Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 569

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГ-т холбогдох,

 

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 06 сарын 05-ны өдрийн 4065 дугаартай шийдвэрээр Т ХХК, С.Д, Я.Э нараас 28,785,363 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. НШГА нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, ******* дугаар хороолол, 7А байр, ******* тоот, 2 өрөө орон сууцны зах зээлийн ханшийг 75,057,098 төгрөгөөр үнэлэн үнэлгээ тогтоон албадан дуудлага худалдаанд оруулахаар мэдэгдэх хуудсыг Я.Э надад үл хөдлөх эд хөрөнгийн байгаа газрын хаягаар шууданд хийснийг 2017 оны ******* сарын 06-ны өдөр очиж шуудангаас утсаар мэдэгдсэний дагуу хүлээн авсан. НШГА нь эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлэн үнэ тогтоож, энэ талаараа манай компанийн албан ёсны хаягаар ирүүлээгүй, үнэлгээг танилцуулаагүйд гомдолтой байгаагийн зэрэгцээ дээрх үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3, 55.7 дахь заалтуудыг зөрчсөн байна. НШГАнаас шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн. Шинжээчийн дүгнэлтийг танилцуулж байгаа бол Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1-д заасны дагуу хийсэн үнэлгээгээ талуудад мэдэгдэнэ. Энэ утгаараа шийдвэр гүйцэтгэлийн албаны хийсэн үнэлгээ хүчингүй гэдгийг харуулж байна. Шинжээч томилохдоо Б ХХК-аар үнэлгээ хийлгүүлэхээр даалгасан. Үнэлгээ хийлгэсэн хэрэгт авагдсан баримтаар тэргүүлэх зэргийн үнэлгээчин н.Санж гэдэг хүн хийсэн. Шинжээч томилох тогтоолд заасан шинжилгээний байгууллага дүгнэлтээ гаргаагүй. Энэ хоёр үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй. Иймд НШГАнаас үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 06 сарын 05-ны өдрийн 4065 дугаартай шийдвэрээр Т ХХК, С.Д, Я.Э нараас 28,785,363 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч С.Д өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* байрны ******* тоот, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн хоёр өрөө орон сууцыг Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн Худалдаа хөгжлийн банкинд барьцаалж зээл авсан болох нь тус банктай байгуулсан 20******* оны ******* сарын 13-ны өдрийн 20*******/238 дугаартай зээлийн гэрээ, тухайн өдрийн 20*******/238 дугаартай барьцааны гэрээ, 20*******/238А дугаартай зээлийн хувийн батлан даалтын гэрээ болон Баянзүрх дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсээс ирүүлсэн албан бичгээр тогтоогдсон. Төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул С.Д, иргэн Т.С нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* байрны ******* тоот, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн хоёр өрөө орон сууцыг 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 16260*******8/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2017 оны 11 сарын 07-ны өдрийн 16260*******8/04 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор барьцаалан хураасан. Төлбөр төлөгчдөд болон иргэн Т.С нарт үнийн санал өгөхийг 2017 оны 11 сарын 13-ны өдрийн албан бичгээр мэдэгдсэн боловч үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагчийн зүгээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн тул 2017 оны 11 сарын 24-ний өдөр хөрөнгийн үнэлгээний Б ХХК-аар тухайн байрны зах зээлийн үнийг тогтоолгоход 75,057,098 төгрөгөөр үнэлж тайланг ирүүлсэн. Шинжээчийн үнэлгээг иргэн Т.Сын хаягийн дагуу баталгаат шуудангаар хүргүүлж, төлбөр төлөгчдийн хаяг болох Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* байрны ******* тоотод биечлэн хүргэж, төлбөр төлөгч Я.Эт хүлээлгэн өгсөн нь хууль зөрчөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Э нь хариуцагч НШШГГ холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 сарын 05-ны өдрийн 4065 дугаар шийдвэрээр зохигчдын эвлэрлийг баталж Т ХХК, С.Д, Я.Э нараас 28,785,363 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэжээ.

 

НШГА нь 2016 оны 01 сарын 26-ны өдрийн 16260*******8 дугаартай тогтоолоор Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 сарын 05-ны өдрийн 4065 дугаар шийдвэр, 2015 оны ******* сарын 21-ний өдрийн 00076 дугаартай албадан гүйцэтгүүлэх захирамж, 2015 оны ******* сарын 22-ны өдрийн 37 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн байна. /хх-5, 20-22/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 16260*******8/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор С.Д, Т.С нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* байрны ******* тоот, хоёр өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, 2017 оны 11 сарын 07-ны өдрийн 16260*******8/04 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор барьцаалан хураажээ. /хх-23, 26, 29/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2017 оны 11 сарын 13-ны өдрийн үнийн санал авах тухай мэдэгдлийг төлбөр төлөгч Т ХХК, С.Д, Я.Э нарт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* байрны ******* тоот хаягаар, орон сууцны өмчлөгч Т.Сд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 18 дугаар гудамжны 497 тоот хаягт шуудангаар тус тус хүргүүлсэн байх бөгөөд мэдэгдэлд үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг 2017 оны 11 сарын 16-ны өдрийн дотор албан бичгээр ирүүлэхийг даалгажээ. /хх-31, 32/ Уг мэдэгдлийг төлбөр төлөгч Т ХХК, С.Д, Я.Э, өмчлөгч Т.С нар хүлээн авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк нь төлбөр төлөгч нар болон өмчлөгчөөс үнийн санал ирүүлээгүй тул барьцаа хөрөнгийг мэргэжлийн үнэлгээчнээр үнэлүүлэх хүсэлтийг НШШГГ хүргүүлжээ. /хх-*******/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг үндэслэн 2017 оны 11 сарын 24-ний өдрийн 341 дугаар тогтоолоор Б ХХК-ийг шинжээчээр томилж, төлбөр төлөгч Т ХХК, С.Д, Я.Э нарын үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* байрны ******* тоот, 30 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны үнэлгээг тогтоохыг даалгасны дагуу шинжээч нь тухайн орон сууцны зах зээлийн үнийг 75,057,098 төгрөг гэж үнэлжээ. /хх-34, 35-45/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь орон сууцыг үнэлгээчний тогтоосон үнэ болох 75,057,098 төгрөгийн 70 хувь буюу 52,539,969 төгрөгөөр анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, 2017 оны ******* сарын 06-ны өдрийн мэдэгдлээр төлбөр төлөгч Т ХХК, С.Д, Я.Э нарт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* байрны ******* тоот хаягаар хүргүүлснийг төлбөр төлөгч Я.Э хүлээн авч, үнийн саналыг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Т ХХК-д үнэлгээний талаар мэдэгдээгүй, шинжээчээр  томилогдсон компани үнэлгээ хийгээгүй, шинжээч үнэлгээг хийхдээ зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл заан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах гомдлыг 2017 оны ******* сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг зөрчөөгүй байна.

 

Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Т ХХК, С.Д, Я.Э нарт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* байрны ******* тоот хаягаар үнийн санал авах, анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон мэдэгдлийг хүргүүлсэн байх бөгөөд мэдэгдлийг төлбөр төлөгч Я.Э хүлээж авсан, төлбөр төлөгч С.Д 2015 онд БНСУ-руу ажил хийхээр явсан, мэдэгдлийг хүргүүлэх үед Монгол Улсад байгаагүй болох нь шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 10 сарын 25-ны өдрийн тэмдэглэл болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах ...үүрэгтэй”, 14 дүгээр зүйлийн 14.5-д “Мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг тухайн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий ажилтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ” гэж заасан.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлбөр төлөгч Т ХХК-ийн захирал нь төлбөр төлөгч С.Д бөгөөд тэрээр 2015 онд гадаад улс руу явсан тул түүнд мэдэгдлийг гардуулах боломжгүй, төлбөр төлөгч Я.Э нь бусад төлбөр төлөгчид мэдэгдлийн талаар мэдэгдэх боломжтой байсан, шүүхийн шийдвэрт төлбөр төлөгч нар нэг хаягт бүртгэлтэй гэж бичигдсэн тул уг хаягаар хүргүүлснээр хүргэгдсэнд тооцогдоно гэх тайлбарыг гаргаж байх боловч 2016 оны 01 сарын 26-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолтой төлбөр төлөгч болон төлбөр авагч тал танилцсан талаарх баримт байхгүй, төлбөр төлөгч Т ХХК болон иргэн С.Д аас шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд компани болон иргэнийг төлөөлөх эрхийг Я.Эт олгоогүй байхад түүнд мэдэгдсэнээр бусад төлбөр төлөгчдөд мэдэгдсэн гэж үзэх боломжгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дээр дурдсан хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж энэ тухай оролцогч талуудад мэдэгдэх, 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авсанаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авах ажиллагааг хийж гүйцэтгэх үүрэгтэй байх бөгөөд төлбөр төлөгч Т ХХК, С.Д нарын хувьд тухайн ажиллагаа хийгдээгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж дүгнэх үндэслэлгүй байх тул С.Д, Т.С нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй,  Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* байрны ******* тоот, 30 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд товлогдсон шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон, өмгөөлөгчийг нь оролцуулан хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                                              

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 14 дүгээр зүйлийн 14.5, 55 дугаар зүйлийн 55.1, 55.3-т заасныг баримтлан, С.Д, Т.С нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* байрны ******* тоот, 30 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч НШШГГ аас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Я.Эт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР