| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
| Хэргийн индекс | 123/2020/0003/З |
| Дугаар | 123/ШШ2020/0002 |
| Огноо | 2020-01-13 |
| Маргааны төрөл | Бусад, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 123/ШШ2020/0002
2020 оны 01 сарын 13 өдөр Дугаар Зуунмод сум
123/ШШ2020/0002
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би Төв аймгийн МХГ-н Б.О.У.Бид холбогдуулан Б.Т ХХК-ийн гаргасан “Төв аймгийн МХГ-н Б.О.У.Б Х.Н-н 2019 оны 08 сарын 15-ны өдрийн дугаар 190415, Бараа тээврийн хэрэгслийг түр саатуулах мэдэгдэл илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Т ХХК-ийн захирал Ж.Баасанхүү шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 123/ШЗ2019/0361 дугаартай захирамжаар Төв аймгийн Мэргжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын байцаагч Х.Н хариуцагчтай, Б.Т ХХК-ийн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан хүлээн авахаас татгалзсан тул бид Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ба 2019 оны 11 сарын 28-ны өдөр тус шүүхээс Б.Т ХХК-ийн гомдлыг хүлээн авсан тогтоол шийдвэр гаргасан, Б.Т ХХК-иас Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Х.Н-н 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 190415 саатуулах мэдэгдэл илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Т ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн МХГ-н Б.О.У.Бид холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч Б.Т ХХК нь “Төв аймгийн МХГ-н Б.О.У.Б Х.Н-н 2019 оны 08 сарын 15-ны өдрийн дугаар 190415, Бараа тээврийн хэрэгслийг түр саатуулах мэдэгдэл илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх бөгөөд шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар хэргийн оролцогч нарт тайлбарлахад, нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН