Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/218

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Шүүгдэгч: П.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гэрүүд овогт Пийн Бид холбогдох 1812001370140 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Тариат сумын .................. гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Гэрүүд овогт Пийн Б/РД:АЗ................./

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч П.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны үеэр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн “Хүүхдийн мухар” гэх газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, байгаль орчинд 731.273 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

* Эрүүгийн 1812001370140 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: * Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Батхүүгийн өгсөн: “...Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн иргэн П.Б нь Тариат сумы

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Гэрүүд овогт Пийн Бийг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бид холбогдох Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т зааснаар шүүгдэгч П.Боос 2.193.819 төгрөгийг гаргуулан Архангай аймгийн Тариат сумын төрийн санд олгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2018 оны 05 сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 18 тоот тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч П.Боос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 10.500.000 /арван сая таван зуун мянга/ 8 төгрөгийг гаруулан авч шүүгдэгчийн Архангай аймгийн Тариат сумын төрийн санд төлөх 2.193.819/хоёр сая нэг зуун ерин гурван мянга найман зуун арван ес/ төгрөгийн хохирлыг төлж үлдсэн 8.306.181/найман сая гурван зуун зургаан мянга нэг зуун наян нэг/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 10.417 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн 09-94 БУЛ улсын дугаартай Маяти-2 маркийн автомашиныг иргэний нэхэмжлэгч Г.Өнөрсайханд буцаан олгож, шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               П.ГАНДОЛГОР