| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0221/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/244 |
| Огноо | 2021-10-29 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/244
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А
Шүүгдэгч: Э.Д нарыг оролцуулан
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэлээр хөтлүүлж, тус шүүхийн шүүх танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Эын Д/РД:/-д холбогдох 2112............ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, ....... хот, ................ тоотод оршин суух, урьд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Б овогт Эын Д/РД:/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Днь 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ..............гэх газар 81-91 УБЯ улсын дугаартай Киа Лотез маркийн автомашиныг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж, улмаар уг автомашинд зорчиж явсан Г.Бгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2112............... дугаартай хэргээс шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Сөгсөн: “...Би өөрийн хүү Г.Б болон хадам эгчийн гэр бүлийн хамт 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Архангай аймгийн Хайрхан сумын төв орох ажлаар өглөө эрт Дах Лотце /ЮТ2Е/ маркийн 81-91 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод хадам эгч З хажууд нь суугаад машины арын суудал буюу З ард би талийгаач хүүгээ өвөр дээрээ суулгаад миний хажууд Дахын хүүхдүүд 3 хүүхэд суугаад Ихтамир суманд дээр 14 цагийн үед ирээд хоол унд идчээд Хайрхан сум руу хөдөлсөн, тэгээд Ихтамир сумын Агьт гэх газар гэсэн нэрийг нь сайн мэдэхгүй байна шороон замаар явж байгаад замдаа зогсож бие засаад хөдөлсөн. Тухайн үед гадаа дулаахан байсан болохоор бүх цонхнууд онгорхой явж байсан бөгөөд бие зассан газраасаа удаагүй явж байгаад гэнэт маш түргэн хугацаанд хөрвөөсөн энэ үед миний хүү миний өвөр дээрээс мултарч онгорхой байсан цонхоор шидэгдсэн, тэгээд бид нар нэг нэгээрээ машины дээд талын цонхоор цуварч гарахад миний хүү машины доод хэсэгт толгой хэсгээрээ байсан байх дарагдчихсан байсан би Б гэж орилоод бэр эгч очоод дээш нь харуулахад аль хэдийн нас барчихсан байсан, тэгээд би орилж чарлаад шокын байдалд орсон, тэгээд Дах ойролцоо айл руу яваад холбогдох газрууд руу мэдэгдсэн. Тухайн тээврийн хэрэгсэл нь 50-70 км/цагийн хурдтай явж байсан, би хурдын хэмжээг хэлж мэдэхгүй байна. Лотце /ЮТ2Е/ маркийн 81-91 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай аав Эын тээврийн хэрэгсэл байгаа юм. Би өөрийн ааваасаа гуйж унаад Дахаар жолоодохоор болсон. Тухайн машин механик машин учир машинд явсан хүмүүс барьж чадахгүй байсан жолоо барихаар болсон. Уг осол гэнэтийн зүйл болсон, шалтгааныг нь мэдэхгүй байна. Байгалийн зүйлс нөлөөлөөгүй, цаг агаар тогтуун, бороо ороогүй, газар хуурай байсан. Машинд суусан хүмүүс согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, Жолооч Дах архи, дарс уугаагүй. Миний хүү эрүүл саруул хүүхэд байсан, гэмтэл шарх байгаагүй. Талийгаач хүү Г.Б нь 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод эх нялхас эмнэлэгт мэндэлсэн, 2017 оноос одоог хүртэл нийслэлийн 215 дугаар цэцэрлэгт явж байсан, 5 настай, эрэгтэй хүүхэд байсан. Өдийг хүртэл аав, ээж, өвөөгийнхөө хажууд өссөн, манай ганц хүүхэд бөгөөд сэргэлэн цовоо хүүхэд байсан. Миний биеийн байдал гайгүй байна, маш их айж түгшсэн байдалтай байна, өөрийгөө тайвшруулж сууж байна. Машинд байсан хүмүүсийн бие нь гайгүй байна. Манай гэр бүлд гэнэтийн зүйл болсон. Бид нар хөдөө сайхан амраад ирнэ гэж бодоод замд гарахад гэнэтийн зүйл тохиолдлоо. Маш их харамсаж байна, би өөрөө хамт явж байсан болохоор болсон зүйлийг нүдээрээ харсан учир хэнийг буруутгах вэ гэж бодож байна. Осол маш богино, түргэн хугацаанд болдог гэдгийг нүдээрээ харлаа. Буяны ажлыг нь сайн хийе л гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 ху/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.С өгсөн: “..надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, Э.Дахын зүгээс талийгаач хүүгийн буяны ажилд тусалж, оршуулгын бүх зардлыг гаргасан. Тиймээс мөнгө төгрөг нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 178-179 ху/,
Гэрч М.З өгсөн: “....Би талийгаачийн авга эгч байгаа юм. 2021 оны 08 дугаар 01-ний өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу хадмындаа очихоор 2 машинтай гарсан юм. Өвөрхангай аймагт ирээд бид нар 2 хоносон. Миний өвөө эмээ Архангай аймгийн Хайрхан суманд байдаг тэднийд очихоор бэр С талийгаачийн ээж, талийгаач Б, манай хүү А, Ч, охин Н, нөхөр Дбид нар гарсан юм. Замдаа явж байхдаа уг нь цонх хаалттай явж байсан. Агьт гэх газар тал дээр явж байсан. Манай нөхөр машин барьж явсан. Урд талын суудал дээр би сууж явсан. Жолоочийн ард талын суудал дээр Ч, тэрний хажууд А, Н, С Бг өвөр дээрээ аваад сууж байсан юм. Тэгсэн машины урд дугуй буудаад замын нугачаан дээр машин уначихсан. С Бг би алдчихлаа аваарай гээд орилсон. Тэгээд би суудлын бүсээ тайлаад машинаасаа буугаад харсан чинь Б машинд дарагдчихсан тархи нь бяцарчихсан, хамар амнаас нь цус гарсан байдалтай байж байсан. Машинаас хүүхдүүдээ бүгдийг нь гаргаад замын хүнд дайгдаад сүлжээтэй газар очоод 102-д дуудлага өгсөн юм. Тухайн үед тээврийн хэрэгслийг манай нөхөр Джолоодож явсан. Жолооч болон зорчигч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Бид нар замдаа бие засчихаад хөдлөөд удаагүй байсан 30-40 км цагийн хурдтай явж байсан байх. Бид нар бие засчихаад машинд буцаад суухад С талийгаач хоёр онгойлгосон байх. Жолоочийн буруу талын ард суудал дээр ээжийнхээ өвөр дээр сууж явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 ху/,
Гэрч М.Гийн өгсөн: “....Манай эхнэр хүүхэд болон эгч З эгч гэр бүлийн хамт 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Хайрхан сум орж эмээдээ амрах санаатай Улаанбаатар хотоос гарсан. Тэгээд Архангай аймгийн Ихтамир суманд газрынх нь нэрийг мэдэхгүй байна, хөдөө хээр, шороон зам дээр машин нь осолд ороод хүү Б нас барчихлаа гэж миний ээж хэлэхээр нь би ах дүү нарын хамт Архангай аймагт ирсэн. Би осол болох үед байгаагүй болохоор нарийн асуудлыг мэдэхгүй байна. Тухайн машиныг хүргэн ах Д жолоодоод эгч З хажууд нь суугаад манай эхнэр С хүүгээ өвөр дээрээ суулгаад, эгчийн хүүхдүүд арын суудалд сууж байсан гэсэн. Архангай аймгийн Ихтамир сумын Агь гэх газар хэсэг хугацаанд явж байгаад бууж бие засаад хөдөлж яваад удаагүй гэнэт машин нь хөрвөөсөн гэсэн, осол болсон газар тэгш, шороон замтай газар байсан гэж манай эхнэр С надад хэлсэн. Би осол болсон газарт очиж үзээгүй байна. Талийгаач хүү Г.Б нь 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, Нийслэлийн 215 дугаар цэцэрлэгт явдаг байсан, манай ганц хүүхэд байсан юм. Сэргэлэн цовоо хүүхэд байсан. Манай гэр бүлийн зүгээс гомдол, санал гэх зүйл байхгүй байна, гэнэтийн зүйл тохиолдлоо. Манай эхнэр осол болох үед хамт байсан болохоор болсон зүйлийг бүгдийг хэлсэн. Буяны ажлыг нь сайн хийе л гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 ху/,
Насанд хүрээгүй гэрч Д.Чгийн өгсөн: “...Би аав, ээж, С аниа Б дүү, А агаа, дүү Н нарын хамт цагаан өнгөтэй машинаар Улаанбаатар хотоос хөдөө айлд очихоор явсан, би очих айлын нэрийг нь болон газрыг нь мэдэхгүй байна ямар ч байсан хөдөө малтай газар очих гээд явж байгаад өвстэй, шороон замд миний сууж явсан машин хөрвөөгөөд уначихсан, яагаад унасаныг нь мэдэхгүй байна, тэгээд машины цонхоор аав, ээж, С аниа намайг болон хамт суусан агаа, дүүг татаж гаргасан, тэгсэн С аниа Б гээд орилоод уйлаад байсан чинь ослын улмаас нас барчихсан байсан байна лээ, тэгээд аав, ээж уйлаад, нэлээн байж байсан чинь нэлээн олон цагдаа ирээд талийгаач дүүг аваад явчихсан. Цагаан өнгийн машиныг манай аав Джолоодож явж байсан, миний бие зүгээр байна. өвдөж байгаа зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 ху/,
Насанд хүрээгүй гэрч Э.А өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 04-ны орой 16 цагийн үед Архангай аймгийн Ихтамир сумаас Агтын даваа гэх газар луу аав ээж 2 дүү, бэр эгч С, Б нарын хамтаар Лотез маркийн 8191 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслээр явж байгаад гэнэт хонхор газарт гарч ирээд машин шарваад зам тээврийн осол болсон. Их хурдан болж өнгөрсөн болохоор би сайн санахгүй байна. Манай хойд аав Джолоодож явж байсан. Машин нь манай бэр эгч Саавын машин байсан. Би яг хэдэн км цагийн хурдтай явж байсанг мэдэхгүй байна. Би машины ард талд жолоочийн ард нь сууж явж байсан. Зам тээврийн осол нь замын хотгор гадаргуугаас болж гарсан гэж бодож байна. Цаг агаар нартай байсан. Замын зорчих хэсэг хуурай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 ху/,
Насанд хүрээгүй гэрч Э.Н өгсөн: “...Би аав, ээж, С аниа А буюу Амкаа, Чээ агаа, агаа, дүү Б нарын хамт цагаан өнгөтэй машинаар Улаанбаатар хотоос өвөө эмээ дээрээ очихоор явсан. Замдаа нэг байшинтай газар зогсож хоол идээд машиндаа суугаад өвстэй, шороон замаар явж байгаад уначихсан, яагаад унасаныг нь мэдэхгүй байна, тэгээд машины цонхоор аав, ээж, намайг гаргаж авсан, тэгсэн С аниа Б гээд орилоод уйлаад байсан чинь ослын улмаас Б дүү нас барчихсан байсан байна лээ, тэгээд аав, ээж уйлаад л байсан, нэлээн байж байсан чинь нэлээн олон цагдаа ирээд Б дүүг аваад явчихсан. Цагаан өнгийн машиныг манай аав Д барьж явж байсан. Батаанаа дүү С аниагийн өвөр дээр миний хажууд машины ард сууж явсан. Миний бие өвдөхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 ху/,
Э.Д яллагдагчаар өгсөн: “....Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгчөөр Б.А оролцуулж байна, Мөн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан прокурорын тогтоолтой санал нийлж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан өөр өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би Улаанбаатар хотод сүлжээгүй газар явж байгаад утасанд таниас дуудлага ирсэн байсныг мэдээд ирсэн. Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир надад хөнгөн хуулийн хариуцлага оногдуулж өгнө үү, би өөрийн хийсэн гэм буруутай үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 144-145 ху/,
М.З биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 257 дугаартай
1. М.З биед хоёр өвдөгт жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Мохоо зүйлийн цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ.
3. Осол болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 48 ху/,
Э.С биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 259 дугаартай
1. Э.Сбиед баруун мөрөнд цус хуралт, баруун гарын тохой, сарвуунд жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
З. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 54 ху/,
Э.Н биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 254 дугаартай
1,2,3,4,5. Э.Н биед гэмтэл тогтоогдсонгүй...гэх дүгнэлт /хх-ийн 60 ху/,
Д.Чий биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 255 дугаартай
1,2,3,4,5. Д.Чий биед гэмтэл тогтоогдсонгүй...гэх дүгнэлт /хх-ийн 67 ху/,
Э.А биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 256 дугаартай
1,2,3,4,5. Э.А биед гэмтэл тогтоогдсонгүй..гэх дүгнэлт /хх-ийн 74 ху/,
Э.Дн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 258 дугаартай
1,2,3,4,5. Э.Дн биед гэмтэл тогтоогдсонгүй..гэх дүгнэлт /хх-ийн 81 ху/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 62 дугаартай
1. Талийгаач Г.Бгийн биед гавлын суурь ясны урд, дунд арын хонхорыг
хамарсан үйрч бяцарсан хугарал, дух хоёр чамархай хоёр нүдний ухархай, хамар ясыг хамарсан цөмөрсөн хугарал, тархины эдрийн цэгчилсэн няцрал, хуйхан доор, хоёр чамархайн булчинд цус хуралт, дээд доод эрүү ясны их бие хэсгийн хугарал, хэлний үзүүр буйланд шарх, нүүрэнд нилэнхүй зулгаралт, эрүүн доор жижиг цус хуралт, шилэн хүзүү, цээжний зүүн дээд хэсэгт жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь автомашины эд ангийн мохоо зүйлд толгой хэсгээр цохигдох
дарагдах үед үүсэх боломжтой.
3. Гавал тархины дээрх гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогооох журмын 3.1.2,
3.1.3-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хэлний үзүүр, буйланд шарх, нүүрэнд нилэнхүй зулгаралт, эрүүн доор цус хуралт, шилэн хүзүү, цээжний зүүн дээд хэсэгт жижиг зулгаралт гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1,-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4, 5. Талийгаач Г.Б нь гавал тархины амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас осол болох цаг хугацаанд нас баржээ.
6.Шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
7. AB /IY/-р бүлгийн цустай байна...гэх дүгнэлт /хх-ийн 99 ху/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 45 дугаартай
1,2. Э.Дн гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...гэх дүгнэлт /хх-ийн 87 хуу/
Архангай аймгийн Автотээврийн төвийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаартай
1. Жолооч Лотез маркийн 81-91 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч
Эын Днь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт зааснаар жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Жолооч Э.Днь зам тээврийн осол гарахаас өмнө тээврийн хэрэгслийг
зогсоох арга хэмжээ аваагүй байх үндэслэлтэй байна.
3. Жолооч Э.Днь тээврийн хэрэгсэл жолоодож явахад Замын нөхцөл
байдал зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.
4. Жолооч Э.Дтээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх
лавлагааг Google.mn сайтын жолоодох эрх шалгах хэсгээс үзэхэд 1353611 дугаарын номертэй тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангиллын хүчинтэй үнэмлэхтэй байна.
5. Жолооч Э.Днь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч
Б.О 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 45 тоот дүгнэлтээр Э.Д цусанд спиртийн зүйл илрээгүй гэх дүгнэлтээр эрүүл Лотез маркийн 81-91 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эрүүл жолоодож явсан байх үндэслэлтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 118-119 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам орчны байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-12 ху/,
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 100-102 ху/,
Хэргийн газрын дахин үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам орчны байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 148-160ху/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 108-109 хуу/
Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээ /хх-ийн 125 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 148 ху/,
Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 151-160 хуу, 163-164 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэлүүд /185-186 ху/,зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Днь 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ........ гэх газар 81-91 УБЯ улсын дугаартай Киа Лотез маркийн автомашиныг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж, улмаар уг автомашинд зорчиж явсан Г.Бгийн амь насыг хохироосон гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Днь 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ............. газар 81-91 УБЯ улсын дугаартай Киа Лотез маркийн аютомашиныг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж, улмаар уг автомашинд зорчиж явсан Г.Бгийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Сөгсөн: “...Би өөрийн хүү Г.Б болон хадам эгчийн гэр бүлийн хамт 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Архангай аймгийн Хайрхан сумын төв орох ажлаар өглөө эрт Дах Лотце /ЮТ2Е/ маркийн 81-91 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод хадам эгч З хажууд нь суугаад машины арын суудал буюу З ард би талийгаач хүүгээ өвөр дээрээ суулгаад миний хажууд Дахын хүүхдүүд 3 хүүхэд суугаад Ихтамир суманд дээр 14 цагийн үед ирээд хоол унд идчээд Хайрхан сум руу хөдөлсөн, тэгээд Ихтамир сумын Агьт гэх газар гэсэн нэрийг нь сайн мэдэхгүй байна шороон замаар явж байгаад замдаа зогсож бие засаад хөдөлсөн. Тухайн үед гадаа дулаахан байсан болохоор бүх цонхнууд онгорхой явж байсан бөгөөд бие зассан газраасаа удаагүй явж байгаад гэнэт маш түргэн хугацаанд хөрвөөсөн энэ үед миний хүү миний өвөр дээрээс мултарч онгорхой байсан цонхоор шидэгдсэн, тэгээд бид нар нэг нэгээрээ машины дээд талын цонхоор цуварч гарахад миний хүү машины доод хэсэгт толгой хэсгээрээ байсан байх дарагдчихсан байсан би Б гэж орилоод бэр эгч очоод дээш нь харуулахад аль хэдийн нас барчихсан байсан, тэгээд би орилж чарлаад шокын байдалд орсон.....Осол маш богино, түргэн хугацаанд болдог гэдгийг нүдээрээ харлаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 ху/,хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Сөгсөн:“..надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, Э.Дахын зүгээс талийгаач хүүгийн буяны ажилд тусалж, оршуулгын бүх зардлыг гаргасан. Тиймээс мөнгө төгрөг нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 178-179 ху/,гэрч М.З өгсөн: “... 2021 оны 08 дугаар 01-ний өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу хадмындаа очихоор 2 машинтай гарсан юм. Өвөрхангай аймагт ирээд бид нар 2 хоносон. Миний өвөө эмээ Архангай аймгийн Хайрхан суманд байдаг тэднийд очихоор бэр С талийгаачийн ээж, талийгаач Б, манай хүү А, Ч, охин Н, нөхөр Дбид нар гарсан юм....С Бг би алдчихлаа аваарай гээд орилсон. Тэгээд би суудлын бүсээ тайлаад машинаасаа буугаад харсан чинь Б машинд дарагдчихсан тархи нь бяцарчихсан, хамар амнаас нь цус гарсан байдалтай байж байсан. Машинаас хүүхдүүдээ бүгдийг нь гаргаад замын хүнд дайгдаад сүлжээтэй газар очоод 102-д дуудлага өгсөн юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 ху/,гэрч М.Гийн өгсөн: “....Манай эхнэр хүүхэд болон эгч З эгч гэр бүлийн хамт 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Хайрхан сум орж эмээдээ амрах санаатай Улаанбаатар хотоос гарсан. Тэгээд Архангай аймгийн Ихтамир суманд газрынх нь нэрийг мэдэхгүй байна, хөдөө хээр, шороон зам дээр машин нь осолд ороод хүү Бат- Амгаланг нас барчихлаа гэж миний ээж хэлэхээр нь би ах дүү нарын хамт Архангай аймагт ирсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 ху/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 62 дугаартай дүгнэлт /хх-ийн 99 ху/, Архангай аймгийн Автотээврийн төвийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт /хх-ийн 118-119 хуу/,хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам орчны байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-12 ху/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 100-102 ху/,хэргийн газрын дахин үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам орчны байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 148-160ху/, зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Дг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байх гэмт үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.
Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт ”... Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно...” гэж заажээ. Уг хэргийн тухайд захиргааны хэм хэмжээний акт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм бөгөөд, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг шүүгдэгч Э.Днь зөрчсөн байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг ойлгоно гэж заасан, мөн “жолооч” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээдийг ойлгоно гэж тайлбарласан байх тул шүүгдэгч Э.Дг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт”....Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно..”гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Дгийн үйлдсэн гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Э.Д нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Э.Дгийн үйлдлийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлэг өгөхдөө /хх-ийн 178-179 хуу/ болон мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэргийн материалтай танилцахдаа “ санал хүсэлт байхгүй гомдолүй” /хх-ийн 186 хуу/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэж, эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт”... Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино....”гэж тус тус заажээ.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч Э.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.Днь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн шүүгдэгч Э.Дгийн .......... дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Эын Дг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй
байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Э.Днь 2/хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар , газар сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Э.Днь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалтыг зөрчсөн үүрэг хүлээлэгсэн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдвэл прокурорын саналыг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Э.Дд оногдуулсан 3/гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч Э.Дд тэнссэн болон үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Днь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн шүүгдэгч Э.Дгийн ............ дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч,түүний өмгөөлөгч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ