| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Өлзийгийн Хажидмаа |
| Хэргийн индекс | 123/2019/0046/З |
| Дугаар | 123/ШШ2020/0001 |
| Огноо | 2020-01-10 |
| Маргааны төрөл | Татвар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 123/ШШ2020/0001
2020 оны 01 сарын 10 өдөр Дугаар Зуунмод сум
123/ШШ2020/0001
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хажидмаа би Төв аймгийн П-н газрын хяналтын П М.Х-с Төв аймгийн Т.Х-н улсын байцаагч Д.Д-д холбогдуулан гаргасан “шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай” дүгнэлтийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Төв аймгийн Т.Х-н улсын байцаагч Д.Д-д нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Төв аймгийн Т.Х-н улсын байцаагч Д.Д би Төв аймгийн П-н газрын хяналтын П М.Хэрлэнчимэгийн 2019 оны 12 сарын 09-ний өдрийн 20 дугаар П-н дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.
Хариуцагч Төв аймгийн Т.Х-н улсын байцаагч Д.Д нь Төв аймгийн П-н газрын хяналтын П М.Х-н 2019 оны 12 сарын 09-ний өдрийн 20 дугаар П-н дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх бөгөөд шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар хэргийн оролцогч нарт тайлбарлахад, нэхэмжлэгч, хариуцагч нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн П-н газрын хяналтын П М.Х-н Төв аймгийн Т.Х-н улсын байцаагч Д.Дад холбогдуулан гаргасан “шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай” дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, Төв аймгийн П-н газрын хяналтын П М.Х-н дүгнэлттэй, Төв аймгийн Т.Х-н улсын байцаагч Д.Дад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөөгүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХАЖИДМАА