| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 181/2017/04450/и |
| Дугаар | 530 |
| Огноо | 2018-02-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 530
| *******8 оны ******* сарын 9 өдөр | Дугаар /ШШ*******8/53 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, Ү******* /РД:*******/-д холбогдох,
Баянзүрх дүүргийн ************** дугаар хороо, дүгээр гудамж тоотод байрлах 678,99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн М.С, Я.Т нарын хооронд *******6 оны 5 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ, Я.Т, Б.А нарын хооронд *******8 оны ******* дугаар сарын -ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ, Б.Ү, Б.А нарын хооронд *******8 оны ******* дугаар сарын 5-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй,
БНСУ-ын иргэн Л С Н / /-ын *******.. төгрөг нэхэмжлэгч М.Саас гаргуулах тухай бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батболд,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б /ШТ№3/,
Хариуцагч Б.Ү,
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Одончимэг /ШТ№86*******/, У.Мөнхбат/ШТ№*******8/,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд БНСУ-ын иргэн Л С Н / /-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжин,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М.С нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн ************** дугаар хороо, дүгээр гудамж, тоотод байрлах 678.99 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээнд зориулан *******4 оны дүгээр сарын 6-ны өдөр өмчилж авсан.
Ингээд дээрх газрыг худалдан борлуулахаар ярьж байсан бөгөөд манай нутгийн танилын хүүхэд Д.Эрдэнэчулуун гэдэг залуу хамт ажилладаг Солонгос хүнд үзүүлье, тэр хүн Монгол улсад бизнес эрхлэх зорилгоор газар хайж байгаа юм гэсэн.
Улмаар *******6 оны 5 сарын дундуур Д.Эрдэнэчулуун нөгөө Солонгос хүн болох Л С Нтай манай газрыг ирж үзсэн бөгөөд худалдаж авахаар тохирч, газар шилжүүлэх гэрээгээ хийхээр нотариатч дээр очтол “Гадаад улсын иргэний нэр дээр газар өмчлөх эрх шилжүүлж болохгүй, та ойр дотны Монгол Улсын иргэнтэй гэрээ байгуулж газар өмчлөх эрхээ шилжүүлж болно" гэсэн. Үүнийг нь нөгөө Солонгос хүндээ дамжуулж хэлэхэд “Надад монголд таньдаг дотны хүн байхгүй. Харин өөрийн байрлаж байгаа зочид буудлын ажилтныг гуйвал яах бол гээд” яваад өгсөн.
Удалгүй Д.Эрдэнэчулуун, Л С Н нар Я.Т гэдэг эмэгтэйг дагуулан ирж “Газар өмчлөх эрх шилжүүлэх бэлэглэлийн гэрээ” хийгээд нөгөө Солонгос улсын иргэн Л С Н газрын үнэ болох *******.. төгрөгийг бэлнээр өгч, мөнгө хүлээн авсан гэсэн гарын үсэг зуруулж авсан. Ингээд газар шилжүүлэх ажил дууссан.
Гэтэл *******4 оны хавар намайг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс дуудаж газар шилжүүлсэн асуудлын талаар байцаалт авсан. Тухайн үед Б.Ү гэдэг хүн Солонгос улсын иргэн Л С Нын надаас худалдаж авсан газрыг өөрийнхөө нэр дээр болгосны дараа түүнд буцааж өгөлгүй залилан мэхэлсэн асуудлын талаар асуугаад байсан. Би болсон үйл явдлыг үнэнээр нь мэдүүлсэн.
Улмаар *******5 оны сарын эхээр Баянзүрх дүүргийн шүүхээс намайг дуудаж, Солонгос улсын иргэн Л С Нын нэхэмжлэлийн дагуу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татсан учир өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батболдоор дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.
Солонгос улсын иргэн Л С Н нь хариуцагч Б.Үгаас газраа авахын тулд тухайн газартай холбоотой бүх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан байсан.
Тус шүүх *******6 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Л С Нын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх *******6 оны 6 дугаар сарын 3-ны өдөр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрийг хүчингүй болгосон. Улсын Дээд Шүүх *******6 оны дүгээр сарын 8-ны өдөр магадлалыг хэвээр үлдээсэн.
Үүний дараа шүүх *******7 оны 3 дугаар сарын *******4-ний өдөр хэлэлцээд Л С Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг Давах болон Хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн.
Гадаад улсын иргэн газар өмчлөх эрх байхгүй, газар өмчлөх эрх шилжүүлсэн болон олж авсан М.С, Л.Т нар бие даасан шаардлага гаргаагүй учир нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэсэн дүгнэлтийг шүүх өгсөн.
М.С нь *******6 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Солонгос улсын иргэн ******* ******* *******д газраа худалдаж байсан бөгөөд тухайн үед гадаад улсын иргэнд өмчлөх эрх шилжих боломжгүй байсан учир Монгол улсын иргэн Я.Ттэй газар өмчлөх эрх шилжүүлэх гэрээг дүр үзүүлэн байгуулсан.
Ингэж гэрээ байгуулж байхдаа тухайн газар эцсийн дүндээ Б.Ү гэдэг залилан мэхлэгч хүний өмч болон үлдэнэ гэдгийг үнэндээ тооцоогүй. М.Стай газар өмчлөх эрх шилжүүлэн авах гэрээ байгуулсан Я.Т нь тухайн газрыг ямар нэг асуудалгүй Л С Нын нэрлэсэн дараагийн хүнд шилжүүлэх итгэмжлэлийг өгсөн байхад Б.Ү үнэхээр хүний мөсгүй зан гаргаж ямар нэг мөнгө төлөлгүй уг газрын өмчлөгч болоод явж байгааг шүүх дээр ирж мэдсэн.
Одоо тухайн газар Б.Үгийн өмчлөлийн газар болох юм бол тухайн газрын үнэ *******.. төгрөгийг газартай ямар нэг хамааралгүй хүнээс авсан болоод байна. Улмаар Л С Н гэдэг хүн газрын үнэнд шилжүүлсэн *******.. төгрөгөө нэхэж байгаа тул одоо газаргүй, мөнгөгүй болох нөхцөл байдал үүсээд байна.
Хариуцагч Б.Ү нь *******8 оны дүгээр сарын *******7-ны өдрийн Я.Тээс олгосон маргаан бүхий газрыг бусдад шилжүүлэх хэлцэлд гарын үсэг зурах эрх олгосон итгэмжлэлээр тухайн газрыг шууд өөрийнхөө нэр дээр болгох боломжгүй байсан учир өөрийн төрсөн дүү Б.Аын нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд 4 хоногийн дараа өөрийнхөө нэр дээр шилжүүлж энэ байдлаа шударгаар газар өмчлөх эрх олж авсан гэж байгаа нь шударга бус үйлдэл болж байна.
М.С нь Я.Т, Б.А, Б.Ү нарт өөрийн өмчлөлийн газрыг үнэн санаанаасаа, хүсэл зоригоо илэрхийлэн шилжүүлж байсан удаа байхгүй бөгөөд *******4 оны дүгээр сарын 6-ны өдөр эрх бүхий байгууллагад хүсэлт гаргасны дагуу өмчлөх эрхийг хуулийн дагуу олж авч байсан жинхэнэ шударга өмчлөгч учир хууль бус гэрээ хэлцлийн үндсэн дээр залилан мэхлэгч этгээдүүдийн гарт орсон газраа өөрийн өмчлөлд авмаар байна.
Б.Үд өөрийн өмчлөлийн газраа шилжүүлэх ямар нэгэн харилцаа үүсээгүй бөгөөд түүнд анхны хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр газар өмчлөх эрх шилжсэн.
М.С нь *******6 онд өмчлөлийн газраа *******.. төгрөгөөр бусдад худалдах зорилго байсан учраас л бэлэглэлийн гэрээ байгуулсан. Газар өмчлөх эрх шилжсэн улсын бүртгэлтэй холбогдуулан шаардлага гаргаж байгаагүй.
Иймд Нийслэлийн Баянзүрх дүүргийн ************** дугаар хороо, дүгээр гудамж, тоотод байрлах, 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн М.С, Я.Т нарын хооронд *******6 оны 5 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56..******* дах хэсэгт зааснаар,
дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр *******8 оны ******* дугаар сарын -ний өдөр Я.Т, Б.А нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, Б.Ү, Б.А нарын хооронд *******8 оны ******* дугаар сарын 5-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.. дах хэсэгт зааснаар тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сэлэнгэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагч Б.Ү, өмгөөлөгч Ц.Одончимэг, У.Мөнхбат нарын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч М.С нь М.С, Я.Т нарын хооронд *******6 оны 5 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан “Нийслэлийн Баянзүрх дүүргийн ************** дугаар хороо, дүгээр гудамж, тоотод байрлах 678.99 мкв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ, Я.Т, Б.А нарын хооронд *******8 оны ******* дугаар сарын -ний өдөр байгуулсан мөн газрыг өмчлөх эрхийг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ, Б.Ү, Б.А нарын хооронд *******8 оны ******* дугаар 5-ны өдөр байгуулсан мөн газрыг өмчлөх эрхийг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56..******* дахь хэсэгт зааснаар тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
БНСУ-ын иргэн ******* Санг ******* нь хариуцагч Б.Үд холбогдуулан дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан бөгөөд уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд М.С нь нэхэмжлэгч ******* Санг *******ын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон.
М.С нь өөрийн гуравдагч этгээдээр оролцсон хэргийг шийдвэрлэсэн, өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болохыг тогтоосон, хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар дурдан нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч М.Сын нэхэмжлэлд дурдсан үйл баримт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******7 оны 3 дугаар сарын *******4-ний өдрийн /ШШ*******7/43 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн бөгөөд тус шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх *******7 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 57 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүх *******7 оны 9 дүгээр сарын *******6-ны өдрийн /ХТ*******7/6******* дугаар тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэснээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
Хариуцагч Б.Ү нь БНСУ-ын иргэн ******* Санг *******тай *******5 оны ******* дугаар сард Солонгос улсад байхдаа анх танилцсан бөгөөд *******6 онд энэ маргаж байгаа газрыг авахад бид хамтран амьдарч байсан. Газар худалдаж авах үед би өөрөө Солонгос улсад хараар амьдарч байсан, Монголд ирэх боломжгүй байсан учраас ******* Санг ******* энд ирээд газрыг Я.Т гэх хүний нэр дээр авсан.
*******7 онд ******* Санг ******* бид Монголд хамт ирээд компани байгуулж хамтран бизнес эрхэлж байсан. Тэгээд уг газрыг өөрийн нэр дээр болгож авахын тулд Я.Тээс итгэмжлэл авахаар ******* Санг ******* нь Солонгос руу явсан.
Ингээд Я.Тээс надад өгсөн итгэмжлэлийн дагуу би өөрийн нэр дээр газрыг авах боломжгүй учир Б.Аын нэр дээр шилжүүлээд дараа нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Хуульд заасан шаардлага хангасан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, нэгэнт бүртгэлд бүртгэгдсэн гэрээг үнэн зөвд тооцдог.
******* Санг ******* бид хоёр ************** он хүртэл хамтран амьдарч бүхий л орлогоо хамтарч хуваан зарцуулж байсан бөгөөд хоорондын таарамжгүй байдлаасаа болж би өөрийн нэр дээрх газраа, ******* Санг ******* нь дугаар хороолол дах объектоо авахаар тохирсон. Уг газрыг Б.Үгийн нэр дээр шилжүүлэх зорилгоор бэлэглэлийн гэрээнүүдийг хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.
Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.-д: “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар М.С нь газраа бусдад худалдах хүсэл зориг нь тодорхой байсан. Худалдан авагч нь Солонгос улсын иргэн байсан учраас Я.Тийн нэр дээр өмчлөх эрх шилжүүлсэн. Анхнаасаа хүсэл зоригийн илэрхийлэл нь тодорхой байсан, нөгөө талаас тухайн үед ямар хэлцэл хийж байгаагаа тодорхой ойлгож байсан.
М.С нь *******6 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Я.Ттэй Бэлэглэлийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээ байгуулснаас хойш жил 5 сарын хугацаа өнгөрсөн хойно хэлцэл хийх гадаад хэлбэр бий болгосон гэдэг нь үндэслэлгүй. БНСУ-ын иргэн ******* Санг *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор М.Сын эрх зөрчигдсөн гэдгийг мэдсэн гэжээ. Гэтэл уг шийдвэрт эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнээгүй.
Нэхэмжлэгч М.С нь БНСУ-ын иргэн ******* Санг *******ын нэхэмжлэлтэй хэрэгт түүний шаардлагыг дэмжиж оролцсон, хэрэв эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа бол *******6.5.7-ны өдөр Я.Тт газар өмчлөх эрх шилжүүлэх үедээ үүнийгээ мэдсэн гэж үзнэ.
Б.Үд холбогдуулан М.С нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа миний эрхийг зөрчсөн гэсэн боловч тухайн хүний эрх зөрчигдсөн үү, үгүй юу гэдэг тодорхойгүй, харин хэн түүний эрхийг зөрчсөн гэдгийг тодруулах шаардлагатай юм.
Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газрыг БНСУ-ын иргэн ******* Санг *******д газар өмчлөх эрхийг шилжүүлж болохгүй гэсний үндсэн дээр Я.Тийн нэр дээр шилжүүлсэн. Ийнхүү анхнаасаа *******6 онд газар өмчлөх эрхийг гадаадын иргэнд шилжүүлэх боломжгүй гэдгийг М.С, ******* Санг ******* хэн хэн нь мэдэж байсан. Үүнээс үзэхэд М.Сын газар өмчлөх эрхийг ******* Санг ******* зөрчсөн болох нь тогтоогдож байна.
Иймд М.Сын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
******* дүүргийн ******* дугаар хороо, тоотод оршин суугч Я овогтой Т миний бие *******6 оны дүгээр сарын 7-нд 678.99 м.кв газрыг Солонгос улсын иргэн Л С Н нь худалдан авахаар тохиролцож Солонгос улсын иргэн Монгол улсын газрыг эзэмших эрх байхгүй гэсэн хуулийн заалтаар тус газрыг Я.Т миний нэр дээр авахаар болж худалдан авсан бөгөөд энэ асуудал ямар нэгэн ашиг сонирхолын асуудалгүй таньдаг хүний хувьд би зүгээр л тусалсан юм. Харин миний энэ асуудал гарахаас өмнө Солонгос улсад очиж ажиллах визийн мэдүүлэгийн хариу гарч Солонгос улс руу явах болсон тул Л С Нд хэлсэн. Тэр үед цуг амьдарч байсан Ү******* гэсэн хүний нэр дээр шилжүүлж авахаар болж одоохондоо авсан газар дээрээ барилга барих болоогүй яваад ир гэсэн. Солонгос улсад намайг байхад газраа шилжүүлж авах тухай хэлээд БНСУ-д суугаа элчин сайдын яаманд хандаж *******8 оны сарын 7-нд шилжүүлж өгсөн. *******айг Солонгос улсад байхад миний иргэний үнэмлэхний хуулбарыг бариад намайг хайж явахад нь манай жилийн ангийн хүүхэдтэй тааралдсан байдаг. Тэгээд манай ангийн хүүхдэд Монгол руу нь буцаалгана, баривчлуулна гэсэн юм ярьж дарамт учруулж, айлган сүрдүүлээд надаар итгэмжлэл хүртэл гаргуулж авсан. Тэр үед манай ангийн хүүхэд хамт явж шийдвэрлэсэн юм.
Одоо би гэр бүл үр хүүхэдтэй амьдралтай учир зүгээр байж байгаад шүүх цагдаад дуудагдаад байх нь гэр бүлийн дотор маргаан үл ойлголцолд хүрээд байна. Мөн ажилтай учир байнга дуудагдаад яваад байх нь ажлын хамт олны дотор миний нэр хүндэд ч хортой. Дуудах тоолонд нь очоод байх ч боломжгүй. *******айг Солонгос улсад байхад дүү Алдарбатдаа тус газрыг шилжүүлсэн бичгэн дээр хүртэл миний гарын үсгийг зурсан явдал нь ойлгомжгүй бөгөөд худал хуурмаг явдал байна. Би *******8.*******.-ний өдөр Алдарбат гэдэг хүнтэй уулзаагүй, бэлэглэсэн гэрээ ч байгуулаагүй. Би тэр үед Солонгос улсад байсан. Бэлэглэлийн гэрээг хийсэн хүн нь гадаадад байхад гарын үсэг хуурамчаар зурж, нотариатаар батлуулсан нь сонин байна. Энэ байдлыг сайтар тунгаан шүүж өгнө үү.
Би энэхүү маргаантай асуудалд хамааралгүй, оролцохгүй гэдгээ илтгэж байна. Энэ асуудалд эцсийн эцэст Ү*******, Л С Н-ын найзтай эр эмийн холбоотой асуудал илчлэгдэж үүнээс болж хэрүүл маргаан гарч ийм байдалд хүрсэн болно гэжээ.
/хх-ийн *******3 дугаар тал/
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Иргэн Б.А намайг М.Сын нэхэмжлэлтэй Б.Үд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан байх ба би нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Миний *******8 оны ******* дугаар сарын -ний өдөр Я.Ттэй, *******8 оны ******* дугаар сарын 5-ны өдөр Б.Үтай байгуулсан Бэлэглэлийн гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн, хууль ёсны дагуу хийгдсэн гэрээнүүд тул нэхэмжлэгч М.Сын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.
Дээрх гэрээнүүд нь Баянзүрх дүүргийн ************** дугаар хороо, -р гудамж, тоот, 678,99 м.кв газрыг Б.Үгийн өмчлөлд шилжүүлэх зорилгоор хийсэн хүчин төгөлдөр хэлцэл болохыг үүгээр тайлбарлаж буйг хүлээн авна уу гэжээ.
/хх-ийн ******* дугаар тал/
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд БНСУ-ын иргэн ******* Санг ******* / / шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч М.С нь хариуцагч Б.Үд холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас шилжүүлсэн газраа буцаан авах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Уг газрыг анх *******6 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Б.С*******аас Я.Т нь хуурамч бэлэглэлийн гэрээ байгуулан шилжүүлж байх үед газрын үнэ *******.. төгрөгийг нэхэмжлэгч М.Ст бэлнээр хүлээлгэн өгч байсан бөгөөд үүнийг М.С маш сайн мэдэж байгаа.
*******6 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Монгол улсын иргэн Д.Эрдэнэчулуун гэгчээр зуучлуулан иргэн М.Сын нэр дээрхи өмчлөх эрхийн гэрчилгээтэй, №864356 тоот нэгж талбарын дугаар бүхий, Нийслэлийн Баянзүрх дүүргийн ************** дугаар хороо, гудамжны тоот 678.99 мкв газрыг харилцан тохиролцсоны дагуу *******.. төгрөгөөр худалдаж авсан. Газар худалдаж авсан төлбөр болох *******.. төгрөгийг М.Ст өгч, мөнгө хүлээлцсэн баримт үйлдүүлэн авсан.
Монгол улсын Газрын тухай хуулиар гадаад улсын иргэн газар өмчлөх эрхийн гэрчилгээ авах боломжгүй байсан учир тухайн үед өөрийн байрлаж байсан зочид буудалд ажилладаг Я.Т гэдэг хүний нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн.
Я.Т нь Солонгос улс явсан учир *******8..*******7-ны өдөр БНСУ-ын Сөүл хотын консул дээр очиж өөрийн менежер Б.Үгийн нэр дээр тухайн газрыг бусдад худалдах, шилжүүлэх итгэмжлэлийг Я.Тээр хийлгэж авсан.
Гэтэл хариуцагч Б.Ү нь энэхүү итгэмжлэлийг өөрт ашигтай байдлаар урвуулан хэрэглэж өөрийн төрсөн дүү Б.Аын нэр дээр бэлэглэлийн гэрээгээр *******8.*******.-ний өдөр шилжүүлж, улмаар 4 хоногийн дараа буюу *******8.*******.5-ны өдөр буцаагаад өөрийн нэр дээр шилжүүлж авсан байдаг.
*******9..6-ны өдөр Б.Үд 3.. төгрөг өгснөөр бид хоёр тохиролцож уг газрыг худалдах, шилжүүлэх эрхтэй итгэмжлэлийг ******* Санг *******ын нэр дээр хийж өгч газартай холбоотой бүх бичиг баримтыг өгснөөр хадгалагдаж байсан.
Ингээд ************** оны 8 сарын сүүлээр итгэмжлэлийн дагуу тухайн газрыг өөр хүний нэр дээр шилжүүлэх гэтэл Б.Ү нь газар өмчлөх эрхийн гэрчилгээг гээгдүүлсэн гэж хүсэлт гаргаж дахин шинэ гэрчилгээг гаргуулж авсан байсан ба ******* Санг *******д олгосон итгэмжлэлээр газар шилжүүлэх эрхийг хориглох тухай хүсэлтийг Баянзүрх дүүргийн бүртгэлийн албанд гаргасан байсан.
Иймээс Б.Үтай ярьж газраа шилжүүлж авмаар байна гэхэд “чамд наад газрыг чинь зүгээр өгөхгүй, чамайг Монгол улсаас зайлуулна, манай ах ******* одтой цагдаагийн дарга, чамайг яасан ч чадна” гэж сүрдүүлээд тухайн үед ойлголцож чадаагүй.
Үүний дараа учраа ололгүй 4 сарын хугацаа өнгөрч байтал *******3 оны сарын дундуур Б.Ү залгаад “би Австрали явж сурахаар боллоо, надад сургалтын төлбөр хэрэгтэй байна, яаралтай *******, ам.доллар өг, өгөхгүй бол газрыг чинь зараад эсвэл барьцаанд тавьж мөнгө зээлээд явлаа” гэсэн. Тухайн үед менежерээр ажиллаж байсан Ан Сон Илд дээрх байдлыг хэлэхэд “Ү******* бид ******* сайн харилцаатай байгаа, та байж бай, би уулзъя” гэсэн. Удалгүй Ан Сон Ил “та , ам.доллар гарга, үлдсэнийг нь би зохицуулъя, тэгээд газар шилжүүлэх итгэмжлэлийг Б.Үгаас хийлгээд авна" гэсэн.
Тэгээд *******3.*******.*******5-ны өдөр Ан Сон Ил нь өөрийн нэр дээр Б.Үгаас газар шилжүүлэх эрх олгосон итгэмжлэл болон дахин авсан газрын гэрчилгээг эх хувиар нь авч ирсэн тул итгээд түүнд , ам.доллар өгч явуулсан. Энэ мөнгийг Б.Ү хүлээж авсан байдаг.
*******3..*******8-ны өдөр итгэмжлэл болон газрын гэрчилгээг авч Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн газарт очиж шалгуулахад Б.Ү нь *******3 оны 9 сард гэрчилгээгээ гээгдүүлсэн гэж дахин гаргуулан авч Ан Сон Илд олгосон итгэмжлэлээр газрыг өөр хүнд шилжүүлэх боломжгүй болгож хориг тавиулсан байдаг.
Улмаар *******4..9-ний өдөр цагдаад хандан гомдол гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах хэлтсээс *******4.*******.8-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Дээрхи хэргийг Прокуророос *******5.7.6-ны өдөр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ гадаад улсын иргэн газар өмчлөх эрхгүй учир гэмт хэргийн обьект байхгүй байна, газартай холбоотой асуудлаараа иргэний журмаар шүүхэд хандах нь зүйтэй гэж үзсэн байсан.
Үүний дагуу газартай холбоотой хийгдсэн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, газрын анхны өмчлөгч М.Сын нэр дээр бүртгэж өгөхийг хүсч шүүхэд хандсан. Шүүх *******6.3.6-ны өдөр болж ******* Санг *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч *******6.6.3-ны өдөр Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгосон, *******6..8-ны өдөр Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдаанаас магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Ингээд анхан шатны шүүх хэргийг *******7.3.*******4-ний өдөр дахин хэлэлцэж ******* Санг *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрийг Давж заалдах болон Хяналтын шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Шүүхээс гадаад улсын иргэн газар өмчлөх эрх байхгүй, газрын анхны өмчлөгч М.Сыг төлөөлөх эрх байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэдэг дүгнэлтийг өгсөн байдаг.
******* Санг ******* тухайн газрыг *******.. төгрөгөөр худалдан авсан бөгөөд гадаад улсын иргэн газар өмчлөх эрхийн гэрчилгээ эзэмших эрхгүй байсан учир Я.Т гэгчийн нэр дээр гаргуулсан. Я.Т нь уг газрыг худалдаж аваагүй бөгөөд ******* Санг *******ын гуйлтаар ямар нэгэн хүсэл зорилгогүйгээр Бэлэглэлийн гэрээний бэлэг хүлээн авагч тал болон оролцож газар өмчлөх гэрчилгээг түр хугацаанд өөрийн нэр дээр байлгаж байсан хүн юм.
Шүүх ******* Санг *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон боловч анх газрын үнэ болгон төлж байсан мөнгөө буцаан шаардах эрхтэй гэж дурдсан байгаа.
Үүний дагуу ******* Санг ******* нь *******7 оны 9 дүгээр сарын *******7-ны өдөр нэхэмжлэгч М.Стай уулзаж газрын үнэ *******.. төгрөгөө нэхсэн бөгөөд мөнгөний оронд өгсөн газраа буцаан авсаны дараа мөнгийг чинь эргүүлэн төлнө гэдэг хариу өгсөн.
Нэгэнт нэхэмжлэгч нь газраа эргүүлэн авахаар нэхэмжлэл гаргаж өөрийн эрх ашгийг шүүхээр сэргээлгэх бүрэн боломжтой болсон учир миний бие энэхүү нэхэмжлэлтэй холбогдуулан газрын үнэ *******.. төгрөгийг нэхэмжлэгч М.Саас нэхэмжилж байна.
Нэгэнт М.С газраа буцаан авч байгаа тохиолдолд түүний үнэ гэж авсан мөнгөө буцаан өгөх нь хууль ёсонд нийцэх учиртай. Энэхүү маргаан бүхий газартай холбоотой өөр ямар нэг зардал хууль бус гэрээнд оролцсон бусад хүмүүсээс гараагүй болохыг дурдахыг хүсэж байна.
Иймд М.Саас газрын үнэнд өгсөн *******.. төгрөгийг гаргуулан БНСУ-ын ******* Санг *******д олгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б нар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* Санг ******* / /-ын шаардлагын талаарх хариу тайлбартаа:
М.С нь маргаан бүхий газрын анхны хууль ёсны өмчлөгч бөгөөд *******6 оны 5 дугаар сарын 7-ны өдөр нутгийн дүү н.Эрдэнэчулуун гэгчээр зуучлуулан БНСУ-ын иргэн ******* Санг *******д өөрийн өмчлөлийн газраа *******.. төгрөгөөр худалдсан. Тухайн үед ******* Санг ******* нь өөрийн байрлаж байсан “Гүүдмонинг” зочид буудлын ресепшн Я.Т гэдэг эмэгтэйн нэр дээр шилжүүлж өгөхийг хүссэний дагуу түүний нэр дээр шилжүүлж өгсөн.
Гэтэл *******5 оны сард шүүхээс М.Сыг БНСУ-ын иргэн Л С Нын нэхэмжлэлтэй Б.Үд холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан.
Л С Н нь *******7.9.*******7-ны өдөр М.Стай орчуулагч, өмгөөлөгч нарын хамт биеэр уулзан хамгийн сүүлд шийдвэрлэсэн *******7.9.*******6-ны өдрийн Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолоор “нэхэмжлэлийг минь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ, газрын үнэ *******.. төгрөгөө нэхэмжлэх болно” гэж хэлж мэдэгдсэн.
Ийм учраас М.С нь зальт этгээд Б.Ү гэгчийн үйлдлээс болж газар ч үгүй, дээр нь мөнгөний өрөнд орох юм байна гэж ойлгон өөрийн эрхээ зөрчигдөж буйг мэдэн тус шүүхэд газраа эргүүлэн авах талаар нэхэмжлэл гаргасан.
М.С нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л С Наас газрын төлбөрт *******.. төгрөг бэлнээр хүлээн авч өөрийн өмчлөлийн газраа түүний хүсэлтийн дагуу Т гэгчийн нэр дээр шилжүүлж өгсөн нь үнэн. Л С Н ч түүнд мөнгө өгсөн нь үнэн.
Гэхдээ газрын анхны өмчлөгч М.Сын зарсан газар хаачсан талаарх асуудал гарч ирнэ. Яагаад өнөөдрийн байдлаар М.С газар ч үгүй, дээр нь *******.. төгрөгийн өрөнд орохоор нөхцөл байдалд ороод байгаа болох учрыг бодит байдалд нийцүүлэн үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсч байна.
Иймд Л С Нын нэхэмжилж буй *******.. төгрөгийг буцаан өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа тул түүний шаардлагыг зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Б.Ү, өмгөөлөгч Ц.Одончимэг, У.Мөнхбат нар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* Санг ******* / /-ын шаардлагын талаарх хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч М.Сын хариуцагч Б.Үд холбогдуулан гаргасан нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд ******* Санг ******* нь бие даасан шаардлага гаргасан байна.
Б.Ү нь нэхэмжлэгч М.Сын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хариу тайлбар гаргасан. Харин гуравдагч этгээд нь бие даасан шаардлагаа хариуцагч Б.Үд бус нэхэмжлэгч М.Ст холбогдуулан гаргажээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагын агуулгаас харахад М.С, гуравдагч этгээд Л С Н нар нэг зорилготойгоор, янз бүрийн зүй бус аргаар Б.Үгийн өмчлөх эрхэд халдаж буйг шүүх анхаарч үзэхийг хүсч байна.
Тэдний зүй бус үйлдэл, байдал хэрээс хэтэрч, “нэг нь мөнгө нэхсэн” болж, нөгөө нь “нэхснийг нь өгсөн” болж “хуйвалдан” Б.Үгийн өмчлөх эрхийг зөрчих оролдлого, үйлдэл хийж байгаад бодитой дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсч байна.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* Санг *******ын *******.. төгрөг гаргуулах шаардлагыг нэхэмжлэгч М.С зөвшөөрч байх бөгөөд өмнө нь ******* Санг *******ын нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд М.С түүний нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцсон зэргээс харахад эдгээр этгээдүүд үгсэн хуйвалдсан, ашиг сонирхлын хувьд нэгдмэл сонирхолтой болох нь тогтоогдож байна.
М.С нь дээрх бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагаа Б.Үд холбогдуулан гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Өмнөх шүүхийн шийдвэрээр талуудыг анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн гэдгээ мэдэж хйисэн, түүний үр дагаврыг шаардсан нь үндэслэлгүй гэдгийг шийдвэрлэсэн.
******* Санг *******ын шаардах эрх нь *******6 онд хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн гэдгээ мэдсэн үеэс үүссэн буюу өөрийн эрх зөрчигдөж болзошгүй гэдгийг тухайн үедээ мэдэж байсан.
Үүнээс гадна дээрх байдлыг мэдсээр байж М.С өөрийн өмчлөлийн газраа бусдад *******.. төгрөгрөөр худалдах өөрийн хүсэл зоригоо биелүүлсэн. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* Санг ******* нь *******.. төгрөг гаргуулах шаардлагыг Б.Үд холбогдуулан гаргаагүй ч гэсэн анхнаасаа хэлцэл хүчин төгөлдөр бус гэдгийг мэдсээр байж хэлцлийг хийлгэсэн мөртлөө өнөөдөр *******.. төгрөгийг шаардах эрхгүй.
******* Санг ******* нь Б.Үтай хамтын амьдрал, хамтын бизнестэй байсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд таарамжгүй байдлын улмаас энэхүү шаардлагыг гаргах болсон гэж үзэж байна.
М.Сын хувьд өөрийн өмчлөлийн газраа Я.Тт бэлэглэлийн гэрээгээр *******6.5.7-ны өдөр шилжүүлснээр бэлэглэлийн гэрээтэй холбоотой харилцаа дуусгавар болсон. ******* Санг ******* нь анхнаасаа энэ хэлцлийн үр дагаврыг харсан. Дараа нь *******8.*******.5-ны өдөр Б.Үд газар өмчлөх эрх шилжсэнээс хойш 5 жилийн дараа ******* Санг ******* маргаан үүсгэсэн байдаг.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан ******* Санг *******ын шаардлага үндэслэлгүй болохыг шүүх шийдвэрээ гаргахдаа анхаарах нь зүйтэй болов уу гэж үзэж байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Т бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л С Н / /-ын шаардлагын талаарх хариу тайлбартаа:
******* дүүргийн ******* дугаар хороо, тоотод оршин суугч Я овогтой Т миний бие *******6 оны дүгээр сарын 7-нд 678.99 м.кв газрыг Солонгос улсын иргэн Л С Н нь худалдан авахаар тохиролцож Солонгос улсын иргэн Монгол улсын газрыг эзэмших эрх байхгүй гэсэн хуулийн заалтаар тус газрыг Я.Т миний нэр дээр авахаар болж худалдан авсан бөгөөд энэ асуудал ямар нэгэн ашиг сонирхлын асуудалгүй таньдаг хүний хувьд би зүгээр л тусалсан юм. Харин миний энэ асуудал гарахаас өмнө Солонгос улсад очиж ажиллах визийн мэдүүлгийн хариу гарч Солонгос улс руу явах болсон тул Л С Нд хэлсэн. Тэр үед цуг амьдарч байсан Б.Ү гэсэн хүний нэр дээр шилжүүлж авахаар болж одоохондоо авсан газар дээрээ барилга барих болоогүй яваад ир гэсэн. Солонгос улсад намайг байхад газраа шилжүүлж авах тухай хэлээд Бүгд Найрамдах Солонгос улсад суугаа элчин сайдын яаманд хандаж *******8 оны дүгээр сарын 7-ны өдөр шилжүүлж өгсөн. *******айг Солонгос улсад байхад миний иргэний үнэмлэхний хуулбарыг бариад намайг хайж явахад нь манай жилийн ангийн хүүхэдтэй тааралдсан байдаг. Тэгээд манай ангийн хүүхдэд Монгол руу нь буцаалгана, баривчлуулна гэсэн юм ярьж дарамт учруулж, айлган сүрдүүлээд надаар итгэмжлэл хүртэл гаргуулж авсан, тэр үед зуучилж өгсөн болно. Байнга цагдаа шүүхэд дуудагдаад байх нь гэр бүл дотор маргаан үл ойлголцолд хүргээд байна. Мөн ажилтай учир байнга дуудагдаад яваад байх нь ажлын хамт олны дотор миний нэр хүндэд муу. Дуудах тоолонд нь очоод байх ч боломжгүй. *******айг Солонгос улсад байхад дүү Б.Адаа тус газрыг шилжүүлсэн бичгэн дээр хүртэл миний гарын үсгийг зурсан явдал нь ойлгомжгүй бөгөөд худал хуурмаг явдал байна. Би *******8.*******.-ний өдөр би Б.А гэдэг хүнтэй уулзаагүй, бэлэглэсэн гэрээ ч байгуулаагүй. Би тэр үед Солонгос улсад байсан. Бэлэглэлийн гэрээг хийсэн хүн нь гадаадад байхад гарын үсэг хуурамчаар зурж, нотариатаар батлуулсан нь сонин байна. Энэ байдлыг сайтар тунгаан шүүж өгнө үү. Би энэхүү маргаантай асуудалд хамааралгүй, оролцохгүй гэдгээ илтгэж байна. Энэ асуудалд эцсийн эцэст Б.Ү, Л С Нын найзтай эр, эмийн холбоотой асуудал илчлэгдэж үүнээс болж хэрүүл маргаан гарч ийм байдалд хүрсэн болно гэжээ.
/хх-ийн 9******* дугаар тал/
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.А бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л С Н / /-ын гаргасан шаардлагын талаарх хариу тайлбартаа:
М.Сын нэхэмжлэлтэй Б.Үд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.А намайг гуравдагч этгээдээр татан оролцуулсан ба би Л С Нын бие даасан шаардлагатай танилцлаа. Энэхүү шаардлага нь надад холбогдолгүй байна.
Энэхүү иргэний хэргийн асуудлаар байр сууриа нэгэнт илэрхийлсэн, цаашид биечлэн оролцох шаардлагагүй гэж үзэж байх тул миний шүүхэд хандан гаргасан тайлбарыг үндэслэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааныг намайг биечлэн оролцуулахгүйгээр явуулж, хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
/хх-ийн 94 дүгээр тал/
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.С нь хариуцагч Б.Үд холбогдуулан Баянзүрх дүүргийн ************** дугаар хороо, дүгээр гудамж тоотод байрлах 678,99 м.кв газрын өмчлөх эрх шилжүүлсэн М.С, Я.Т нарын хооронд *******6 оны 5 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн тул хүчин төгөлдөр бусд тооцуулах,
Дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн Я.Т, Б.А нарын хооронд *******8 оны ******* дугаар сарын -ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ,
Б.Ү, Б.А нарын хооронд *******8 оны ******* дугаар сарын 5-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага,
БНСУ-ын иргэн ******* Санг ******* / / нь хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас өөрт учирсан хохиролд тооцон *******.. төгрөгийг нэхэмжлэгч М.Саас гаргуулах тухай бие даасан шаардлага тус тус гаргажээ.
Хариуцагч Б.Ү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж, нэхэмжлэгч М.С нь БНСУ-ын иргэн ******* Санг *******ын бие даасан шаардлагыг зөвшөөрч байна.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч М.С нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дээрх газрыг БНСУ-ын иргэн ******* Санг *******д *******.. төгрөгөөр худалдсан, Газрын тухай хуулиар гадаад улсын иргэн газар өмчлөх эрхгүй учир Я.Ттэй бэлэглэлийн гэрээг дүр үзүүлэн хийж өмчлөх эрхийг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхийг Б.Үд шилжүүлсэн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлтэй гэжээ.
Эрхийн улсын бүртгэлийн Г-**************44******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 5 /**************/ дугаар хороо, дүгээр гудамж тоотод байрлах, 8647356 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 678,99 м.кв газрын өмчлөгч С.С*******, С.Э, С.Б, С.С, С.Б, С.Я, Б.Ч нар *******6 оны 5 дугаар сарын 7-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр дээрх газрыг өмчлөх эрхээ Я.Тт,
Я.Тээс *******8 оны дүгээр сарын *******7-ны өдөр өгсөн итгэмжлэлээр Б.Ү нь *******8 оны ******* дугаар сарын -ний өдөр Б.Аад,
Б.Ааас *******8 оны ******* дугаар сарын 5-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Б.Үгийн өмчлөлд тус тус шилжүүлсэн болох нь Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн *******8 оны дүгээр сарын -ны өдрийн 8/*******5 тоот албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн баримтаар тогтоогдож байна.
/хх-ийн 7-8 дугаар тал/
Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүгчийн *******7 оны дүгээр сарын 4-ний өдрийн /ШЗ*******7/94******* тоот захирамжаар Я.Т, Б.А, БНСУ-ын иргэн ******* Санг ******* нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад БНСУ-ын иргэн ******* Санг ******* нь *******.. төгрөгийг М.Саас гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасан болно.
/хх-ийн 3-6, 8*******-84 дүгээр тал/
М.С нь маргаан бүхий газрыг *******.. төгрөгөөр БНСУ-ын иргэн ******* Санг *******д худалдсан, тэрээр *******.. төгрөгийг түүнээс хүлээн авсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 3, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.*******, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8..-д зааснаар худалдан авагчид өмчлөх эрх үүсэх боломжгүй гэдгийг мэдсэний үндсэн дээр газар өмчлөх эрхийг М.С нь Я.Тийн нэр дээр бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн байх ба энэ нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувьд хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй Я.Тийн тайлбараар тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч М.С нь өөрийн өмчлөлийн газрын өмчлөх эрх шилжүүлсэн *******6 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Я.Ттэй байгуулсан бэлэглэлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн гэж үзэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56..*******-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг гэрээний нэг тал болох Я.Тт холбогдуулан гаргаагүй байх бөгөөд харин уг гэрээний оролцогч биш этгээд болох Б.Үд холбогдуулан гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.5-д: “Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй” гэж заасан.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч М.С нь хариуцагч Б.Үд холбогдуулан маргаж буй газар өмчлөх эрх шилжүүлсэн М.С болон Я.Т, Я.Т болон Б.А, Б.А болон Б.Ү нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсан боловч дээрх гэрээний нэг тал Я.Т, Б.А нар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд байна.
Түүнээс гадна нэхэмжлэгч М.С нь дээрх газар өмчлөх эрх бүртгэгдсэнтэй холбогдуулан зохих байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаагүй гэж тайлбарласан болно.
Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.-д: “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно”,
83.3-т: “Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй” гэж зааснаас үзэхэд маргаж буй газар Б.Үгийн өмчлөлд бүртгэгдсэн бүртгэлийг үнэн зөв гэж тооцно.
Дээр дурдсан байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч М.С нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5 /**************/ дугаар хороо, дүгээр гудамж тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 678,99 м.кв газрын өмчлөх эрхийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн гэрээний нэг тал болох Я.Тт холбогдуулан уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаагүй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болсон гэж үзэхээр байна.
Тодруулбал М.С, Я.Т нарын хооронд *******6 оны 5 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ,
Я.Т, Б.А нарын хооронд *******8 оны ******* дугаар сарын -ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ,
Б.Ү, Б.А нарын хооронд *******8 оны ******* дугаар сарын 5-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ зэргээс үзэхэд нэхэмжлэгч М.С нь хариуцагч Б.Үтай ямар нэгэн эрх, үүрэг үүсгэсэн гэж үзэх боломжгүй байна.
Иймд Баянзүрх дүүргийн ************** дугаар хороо, дүгээр гудамж тоотод байрлах 678,99 м.кв газрын өмчлөх эрх шилжүүлсэн
М.С, Я.Т нарын хооронд *******6 оны 5 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн тул хүчин төгөлдөр бусд тооцуулах,
Дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн Я.Т, Б.А нарын хооронд *******8 оны ******* дугаар сарын -ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ,
Б.Ү, Б.А нарын хооронд *******8 оны ******* дугаар сарын 5-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч М.Сын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Бие даасан шаардлагын тухайд:
БНСУ-ын иргэн ******* Санг ******* нь маргаж буй газрын үнэнд төлсөн *******.. төгрөгийг М.Саас гаргуулах тухай бие даасан шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч М.С уг шаардлагыг зөвшөөрч маргаагүй болно.
БНСУ-ын иргэн ******* Санг *******ын шаардлагын агуулгаас үзэхэд тэрээр хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн гэж үзэх үндэслэлтэй.
Тус шүүхийн *******7 оны 3 дугаар сарын *******4-ний өдрийн /ШШ*******7/43 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн *******7 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 57 тоот магадлал, Монгол Улсын Дээл шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны *******7 оны 9 дүгээр сарын *******6-ны өдрийн /ХТ*******7/6******* тоот тогтоолд БНСУ-ын иргэн ******* Санг ******* нь анхнаасаа М.С, Я.Т нарын хооронд байгуулагдсан хэлцлийн үр дагаврыг мэдсээр байж уг хэлцлийг анхлан сэдэж хийсэн буруутай этгээд болох нь түүний тайлбараар тогтоогдсон, харин хэлцлийн улмаас өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсан байна.
/хх-ийн 66-9 дүгээр тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т: “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заажээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн ************** дугаар хороо, дүгээр гудамж тоотод байрлах 678,99 м.кв газрын өмчлөх эрх шилжүүлсэн
М.С, Я.Т нарын хооронд *******6 оны 5 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ, Я.Т, Б.А нарын хооронд *******8 оны ******* дугаар сарын -ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ, Б.Ү, Б.А нарын хооронд *******8 оны ******* дугаар сарын 5-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдохгүй байна.
Үүнээс гадна бие даасан шаардлага гаргасан БНСУ-ын иргэн ******* Санг ******* нь маргаж буй газар өмчлөх эрх шилжүүлсэн М.С, Я.Т нарын хооронд байгуулагдсан хэлцлийн үр дагаврыг мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй.
БНСУ-ын иргэн ******* Санг *******ын *******.. төгрөг гаргуулах тухай шаардлагыг нэхэмжлэгч М.С зөвшөөрч байх боловч М.Сын хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх тул түүний шаардлагыг хангах боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл талуудын хоорондох үүрэг хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд М.Саас *******.. төгрөг гаргуулах тухай БНСУ-ын иргэн ******* Санг *******ын бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
М.Сын нэхэмжлэлээр Б.Үд холбогдуулан маргаж буй газар өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагад иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд БНСУ-ын иргэн ******* Санг ******* нь дээрх газрыг шилжүүлсэн хэлцлүүд хүчин төгөлдөр бус болсны үндсэн дээр өөрт учирсан хохирлоо гаргуулах үндэслэлтэй гэж үзэж газрын үнэнд шилжүүлсэн *******.. төгрөгөө шаардсан нь талуудын хооронд үүссэн маргааны зүйл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, зохигчийн хоорондох харилцаатай ижил гэж үзэхээр байх тул түүний шаардлагыг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэсэн болно.
Харин дээрх хэлцлүүд хүчин төгөлдөр бусд тооцогдсон тохиолдолд БНСУ-ын иргэн ******* Санг ******* нь хэлцлийн улмаас өөрт учирсан хохирлоо нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болох учиргүйг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Т, Б.А нар өөрсдийгөө байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх бөгөөд зохигч үүнийг зөвшөөрсөн тул тэднийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж, тэдний шүүхэд ирүүлсэн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .4-д зааснаар шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5., 5.*******.3, 6, 8-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56..*******, 56..-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул Баянзүрх дүүргийн ************** дугаар хороо, дүгээр гудамж тоотод байрлах 678,99 м.кв газрын өмчлөх эрх шилжүүлсэн
М.С, Я.Т нарын хооронд *******6 оны 5 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ,
Я.Т, Б.А нарын хооронд *******8 оны ******* дугаар сарын -ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ,
Б.Ү, Б.А нарын хооронд *******8 оны ******* дугаар сарын 5-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч М.Сын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******..-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул М.Саас *******.. төгрөг гаргуулах тухай БНСУ-ын иргэн ******* Санг ******* / /-ын бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57., 6 дугаар зүйлийн 6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-д зааснаар нэхэмжлэгч М.Саас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******73. төгрөг,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд БНСУ-ын иргэн ******* Санг ******* / /-ын бие даасан шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******63. төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.
4. Тус шүүхийн шүүгчийн *******7 оны дугаар сарын -ний өдрийн /ШЗ*******7/69************** тоот “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******-т зааснаар мөн хуулийн ******* дугаар зүйлийн *******.*******-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.*******, 9.4, 9.5, 9.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ