Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2017/ШЦТ/277

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

 

нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

 

улсын яллагч Б.Алтанцэцэг,

 

хохирогч С.Т,

 

шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Тд холбогдох эрүүгийн 2017 2501 1080 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 0-ний өдөр Г аймгийн Б суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Г аймгийн Е сумын 0 дүгээр баг, Х 00 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 0, эхнэр 0 хүүхдийн хамт Х дүүргийн 00 дүгээр хороо, Уын З түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар 000000000, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г.Т.

 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 

Шүүгдэгч Г.Т нь 2017 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 05 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЭБ” нэртэй зочид буудалд эхнэр С.Ттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа хоёр удаа алгадаж, эрүү хэсэгт нь цохиж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн. Одоо нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Т мэдүүлэхдээ: “Тэр өдөр юу болсныг би өөрөө сайн санахгүй байгаа. Биеийн байдал зүгээр. Гомдол саналгүй байхгүй” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад сидиг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-13/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14/, гэрч С.Ундрамын мэдүүлэг /хх-19/, гэрч Ж.Отгончимэгийн мэдүүлэг /хх-20/, гэрч Г.Батхишигийн мэдүүлэг /хх-21/, шүүх эмнэлэгийн шинжээчийн ¹4204 тоот дүгнэлт /хх-27/, шүүгдэгч Г.Тгийн ял шалгах хуудас /хх-35/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-36/, Баянгол дүүргийн 22 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-37/, шүүгдэгч Г.Тгийн хувийн байдлын тухай баримтууд /хх-52-59/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж хэргийн

 

2

 

материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-70, 71/, шүүгдэгч Г.Тгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-34/, зэрэг болно.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Т нь 2017 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 05 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЭБ” нэртэй зочид буудалд эхнэр С.Ттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа хоёр удаа алгадаж, эрүү хэсэгт нь цохиж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч С.Тгийн өгсөн: “... Би болсон явдлыг юу ч санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд өглөө болчихсон зочид буудлын өрөөнд ганцаараа хэвтэж байсан бөгөөд ресепшин эгч орж ирээд "түргэн тусламж дуудсан" гэж хэлэхээр нь би орноос босоод хувцсаа өмстөл эрүү хавдчихсан, хөндүүрлэж өвдөөд байсан. Тэгээд түргэн тусламжаар гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд эрүү хугарсан байна гэсэн" /хх-17/ гэх мэдүүлэг,

 

 

 

Гэрч С.Ундрамын өгсөн: “Г.Т С.Т хоёр нилээн согтсон тул шөнийн 05 цагийн үед буудлын 4 давхрын өрөөнд оруулсан. Тэгтэл удалгүй буудлын ресепшин Отгоо, хамгаалагч Г.Батхишиг хоёр орж ирээд “Г.Тг эхнэрээ зодчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь доошоо буутал Г.Т коридороор эхнэрээ хайсан байдалтай нэрээр нь дуудаад явж байсан. Бид нар С.Тг буудлын өрөө коридороор хайгаад олдохгүй байсан тул гадаа гарч хайж байгаад “Их орд” худалдааны төвийн гадна байхад олсон. Тэгэхэд Баярмаагийн нүүр нь хавдчихсан байсан бөгөөд өмдөндөө хүндээр бие зассан байдалтай байсан” /хх-19/ гэх мэдүүлэг,

 

 

 

Гэрч Ж.Отгончимэгийн өгсөн: “...Шөнийн 05 цагийн үед Г.Т С.Т хоёрыг зочид буудлын 14 тоот өрөөнд амраахаар оруулсан. Оруулаад удаагүй байтал С.Т урд нь араас нь Г.Т нь гүйгээд шатаар доошоо нэг давхар руу буусан. Тэгэхээр нь би гайхаад араас нь лифтээр доошоо буутал нэг давхарын коридорт С.Т газар хэвтэж байсан. Хажууд нь нөхөр нь зогсож байсан. Би тэгэхээр нь нөхөр нь эхнэрийгээ зодож гэж ойлгоод "чи яагаад байгаа юм бэ боль” гэхэд Г.Т "чамд хамаагүй" гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамгаалагч Г.Батхишигийг дуудах гээд дээшээ гарсан. Тэгтэл Г.Т шатаар дээшээ гарч ирээд "Баярмаа" гэж эхнэрээ дуудаад хашгираад өрөөнүүдийн хаалга тогшоод хайгаад яваад байсан....Г.Т гэгч нь

 

эхнэрээ өрөөндөө зодсоноос болж эхнэр нь гарч зугтаж байгаад шатан дээр баригдсан юм шиг байна лээ” /хх-20/ гэх мэдүүлэг,

 

 

 

Гэрч Г.Батхишигийн өгсөн: “Би явж түлхүүр авч ирэх гээд доошоо буутал гэнэт эхнэр нь гарч ирээд "аллаа" гээд орилоод доошоо шатаар буусан. Тэгэхэд нөхөр нь араас нь гүйж очоод эхнэрээ нэг давхарын коридорт бариад авсан. Эхнэрийнх нь шанаа нь

 

3

 

тэгэхэд хавдчихсан байсан. Тэгэхээр нь би “та хоёр өрөөндөө ор” гэхэд орохгүй байсан бөгөөд би өрөөг нь онгойлгочихоод эргээд иртэл эхнэр нь байхгүй болчихсон. Нөхөр нь нэрээр нь дуудаад орилоод хайгаад байсан. Тэгээд захирал энэ талаар мэдээд эхнэрийг нь бид нар хайсан бөгөөд гаднаас олж ирсэн” /хх-21/ гэх мэдүүлэг,

 

 

 

Гэрч Л.Байгалийн өгсөн: “Би доошоо буугаад 14 тоот өрөөнд очиход Г.Т ганцаараа байсан. Тэгэхэд Г.Тгийн нүүр нь бага зэрэг цус болчихсон байсан бөгөөд “эхнэр нь хаачсан бэ” гэхэд олигтой юм дуугарахгүй нилээн согтуу байсан” /хх-22/ гэх мэдүүлэг,

 

 

 

Шүүх эмнэлгийн шинжээчийн №4204 тоот дүгнэлтэд:

 

  1. “С.Тгийн биед зүүн нүдний доод зовхины цус хуралт, эрүүний зөөлөн эдийн няцрал. эрүү ясны хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо дээрх гэмтэл

 

  1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-27/,

 

 

 

-Шүүгдэгч Г.Тгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/,

 

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-36/,

 

-Баянгол  дүүргийн  22  дугаар  хорооны  засаг  даргын  тодорхойлолт  /хх-37/  зэрэг

 

болно.

 

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд Г.Т нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч С.Тгийн эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан байна.

 

Иймд шүүгдэгч Г.Т нь 2017 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 05 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЭБ” нэртэй зочид буудалд эхнэр С.Ттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн дүгнэлт болон бичгийн бусад нотлох баримтууд мөн сидины бичлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Прокуророос Г.Тгийн гэм бурууг зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж үзэв.

 

4

 

Хохирогч С.Т нь хохирол төлбөртэй холбоотой баримт хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй байх ба гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүхээс шүүгдэгч Г.Тг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

 

 

Шүүхээс шүүгдэгч Г.Тд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тооцлоо.

 

 

 

Шүүгдэгч Г.Тд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзлээ.

 

 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.

 

 

 

Шүүгдэгч Г.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

 

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

 

  1. Шүүгдэгч Б овогт Г.Тг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

 

  1. Г.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Тд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

 

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
 

5

 

 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Г.Тд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

 

 

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Г.Тд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  1. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

  1. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Тд урьд авсан бусдын батлан даалтад өгөх сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

 

ШҮҮГЧ                                 Э.ЧИНГИС