй, хүмүүс нь гадагшаа явсан ирэхээр нь холбоод уулзуулж өгнө, яс боловсруулах тусгай зөвшөөрөл нь болоогүй байгаа мэргэжлийн хяналтын газар зөвшөөрөл олгохгүй байна гэх зэргээр янз бүрийн шалтаг тоочсоор сүүлдээ утсаа ч авахгүй байна.
Компанийн эрхийг шилжүүлж авснаас хойш урьд нь эрхэлсэн барилгын ажилтай холбоотой өр гарч ирээд байна.Компанийг хариуцагчид буцааж өгье гэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хориг тавьсан байна гээд буцааж шилжүүлүүлэхгүй байна.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлүүдэд заасан дүр үзүүлэн, хууран мэхэлж хийсэн хэлцэл болох 2016 оны 05 сарын 18 өдрийн Баян мэдлэг ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Д.Сүхбаатар нь 2017 оны 05 сарын 18 өдөр иргэн Б.Сансарнямд өөрийн эзэмшлийн, 1 гишүүнтэй, Баянмэдлэг ХХК-ийг харилцан тохиролцож эрх шилжүүлэх гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулан, компанийг шилжүүлэн өгсөн. Эрх шилжүүлэх гэрээнд манай талын хүлээсэн үүрэг нь яс боловсруулах тусгай зөвшөөрөл гаргаж өгөх, гадаад дотоодын худалдан авагч бизнесийн түнш олж өгөх үүргийг хүлээсэн боловч сонгууль болж, засаг төр ойрхон, ойрхон солигдож, мөн зээл авах боломж хаагдаж, гадаад бизнесийн түншүүд засаг төр тогтворгүйгээс хөрөнгө оруулах саналаасаа буцсан зэрэг шалтгааны улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй юм. Иймд Баянмэдлэг ХХК-ийн эрх шилжүүлэх тухай 2017 оны 05 сарын 18 өдрийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах Б.Сансарнямын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Компанийн эрхийг буцаагаад шилжүүлээд авья гэхээр бүртгэлийн байгууллага хүсэлтийг хүлээн авахгүй байгаа гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хариуцагч нар харилцан хүсэл зоригоо илэрхийлэн, хариуцагч Д.Сүхбаатар өөрөө ганцаараа хувьцааг нь эзэмшдэг, Баянмэдлэг ХХК-ийн хувьцааг дагалдах эрх үүргийн хамт Б.Сансарнямд бүрмөсөн шилжүүлэхээр харилцан тохирч, компанийн эрх шилжүүлэх гэрээг 2016-05-18 өдөр байгуулсан байна.
Уг гэрээгээр хариуцагч Д.Сүхбаатар компанийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх үүргийг нэхэмжлэгчид бүрэн шилжүүлэх, компанийн үндсэн болон эргэлтийн хөрөнгө 1 000 000 төгрөг болон үйл ажиллагааны санхүүгийн тайлан баланс, тэмдгийг түүнд хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Б.Сансарням эрх хүлээн авсан өдрөөс өмнөх захиран зарцуулах, удирдах, төлөөлөх эрхийг эдлэх, өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг бүрэн хариуцахаар тус тус тохирсон байна.
Хариуцагч дээрх гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу компанийн эрх үүргийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн, нэхэмжлэгч Б.Сансарням нь Баянмэдлэг ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирлаар 2016-05-19 өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, компанийн эрхийг бүрэн шилжүүлэн авсан талаар зохигч маргахгүй байна.
Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр зохигчийн хүлээсэн үүргийг гэрээний 2 тал харилцан гүйцэтгэснээр уг гэрээний үүрэг 2016-05-19 өдрөөр дуусгавар болсон байна.
Баянмэдлэг ХХК яс боловсруулах үйлдвэрлэл, худалдаа, био бордоо, үйлдвэрлэл эрхлэх зэрэг 9 төрлийн үйл ажиллагаа явуулах эрхтэйгээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.
Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагч Д.Сүхбаатар яс боловсруулах тусгай зөвшөөрлийг холбогдох газраас нь уг компанид гаргуулж өгөх хүлээсэн үүргээ биелүүлээгүй, мөн компанийг шилжүүлж авснаас хойш, шилжүүлж авахаас өмнө эрхэлж байсан барилгын үйл ажиллагаатай холбоотой өр төлбөр гарч ирж байгааг хариуцагч түүнийг хуурч мэхэлж хэлцэл хийсэн гэж үзэж, компанийн эрхийг шилжүүлэхээр 2016-05-18 өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардаж байгаа байх бөгөөд яс боловсруулах тусгай зөвшөөрлийг холбогдох газраас нь тус компанид гаргуулж өгөх үүргийг хариуцагч дээрх гэрээгээр хүлээсэн болох нь нотлогдохгүй байна.
Мөн компанийн эрхийг шилжүүлэн авахаас өмнөх үйл ажиллагаатай холбоотой өр төлбөр гарч ирсэн нь хэрэгжиж дуусгавар болсон гэрээг хүчин төгөлдөр буст тооцох үндэслэл болохгүй бөгөөд компанийн эрх үүргийг шилжүүлэн авч байгаа нэхэмжлэгчийг хуурч мэхлэгдэж хэлцэл байгуулсан гэж үзэх боломжгүй байна.
Иймд эрх үүргийг дуусгавар болгож, эрх үүргийг үүсгэж байгаа эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахаар зохигч эвлэрсэн эвлэрлийг шүүх батлах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгов.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон