Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/294

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч Д.Цогжавхлан,

Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил,

Шүүгдэгч В.*******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Цогжавхлангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814006030336 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн,  улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт *******гийн ******* / Регистрийн дугаар: ******* /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч В.******* нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1.Шүүгдэгч В.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Эхнэр *******ийн биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 17-ний шилжих шөнө хөдөөгөөс ирсэн. Тэгээд айлчин 1 шил архи өгсөн. Тэр өгсөн архийг нь найз Батхуягтай цуг манай гэрт орж хувааж ууссан. Тэгж байтал Мөнгөө гэх залуу миний утас руу залгаад би чиний хайртай болгоныг чинь булаан авч шалдан банди болгон гэсэн. Тэрнээс болж би эхнэр *******тэй хэрүүл маргаан хийж эхнэрээ хоёр удаа алгадсан тэгэхэд эхнэр бор өнгөтэй шкаф мөргөж унаж байсан. Тэгээд бид нар гэртэй унтаж хоноод би өглөө нь аймаг руу цэрэг гаргахаар явсан. Тэгээд аймагт хоноод буцаж очиход эхнэр хүүхдүүд гэртэй байхгүй байсан утасдаад утсаа авахгүй байсан. Тэгээд гэртэй ирэхгүй байхаар нь би Улаанбаатар хот руу ажлаар явсан. Тэгээд хотод очсон байж байхад ардаас утсаар яриад намайг хөөж явуулчхаад сайхан байна уу. Хотод янхандаад сайхан байна уу гээд байсан. Тэгээд хотоос иртэл Баянхонгор аймгийн хүчирхийллийн төвийн хамгаалах байранд байсан очтол уулзуулахгүй байсан. Ө гэх мэдүүлэг /хх-ийн 100- 101/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.******* өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2018 оны 10 дугаар сарын 16-наас 17-ны шилжих шөнө манай нөхөр В.******* нь гэртэй найз Батхуягтай 2 шил архи уусан. Тэгээд ууж байгаад цуг ажил хийдэг дүү Мөнгөөтэй утсаар ярьж байгаад хоорондоо хэрэлдэж байгаад сүүлд нь над руу чамаас болсон гэж дайрсан. Тэгээд найз нь гараад явсан. Тэгээд унтах орондоо ороод байж байсан чинь хэн цагдаа дуудсан юм бэ хэл хэлэхгүй бол ална гээд цохиж зодож хэл амаар доромжилсон. Тэгээд гэрт том шилний хагархай байсан чинь тэр хагархайг аваад би өөрийгөө ална гэж бид нарийг сүрдүүлсэн. Тэгээд хүүхдүүд нь уйлж орилж байгаад болиулсан. Тэгээд 1 цаг орчим унтаад үүр цайсан. Тэгээд босоод аймаг руу цэргүүд гаргаж өгнө гээд явсан.Бид хоёр 2002-2005 он хүртэл хамт амьдарч байгаад 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор айл гэр болж байсан. Тэрнээс хойш 13 -жил цуг амьдарч байна.Намайг 2012 оноос хойш манай нөхөр В.*******ийн ааш зан нь эвдэрч архи дарс уусан үедээ байнга үндэслэлгүй хардаж тархи толгой руу цохиж зоддог болсон. Би гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 69-71/

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Манай дүү Одгэрэл байнга дүүдээ зодуулдаг. Манайд 2 удаа зодуулж орж ирж байсан. Бид бүгдийн ойлгосноор манай дүүг байнга зодож дарамталдаг. Манай гэрт нөхөртөө зодууллаа гэж 2018 оны 8,9 сард орж ирж байсан. манайд ирэхдээ үс нь арзайсан 4 хүүхдээ дагуулсан уйлсан орж ирсэн. Надад нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 77-79/

Арван найман насанд хүрээгүй гэрч *******гийн мөрдөн байцаалтыншатанд өгсөн: Миний аав В.******* сайн хүн. Хаа нэг архи ууж ирэхдээ агсам согтуу тавьдаг Миний ээжийг тэр болгон зодоод байдаггүй. 2018 оны 10 дугаар сарын 16- наас 17-ний шилжих шөнө аав согтуу байсан. Тэгээд ээжийг далны хэсэгт алагдаж нүднээс нь хазсан. Тэгээд удалгүй ээж аав хоёр зүгээр болоод унтсан. 2018 оны 10 дугаар сарын 16-ны орой согтуу орж ирээд унтсан. 17-ны шилжих шөнө манайд хүн ирээд аавд 1 шил архи өгсөн. Тэгээд тэр архийг нь аав найзтайгаа уусан. Тэгээд найз нь явлаа гээд манайхаас гараад явсан. Тэгээд аав орондоо ороод хэвтэж байгаад ээжийг нуруун дээр нь алагдсан|. Тэгээд ээж зүгээр бай гээд бариад автал нүдэн дээрээс нь хацсан. Тэгээд ээж аав зүгээр болоод унтсан өглөө аав аймаг руу цэрэгт явж байгаа дүүгээ гаргаж өгнө гээд явсан. Надад нэмж ярих зүйл байхгүй.гэх мэдүүлэг /хх-ийн 84-85/ 

Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 651 дугаартай шинжээчийн:

1. *******ийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, баруун хмөрний цус хуралт, зүүн чамархайн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т змэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гийн 89-90/ болон хавтаст хэргийн 118 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч В.*******ийн нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай болон хувийн байдлыг тогтоосон тодорхойлолт, хавтаст хэргийн 63-66 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч В.*******ийн эзэмшлийн “Samsung note-3” маркийн гар утсыг битүүмжилсэн хавтаст хэргийн 102-103 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч, хохирогч нарын эвлэрлийн гэрээ, хавтаст хэргийн 106 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн прокурорын газрын тогтоол, зэрэг тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч В.******* нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан үйлчлэлд хамаарах эхнэр *******ийг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан бие махбодын хүчирхийлэл болох зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч *******, арван найман насанд хүрээгүй гэрч ******* нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 651 дүгээр дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч В.*******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч В.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч В.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн”- ийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч В.*******ийн эзэмшлийн “Samsung note-3” маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, дээрх гар утсыг торгуулийн ялын биелэлтийг хангах зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж торгуулийн ял биелэгдсэн тохиолдолд эзэмшигч В.*******т буцаан олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч В.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч В.*******т нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг таван зуун / 500 / нэгжтэй тэмцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан ******* овогт *******гийн *******ийг таван зуун / 500 / нэгжтэй тэмцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялыг ялтан В.*******ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш хоёр сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан В.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч В.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч В.*******ийн эзэмшлийн “Samsung note-3” маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, торгуулийн ялын биелэлтийг хангах зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5зааснаар шүүгдэгч В.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч В.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ