Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар  2021/ШЦТ/278

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,  
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Оээр хөтлүүлж,
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Н
Шүүгдэгч: Б.Б, Д.Д нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Т овогт Б Б, Б овогт Дгийн Д нарт холбогдох 2112....... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, ээж, 3 дүүгийн хамт, .......аймгийн .................... гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Бийн Б /РД:/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, 4 хүүхдийн хамт, ..... аймгийн ................................ гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Дгийн Д /РД:/

                        Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Д нь Б.Бтой бүлэглэж, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр орчимд ......... гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу төрсөн дүү Д.Бийг өвөлжөөний ойролцоо өвс хадсан гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь баруун хөмсөгний гадна буланд язарсан шарх, зүүн шууны гадна дунд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан, 
шүүгдэгч Б.Б нь Д.Дтай бүлэглэж, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр орчимд .......... гэх газарт хохирогч Д.Бийг өвөлжөөний ойролцоо өвс хадсан гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь баруун хөмсөгний гадна буланд язарсан шарх, зүүн шууны гадна дунд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:


Эрүүгийн 2112............... дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

    Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Д.Бийн өгсөн:..2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг Ар булаг гэх газар өөрийн өвөлжөөн дээрээ өвс хадаад байж байтал манай төрсөн эгч Д хүү Бын хамт мотоцикльтой давхиж ирээд алнаа гээд мотоциклиороо намайг мөргөөд унагаачихсан Тэгээд мотоциклиосоо буугаад хоёулаа над руу дайраад байхаар нь би газар хэвтэж байсан болохоор хойшоо газар налаад хэвтэл Д араас өшиглөөд Б нь боож аваад толгой түрүүгүй нүдсэн. Тэгээд миний нүдний дээд зовихноос цус гараад эхэлсэн чинь зодохоо болиод манай дүү Быг энийгээ аваад яв энэ чинь үхлээ энд үхүүлээд яахав гэж хэлсэн. Тэгээд хажуугаас Ц ах яах гэсэн юм бэ боль гэж хэлж байж тэр хоёрыг надаас салгаж болиулсан. Тэгээд тэр 2 яваад өгсөн.Зун нэг маргалдахад өвөлжөөн дээрээс ширхэг ч өвс хадуулахгүй гэж байсан. Тэгээд Б бид 2 өөрийн өвөлжөө юм чинь өвсөө хадъя гээд хадаж байтал ирээд ийм асуудал болсон. Өвс хадлаа гэж л уурлаад намайг зодсон өөр шалтгаан байхгүй. Эндээс өвс хадаж болохгүй гэж байхад хүний үг тоосонгүй чамайг алнаа гээд л дайраад байсан. Б нь надад бол цагдаа үйлчлэхгүй шүү гээд зодоод байсан. Д нь ар нуруу руу өшиглөөд малгайтай цамцны малгайнаас татаад босгохгүй Б нь урдаас толгой нүүр хэсэг рүү цохиод байсан. Толгойны баруун талын чихнээс дээш хавдаад хөндүүрлэсэн байгаа нүдний дээд талын зовхи хагарсан нүд хөхөрсөн. Мөн Баруун талын чих юм сайн дуулахгүй байгаа. Хөл гар нуруугаар өвчтэй байгаа. Даюун нэртэй мотоциколоор зүүн талаас мөргөж унагаасан. Б мотоциколоо уначихсан ээж Д нь хойно нь сундалчихсан байсан. Д, Б, Б Ц ах бид нар байсан. Би гомдолтой байна. Д, Б нар дээр хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Энэ 2 хүний буруутай үйлдлээс болж надад учирч байгаа зардлаа төлүүлж авмаар байна... гэх мэдүүлэг /хх-ийн  06-07 хуу/,

Гэрч Д.Бы өгсөн: .... Би тухайн өдөр төрсөн ах Б болон аавын төрсөн дүүгийн хүүхэд Ц ах бид гурав өвс хадахаар Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн ар булаг гэх газар руу өөрийнхөө өвөлжөөг тойрсон өвсийг хадаж байгаад нэг хартал манай төрсөн эгч Д хүү Бын хамт ирчихсэн мотоцикль нь уначихсан Б ахын хадуур нь мотоциклынх нь багны хамгаалалт нь дээр тогтчихсон байсан. Тэгээд тэр 2 Баянмөнх ах руу ална гээд дайраад байснаа дараа нь Б намайг зодох гээд дайрсан чинь ээж нь болиулсан. Тэгсэн чинь Баянмөнх ах руу хоёулаа дайраад элбээд зодоод байсан. Тэгээд Ц ах салгах гэж үзээд дийлэхгүй байсан. Тэгээд зодож байснаа Д эгч одоо болно наад чинь үхлээ гээд Быг болиулсан. Дараа нь ахиж над руу дайрч байснаа энэ Бийгөө аваад яв энэ чинь үхлээ энд үхүүлмээргүй байна аваад яв цагдаад хэлсэн ч би хоёр гуравхан сар болоод хүрээд ирнэ гээд Б орилж байгаад явахдаа би юунаас ч айхгүй шүү гэж хэлчихээд Д эгчийг сундлаад яваад өгсөн. Зусландаа бууж байхад хол буухгүй яасын зайлцгаа гээд Д эгчийг хөөгөөд байхаар нь би хадмынх руугаа нүүчихсэн. Тэрнээс болоод тэр нүүсэн газраасаа өвсөө авахгүй яасан гээд хадлангийн өвснөөс болж ийм асуудал үүссэн. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Б ахыг газар хэвтүүлчихээд Д эгч Б нар урд хойноос нь толгой нуруу хөл гар руу нь өшиглөөд байсан. Алчихъя алцан байсан энэ ямар тэжээх хүүхэдтэй биш гээд зодоод байсан. Архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Б ах Быг өшиглөх гэхээр нь урдаас нь хаагаад хөлөөрөө жийгээд байсан. Хамгаалжил тэгсэн өөр гар хүрсэн юм байхгүй. Өмнө нь ийм асуудал болж байсан төрсөн эгчийгээ гээд бид 2 чимээгүй яваад байдаг байсан. Манай өвөлжөө байгаа юм. Д эгчийн өвөлжөө манайхаас тусдаа зайтай байдаг..гэх мэдүүлэг /хх-ийн  11-12 хуу/,

Гэрч Б.Цгийн өгсөн:... Би 2021 оны 09 дугаар сарын 14-ний өдөр Цэнхэр сумын Цэнхэр багийн ар булаг гэх газар Б, Б нарын хамт өвөлжөөн дээрээ өвс хадаж байтал Б ээж Дын хамт мотоциклиор давхиж ирээд Бийг дайрч унагаагаад Б, Д хоёр Бийг нийлээд зодоод байхаар нь би очиж салгасан. Тэгээд салгаад та нар яв гээд явуулсан. Тухайн үед Бийн нүүр нь цус болчихсон байхаар нь горхин дээр очиж угаалгаад гэр рүүгээ явцгаасан. Зүгээр өвс хадаад байж байсан чинь ирээд зодсон. Яг юунаас болж зодсоныг нь би сайн мэдэхгүй байна. Тухайн үед Д, Б нар архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан..гэх мэдүүлэг /хх-ийн  68 хуу/,

Б.Бийн яллагдагчаар өгсөн: ...манай ээж Дын төрсөн дүү Б ахын өвөлжөө манай өвөлжөөтэй ойрхон байдаг юм. Манай ээж Д нь төрсөн дүү Бтэй урьд нь муудалцаад Б ах хадамынхтайгаа айл буугаад яваад өгсөн юм. 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ байж байхад манай дүү Эрдэнэбаяр үхрээ хураагаад ирэхдээ Б, Б, Ц 3 машинтай өвөлжөөн дээрээ ирчихсэн өвс хадаж байна гэж надад хэлсэн юм. Тэгэхээр нь би ээж Дын хамт өвөлжөөн дээрээ ирж буух гэж байгаа юм уу гэж асуух гээд мотоцикльтой яваад очсон. Ээж бид хоёрыг явж очиход Б жалгатай газар зогсож байсан ба би жалга гараад мотоциклийг тоормоз ажиллахгүй Б ахыг очоод мөргөчихсөн. Б ах зогсож байсан газраасаа цаашаа жаахан холдоод газар суусан. Би Б ахтай та нар өмнө ээжийг унагааж барьчихаад одоо энд ирж буух гэж байгаа юм уу гэж ярих гээд очсон чинь Б ах миний урдаас хууль нь чамд байгаа юм уу энэ тэр гээд байсан. Тэгээд миний уур хүрээд Б ахыг нэг удаа цохиод авсан. Би шанаа хэсэгт нь гараараа хоёр удаа цохисон. Намайг хоёр дахь удаагаа цохиход Б ахын хөмсөгнөөс цус гараад байсан. Тэгээд больсон. Би ээжийг хаана нь яаж цохисоныг анзаарах сөхөө байгаагүй. Намайг ирж салгасан. Б ах өмнө манай ээжийг элдэв янзын үгээр хэлээд хэл амаар доромжлоод байсан юм. Би тухайн үедээ олон жил айл явсан занг нь мэдэх болохоор яахав дээ гээд өнгөрөөж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/

Д.Дын яллагдагчаар өгсөн:...2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр манай 12 настай хүү малд явчихаад ирэхдээ өвөлжөөн дээр Б, Б Ц гурав өвс хадаж байна гэсээр ирсэн. Тэгсэн манай хүү Б би очиж уулзанаа гээд байхаар мотоциклийнх ард суучихсан юм. Бид хоёрыг яваад очиход Б жалгатай газар зогссон байсан жалган дээгүүр үсэрч гараад хадуурыг мөргөөд бид 2 мотоцикльтойгоо хажуу тийшээгээ ойчсон. Тэгээд би та нар яаж байгаа юм бэ өвс хадах газар алга байна уу, холхон очиж буухгүй гээд хэлсэн. Тэгсэн манай хүү Б ахыгаа та яаж байгаан гээд яваад очсон. Тэгсэн Б нь хууль энэ тэр гээд олон юм яриад хэрүүл хийгээд байсан болохоор хүү урдаас маргалдсан. Би Б дээр явж очоод дуугай бай гээд нуруу руу нь хэд хэд цохиод, малгайных нь саравчаар 2 цохиод авсан. Тэгээд байж байсан манай хүү хүрч ирээд Бийн шанаа руу нь 2 удаа цохиод хөмсөгийг цохьчихсон. Би уг нь бол хэрэлдүүлж муудалцуулахгүй гэж хамт явж очсон юм. Тэгсэн чинь өөрөө дунд нь явж байх юм. Би Бийн нуруу руу нь хэд хэдэн удаа цохиж авсан. Б нь гараараа Бийг 2,3 удаа цохиж авсан.  Бид нар Ц гэж дууддаг юм. Би бүтэн нэрийг нь мэдэхгүй. Манай аавын төрсөн дүүгийн хүүхэд байгаа юм. Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр баг Даваа гэх газар, Бийнхтэй айл саахалт амьдардаг. Б нь өнгөрдөг зун зусланд буухдаа надад хэлэлгүй яваад өгсөн. Тэгсэн намайг байрны шургааг хулгайлах гэлээ гээд байсан. Би тухайн үед нөхөр маань өөд болчихсон, зүрх муутай болохоор ухаан алдаад уначихсан байсан. Б намайг ухаан алдаад уначихсан байхад эмнэлэг ч дуудаагүй, гэрт аваачаад орхичихсон байсан юм. Манай хаяаны айлын хүн сумаас түргэн дуудаж үзүүлсэн юм. Тэрнээс болоод манай хүү ээжийг ухаан алдчихсан байхад түргэн ч дуудаад өгчихгүй гээд уурлаад байх болсон. Манай хүү аавыгаа алдчихаад сэтгэл санаа тавгүй байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 327 дугаартай дүгнэлтэд:
1.    Д.Бийн биед баруун хөмсөгний гадна буланд язарсан шарх, зүүн шууны гадна 
дунд хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганы гадна дунд хэсэг, чигчий хурууны 3-р үе, зүүн шилбэний урд дээд хэсэгт цус хуралт, зүүн шуунд жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3.    Хэрэг болох цаг хугацаанд үүснэ.
4.    Баруун хөмсөгний гадна буланд язарсан шарх, зүүн шууны гадна дунд хэсэгт зөөлөн 
эдийн няцрал гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгг хамаарахгүй.
5.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 18 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 30 хуу, 60 хуу/,
Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 31 хуу, 62 хуу/
Хас үнэлгээ ХХК-ын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээ /хх-ийн 75 хуу/
Эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 80-82 хуу/
Хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 84-86 хуу/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Д нь Б.Бтой бүлэглэж, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр орчимд Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг дэвсгэр ............. гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу төрсөн дүү Д.Бийг өвөлжөөний ойролцоо өвс хадсан гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь баруун хөмсөгний гадна буланд язарсан шарх, зүүн шууны гадна дунд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан, 
шүүгдэгч Б.Б нь Д.Дтай бүлэглэж, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр орчимд Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг дэвсгэр Ар булаг гэх газарт хохирогч Д.Бийг өвөлжөөний ойролцоо өвс хадсан гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь баруун хөмсөгний гадна буланд язарсан шарх, зүүн шууны гадна дунд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Д, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 21120000.............. дугаартай хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.   

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч Д.Д, Б.Б нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь: Хохирогч Д.Бийн өгсөн:..2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг Ар булаг гэх газар өөрийн өвөлжөөн дээрээ өвс хадаад байж байтал манай төрсөн эгч Д хүү Бын хамт мотоцикльтой давхиж ирээд алнаа гээд мотоциклиороо намайг мөргөөд унагаачихсан Тэгээд мотоциклиосоо буугаад хоёулаа над руу дайраад байхаар нь би газар хэвтэж байсан болохоор хойшоо газар налаад хэвтэл Д араас өшиглөөд Б нь боож аваад толгой түрүүгүй нүдсэн. Тэгээд миний нүдний дээд зовихноос цус гараад эхэлсэн чинь зодохоо болиод манай дүү Быг энийгээ аваад яв энэ чинь үхлээ энд үхүүлээд яахав гэж хэлсэн. Тэгээд хажуугаас Ц ах яах гэсэн юм бэ боль гэж хэлж байж тэр хоёрыг надаас салгаж болиулсан. Тэгээд тэр 2 яваад өгсөн.Зун нэг маргалдахад өвөлжөөн дээрээс ширхэг ч өвс хадуулахгүй гэж байсан. Тэгээд Б бид 2 өөрийн өвөлжөө юм чинь өвсөө хадъя гээд хадаж байтал ирээд ийм асуудал болсон. Өвс хадлаа гэж л уурлаад намайг зодсон өөр шалтгаан байхгүй. Эндээс өвс хадаж болохгүй гэж байхад хүний үг тоосонгүй чамайг алнаа гээд л дайраад байсан. Б нь надад бол цагдаа үйлчлэхгүй шүү гээд зодоод байсан. Д нь ар нурууруу өшиглөөд малгайтай цамцны малгайнаас татаад босгохгүй Б нь урдаас толгой нүүр хэсэг рүү цохиод байсан... гэх мэдүүлэг /хх-ийн  06-07 хуу/, гэрч Д.Бы өгсөн: .... Би тухайн өдөр төрсөн ах Б болон аавын төрсөн дүүгйин хүүхэд Ц ах бид гурав өвс хадахаар Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн ар булаг гэх газа руу өөрийнхөө өвөлжөөг тойрсон өвсийг хадаж байгаад нэг хартал манай төрсөн эгч Д хүү Бын хамт ирчихсэн мотоцикль нь уначихсан Б ахын хадуур нь мотоциклынх нь багны хамгаалалт нь дээр тогтчихсон байсан. Тэгээд тэр 2 Баянмөнх ах руу ална гээд дайраад байснаа дараа нь Б намайг зодох гээд дайрсан чинь ээж нь болиулсан...гэх мэдүүлэг /хх-ийн  11-12 хуу/, гэрч Б.Цгийн өгсөн:... Би 2021 оны 09 дугаар сарын 14-ний өдөр Цэнхэр сумын Цэнхэр багийн ар булаг гэх газар Б, Б нарын хамт өвөлжөөн дээрээ өвс хадаж байтал Б ээж Дын хамт мотоциклиор давхиж ирээд Бийг дайрч унагаагаад Б, Д хоёр Бийг нийлээд зодоод байхаар нь би очиж салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн  68 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 327 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Д.Д болон түүний өмгөөлөгч Д.Насанжаргал нар нь хохирогч Д.Бийг Д.Д нь Б.Бтой бүлэглэж зодоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд энэ нь хохирогч Д.Бийн өгсөн:..2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг Ар булаг гэх газар өөрийн өвөлжөөн дээрээ өвс хадаад байж байтал манай төрсөн эгч Д хүү Бын хамт мотоцикльтой давхиж ирээд алнаа гээд мотоциклиороо намайг мөргөөд унагаачихсан Тэгээд мотоциклиосоо буугаад хоёулаа над руу дайраад байхаар нь би газар хэвтэж байсан болохоор хойшоо газар налаад хэвтэл Д араас өшиглөөд Б нь боож аваад толгой түрүүгүй нүдсэн...Д нь ар нуруу руу өшиглөөд малгайтай цамцны малгайнаас татаад босгохгүй Б нь урдаас толгой нүүр хэсэг рүү цохиод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  06-07 хуу/, гэрч Б.Цгийн өгсөн:... Би 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Цэнхэр сумын Цэнхэр багийн ар булаг гэх газар Б, Б нарын хамт өвөлжөөн дээрээ өвс хадаж байтал Б ээж Дын хамт мотоциклиор давхиж ирээд Бийг дайрч унагаагаад Б, Д хоёр Бийг нийлээд зодоод байхаар нь би очиж салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн  68 хуу/ зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна. 


Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Дын үйлдлийг бүлэглэж, гэр бүлийн харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Бын үйлдлийг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.  
  
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч Д.Д, Б.Б нар нь хохирогч Д.Бийн биед баруун хөмсөгний гадна буланд язарсан шарх, зүүн шууны гадна дунд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 327 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгч нарын энэ үйлдэл нь бүлэглэж, гэр бүлийн харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.   
 
Иймд шүүгдэгч Д.Дыг бүлэглэж, гэр бүлийн харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Быг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 
Хохирогч Д.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй боловч хавтаст хэргийн материалд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “надад учирч байгаа хохирлоо барагдуулж авмаар байна” /хх-ийн 07 хуу/, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 123 хуу/ гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь цаашид гарах зардлаа  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
         
         Шүүгдэгч Д.Д, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж  тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 55 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 300.000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг буюу түүний үнийг шүүгдэгч Б.Боос гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Д.Д, Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Д, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон    
 
                                                       ТОГТООХ нь: 
1.     Шүүгдэгч Б овогт Дгийн Дыг бүлэглэж, гэр бүлийн харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т овогт Бийн Быг  бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Бод 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай. 
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь торгох ялын 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Б.Б нь торгох ялын 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д, шүүгдэгч Б.Б нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй. 
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 55 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий мотоциклийг буюу түүний үнийг шүүгдэгч Б.Боос гаргуулж улсын орлого болгосугай. 
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д, шүүгдэгч Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах зардлаа  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгч, хохирогч нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.    Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын 
биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Д, шүүгдэгч Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ