Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2018/ШЦТ/200

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

 Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: Э.Бэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эын Бэд холбогдох эрүүгийн 1812004890252 тоот хэргийг хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын мэргэжилтэй, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын “Мөнх нар од” ХХК-д уулын мастер ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, ............... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъя шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Эын Бэ/РД:АЮ............./

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Э.Бэ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 15-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, “Тайхар” дэлгүүрийн гадна иргэн Б.Оыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 * Эрүүгийн 1812004890252 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

* Хохирогч Б.Оын өгсөн: “...2018 оны 09 сарын 15-ны орой би танил Бэ гэх залуугийн хамтаар Тайхар нэртэй дэлгүүр орж ус, ундаа, талх, хиам, аваад гарч ирсэн. Гэтэл гадаа миний машины хажууд Э.Бэ гэх залуу над дээр ирээд Оогий мөн үү гэхээр нь мөн байна гэсэн чинь Э.Бат- 2 Эрдэнэ намайг хавсарч газарт унагаагаад дээрээс өшиглөсөн. Босоод ирсэн чинь дахин нэг удаа миний эмзэг эрхтэн рүү өшиглөх үед би доошоо сөхөрч уначихаад босох гэхээр босч чадахгүй байсан. Тэгээд эмнэлэг дээр ирж үзүүлсэн. Би Э.Бэ гэх хүнийг танихгүй анх удаагаа уулзаж байна. Тухайн үед надтай хамт явж байсан Бийн найз гэж байсан. Миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Тухайн үед шээж болохгүй шээсний сүв тасарсан байсан. Тухайн үед Бэ, Ц, Бэ нар байсан. Би архи бага зэрэг уусан байсан. Миний биед учирсан гэмтлийг Э.Бэ учруулсан. Намайг өөр хүн цохиж зодоогүй. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ..." гэсэн мэдүүлэг /ххийн 5-7 дугаар тал/,

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 5

 

 1. Шүүгдэгч Боржигон овогт Эын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бэ нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.Бэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.ГАНДОЛГОР